2000 оны 5 дугаар сарын 05-ны єдєр

Улаанбаатар хот

 

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ

НЭГДYГЭЭР БYЛЭГ

Нийтлэг vндэслэл

1 дvгээр зvйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аялал жуулчлалыг хєхvvлэн дэмжих, аялал жуулчлалын vйл ажиллагаа эрхлэх, жуулчны vйлчилгээ vзvvлэхтэй холбогдуулан тєр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд vvсэх харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зvйл.Аялал жуулчлалын тухай хууль тогтоомж

2.1.Аялал жуулчлалын тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, Газрын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон энэ хууль, тэдгээртэй нийцvvлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бvрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас єєрєєр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мєрдєнє.

2.3.Улсын тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын vйл ажиллагаа явуулахаар бол тvvнтэй холбогдсон харилцааг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулна.

3 дугаар зvйл.Хуулийн нэр томъёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1"аялал жуулчлал" гэж хувь хvн єєрийн байнга оршин суудаг газар нутгаасаа нэгээс 183 хvртэлх хоногийн хугацаагаар амралт, сувилал, танин мэдэхvйн зорилгоор болон шашин шvтлэг, ажил мэргэжлийн шугамаар єєр газар нутагт аялан явахыг;

3.1.2."аялал жуулчлалын байгууллага" гэж аялал жуулчлалын бvтээгдэхvvнийг бvрдvvлэх, сурталчлах, худалдах, худалдан авах, аялал жуулчлалын багц буюу тухайлсан vйлчилгээг зохион байгуулж байгаа ашгийн тєлєє хуулийн этгээдийг;

3.1.3."аялал жуулчлалын бvс нутаг" гэж Монгол Улсад аялал жуулчлал хєгжvvлэхэд тохирсон байгаль, тvvх, соёлын нєєц бvхий газар нутгийг;

3.1.4."аялал жуулчлалын бvтээгдэхvvн" гэж аялал жуулчлалын байгууллагаас vзvvлж байгаа жуулчдын сонирхлыг татах, тэдний аялах тав тухтай нєхцєлийг хангасан тєлбєрт vйлчилгээг;

3.1.5."жуулчин" гэж аялал жуулчлал хийж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгvй хvнийг;

3.1.6."жуулчны vйлчилгээний байгууллага" гэж зочид буудал, жуулчны бааз, зоогийн газар, амралт сувилал, тээвэр, холбоо, vзвэрийн зэрэг vйлчилгээг жуулчинд vзvvлж байгаа байгууллагыг;

3.1.7."хєтєч-тайлбарлагч" гэж аялал жуулчлалын хєтєлбєрийн дагуу жуулчинд газарчлан, орчуулга, тайлбар хийх хувь хvнийг. /Энэ заалтад 2001 оны 11 дугаар сарын 30-ны єдрийн хуулиар орсон єєрчлєлтийг тусгав./

3.1.8. "дээд зэрэглэлийн зочид буудал" гэж зочид буудлын цогц vйлчилгээний жишиг шаардлагын 3 ба тvvнээс дээш од бvхий зэрэглэлийг хангасан vйлчилгээний байгууллагыг.. /Энэ заалтыг 2001 оны 11 дvгээр сарын 30-ны єдрийн хуулиар нэмсэн./

ХОЁРДУГААР БYЛЭГ

Аялал жуулчлалын байгууллага

4 дvгээр зvйл.Аялал жуулчлалын байгууллага, тvvний ангилал

4.1.Аялал жуулчлалын байгууллага нь дараахь vйл ажиллагаа эрхэлнэ:

4.1.1.аялал жуулчлалын бvтээгдэхvvн, vйлчилгээг тєлєвлєх, бvрдvvлэх, сурталчлах, бєєнєєр болон жижиглэнгээр худалдах, аялал зохион байгуулах;

4.1.2.виз авахтай холбогдсон болон аяллын бусад бичиг баримтын бvрдvvлэлт хийх;

4.1.3.онгоц, тємєр зам болон тээврийн хэрэгслээр зорчих билет /тийз/-ийн захиалга хийх, билет /тийз/ худалдах, худалдан авах;

4.1.4.зочид буудал, жуулчны бааз, байр, vзвэрийн захиалга хийх;

4.1.5.жуулчныг угтан авах, vйлчлэх, vдэн гаргах ажлыг зохион байгуулах.

