Юу яаж хэрхэн?
Internet Printing гэж юу вэ?
  Агуулга
 Nuur Huudas
 Taniltsuulga
 Dictionary
 Mongolduu
 Asuult Sambar
 Фото Сурвалжлага
 Asuult.NET Live TV!
 УБ-д Бэлэг Хүргэх!
 Утасны Карт!
 Links
 Cooperate
 Category
 Computer
 Internet
 Technology
 Human Life
 Literature
  ..
 Yйчилгээ
 Утасны Кард
 Бэлэг Хvргvvлэх
 Вэб Хостинг
  ..

Сурталчилгаа

Hundaga Hurelbaatar
Apr 2, 2004.

Хайрт анд найз Ану-Эрдэнэд зориулав.

Windows 2003 Сервер Ашиглан Интернэтээр Дэлхийн Хаанаас ч Хэвлэж Болох Принт Сервер Yvсгэх

Энэ удаагийн хичээлдээ Windows 2003 Server дээр хэрхэн Internet Printing үйлдлийг ажиллагаанд оруулах, ингэсэнээр хэрхэн интернэтээр дамжуулан бусад хэрэглэгчид болон та өөрөө өөр газараас ингэж тохируулсан Internet Print Serverээ ашиглан бичиг цаасаа хэвлэх тухай ярилцацгаая.

Шаардлагатай зүйлс:

  • Windows 2003 Server үйлдлийн систем
  • Серверт холбогдсон принтер
  • IE 4-c дээш хувилбар суусан клиент компъютер

Yндсэн Ойлголт

Та ажил, гэрийнхээ сvлжээнд принтерээ хуваан хэрэглэж аль хэдийнэ сурсан бизээ, харин интернэтээр дамжуулан дэлхийн хаа ч байгаа принтерийг хэрэглэх тухай бодож байсан уу? Та асууж болох юм, тэгэж хол байгаа принтер лvv юм хэвлэж байх хэрэг юу билээ гээд. Тэгвэл бизнес, холбоо харилцааны хувьд энэ нь нэлээдгvй ашигтай хялбарханаар олон асуудал шийдэж болох хямдхан шийдэл байж болох юм.

Жишээ 1: Хотын хоёр захад, эсвэл бvх хоёр єєр улсад байгаа хоёр харилцагч хоорондоо солилцох бичиг баримтаа эх файлаар нь биш цаасан хэлбэрээр солилцох дамжуулах хэрэгтэй бол энэ аргыг ашиглан шууд хvлээн авагчийн принтер луу хэвлэчихэж болох юм.

Жишээ 2: Ийм аргаар байгуулагдсан хэвлэх vйлчилгээний тєв байгуулж болох юм. vйлчлvvлэгчид их бага хэмжээний бичиг баримтаа интернэтээр дамжуулан чанартай хямдхан принтерээр хэвлээд, очиж тєлбєрєє хийгээд авдаг гэх мэт.

Ямар ч атугай энэ нь газарзvйн байршил зайнаас хамааралгvй, интернэтээр дамжуулан принтер лvv холбогдох єргєн боломж олгодог бєгєєд, хэрхэн ашиглан vр шимийг нь гаргах нь таны шийдэх асуудал билээ.

Дээш эхлэлд нь очих

IIS суулгах

Нэгэнт Internet Printing нь IIS вэб сервер дээр vндэслэн ажилладаг тул юуны ємнє севрвер дээр маань заавал IIS суусан байх шаардлагатай. IIS суулгах заавар:

  1. Windows Server 2003 CD- г компъютертээ хийх . CD- ээ хийх vедээ SHIFT товчоо дарж байх хэрэгтэй, ингэсэнээр уг CD автоматаар эхлэхээс бултаж болно .
  2. Start дээр дарж , Control Panel дотор , Add or Remove Programs гэсэнг сонгох.
  3. Add/Remove Windows Components гэсэн дээр дар.
  4. Гарч ирэх цонх дотороос, Web Application Server гэсэн дээр хос даралт хийгээд, гарч ирэх дэд цонохноос Internet Information Services (IIS) гэсэний урд талын жижиг нvдэнд тэмдэглэгээг нь тавих. Тэгээд Next товч дээр дар.
  5. Finish дар, Close дар.

Хэрэв таны суулгасан байгаа IIS дотор Internet Printing суугаагvй байвал, доорхи зааврыг даган суулгаж болно:

  1. Дээрх зааврын 4-р шатанд хvртэл дагаад, Internet Information Services (IIS) гэсэн дээр хулганы хос даралт хийж гарч ирэх дэд цонхноос Internet Printing гэсэнг сонгож урд талын нvдийг нь тэмдэглэгээтэй болгоод Next дарах.
  2. Finish дар, Close дар.

 

Дээш эхлэлд нь очих

Internet Printing-ыг асаах

Internet Printing нь ихэвчлэн IIS-тай хамт суучихсан байдаг. Гэхдээ та vvнийг ашиглахын тулд IIS Manager эсвэл IIS snap-in ашиглан заавал “асаах” хэрэгтэй болно.

  1. IIS Manager эсвэл IIS snap-in асаах
  2. * server_name – ыг дэлгэх
  3. Web Service Extensions гэсэн дээр дарах
  4. Баруун талын цонхонд, Internet Printing гэсэн дээр дараад, Allow гэснийг сонго.
  5. IIS Manager-г хаах.

