I. Нийтлэг vндэслэл
II. Компани, тvvний эрх зvйн байдал
III. Компани байгуулах
IV. Компанийг єєрчлєн байгуулах, татан буулгах, єрийг хувьцаагаар солих
V. Компанийн хувь нийлvvлсэн хєрєнгє, компанийн хувьцаа, бусад vнэт цаас
VI. Ногдол ашиг, компанийн ємчийг шилжvvлэх
VII. Компани єєрийн vнэт цаасыг худалдан авах болон эргvvлэн авах
VIII. Хувьцааны хяналтын багцыг худалдан авах
IX. Компанийн удирдлага
X. Компанийн эрх бvхий албан тушаалтны хvлээх хариуцлага
XI. Их хэмжээний хэлцэл
XII. Сонирхлын зєрчилтэй хэлцэл
XIII. Компанийн санхvv, эдийн засгийн vйл ажиллагаанд тавих хяналт
XIV. Бусад зvйл
Хууль, тогтоомжуудын сан
Гол хуудас

1999 оны 7 дугаар сарын 2-ны єдєр
Улаанбаатар хот

КОМПАНИЙН ТУХАЙ

НЭГДYГЭЭР БYЛЭГ
Нийтлэг vндэслэл


1 дvгээр зvйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь компани vvсгэн байгуулах, бvртгэх, єєрчлєн байгуулах, компанийн удирдлага, зохион байгуулалт, хяналтын бvтэц, хувь нийлvvлэгчдийн эрх, vvргийг тогтоох болон компани татан буулгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зvйл. Хуулийн vйлчлэх хvрээ
2.1. Энэ хууль болон Монгол Улсын бусад хуульд єєрєєр заагаагvй бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр vйл ажиллагаа явуулж байгаа бvх компани ємчийн хэлбэр, эд хєрєнгийн болон vйлдвэрлэлийн хэмжээ, дотоод зохион байгуулалтаас vл хамааран энэ хуулийг дагаж мєрдєнє.
2.2. Банк, санхvv, даатгал, vнэт цаасны салбарт компани vvсгэн байгуулах, тэдгээрийн vйл ажиллагааны онцлогтой холбогдсон асуудлыг бусад хуулиар, нийтлэг асуудлыг энэ хуулиар тус тус зохицуулна.
2.3. Тєрийн ємчит vйлдвэрийн газрыг хувьчлах замаар байгуулагдсан компанийн vйл ажиллагааг энэ хуулиар, тэдгээрийг vvсгэн байгуулахтай холбогдсон харилцааг Тєрийн болон орон нутгийн ємчийн тухай хуулиар зохицуулна.
2.4. Тєрийн болон орон нутгийн ємчийн оролцоотой компанид тєрийн ба орон нутгийн ємчийн тєлєєллийг хэрэгжvvлэх журмыг Тєрийн болон орон нутгийн ємчийн тухай хуулиар зохицуулна.
2.5. Тєрийн ємчит vйлдвэрийн газрыг компанийн хэлбэрт оруулан єєрчлєн зохион байгуулах замаар vvссэн тєрийн ємчит компанийн vйл ажиллагааг энэ хуулиар зохицуулна. Энэ тохиолдолд ємчлєгч нь тєр байх бєгєєд хувь нийлvvлэгчид нь Засгийн газраас эрх олгосон тєрийн захиргааны байгууллага байна.
2.6. Компаниас єєр хэлбэрийн ашгийн тєлєє vйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг байгуулахтай холбогдсон харилцаа, тэдгээрийн vйл ажиллагааг бусад хуулиар зохицуулна.

ХОЁРДУГААР БYЛЭГ
Компани, тvvний эрх зvйн байдал


З дугаар зvйл. Компани, тvvний хэлбэр
3.1. Хувь нийлvvлэгчийн оруулсан хєрєнгє нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, єєрийн тусгаарласан эд хєрєнгєтэй, vндсэн зорилго нь ашгийн тєлєє хуулийн этгээдийг компани гэнэ.
3.2. Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлvvлсэн хєрєнгийн ємчлєлд оролцох эрхийг нотлох бєгєєд компанийн аливаа нэг эд хєрєнгийг тусгайлан ємчлєх эрхийг нотлохгvй.
3.3. Хувьцаа эзэмшигчийн эрхийг энэ хууль болон компанийн дvрмээр тогтооно. Хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувь нийлvvлэгчдийн хуралд оролцож хэлэлцэж байгаа бvх асуудлаар болон зарим асуудлаар санал єгєх, компанийг татан буулгасны дараа vлдсэн эд хєрєнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хvртэх зэрэг vндсэн эрх эдэлнэ.
3.4. Компани нь дараахь хэлбэртэй байна:
3.4.1. хувь нийлvvлэгчийн оруулсан хєрєнгє нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь нийтэд чєлєєтэй арилжаалагддаг нээлттэй буюу хувьцаат компани;
3.4.2. хувь нийлvvлэгчийн оруулсан хєрєнгє нь хувьцаанд хуваагдаж, тvvнийг захиран зарцуулах эрх нь компанийн дvрмээр хязгаарлагддаг хаалттай буюу хязгаарлагдмал хариуцлагатай компани .

4 дvгээр зvйл. Нээлттэй буюу хувьцаат компани
4.1. Нээлттэй буюу хувьцаат компанийн /цаашид энэ хуульд "хувьцаат компани" гэх/ хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчийн саналыг харгалзахгvйгээр єєрийн эзэмшиж байгаа хувьцааг чєлєєтэй захиран зарцуулах эрх эдэлнэ.
4.2. Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн тоог компанийн дvрмээр хязгаарлахгvй.
4.3. Компанийн дvрэмд єєрєєр заагаагvй бол хувьцаат компани нь нээлттэй буюу хаалттай захиалгын vндсэн дээр хувьцаа болон бусад vнэт цаас гаргаж болно. Хаалттай захиалгын vндсэн дээр нэмж гаргасан хувьцааг худалдан авагч нь цаашид тvvнийг чєлєєтэй захиран зарцуулах эрх эдэлнэ.
4.4. Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчид єєр хоорондоо тохиролцсоны vндсэн дээр хувьцаагаа захиран зарцуулах эрхээ харилцан хязгаарласан гэрээ байгуулж болно. Энэ гэрээний vйлчлэх хугацаа нь 10 жилээс дээшгvй байх бєгєєд гэрээг хэдэн ч удаа сунгаж болно.

5 дугаар зvйл. Хаалттай буюу хязгаарлагдмал хариуцлагатай компани
5.1. Хаалттай буюу хязгаарлагдмал хариуцлагатай компанийн /цаашид энэ хуульд "хязгаарлагдмал хариуцлагатай компани " гэх / vvсгэн байгуулагчдын тоо 50-иас дээшгvй байна. Хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулагдсаны дараа хувьцаа эзэмшигчдийн тоог хязгаарлахгvй.
5.2. Хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хувьцаа, тэдгээрийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хєрвєх vнэт цаасыг зєвхєн хаалттай захиалгын vндсэн дээр гаргана. Тэдгээрээс бусад vнэт цаасыг компанийн дvрэмд єєрєєр заагаагvй бол хувьцаат ба хаалттай захиалгын vндсэн дээр гаргаж болно.
5.3. Компанийн дvрэмд єєрєєр заагаагvй бол хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчид нь компанийн бусад хувьцаа эзэмшигчийн худалдах хувьцаа, тэдгээрийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хєрвєх vнэт цаасыг гурав дахь этгээдэд санал болгох vнээр эзэмшиж байгаа хувьцааныхаа тоонд хувь тэнцvvлэн энэ зvйл болон компанийн дvрэмд заасан журмын дагуу тэргvvн ээлжинд худалдан авах эрхтэй.
5.4. Хувьцаагаа худалдахаар санал тавьж байгаа хувьцаа эзэмшигч нь саналаа бусад хувьцаа эзэмшигчдэд бичгээр мэдэгдэнэ. Энэ мэдэгдэлд худалдах гэж байгаа хувьцааны тєрєл, тоо, худалдах vнэ, тэргvvн ээлжинд худалдан авч болох хувьцааны тоо, худалдан авах хугацаа, журмыг тодорхойлсон байна.
Хувьцааг тэргvvн ээлжинд худалдан авах хувьцаа эзэмшигч нь энэ шийдвэрээ тогтоосон хугацааны дотор бичгээр компанид мэдэгдэнэ. Энэ мэдэгдэлд худалдан авч байгаа хувьцаа эзэмшигчийн овог, нэр, хаяг, худалдан авах хувьцааны тоо, тєлбєр хийсэн баримт зэргийг тусгасан байна. Компанийн дvрэмд єєрєєр заагаагvй бол хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчдийн хувьцааг тэргvvн ээлжинд авах эрхээ бvхэлд нь буюу зарим хэсгийг нь хэрэгжvvлэх, эсхvл энэ эрхээ бvхэлд нь буюу зарим хэсгийг нь бусад хувь нийлvvлэгчдэд шилжvvлэх эрхтэй.
5.5. Компанийн дvрэмд єєрєєр заагаагvй бол энэ хуулийн 5.З-т заасан эрхийг хувьцаа эзэмшигч тогтоосон хугацаанд бvрэн эдлээгvй тохиолдолд тэдгээрийг худалдан авах эрх компанид шилжих бєгєєд компани нь энэ эрхийг мэдэгдэлд заасан хугацаа дууссанаас хойш ажлын 5 хоногийн дотор хэрэгжvvлнэ.
5.6. Энэ хуулийн 5.3, 5.5-д заасан этгээдvvд тэргvvн ээлжинд худалдан аах эрхээ хэрэгжvvлээгvй тохиолдолд хувьцаагаа худалдахаар санал тавьж байгаа хувьцаа эзэмшигч нь мэдэгдэлд заасан vнээс багагvй vнээр гуравдагч этгээдэд худалдах эрхтэй.

6 дугаар зvйл. Хараат болон охин компани
6.1. Компанийн нийт энгийн хувьцааны 20-51 хvртэл хувийг єєр /толгой/ компани дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа тохиолдолд уг компанийг хараат компани гэнэ. Хараат компани нь бие даасан тайлан баланс гаргадаг хуулийн этгээд байна.
6.2. Компанийн нийт энгийн хувьцааны 51-ээс 100 хvртэл хувийг єєр /толгой/ компани дангаараа эзэмшдэг бие даасан хуулийн этгээдийг охин компани гэнэ. Охин компани нь тусдаа санхvvгийн тайлан гаргахын зэрэгцээ толгой компанитайгаа нэгдсэн тайлан гаргана.
6.3. Хараат болон охин компани нь толгой компанийн єрийг хариуцахгvй бєгєєд тэдгээрийн хооронд байгуулсан гэрээнд єєрєєр заагаагvй бол толгой компани нь хараат болон охин компанийн єрийг хариуцахгvй.
6.4. Толгой компани нь гуравдагч компанийн хараат болон охин компани байвал тvvний охин компани нь гуравдагч компанийн хувьд мєн хараат болон охин компани болох бєгєєд энэ зарчмыг vvнээс ч илvv vргэлжилсэн хэлхээ холбоонд ашиглан хамаарлыг тогтооно.
6.5. Хараат болон охин компани нь толгой компанийн хувьцааг эзэмшиж болно. Охин компанийн эзэмшиж байгаа хувьцаа нь саналын эрхгvй бєгєєд хувь нийлvvлэгчдийн хурлын ирцийг тооцохдоо тэдний эзэмшиж байгаа хувьцааг хасч тооцно. Эдгээр хувьцааг гуравдагч этгээдэд шилжvvлэхэд уг этгээдэд хувьцааны бvх эрх шилжинэ.
6.6. Компани єєрийн хараат болон охин компани, тэдгээрийн хараат, охин компаниуд болон бусад компанитай vйл ажиллагаагаа уялдуулах зорилгоор нэгдэж болно.
6.7. Нэгдлийн оролцогчид нь бие даасан хуулийн этгээд хэвээр байх бєгєєд оролцогчдын vйл ажиллагааг уялдуулахад чиглэсэн харилцааг Иргэний хуульд1 заасан журмын дагуу байгуулсан гэрээгээр зохицуулна.
6.8. Энэ хуулийн 6.7.-д заасан гэрээгээр хvлээсэн vvргээ биелvvлэхээс бусад тохиолдолд толгой компани нь хараат болон охин компанийн vйл ажилагаанд зєвхєн эзэмшиж байгаа хувьцааны эрхээр оролцоно.

7 дугаар зvйл. Компанийн салбар, тєлєєлєгчийн газар
7.1. Компанийн салбар нь компанийн оршин байгаа газраас єєр газар байрладаг тусгай нэгж бєгєєд компанийн vндсэн чиг vvргийг бvхэлд нь буюу зарим хэсгийг нь, тvvнчлэн тєлєєлєгчийн газрын vvргийг гvйцэтгэж болно.
7.2. Компанийн тєлєєлєгчийн газар нь компанийн оршин байгаа газраас єєр газар байрладаг нэгж бєгєєд компанийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, компанийн нэрийн ємнєєс хэлцэл хийх зэрэг эрх зvйн тєлєєллийн vйл ажиллагаа явуулна.
7.3. Компани нь Монгол Улсад болон гадаадад єєрийн салбар, тєлєєлєгчийн газартай байж болно. Компанийн дvрэмд єєрєєр заагаагvй бол салбар, тєлєєлєгчийн газар байгуулах тухай шийдвэрийг компанийн тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол хувь нийлvvлэгчдийн хурал/гаргана.
7.4. Гадаадын хуулийн этгээдийн Монгол Улсад оршин байгаа салбар, тєлєєлєгчийн газрыг бvртгэх байгууллагад бvртгvvлнэ. Монгол Улсын олон улсын гэрээнд єєрєєр заагаагvй бол гадаадад салбар, тєлєєлєгчийн газар байгуулах асуудлыг тухайн улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
7.5. Компанийн салбар, тєлєєлєгчийн газар нь хуулийн этгээдийн эрхийг эдлэхгvй бєгєєд тvvнийг байгуулсан компаниас баталсан журмын дагуу vйл ажиллагаа эрхлэн явуулна. Салбар, тєлєєлєгчийн газрын эд хєрєнгийг тvvнийг байгуулсан компанийн баланст тусгана.
7.6. Компанийн салбар, тєлєєлєгчийн газар нь vйл ажиллагаагаа тvvнийг байгуулсан компанийн нэрийн ємнєєс явуулна. Компани нь єєрийн салбар, тєлєєлєгчийн газрын хvлээх vvргийг хариуцна.
7.7. Компани нь єєрийн салбар, тєлєєлєгчийн газрын эрх баригчийг томилох бєгєєд тэдгээр нь компаниас олгосон итгэмжлэлийн vндсэн дээр vйл ажиллагаа явуулна.

8 дугаар зvйл. Компанийн vйл ажиллагааны чиглэл, байгуулах хугацаа
8.1. Компани нь хуулиар хориглоогvй бvх тєрлийн vйл ажиллагаа эрхэлж болох бєгєєд компани эдгээр vйл ажиллагааг хэрэгжvvлэхэд шаардагдах эрх, vvргийг хvлээнэ.
8.2. Компанийн эрхлэх vйл ажиллагааны хvрээг дvрмээр хязгаарлаж болно. Ингэж хязгаарласан нь энэ хязгаарлалтыг мэдэхгvйгээр хуулийн хvрээнд vйл ажиллагаагаа явуулж байгаа гуравдагч этгээдийн ємнє уг компанийн хvлээсэн vvргээ биелvvлэхээс чєлєєлєх vндэслэл болохгvй.
8.3. Хуульд заасны дагуу тусгай зєвшєєрєл шаардагдах vйл ажиллагаа эрхлэх компани нь холбогдох эрх бvхий байгууллагаас бичгээр олгосон зєвшєєрлийн vндсэн дээр энэ vйл ажиллагааг эрхлэн явуулна.
8.4. Компанийн дvрэмд єєрєєр заагаагvй бол компанийг тодорхой бус хугацаагаар vvсгэн байгуулна.

9 дvгээр зvйл. Компанийн болон хувь нийлvvлэгчдийн хариуцлага
9.1. Компанийн эд хєрєнгє нь эзэмшиж байгаа эд хєрєнгє болон эд хєрєнгийн эрхээс бvрдэх бєгєєд компани нь эдгээр бvх эд хєрєнгєєрєє хариуцлага хvлээнэ.
9.2. Компани нь хувьцаа эзэмшигчдийн хvлээх vvргийг хариуцахгvй.
9.3. Хувьцаа эзэмшигч нь компанийн хvлээх vvргийг хариуцахгvй бєгєєд гагцхvv эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хvлээнэ.
9.4. Дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигч болон бусад хэлбэрээр компанийн vйл ажиллагааг тодорхойлох эрх бvхий этгээдийн буруутай vйл ажиллагааны улмаас компанид учирсан эд хєрєнгийн хохирлыг уг этгээд єєрийн хєрєнгєєр компанийн ємнє хариуцна.
9.5. Хувь нийлvvлэгчийн компанид оруулсан эд хєрєнгє, эд хєрєнгийн эрх нь хувийн эд хєрєнгє, эд хєрєнгийн эрхээс тодорхой зааглагдаагvй бол уг хувь нийлvvлэгч єєрийн бvх эд хєрєнгє, эд хєрєнгийн эрхээр компанийн єр тєлбєрийг давхар хариуцна.

10 дугаар зvйл. Компанийн оноосон нэр, оршин байгаа газар
10.1. Компани оноосон нэртэй байх бєгєєд тvvнийг хэрэглэх тохиолдол бvрд уг нэрийн ард компанийн хэлбэрийг тодорхойлсон хувьцаат компани буюу "ХК", хязгаарлагдмал хариуцлагатай компани буюу "ХХК" гэсэн ялгах тэмдэглэл заавал заасан байна.
10.2. Компанийн оноосон нэр нь бусад компани, аж ахуйн нэгжийн оноосон нэртэй давхардаагvй байх бєгєєд компани оноосон нэрээ бvртгэх байгууллагад бvртгvvлснээр уг оноосон нэрийг хэрэглэх онцгой эрх авна.
10.3. Компани нь бvртгэх байгууллагад бvртгэгдсэн єєрийн бэлгэдэл болон барааны тэмдэгтэй байж болно.
10.4. Компанийн оршин байгаа газар, шуудангийн хаягийг тvvний тэргvvлэх байгууллагын оршин байгаа газраар тодорхойлно. Тэдгээрийн єєрчлєлтийг тухай бvр бvртгэх байгууллагад мэдэгдэнэ.