4.2.Аялал жуулчлалын байгууллагыг туроператор, турагент гэж ангилна:

4.2.1.туроператор нь энэ хуулийн 4.1.1-4.1.5-д заасан vйл ажиллагаа эрхэлнэ;

4.2.2.турагент нь энэ хуулийн 4.1.2-4.1.5-д заасан vйл ажиллагааг бvхэлд нь, эсхvл тvvний тодорхой хэсгийг, тvvнчлэн туроператорын бvтээгдэхvvнийг зуучлан худалдах, худалдан авах vйл ажиллагаа эрхэлнэ.

5 дугаар зvйл. Дээд зэрэглэлийн зочид буудлын vйл ажиллагаа эрхлэх тусгай зєвшєєрєл

5.1. Дээд зэрэглэлийн зочид буудлын vйл ажиллагаа эрхлэх тусгай зєвшєєрлийг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны байгууллага олгоно.

5.2. Дээд зэрэглэлийн зочид буудлын vйл ажиллагаа эрхлэх тусгай зєвшєєрєл хvсэгч нь Аж ахуйн vйл ажиллагааны тусгай зєвшєєрлийн тухай хуулийн 11 дvгээр зvйлийн 1 дэх хэсэгт зааснаас гадна дараахь бичиг баримт бvрдvvлнэ:

5.2.1. дээд зэрэглэлийн зочид буудлын барилгын архитектур тєлєвлєлт, техник, технологийн болон инженерийн системийн М1:100 ба М1:200 масштабын тойм зураг, холбогдох хяналтын байгууллагын дvгнэлт;

5.2.2. дээд зэрэглэлийн зочид буудлын барилгын стандарт, ангилал, зэрэглэл, техник, технологийн талаар гаргасан шинжээчийн дvгнэлт;

5.2.3. дээд зэрэглэлийн зочид буудлын зэрэглэл тогтоох комиссын дvгнэлт.

5.3. Дээд зэрэглэлийн зочид буудлын vйл ажиллагаа эрхлэх тусгай зєвшєєрлийн талаарх энэ хуулиар зохицуулаагvй бусад харилцааг Аж ахуйн vйл ажиллагааны тусгай зєвшєєрлийн тухай хуулиар зохицуулна. / Энэ зvйлийг 2001 оны 11 дугаар сарын 30-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан./

6 дугаар зvйл.Тусгай зєвшєєрєл олгох, тvvнийг олгохоос татгалзах vндэслэл

6.1.Дараахь шаардлага хангасан нєхцєлд тухайн этгээдэд аялал жуулчлалын vйл ажиллагаа эрхлэх тусгай зєвшєєрєл олгоно:

6.1.1.аялал жуулчлалын vйл ажиллагаа явуулахад шаардагдах ажлын байр, техник хэрэгслээр хангагдсан байх;

6.1.2.аялал жуулчлалын мэргэжил эзэмшсэн, эсхvл аялал жуулчлалын байгууллагад 3 ба тvvнээс дээш жил удирдах ажил эрхэлж байсан бєгєєд аялал жуулчлалын мэргэжлийн сургалтад хамрагдан гэрчилгээ авсан зохих тvвшний удирдах ажилтантай байх.

6.2.Энэ хуулийн 5.2-т заасан эрх бvхий этгээд нь єргєдєл, баримт бичгийг хvлээн авснаас хойш ажлын 15 єдрийн дотор тусгай зєвшєєрєл олгоно.

6.3.Энэ хуулийн 5.4, 6.1-д заасан шаардлага хангаагvй этгээдэд тусгай зєвшєєрєл олгохоос татгалзана.

6.4.Тусгай зєвшєєрєл олгохоос татгалзсан шийдвэрийн талаар шvvхэд гомдол гаргаж болно.

7 дугаар зvйл.Тусгай зєвшєєрлийн хугацаа сунгах, хингvй болгох

7.1.Тусгай зєвшєєрлийн хинтэй байх хугацаа 2 жил байна.

7.2.Туроператор, турагент нь тусгай зєвшєєрлийн хинтэй байх хугацааг сунгуулах хvсэлтээ уг хугацаа дуусахаас ажлын 30-аас доошгvй єдрийн ємнє аялал жуулчлалын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны байгууллагад гаргана.

7.3.Туроператор, турагент нь тусгай зєвшєєрлийн хинтэй байх хугацаанд энэ хуулийн 6.1.-д заасан шаардлага хангасан, жуулчдаас vйл ажиллагаатай нь холбогдсон гомдол гаргаагvй бол тусгай зєвшєєрлийн хугацааг 3 жилээр сунгана.

