Юу яаж хэрхэн?
Судалгааны сан сууриа тавилаа
  Агуулга
 Nuur Huudas
 Taniltsuulga
 Dictionary
 Mongolduu
 Asuult Sambar
 Фото Сурвалжлага
 Asuult.NET Live TV!
 УБ-д Бэлэг Хүргэх!
 Утасны Карт!
 Links
 Cooperate
 Category
 Computer
 Internet
 Technology
 Human Life
 Literature
  ..
 Yйчилгээ
 Утасны Кард
 Бэлэг Хvргvvлэх
 Вэб Хостинг
  ..

Сурталчилгаа

Судалгааны Сан- хvрээгээ тэлсээр

-Судалгааны Сан- сууриа тавиад гуравхан сарын хугацаа єнгєрч байгаа...

Ш.Оюунжаргал, Heidelberg,Germany
2003-07-20 10:43:22

URL: http://www.sudalgaa.com

"Судалгааны Сан" сууриа тавиад гуравхан сарын хугацаа єнгєрч байгаа боловч олны дунд нэгэнтээ танил болж, єдєртєє 200 хvн зочилдог, нийт 318 гишvvнтэй, 188 эрдэм шинжилгээний бvтээлтэй арвин сан болон єргєжсєєр байна. Эдгээр бvтээлvvдийн
• 64 нь байгалийн ухааны салбарын
• 33 нь инженэр технологийн салбарын
• 25 нь цахим шинжлэх ухааны,
• 22 нь хvмvvнлэгийн ухааны,
• 16 нь анагаах ухааны салбарын,
• 15 нь эдийн засгийн салбарын
• 8 нь хєдєє аж ахуйн салбарын,
• 5 нь хуули эрх зvйн салбарын
бvтээл бєгєєд эдгээр нь товч ба дэлгэрэнгvй хэлбэрээр олны хvртээл болсоор байна.


Гишvvдийн ба зохиогчдын тоо єдрєєс єдєрт нэмэгдсээр байгаа нь, тvvнчлэн зочдын дэвтэрт сайшаал магтаалын vг давамгайлж байгаа нґ залучууд маань энэ тєрлийн веб хуудсыг хэчнээн хvсэн хvлээж байсныг бэлхнээ харуулах мэт.

Гэвч Судалгааны Сангийн vр єгєєжийг улам дээшлvvлэх, хvрээг нґ тэлэх, судлаачдад хэрэгтэй тєдийгvй сонирхолтой мэдээллийг хvргэх зорилгоор Судалгааны Сангийн хамт олон дараах ажлуудыг тєлєвлєж байгаа болно:
• Монголын мэргэжлийн салбаруудад тулгамдсан тодорхой асуудлуудыг дэвшvvлж, тэдгээрийг шийдвэрлэхэд залуу эрдэмтдийн зvгээс санал болгох шинэ шийдэл, арга зам юу байгааг сонсох, шийдвэр гаргагч дээд шатны байгууллагуудад сонсгох зорилгоор форум хэлэлцvvлэг явуулах ба форумыг манай тvнш мэргэжлийн нет клубууд удирдан явуулах болно.
• Мєн тvvнчлэн 10р сараас эхлэн сард нэг удаа Монголын Засгийн Газар, Улсын Их Хурал, Шинжлэх Ухааны Акадэми, Их Дээд Сургуулийн рэкторатууд зэрэг бодлого боловсруулагч, хэрэгжуулэгч дээд шатны байгууллаагуудаас хvндэт зочдыг "ВИП" буландаа урин, чат ярилцлага явуулах юм. Энэ ярилцлагад сонирхсон хэн бvр оролцох боломжтой ба эртнээс хариулт хайж байсан асуултаа тавих боломжтой болох юм.
• Монголын эрдэмтэн судлаачдын туурвиж байгаа судалгаа, эрдмийн ажлыг олон улсын тавцанд гаргах боломж Интернетын ачаар нээгдэж байгаа тул Судалгааны Сангийн англи, герман хувилбарыг бий болгох нґ зvйтэй хэмээн vзэж байгаа юм.
• Шинжлэх ухааны шинэ ололт нээлтvvдийн тухай мэдээлж байх зорилгоор мєн "Шинжлэх ухаан єнєєдєр" буланг 8р сарын 1нээс ажиллуулж эхэлнэ. Энэ булан нь сонирхолтой болоод мэдvvштэй мэдээллээр уншигчдыг хангаж байх ба судлаач залуучуудын маань хамтын хvчээр цаашид баяжиж байх юм.
• Удахгvй Та бvхэн "Гарын авлага" булангаас эрдэм шинжилгээний ажил туурвихад юvг анхаарах нґ зvйтэй болох, АНУ, Герман, Австралийн Их дээд сургуулиудад энэ тухайд ямар чиг журам баримталдаг талаар дэлгэрэнгvй мэдээлэл хvлээн авах болно.