ГУРАВДУГААР БYЛЭГ
Компани байгуулах


11 дvгээр зvйл. Компани байгуулах
11.1. Компанийг шинээр буюу хуулийн этгээдийг єєрчлєн байгуулах /нэгдэх, нийлэх, хуваах, тусгаарлах, єєрчлєх/ замаар байгуулж болно.
11.2. Компанийг хувьчлах замаар vvсгэн байгуулах тохиолдолд vvсгэн байгуулагчийн vvргийг тєр хvлээх бєгєєд хувьцааны захиалга авах, худалдах, шилжvvлэх ажиллагааг Тєрийн болон орон нутгийн ємчийн тухай хуульд заасны дагуу хэрэгжvvлнэ.

12 дугаар зvйл. Компанийн vvсгэн байгуулагч
12.1. Компанийн vvсгэн байгуулагч нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, тvvнчлэн хуульд заасан бол гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгvй хvн байж болно.
12.2. Компаниас гаргасан хувьцааг иргэн, хуулийн этгээд, гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгvй хvн эзэмшиж болно.
12.3. Компани нэг vvсгэн байгуулагчтай байж болно.
12.4. Компанийн vvсгэн байгуулагч нь тухайн компанийн хувьцааг эзэмшихгvй байж болно.
12.5. Тєр, тvvний байгууллага нь дараахь тохиолдолд компанийн vvсгэн байгуулагч болон тvvний хувь нийлvvлэгч байж болно:
12.5.1. тєрийн болон орон нутгийн ємчит vйлдвэрийн газрыг хувьчилснаар шинээр бий болсон компанийн;
12.5.2. тєрийн ємчит vйлдвэрийн газрыг компанийн хэлбэрт оруулан єєрчлєн байгуулах замаар vvссэн тєрийн ємчит компанийн;
12.5.3. хууль тогтоомжид заасан журмын дагуу дампуурч байгаа компанийн тєрд тєлєх єрийг хувьцаагаар нь сольж авсан компанийн. Энэ тохиолдолд тєр эдгээр хувьцааг З жилийн дотор бусад этгээдэд худалдах vvрэгтэй;
12.5.4. гадаадын хуулийн этгээдтэй хамтран байгуулсан компанийн;
12.5.5. хуульд заасан бусад.
12.6. Компанийг vvсгэн байгуулах, улсын бvртгэлд бvртгvvлэхтэй холбогдсон зардлыг компанийн vvсгэн байгуулагчид хамтран хариуцна. Yvсгэн байгуулах хурлын буюу тєлєєлєн удирдах зєвлєл / хэрэв нэг vvсгэн байгуулагчтай бол vvсгэн байгуулагч/-ийн шийдвэрээр энэ зардлыг компани хариуцаж болно.
12.7.Компанийг vvсгэн байгуулахтай холбогдсон зардлыг тєлсєн этгээд нь бусад vvсгэн байгуулагчдаас эзэмшиж байгаа болон эзэмшихээр захиалсан хувьцааны тоотой нь хувь тэнцvvлэн энэ зардлыг нэхэмжлэн авах, эсхvл гаргасан зардлынхаа хэмжээнд хувьцаа эзэмших эрхтэй.
12.8. Компанийн vvсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь бусад компанийн vvсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч байж болно.

13 дугаар зvйл. Шинээр компани vvсгэн байгуулах
13.1. Энэ хуулийн 13.2.-т заасны дагуу боловсруулсан тєслийг нийтэд /хувьцаат/ санал болгож хувьцааны захиалга авах, эсхvл цєєн тооны этгээдээс /хаалттай/ захиалга авах аргаар шинээр компани vvсгэн байгуулж болно.
13.2. Хувьцааны захиалга авах аргаар шинээр компани vvсгэн байгуулах тєсєлд дор дурдсан зvйлийг тусгана:
13.2.1. эрхлэх vйл ажиллагааны чиглэл;
13.2.2. хувь нийлvvлсэн хєрєнгийн тєлєвлєсєн хэмжээ;
13.2.3. зарлах хувьцааны тоо, нэрлэсэн vнэ;
13.2.4. шаардлагатай гэж vзвэл vйл ажиллагаа явуулах хугацаа;
13.2.5. тєлєвлєсєн ашгийн хэмжээ;
13.2.6. захиалга эхлэх, дуусах хугацаа.
13.3. Нийтэд санал болгосон хувьцааны захиалга авахтай холбогдсон харилцааг Yнэт цаасны хорооноос гаргасан журмын дагуу зохицуулна.
13.4. Хувьцааны захиалгыг захиалгын хуудсаар авах бєгєєд тvvнд захиалагчийн овог, нэр, захиалсан хувьцааны тєрєл , ангилал, тоо, vнийн дvн, захиалсан огноо зэрэг зvйлийг тусгах бєгєєд захиалагч, эсхvл тvvний итгэмжлэгдсэн тєлєєлєгч гарын vсэг зурсанаар захиалга хийгдсэнд тооцно.
13.5. Захиалсан нийт хувьцааны 30 хувьтай тэнцэх тєлбєрийг захиалгын хугацаа дууссанаас хойш ажлын 30 хоногийн дотор хийнэ.
13.6. Тєлбєр хийгдсэн хувьцааны vнийн дvн нь хуулиар тогтоосон єєрийн хєрєнгийн доод хэмжээнд хvрсэн бол компани байгуулах нєхцєл бvрдсэн гэж vзнэ.
13.7. Компани vvсгэн байгуулагчдын хурлын шийдвэрээр компанийг vvсгэн байгуулна. Компанийг нэг этгээд байгуулж байгаа тохиолдолд тухайн этгээд нь vvсгэн байгуулах шийдвэр гаргана.
13.8. Компанийг нэгээс илvv vvсгэн байгуулагч байгуулах нєхцєлд vvсгэн байгуулагчид нь компанийг vvсгэн байгуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулж болох бєгєєд энэ гэрээнд vvсгэн байгуулагчдын хамтран ажиллах журам, vvсгэн байгуулагч тус бvрийн хvлээх vvрэг, тэдгээрийн худалдан авах хувьцаа болон бусад vнэт цаасны ангилал, тєрєл тус бvрийн тоо, vнэ, худалдан авах хугацаа зэрэг шаардлагатай гэж vзсэн бусад асуудлыг тусгана. Энэ гэрээ нь компанийг vvсгэн байгуулах баримт бичигт хамаарахгvй.
13.9. Хувьцаагаа нийтэд санал болгон худалдахаар шийдвэрлэсэн компани бvртгэх байгууллагад бvртгvvлснээс хойш ажлын 10 хоногийн дотор нийтэд санал болгож байгаа хувьцаагаа Yнэт цаасны тухай хуульд1 заасан журмын дагуу Yнэт цаасны хороонд бvртгvvлнэ.

14 дvгээр зvйл. Компани vvсгэн байгуулах хурал
14.1. Компани vvсгэн байгуулах хурлыг vvсгэн байгуулагчид зарлан хуралдуулна.
14.2. Yvсгэн байгуулагчид санал нэгтэйгээр єєрєєр шийдвэрлээгvй бол vvсгэн байгуулагч бvр vvсгэн байгуулах хуралд саналын тэнцvv эрхтэй оролцоно.
14.3. Yvсгэн байгуулах хурлаар дараахь асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:
14.3.1.компани байгуулах тухай шийдвэр;
14.3.2. компанийн дvрэм;
14.3.3. зарласан болон гаргах хувьцаа, тэдгээрээс vvсгэн байгуулагчдын худалдан авах vнэ;
14.3.4. тєлєєлєн удирдах зєвлєлтэй байхаар шийдвэрлэсэн бол тvvний гишvvдийг сонгох, тэдгээрийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох;
14.3.5. хянан шалгах зєвлєлтэй байхаар шийдвэрлэсэн бол тvvний гишvvдийг сонгох, тэдгээрийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох;
14.3.6. компани vvсгэн байгуулахад гаргасан зардлыг нєхєн олгох журам;
14.3.7.захиалсан хувьцааны тєлбєрийн vлдэгдлийг тєлж дуусгах хугацаа.
14.4. Yvсгэн байгуулагчдын хооронд байгуулсан гэрээнд єєрєєр заагаагvй бол бvх vvсгэн байгуулагчид оролцсоноор хурал хvчин тєгєлдєр болох бєгєєд шийдвэрийг хуралд оролцогчдын дийлэнх олонхийн саналаар гаргана.
14.5. Хурал даргалагчийг vvсгэн байгуулагчдаас сонгоно.
14.6. Yvсгэн байгуулагчид мєнгєн бус хэлбэрээр тєлбєр хийх тохиолдолд санал болгож байгаа эд хєрєнгийнхээ vнийн талаар шаардлагатай гэж vзвэл vнэлгээний байгууллага болон холбогдох мэргэжлийн шинжээчдийн дvгнэлт гаргуулан санал боловсруулж vvсгэн байгуулах хуралд оруулна.
14.7. Мєнгєн бус хэлбэрээр хийгдэж байгаа эд хєрєнгийн vнийг vvсгэн байгуулах хуралд оролцогчид санал нэгтэй шийдвэрлэнэ.
14.8. Хэрэв ямар нэгэн шалтгаанаар компани байгуулагдаагvй бол захиалагчийн урьдчилан хийсэн тєлбєрийг vvсгэн байгуулах хурал товолсон єдрєєс хойш ажлын 14 хоногийн дотор нєхєн олгох vvргийг vvсгэн байгуулагчид хvлээнэ.

15 дугаар зvйл. Компанийг улсын бvртгэлд бvртгvvлэх
15.1. Компани байгуулах тухай шийдвэр гарсанаас хойш ажлын 10 хоногийн дотор компанийг улсын бvртгэлд бvртгvvлэхээр холбогдох баримт бичгийг бvртгэх байгууллагад єгнє.
15.2. Компанийг бvртгvvлэхэд дараахь баримт бичгийг бvрдvvлнэ:
15.2.1. компанийн оноосон нэр, оршин байх газар зэргийг заасан эрх бvхий этгээдийн гарын vсэг бvхий бvртгvvлэх тухай єргєдєл, уг єргєдєлд тухайн компанитай харилцах шуудангийн хаягийг заавал заасан байна;
15.2.2. компани байгуулах тухай vvсгэн байгуулах хурлын шийдвэр;
15.2.3. компанийн дvрэм;
15.2.4. бvртгэлийн хураамж тєлсєн баримт ;
15.2.5. бvртгvvлэх єдєр байх ёстой єєрийн хєрєнгийн доод хэмжээг харуулсан эхлэлтийн баланс.
15.3. Компанийг бvртгэхэд бvртгэх байгууллага нь энэ зvйлд зааснаас бусад баримт бичиг шаардах буюу баримт бичгийн агуулгад шаардлага тавьж vл болно.
15.4. Бvртгэх байгууллага єргєдлийг хvлээн аваад дараахь зvйлийг хянан vзнэ:
15.4.1. энэ хуулийн 15.2-т заасан баримт бичиг бvрэн бvрдсэн эсэх;
15.4.2. компанийн дvрэмд энэ хуулийн 16.2.-т заасан зvйлийг тусгасан эсэх;
15.4.3. компанийн оноосон нэр нь бусад компани, нєхєрлєлийн оноосон нэртэй давхардсан эсэх;
15.4.4. эхлэлтийн балансанд тусгагдсан компанийн єєрийн хєрєнгє нь энэ хуулийн 32 дугаар зvйлд заасан доод хэмжээнд хvрсэн эсэх.
15.5. Бvртгэх байгууллага энэ хуулийн 15.2.-т заасан баримт бичгийг хvлээн авсан єдрєєс хойш ажлын З хоногийн дотор компанийг улсын бvртгэлд бvртгэж гэрчилгээ олгох, эсхvл компанийг бvртгэхээс татгалзсан vндэслэл бvхий шийдвэр гаргана.
15.6. Компанийг улсын бvртгэлд бvртгэх тухай энэ хуулийн 15.4.-т заасан шаардлагыг хангаагvй тохиолдолд компанийг бvртгэхээс татгалзана.
15.7. Бvртгэх байгууллага компанийг улсын бvртгэлд бvртгэхээс татгалзсан тухай шийдвэр гарсанаас хойш ажлын З хоногийн дотор татгалзах vндэслэлийг тусгасан мэдэгдлийг єргєдєлд заасан шуудангийн хаягаар єргєдєл гаргасан этгээдэд хvргvvлнэ. Бvртгэх байгууллагын шийдвэрийг эс зєвшєєрвєл vvсгэн байгуулагчид шvvхэд гомдол гаргаж болно.
15.8. Хуулийн этгээдийг єєрчлєн байгуулах замаар байгуулагдсан компанийг энэ зvйлд заасан журмын дагуу дараахь баримт бичгийг vндэслэн улсын бvртгэлд бvртгэнэ:
15.8.1 .єєрчлєн байгуулагдсан компани /компаниуд/-ын эрх бvхий тєлєєлєгчийн гарын vсэг бvхий бvртгvvлэх тухай єргєдєл;
15.8.2. хуулийн этгээд /хуулийн этгээдvvд/-ийг єєрчлєн байгуулах тухай эрх бvхий байгууллагын шийдвэр;
15.8.3. шинээр байгуулсан компанийн дvрэм;
15.8.4. хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хувьцаат компани болгон єєрчлєн байгуулсан тохиолдолд нийтэд санал болгосон хувьцаагаа Yнэт цаасны тухай хуульд заасан журмын дагуу бvртгvvлэх зєвшєєрєл авсан тухай Yнэт цаасны хорооны шийдвэр;
15.8.5. єєрчлєн байгуулагдсан хуулийн этгээд /хуулийн этгээдvvд/-ийн дvрэм болон бvртгэлийн гэрчилгээ;
15.8.6. компани нэгдэх буюу єєрчлєх хэлбэрээр єєрчлєн зохион байгуулагдаж байгаа тохиолдолд нэгдэх буюу єєрчлєх тухай шийдвэр, хуваах буюу тусгаарлах хэлбэрээр єєрчлєн зохион байгуулагдаж байгаа тохиолдолд хуваах баланс;
15.8.7. бvртгэлийн хураамж тєлсєн баримт.
15.9. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр vйл ажиллагаагаа явуулдаг гадаадын хуулийн этгээд, тvvний салбар буюу тєлєєлєгчийн газар нь бvртгэх байгууллагад бvртгvvлэх vvрэгтэй. Бvртгэх байгууллага нь тэдгээрийг бvртгэх журмыг энэ хуульд заасан компанийг бvртгэх журамтай нийцvvлэн гаргана.
15.10. Компани улсын бvртгэлд бvртгvvлснээр байгуулагдсанд тооцогдож дvрэмд заасан vйл ажиллагаа явуулах эрхтэй.

16 дугаар зvйл. Компанийн дvрэм
16.1. Компанийн дvрэм нь тvvний vvсгэн байгуулах vндсэн баримт бичиг мєн.
16.2. Компанийн дvрэмд дараахь зvйлийг заавал тусгана:
16.2.1. компанийн бvрэн болон товчилсон оноосон нэр, тvvний хэлбэрийг тодорхойлсон товчилсон ялгах тэмдэглэгээ;
16.2.2. компанийн оршин байгаа газрын хаяг;
16.2.3. компанийн зарласан энгийн хувьцааны тоо;
16.2.4. дvрмээр давуу эрхийн хувьцааг зарласан нєхцєлд давуу эрхийн хувьцааны зарласан тоо, тvvний эзэмшигчийн эрх;
16.2.5. хэрэв тєлєєлєн удирдах зєвлєлтэй байхаар шийдвэрлэсэн бол тєлєєлєн удирдах зєвлєлийн гишvvдийн тоо;
16.2.6. хувь нийлvvлэгчдийн хурал, тєлєєлєн удирдах зєвлєл болон хянан шалгах зєвлєл /хянан шалгагчдын/-ийн энэ хуулиар тодорхойлсноос бусад бvрэн эрх;
16.2.7. компанийн vйл ажиллагааны чиглэл;
16.2.8. дvрэмд тусгахаар энэ хуульд заасан бусад зvйл.
16.3. Компанийн дvрэмд Иргэний хууль болон бусад хууль тогтоомжтой зєрчилдєєгvй зvйлийг тусгаж болно.
16.4. Компани нь хувь нийлvvлэгчийн шаардлагаар компанийн дvрэм, тvvнд орсон нэмэлт, єєрчлєлтийг тvvнд танилцуулах vvрэгтэй.

17 дугаар зvйл. Компанийн дvрэмд нэмэлт, єєрчлєлт оруулах, дvрмийн шинэчилсэн найруулгыг батлах, бvртгэх
17.1. Компанийн дvрэмд нэмэлт, єєрчлєлт оруулах, дvрмийн шинэчилсэн найруулгыг хувь нийлvvлэгчдийн хурлаар хэлэлцэж хуралд оролцсон, энэ асуудлаар саналын эрхтэй хувь нийлvvлэгчдийн саналын дийлэнх олонхоор батална.
17.2. Компанийн дvрэмд орсон нэмэлт, єєрчлєлт, дvрмийн шинэчилсэн найруулга нь хувь нийлvvлэгчдийн эрх ашгийг хєндсєн тохиолдолд эсрэг саналтай байсан, эсхvл санал хураалтанд оролцоогvй хувь нийлvvлэгчид энэ хуулийн 54, 55 дугаар зvйлд заасан журмын дагуу эзэмшиж байгаа хувьцаагаа компанид эргvvлэн худалдахыг шаардах эрхтэй.
17.3. Компанийн дvрэмд нэмэлт, єєрчлєлт оруулах, дvрмийн шинэчилсэн найруулгыг бvртгэхэд дараахь баримт бичгийн бvрдvvлнэ:
17.3.1. компанийн дvрэмд оруулсан нэмэлт, єєрчлєлт, дvрмийн шинэчилсэн найруулгыг бvртгvvлэх тухай компанийн эрх бvхий этгээдийн гарын vсэг бvхий єргєдєл;
17.3.2. компанийн дvрэмд нэмэлт, єєрчлєлт оруулах, компанийн дvрмийн шинэчилсэн найруулгыг батлах тухай хувь нийлvvлэгчдийн хурлын шийдвэр, орж байгаа єєрчлєлт нэмэлт, эсхvл шинэчилсэн найруулгын бvрэн эхийн хамтаар;
17.3.3. компанийн дvрмийн хуулбар, улсын бvртгэлийн гэрчилгээ;
17.3.4. бvртгэлийн хураамж тєлсєн баримт.
17.4. Компанийн дvрэмд нэмэлт, єєрчлєлт оруулах, дvрмийг шинэчлэн найруулах тухай шийдвэр гарснаас хойш ажлын 10 хоногийн дотор хуульд заасан журмын дагуу улсын бvртгэлд бvртгvvлнэ.
17.5. Бvртгэх байгууллага энэ хуулийн 17.3.-т заасан баримтыг хvлээн авсан єдрєєс хойш ажлын 3 хоногийн дотор дvрэмд оруулсан нэмэлт, єєрчлєлт, дvрмийн шинэчилсэн найруулгыг бvртгэх, эсхvл бvртгэхээс татгалзсан vндэслэл бvхий шийдвэр гаргана.
17.6. Компанийн дvрэмд орсон нэмэлт, єєрчлєлт болон шинэчилсэн найруулгыг энэ хуулийн 17.3.-т заасан шаардлагыг хангаагvй тохиолдолд бvртгэхээс татгалзана.
17.7. Бvртгэх байгууллага компанийн дvрэмд оруулсан нэмэлт, єєрчлєлт, дvрмийн шинэчилсэн найруулгыг бvртгэхээс татгалзсан тухай шийдвэр гарснаас хойш ажлын 3 хоногийн дотор татгалзах vндэслэлийг тусгасан мэдэгдлийг єргєдєлд заасан шуудангийн хаягаар илгээнэ. Бvртгэх байгууллагын энэ шийдвэрийг эс зєвшєєрвєл компани шvvхэд гомдол гаргаж болно.
17.8. Компанийн дvрэмд оруулсан нэмэлт, єєрчлєлт, шинэчлэн найруулсан дvрэм нь улсын бvртгэлд бvртгэснээр хvчин тєгєлдєр болно.

ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ
Компанийг єєрчлєн байгуулах, татан буулгах, єрийг хувьцаагаар солих

18 дугаар зvйл. Компанийг єєрчлєн байгуулах
18.1. Хувь нийлvvлэгчдийн хурлын шийдвэрээр компанийг энэ хуульд заасан журмын дагуу нийлэх, нэгдэх, хуваах, тусгаарлах, єєрчлєх замаар єєрчлєн байгуулж болно.
18.2. Хуульд заасан тохиолдолд шvvх компанийг хуваах, тусгаарлах шийдвэр гаргаж болно.
18.3. Нэгдэхээс бусад хэлбэрээр єєрчлєн байгуулагдаж байгаа нєхцєлд шинээр бий болж байгаа компанийг улсын бvртгэлд бvртгэснээр компани єєрчлєн байгуулсанд тооцно.
18.4. Нэгдэх хэлбэрээр єєрчлєн байгуулагдаж байгаа тохиолдолд нэгдэж байгаа компанийг улсын бvртгэлээс хасч нэгтгэсэн компанийн дvрэмд хэрэв єєрчлєлт орсон бол тvvнийг улсын бvртгэлд бvртгэснээр тэдгээрийг єєрчлєн байгуулагдсанд тооцно.
18.5. Єєрчлєн байгуулах тухай шийдвэр гарснаас хойш ажлын 15 хоногийн дотор єєрчлєн байгуулагдсан компани нь зээлдvvлэгч болон бусад харилцагчдад єєрчлєн байгуулагдсан тухайгаа бичгээр мэдэгдэх бєгєєд мэдэгдэлд дараахь зvйлийг тусгана:
18.5.1. єєрчлєн байгуулсан арга хэлбэр;
18.5.2. єєрчлєн байгуулагдсан болон єєрчлєн байгуулалтын vр дvнд шинээр vvссэн компани тус бvрийн байршил болон оноосон нэр;
18.5.3. єєрчлєн байгуулах тухай шийдвэр гарсан огноо;
18.5.4. хуваах болон тусгаарлах хэлбэрээр єєрчлєн байгуулж байгаа тохиолдолд хуваах баланс.
18.6. Хувьцаат компани нь єєрчлєн байгуулагдах, татан буулгах тухай шийдвэр гаргаснаас хойш энэ тухайгаа Yнэт цаасны хороо, Хєрєнгийн биржэд ажлын З хоногийн дотор мэдэгдэнэ.

19 дvгээр зvйл. Компаниуд нийлэх
19.1. Хоёр буюу хэд хэдэн компанийн vйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх, vvрэг, хариуцлагыг шинээр бий болсон компанид шилжvvлэхийг компаниуд нийлэх гэнэ.
19.2. Нийлж байгаа компани тус бvрийн тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол гvйцэтгэх удирдлага/ нь компанийг нийлэх замаар єєрчлєн байгуулах тухай шийдвэрийн тєсєл болон єєрчлєн байгуулах нєхцєл, журмыг тодорхойлсон гэрээ, шинэ компанийн дvрэм, компани тус бvрийн vнэт цаасыг шинэ компанийн vнэт цаас буюу эд хєрєнгєд хєрвvvлэх журмыг тодорхойлсон саналаа компани тус бvрийн хувь нийлvvлэгчдийн хуралд оруулж шийдвэрлvvлнэ.
19.3. Компаниуд нийлэх тухай шийдвэр, гэрээг хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувь нийлvvлэгчдийн саналын дийлэнх олонхоор батална.
19.4. Гэрээнд шинээр vvссэн компанийн хувь нийлvvлэгчдийн хурал хуралдах хугацаа, товыг заана. Энэ хурлаар компанийн дvрмийг баталж, хэрэв тєлєєлєн удирдах зєвлєлтэй байхаар шийдвэрлэсэн бол тvvний гишvvдийг сонгоно. Хуралд оролцож байгаа хувь нийлvvлэгчдийн саналын эрх нь нийлэх гэрээгээр тодорхойлсон хєрвєсєн саналын эрхтэй тэнцvv байна.

20 дугаар зvйл. Компани нэгдэх
20.1. Компанийн vйл ажиллагааг зогсоож, тvvний эрх, vvрэг, хариуцлагыг єєр компанид шилжvvлэхийг компани нэгдэх гэнэ.
20.2. Нэгдэж байгаа болон нэгтгэж байгаа компанийн тєлєєлєн удирдах зєвлєл /хэрэв байхгvй бол гvйцэтгэх удирдлага/ нь компани нэгдэх тухай шийдвэрийн тєсєл болон нэгдэх гэрээг компани тус бvрийн хувь нийлvvлэгчдийн хуралд оруулж шийдвэрлvvлнэ. Нэгдэх гэрээнд нэгдэх нєхцєл, журмыг тодорхойлохоос гадна нэгдэж байгаа компанийн vнэт цаас, нэгтгэж байгаа компанийн vнэт цаас, бусад хєрєнгєнд хєрвєх журмыг тусгасан байна.
20.3. Компанийг нэгдэх замаар єєрчлєн байгуулах тухай шийдвэрийг хувь нийлvvлэгчдийн хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувь нийлvvлэгчдийн саналын дийлэнх олонхоор гаргана.
20.4. Нэгдэж байгаа компанийн нийт энгийн хувьцааны 75-аас илvv хувийг эзэмшиж байгаа бєгєєд нэгдсэнээр компанийн дvрэмд єєрчлєлт орох шаардлагагvй гэж vзсэн тохиолдолд нэгтгэж байгаа компанийн тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол хувь нийлvvлэгчид/-ийн хурлаар нэгдэх тухай шийдвэр гаргаж, нэгдэх журмыг баталж болно.

21 дvгээр зvйл. Компанийг хуваах
21.1. Компанийн vйл ажиллагааг зогсоож, тvvний эрх, vvргийг шинээр vvсэх компаниудад бvрэн шилжvvлэхийг компанийг хуваах гэнэ. Компанийг хуваах тухай шийдвэрт єєрєєр заагаагvй бол хуваагдаж байгаа компанийн энгийн хувьцаа эзэмшигчид нь компанийн хєрєнгийн хуваагдсан хэмжээтэй хувь тэнцvvлэн шинээр бий болсон компани тус бvрийн энгийн хувьцааны эзэмшигч болно.
21.2. Компанийг хуваах замаар єєрчлєн байгуулах, шинэ компани байгуулах, хуваах балансыг батлах асуудал болон тухайн компанийн vнэт цаасыг шинээр байгуулагдсан компанийн vнэт цаас буюу эд хєрєнгєд хєрвvvлэх журмыг хуваагдаж байгаа компанийн тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол гvйцэтгэх удирдлага/ хувь нийлvvлэгчдийн хуралд оруулж хуралд оролцогчдын саналын дийлэнх олонхоор шийдвэрлvvлнэ.
21.3. Шинээр байгуулагдсан компанийн хувь нийлvvлэгчдийн хурлаар компанийн дvрмийг баталж, хэрэв тєлєєлєн удирдах зєвлєлтэй байхаар шийдвэрлэсэн бол тvvний гишvvдийг сонгоно. Энэ хурлыг хуралдуулах тусгайлсан журмыг хуваах замаар єєрчлєн байгуулах тухай шийдвэрт заана.
21.4. Компанийг хуваахад тvvний эрх, vvрэг шинээр байгуулагдсан компаниудад хуваах балансын дагуу шилжинэ.Компанийг хуваах тухай гэрээнд єєрєєр заагаагvй бол шинээр vvссэн компани бvр бусад компанийнхаа ємнєєс давхар хариуцлага хvлээнэ.

22 дугаар зvйл. Компанийг тусгаарлах
22.1. Компанийн vйл ажиллагааг зогсоохгvйгээр тvvний зарим хєрєнгє, эрхийг шинээр байгуулагдсан компанид шилжvvлэхийг компанийг тусгаарлах гэнэ. Компанийг тусгаарлах замаар єєрчлєн байгуулахад єєрчлєн байгуулагдаж байгаа компани нь шинээр байгуулагдсан компанийн хувьцаа эзэмшигч байна.
22.2. Компанийг тусгаарлах нєхцєл, журам, хуваах балансыг батлах болон шинэ компани байгуулах тухай шийдвэрийг єєрчлєн байгуулагдаж байгаа компанийн тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол гvйцэтгэх удирдлага/ гаргана.
22.3. Шинээр байгуулагдсан компанийн хувь нийлvvлэгчдийн хурал нь энэ байгуулагдсан компанийн дvрмийг баталж, хэрэв тєлєєлєн удирдах зєвлєлтэй байхаар шийдвэрлэсэн бол тvvний гишvvдийг сонгоно.
22.4. Компанийг тусгаарлахад єєрчлєн байгуулагдаж байгаа компани нь єєрийн бvх єрийг хариуцна. Єєрчлєн байгуулагдаж байгаа компанийн ємнєєс тvvний єрийг шинээр бий болж байгаа компаниар тєлvvлэхийг хуваах балансаар тогтоож болно. Энэ тохиолдолд єєрчлєн байгуулагдаж байгаа компани нь шинээр байгуулагдсан компанид шилжvvлсэн vvргээ хамтран хvлээнэ.
22.5. Энэ хуулийн долдугаар бvлэгт заасныг vндэслэн компанийг тусгаарласны дараа шинээр байгуулагдсан компаниас гаргасан vнэт цаасыг бvгдийг нь, эсхvл тvvний зарим хэсгийг ногдол ашиг хэлбэрээр єєрчлєн байгуулагдсан компанийн хувьцаа эзэмшигчид шилжvvлж болно.

23 дугаар зvйл. Компанийг єєрчлєх
23.1. Хувьцаат компани нь хязгаарлагдмал хариуцлагатай компани, хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хувьцаат компани болох замаар компанийг єєрчилж болно. Энэ єєрчлєх тєслийг компанийн тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол гvйцэтгэх удирдлага/ боловсруулан хувь нийлvvлэгчдийн хуралд оруулан уг асуудлаар саналын эрхтэй хуралд оролцогчдын саналын дийлэнх олонхоор шийдвэрлэнэ.
23.2. Компанийг єєрчлєх тєсєлд єєрчлєх зорилго, нєхцєл, журам, хувьцааг харилцан хєрвvvлэх арга, тооцоо, єєрчлєлт оруулах хугацаа, хувь нийлvvлэгчдийн хурлыг хуралдуулах хугацаа зэргийг тусгасан байна.
23.3. Шаардлагатай гэж vзсэн тохиолдолд єєрчлєлтєєр vvссэн компанийн хувь нийлvvлэгчдийн хурлыг хуульд заасан журмын дагуу зарлан хуралдуулж компанийн дvрэм, удирдах байгууллагыг шинэчлэн баталж болох бєгєєд vvнийг компанийг єєрчлєх тєсєлд зааж єгнє.
23.4. Компанийг єєрчлєхєд тvvний эрх, vvрэг шинээр бий болж байгаа компанид шилжинэ.
23.5. Компанийг єєрчлєх тохиолдолд холбогдох єєрчлєлтийг компанийн оноосон нэр болон дvрэмд тусгана.

24 дvгээр зvйл. Компани єєрчлєн байгуулсантай холбогдсон хувь нийлvvлэгчийн эрх
24.1. Нийлэх, нэгдэх буюу єєрчлєх замаар єєрчлєн байгуулагдаж байгаа компанийн саналын эрхтэй хувь нийлvvлэгч нь єєрчлєн байгуулахын эсрэг саналтай байсан, эсхvл санал хураалтанд оролцоогvй бол энэ хуулийн 54, 55 дугаар зvйлд заасан журмын дагуу єєрийн эзэмшиж байгаа хувьцааг компанид эргvvлэн авахыг шаардах эрхтэй.
24.2. Эргvvлэн худалдахаар тохиролцсон хувь нийлvvлэгчийн хувьцааг компанийг єєрчлєн байгуулах шийдвэрийн дагуу хєрвvvлж vл болно. Энэ тохиолдолд тухайн хувь нийлvvлэгч нь єєрийн хувьцаагаа компанид эргvvлэн авахыг шаардахаас бусад хувьцаа эзэмшихтэй холбогдсон эрхээ алдана.
24.3. Єєрийн эзэмшилд байгаа хувьцаагаа эргvvлэн авахыг компаниас шаардаагvй хувь нийлvvлэгчдийн хувьцааг компанийг єєрчлєн байгуулах шийдвэрийн дагуу хєрвvvлнэ.

25 дугаар зvйл. Компанийн єрийг хувьцаагаар солих
25.1. Компанийн хувьцаанаас бусад vнэт цаас болон єрийг хувьцаагаар сольж болох бєгєєд vvнийг єрийг хувьцаагаар солих гэнэ.
25.2. Зээлдvvлэгч болон бусад харилцагчтай байгуулсан гэрээнд єєрєєр заагаагvй бол компанийн єрийг хувьцаагаар солиход хувьцаа авах тухайн зээлдvvлэгч, харилцагчийн зєвшєєрлийг авсан байна.
25.3. Тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол гvйцэтгэх удирдлага/ нь компанийн єрийг хувьцаагаар солих тєсєл боловсруулан хувь нийлvvлэгчдийн хуралд оруулж, уг асуудлаар саналын эрхтэй хуралд оролцогчдын дийлэнх олонхийн саналаар шийдвэрлvvлнэ.
25.4. Єрийг хувьцаагаар солих тухай тєсєлд солигдох єр, гаргах хувьцааны хэмжээ, vнэ, зорилго, хэрэгжvvлэх нєхцєл, журам, компанийн дvрэмд оруулах єєрчлєлт зэргийг зааж єгсєн байна.
25.5. Хувьцаа, худалдан авах эрхийн бичиг буюу хувьцаанд хєрвєх vнэт цаасыг тэдгээрийн хєрвєх нєхцєлийн дагуу хєрвvvлэхийг компанийн єрийг хувьцаагаар сольсонд тооцохгvй.
25.6. Компанийн єрийг хувьцаагаар солих асуудлаар эсрэг саналтай байсан буюу санал хураалтанд оролцоогvй хувь нийлvvлэгч хувьцаа авахад оролцох эрхтэй.

26 дугаар зvйл. Компанийг татан буулгах
26.1. Компанийг хувь нийлvvлэгчдийн хурлын болон шvvхийн шийдвэрээр Иргэний хууль, энэ хууль болон бусад хуульд заасан vндэслэлээр татан буулгана.
26.2. Шvvх компанийг дор дурдсан vндэслэлээр татан буулгана:
26.2.1. дампуурсан;
26.2.2. нэг ч гишvvн vлдээгvй;
26.2.3. хуульд заасан бусад vндэслэл.
26.3. Хувь нийлvvлэгчдийн хурлын шийдвэрээр татан буугдаж байгаа компанийн тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол гvйцэтгэх удирдлага/ нь компанийг татан буулгах комисс томилох, татан буулгах хугацаа, журам, зээлдvvлэгчдийн нэхэмжлэлийг барагдуулсаны дараагаар компанид vлдэж байгаа эд хєрєнгийг хувь нийлvvлэгчдэд хуваарилах журам зэргийг тусгасан татан буулгах тєслийг хувь нийлvvлэгчдийн хуралд оруулж, хуралд оролцогчдын саналын дийлэнх олонхоор шийдвэрлvvлнэ.
26.4. Татан буулгах комисс томилсоноор тухайн компанийн гvйцэтгэх удирдлагын бvрэн эрх дуусгавар болж татан буулгах комисст шилжих бєгєєд уг комисс нь татан буугдаж байгаа компанийн нэрийн ємнєєс шvvх хуралд тєлєєлєн оролцоно.
26.5. Татан буулгах комисс vvргээ гvйцэтгэх vедээ єєрийн буруутай vйл ажиллагааны улмаас тухайн компанид, эсхvл зээлдvvлэгчид ямар нэг хохирол учруулсан бол уг хохирлыг хуульд заасан журмын дагуу хариуцна.

27 дугаар зvйл. Компанийг татан буулгахад єр тєлбєрийг барагдуулах журам
27.1. Компанийг татан буулгах vед єр тєлбєрийг барагдуулахдаа Иргэний хууль, энэ хууль болон бусад хуулийн заалтыг мєрдєнє.
27.2. Татан буулгах комисс нь компанийг татан буулгах болон нэхэмжлэл гаргах журам, хугацааг нийтэд мэдээлнэ. Нэхэмжлэл гаргах хугацаа нь татан буулгах тухайг нийтэд мэдээлснээс хойш 2 сараас багагvй, 6 сараас ихгvй байна.
27.3. Татан буулгах комисс нь компанийг татан буулгах, нэхэмжлэл гаргах журам, хугацааг зээлдvvлэгчдэд бичгээр мэдэгдэх vvрэгтэй.
27.4. Хэрвээ татан буулгах тухай шийдвэр гаргах vед компани нь ямар нэгэн єргvй бол компанийг татан буулгах мэдэгдлийг нийтэд мэдээлэхгvйгээр тvvнийг татан буулгаж болно. Энэ тохиолдолд компанийн эд хєрєнгийг энэ хуулийн 28 дугаар зvйлд заасны дагуу хувь нийлvvлэгчдэд хуваарилна.
27.5. Нэхэмжлэл гаргах хугацаа дууссанаар татан буулгах комисс нь татан буугдаж байгаа компанийн эд хєрєнгийн тухай мэдээ, зээлдvvлэгчдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэх дvнг агуулсан татан буулгах тvр балансыг гаргах бєгєєд уг балансыг компанийн тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол хувь нийлvvлэгчдийн хурал / батална.
27.6. Татан буулгах комисс нь нэхэмжлэлийг хэрхэн барагдуулах тухайгаа тэдэнд бичгээр мэдэгдэх бєгєєд зээлдvvлэгч нь энэ шийдвэрийг эс зєвшєєрвєл татан буулгалтын балансыг батлахаас ємнє шvvхэд гомдол гаргаж болно.
27.7. Хэрэв татан буугдаж байгаа компанийн мєнгєн хєрєнгє нь нэхэмжлэлийг барагдуулахад хангалтгvй бол татан буулгах комисс нь компанийн бусад эд хєрєнгийг худалдана. Хэрэв эдгээр эд хєрєнгийг худалдах нь энэ хуулийн арван гуравдугаар бvлэгт заасан сонирхлын зєрчилтэй хэлцэлд тооцогдох тохиолдолд шvvхийн шийдвэрийг хэрэгжvvлэх журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана.
27.8. Татан буугдаж байгаа компанийн зээлдvvлэгчдийн єр тєлбєрийг татан буулгах комисс нь татан буулгах балансыг баталсан єдрєєс эхлэн тус балансын дагуу Иргэний хууль болон энэ хуульд заасан дарааллын дагуу барагдуулна.
27.9. Татан буулгах комисс нь єр тєлбєрийг барагдуулсны дараа дуусгалтын баланс гаргана. Балансыг зээлдvvлэгчдийн нэхэмжлэлийг хэрхэн барагдуулсан тухай мэдэгдэл явуулснаас хойш ажлын 30 ба тvvнээс дээш хоногийн дараа гаргана.
27.10. Дуусгалтын баланс гаргаснаас хойш шvvх тусгайлан шийдвэрлээгvй бол гаргасан аливаа нэхэмжлэлийг хvлээн авахгvй.