7.4.Yйл ажиллагаа нь тогтмолжиж, цаашид аялал жуулчлалын vйл ажиллагаа дагнан эрхлэх байгууллагад байнгын тусгай зєвшєєрєл олгож болно.

7.5.Дараахь тохиолдолд тусгай зєвшєєрлийн хинтэй байх хугацааг сунгахаас татгалзах буюу тусгай зєвшєєрлийг хингvй болгоно:

7.5.1.зєвшєєрлийн дагуу vйл ажиллагаа явуулж байх явцдаа энэ хуулийн 6.1-д заасан шаардлагыг удаа дараа зєрчсєн;

7.5.2.єєрийн гэм буруутай vйлдлийн улмаас жуулчдад удаа дараа буюу их хэмжээний хохирол учруулсан, эсхvл уг байгууллагын vйл ажиллагааны талаар жуулчдаас удаа дараа vндэслэл бvхий гомдол гаргасан;

7.5.3.тусгай зєвшєєрлийг хингvй болгох талаар бусад хуульд заасан vндэслэл байвал.

7.6.Тусгай зєвшєєрлийн хугацааг сунгахаас татгалзсан буюу зєвшєєрлийг хингvй болгосон шийдвэрийн талаар шvvхэд гомдол гаргаж болно. /6, 7 дугаар зvйлийг 2001 оны 11 дугаар сарын 30-ны єдрийн хуулиар хингvйд тооцсон./

8 дугаар зvйл.Аялал жуулчлалын байгууллагын бvрэн эрх

8.1.Аялал жуулчлалын байгууллага нь дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

8.1.1.аялал жуулчлалын байгууллага нь энэ хуулийн 4.2-т заасан ангилалд нийцvvлэн vйл ажиллагаа явуулах;

8.1.2.аялал жуулчлалын бvтээгдэхvvнээ єєрийн нэрийн ємнєєс сурталчлах, худалдах, худалдан авах;

8.1.3.тухайн жилд vйлчлvvлсэн жуулчдын талаархи судалгааг тогтоосон журмын дагуу аялал жуулчлалын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны байгууллагад гаргаж єгєх;

8.1.4.Монгол Улсын нийгэм, эдийн засаг, тєрийн байгуулалт, тvvх соёл, ёс заншил, зан vйлийн талаар жуулчдад vнэн бодит мэдээлэл єгєх;

8.1.5.байгаль, тvvх, соёлын нэн ховор зvйлсийг хайрлан хамгаалахад єєрийн зvгээс шаардагдах арга хэмжээ авах, гарсан зєрчлийн талаар холбогдох байгууллагад мэдэгдэх;

8.1.6.аялал жуулчлалын vйлчилгээний ажилтнуудаа мэргэжлийн сургалт, дамжаанд хамруулж байх;

8.1.7.аялал жуулчлалын бvтээгдэхvvнийхээ vнэ тарифыг тогтоох;

8.1.8.аялал жуулчлалын vйлчилгээний байгууллагуудтай гэрээ байгуулах;

8.1.9. жуулчдад мэргэжлийн хєтєч-тайлбарлагчаар vйлчлэх;

8.1.10. эрх бvхий байгууллагаар зэрэглэлээ тогтоолгох. /9, 10 дахь заалтыг 2001 оны 11 дvгээр сарын 30-ны єдрийн хуулиар нэмсэн./

8.2.Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хєгжилд хувь нэмэр оруулах, байгаль орчинд сєрєг нєлєєгvй, хvн амын эрvvл мэнд, уламжлалт зан заншилд харшлахгvй аялал жуулчлалын хэлбэрийг хєгжvvлнэ.

9 дvгээр зvйл.Аялал жуулчлалын гэрээ

9.1.Туроператор буюу турагент нь аялал жуулчлалын бvтээгдэхvvнийг худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулна.