Судалгааны Сан Монголын судлаач, эрдэмтэн Та бvхний арвин ухааны ундрагаас эх авч бий болсон тул энэ ундрагыг урсгал ширvvн гол болгоход ч Та бvхний оролцоо чухал билээ. Тиймээс Судалгааны Сангаа цаашид баяжуулах, далайцыг нь єргєжvvлэх, агуулгыг нь арвижуулах аливаа нэгэн шинэ санаа Танд тєрвєєс бид хамтран ажиллахад бэлэн байна.

Бидэнтэй дараах хаягаар холбоо барина уу:

oyunjargal@sudalgaa.com
enkhjargal@sudalgaa.com

Оюуны ємч Тань олны хvртээл болог!

Дээш эхлэлд нь очих


Судалгааны сан сууриа тавилаа

Ш. Оюунжаргал, Heidelberg,Germany
Apr 24, 2003.

Та бvхэнд "Чуулга Уулзалт-2002"-ын vр дvнд бий болсон эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг нэгтгэсэн судалгааны санг толилуулж байна. www. sudalgaa. com web хуудсаар зочилно уу

"Судалгааны сан" яагаад зайлшгvй хэрэгтэй вэ?
Хилийн чанадад эрдэм шинжилгээ судалгааны ажил эрхэлж буй Монголын оюутан залуучуудын тоо жилээс жилд єсєн нэмэгдсээр эдvгээ хэдэн арван мянгад хэдийн хvрчээ. Энэ тооны цаана асар их оюуны ємч хуримтлагдсаар байгаа нь тодорхой. Гэтэл тэдгээр залуучуудын оюуны бvтээл, судалгааны сэдэв, vр єгєєжийн талаар бид юv мэдэх билээ?
Монголын эдийн засаг, хєдєє аж ахуй, анагаах ухаан, техник технологийн салбарт алхам алхамаар дэвжих бололцоо олгохуйц олон зуун онолын бvтээл дэлхийн єнцєг булан бvрт тєрсєєр байгаа боловч эдгээрийг цуглуулж олны хvртээл болгох, улмаар Монголын практик амьдралтай холбох, судалгаа эрхэлж буй оюутан залуус єєр хоорондоо туршлага солилцох талбар одоогоор vгvй байгаа бєгєєд vvнийг залуучууд маань хvсэн хvлээж байгааг 2002 оны 8-р сард зохиогдсон "Гадаадад суралцагч оюутан залуучуудын чуулга уулзалт" харуулсан юм.
Энэхvv судалгааны сан нь "Гадаадад суралцагч оюутан залуучуудын чуулга уулзалт"-ын бодит vр дvн бєгєєд дараа дараагийн чуулга уулзалтыг хvлээлгvй єєр хоорондоо веб хуудсаараа дамжуулан танилцаж, холбоо барих, хэн хаана ямар тєрлийн судалгаа хийж буй тухай мэдээлэл авч, мэдлэг туршлагаа солилцох таатай нєхцєлийг бvрэлдvvлэх юм.


"Судалгааны сан"д бvтээлээ оруулах нь Танд ямар ач холбогдолтой вэ?
Уг "Судалгааны сан"-д судалгаа хийж буй хvн бvр эрдэм шинжилгээний єгvvлэл, нийтлэл, мєн диплом, магистр, докторын ажлаа товч юмуу дэлгэрэнгvй хэлбэрээр оруулж болох ба ийнхvv ижил тєстэй сэдвээр ажиллаж буй бусад оюутан залуучуудад ажлаа таниулах тєдийгvй тэдэнд ишлэл татах боломж олгох, ингэснээр єєрийн судалгааны ажлыг мэргэжлийнхээ хvрээнд тvгээж, ач холбогдлыг нь єсгєх боломжтой юм.
Энэхvv "Судалгааны сан" нь Засгийн Газар, Шинжлэх Ухааны Академи, Эрдэм Шинжилгээний Хvрээлэнгvvд болон Их Дээд Сургуулиуд гээд Монгол дахь шинжлэх ухаан, боловсролын амин судасны хэмнэлийг тодорхойлдог эрдэм шинжилгээний ба бодлого боловсруулагч байгууллагуудтай хамтран ажиллах бодолтой байгаа тул тухайн санд бvтээлээ нийтэлсэн авьяаслаг залуу эрдэмтэд судалгааныхаа ажлын vр дvнг тодорхой тєслийн хvрээнд хэрэгжvvлэх, улмаар судалгаа шинжилгээгээ практик амьдралтай холбох ажил хэрэгч санал хvлээн авах боломжтой болох тул оюуны Тань ємч Монголын шинжлэх ухааны талбарт хєрслєх зам нээгдэх болой.