28 дугаар зvйл. Татан буугдаж байгаа компанийн эд хєрєнгийг хувь нийлvvлэгчдэд хуваарилах
28.1. Татан буулгах комисс нь зээлдvvлэгчдийн єр тєлбєрийг барагдуулсны дараа vлдсэн эд хєрєнгийг худалдсанаас олсон орлогыг дараахь дарааллын дагуу хувьцаа эзэмшигчдэд хуваарилна:
28.1.1. давуу эрхийн хувьцааны тєлєгдєєгvй ногдол ашиг болон давуу эрхийн хувьцааны татан буулгалтын vнэ, тvvнчлэн энэ хуулийн 54, 55 дугаар зvйлд заасны дагуу эргvvлэн авах давуу эрхийн хувьцааны тєлбєр;
28.1.2. энэ хуулийн 54, 55 дугаар зvйлд заасны дагуу эргvvлэн худалдаж авах энгийн хувьцааны тєлбєр;
28.1.3. vлдсэн эд хєрєнгийг худалдсанаас олсон орлогыг компанийн энгийн хувьцаа эзэмшигчдийн дунд тэдгээрийн эзэмшиж байгаа хувьцааны тоотой хувь тэнцvvлэн.

29 дvгээр зvйл. Компанийг татан буулгаж дуусгах
29.1. Компанийн бvх эд хєрєнгийг хуваарилсны дараа татан буулгах комисс нь компанийг татан буулгах замаар vйл ажиллагаа дуусгавар болсон тухай бvртгэх байгууллагад мэдэгдэж, татан буулгах балансын нэг хувийг бvртгэх байгууллагад хvргvvлнэ.
29.2. Бvртгэх байгууллага компанийг улсын бvртгэлээс хассанаар татан буугдсанд тооцно. Энэ тухай бvртгэх байгууллага нийтэд мэдээлнэ.

30 дугаар зvйл. Компанийн vйл ажиллагааг дуусгавар болгох
30.1. Бvртгэх байгууллага дараахь баримт бичгийг vндэслэн компанийн vйл ажиллагаа дуусгавар болсныг бvртгэнэ.
30.1.1. компанийг татан буулгах замаар дуусгавар болгож байгаа тохиолдолд компанийг татан буулгах тухай хувь нийлvvлэгчдийн хурлын буюу шvvхийн шийдвэр, дуусгалтын балансын хуулбар;
30.1.2. компанийн vйл ажиллагаа нь нэгдэх, нийлэх, хуваах, єєрчлєгдсєний улмаас дуусгавар болсон тохиолдолд єєрчлєн байгуулах тухай хувь нийлvvлэгчдийн хурлын шийдвэр;
30.1.3. хуваах замаар єєрчлєн зохион байгуулагдсаны улмаас компанийн vйл ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд хуваах тухай хувь нийлvvлэгчдийн хурлын шийдвэр, хуваах баланс;
30.1.4. компанийн дvрэм болон бvртгэлийн гэрчилгээ.
30.2. Компанийн vйл ажиллагаа нь нэгдэх, нийлэх, єєрчлєгдсєний улмаас дуусгавар болсон тухай мэдэгдэлд дуусгавар болсон компанийн эрх, vvргийг шилжvvлэн авсан хуулийн этгээдийн нэрийг бичнэ. Компанийн vйл ажиллагаа нь хуваагдсаны улмаас дуусгавар болсон тухай мэдэгдэлд дуусгавар болсон компанийн эрх, vvргийг хуваах балансын дагуу шилжvvлэн авсан компани тус бvрийн нэрийг бичнэ.
30.3. Дараахь тохиолдолд бvртгэх байгууллага, эсхvл хувь нийлvvлэгч, эсхvл зээлдvvлэгч компанийг татан буулгахаар шvvхэд хандаж болно:
30.3.1. компанийн vйл ажиллагаа явуулах дvрэмд заасан хугацаа дуусгавар болсон;
30.3.2. тусгай зєвшєєрєл шаардсан vйл ажиллагааг эрхлэх зєвшєєрлийн хугацаа дууссан бєгєєд тус vйл ажиллагаа нь компанийн дvрмээр зєвшєєрєгдсєн цорын ганц vйл ажиллагаа байсан;
30.3.3. компанийг бvртгэх буюу vйл ажиллагаагаа эрхлэх явцад хуулийн ноцтой зєрчил гарсан нь нєхєж болшгvй буюу эдгээр зєрчлvvдийн тухай бичгээр мэдэгдэл хvлээж авсан ч компани нь тэдгээрийг арилгаж чадаагvй байгаа.

ТАВДУГААР БYЛЭГ
Компанийн хувь нийлvvлсэн хєрєнгє, компанийн хувьцаа, бусад vнэт цаас


31 дvгээр зvйл. Компанийн єєрийн хєрєнгє
31.1. Компанийн балансанд тусгагдсан биет болон биет бус хєрєнгийн нийт дvнгээс компанийн єр тєлбєрийг хасаж vлдсэн хэсгийг компанийн єєрийн хєрєнгє буюу хувь нийлvvлэгчдийн хєрєнгє гэнэ.
32 дугаар зvйл. Компанийн єєрийн хєрєнгийн доод хэмжээ
32.1. Хувьцаат компанийг бvртгэх єдєр тvvний єєрийн хєрєнгє нь 10 сая тєгрєг ба тvvнээс дээш байна. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийг бvртгэх єдєр тvvний єєрийн хєрєнгє нь нэг сая тєгрєг ба тvvнээс дээш байна.
32.2. Хоёр жил дараалан жилийн баланст тусгагдсан компанийн єєрийн хєрєнгє нь энэ хуулийн 32.1. -д заасан доод хэмжээнээс доогуур байх нєхцєлд тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол гvйцэтгэх удирдлага/ нь компанийг татан буулгах тухай асуудлыг хувь нийлvvлэгчдийн хурлаар хэлэлцvvлж шийдвэрлэнэ. Хурал нь компанийг татан буулгах асуудлыг шийдвэрлэж чадаагvй тохиолдолд компанийн нийт єрийн 10-аас илvv хувийг нэхэмжлэх эрхтэй зээлдvvлэгч нь компанийг татан буулгахаар шvvхэд хандаж болно.

33 дугаар зvйл. Компанийн хувьцаа
33.1. Yнэт цаасны тухай хуульд цаасны дагуу хувьцаа нь компанид хєрєнгє оруулж, тvvнийг vндэслэн санал єгєх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа vлдсэн эд хєрєнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хvртэх зэрэг эрхийг гэрчилнэ.
33.2. Хувьцаа нь энгийн ба давуу эрхийн гэсэн хэлбэртэй байна.
33.3. Компани нь энгийн хувьцааг заавал гаргах vvрэг хvлээнэ.Компани нь давуу эрхийн хувьцааг гаргаж болно.
33.4. Хувьцаа нь компанийн дvрмээр тогтоосон нэрлэсэн vнэтэй байж болно. Нэрлэсэн vнэтэй хувьцааг тvvнээс доош vнээр гаргахыг хориглоно.
33.5. Хувьцаа бvр саналын нэг эрхтэй байна.
33.6. Хувьцаа хуваагдахгvй бєгєєд эзэмшигчийн нэртэй байна.

34 дvгээр зvйл. Компанийн зарласан болон гаргасан хувьцаа
34.1. Компаниас гаргах энгийн болон давуу эрхийн хувьцааны тоог компанийн дvрмээр тогтоох бєгєєд vvнийг зарласан хувьцаа гэнэ.
34.2. Зарласан хувьцаанаас хувь нийлvvлэгчдийн худалдан авч эзэмшсэн хэсгийг эргэлтэд гаргасан хувьцаа гэнэ.Хэрэв компанийн дvрэмд єєрєєр заагаагvй бол зарласан хувьцааны тєрєл тус бvрээс гаргах хувьцааны тоо, гаргах хугацаа, нєхцєлийг тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол хувь нийлvvлэгчдийн хурал / тогтооно. Гаргасан хувьцааны тоог компанийн балансанд тєрєл тус бvрээр нь тусгана.
34.3. Аль нэг тєрлийн зарласан хувьцааны тоо нь тухайн тєрлийн хувьцааны гаргасан тоо болон тухайн хувьцаанд хєрвєх vнэт цаасыг хєрвvvлэхэд шаардагдах хувьцааны тооны нийлбэрээс багагvй байна.
34.4. Компаниас гаргасан хувьцаа нь тэдгээрийг компани худалдан авах буюу эргvvлэн авах, эсхvл бусад тєрлийн vнэт цаас, эд хєрєнгєд хєрвvvлэх хvртэл эргэлтэнд байна.
34.5..Компани єєрийн хувьцааг худалдан авах буюу эргvvлж авбал эдгээр хувьцааг зарласан боловч гаргаагvй хувьцаа гэж тооцно. Компанийн дvрэмд єєрєєр заагаагvй бол компани нь эдгээр хувьцааг дахин гаргаж болно.

35 дугаар зvйл. Компанийн энгийн хувьцаа эзэмшигчдийн эрх
35.1. Компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь дараахь эрх эдэлнэ:
35.1.1. хувь нийлvvлэгчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бvх асуудлаар эзэмшиж байгаа хувьцааны тоотой хувь тэнцvvлэн санал єгєх;
35.1.2. давуу эрхийн хувьцааны ногдол ашиг тєлсєний дараагаар компанийн тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол хувь нийлvvлэгчдийн хурал/-єєс тогтоосон хэмжээгээр ногдол ашиг авах;
35.1.3. компанийг татан буулгах vед энэ хуулийн 28 дугаар зvйлд тогтоосон журмын дагуу vлдсэн эд хєрєнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хvртэх.
35.1.4. хувьцаат компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь энэ хуулийн 39 дvгээр зvйл болон компанийн дvрэмд заасны дагуу компаниас нэмж гаргах хувьцаа, тvvнд хамаарах vнэт цаасыг тэргvvн ээлжинд худалдан авах эрхтэй.
35.1.5. компанийн дvрэмд єєрєєр заагаагvй бол хязгаарлагдмал хариуцлагатай компанийн энгийн хувьцаа эзэмшигчид нь хувьцаанд хамаарах бусад vнэт цаасыг энэ зvйлд заасан бусад журмын дагуу тэргvvн ээлжинд худалдан авах эрх эдэлнэ.
35.2. Компанийн дvрмээр хувьцаа эзэмшигчийн эзэмшиж болох энгийн хувьцааны тоог хязгаарлаж болохгvй.
35.3. Энгийн хувьцааг компанийн давуу эрхийн хувьцаа болон бусад vнэт цаасанд хєрвvvлж vл болно.
35.4. Хувь нийлvvлэгчдийн хурлаар хэлэлцэх зарим асуудлаар энгийн хувьцаа эзэмшигчийн санал єгєх эрхийг энэ хууль болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дvрмээр хязгаарлаж болно.

36 дугаар зvйл. Компанийн давуу эрхийн хувьцаа эзэмшигчдийн эрх
36.1. Бvх тєрлийн давуу эрхийн хувьцаа эзэмшигч нь дараахь эрх эдэлнэ:
36.1.1. эрх бvхий байгууллагаас тогтоосон давуу эрхийн хувьцааны ногдол ашгийг тэргvvн ээлжинд авах;
36.1.2. энэ хууль, компанийн дvрэм болон тухайн тєрлийн давуу эрхийн хувьцаа гаргах тухай шийдвэрт заасан асуудлаар хувь нийлvvлэгчдийн хуралд саналын эрхтэй оролцох;
36.1.3. компанийг татан буулгасны дараа vлдсэн эд хєрєнгийг худалдсан орлогоос хуримтлагдсан ногдол ашиг болон эзэмшиж байгаа хувьцааны татан буулгалтын vнийг авах.
36.2. Компанийн дvрэм, эсхvл тухайн тєрлийн давуу эрхийн хувьцаа гаргах тухай шийдвэрт дор дурдсан зvйлийг тусгана:
36.2.1. татан буулгах vед тvvнд тєлєх тєлбєр, тєлєх журам, дэс дараалал;
36.2.2. хувь нийлvvлэгчдийн хуралд саналын эрхтэй оролцох нєхцєл, давуу эрхийн нэг хувьцаанд ногдох саналын тоо;
36.2.3.давуу эрхийн хувьцааг энгийн хувьцаанд хєрвvvлэх бол тvvний нєхцєл;
36.2.4. давуу эрхийн хувьцаа эзэмшигч нь єєрийн эзэмшилд байгаа давуу эрхийн хувьцаагаа компанид эргvvлэн авахыг шаардах нєхцєл.
36.3. Компани нь давуу эрхийн хувьцааны ногдол ашгийг бvрэн тєлсєн болон эргvvлэн авах vvрэг бvхий давуу эрхийн хувьцааг авсаны дараа энгийн хувьцааг эргvvлэн авах буюу худалдан авах, тvvнд ногдол ашиг тєлєх эрхтэй болно.
36.4. Энэ хуулийн 48.З.-т заасан нєхцєл vvсээгvй бол компани нь давуу эрхийн хувьцаанд ногдох ногдол ашгийг дvрэмд заасан хэмжээ болон хугацаанд тєлнє.
36.5. Компанийг татан буулгах тохиолдолд энгийн хувьцаа эзэмшигчдэд ногдох хєрєнгийг олгохоос ємнє дарааллын дагуу давуу эрхийн хувьцаа эзэмшигчдэд уг хувьцааны татан буулгалтын vнэ, тєлєгдєєгvй ногдол ашгийг тєлнє.
36.6. Давуу эрхийн хувьцаа эзэмшигчид нь хувь нийлvvлэгчдийн хуралд дараахь тохиолдолд саналын эрхтэй оролцоно:
36.6.1. компанийн дvрэмд нэмэлт, єєрчлєлт оруулах болон дvрмийн шинэчилсэн найрууулгыг батлахдаа тэдгээрийн эрхийг хязгаарласан заалтыг оруулж байвал;
36.6.2. компанийг єєрчлєн байгуулах явцад давуу эрхийн хувьцааг энгийн хувьцаа, бусад тєрлийн vнэт цаас болон бусад хєрєнгєнд хєрвvvлж байвал.
36.7. Энэ хуулийн 36.6.-д заасны дагуу давуу эрхийн хувьцаа эзэмшигчдийн саналын эрхтэй оролцож байгаа хувь нийлvvлэгчдийн хурлын уг асуудлаарх шийдвэрийг компанийн дvрэмд дээгvvр тогтоогоогvй бол зєвхєн давуу эрхийн хувьцаа эзэмшигчдийн саналын олонхоор гаргана.
36.8. Хувьцаат компанийн тєлєєлєн удирдах зєвлєлийг сонгох хуралд давуу эрхтэй хувьцаа эзэмшигчдийг дараахь нєхцєлд саналын эрхтэй оролцуулахаар компанийн дvрэмд зааж болно:
36.8.1. компанийн дvрэмд энгийн хувьцаанд хєрвєх давуу эрхийн хувьцаа эзэмшигчдийн тєлєєлєн удирдах зєвлєлд єєрийн тєлєєлєгчийг оруулж болохоор заасан бол;
36.8.2. давуу эрхийн хувьцааны ногдол ашгийг хугацаанд нь тєлєєгvй бол.

37 дугаар зvйл. Алтан хувьцаа
37.1. Засгийн газар тєрийн ємчит vйлдвэрийн газар болон тєрийн ємч давамгайлсан компанийн тєрд ногдох хэсгийг бvхэлд нь хувьчлах тухай шийдвэр гаргахдаа тодорхой хугацаанд энэ хуулийн 37.2.-т заасан асуудлаар компанийн хувь нийлvvлэгчдийн хурал, тєлєєлєн удирдах зєвлєлийн болон гvйцэтгэх удирдлагын шийдвэрт хориг тавих эрхтэй, ногдол ашиг авдаггvй, єєр ямар нэг эрхгvй алтан хувьцааг гаргахаар зааж болно.
37.2. Алтан хувьцаатай компанийн хувь нийлvvлэгчдийн хурал болон тєлєєлєн удирдах зєвлєл, гvйцэтгэх удирдлагаас дор дурдсан асуудлаар гаргасан шийдвэр нь vндэсний аюулгvй байдал, нийгмийн эрх ашигт харшилсан тохиолдолд хориг тавина:
37.2.1. хувьчлахаас ємнє эрхэлж байсан vйл ажиллагааны чиглэлийг єєрчлєх;
37.2.2. компанийг єєрчлєн байгуулах, татан буулгах;
37.2.3. их хэмжээний хэлцэл байгуулах;
37.2.4. бvтээгдэхvvн, ажил vйлчилгээний vнэ, тарифыг тогтоох, єєрчлєх.
37.3. Хориг тавих тухай шийдвэрийг Засгийн газар гаргах бєгєєд энэ шийдвэрт хориг тавьж байгаа vндэслэлийг заана.
37.4. Энэ хуулийн 37.2.-т заасан асуудлаар компанийн гаргасан шийдвэр нь Засгийн газар батламжилснаар хvчин тєгєлдєр болно.
37.5. Алтан хувьцааг бусдад шилжvvлж vл болно.
37.6. Хугацаа дуусмагц алтан хувьцаа нь хvчингvй болно. Хугацааг дахин сунгаж vл болно.

38 дугаар зvйл. Хувьцаанд хамаарах vнэт цаас
38.1. Энгийн хувьцааг худалдан авах эрхийн бичиг болон хувьцаанд хєрвєх vнэт цаас, опционыг хувьцаанд хамааруулах бєгєєд тэдгээрийг гаргах, худалдах журмыг компанийн дvрмээр тодорхойлно.