9.2. Аялал жуулчлалын vйлчилгээ vзvvлэхтэй холбогдсон харилцааг Иргэний хуулийн 370-379 дvгээр зvйл, энэ хууль, аялал жуулчлалын байгууллага жуулчинтай байгуулсан гэрээгээр зохицуулна. Гэрээнд дараахь нєхцєлийг тусгана: /Энэ хэсгийг 2002 оны 7 дугаар сарын 4-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан./

9.2.1.гэрээний талуудын албан ёсны нэр, хаяг, улсын бvртгэлийн гэрчилгээний дугаар, банкны дансны дугаар; /Энэ заалтад 2001 оны 11 дvгээр сарын 30-ны єдрийн хуулиар орсон єєрчлєлтийг тусгав./

9.2.2.жуулчдын бvрэлдэхvvн, аяллын хєтєлбєр, тэдгээртэй холбогдсон мэдээлэл;

9.2.3.аялал жуулчлалын бvтээгдэхvvний чанар, vнэ, тvvнийг тєлєх журам;

9.2.4.аяллын хугацаа, жуулчдыг угтах, vдэх журам, талуудын эрх, vvрэг;

9.2.5.жуулчдаас vйлчилгээний талаар гомдол гаргах, маргааныг хянан шийдвэрлэх журам.

9.3.Аялал жуулчлалын гэрээний vvргийг гvйцэтгэх, гэрээг цуцлах, єєрчлєх, хин тєгєлдєр бус гэж тооцоход Иргэний хуулийн холбогдох заалтыг мєрдєнє.

10 дугаар зvйл.Жуулчны vйлчилгээний байгууллага

10.1.Жуулчны vйлчилгээний байгууллага нь дараахь шаардлагыг хангаж ажиллана:

10.1.1.тухайн vйлчилгээний стандарт, зэрэглэлд тавигдах шаардлагын дагуу vйл ажиллагаа явуулах;

10.1.2.vйлчилгээнийхээ vнэ тарифыг олгогдсон зэрэглэлийн дагуу тогтоох, ил тод байрлуулах;

10.1.3.нийтийн гэрээний нєхцєлєє дараагийн хуанлийн жил эхлэхээс З-аас доошгvй сарын ємнє зарлах;

10.1.4.байгууллагынхаа оноосон нэр, зэрэглэл, жуулчин хvлээн авах эрхийг тодорхойлсон гэрчилгээг ил байрлуулах;

10.1.5.аялал жуулчлалын байгууллагатай байгуулсан гэрээний дагуу жуулчдад vйлчлэх, тэднээс vйлчилгээний хєлсийг давхардуулж авахгvй байх;

10.2. Дээд зэрэглэлийн зочид буудал болон жуулчны баазын зэрэглэл тогтоох журмыг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага батална. /Энэ хэсгийг 2001 оны 11 дvгээр сарын 30-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан./

10.3.Жуулчны vйлчилгээний байгууллага энэ хуулийн 4.1-д заасан vйл ажиллагаа явуулахыг хориглоно.

11 дvгээр зvйл.Аялал жуулчлалыг тєрєєс хєхvvлэн дэмжих

11.1.Тєрєєс экспортын vйлдвэрлэлд vзvvлэх дэмжлэг, хєнгєлєлтєд аялал жуулчлалын байгууллага, зочид буудлын гадаадын жуулчдад vзvvлсэн vйлчилгээ нэг адил хамаарна.

11.2.Аялал жуулчлалын салбарт хєрєнгє оруулалт хийсэн иргэн, хуулийн этгээдэд татварын хєнгєлєлт vзvvлэх асуудлыг татварын холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.

11.3.Энэ хуулийн 14.1.1-д заасны дагуу байгуулсан аялал жуулчлалын бvс нутгийг хєгжvvлэх зорилгоор зарласан уралдаанд тєсєл нь шалгарсан этгээдэд тєслєє хэрэгжvvлэхэд зориулж тєрєєс зохих санхvvжилтийг гэрээний vндсэн дээр олгож болно.

ГУРАВДУГААР БYЛЭГ

Хєтєч-тайлбарлагч

12 дугаар зvйл.Хєтєч-тайлбарлагчид тавих шаардлага

12.1.Дараахь шаардлагыг хангасан хувь хvн хєтєч-тайлбарлагчийн vйлчилгээ vзvvлж болно:

12.1.1. Монгол Улсын иргэн байх;

12.1.2 нэг буюу тvvнээс дээш гадаад хэл эзэмшсэн, хєтєч-тайлбарлагчийн сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, эрх бvхий байгууллагаар хєтєч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэлээ тогтоолгосон байх; /Энэ заалтад 2001 оны 11 дvгээр сарын 30-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

12.1.3.хєтєчайлбарлагчийн vйлчилгээ vзvvлэхэд эрvvл мэндийн хувьд тэнцсэн байх.

12.2.Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 12.1-д заасан шаардлагыг хангасан хувь хvний хєтєч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэлийг тогтооно.

