Юу яаж хэрхэн?
Бясалгал гэж юу вэ?
  Агуулга
 Nuur Huudas
 Taniltsuulga
 Dictionary
 Mongolduu
 Asuult Sambar
 Фото Сурвалжлага
 Asuult.NET Live TV!
 УБ-д Бэлэг Хүргэх!
 Утасны Карт!
 Links
 Cooperate
 Category
 Computer
 Internet
 Technology
 Human Life
 Literature
  ..
 Yйчилгээ
 Утасны Кард
 Бэлэг Хvргvvлэх
 Вэб Хостинг
  ..

Сурталчилгаа

БЯСАЛГАЛ гэж юу вэ?

БУРХАНЫ ТААЛАЛЫГ БИЕЛYYЛЭХ ХYМYYНИЙ ТЄГЄЛДЄРЖИЛ

ШРИ ЧИНМОЙ
Материалыг хэсэгчлэн ирvvлсэн:
B. Bill (e@)
July 3, 2003

Бясалгал: Бурханы хэл

Бясалгал бидэнд нэг л зуйлийг хэлдэг: Бурхан оршин буй.
Бясалгал бидэнд нэг л унэнийг нээдэг: Бурханы мэлмий бол биднийх.

Бид юуны учир бясалгадаг вэ? Бясалгал уйлддэгийн маань учир бол хорвоо дэлхий бидний сэтгэлийг хангаж чадахгуйгээс уудэлтэй. Єдєр тутмын амьдралдаа бид арван цагаар зовинол, тугшил, гуниг гутралд дарагдаж явсны эцэст сая нэг, таван хором амсхийснийгээ амар амгаланд умбалаа гэж хэлдэг. Бид ямагт, тойрон бучих атаа хорсол, айдас эргэлзэл, тугшил зовинол, гуниг гутралын эрхшээлд байдаг. Тэд бол сармагчин л гэсэн уг. Хазаж зулгаасаар ядарч, амсхийх зуур, бид амар амгаланд умбаж байна гэж бодно. Гэвч энэ бол ерєєс жинхэнэ амгалан биш. Дараагийн мєчєєс тэд дахиад л довтолж эхэлнэ.

Зєвхєн бясалгалын ачаар жинхэнэ амгалан, тэнгэрлиг амгаланг олж болно. Хэрэв єглєє эрт чин унэн сэтгэлээсээ бясалгаад, ганц хором ч болтугай амар амгаланг хуртэж чадвал, тэр маань бухэл єдєржингєє хадгалагдана. Хэрвээ унэхээр дээд бясалгал уйлдвэл жинхэнэ, уурдийн гэрэл, баясгаланг хуртэнэ. Бидэнд бясалгал уйлдэхийн шаардлага гардагийн учир бол бие махбодь гэрэл гэгээнд хурч, гэрэл гэгээний дотор оршиж, сэтгэлээ хангах хэрэгцээнээс ууддэг. Хэрэв энэ нь бидний тэмуулэл бол, хэрэв энэ нь бидний цангаа бол бясалгал цорын ганц зам болно. Єєртєє юу байгаа хийгээд єєрєє хэн байгаадаа сэтгэл хангалуун бол бидэнд бясалгал уйлдэж суухын хэрэг угїй билээ. Чухам дотроо єлсєж буй учраас бид бясалгах болсон. Бид єєрийн дотор ямар нэг гэгээлэг, тэнгэрлиг, уужим юм байгааг мэдэрч байна. Тэр бидэнд чухаг боловч, одоохондоо туунд хурэх чадваргуй байна. Дотоод єлсгєлєн маань ийнхуу бидний дотоод сэтгэлийн хэрэгцээнээс уудэн гардаг.

Дээш эхлэлд нь очих

Бясалгал гэдэг буйдхан суухын нэр биш

Хорвоо дэлхийгээс нуур буруулж, зєвхєн зовлон зудгуурээ мартахын тєлєє юм бол бид буруу шалтгаанаар бясалгалын замд хєл тавьж байгаа хэрэг. Гутарч, гоморхсоноосоо болж, сэтгэл зурхний амьдралд орсон бол цааш хол явж чадахгїй байж мэднэ. Хуслээ гуйцээж чадсангїй болохоор би єнєєдєр орчлон хорвоод сэтгэл таагуй байна. Гэвч маргааш болоход, "Дахиад нэг оролдоод узье. Энэ удаад сэтгэл минь ханах ч юм билуу" гэж хэлнэ. Яван явсаар, хуслийн амьдрал гэдэг хэзээ ч сэтгэлийг хангахгїй болохийг ухаарч, дотоод амьдралд орох хэрэгтэйг ойлгоно. Энэ бол тэмуулэл юм.