39 дvгээр зvйл. Хувьцаа тэргvvн ээлжинд худалдан авах эрх
39.1. Компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь нэмж гаргаж байгаа энгийн хувьцааг єєрийн эзэмшиж байгаа энгийн хувьцааны тоотой хувь тэнцvvлэн тодорхой нєхцєлєєр тэргvvн ээлжинд худалдан авах эрхтэй.
39.2. Хувьцааг нэмж гаргах шийдвэр гаргах vед энгийн хувьцаа эзэмшигч бvрт гаргаж байгаа хувьцааны тоо, vнэ, хувьцаа эзэмшигч бvрийн худалдан авч болох хувьцааны тоо, тєлбєр хийх хугацаа, журам зэргийг заасан мэдэгдлийг хувь нийлvvлэгчдийн хурлын зар хvргэдэг журмаар хvргvvлнэ. Хувьцаа эзэмшигч тэргvvн ээлжинд худалдан авах эрхээр хувьцааг худалдан авах тухай саналаа шийдвэр гарснаас хойш ажлын 30 хоногийн дотор ирvvлнэ.
39.3. Тэргvvн ээлжинд худалдан авах эрхээр хувьцааг худалдан авах vнэ нь тухайн хувьцааны зах зээлийн vнийн 90 хувь ба тvvнээс доош байж болохгvй.
/Энэ хэсэгт 2000 оны 5 дугаар сарын 12-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/.
39.4. Тэргvvн ээлжинд худалдан авах эрхээр хувьцаа худалдан авах хувь нийлvvлэгч нь тогтоосон хугацаанд нэр, хаяг, худалдан авах хувьцааны тоо, vнийг тєлсєн баримтыг компанид ирvvлснээр тэргvvн ээлжинд худалдан авах эрхээр хувьцааг худалдан авсанд тооцно.
39.5. Хувьцаа эзэмшигч нь хувьцааг тэргvvн ээлжинд худалдан авах эрхээ бvхэлд нь болон хэсэгчлэн хэрэгжvvлж болно.Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч нь энэ эрхээ бусад этгээдэд бvхэлд нь болон хэсэгчлэн шилжvvлж болно.
39.6. Хувьцаат компанийн хувь нийлvvлэгчдийн хуралд оролцож байгаа тухайн асуудлаар саналын эрхтэй хувь нийлvvлэгчдийн саналын дийлэнх олонхоор хувьцааг тэргvvн ээлжинд худалдан авах эрхийг эдлvvлэхгvй байхаар шийдвэрлэж болно.

40 дvгээр зvйл. Хувьцаанд хєрвєх vнэт цаас
40.1. Компанийн давуу эрхийн хувьцаа, єрийн бичгийг тодорхой нєхцєлд тодорхой тооны энгийн хувьцаанд хєрвvvлэх болзолтойгоор гаргаж болно.
40.2. Давуу эрхийн хувьцаа, єрийн бичгийг энгийн хувьцаанд хєрвєх эрхтэйгээр гаргаж байгаа vед хувьцаанд хєрвєх vнэт цаасыг хамт гаргана.
40.3. Хувьцаанд хєрвєх vнэт цаасны бvрдvvлбэрт хєрвєх vнэт цаасны тєрєл, хєрвєх энгийн хувьцааны тоо, хєрвєх vнэ, хугацаа зэрэг байна.
40.4. Хувьцаат компанийн гаргасан энгийн хувьцаанд хєрвєх vнэт цаасны хєрвєх vнэ нь тухайн энгийн хувьцааны зах зээлийн vнээс доогуур байж болохгvй .
40.5. Хувьцаанд хєрвєх vнэт цаасыг гаргаж байгаа vед энгийн хувьцаа эзэмшигчид нь єєрийн эзэмшилд байгаа энгийн хувьцааны тоотой хувь тэнцvvлэн эдгээр vнэт цаасыг энэ хуулийн 39 дvгээр зvйлд заасан журмын дагуу тэргvvн ээлжинд худалдан авах эрхтэй.

41 дvгээр зvйл. Опцион
41.1. Компанийн дvрмээр зєвшєєрсєн тохиолдолд компани тодорхой тооны энгийн болон давуу эрхийн хувьцааг тогтоосон vнээр, заасан хугацаанд худалдан авах эрхийг баталгаажуулсан опцион гаргаж болно.
41.2. Опционы бvрдvvлбэрт нэгж опцион эзэмшигчийн худалдан авч болох хувьцааны тоо, тєрєл, vнэ, эцсийн хугацааг заана.
41.3. Хувьцаат компанийн гаргасан энгийн хувьцаа худалдан авах опционы vнэ нь тухайн хувьцааны зах зээлийн vнээс доогуур байж болохгvй.
41.4. Энгийн хувьцаа худалдан авах опцион гаргаж байгаа vед энгийн хувьцаа эзэмшигчид нь єєрийн эзэмшилд байгаа энгийн хувьцааны тоотой хувь тэнцvvлэн эдгээр vнэт цаасыг энэ хуулийн 39 дvгээр зvйлд заасан журмын дагуу тэргvvн ээлжинд худалдан авах эрхтэй.

42 дугаар зvйл. Компанийн єрийн бичиг
42.1. Компани єєрийн хєрєнгийн хэмжээгээр барьцаалан тодорхой хугацааны дараа тогтоосон хvv тєлж, эргvvлэн авах нєхцєлтэйгээр єрийн бичиг гаргаж болно.
42.2. Компанийн дvрэмд єєрєєр заагаагvй бол єрийн бичиг гаргах шийвэрийг тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол хувь нийлvvлэгчдийн хурал / гаргана. Энэ шийдвэрт єрийн бичгийн хэмжээ, тєрєл, хугацаа, гаргасан vнэ, хvvгийн хэмжээ, хvv тєлєх хугацаа, эргvvлэн авах vнэ, бусад мэдээллийг заана.
42.3. Компани нь нэг удаа бvрэн тєлєгдєх, эсхvл хэсэгчлэн тєлєгдєх єрийн бичиг гаргаж болно.
42.4. Компанийн єрийн бичиг нь єєр компаниас тусгайлан гаргасан баталгаатай байж болно.
42.5. Компани гаргасан єрийн бичгээ тєлєгдєх хугацаанаас нь ємнє эргvvлэн авч болно. Энэ тухай шийдвэрийг тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол хувь нийлvvлэгчдийн хурал гаргана.

43 дугаар зvйл. Yнэт цаас гаргах тухай шийдвэр
43.1. Компанийн дvрэмд єєрєєр заагаагvй бол зарласан хувьцаанаас гvйлгээнд гаргах, дvрэмд заасан бусад тєрлийн vнэт цаас болон єрийн бичиг гаргах тухай шийдвэрийг тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол хувь нийлvvлэгчдийн хурал/ гаргана. Шийдвэрт vнэт цаасны тєрєл, тоо, гаргах хугацаа, нєхцєлийг заана.
43.2. Компани зарласан энгийн хувьцааг бvхэлд нь, эсхvл хэсгийг нь гаргах vvрэгтэй. Давуу эрхийн хувьцааг зарласан хэмжээгээр нь, эсхvл хэсгийг нь гаргаж болохоос гадна тодорхой хугацаанд гаргахгvй байж болно.
43.3. Нийтэд худалдахаар гаргаж байгаа vнэт цаас болон хувьцаат компанийн нэмж гаргаж байгаа хувьцааг Yнэт цаасны тухай хуульд заасны дагуу Yнэт цаасны хороонд бvртгvvлнэ.

44 дvгээр зvйл. Хувьцаа, бусад vнэт цаасны vнийг тогтоох
44.1. Дор дурдсанаас бусад тохиолдолд хувьцаа, бусад vнэт цаасны vнийг энэ хуулийн 56 дугаар зvйлд заасны дагуу тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол хувь нийлvvлэгчдийн хурал/ тогтооно:
44.1.1. хувьцаанд хєрвєх vнэт цаас болон опцион гаргах vед vнийг тогтоосон бол;
44.1.2. хувьцаа худалдаж авах эрхийн бичгээр хувьцааг худалдаж байгаа бол;
44.1.3. компани vvсгэн байгуулж байгаа vед vvсгэн байгуулах баримт бичигт хувьцааны vнийг тогтоосон бол;
44.1.4. хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дvрэмд єєр тохиолдол заасан бол.

45 дугаар зvйл. Yнэт цаасны тєлбєр
45.1. Компанийн дvрэмд єєрєєр заагаагvй бол гаргасан vнэт цаасны тєлбєрийг худалдан авч байгаа этгээд нь мєнгє, vнэт цаас, эд хєрєнгє болон эд хєрєнгийн эрхийн хэлбэрээр хийж болно.
45.2. Компанийг vvсгэн байгуулахааар гаргасан хувьцааны тєлбєрийг компанийг улсын бvртгэлд бvртгэхээс ємнє тєлнє. Цаашид нэмж гаргах vнэт цаасны тєлбєрийг тэдгээрийг худалдан авах vед бvрэн тєлнє.
45.3. Компанийн дvрэмд єєрєєр заагаагvй бол vнэт цаасны тєлбєрийг доорх тохиолдолд мєнгєн бус хэлбэрээр хийж болно:
45.3.1. vvсгэн байгуулах vед хувьцааны тєлбєрийг мєнгєн бус хэлбэрээр хийхийг энэ хуулийн 14.6-д заасны дагуу vvсгэн байгуулах баримт бичигт зєвшєєрсєн;
45.3.2. нэмж гаргаж байгаа vнэт цаасны тєлбєрийг мєнгєн бус хэлбэрээр хийж болохоор эрх бvхий байгууллагын шийдвэрт заасан;
45.4. Yvсгэн байгуулах vед хувьцааны тєлбєрийг мєнгєн бус хэлбэрээр хийж байгаа бол тvvний vнэлгээг vvсгэн байгуулах хурлаар санал нэгтэй батална.
45.5. Yнэт цаасыг нэмж гаргаж байгаа vед тvvний тєлбєрийг мєнгєн бус хэлбэрээр хийх vнэлгээг тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол хувь нийлvvлэгчдийн хурал/ эцэслэн шийдвэрлэнэ. Хувьцаат компанийн хувьд тєлєєлєн удирдах зєвлєл vнэлгээний талаар шийдвэр гаргахдаа мэргэжлийн vнэлгээний байгууллагын дvгнэлтийг vндэс болгоно.

46 дугаар зvйл. Yнэт цаас эзэмшигчдийн бvртгэл
46.1. Компани нь vнэт цаас эзэмшигчдийнхээ бvртгэлийг хєтєлж, vнэт цаасыг биет байдлаар гаргасан бол тvvнийг хадгалах ажлыг зохион байгуулах vvрэгтэй. Энэ vvргээ vнэт цаасны хадгаламжийн vйл ажиллагаа эрхлэх эрх авсан байгууллагаар гэрээний vндсэн дээр гvйцэтгvvлж болно.
46.2. Компанийн vнэт цаас эзэмшигчдийн бvртгэл нь тухайн vнэт цаас эзэмшигчийн овог, нэр, оршин суугаа хаяг, тvvний эзэмшиж байгаа vнэт цаасны тєрєл, хэмжээ болон vнэт цаасыг шилжvvлсэнтэй холбогдон шилжvvлэгдсэн vнэт цаасны хэмжээ /тоо/, шилжvvлсэн болон шилжvvлэн авсан этгээдийн овог, нэр зэргийг тусгасан байна.
46.3. Компанийн vнэт цаас эзэмшигч этгээд нь єєрийн нэр, оршин суугаа хаяг болон эзэмшилд байгаа vнэт цаасны хэмжээ /тоо/-г бvртгэл хєтлєх этгээдэд мэдээлэхийн зэрэгцээ эдгээрт орсон нэмэлт, єєрчлєлтvvдийг цаг тухайд нь бvртгэл хєтлєх этгээдэд мэдэгдэх vvрэг хvлээнэ.
46.4. Компанийн vнэт цаас эзэмшигчдийн бvртгэл хєтлєх этгээд нь бvртгvvлсэн этгээдийн шаардсанаар тvvний vнэт цаас эзэмших эрхийг бvртгэлээс хуулбар хийх замаар баталгаажуулах vvрэгтэй. Хуулбар нь vнэт цаасад хамаарахгvй.
46.5. Компани нь vнэт цаасыг биет бус хэлбэрээр гаргаж байгаа тохиолдолд эдгээр vнэт цаас эзэмшигчид тэдний эрхийг нотолсон баримт /сертификат/ олгож болно.

ЗУРГАДУГААР БYЛЭГ
Ногдол ашиг, компанийн ємчийг шилжvvлэх


47 дугаар зvйл. Ногдол ашиг хуваарилах
47.1. Компанийн дvрэмд єєрєєр заагаагvй бол ногдол ашиг хуваарилах шийдвэрийг тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол хувь нийлvvлэгчдийн хурал / гаргана. Энэ байгууллага нь ногдол ашиг хуваарилахдаа хувьцаа бvрт ногдох ашгийн хэмжээ, ногдол ашиг авах эрхтэй хувь нийлvvлэгчдийн нэрсийн жагсаалт гаргах, бvртгэлийн єдєр болон ногдол ашиг тєлєх єдрийг тогтоож энэ талаар хувь нийлvvлэгчдэд мэдэгдэнэ.
47.2. Ногдол ашиг авах эрхтэй хувь нийлvvлэгчдийг тодорхойлохдоо хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьд ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан єдрєєр тасалбар болгон тодорхойлно.Харин хувьцаат компанийн хувьд энэ бvртгэлийн єдрийг шийдвэр гарсан єдрєєс хойш тусгайлан тогтоох бєгєєд энэ тухай нийт хувь нийлvvлэгчдэд яаралтай зарлан мэдэгдэнэ.
47.3. Нэг тєрлийн хувьцаанд адил хэмжээний ногдол ашиг хуваарилна.
47.4. Компанийн дvрэмд єєрєєр заагаагvй бол ногдол ашгийг бэлэн мєнгє болон эд хєрєнгийн, тvvнчлэн компанийн болон бусад этгээдийн vнэт цаасны хэлбэрээр тєлж болно.
47.5. Бvртгэлийн єдрєєс ногдол ашиг тєлєх єдєр хvртэлх хугацаанд єєрийн эзэмшилд байсан хувьцааг бусдад шилжvvлсэн тохиолдолд ногдол ашиг авах эрх нь уг хувьцааны хуучин эзэмшигч этгээдэд vлдэнэ.
47.6. Хэрэв компани нь ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн бол уг шийдвэрт заасан хугацаандаа ногдол ашгаа тєлєх vvрэгтэй. Ногдол ашгаа хугацаанд нь тєлєєгvй тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн нэхэмжлэлээр компани нь алданги тєлєх бєгєєд vvнээс компанид учирсан хохирлыг компанийн гvйцэтгэх удирдлага хариуцна.

48 дугаар зvйл. Ногдол ашиг хуваарилах нєхцєл
48.1. Компани нь дор дурдсан тохиолдолд энгийн хувьцаанд ногдол ашиг хуваарилна:
48.1.1. ногдол ашиг тєлсний дараа компани нь тєлбєрийн чадвартай байх;
48.1.2. ногдол ашиг тєлсний дараа компанийн єєрийн хєрєнгийн хэмжээ нь энэ хуулийн 32 дугаар зvйлд заасан доод хэмжээ, давуу эрхийн хувьцааны тєлєгдєєгvй ногдол ашиг, тvvний татан буулгалтын vнэ зэргийн нийлбэрээс их байх;
48.1.3. компани нь эргvvлэн авах vvрэгтэй vнэт цаасаа бvрэн авсан байх.
48.2. Компани эргvvлэн авсан єєрийн хувьцаанд ногдол ашиг хуваарилахгvй.
48.3. Компани нь дор дурдсан тохиолдолд давуу эрхийн хувьцаанд ногдол ашиг хуваарилна:
48.3.1. ногдол ашиг тєлсний дараа компани нь тєлбєрийн чадвартай байх;
48.3.2. компани нь эргvvлэн авах vvрэгтэй давуу эрхийн хувьцааг бvрэн авсан байх.
48.4. Ногдол ашиг тєлсний дараа компанийн єєрийн хєрєнгє нь 25-аас дээш хувиар багассан тохиолдолд компани нь ногдол ашгийг шилжvvлсэн єдрєєс хойш ажлын 15 хоногийн дотор єєрийн зээлдvvлэгчдэд єєрийн хєрєнгийн vлдэгдлийн хэмжээг бичгээр мэдэгдэнэ.
48.5. Компани ногдол ашиг хуваарилаагvй тохиолдолд тєлєєлєн удирдах зєвлєл хувь нийлvvлэгчдийн ээлжит хуралд шалтгааныг тайлагнах vvрэг хvлээнэ.

49 дvгээр зvйл. Компанийн эд хєрєнгийн захиран зарцуулалтад тавих хязгаарлалт
49.1. Зээлдvvлэгчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор компанийн єєрийн хєрєнгє нь энэ хуулийн 32 дугаар зvйлд заасан хэмжээнээс бага болох, эсхvл компани тєлбєрийн чадваргvй болохоор байвал компанийн эд хєрєнгє болон эд хєрєнгийн эрхийг бусдад зах зээлийн vнээс доогуур vнээр худалдахыг хориглоно.
49.2. Энэ хуулийн 49.1.-г зєрчиж хийсэн хэлцэл шvvхийн шийдвэрээр хvчингvй болно.