12.3.Хєтєч-тайлбарлагчийн vйл ажиллагаа явуулах зєвшєєрєл олгох журам, зэрэглэлийг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага батална.

12.4.Хєтєч-тайлбарлагчийн vйл ажиллагаа явуулах зєвшєєрлийн хугацаа 2 жил байна.

12.5.Хєтєч-тайлбарлагч нь зєвшєєрлийн хугацаа сунгуулах тухай хvсэлтээ уг хугацаа дуусахаас нэг сарын ємнє аялал жуулчлалын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны байгууллагад гаргана.

/Энэ зvйлийн 3, 4, 5 дахь хэсгийг 2001 оны 11 дvгээр сарын 30-ны єдрийн хуулиар хингvйд тооцсон./

13 дугаар зvйл. Хєтєч-тайлбарлагчийн эрх, vvрэг

13.1.Хєтєч-тайлбарлагч нь дараах эрх, vvрэгтэй.

13.1.1.аялал жуулчлалын тухайн байгууллагаас баталсан хєтєлбєрийн дагуу жуулчдад vйлчлэх, тэдний аюулгvй байдлыг урьдчилан сэргийлж, хангуулах;

13.1.2.жуулчдад vйлчилж байх хугацаандаа аялал жуулчлалын тухайн байгууллага болон єєрийн нэр бvхий хєтєч-тайлбарлагчийн тэмдгийг ил зvvх;

13.1.3.Монгол Улсын нийгэм эдийн засаг, тєрийн байгуулал, байгаль, тvvх, соёл, ард тvмний зан заншлын талаар жуулчдад бодит мэдээлэл єгєх, улс, хувь хvн, байгууллагын нууцад хамаарах мэдээллийн нууцыг задруулахгvй байх;

13.1.4.vйлчилгээнийхээ явцад єєрийн буруугаас жуулчинд болон аялал жуулчлалын тухайн байгууллагад учруулсан хохирлыг арилгах.

13.2.Хєтєч-тайлбарлагч нь жуулчдаас шан харамж шаардах, аялал жуулчлалын байгууллагын vйл ажиллагаа эрхлэхийг хориглоно. /Энэ хэсгийг 2001 оны 11 дvгээр сарын 30-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан./

ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ

Аялал жуулчлалын талаархи тєрийн байгууллагын бvрэн эрх

14 дvгээр зvйл.Аялал жуулчлалын талаархи Засгийн газрын бvрэн эрх

14.1.Засгийн газар аялал жуулчлалын талаар дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

14.1.1.Монгол Улсад аялал жуулчлал хєгжvvлэх бvс нутгийг улс орны нийгэм, эдийн засгийн хєгжлийн бодлоготой уялдуулан тогтоох;

14.1.2.аялал жуулчлалын талаар тєрєєс явуулах нэгдсэн бодлогыг хэрэгжvvлж, холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;

14.1.3.аялал жуулчлалыг хєгжvvлэх vндэсний хєтєлбєр батлах;

14.1.4.энэ хуулийн 19 дvгээр зvйлд заасан аялал жуулчлалын санд хєрєнгє тєвлєрvvлэх, зарцуулах, хяналт тавих журмыг холбогдох хууль тогтоомжид нийцvvлэн батлах, сангийн тєлєєлєн захирах эрх бvхий этгээдийг томилох;

14.1.5.аялал жуулчлалын салбарт гадаад, дотоодын хєрєнгє оруулалтыг хєхvvлэн дэмжих, зохистой харьцааг бий болгох;

14.1.6.аялал жуулчлалын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны байгууллагыг байгуулж, дvрмийг батлах.

14.1.7.аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг хэрэгжvvлэх, аялал жуулчлалын улсын хяналтын дvрмийг батлах.

15 дугаар зvйл.Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны байгууллагын тогтолцоо

15.1.Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны байгууллагын тогтолцоо нь аялал жуулчлалын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны байгууллага, Ерєнхий сайдын дэргэдэх аялал жуулчлалын зєвлєл болон орон нутгийн аялал жуулчлалын асуудал эрхэлсэн нэгж /ажилтан/-ээс тус тус бvрдэнэ.

15.2.Аялал жуулчлалын зєвлєл нь /цаашид "Зєвлєл" гэх/ аялал жуулчлалын талаархи тєрийн нэгдсэн бодлого боловсруулах болон хэрэгжvvлэх асуудлаар Ерєнхий сайдад зєвлєгєє єгєх, санал дvгнэлт гаргах vvрэгтэй.

