Юу Яаж Хэрхэн?
Шоколад гэж юу вэ?
 Энэ Сэдэвийн Агуулга
 Хайлт

 
 Ангилал
 Нvvр Хуудас
 Компъютер, Интернэт
 Электроник, Технологи
 Тээврийн Хэрэгсэлvvд
 Хvний Амьдрал Ахуй
 Байгалийн Yзэгдэл
 Сонирхолтой ...

 Тvvхийн Хуудас
Монголын Тvvх
20-р зуун, Эргэн харахуй
Америкын Тvvх
Дэлхийн 2-р Дайн

Сурталчилгаа
Loading ...  Click to enter Shatar Web.

Энэ єгvvллэгийг HowStuffWorks вэбнээс хэсэгчилэн авч орчуулав.

2001 оны 2-р сарын 14.

Шоколад гэж юу вэ?

Хvvхэд багачууд охид бvсгvйчvvдийн маань хамгийн дуртай амтатны нэг шоколадны талаар ярилцая. Шоколадтай зайрмаг, шоколадтай чихэр, шоколадтай сvv, шоколадны крем … Яагаад бид бvхэн энэхvv бvтээгдэхvvнийг амтархан идэх дуртай байдаг билээ? Ямар нэгэн онцгой зvйл байна уу?

Та хэзээ нэгтээ энэхvv гойд амттаныг хэрхэн хийдэг, хаанаас бий болдог талаар нь сонирхож vзсэн vv? Энэхvv єгvvллэгэрээ бvгдээрээ хамтдаа шоколадны ертєнцєд зочилж яг юуг ийнхvv идээд байдагаа олж мэдэцгээхийг оролдоё.

Какоагийн Буурцаг

Шоколадны тvvх нь какоагийн модыг ургуулсанаар эхэлнэ. Энэхvv мод нь экваторын бvс нутагт, ялангуяа Ємнєд Америк, Африк, Индонез гэх мэт газруудад ургана.

Энэ тарьц ургаж томроод какоагийн буурцаг ургуулна

Какоагийн модны жимс нь ойролцоогоор ханборгоцойн дайны хэмжээтэй бєгєєд дотор нь какоагийн буурцагууд буюу vрнvvд нь байрлна.

Ургацыг нь аваагvй какоагийн мод

Ханборгоцойн дайны гэрний дотор vрнvvд-какоагийн буурцагнууд байна.

Эхлэлд нь очих

Тvvхий шоколад

Эдгээр жижигхэн буурцагнуудыг долоо хоног исгээд, наранд хатааж дараа нь шоколадны vйлдвэр лvv ачуулна. Yйлдвэрт юуны ємнє буурцагнуудыг хуурч амт оруулна. Єєр єєр газраас ирсэн буурцагнууд єєр єєр амт чанартай байх тул тэднийг янз бvрээр нийлvvлж тєрєл бvрийн амттай хольц гаргаж авна.

Исгэсэн буурцагнууд ба доорхи зураган дээр хуурахын ємнєх хатаасан буурцагнууд

Хуурч хольсны дараа буурцагнуудыг нунтаглаж, эндээс зунгааралдаж єтгєрсєн шингэн гарах бєгєєд vvнийг шоколадны ликёр гэж нэрлэнэ. Буурацагнууд нь тодорхой хэмжээний тослогийг агуулж байдаг бєгєєд, иймээс нунтагласан буурцагнууд нь шингэн хэлбэртэй болдог ажээ. Ойроцоогоор 32.2° цельсийн градуст ингэж шингэрдэг байна. Энэ шоколадны ликёр нь амтлаагvй цэвэр шоколад юм. Ийм байхад нь амтлаж vзэхийг нэг их зєвлєх зvйл биш бєгєєд, нэлээд гашуун амттай байна.

Тослог ихтэй какоаны буурцагнуудыг нунтаглаж шоколадны ликёр гаргаж авна

За одоо та энэ шоколад ликёроороо хоёр зvйл хийж болно. Та vvнийгээ хэвэнд цутгаж хатаавал амтлаагvй цэвэр шоколад гарна. Эсвэл та энэхvv ликёроосоо усны даралтаар тосыг нь шахаж авч хуурай хатуу шоколад ба какоагийн тос гэсэн бvтээгдэхvvн гарган авч тэр хуурай шоколадаа нунтаглаж какоагийн нунтаг гаргаж авна.

Эхлэлд нь очих

Амтат Шоколадыг Хийхэд

Та бид одоохондоо ямарч амттан хийчихээгvй л байна. Бид модноос vрийг нь авч хуураад, нунтаглачихлаа. Харин амттай шоколад хийж эхлэхэд нэлээд их авъяас шаардагдна.

Амтат шоколад хийхийн тулд шоколад vйлдвэрлэгчид дараах гурван vндсэн зvйлсийг гvйцэтгэх хэрэгтэй:

  • Хольц нэмэх - Бидний єдєх тутмын хэрэгцээндээ хэрэглэдэг шоколад нь чихэр, ванилла гэх мэт бусад хольц, мєн ихэвчлэн сvv (сvvтэй шоколаданд) агуулж байдаг. Шоколад vйлдвэрлэгч бvхэн эдгээр хольцыг єєрсдийн нууц жороор хийж єєр єєрсдийн бvтээгдэхvvний євєрмєц амтыг гаргахыг зорьдог.
  • Зуурах - Зуурагч тусгай машин ашиглаж шоколадандаа дор хаяж гурав хоногийн турш массаж хийнэ. Ингэснээрээ дотор нь агуулагдах бодисуудыг сайтар хольж чанарыг нь нэмэгдvvлдэг.
  • Халаах - Энэ нь шоколадны темпуратурыг маш анхааралтайгаар хянаж хатаах процесс юм. Аажуухан хатаан, аажуухан хєргєж ингэснээрээ какоаны тослогтой молекулуудыг дараалан хатаана. Энэ процессгvйгээр шууд хатаавал какоаны тос нь бусад бодисноосоо ялгараад гарчихдаг ажээ.

Ингээд эдгээр гурван алхам, анхлан дурдагдсан буурцагнуудыг нунтаглан хуурах алхамууд нь амтат шоколад хийх vндсэн арга юм.

Эхлэлд нь очих

Шоколадны тєрєл:

Жигнэх шоколад цэвэр шоколадны ликёр
Какоагийн нунтаг тосыг нь шахаж авсч нунтагласан какоаны ликёр
Хагас амталсан шоколад цэвэр шоколадны ликёрт нэмж тос хийж чихэрээр амталсан
Сvvтэй шоколад цэвэр шоколадны ликёрт нэмж тос хийж чихэр сvv нэмнэ. Энд ликёроосоо илvv их сvv хийдэг.
Цагаан шоколад какоаны тосон дээр чихэр ба сvv нэмнэ. Цагаан шоколаданд хуурай буурцаг агуулагдахгvй.

 

 

 
 
Hundaga Hurelbaatar. Feb 15. 2001.