ДОЛДУГААР БYЛЭГ
Компани єєрийн vнэт цаасыг худалдан авах болон эргvvлэн авах


50 дугаар зvйл. Yнэт цаас худалдан авах
50.1. Дvрэмд єєрєєр заагаагvй бол компани нь тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол хувь нийлvvлэгчдийн хурал/-ийн шийдвэрээр єєрийн гаргасан vнэт цаасыг эзэмшигчидтэй нь тохиролцсоны vндсэн дээр худалдан авч болно.
50.2. Компани нь энгийн хувьцаанаас бусад vнэт цаасыг бvхэлд нь буюу зарим хэсгийг нь худалдан авч болох бєгєєд харин энгийн хувьцааны хувьд тухайн жилд гvйлгээнд байсан нийт хувьцааны дунджаас 25-н хувиас хэтэрч болохгvй.
50.3. Худалдан авсан хувьцааг халаасны хувьцаа гэж тооцно.
50.4. Тєлєєлєн удирдах зєвлєл нь єєрийн гаргасан vнэт цаасыг худалдан авах шийдвэртээ худалдан авах хувьцаа, ногдол хувийн тоо хэмжээ, vнэ, тєлбєр хийх хугацаа, ашиглах журам зэргийг зааж єгнє.
50.5. Дvрэмд єєрєєр заагаагvй бол компани нь vнэт цаас худалдан авахдаа тvvний тєлбєрийг бэлэн мєнгєєр, vнэт цаасаар болон бусад эд хєрєнгийн хэлбэрээр хийж болно.
50.6. Компани нь єєрийн vнэт цаасыг анхдагч зах зээлд гаргах vед тэдгээрийг худалдан авч vл болно.
50.7. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дvрэм болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувь нийлvvлэгчдийн хооронд байгуулсан гэрээнд єєрєєр заагаагvй бол компани нь энгийн хувьцаагаа энэ хуулийн 56 дугаар зvйлд заасан журмын дагуу тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол хувь нийлvvлэгчдийн хурал/-єєс тогтоосон зах зээлийн vнээр худалдан авна.
50.8. Компани єєрийн гаргасан энгийн хувьцааны 5-аас дээш хувийг худалдан авах шийдвэрийг дор дурдсанаас бусад тохиолдолд хувь нийлvvлэгчдийн хурлын уг асуудлаар саналын эрхтэй гишvvдийн олонхын саналаар шийдвэрлэж байна:
50.8.1. хэрэв компани нь энгийн хувьцаагаа худалдан авахдаа хувь нийлvvлэгчдийн эзэмшиж байгаа энгийн хувьцааны тоотой хувь тэнцvvлэн авахаар шийдвэрлэсэн бол;
50.8.2. энэ хууль болон компанийн дvрэмд заасан хувь нийлvvлэгчдийн давуу эрхийг хэрэгжvvлж байвал;
50.8.3. хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дvрмээр тогтоосон єєр нєхцєлvvд.
50.9. Єєрийн гаргасан энгийн хувьцааг худалдан авахдаа тэдгээрийг хувь нийлvvлэгчдийн эзэмшиж байгаа энгийн хувьцааны тоотой хувь тэнцvvлэн авахаар шийдвэрлэсэн бол худалдан авах хувьцааны тоо, худалдан авах vнэ, тєлбєр хийх журам, хугацаа, худалдах саналыг хvлээн авах сvvлчийн єдєр зэргийг багтаасан мэдэгдлийг бvх хувь нийлvvлэгчдэд хvргvvлнэ. Хувьцаат компанийн хувьд энэ саналыг ажлын 30 ба тvvнээс дээш хоногийн хугацаатайгаар бvх хувь нийлvvлэгчид хvргvvлнэ. Компанид худалдахаар санал болгож байгаа энгийн хувьцааны нийт тоо нь компанийн худалдан авахаар санал болгосон хувьцааны тооноос илvv байх нєхцєлд компани нь худалдахаар санал болгосон тоонд багтаан илvv хэмжээний хувьцааг тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол хувь нийлvvлэгчдийн хурал / -ийн шийдвэрээр худалдан авч болно. Гэхдээ худалдан авах хувьцааны тоо нь энэ хуулийн 50.2-т заасан хэмжээнээс хэтэрч болохгvй бєгєєд энэ тохиолдолд хувьцаагаа хувь нийлvvлэгч бvрийн худалдахаар санал болгож байгаа хувьцааны тоотой хувь тэнцvvлэн худалдаж авна.

51 дvгээр зvйл. Компани єєрийн давуу эрхийн хувьцааг эргvvлэн авах
51.1. Тєлбєрийн чадвар хангалттай нєхцєлд компани нь эргvvлэн авах vvрэг хvлээсэн давуу эрхийн хувьцааг бvгдийг нь, эсхvл зарим хэсгийг нь хугацаанаас нь ємнє эргvvлэн авахаар санал гаргаж болно. Энэ тохиолдолд энэ хуулийн 66 дугаар зvйлд заасан журмын дагуу тэдгээр vнэт цаасыг эзэмшигчдэд мэдэгдэнэ.
51.2. Эргvvлэн авах vvрэг хvлээсэн vнэт цаасыг анх гаргах vед эргvvлэн авах vнийг тогтоогоогvй бол энэ хуулийн 56 дугаар зvйлд заасны дагуу тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол хувь нийлvvлэгчдийн хурал /-єєс тогтоосон зах зээлийн vнээр худалдан авна.
51.3. Эргvvлэн авах vvрэг хvлээсэн хувьцааг худалдан авах хангалттай хєрєнгєгvй нєхцєлд компани нь шаардагдах хєрєнгєтэй болсноос хойш vнэт цаасыг эргvvлэн авахаар тэдгээрийн эзэмшигч нартай тохиролцон хойшлуулж болно. Тохиролцоогvй тохиолдолд энэ хуулийн 53 дугаар зvйлд заасан этгээдэд худалдан авахыг санал болгоно. 51.4. Єєрийн хувьцааг эргvvлж авснаар єєрийн хєрєнгє нь хувь нийлvvлсэн хєрєнгєнєєс доогуур болох тохиолдолд компани нь єєрийн энгийн хувьцааг эргvvлэн худалдан авч болохгvй.

52 дугаар зvйл. Компанийн хувьцааг нэгтгэх болон хуваах
52.1. Компани нь хоёр буюу тvvнээс дээш тооны хувьцааг тухайн тєрлийн нэг шинэ хувьцаанд хєрвvvлэх замаар єєрийн хувьцааг нэгтгэж болно.
52.2. Компани нь нэг хувьцааг тухайн тєрлийн шинэ хоёр буюу тvvнээс дээш тооны хувьцаанд хєрвvvлэх замаар єєрийн гаргасан хувьцааг хувааж болно.
52.3. Хувьцааг хуваах ба нэгтгэсний vр дvнд бий болсон хувьцааны бутархай vлдэгдлийг компани нь энэ хуулийн 56 дугаар зvйлд заасны дагуу тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол хувь нийлvvлэгчдийн хурал/-єєс тогтоосон vнээр эргvvлэн авч болно.
52.4. Компанийн хувьцааг нэгтгэх буюу хуваах тухай асуудлыг шийдвэрлэхдээ хувь нийлvvлэгчдийн хуралд оролцож байгаа гишvvдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ.
52.5. Компанийн хувьцааг нэгтгэх буюу хуваахад компанийн зарласан тухайн тєрлийн хувьцааны тоонд орсон єєрчлєлтийг компанийн дvрэмд тусгаж бvртгэх байгууллагад мэдэгдэнэ.
52.6. Компанийн хувьцааг нэгтгэх буюу хуваахдаа тvvнийг худалдан авах эрхийн бичиг болон тvvнд хєрвєх vнэт цаасны бvрдvvлбэрт зохих єєрчлєлт оруулах vvргийг компани хvлээнэ.

53 дугаар зvйл. Компани єєрийн vнэт цаасыг эргvvлэн авах нєхцєл
53.1. Компани нь дор дурдсан нєхцєлд єєрийн гаргасан vнэт цаасыг худалдан авах болон эргvvлэн авч болно:
53.1.1. компани нь vнэт цаасаа худалдан авах болон эргvvлэн авмагц шууд тєлбєрийн чадвартай байх;
53.1.2. компанийн єєрийн хєрєнгийн хэмжээ нь энэ хуулийн 32 дугаар зvйлд заасан доод хэмжээ болон давуу эрхийн хувьцааны тєлєгдєєгvй ногдол ашиг, татан буулгалтын vнэ зэргийн нийлбэрээс их байх.
53.2. Энэ хуулийн 54 дvгээр зvйлд заасан эргvvлэн авах vvрэг бvхий энгийн хувьцааг эргvvлэн авсаны дараа компани нь бусад энгийн хувьцаа болон тvvнд хамаарах vнэт цаасыг худалдан авч болно.
53.3. Хувьцаа худалдан болон эргvvлэн авсаны vр дvнд компанийн єєрийн хєрєнгє нь 25-аас дээш хувиар багассан тохиолдолд компани нь тєлбєр хийсэн єдрєєс хойш ажлын 15 хоногийн дотор зээлдvvлэгчдэд єєрийн хєрєнгийн vлдэгдлийн хэмжээг бичгээр мэдэгдэнэ.

54 дvгээр зvйл. Хувь нийлvvлэгчдийн шаардлагаар компани хувьцаагаа эргvvлэн авах
54.1. Дор дурдсан асуудлаар хувь нийлvvлэгчдийн хурлаас гаргасан шийдвэрийн эсрэг саналтай байсан буюу санал хураалтад оролцоогvй хувь нийлvvлэгч бvр єєрийн эзэмшиж байгаа хувьцааг компанид эргvvлэн авахыг шаардах эрхтэй:
54.1.1. нийлэх, нэгдэх, хуваах болон хувьцаат компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон єєрчлєх хэлбэрээр компанийг єєрчлєн байгуулах;
54.1.2. компани энэ хуулийн арван нэгдvгээр бvлэгт заасны дагуу хувь нийлvvлэгчдийн хурлаар батлах шаардлагатай их хэмжээний хэлцэл хийсэн;
54.1.3. компанийн хувь нийлvvлэгчдийн эрхийг хязгаарласан нэмэлт, єєрчлєлтийг компанийн дvрэмд оруулсан, эсхvл ийм агуулгатай компанийн дvрмийн шинэчилсэн найруулгыг баталсан;
54.1.4. компанийн дvрэмд заасан бусад тохиолдол.
54.2. Хувь нийлvvлэгч нь тvvнтэй нэгдмэл сонирхолтой этгээдийн хамт компанийн энгийн хувьцааны 75-ээс дээш хувийг эзэмшиж байгаа, тvvнчлэн тєрийн ємчийн эзэмшилд байсан компанийн хяналтын багц хувьцааг хувьчлан авсан тохиолдолд бусад энгийн хувьцаа эзэмшигч бvр компанид хувьцаагаа эргvvлэн авахыг шаардах эрхтэй. Компани нь хяналтын багц хувьцааг эзэмшиж байгаа этгээдэд энэ хуулийн 54. 4.-т заасан vнээр худалдан авахыг зєвшєєрч болно.
54.3. Єєрийн эзэмшилд байгаа хувьцааг компанид эргvvлж авахыг шаардах эрхтэй хувь нийлvvлэгчдийн нэрсийн жагсаалтыг эргvvлэн авахыг шаардах эрх vvссэн єдєр компанийн vнэт цаас эзэмшигчдийн бvртгэлд байсан мэдээллийг vндэслэн гаргана.
54.4. Компани нь хувь нийлvvлэгчдийн шаардлагаар эргvvлэн авах хувьцааг энэ эрхийг vvсгэсэн шийдвэрийн улмаас хувьцааны vнэд орсон єєрчлєлтийг vл харгалзан энэ хуулийн 56 дугаар зvйлд заасан журмын дагуу тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол хувь нийлvvлэгчдийн хурал/-єєс тодорхойлсон зах зээлийн vнээр худалдан авна.

55 дугаар зvйл. Хувьцааг эргvvлэн авахыг шаардах эрхийг хэрэгжvvлэх журам
55.1. Энэ хуулийн 54 дvгээр зvйлд заасны дагуу хувь нийлvvлэгч нь хувьцаагаа эргvvлэн авахыг компаниас шаардах эрх vvсгэсэн шийдвэр гарах тохиолдол бvрт компани нь энэ эрх, тvvнийг хэрэгжvvлэх журмын талаар хувь нийлvvлэгчдэд мэдэгдэх vvрэгтэй.
55.2. Єєрийн эзэмшиж байгаа хувьцааг компани эргvvлж авахыг шаардах эрхээ хэрэгжvvлэх хvсэлтэй хувь нийлvvлэгч нь эргvvлж авах тухай шаардлагыг бичгээр гаргах бєгєєд тvvнд єєрийн овог, нэр, оршин суугаа хаяг болон эргvvлэн авахыг шаардаж байгаа хувьцааны тоо, тєрлийг заана.
55.3. Хувь нийлvvлэгч нь хувьцааг компанид эргvvлэн авах тухай єєрийн шаардлагыг уг эрхийг vvсгэсэн шийдвэр гарснаас, эсхvл ийм эрх vvссэн тухай компаниас бичгээр мэдэгдэл авсанаас хойш ажлын 30 хоногийн дотор компанид явуулна.
55.4. Хувь нийлvvлэгч нь тvvнтэй нэгдмэл сонирхолтой этгээдийн хамт компанийн энгийн хувьцааны 75 ба тvvнээс дээш хувийг худалдан авах болон хувьчлалын дvнд хяналтын багцыг худалдан авсан тохиолдолд бусад хувь нийлvvлэгчид эзэмшиж байгаа хувьцаагаа эргvvлэн авахыг шаардаж болох талаар тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол гvйцэтгэх удирдлага/-єєс дээр дурдсан хувьцааг худалдан авсан єдрєєс хойш ажлын 30 хоногийн дотор хувь нийлvvлэгчид мэдэгдэх vvрэгтэй. Хувь нийлvvлэгчид энэ мэдэгдлийг хvлээн авсан єдрєєс хойш ажлын 30 хоногийн дотор шаардлагаа бичгээр явуулна.
55.5. Компани нь хувьцааг эргvvлэн авах тухай хувь нийлvvлэгчдийн шаардлагыг хvлээн авсан єдрєєс хойш ажлын 30 хоногийн дотор эргvvлэн авах эрхийн тухай мэдээлсэн мэдэгдэлд дурдсан зах зээлийн vнээр худалдан авах, эсхvл тэдгээрийн эргvvлэн авах эрхийг хэрэгжvvлэхээс татгалзсан vндэслэлээ хувь нийлvvлэгчдэд мэдэгдэнэ.
55.6. Компани хувьцаагаа энэ зvйлд заасны дагуу эргvvлэн авахаас татгалзсан, эсхvл эргvvлэн авахаар тодорхойлсон зах зээлийн vнэ бодитой бус гэж vзвэл хувь нийлvvлэгч нь энэ талаархи гомдлоо уг шийдвэр гарснаас хойш 3 сарын дотор шvvхэд гаргаж болно.
55.7.Компанийн тєлєєлєн удирдах зєвлєл нь эргvvлэн авах хувьцааны зах зээлийн vнийн талаархи нэмэлт мэдээллээр хувь нийлvvлэгчдийг хангана.

56 дугаар зvйл. Эд хєрєнгийн болон эд хєрєнгийн эрхийн зах зээлийн vнийг тодорхойлох
56.1. Компанийн эд хєрєнгє, эд хєрєнгийн эрхийн/компанийн хувьцаа болон бусад vнэт цаасыг оролцуулан/ зах зээлийн vнэ гэж эдгээр эд хєрєнгє, эд хєрєнгийн эрхийн vнийн талаар бvрэн мэдээлэлтэй, тvvнийг худалдах vvрэг хvлээгээгvй худалдагч болон эд хєрєнгє, эд хєрєнгийн эрхийн vнийн талаар бvрэн мэдээлэлтэй, худалдан авах vvрэг хvлээгээгvй худалдан авагч хоёрын харилцан тохиролцсон vнийг хэлнэ.
56.2. Энэ хууль болон компанийн дvрэмд єєрєєр заагаагvй бол компанийн эд хєрєнгє, эд хєрєнгийн эрхийн зах зээлийн vнийг тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол хувь нийлvvлэгчдийн хурал/ тогтооно.
56.3. Тєлєєлєн удирдах зєвлєлийн аль нэг гишvvн эд хєрєнгє, эд хєрєнгийн эрхийн vнийг тогтоох шаардлагатай хэлцлийг компанитай байгуулахыг сонирхож байгаа тохиолдолд зах зээлийн vнийг уг хэлцлийг байгуулах талаар сонирхолгvй тєлєєлєн удирдах зєвлєлийн хараат бус гишvvдийн олонхийн саналаар тогтооно.
Энэ тохиолдолд уг хэлцэлд оролцогч, зуучлагч талуудтай нэгдмэл сонирхолгvй, энэ хэлцлээс шууд болон шууд бус замаар санхvvгийн ямар нэг ашиг аваагvй тєлєєлєн удирдах зєвлєлийн гишvvнийг хараат бус гэж vзнэ.Хэрэв энэ шийдвэрийг хувь нийлvvлэгчдийн хурлаас гаргах бол уг асуудлаар сонирхлын зєрчилтэй хувь нийлvvлэгч санал хураалтад оролцох эрхгvй.
56.4. Тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол хувь нийлvvлэгчдийн хурал/ энэ хуулийн 56.2.-т заасны дагуу эд хєрєнгє, эд хєрєнгийн эрхийн зах зээлийн vнийг тогтоохдоо хараат бус vнэлгээний байгууллага, аудиторийн дvгнэлтийг ашиглаж болно. Харин хувьцаат компанийн хувьд энэ хуулийн 54 дvгээр зvйлд заасны дагуу хувьцааг эргvvлэн авах тохиолдолд хувьцааны vнийг хараат бус vнэлгээний байгууллага, аудиторийн дvгнэлтийг vндэслэн тодорхойлно. Нийтэд худалдагдаж байгаа хувьцаа болон бусад vнэт цаасны зах зээлийн vнийг тогтоохдоо Хєрєнгийн биржийн албан ёсны мэдээнд тусгагдсан арилжааны сvvлийн 6 сарын дундаж ханшийг харгалзан тогтооно. Компанийн хувьцаа болон бусад vнэт цаасны зах зээлийн vнийг тогтоохдоо хувь нийлvvлсэн хєрєнгийн хэмжээ, компанийн єєрийн хєрєнгє, ашиг зэргийн талаар бvрэн мэдээлэлтэй худалдан авагчаас єгєх боломжит vнэ болон бусад хvчин зvйлийг харгалзан vзнэ.

НАЙМДУГААР БYЛЭГ
Хувьцааны хяналтын багцыг худалдан авах


57 дугаар зvйл. Хувьцааны хяналтын багц, тvvнийг худалдан авах
57.1. Компанийн гаргасан энгийн хувьцааны гуравны нэг буюу тvvнээс дээш хэмжээний хувьцааг компанийн хяналтын багц гэнэ.
57.2. Хувьцаат компанийн энгийн хувьцааны хяналтын багцыг дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авах хvсэлтэй этгээд нь энэ хууль болон Yнэт цаасны тухай хуульд заасан журмын дагуу энэ тухайгаа нийтэд мэдээлэх замаар худалдан авах санал гаргана.
57.3. Хяналтын багцыг худалдан авахаар санал болгосон хувьцаат компанийн хувь нийлvvлэгчдийн хурал нь энэ асуудлаар саналын эрхтэй хувь нийлvvлэгчдийн саналын олонхоор тусгайлан шийдвэр гаргаагvй бол хяналтын багцыг эзэмшихээр санал гаргасан этгээдэд хувь нийлvvлэгчдийн зvгээс хувьцаагаа худалдахад нь ямар нэг саад учруулах эрхгvй.