Бясалгал гэж юу вэ? Бясалгал гэдэг хумууний єєрийгєє сэрээхуй, бурханы єєрийгєє зориулахуй юм. Хумууний єєрийгєє сэрээхуй хийгээд Бурханы єєрийгєє зориулахуй хоёр учран золгоход дотоод ертєнцєд хумуун мєнхжиж, гадаад ертєнцєд бурхан биелэлийг олно.

Тэмууллийн амьдралдаа бид зєвхєн Бурханыг хусдэг. Хэрэв бид чин унэн сэтгэлээсээ Бурханыг хїсч байгаа бол, Тэр бидэнд Єєрийгєє єргєн хайрлах нь гарцаагуй. Гэхдээ Тэр уунийг сонгосон цагтаа, Єєрийн аргаар биелуулнэ. Бид тодорхой нэг чанарыг хїсч туунийхээ тєлєє чин унэн сэтгэлээсээ залбирч, бясалгадаг бол, Бурхан туунийг маань эс хайрласан ч сэтгэл хангалуун байна. Тэгээд ч, "Тэрбээр аль нь зєв болохыг мэднэ. Одоохондоо би, тэр бугдийг хуртэхэд бэлэн биш байна. Намайг бэлхэн болохын цагт Тэрбээр, бухнийг хуртээх нь гарцаагуй" гэж хэлнэ. Тэмууллийн амьдралд бидний сэтгэлийг амжилт бус тэмуулэл маань хангадаг. Тэмуулэл єєрєє бидний сэтгэлийн ханамж юм.

Дээш эхлэлд нь очих

Ухамсартай тэмуулэл ба чармайлт

Сэтгэл зурхний ертєнцєд хучлэн хурч болохгуй. Дотоод сэтгэлийн гэрлийг хучээр буулгаад ирж ч чадахгуй. Туунийг єєрєє буугаад ирэхийн цагт бид зєвхєн тэмуулэлийнхээ хучээр л хуртэж чаддаг. Хэрэв бид гэрэл гэгээг чадлаасаа хэтруулж, хучээр буулгаад ирвэл дотоод сав маань эвдэрнэ. Тэгэхээр, гэрэл гэгээг хэрхэн хуртэх вэ? Энэ бухний хариулт бол бясалгал юм.

Бясалгана гэдэг тав арван минут хий хоосон, чимээ аниргуй суухын нэр биш. Yуний тулд ухамсартай чармайлт хэрэгтэй. Ухаан амгалан тайван байхын дээр, хорон бодол, хусэлд автахгуйн тулд сэрэмжтэй байх хэрэгтэй. Ухаанаа амгалан тайван болгож чадвал, шинэ бутээл дэлгэрч байгааг мэдэрнэ. Ухаан чєлєєтэй тогтуун байхад, оршнол маань хоосон сав мэт болж, дотоод оршнол маань улэмжийн амгалан, гэрэл, жаргаланг дуудан ируулээд, тэрхуу савыг дуургэж чадна. Энэ бол бясалгал юм.

Бясалгал бол Бурханы хэл. Хэрэв бид єєрийн амьдралдаа Бурханы Таалалыг мэдэхийг хусвэл, хэрэв бид Бурханаар жолоодуулахыг хусвэл, биднийг хэлбэржуулж, бидний дотор Тэр, Єєрийн Таалалыг биелуулээсэй гэж хусвэл, Туунтэй хэлэлцэн хуурнэх ёстой хэл бол бясалгал юм.
ШРИ ЧИНМОЙ

Бид єєрсдийгєє бясалгахийг хичээгч гэж узвэл, бясалгал ярвигтай юм шиг санагдана. Чухамдаа жинхэнэ бясалгалыг бид уйлддэггуй. Дотоод Жолоодогч-Дээдгэгээн уунийг бидний дотор, бидний биеэр уйлддэг. Бид бол зєвхєн сав бєгєєд, Туунд бух Ухамсраараа савыг дуургэх боломж олгодог. Бид чармайж эхэлдэг боловч нэгэнт дотоод гундээ хурч чадвал чармайлт маань биднийг бясалгал уйлдэхэд хургээгуй болохыг ухаарна. Дээдгэгээн л бидний дотор, бидний биеэр, бидний ухамсартай ухаарамж, зєвшєєрлєєр бясалгал уйлдэж байгаа юм.