Сануулга : Administrator нь Group Policy ашиглан аль нэгэн хэрэглэгч, групп-д зориулан Internet Printing-г “ боломжтой ”, ”боломжгvй” болгож эрхийг нь зохицуулж болно, энэ нь Group Policy- ийн Computer Configuration->Administrative Templates->Printers гэсэн доторх Web-based Printing гэх мэт тохиргоонуудаас удирдагдана:

 

Дээш эхлэлд нь очих

Internet Printing-ын Security буюу Аюул Эрхийг тохируулах

Энэ хэсэгт та хэрхэн энэ интернэтэд дэлгэн тависан принтерээ ашиглуулах зєвшєєрєлийг зохих хvмvvст олгох, хэрхэн тэднийг танин нэвтрvvлж юм хэвлэх зєвшєєрєл олгох тухайд vзvvлнэ:

  1. IIS Manager эсвэл IIS snap-in-ыг нээх.
  2. * server_name -г дэлгэх, энд server_name гэдэг нь таны сэрверийн нэр байна.
  3. Web Sites гэсэнг дэлгэж, Default Web Site гэсэнг дэлгээд, Printers гэсэн дээр хулганы баруун товчийг дарж гарч ирэх цэснээс Properties гэсэнг сонгох.
  4. Directory Security гэсэнг сонгож, Authentication and access control гэсэн доор байгаа Edit гэсэн дээр дарах.
  5. Хэрэглэхийг хvссэн танин нэвтрvvлэх аргаа сонгоод OK товч дээр дар.
    • Enable anonymous access : Энэ нь хамгийн єргєн хэрэглэгддэг танин нэвтрvvлэх арга буюу, интернэтээр IIS руу хандах vндсэн – “ anonymous ” арга юм. (ихэвчлэн энэ эрх нь IUSR_ computerын_нэр гэсэн байдалтай байдаг). Бусад аргууд нь таны сервер дээр байдаг бодит хэрэглэгчийн эрхийг ашиглан танин нэвтрэх аргууд юм.
  6. Мөн та хэрэглэгчийг нь шалгаж танин нэвтрvvлж байсны оронд, холбогдохыг оролдож буй компъютерынх нь IP хаяг, домайн нэр зэргээр нь танин нэвтрvvлж энэ Print серверээ ашиглуулдаг болгож болох юм. Ингэхийг хvсвэл IP Address and Domain Name Restrictions гэсэн дотор байгаа Edit гэсэн дээр дарж гарч ирэх тохиргоог нухах хэрэгтэй.
  7. OK-ыг дараад, IIS Manager, IIS snap-in–с гарах.

Дээш эхлэлд нь очих

Вэб браузер ашиглан принтерээ удирдах

1. •  Internet Explorer гэх мэт вэб браузер ашиглан дараах алхамуудыг дагана уу:

2. •  Принт Серверт холбогдсон байгаа нийт принтерvvдийн жагсаалтыг vзэхийг хvсвэл , дараах хаягаар хандана уу, print_server гэдэгийн оронд принт серверийн нэр, эсвэл IP хаягийг оруулж болно:

    http://print_server/printers/

    Энэ хаягаар ороход, принт серверт холбогдсон байгаа принтерvvдийн жагсаалт гарч ирэхэд удирдахыг хvссэн принтер дээрээ дарна уу:

-ЭСВЭЛ-

•  Аль принтерыг сонгохоо мэдэж буй vед доорх байдлаар шууд тухайн принтертээ хандаж болно:

    http://print_server/printer/

3. •  Сонгосон Printer –ын удирдах хуудасанд ороод зvvн талд байгаа сонголтуудыг ашиглан принтерыг хялбарханаар удирдаж болно:

 

Дээш эхлэлд нь очих

Вэб браузер ашиглан принтер луу холбогдох

Энэ тохируулсан принтерээ, юм хэвлэх хэрэгтэй байгаа компъютер дээрээ ашиглахад бэлэн болгож таниулан суулгахын тулд:

  1. Internet Explorer-оо нээх.
  2. Ашиглахыг хvссэн принтерийнхээ хаягийг бичиж хандах :

    •  Хэрэв та ашиглахыг хvссэн принтерийнхээ хаягийг мэдэхгvй бол, доорх байдлаар бичиж принт серверт хандаж болно.

  3. http://print_server/printers/

    Ингэж хандвал тухайн принт серверт холбогдсон нийт принтерvvдийн жагсаалт харагдах болно:

    эндээс та хэрэглэхийг хvссэн принтер дээрээ дарах хэрэгтэй

    -ЭСВЭЛ-

    •  Хэрэв та хэрэглэхийг хvссэн принтерийнхээ нэрийг мэддэг бол, доорх байдлаар бичиж хандаж болно:

    http://print_server/printer/

  1. Гарч ирэх цонхноос Printer Actions гэсэн доторх Connect гэсэн товчыг дарснаар таны компъютерт уг принтерын драйвер файлууд татагдаж авч суух болно.

    Ингэж суулгасаны дараагаар таны Windows- ын Printers фолдер дотор ашиглагдаж болох принтер болон нэмэгдсэн байхыг олж харж болно, єєрєєр хэлбэл хэдийгээр энэ принтер нь хажуугийн єрєєнд ч юмуу, эсвэл бvр дэлхийн нєгєє vзvvрт байгаа найзын чинь Windows 2003 серверт холбогдсон байж болох ч гэсэн та энэ принтерийг єєрийнхєє компъютерт холбогдсон мэт аль ч программаасаа Print товчыг даран хvссэн зvйлээ хэвлэн хэрэглэж болох юм.

Дээш эхлэлд нь очих

Yндсэн Ойлголт
IIS суулгах
Internet Printing-ыг асаах
Internet Printing-ын Security буюу Аюул Эрхийг тохируулах
Вэб браузер ашиглан принтерээ удирдах
Вэб браузер ашиглан принтер луу холбогдох
 
 
Posted on Apr 02, 2004.

Advertisement:

 


Asuult.NET. CR. 2000-2006