58 дугаар зvйл. Компанийн хувьцааг худалдан авахыг хувь нийлvvлэгчдэд санал болгох
58.1. Компанийн хувьцааны хяналтын багцыг дангаараа буюу тvvнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авсан этгээд нь уг хяналтын багцыг худалдан авсан єдрєєсєє хойш ажлын 60 хоногийн дотор багтаан бусад хувь нийлvvлэгчдийн эзэмшиж байгаа хувьцааг уг хувьцааны сvvлийн 6 сарын зах зээлийн vнийн жигнэсэн дунджаас доошгvй vнээр худалдан авахаар санал болгох vvрэгтэй.
58.2. Компанийн хувьцааны хяналтын багцыг худалдан авсан этгээд нь энэ хуулийн 58.1.-д заасан саналыг гаргаагvй бол уг этгээд болон тvvнтэй нэгдмэл сонирхолтой этгээдийн эзэмшиж байгаа хувьцаа нь саналын эрх эдлэхгvй. Бусад хувь нийлvvлэгчдийн хувьцааг худалдан авах саналыг хувь нийлvvлэгчдийн хурлын зар мэдээг хvргэдэг аргаар хувь нийлvvлэгчдэд мэдэгдэнэ. Хувьцаат компанийн хувьд Yнэт цаасны хороо болон Хєрєнгийн биржид энэ мэдэгдлийг нэгэн адил хvргvvлнэ.
Энэ саналд хяналтын багц хувьцааг худалдан авсан этгээд болон тvvнтэй нэгдмэл сонирхолтой этгээдийн овог, нэр, хаяг, тэдгээрийн эзэмшилд байгаа хувьцааны тоо, худалдан авах vнийн санал болон саналыг хаах эцсийн хугацаа зэргийг тусгасан байна.
58.3. Компанийн хувьцааны хяналтын багцыг худалдан авсан этгээд нь энэ хуулийн 58.1.-д заасан саналыг гаргахдаа уг саналыг хаах хугацаа нь хувь нийлvvлэгчдэд саналаа явуулснаас хойш 30 ба тvvнээс дээш хоног байхаар тогтооно.
58.4. Хэрэв хувьчлалын дvнд хяналтын багцыг авсан бол энэ хуулийн 58.1.-д заасан заалт vйлчлэхгvй бєгєєд компани хувьцаагаа эргvvлэн авах асуудал нь энэ хуулийн 54, 55 дугаар зvйлд заасны дагуу зохицуулагдана.

59 дvгээр зvйл. Компанийн хувьцааны хяналтын багцыг худалдан авсан тухай мэдэгдэх
59.1. Хувьцаат компанийн энгийн хувьцааны гуравны нэгээс дээш хувийг дангаараа буюу тvvнтэй нэгдмэл сонирхолтой этгээдийн хамт худалдан авсан буюу эзэмшиж байгаа этгээд нь энэ хэмжээний хувьцааг худалдан авсан єдрєєс хойш ажлын 10 хоногийн дотор єєрийн болон тvvнтэй нэгдмэл сонирхолтой этгээдvvдийн овог, нэр, хаяг, тус бvрийн эзэмшилд байгаа хувьцааны тоо зэргийн талаархи мэдэгдлийг тухайн компани болон Yнэт цаасны хороонд тус тус бичгээр хvргvvлнэ.

ЕСДYГЭЭР БYЛЭГ
Компанийн удирдлага


60 дугаар зvйл. Хувь нийлvvлэгчдийн хурал
60.1. Компанийн эрх барих дээд байгууллага нь хувь нийлvvлэгчдийн хурал байна. Нэг хувь нийлvvлэгчтэй компанийн хувьд хувь нийлvvлэгчдийн хурлын бvрэн эрхийг хувь нийлvvлэгч єєрєє хэрэгжvvлнэ.
60.2. Хувь нийлvvлэгчдийн хурал ээлжит болон ээлжит бус байна.
60.3. Хувь нийлvvлэгчдийн ээлжит хурлыг компанийн санхvvгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор зарлан хуралдуулна. Энэ хугацаанд ээлжит хурлыг зарлаагvй тохиолдолд тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол гvйцэтгэх удирдлага/- ийн бvрэн эрх дуусгавар болж хувь нийлvvлэгчдийн хурал зарлах бvрэн эрх хяналтын зєвлєлд шилжинэ. Хяналтын зєвлєл хувь нийлvvлэгчдийн хурлыг бvрэн эрх шилжсэнээс хойш ажлын 15 хоногийн дотор зарлах vvрэгтэй. Хяналтын зєвлєл энэ vvргээ хэрэгжvvлээгvй тохиолдолд уг компанийн аливаа нэг хувь нийлvvлэгч хувь нийлvvлэгчдийн хурлыг зарлахыг шаардаж шvvхэд хандах, эсхvл єєрєє зарлан хуралдуулж болно. Энэ тохиолдолд хувь нийлvvлэгчдийн хурлыг зарлах, хуралдуулах зардлыг компани гаргана.
60.4. Компанийн хувь нийлvvлэгчдийн хурлыг тухайн хурлаас сонгогдсон дарга удирдана.Хэрэв хурал єєр хvн сонгоогvй бол хувьцаат компанийн тєлєєлєн удирдах зєвлєлийн дарга нь хувь нийлvvлэгчдийн хурлыг удирдана.
60.5. Шаардлагатай гэж vзвэл тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол гvйцэтгэх удирдлага, эсхvл саналын эрхийн 10 ба тvvнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувь нийлvvлэгчдийн санаачилгаар ээлжит бус хурлыг энэ хуулийн 62 дугаар зvйлд заасан журмын дагуу зарлан хуралдуулж болно.

61 дvгээр зvйл. Хувь нийлvvлэгчдийн хурал хуралдуулах тухай шийдвэр гаргах
61.1. Хувь нийлvvлэгчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол гvйцэтгэх удирдлага/, эсхvл энэ хуулийн 60.3., 62.7.-д заасан этгээд гаргана.
61.2. Хурал хуралдуулах тухай шийдвэрт дараахь зvйлийг заана:
61.2.1. хурал хуралдуулах газар, єдєр болон цаг;
61.2.2. хурлын хэлэлцэх асуудал ;
61.2.3. хувьцаат компанийн хувьд хуралд оролцох эрхтэй хувь нийлvvлэгчдийн нэрсийн жагсаалт гаргах бvртгэлийн єдєр;
61.2.4. хурал хуралдуулах тухай хувь нийлvvлэгчид мэдэгдэх єдєр, журам;
61.2.5. хуралд бэлтгэх явцад хувь нийлvvлэгчдийн танилцаж болох бичиг, баримтын жагсаалт;
61.2.6. санал авах хуудсаар санал авах тохиолдолд санал авах хуудсын агуулга;
61.2.7. санал авах хуудсыг хvлээн авах сvvлчийн єдєр.

62 дугаар зvйл. Ээлжит бус хурал
62.1. Шаардлагатай гэж vзвэл тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол гvйцэтгэх удирдлага ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна.
62.2. Саналын эрхийн 10 ба тvvнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувь нийлvvлэгчид нь, хянан шалгах зєвлєл, тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол гvйцэтгэх удирдлага/-д ээлжит бус хурал хуралдуулах тухай шаардлага гаргах эрхтэй. Шаардлагыг бичгээр гаргана.
62.3. Шаардлагад уг хувь нийлvvлэгчийн овог, нэр, ээлжит бус хурал хуралдуулах болсон шалтгаан, хэлэлцэн шийдвэрлэх асуудал, шаардлага гаргасан этгээдийн эзэмшиж байгаа хувьцааны тєрєл, тоог заана.
62.4. Тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол гvйцэтгэх удирдлага/ нь ээлжит бус хурлыг хуралдуулах тухай шаардлага хvлээн авсан єдрєєс хойш ажлын 10 хоногийн дотор хурал хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргана.
62.5. Гагцхvv дараахь тохиолдолд ээлжит бус хурлыг хуралдуулахаас татгалзах шийдвэр гаргах бєгєєд энэ шийдвэр, татгалзсан vндэслэлийн талаар шаардлага гаргасан хувь нийлvvлэгчид даруй мэдэгдэнэ :
62.5.1. ээлжит бус хурал хуралдуулах тухай шаардлага гаргасан хувь нийлvvлэгчийн саналын эрх нь нийт саналын эрхийн 10 хувьд хvрээгvй;
62.5.2. ээлжит бус хурлаар хэлэлцэхээр санал болгож байгаа асуудал нь хувь нийлvvлэгчдийн хурлын бvрэн эрхэд хамаарахгvй.
62.6. Энэ шийдвэрийн талаархи гомдлыг шvvхэд гаргаж болно.
62.7. Энэ хуулийн 62.4. -т заасан хугацаанд тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол гvйцэтэгх удирдлага/ шийдвэр гаргаагvй тохиолдолд шаардлага тавьсан этгээд ээлжит бус хурал хуралдуулах тухай бие даан шийдвэр гаргаж болно.Энэ тохиолдолд хувь нийлvvлэгчдийн хурал зєвшєєрвєл хурлыг зарлах, хуралдуулахтай холбогдсон зардлыг компани хариуцаж болно.
62.8. Тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол гvйцэтгэх удирдлага/нь хурал хуралдуулах тухай шийдвэр гаргасан тохиолдолд шаардлагыг хvлээн авсан єдрєєс хойш ажлын 45 хоногийн дотор хурлыг хуралдуулна.Энэ тохиолдолд хурал хуралдуулахтай холбогдсон зардлыг компани хариуцна.

63 дугаар зvйл. Хувь нийлvvлэгчдийн хурлын бvрэн эрх
63.1.Дор дурдсан асуудлыг зєвхєн хувь нийлvvлэгчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ:
63.1.1. компанийн дvрэмд нэмэлт, єєрчлєлт оруулах буюу тvvний шинэчилсэн найруулгыг батлах;
63.1.2. нийлэх, нэгдэх, хуваах буюу єєрчлєх хэлбэрээр компанийг єєрчлєн байгуулах;
63.1.3. компанийн єрийг хувьцаагаар солих;
63.1.4. компанийн хэлбэрийг єєрчлєх;
63.1.5. компанийг татан буулгах болон татан буулгах комиссыг томилох;
63.1.6. хувьцааг хуваах буюу нэгтгэх;
63.1.7. тєлєєлєн удирдах зєвлєлийн гишvvдийг сонгох, бvрэн эрхийг нь хугацаанаас нь ємнє дуусгавар болгох;
63.1.8. хянан шалгах зєвлєлийн гишvvдийг сонгох, бvрэн эрхийг нь хугацаанаас нь ємнє дуусгавар болгох;
63.1.9. энэ хуулийн 39 дvгээр зvйлд заасны дагуу хувь нийлvvлэгчид нь хувьцаа, бусад vнэт цаасыг тэргvvн ээлжинд худалдан авах эрх эдлэх эсэх;
63.1.10. компанийн жилийн vйл ажиллагааны болон санхvvгийн тайлангийн талаархи тєлєєлєн удирдах зєвлєлийн гаргасан дvгнэлтийг хэлэлцэж батлах;
63.1.11. энэ хуулийн арван нэгдvгээр бvлэгт заасан их хэмжээний хэлцлийг батлах;
63.1.12. энэ хуулийн арван хоёрдугаар бvлэгт заасан сонирхлын зєрчилтэй хэлцлийг батлах;
63.1.13. энэ хуульд заасны дагуу компани єєрийн хувьцаагаа худалдан авахыг зєвшєєрєх ;
63.1.14. хэрэв компанийн дvрэмд єєрєєр заагаагvй бол тєлєєлєн удирдах зєвлєлийн гишvvдийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох;
63.1.15. тєлєєлєн удирдах зєвлєлийн шийдвэрээр хувь нийлvvлэгчдийн хурлаар хэлэлцvvлэхээр оруулсан бусад асуудлууд;
63.1.16. энэ хууль болон компанийн дvрмээр тогтоосон бусад асуудлууд .
63.2. Тєлєєлєн удирдах зєвлєлгvй хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувь нийлvvлэгчдийн хурал нь энэ хуулийн63.1 дvгээр зvйлд зааснаас гадна дараахь асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:
63.2.1. компанийн vнэт цаасыг гаргах;
63.2.2. гvйцэтгэх удирдлагын эрх хэмжээг тогтооох;
63.2.3. компанийн гvйцэтгэх захирал болон хамтын гvйцэтгэх удирдлагын гишvvдийг сонгох, тэдгээрийн бvрэн эрхийг тогтоох, бvрэн эрхийг нь хугацаанаас ємнє дуусгавар болгох;
63.2.4. гvйцэтгэх удирдлагын гишvvний цалин урамшууллыг тогтоох ;
63.2.5. компанийн жилийн vйл ажиллагааны болон санхvvгийн тайлангийн талаар гvйцэтгэх удирдлагаас гаргасан дvгнэлтийг хэлэлцэн батлах ;
63.2.6. компанийн аудиторыг сонгож, гэрээ байгуулах;
63.2.7. ногдол ашгийн хэмжээг тогтоож, тєлєх журмыг батлах;
63.2.8. гvйцэтгэх удирдлагын дотоод зохион байгуулалтыг батлах;
63.2.9. компанийн салбар болон тєлєєлєгчийн газрыг байгуулах;
63.2.10. энэ хуулийн 56 дугаар зvйлд заасны дагуу компанийн эд хєрєнгє болон эд хєрєнгийн эрхийн зах зээлийн vнийг тодорхойлох;
63.2.11. энэ хууль болон компанийн дvрмээр тогтоосон бусад асуудлууд;
63.2.12. гvйцэтгэх удирдлага болон хувь нийлvvлэгчдийн саналаар хэлэлцvvлэхээр оруулсан бусад асуудлууд.

64 дvгээр зvйл. Хувь нийлvvлэгчдийн хурлын шийдвэр хvчин тєгєлдєр болох
64.1. Хувь нийлvvлэгчдийн хурлаар хэлэлцэж байгаа асуудлыг санал хураалтаар шийдвэрлэхэд энгийн хувьцаа эзэмшигчид энэ хуулийн 35 дугаар зvйл, давуу эрхийн хувьцаа эзэмшигчид энэ хуулийн 36 дугаар зvйлд заасны дагуу саналын эрх эдэлнэ.
64.2. Хуульд єєрєєр заагаагvй бол нэг хувьцаа саналын нэг эрхтэй байна.
64.3. Саналын эрхтэй хувь нийлvvлэгч нь санал хураалтаар шийдвэрлэх асуудал бvрээр санал єгєх эрхтэй. Хурлаар хэлэлцэх асуудал тус бvрээр саналын эрхтэй байх хувьцааны тєрлийг тодорхойлно.
64.4. Энэ хууль болон компанийн дvрэмд энэ зvйлд зааснаас дээгvvр хэмжээ тогтоогоогvй бол тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол гvйцэтгэх зєвлєл/-ийн гишvvдийг сонгохоос бусад асуудлыг хуралд саналын эрхтэй оролцож байгаа хувь нийлvvлэгчдийн саналын олонхоор шийдвэрлэнэ. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дvрэмд єєрєєр заагаагvй бол тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол гvйцэтгэх удирдлага/-ийн гишvvдийг сонгохдоо нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан хvнийг сонгоно.
64.5. Энэ хуулийн 63.1.1-63.1.6, 63.1.12-д заасан асуудлыг хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувь нийлvvлэгчдийн саналын дийлэнх олонхоор шийдвэрлэнэ. Компанийн дvрмээр эдгээр асуудлыг шийдвэрлэх саналын тоог энэ хэсэгт зааснаас дээгvvр тогтоож болно.
64.6. Хэлэлцэх асуудлын онцлогоос шалтгаалан зарим асуудлын хэлэлцэх журмыг компанийн дvрэмд тусгайлан тогтоож болно.
64.7. Хувь нийлvvлэгчдийн хурал нь хэлэлцэх асуудалд ороогvй асуудлыг хэлэлцэж болохгvй. Шаардлагатай гэж vзвэл энэ хуулийн 67 дугаар зvйлд зааснаас бусад тохиолдолд хэлэлцэх асуудлыг нэмж оруулах журмыг компанийн дvрэмд зааж болно.

65 дугаар зvйл. Хуралд оролцох эрх
65.1. Хуралд оролцох эрхтэй хувь нийлvvлэгчдийн нэрсийн жагсаалтыг тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол гvйцэтгэх удирдлага/-єєс тогтоосон бvртгэлийн єдрєєр тасалбар болгон компанийн vнэт цаас эзэмшигчдийн бvртгэлийг хєтлєх эрх бvхий этгээд гарган хурал зарласан этгээдэд хvргvvлнэ.
Хувьцаат компанийн хувьд бvртгэлийн єдрийг тєлєєлєн удирдах зєвлєл хувь нийлvvлэгчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргах vед тогтоох бєгєєд энэ єдєр нь хурал хуралдах єдрєєс 45 хоногоос ємнє байж болохгvй. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьд хувь нийлvvлэгчдийн хурал болох єдєр нь бvртгэлийн єдєр болно.
65.2. Хуралд оролцох эрхтэй хувь нийлvvлэгчдийн нэрсийн жагсаалт нь хувь нийлvvлэгч бvрийн овог нэр, хаяг, тvvний эзэмшилд байгаа хувьцааны тєрєл, тооны талаархи мэдээг агуулсан байна.
65.3. Компани нь хуралд оролцох эрхтэй хувь нийлvvлэгчдийн нэрсийн жагсаалтыг компанийн энгийн хувьцааны 10 ба тvvнээс дээш хувийг эзэмшигч этгээдэд шаардсан тохиолдолд тvvнд танилцуулах vvрэгтэй.
65.4. Тєлєєлєн удирдах зєвлєл хувь нийлvvлэгчдийн бvртгэлийг эрхлэх эрх бvхий этгээдийн бичгээр ирvvлсэн зєвшєєрлийг vндэслэн хуралд оролцох эрхтэй хувь нийлvvлэгчдийн бvртгэлд єєрчлєлт оруулна.