Хун бурийн сунс єєрийн гэсэн бясалгах аргатай. Миний бясалгах арга танд эс зохино. Таны бясалгах арга надад ул таарна. Єєртєє эс зохихыг уйлдэхийн учир їр єгєєжгуй бясалгадаг олон эрэлчин бий. Хэрэв танд залж, жолоодох сэтгэл зурхний багш угуй бол дотоод гундээ умбаж, єр зурхнийхээ угаас бясалгалын аргаа олоорой.

Эхлэгчдийн хувьд ингэх нь маш хэцуу. Та дотроо, гїнийн гїнд одож, дотоод дуу хоолой, бодол санааг сонсох хэрэгтэй. Дараа нь тэрхїї дуу хоолой, бодол санааныхаа дотор нэвтэрч, ямар ч асуудал, бэрхшээл, эргэлзэлгуй дотоод баясал амгаланг хайрлаж байгаа эсэхийг хар. Зєвхєн Yунийг л мэдэрч байгаа бол тэр сонссон дотоод дуу хоолой бол таны сэтгэл зурхний амьдралд жинхэнэ тус дэм хїргэх хоолой гэдгийг нь ойлгоорой.

Хэрэв та гэгээрсэн багштай бол, тууний аниргуй харц, таныг хэрхэн бясалгахад сургана. Багш танд, хэрхэн бясалгахыг тайлбарлаж ярих ч юм уу бясалгах тусгайлсан аргыг илтээр зааж сургах шаардлагагуй. Тэрээр танд тєвлєрєн бясалгаж, хэрхэн бясалгахыг дотоод ертєнцєд зааж сургана. Таны сунс тууний сунстэй учирч, тууний сунснээс суралцана. Сэтгэл зурхний жинхэнэ багш нар бясалгалыг аниргуйгээр зааж сургадаг.

Бясалгалын туйлын зорилго бол Бурхантай ухамсарлан нэгдэхэд байна. Бид бугдээрээ бурханы хуухдууд ч гэлээ одоохондоо бурхантай нэгдмэл болохоо ухамсарлаагуй байна. Хїн Бурханд итгэж болох боловч, энэ итгэл нь тууний амьдралд бодит биш байдаг. Хэн нэг гэгээнтэн, Йог эсвэл сэтгэл зурхний Багшаас Бурханы тухай дуулж сонссондоо, угуй бол ном судраас Бурханы тухай уншиж мэдсэндээ тэр Бурханд итгэдэг. Гэвч бясалгал уйлдсэнээрээ бидэнд, Бурхантай ухамсартай нэгдлээ тогтоох єдєр ирнэ. Тэр цагт Бурхан бидэнд улэмжийн амгалан, гэрэл, жаргалангаа хайрлаж, бид тэрхїї амгалан, гэрэл, жаргалан нь болж хувирна.

Дээш эхлэлд нь очих

Асуулт, Хариулт

Яаж бясалгал уйлддэг вэ?

Бясалгал уйлдэх хоёр арга бий. Нэг арга нь ухааныг аниргуй болгох юм. Сэтгэл зурхний амьдралдаа ухааныг аниргуй болговол, шинэ бутээл, Бурханд єргєх шинэ амлалт ухааны дотор гийж байгааг узнэ. Одоохондоо бид Бурханд єргєсєн амлалтаа биелуулээгуй, єєрийгєє тэр чигээр нь Бурханд зориулаагуй байна. Тийм боловч, ухааныг аниргуй болгож чадвал Бурханыг баярлуулж, Таалалыг нь биелуулэх боломжтой болно.
Єєр нэг арга нь зурхээ чєлєєлєх арга юм. Яг одоогоор зурх, хєєрлийн уймээн, бузар тамираас уудэлтэй хундрэл, бэрхшээлд дарагдсан байна. Зурх бол сав юм. Одоо тэр сав маань биднийг хязгаарлах, доорд мунхаг зуйлсээр дуурчээ. Хэрэв бид зурх хэмээх саваа суллаж чадвал, биднийг чєлєєлєх тэнгэрлиг амгалан, гэрэл, жаргалангаар дуургэж чадах хун бий. Мунхагаас зурхээ суллан чєлєєлєхєд, Бурханы Мэргэн Гэрэл буун ирж туунийг дуургэнэ.
Дотоод сэтгэлийн ертєнцєєс узвэл эрэлчин бухэн эхлэгч юм. Байнгын ухамсартай ахиц гаргахыг хусэх тэр л мєчєєс та уурдийн эхлэгч болдог.

