|

Дорж
Эрхэмчухал .
2004 оны 3-р сарын 26.
Bittorrent
гэж юу вэ?
Энэ
нь интернэтээр сvvлийн vеийн кино, дуу, программ, тоглоом, телевизийн
цувралуудыг найдвартай хурдаар татаж авахад хамгийн тохиромжтой
программ юм. Bittorrent сvлжээ нь зохион байгуулалтын хувьд
ємнєх ижил тєстэй сvлжээнvvдээс хамаагvй илvv ухаалагаар бvтээгдсэн
нь гол онцлог давуу тал нь юм.
Та
бvхэнд Napster, Kazaa, Edonkey, iMash гэх мэтчилэн маш олон
программуудтай танил болсоор удаж байгаа билээ. Энэ бvх программууд
нэгэн ижил тєрлийн vvрэг гvйцэтгэдэг. Бvгд интернэт хэрэглэгчидэд
дуу кино гэх мэт том хэмжээний файлыг хоорондоо vнэгvй солилцох
боломж олгоно. Энэ программууд єдийг хvртэл маш боловсронгvй
болсоор єєр єєрийн онцлогтой, єєр єєрсдийн давуу талаараа хэрэглэгчидээ
татаж, интернетэд эзлэх байр сууриа хэзээд алдахааргvй болжээ.
Одоо
та бvхэнд сvvлийн vед их амжилтанд хvрч буй 'BitTorrent'
хэмээх программыг хэрхэн хэрэглэх тухай єєрийн туршлага дээр
тургуурлан бичсэнээ толилуулъя. Энэхvv программын хамгийн давуу
тал нь таны файл татаж авах хурд (download), файл цацах
(upload) хурд хоорондоо хамааралтай учир єндєр хурдаар
том хэмжээний файлыг цаг алдахгvй татаж авах боломжтой юм. Мэдээж
dail-up модемтой хэрэглэгчид энэ программыг хэрэглээд хурдан
файл татаж авна гэж ойлгож болохгvй. Ингээд энэ программ таны
сонирхолыг татаж буй бол vргэлжлvvлэн уншина уу.
Анхаар:
Энэ программыг та зєвхєн хурдан интернэт холболттой
vед л хэрэглэглэх нь тохиромжтой юм.
Татаж
Авч Суулгах

Эхлээд та бvхэн BitTorrent -ийн клиент (client)
программ суулгах хэрэгтэй. Доорхи 2 линкээс аль єєртєє тохиромжтойг
нь сонгож татна уу. Та бvхнийг "b)" -г нь татаж авахыг
зєвлєж байна.
a) http://bitconjurer.org/BitTorrent/download.html
- программын эхийг бичсэн зохиогчийн єєрийнх нь хувилбар (2.7MB)
b) http://bittornado.com/download.html
- BitTorrent хэрэглэгчийн илvv хэрэглэгчид дєхєм болгох vvднээс
хийсэн хувилбар (2.5MB)

Татаж авсныхаа дараа комьпютер дээрээ install
хий. Суулгаж дуусахаар тань “BitTorrent has been successfully
installed” (BitTorrent амжилттай суулгагдлаа)
гэсэн цонх гарч ирнэ. OK дар.

Сууж дууссаны дараа ВitТorrent єєрєє Program
Files дотор шинэ директор нээсэн байхыг та бvхэн харж
болно.
Хэрэглэх

ВitТorrent нь таныг Интернэт эксплорер браузер (Internet
Explorer Browser) дээрээ Bittorrent Сvлжээний Вэб
Хуудас онгойлгож, татаж авах файл дээрээ дарахад чинь
автоматаар ачаалагдаж ажиллах болно. Єєрєєр хэлбэл та энэ суулгасан
программаа ашиглахын тулд эхлээд заавал асаах ёстой биш, харин
суулгасаныхаа дараагаар www.suprnova.org
гэх мэт bittorrent сvлжээний вэб руу орж татаж авахыг хvссэн
файлын нэр дээр дарах л хэрэгтэй юм.