15.3.Зєвлєл нь дарга, улсын тєсєв, санхvv, дэд бvтэц, байгаль орчны асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллагаас санал болгосон тус бvр нэг, аялал жуулчлал эрхэлсэн тєрийн бус байгууллагаас санал болгосон аялал жуулчлалын байгууллагын гурван гишvvнээс тус тус бvрдэнэ.

15.4.Зєвлєлийн дарга, гишvvдийг Ерєнхий сайд томилно.

15.5.Зєвлєлийн дарга нь аялал жуулчлалын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны байгууллагын дарга байна.

15.6.Зєвлєлийн ажиллах журмыг Засгийн газар батална.

15.7.Бvх шатны Засаг дарга аялал жуулчлал хєгжvvлэх эрэлт хэрэгцээг харгалзан аялал жуулчлалын асуудал эрхэлсэн нэгж /ажилтан/-ийг ажиллуулж болно.

16 дугаар зvйл.Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллагын бvрэн эрх

16.1.Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага нь аялал жуулчлалын талаар дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

16.1.1.аялал жуулчлалын талаар тєрєєс баримтлах нэгдсэн бодлого боловсруулах, зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах;

16.1.2.аялал жуулчлалын асуудлаар гарсан хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих; /Энэ заалтыг 2002 оны 7 дугаар сарын 10-ны єдрийн хуулиар хингvйд тооцсон./

16.1.3.аялал жуулчлал хєгжvvлэх тєлєвлєгєє гаргаж, хэрэгжилтийг хангах;

16.1.4.улсын болон олон улсын хэмжээнд аялал жуулчлалын байгууллага хоорондын vйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

16.1.5.аялал жуулчлалын салбарт хvний нєєцийн хєгжлийг тєлєвлєх, сургалтын бvтэц, хєтєлбєрийг эрх бvхий байгууллагатай хамтран батлах;

16.1.6. аялал жуулчлалын байгууллага, дээд зэрэглэлийн зочид буудал, жуулчны баазад зэрэглэл тогтоох, хєтєч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэл тогтоох журмыг батлах; /Энэ залтыг 2001 оны 11 дvгээр сарын 30-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан./

16.1.7.аялал жуулчлалын бvсэд vйл ажиллагаа явуулах жуулчны бааз, зочид буудал, амралт, рашаан сувиллын газрын тоо, байршлыг тогтоох, тэдгээрийн нэгдсэн бvртгэл хєтлєх.. /Энэ заалтад 2001 оны 11 дvгээр сарын 30-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

17 дугаар зvйл.Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны байгууллагын бvрэн эрх

17.1.Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны байгууллага нь аялал жуулчлалын талаар дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

17.1.1.Монгол орныг гадаад, дотоодод сурталчлах;

17.1.2. дээд зэрэглэлийн зочид буудлын vйл ажиллагаа эрхлэх тусгай зєвшєєрєл олгох; /Энэ заалтад 2001 оны 11 дvгээр сарын 30-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

17.1.3.аялал жуулчлалын статистик мэдээллийг нэгтгэж, судалгаа, дvн шинжилгээ хийх;

17.1.4.аялал жуулчлалын мэдээллийн нэгдсэн сvлжээ, сан байгуулах;

17.1.5.аялал жуулчлалын бvсэд хvлээн авах жуулчдын тоог тогтоох;

17.1.6.аялал жуулчлалын зам чиглэлийг тогтоох;

17.1.7.аялал жуулчлалын хєгжилд сєргєєр нєлєєлєх vйл ажиллагаа явуулахыг хориглох.

18 дугаар зvйл.Бvх шатны иргэдийн Тєлєєлєгчдийн Хурал, Засаг даргын бvрэн эрх

18.1.Аймаг, нийслэл, сум, дvvргийн иргэдийн Тєлєєлєгчдийн Хурал нь аялал жуулчлалын талаар дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

18.1.1.нутаг дэвсгэртээ аялал жуулчлалын талаарх тєрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, шаардлагатай гэж vзвэл энэ талаар Засаг даргын тайланг хэлэлцэх;

18.1.2.аялал жуулчлал хєгжvvлэх vндэсний хєтєлбєрийн хэрэгжилтийг хангах;

18.1.3.нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг аялал жуулчлалын нєєц бvсэд хамруулах талаар аялал жуулчлалын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллагад санал оруулах;

18.1.4.нутаг дэвсгэртээ аялал жуулчлал хєгжvvлэх хєтєлбєр батлах.