Дээш эхлэлд нь очих

Хэрхэн эхлэх вэ?

Дотоод сэтгэлийн ертєнцєєс узвэл эрэлчин бухэн эхлэгч юм. Эхлэгч гэдэг ямар нэг илуу тэнгэрлиг, илуу гэгээтэй, илуу их сэтгэлийг хангагч зуйлд хувирах дотоод эрмэлзэлтэй хїн юм. Байнгын ухамсартай ахиц гаргахыг хусэх тэр л мєчєєс та їїрдийн эхлэгч болдог.
Хэрэв та цоо шинээр эхэлж байгаа бол юуны ємнє сэтгэл зурхний хэд хэдэн ном судар унших хэрэгтэй. Тэгвэл урам зориг тєрнє. Гэхдээ яах аргагуй итгэдэг сэтгэл зурхний Багш нарынхаа номыг унших нь зуйтэй. Хамгийн дээд ухамсарт хїрсэн Багш нар ч бий бєгєєд тэдний зохиосон ном судрыг уншвал урам тєрєх нь гарцаагуй. Судлаач, шинжээчид болон хараахан гэгээрэлд хїрээгуй, замдаа яваа эрэлчдийн номыг уншихгуй байх нь дээр. Yнэнийг ухаарч гэгээрсэн хун л танд Yнэнийг зориулж чадна. Yгуй бол сохор нь сохроо хєтлєхєєс юуны ялгаа байх билээ.

Эхэндээ бясалгах тухай бїї бод. Єдрийн тодорхой цагуудад тайван амгалан байхыг хичээж, энэ таван минут, єєр хэн нэгэнд бус гагцхїї таны дотоод оршнолд зориулагдсан болохыг ойлгоорой. Аливаад заншина гэдэг маш чухал. Тогтмол цагт бясалгаж заншвал танд хэрэгтэй.

Дээш эхлэлд нь очих

Зарим ундсэн аргууд

Эхлэгч хїн эхэндээ тєвлєрєл їйлдэх нь илуу дээр. Эс тэгвэл ухаанаа чєлєєлж, тайван болгохыг оролдоход уй тумэн муу муухай бодол санаа эргэлдэж хоромхон зуур ч бясалгах боломжгуй болно. . . . . . .
. . . Дотроо уйлах дуудлага буюу тэмуулэл нь бясалгалын нууц билээ. . . .
. . . Хэрэв та дотоод гїнээсээ амгалан, гэрэл, унэний тєлєє уйлах юм бол тэгээд зєвхєн тэр нь таны хуслийг хангаж чадах юм бол Yїрдийн Эцэг, Yїрдийн Эх болсон Бурхан морилон ирж танд туслах нь гарцаагуй. . . .

Та Бvхэн Шри Чинмой Багшийн "Бясалгал - Бурханы Таалалыг Биелyyлэх Хvмvvний Тєгєлдєржил" Номын Хэсгээс Уншлаа.
Энэхvv Ном Улаанбаатар Хотын Номын Худалдаанд Гарсаныг Олж Уншаад Та Бvхэнд Хэсгээс нь Хvргэхийг Эрхэм Yvргээ Гэж Yзсэн Юмаа.
Бясалгал Хийдэг Болон Хийхийг Хvсч Бvй Хvмvvст Энэхvv Ном Хєтєч Болох Буй Заа.

Дээш эхлэлд нь очих

Бясалгал: Бурханы хэл
Бясалгал гэдэг буйдхан суухын нэр биш
Ухамсартай тэмуулэл ба чармайлт
Яаж бясалгал уйлддэг вэ?
Хэрхэн эхлэх вэ?
Зарим ундсэн аргууд
 
 
Posted on July 07, 2003.

Advertisement:

 


Asuult.NET. CR. 2000-2006