"Судалгааны сан" нь хэрэглэгч Танд ямар ач холбогдолтой вэ?
Нэгэн нэгдмэл судалгааны сантай байх нь судалгааны сэдэв давхардах явдлаас хамгаалах ба ямар сэдвээр судалгаа дутмаг юмуу огт хийгдээгvй байгааг харуулах юм. Мєн судалгааны ажил хийхээр зэхэж буй оюутан залуучуудад шинэ санаа тєрvvлэх, судалгааны материалаар хангах, тухайн сонирхсон сэдвээр нь хийгдээд байгаа ажлын тойм мэдээлэл олгоход чухал ач холбогдолтой.
Ялангуяа дотоодод эрдмийн ажлаа туурвихаар зэхэж буй/ туурвиж буй оюутан залуучуудын хувьд гадаадад сурч буй мэргэжил нэгт нєхєд нь ямар тєвшинд ямар ажил туурвиж байгаа нь мэдvvштэй байх тєдийгvй, гадаадад эрдмийн ажлаа туурвиж буй залуучууд маань Монголын практик амьдралаас хэт тасархай сэдэв дээр ажиллахаас сэргийлэх юм. Товчдоо "Судалгааны сан"-гийн хэтийн зорилго нь Монголын шинжлэх ухааны єв санг чанартай эрдэм шинжилгээ судалгааны ажлуудаар баяжуулж, оюуны бvтээлийг ажил хэрэгч санал, хамтын ажиллагаанд тулгуурлан бодит хэрэгжил болгоход оршиж байгаа юм.


"Судалгааны сан" форум хэлэлцvvлэг явуулна
"Судалгааны сан" Хэлэлцvvлэг буландаа форум хэлэлцvvлэг явуулах болно. Энэ нь зєвхєн оюутан залуучууд хоорондын бус, мєн дээр дурдсан эрдэм шинжилгээний ба бодлого боловсруулагч байгууллагуудын оролцох хэлэлцvvлгийн талбар байх болно. Энэ нь мєн гадаадад эрдэм шинжилгээний ажил эрхэлж байгаа оюутан залуучуудын дуу хоолойг Монголд хvргэх, эргэх холбоо байгуулах євєрмєц бєгєєд vр єгєєжтэй нэгэн зам болох юм. "Судалгааны сан" урамшуулалт уралдаан зохион явуулах болно "Судалгааны сан"д бvтээлээ нийтэлсэн, мєн форум хэлэлцvvлэгт идэвхтэй оролцсон залуучуудын дунд урамшуулалт уралдаан зохион явуулж байх юм. Эдгээр уралдааны болзол шагналыг тухай бvрд жич зарлах болно.


"Судалгааны сан"г хэн санаачлан ажиллуулж байгаа вэ?

o Europe дaxь оюутан залуучуудын "Gant-friends" клуб
o "Interactive" LLC
o "Их Британий Их Дээд Сургууль тєгсєгчдийн холбоо" .


Талархал
"Судалгааны сан"-д нийтлэгдсэн эхний 60 єгvvллийг "Гадаадад суралцагч оюутан залуучуудын чуулга уулзалт"-нд оролцогчдын бvтээлийг нэгтгэсэн "Эрдэм" товхимлоос авч оруулсан болно. Дашрамд "Эрдэм" товхимлыг эрхлэн гаргасан "Японд суралцагч оюутан залуучуудын холбоо", ШУТИСийн хамт олонд талархаснаа илэрхийлъе.

Gant-Friends Klub

 

Дээш эхлэлд нь очих

Судалгааны Сан- хvрээгээ тэлсээр new!
Судалгааны
сан сууриа тавилаа

"Судалгааны сан" яагаад зайлшгvй хэрэгтэй вэ?

"Судалгааны сан"д бvтээлээ оруулах нь Танд ямар ач холбогдолтой вэ?
"Судалгааны сан" нь хэрэглэгч Танд ямар ач холбогдолтой вэ?
"Судалгааны сан" форум хэлэлцvvлэг явуулна
"Судалгааны сан"г хэн санаачлан ажиллуулж байгаа вэ?
 
 
Posted on Apr 24, 2003. Last Updated on Aug 5th, 2003.

Advertisement:

 


Asuult.NET. CR. 2000-2006