Юу яаж хэрхэн?
MS Visio
  Агуулга
 Nuur Huudas
 Taniltsuulga
 Dictionary
 Mongolduu
 Asuult Sambar
 Фото Сурвалжлага
 Asuult.NET Live TV!
 УБ-д Бэлэг Хүргэх!
 Утасны Карт!
 Links
 Cooperate
 Category
 Computer
 Internet
 Technology
 Human Life
 Literature
  ..
 Yйчилгээ
 Утасны Кард
 Бэлэг Хvргvvлэх
 Вэб Хостинг
  ..

Сурталчилгаа

Yнэнбат Бямбацэрэн (e)
Улаанбаатар, 4/24/2003

MS Visio Proffessional программ

Программын тухай товчхон - MS Visio программ нь инженерийн зураг зурах, техникийн болон бусад схем хийхэд зориулагдсан программ хангамж юм.
Загвар ашиглан шинээр файл нээх - Программыг ачаалсны дараа та єєрийн зурагт ашиглах загварыг сонгон шинэ файл їїсгэхэд танд хэрэгцээтэй стенсил, дїрсїїд мєн нээгдэх болно.
Visio дээр зурсан жишээнїїдийг харах - Жишээ зурагнуудаас санаа авч єєрийн зургийг баяжуулан зураарай.
Хэв загвар буюу stencil ба master гэж юу вэ? - Тусгай зориулалтаар багцлан нэг нэрийн доор нэгтгэсэн бїлэг дїрсїїдийг хэв загвар буюу Stencil (cтенсил) гэж нэрлэж байгаа юм.
Шинэ stencil ба template їїсгэх - Сканердаж оруулсан зургаа буюу шинээр зурж дїрс зураг болгон стенсил їїсгэж болно.
Файлыг хєрвїїлэх - Файлыг зураг болгох буюу хуучин Visio-гийн файлаа Visio 2000 Proffessional-д тохируулан хєрвїїлэх тухай
Зураг дїрстэй ажиллах -Шинээр зураг зурахдаа юуны ємнє тохирох стенсилийг нээгээд шинэ файл їїсгэнэ. Ажлын талбартаа зїїн гар талд харагдаж буй стенсилээс сонгосон зургаа хулганаар чирж байрлуулна.
Зургийн тєрлїїд - Visio программ дээр зураг зурахад ашиглагдах зургийн тєрлїїдийг жагсаалаа.

MS Visio 2002 Proffessional программын тухай товчхон

MS Visio программ нь инженерийн зураг зурах, техникийн болон бусад схем хийхэд зориулагдсан программ хангамж юм. Visio программ нь дїрс зураг, хэв загварын баялаг сантай тул бїдїївч болон техникийн зураг зурахаас гадна бэлэн дэвсгэр зураг, хєл толгойн загваруудыг ашиглан тєрєл бїрийн эхийг хялбархан бэлтгэх бїрэн боломжтой.

Visio программ дээр хийсэн бичиг баримтууд . vsd гэсэн єргєтгєлтэй файл болдог.

- MS Visio программын дїрс зураг буюу Icon


Дээш эхлэлд нь очих

Программыг ачаалах, шинэ файл нээх

Start товчийг дарж Programs хэсгээс Microsoft Visio -г сонгож программыг ачаалахад Choose Drawing Type цонх гарч ирнэ.
Энэ цонхны Category хэсгээс єєрийн зурах гэж буй зураг буюу схемийн хэрийг сонгоно.
Template хэсгээс єєрийн зурах гэж буй зургийн загварыг сонгоно.
Ингэснээр таны сонгосон загварт хэрэглэгдэх дїрсїїдийг бїхий шинэ файл їїснэ. Эсвэл File цэснээс New-ийг сонгож Choose Drawing Type командаар зургийнхаа тєрєл, загварыг сонгож болно.

Жишээлбэл:
Байгууллагын зохион байгуулалтын бїтцийн схемийг зурах жишээ авъя. Їїний тулд дараах дарааллаар ажиллана.
1. MS Visio программыг ачаална.
2. Зургийн тєрєл сонгох цонхонд тєрєл ба загварыг аль алиныг нь "Organization Chart " гэж сонгоно. Зурагт їзїїлэв:

Хэрэв template ашиглалгїйгээр шинэ файл нээхийг хїсвэл File-> New -> New Drawing гэж сонгоно.