Татаж авахын ємнє 'My Documents' дотроо Torrent
Files ч гэх юмуу єєртєє ойлгомжтойгоор нэг фолдер нээгээд
тэр фолдер дотроо татах файлуудаа хадгалж байвал сvvлд нь хаана
багаа билээ гэж файлаа хайх шаардлага гарахгvй танд амар байх
болно. Доорхи жишээ зурагийг vзнэ vv:


За одоо файлийг татаж авахад бэлэн боллоо. Юун тvрvvнд та бvхэн
файлаа татаж авах взб сайт хайж олох хэрэгтэй болно. (http://www.suprnova.org/-хамгийн
том BitTorrent татаж авах взб хуудас)
Сайт нь бэлэн байгаа бол тэндээсээ татах гэж буй файлийн линк
дээр дараад сонгосон файлаа татаж авч болно. Файл дээр дарах
vед таны файлийг хаана хадгалхыг асуусан цонх гарч ирнэ. Ємнє
нь нээсэн Torrent Files гэсэн фолдероо сонгож
татаж авч буй файлаа хаана хадгалахаа зааж єгєєд 'OK'
товчыг дарна. Нэг иймэрхvv байдалтай харагдах болно:

Эхлээд
BitTorrent тухайн татаж авч буй файл байгаа эсэх, эсвэл хэр
зэргийн хэмжээтэй хэсэг нь байгааг шалгана. Ємнє нь энэ файлийг
татаж авч байгаад тасалсан, зогсоосон эсэхийг шалгаад татаж
байгаад орхисон хэсгээс татаж эхэлнэ гэсэн vг. Хэрэв шинээр
татаж авч буй файл бол шалгаж дуусаад эхнээс нь татаж эхэлнэ.
Torrent программ файл бvрдээ дижитал гарын vсэг тавьж файлийн
эх хувьтайгаа тохирч байгаа эсэх, яг vнэн зєв байгааг шалгадаг
учраас Torrent хэрэглэн татаж авсан файл алдаатай байх магадлал
маш бага байх болно. Алдаатай байна гэдэг нь эх файл нь алдаатай
байснаас болсон гэсэн vг.

Хэрвээ BitTorrent файлийг шалгаж дууссан бол татаж авах vйл
явц эхэлж иймэрхvv байдалтай харагдана:

Энэ
Зураг Дээрх Нэр Томъёоны Тайлбарууд:
(Зvvнээс барvvн, дээрээс доошоо)
Download/Upload
Rate - Татах/цацах хурд
Таны татан авах хурд, татсан хурд хоорондоо пропорциональ. Энэ
нь таны татаж авах хурд єгч байгаа хурдтай хамааралтай гэсэг
vг. Єгч байгаа хурдаа багасгах юм бол таны татах хурд ч мєн
адил багасах болно гэдгийг санах хэрэгтэй. Энэ бол BitTorrent-
ын файл хоорондоо солилцоход хэн хэндээ хэрэгтэй гол амжилт
юм.
Downloaded/Uploaded
- Татаж авсан/бусдад єгсєн
Энэ бол ойлгомжтой. Таны энэ vед татаж авсан файлийн хэмжээ,
мєн бусдад тараасан файлийн хэмжээ.
Peers & Seeders
Peers гэдэг нь энэхvv файлийг яг одоо татаж
авч байгаа хvмvvс юм. Тэдний татаж авсан файл дутуу байна гэсэн
vг юм.
Seeders гэдэг маань таны авч буй файлийн бvтэн
файлийг хадгалж буй хvмvvс буюу татаад авчихсан байгаа хvмvvс.
Татаж авсаныхаа дараа BitTorrent цонхоо хаагаагvй байгаа хvмvvс.
Хvмvvс ингэж татаж авсаныхаа дараа BitTorrent-ын цонхоо хаахгvй
ядаж хэдэн цаг хvлээхийг сурталчилдаг. Учир нь хэрэв бvх хvмvvс
татаж авчихаад цонхоо хаачихвал дараа дараагийн татаж авах гэсэн
хvмvvст seeders буюу бvтэн татаж авсан хvн олдохгvй хэцvvдэх
болно гэсэн vг. Бvгдээрээ цонхоо хаачихдаг бол BitTorrent -д
vхэл ойрхон иржээ гэж хэлж болох нь ээ.
Settings
- Тохиргоо
Энд та бvхэн татах, цацах хурдаа тохируулж болно гэсэн vг. Тохирох
хурдаа сонгох хэрэгтэй. Cable, DSL-тэй хvмvvс slow cable/dsl
(удаан) гэдгийг нь сонгосон нь илvv тохирожтой байх.
Учир нь цацах хурд нь тєдий чинээ их байна таны интернэтэд вэб
хуудас vзэх хурд тєдий чинээ удааширна гэсэн vг. Миний єєрийн
туршлагаас vзэхэд цацах хурд 10 байхад хангалттай гэж vзэж байна.
Хэрвээ та унтах гэж байгаа бол хурдаа max дээр нь тавихад болно.
Заримдаа
та бvхэн доорхи зураг дээр vзvvлсэн шиг алдаатай учрах болно:

Ингэж
алдаа гарсныг олон янзаар тайлбарлаж болно. Ихэвчлэн энэ алдаанууд
жижиг, эцсийн татаж авсан файлд нєлєєгvй тул санаа зоволтгvй.
Миний хувиас зєвлєхєд хэрвээ файл тань татагдаж л байвал таньд
ямар нэгэн санаа зовох зvйл байхгvй байна гэж ойлгож болно.
Хэрвээ татаж буй хурд 00-ийг заагаад удах юм бол BitTorrent
цонхоо хаагаад download-ийг эхлvvлээд vзээрэй.

Эцэст нь бvрэн татаж авч дууссан файлийн цонх ийм байдалтай
харагдана:

Нэмэлт:
http://www.suprnova.org/
-энэ хуудас олон mirror хуудсуудтай. Хэрвээ
таныг энэ хуудас руу ороход тань вэб хуудас маш удаан уншигдаж
байвал refresh хийнэ vv. Броузерын Refresh товч шvv. Хулганы
баруун товч -> refresh биш. Тэгхэд дараагийн mirror хуудас
руу орох болно. Энэ мэтчилэн єєртєє тохирсон хурдаар холбогдож
буй буюу хурдан ачааллаж байгаа сэрвэрийг сонгон орох боломжтой.
Нэмэлт:
Дууны файлийн хэмжээ нь 30-100MB байгаагийн учир нь тэр файлууд
бvтэн Album-аараа байгаа, эсвэл нь видеo клип нь гэсэн vг. Эсвэл
дууны чанар буюу kbps нь хэд байгаагаас дууны
файлийн хэмжээ маш их шалтгаална.
Эхлэлд
нь очих
Зарис
Yгсийн Орчуулга:
Client
program - хэрэглэгчид зориулсан програм
Install – суулгах
Download/Upload Rate - Татах/цацах хурд
Downloaded/Uploaded - Татаж авсан/бусдад єгсєн
Peers - Файлыг татаж байгаа хэрэглэгчид.
Seeders – Файлыг бvрэн татаж аваад дуусчихсан
зєвхєн цацаж байгаа буянтай хэрэглэгчид.
Settings - Тохиргоо
Mirror site - Єєр сервер дээрээс эх вэб хуудсыг
дуудаж гаргаж ирэх. Yр дvнд нь эх хуудасны єєр сэрвер дээр байгаа
хуулбарыг таньд харуулна.
Миний
хувьд Bittorent-ыг хэрэглээд нилээд удаж байна. Одоохондоо нэг
иймэрхvv. Дараа нь нэмж хасах зvйл байвал бичье. Та бvхэнд асуух
зvйл байвал би хариулж чадна гэж хэлэхгvй ч туслахдаа баяртай
байх болно.
Эхлэлд
нь очих
Холбогдох
Линкvvд
Эхлэлд
нь очих
|