18.2.Аймаг, нийслэл, сум, дvvргийн Засаг дарга аялал жуулчлалын талаар дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

18.2.1.аялал жуулчлалын талаар тєрєєс баримтлах нэгдсэн бодлогыг нутаг дэвсгэртээ хэрэгжvvлж, аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах, зохион байгуулах;

18.2.2.эрх хэмжээнийхээ хvрээнд тухайн газар нутагт байгуулах жуулчны vйлчилгээний байгууллагад газар эзэмших зєвшєєрлийг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллагын тогтоосон тоо, байршлыг баримтлан зохих хууль тогтоомжийн дагуу олгож гэрээ байгуулах;

18.2.3.нутаг дэвсгэртээ аялал жуулчлалыг бvсчлэн хєгжvvлэх бодлоготой уялдуулан хєтєлбєр, тєсєл боловсруулж, зохих шатны иргэдийн Тєлєєлєгчдийн Хуралд санал оруулах, батлагдсан хєтєлбєрийн дагуу аялал жуулчлал хєгжvvлэх тєлєвлєгєє боловсруулж хэрэгжvvлэх;

18.2.4.нутаг дэвсгэрээрээ дайран єнгєрч яваа жуулчдаас хуульд зааснаас бусад тохиолдолд татвар, тєлбєр, хураамж авахгvй байх.

ТАВДУГААР БYЛЭГ

Аялал жуулчлалын сан

19 дvгээр зvйл.Аялал жуулчлалын сан

19.1.Дэд бvтцийг хєгжvvлэх, Монгол орныг гадаад, дотоодод сурталчлах, жуулчлалаас байгаль орчинд сєргєєр нєлєєлєх нєлєєллийг багасгах, тvvх, соёлын дурсгалт зvйлийг сэргээн засварлах, байгаль, тvvх, соёлын євийг дэмжих, хамгаалахад шаардагдах зардлыг санхvvжvvлэх зорилгоор аялал жуулчлалын сан байгуулна.

19.2.Аялал жуулчлалын сан нь улсын тєсвийн бvрэлдэхvvн хэсэг байна.

20 дугаар зvйл.Аялал жуулчлалын сангийн эх vvсвэр

20.1.Аялал жуулчлалын сан дараахь эх vvсвэрээс бvрдэнэ:

20.1.1.тухайн жилд улсын тєсвєєс хуваарилсан хєрєнгє;

20.1.2.гадаад, дотоодын иргэд, байгууллагын тусламж, хандив;

20.1.3.хуулиар хориглоогvй бусад эх vvсвэр.

21 дvгээр зvйл. Аялал жуулчлалын сангийн зориулалт

21.1.Аялал жуулчлалын сангийн хєрєнгийг энэ хуулийн 19.1-д заасан зориулалтаар зарцуулна.

ЗУРГАДУГААР БYЛЭГ

Аялал жуулчлалын vйл ажиллагаанд тавих хяналт, хvлээлгэх хариуцлага

22 дугаар зvйл.Аялал жуулчлалын vйл ажиллагаанд тавих хяналт

22.1.Аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд тєрийн болон мэргэжлийн хяналт тавина.

22.2.Аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих тєрийн хяналтыг тєрийн захиргааны тєв байгууллагууд, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны байгууллага, бvх шатны Засаг дарга нар эрх хэмжээнийхээ хvрээнд хэрэгжvvлнэ.

22.3.Аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих мэргэжлийн хяналтыг улсын хяналтын алба хэрэгжvvлнэ.

22.4 Аялал жуулчлалын улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг томилж, чєлєєлєх асуудлыг Тєрийн хяналт шалгалтын тухай1 хуулийн 21 дvгээр зvйлд заасны дагуу зохицуулна.