Дээш эхлэлд нь очих

Visio дээр зурсан жишээнїїдийг харах

File цэснээс New-ийг сонгоод Browse Sample Drawings гэж сонгоод, тєрєл загварыг сонгосноор жишээнїїдийг їзэж болно.

'
Эндээс єєрт хэрэгтэй байгаа тєрлийг сонгоод файлаас сонгоход энэ тєрлийн загваруудыг ашиглан хийсэн файл нээгдэх болно.

Жишээлбэл:
Барилгын план хийх Building plan тєрлийн загваруудаас Office Layout -ийг сонгож їзэхэд дараах файл нээгдэж байна.

Энэ мэтчилэн жишээ зургуудаас санаа авч, єєрийн зургаа баяжуулан зурж болох юм.


Дээш эхлэлд нь очих

Stencil ба Master гэж юу вэ?

Тусгай зориулалтаар багцлан нэг нэрийн доор нэгтгэсэн бїлэг дїрсїїдийг хэв загвар буюу Stencil (cтенсил) гэж нэрлэж байгаа юм. Cтенсилийг хэрэгслээр нээнэ. Мєн File цэснээс Stencils Open Stencil командаар нээнэ.

Олон stencils нээх бол CTRL -ийг нээх гэж буй Stencil-ийн нэртэй хамт дараад Open гэж нээнэ.

Нээгдсэн cтенсилийн дїрс зургууд дэлгэцийн зїїн гар талд Shapes цонхийг нээж байрлана.

Ямар тєрлийн зураг зурах гэж буйгаас шалтгаалж, Stencil-ийг тє єєрєє сонгон нээх ба таны зурагт хэрэгцээтэй cтенсилїїд багцаараа нээгдэнэ.

Тухайлбал, Энэ зурагт барилгын зураг зурах (Building plan), тэр дундаа байгууллагын дотоод зохион байгуулалтын схемийг (Office Layout) зурахаар сонгосон ба їїнтэй холбоотойгоор байгууллагын тавилга, хана, хаалга, цонх гэх мэт дїс зургуудыг агуулсан cтенсилїїд нээгдсэн байна.

Стенсилд багтаж байгаа дїрсїїдийг ажлын талбартаа чирж авчраад, дараагийн дїрсийг авчрах замаар зургийг зурдаг. Эдгээр оруулж буй дїрсийг Master хэмээн нэрлэх ба єєрийн зургийн Master болгон оруулах боломжтой.

Дээш эхлэлд нь очих

Шинэ stencil їїсгэх

Шинэ стенсил їїсгэхдээ File цэснээс New Stencils -ийг сонгоход дїрсгїй шинэ Stencil нээгдэнэ.

Энэ цонхны хоосон талбар дээр очоод хулганы баруун талын товчлуурыг дарж

New Master командаар шинэ дїрсийн нэрийг єгєєд OK товчийг дарна.

Ингэснээр Стенсил2 цонхонд шинээр хоосон дїрс їїсэх ба уг Master-ийг идэвхжїїлээд хулганын баруун тал дээр дараад
- Edit Icon командаар шинэ дїрсээ зурж оруулах ба засварлаж болно. Дїрс зураг нь 32х32 цэгийн хэмжээтэй байна.
- Edit Master командаар шинэ цонх нээж, тїїн дээрээ мастер зургийн хэмжээтэй зураг хуулахад уг хуулсан зураг нь стенсилд орох болно.

Энэ мэтээр єєрийн оруулсан олон дїрс зураг бїхий стенсилийг їїсгэж болно. Стенсилийг Save as командаар тохирох каталог єєр нэр єгєн хуулж болно.


Visio программ дээр зурж бэлтгэсэн файлаа Save as командаар (*. vst), (*. vtx) єргєтгєлтэйгээр хадгалж, загвар файл (template) їїсгэн хадгалж болно.

Дээш эхлэлд нь очих

Файлыг хєрвїїлэх

MS Visio 5-аас ємнєх хувилбар дээр хийсэн файлыг MS Visio 2002 руу хєрвїїлж болно. Їїний тулд уг файлаа нээгээд File цэсний Save As-ийг сонгоод Save as type хэсгээс Visio 5 Drawing (*. vsd) гэж сонгоно.