23 дугаар зvйл.Аялал жуулчлалын улсын байцаагчийн эрх, vvрэг

23.1.Аялал жуулчлалын улсын байцаагч дараахь эрх эдэлнэ:

23.1.1.аялал жуулчлалын байгууллага, жуулчны vйлчилгээний байгууллага, хєтєч-тайлбарлагч аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийг хэрхэн биелvvлж байгааг ємчийн харьяалал харгалзахгvйгээр хянан шалгах;

23.1.2.хяналт шалгалт явуулахад шаардагдах мэдээ, баримтыг холбогдох иргэн, албан тушаалтан, байгууллагаас vнэ тєлбєргvй гаргуулж авах;

23.1.3.энэ хуулийн 5 дугаар зvйлд заасан зєвшєєрлийг хингvй болгох тухай саналаа зохих vндэслэлийн хамт аялал жуулчлалын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны байгууллагад оруулах; /Энэ заалтыг 2001 оны 11 дугаар сарын 30-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан./

23.1.4.хяналт шалгалт хийхээр холбогдох байгууллагад нэвтрэн орох;

23.1.5.аялал жуулчлалын тухай хууль тогтоомж зєрчсєн этгээдийн бичиг баримтыг шалгах, шаардлагатай бол тvр хураах;

23.1.6.аялал жуулчлалын тухай хууль тогтоомж зєрчсєн этгээдэд энэ хуульд заасан захиргааны шийтгэл ногдуулах;

23.1.7.тухайн зэрэглэлийн шаардлага хангахгvй байгаа зочид буудлын зэрэглэлийг бууруулах тухай саналыг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны байгууллагад оруулах.

23.2.Аялал жуулчлалын улсын байцаагч дараахь vvрэг хvлээнэ:

23.2.1.аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавихдаа хууль тогтоомж, тvvнд нийцvvлэн гаргасан дvрэм, журмыг чанд мєрдєж ажиллах;

23.2.2.илрvvлсэн зєрчлийг таслан зогсоох, арилгах арга хэмжээ авахдаа байгууллага, хувь хvний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хvндэтгэх, нууцыг хадгалах;

23.2.3.аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийг зєрчсєн тухай жуулчны гаргасан гомдол, саналыг хянан шийдвэрлэх;

23.2.4.аялал жуулчлалын байгууллага, хєтєч-тайлбарлагч нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг, тєрийн байгуулалт, тvvх, соёл, ард тvмний зан заншлын талаар жуулчдад бодитой мэдээлэл єгч байгаа эсэхэд хяналт тавих.

24 дvгээр зvйл.Аялал жуулчлалын тухай хууль тогтоомж зєрчигчид хvлээлгэх хариуцлага

24.1.Аялал жуулчлалын тухай хууль тогтоомж зєрчсєн гэм буруутай этгээдэд эрvvгийн хариуцлага хvлээлгэхээргvй бол зєрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг харгалзан шvvгч, аялал жуулчлалын улсын байцаагч нь дараахь захиргааны шийтгэл ногдуулна:

24.1.1. энэ хуулийн 10.З-т заасныг зєрчсєн бол хууль бусаар олсон орлогыг хурааж, гэм буруутай албан тушаалтныг 60000 хvртэл, байгууллагыг 250000 хvртэл тєгрєгєєр торгох;

24.1.2.хєтєч-тайлбарлагч энэ хуулийн 13.2-т заасныг зєрчсєн бол 15000-50000 тєгрєгєєр торгох;

24.1.3.аялал жуулчлалын vйл ажиллагаанд илэрсэн зєрчлийг арилгуулахаар эрх бvхий байгууллага, албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелvvлээгvй гэм буруутай албан тушаалтныг 50000 хvртэл, байгууллагыг 100000 хvртэл тєгрєгєєр торгох;

24.1.4.аялал жуулчлалын талаархи мэдээллийг эрх бvхий байгууллага, албан тушаалтанд хугацаанд нь гаргаж єгєєгvй албан тушаалтныг 10000 хvртэл, байгууллагыг 50000 хvртэл тєгрєгєєр торгох;

24.1.5.єєрийн нутаг дэвсгэрээр дайран єнгєрч яваа жуулчдаас энэ хуулийг зєрчиж аливаа тєлбєр, хураамж авсан бол тvvнийг улсын орлого болгож буруутай этгээдийг 50000 хvртэл тєгрєгєєр торгох;

24.1.6. энэ хуулийн 8.1.6-д заасныг зєрчсєн аялал жуулчлалын байгууллагыг 100000-250000 хvртэл тєгрєгєєр торгох.. /Энэ заалтыг 2001 оны 11 дугаар сарын 30-ны єдрийн хуулиар нэмсэн/

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

 

/Энэ хуулинд 2001 оны 11 дугаар сарын 30-ны, 2002 оны 7 дугаар сарын 4, 10-ны, 2003 оны 1 дvгээр сарын 2-ны єдрийн хуулиар оруулсан нэмэлт, єєрчлєлтийг тусгав./