Мєн Visio дээр бэлтгэсэн файлыг Save as Web Page командаар HTML хэлбэрт хєрвїїлэхээс гадна Save as командаар олон тєрлєєр хєрвїїлж болох ба зургийн .jpg, .gif, .png форматтайгаар хадгалж болдог.


Дээш эхлэлд нь очих

Зураг, дїрстэй ажиллах

Шинээр зураг зурахдаа юуны ємнє тохирох стенсилийг нээгээд шинэ файл їїсгэнэ.

Ажлын талбар дээрээ зїїн гар талд харагдаж буй стенсилээс сонгосон зургаа хулганаар чирж байрлуулна. Уг байрлуулсан дїрс зурагтай ажиллах гол командуудыг тайлбарлая.

Жишээлбэл:

- Network каталогоос Basic Network Shapes-ийг сонгож компьютерийн зургийг гаргаж ирээд нээсэн хуудсандаа тохируулан байрлуулна.
- Уг компьютерийн зургийг идэвхжїїлээд хулганын баруун тал дээр дарахад дараах цонх харагдана.

Уг дїрсийг хуулах, хайчлах боломжтойгоос гадна

Format командаар тайлбар бичгийн формат тохируулах, дэвсгэр єнгє болон шугамын єнгє солих зэрэг тохируулга хийж болно.

Shape командаар зургийг эргїїлэх, хэд хэдэн дїрсийг нэг групп болгон нэгтгэх зэрэг тохируулгыг хийнэ.

Visio программын connector tool чухал їїрэгтэй. Энэ нь гаргаж ирсэн хэд хэдэн дїрс зургийг хооронд нь холбодог. Дїрс, зургийг зєєхєд холбосон шугам дїрсээ даган шилжиж байдаг.

Дээш эхлэлд нь очих

Зургийн тєрлїїд

Visio программ дээр дараах тєрлийн зургууд зурахад зориулагдсан стенсилїїд байдаг. ЇЇнд:

Block Diagram
Basic Diagrams
Block Diagrams
Block diagrams with perspective
Building plan
Electrical and telecom drawings
Floor Plans
Home plans
HVAC control logic diagrams
HVAC plans
Office layout drawings
Plant layouts
Plumbing and piping plans
Reflected ceiling plans
Security and access plans
Site plans
Space plans
Database
Database model diagrams
Express-G entity-level and schema-level diagrams
ORM diagrams -
Electrical Engineering
Flowchart
Audit diagrams
Basic flowcharts
Cause and effect diagrams
Cross-functional flowcharts
Data flow diagrams
IDEF0 diagrams
Mind maps
SDL flowcharts
TQM flowcharts
Work flow diagrams
Forms and Charts
Charts and graphs
Form design
Marketing diagrams
Map
Directional maps
Directional map 3-D
Mechanical Engineering
Fluid power diagrams
Part and assembly drawings
Network
Directory services diagrams
Logical network diagrams
Network diagrams
Organization Chart
Process Engineering
Project Schedule
Calendars
Gantt charts
PERT charts
Timelines
Software
COM and OLE diagrams
Data flow model diagrams
Enterprise Application diagrams
Jackson diagrams
Program structure diagrams
ROOM diagrams
UML Model diagrams
Windows user interface diagrams
Visio Extras
Conceptual Web site diagrams
Web site maps
Web Diagram

Дээш эхлэлд нь очих

Links

http://www. microsoft. com/office/visio/ - MS Visio Product's Homepage

http://www. mongolia-gateway. mn - Mongolia Development Gateway

 

Дээш эхлэлд нь очих

MS Visio Proffessional программ

MS Visio 2002 Proffessional программын тухай товчхон

Программыг ачаалах, шинэ файл нээх
Visio дээр зурсан жишээнїїдийг харах
Stencil ба Master гэж юу вэ?
Шинэ stencil їїсгэх
Файлыг хєрвїїлэх
Зураг, дїрстэй ажиллах
Зургийн тєрлїїд
Links
 
 
Posted on Apr 24, 2003.

Advertisement:

 


Asuult.NET. CR. 2000-2006