66 дугаар зvйл. Хурлын зар мэдээг хvргэх
66.1. Хурал зарлагч этгээд нь хурлын тухай зар мэдээг хуралд оролцох эрхтэй хувь нийлvvлэгчдэд мэдээлэх vvрэг хvлээнэ.
66.2. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хурлын зар мэдээг хvргэх журам, хугацааг компанийн дvрмээр тогтоож болно. Хувьцаат компанийн хурлын зар мэдээг хvргэх журмыг Yнэт цаасны хороо тогтоож болно.
66.3. Хурлын тухай зар мэдээнд компанийн оноосон нэр, байршил, хурал хийх єдєр, цаг, газар, бvртгэлийн єдєр, хурлаар хэлэлцэх асуудал болон гаргах шийдвэрийн тєсєл, тvvнтэй холбогдох бичиг баримттай танилцах журам зэрэг энэ хууль болон компанийн дvрмээр тогтоосон бусад мэдээллийг тусгасан байна. Санал авах хуудсаар саналыг урьдчилан авах тохиолдолд санал авах хуудсыг хvлээн авах газар, сvvлчийн хугацааг тусгайлан мэдээлнэ.
66.4. Хувь нийлvvлэгчдэд дараахь бичиг баримтыг танилцуулна:
66.4.1. компанийн санхvvгийн жилийн тайлан;
66.4.2. санхvvгийн жилийн тайлангийн талаархи аудиторын дvгнэлт;
66.4.3. санхvvгийн ємнєх жилд хийгдсэн сонирхлын зєрчил бvхий хэлцлvvд, тэдгээр нь энэ хуулийн арван хоёрдугаар бvлэгт заасан журмын дагуу хийгдсэн тухай аудиторын дvгнэлт;
66.4.4. компанийн тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол гvйцэтгэх удирдлага/-ийн гишvvдэд нэр дэвшсэн хvний тухай танилцуулга;
66.4.5. компанийн нэгдмэл сонирхолтой этгээдvvд, тэдгээрийн эзэмшиж байгаа хувьцааны тєрєл, тоо;
66.4.6. компанийн тєлєєлєн удирдах зєвлєл, гvйцэтгэх удирдлагын зардал, цалин урамшуулал;
66.4.7. хувьцаат компанийн хувьд бизнесийн vйл ажиллагааны тайлан;
66.4.8. хувь нийлvvлэгчдийн хурлын хэлэлцэх асуудалтай холбогдсон хувь нийлvvлэгчдийн зайлшгvй мэдэх ёстой бусад мэдээлэл.
66.5. Компани нь хурал хийх тухай мэдэгдэл гаргасан єдрєєс эхлэн хувь нийлvvлэгчид дээрх бичиг баримттай танилцах боломжийг хангах vvрэг хvлээнэ.

67 дугаар зvйл. Хурлын хэлэлцэх асуудалд санал оруулах
67.1. Саналын эрх бvхий энгийн хувьцааны 5-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувь нийлvvлэгч нь ээлжит хурал хуралдахаас ажлын 45 ба тvvнээс дээш хоногийн ємнє хурлаар хэлэлцэх асуудлын талаар нэмэлт санал гаргах, компанийн тєлєєлєн удирдах зєвлєл, эсхvл гvйцэтгэх удирдлагын гишvvнд нэр дэвшvvлэх эрхтэй.
67.2. Нэмэлт саналаа бичгээр гаргах бєгєєд тvvнд гаргаж байгаа санал, тvvний шалтгаан, санал оруулж байгаа хувь нийлvvлэгчийн овог, нэр, тvvний эзэмшилд байгаа хувьцааны тєрєл, тоог тусгана. Хэрэв тєлєєлєн удирдах зєвлєл болон гvйцэтгэх удирдлагын гишvvнд нэр дэвшvvлж байвал нэр дэвшигчийн овог, нэр /хэрэв компанийн хувь нийлvvлэгч бол эзэмшиж байгаа хувьцааны тєрєл, тоо/, дэвшvvлж байгаа хувь нийлvvлэгчийн овог, нэр, эзэмшиж байгаа хувьцааны тєрєл, тоог тусгасан мэдэгдлийг бичгээр гаргана. Уг мэдэгдэлд нэр дэвшvvлж байгаа шалтгаанаа зааж болно.
67.3. Тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол гvйцэтгэх удирдлага / нь гаргасан нэмэлт саналыг дор дурдсанаас бусад тохиолдолд хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтанд уг саналыг хvлээн авсанаас хойш ажлын 15 хоногийн дотор багтаан оруулах vvрэг хvлээнэ:
67.3.1. санал гаргагч нь энэ хуулийн 67.1.-д заасан болзолыг хангаагvй;
67.3.2. энэ хуулийн 67.2.-т заасан мэдээллийг бvрэн тусгаагvй.
67.4. Тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол гvйцэтгэх удирдлага/ нь нэмэлт саналыг ээлжит хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах нэр дэвшигчийг бvртгэхээс татгалзсан бол энэ тухай vндэслэл бvхий тайлбарыг шийдвэр гарсанаас хойш ажлын 3 хоногийн дотор санал гаргасан хувь нийлvvлэгчид хvргvvлнэ. Энэ шийдвэрийн талаар санал гаргагч шvvхэд гомдол гаргаж болно.
67.5. Хувь нийлvvлэгчдийн хурал хуралдуулах тухай шийдвэр гарснаас хойш хурлын товд єєрчлєлт оруулахыг хориглоно.

68 дугаар зvйл. Хурлын тооллогын комисс
68.1. Хувьцаат компанийн хувьд тооллогын комиссыг компанийн тєлєєлєн удирдах зєвлєл томилон ажлуулна. Тооллогын комиссын vvргийг хєндлєнгийн гуравдагч этгээдээр гvйцэтгvvлэхээр хувь нийлvvлэгчдийн хурлаас тогтоож болно.
68.2. Хэлэлцэх асуудалтай шууд холбоотой компанийн албан тушаалтан болон эдгээр хvмvvстэй нэгдмэл сонирхолтой этгээдийг хурлын тооллогын комиссын гишvvнээр томилохыг хориглоно.
68.3. Хурлын тооллогын комисс дараахь vvрэг хvлээнэ:
68.3.1. хурлын ирц /кворум/-ыг тогтоож хурлын даргад мэдээлэх;
68.3.2. тухайн хурлын хэлэлцэх асуудал бvрээр оролцогч этгээд бvрийн саналын эрхийн хэмжээг тогтоох;
68.3.3. хувь нийлvvлэгчдийн хуралд оролцож санал єгєх эрхээ хэрэгжvvлэхтэй холбогдон гарах асуудалд тайлбар єгєх;
68.3.4. санал єгєх журмыг тайлбарлах;
68.3.5. санал єгєх журам болон хувь нийлvvлэгчдийн санал єгєх эрхийг хангах;
68.3.6. санал хураалтыг санал авах хуудсаар явуулж байгаа тохиолдолд санал авах хуудсыг тоолж, хvлээн авах;
68.3.7. санал хураалтын дvнг тоолж энэ тухай тэмдэглэл хєтлєх;
68.3.8. санал тоолж санал хураалтын дvнг нэгтгэж дvнгийн тухай шийдвэр гарган тооллогын комиссын дарга гарын vсэг зурж /тооллогын комиссын дарга нь тооллогын vр дvнгийн vнэн зєвийг хариуцна/ хуралд танилцуулах;
68.3.9. санал авах хуудсыг компанийн архивт хадгалуулахаар шилжvvлэх.
68.4. Тєлєєлєн удирдах зєвлєлєєс хурлын тооллогын комисст хурал хийхтэй холбогдсон бусад vvргийг хариуцуулж болно.

69 дvгээр зvйл. Хуралд оролцох журам
69.1. Хувь нийлvvлэгч нь хуралд єєрийн биеэр буюу Иргэний хуульд заасны дагуу бичгээр олгосон итгэмжлэлийн vндсэн дээр єєр этгээдээр тєлєєлvvлэн оролцож болно.
69.2. Тєлєєлж оролцох этгээд энэ тухайгаа тєлєєлєн удирдах зєвлєлд хурал эхлэхээс ємнє мэдэгдэнэ. Тєлєєлєх тухай итгэмжлэл нь гагцхvv тухайн хуралд хvчинтэй. Хурал хойшилсон боловч тухайн хурлаар хэлэлцэхээр товлосон асуудал єєрчлєгдєєгvй тохиолдолд итгэмжлэл дараагийн хуралд хvчинтэй байна.
69.3. Санал авах хуудсаар саналаа ирvvлсэн хувь нийлvvлэгчийг хуралд оролцсонд тооцно.
69.4. Хувьцаат компанийн хувьд бvртгэлийн єдрєєс хойш хувьцаагаа бусдад шилжvvлсэн этгээд, шинэ эзэмшигч этгээдэд хуралд оролцох итгэмжлэл олгох, эсхvл уг шинэ эзэмшигч этгээдийн єгсєн зааврын дагуу санал єгч болно.
69.5. Компанийн хувьцааг хэд хэдэн этгээд дундаа хэсгээр ємчилж байгаа тохиолдолд хуралд оролцож санал єгєх эрхийг дундаа хэсгээр ємчлєгчдийн харилцан тохиролцсоноор тэднийг хэн нэг нь, эсхvл тэдний хамтын тєлєєлєгч хэрэгжvvлнэ. Эдгээр этгээдийн тєлєєлєн оролцох эрхийг Иргэний хуульд заасны дагуу баталгаажуулсан байна.

70 дугаар зvйл. Хурлын ирц /кворум/, хурал хvчин тєгєлдєр болох
70.1. Компанийн саналын эрхтэй хувьцааны 50-иас дээш хувийг эзэмшиж байгаа хувь нийлvvлэгчид хуралд оролцсоноор хурал хvчин тєгєлдєр болно.Компанийн дvрмээр ирцийн хувийг энэ зvйлд зааснаас дээгvvр тогтоож болно.
70.2. Энэ хуулийн 70.1.-д заасан хувь хvрээгvй бол хурлыг хvчин тєгєлдєр бус гэж vзэж дахин хуралдах єдрийг товлоно.Харин хойшлогдсон хурлаар хэлэлцэх асуудлыг єєрчилж vл болно.
70.3. Компанийн дvрмээр илvv єндєр хувь тогтоогоогvй бол саналын эрхийн 20 ба тvvнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувь нийлvvлэгчид хуралд оролцсоноор хойшлогдсон хурал хvчин тєгєлдєр болно.
70.4. Компанийн дvрмээр илvv єндєр хувь тогтоогоогvй бол энэ хуулийн 63.1.1-63.1.6-д заасан асуудлыг хэлэлцэх хойшлогдсон хурал нь саналын эрхийн гуравны нэгээс доошгvй хувийг эзэмшиж байгаа хувь нийлvvлэгчид оролцсоноор хурал хvчин тєгєлдєр болно.
70.5. Хойшлогдсон хурлыг ажлын 20 хоногийн дотор хуралдуулна. Уг хурал хуралдахаас ажлын 7 ба тvvнээс дээш хоногийн ємнє хойшлогдсон хурал болох газар, єдєр, цагийг дахин мэдээлнэ.
70.6. Хувьцаат компанийн хувьд хойшлогдсон хуралд бvртгэлийн єдрийг єєрчлєхгvй.
70.7. Тvрvvчийн хуралд ирvvлсэн саналыг хойшлогдсон хурлын ирц, санал хураалтын дvнд тооцно.
70.8.Хойшлогдсон хурал нь ажлын 20 хоногийн дотор хуралдаж чадахгvй бол шинээр хурал зарлах бєгєєд ирц /кворум/ -ийг энэ хуулийн 70.1.-д зааснаар тогтооно.

71 дvгээр зvйл. Санал авах хуудас
71.1. Хувьцаат компанийн хувь нийлvvлэгчдийн хурлын саналыг санал авах хуудсаар авах бєгєєд хязгаарлагдмал хариуцлагатай компани нь энэ аргыг хэрэглэж болно.
71.2. Хувь нийлvvлэгчид хурлын шийвэрт єгєх саналаа санал авах хуудсанд тэмдэглэн тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол гvйцэтгэх удирдлага/-ийн тогтоосон журмын дагуу тооллогын комисст ирvvлнэ.
71.3. Санал авах хуудсын агуулга, загварыг тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол гvйцэтгэх удирлага/ батална. Санал авах хуудсанд дараахь зvйлийг тусгана:
71.3.1. компанийн оноосон нэр;
71.3.2. хурал хийх газар, єдєр, цаг;
71.3.3. хувь нийлvvлэгчийн нэр, эзэмшиж байгаа хувьцааны тєрєл, тоо;
71.3.4. санал хураалтаар шийдвэрлэх асуудлын томъёолол, сонгуульд оролцох нэр дэвшигчийн овог нэр;
71.3.5. тєлєєлєн удирдах зєвлєл болон гvйцэтгэх удирдлагын гишvvдийг сонгоход хэрэглэх санал хураах аргын нэр /ердийн, кумулятив/;
71.3.6 .асуудал бvрээр ердийн журмаар саналаа єгєхєд "зєвшєєрсєн", "татгалзсан", "тvдгэлзсэн" алин болохыг тэмдэглэсэн саналын хуудсыг, сонгуульд кумулятив аргаар санал єгєхєд уг аргын тухай тайлбар бvхий тухайн нэр дэвшигчид єгєх саналын тоог тус тус тэмдэглэсэн саналын хуудсыг хэрэглэнэ.

72 дугаар зvйл. Санал авах хуудсыг хvчинтэйд тооцох
72.1. Санал авах хуудсаар єгсєн саналыг дараахь тохиолдолд хvчинтэйд тооцно:
72.1.1. ердийн журмаар санал єгєх асуудалд санал єгєх хувилбарын зєвхєн нэгийг тэмдэглэсэн;
72.1.2. тєлєєлєн удирдах зєвлєл болон гvйцэтгэх удирдлагын гишvvдийг ердийн журмаар санал хурааж сонгох тохиолдолд нэр дэвшигчийн тєлєє єгсєн зєвшєєрсєн санал нь сонгогдох гишvvдийн тооноос илvvгvй байх;
72.1.3. нэр дэвшигчийн тєлєє єгєх саналаа кумулятив аргаар санал хурааж сонгох тохиолдолд тєлєєлєн удирдах зєвлєл болон гvйцэтгэх удирдлагын гишvvнд нэр дэвшигч бvрд єгсєн саналын тооны нийлбэр нь тухайн хувь нийлvvлэгчийн саналын эрхийн тооны нийт дvнгээс илvvгvй байх бєгєєд саналын эрхийн тооны нийт дvн нь тухайн хувь нийлvvлэгчийн эзэмшиж байгаа саналын эрхтэй энгийн хувьцааны тоог сонгогдох гишvvний тоогоор vржvvлсэнтэй тэнцvv байна.
72.2. Тєлєєлєн удирдах зєвлєл болон бусад удирдлагын байгууллагын гишvvнийг сонгохоос бусад тохиолдолд санал єгєх хувилбарын зєвхєн нэгийг нь тэмдэглэсэн байна.

73 дугаар зvйл. Эчнээ санал хураалтаар компанийн хувь нийлvvлэгчид шийдвэр гаргах
73.1. Хувьцаат компани нь хурлын бvрэн эрхэд хамаарах асуудлыг хурал хуралдуулахгvйгээр хувь нийлvvлэгчдээс эчнээ санал хураалт явуулах замаар шийдвэрлэж болно. Эчнээ санал хураалтыг санал авах хуудсыг ашиглан явуулна. Ээлжит хурлыг эчнээ санал хураалтаар орлуулж vл болно.
73.2. Эчнээ санал хураалт явуулах шийдвэрийг тєлєєлєн удирдах зєвлєл гаргана. Эчнээ санал хураалт явуулах тухай шийдвэрт дараахь зvйлийг тусгана:
73.2.1. эчнээ санал хураалтаар шийдвэрлэх асуудлууд;
73.2.2. саналын эрхтэй хувь нийлvvлэгчдийг тодорхойлох бvртгэлийн єдєр;
73.2.3. санал авах хуудсыг хувь нийлvvлэгчдэд хvргvvлэх хугацаа;
73.2.4. санал авах хуудсыг хvлээн авах сvvлчийн єдєр;
73.2.5. санал авах хуудсын агуулга болон загвар;
73.2.6. эчнээ санал хураалт явуулахтай холбогдуулан хувь нийлvvлэгчид танилцуулах, бичиг баримтын жагсаалт эдгээртэй танилцах боломж, газар.
73.3. Эчнээ санал хураалтад оролцох эрхтэй хувь нийлvvлэгчдийг энэ хуулийн 65, 69 дvгээр зvйлд заасны дагуу тодорхойлно.
73.4. Санал авах хуудсанд энэ хуулийн 71.3. 1, 71.3. 3, 71.3. 4, 71.3. 5, 71.3. 6-д заасан мэдээллийг тусгахын зэрэгцээ санал авах хуудсыг хvлээн авах сvvлчийн єдрийг заасан байна.
73.5. Хувьцаат компанийн хувьд эчнээ санал хураалтын санал авах хуудсыг тvvнийг эргvvлж хvлээн авах сvvлчийн єдрєєс ажлын 30 ба тvvнээс дээш хоногийн ємнє хувь нийлvvлэгчдэд тараана.
73.6. Нийт саналын эрхийн 50-иас дээш хувийг эзэмшигчид саналаа ирvvлснээр эчнээ санал хураалтыг хvчинтэйд тооцно. Саналаа ирvvлсэн хувь нийлvvлэгчдийн саналын олонхоор тухайн асуудлыг шийдвэрлэнэ.
73.7. Эчнээ санал хураалтаар ирvvлсэн саналыг тоолох, дvнг гаргах ажлыг энэ хуулийн 68 дугаар зvйлд заасан эрх, vvрэг бvхий тооллогын комисс зохион байгуулна.
73.8. Тооллогын комисс нь санал авах хуудсыг хvлээн авсан сvvлчийн єдрєєс хойш ажлын З хоногийн дотор эчнээ санал хураалтын дvнгийн тухай тайлан гаргаж тооллогын комиссын дарга гишvvд гарын vсэг зурж тєлєєлєн удирдах зєвлєлд хvлээлгэн єгнє.
73.9. Эчнээ санал хураалтын дvнгийн тухай тайланд дараахь зvйлийг тусгана:
73.9.1. санал авах хуудсыг хувь нийлvvлэгчдэд тараасан єдєр;
73.9.2. эчнээ санал хураалтаар шийвэрлэх асуудлууд;
73.9.3. санал ирvvлсэн хувь нийлvvлэгчдийн нэрсийн жагсаалт, эзэмшиж байгаа хувьцааны тоо;
73.9.4. шийдвэрлэх асуудал бvрээр саналын эрхтэй хувь нийлvvлэгчдийн єгсєн саналын нийт тоо;
73.9.5. эчнээ санал хураалтын дvн;
73.9.6. эчнээ санал хураалтаар гаргасан шийдвэр.
73.10. Тооллогын комиссын тайланг vндэслэн гаргасан шийдвэрийг тайлан хvлээн авснаас хойш ажлын 7 хоногийн дотор тєлєєлєн удирдах зєвлєл хувь нийлvvлэгчид мэдээлнэ.

74 дvгээр зvйл. Хувь нийлvvлэгчдийн хурлын тэмдэглэл
74.1. Хувь нийлvvлэгчдийн хурал дууссанаас хойш ажлын 15 хоногийн дотор хурлын тэмдэглэлийг гаргах бєгєєд хурлын дарга гарын vсгээ зурна. Хурлын тэмдэглэлийн vнэн зєвийг хурлын дарга хариуцна.
74.2. Хувь нийлvvлэгчдийн хурлын тэмдэглэл дараахь мэдээллийг агуулсан байна:
74.2.1. хурал болсон он, сар, єдєр, газар,цаг;
74.2.2. хурлын даргын овог, нэр;
74.2.3. хурлаар хэлэлцсэн асуудлууд;
74.2.4. хувь нийлvvлэгчдийн саналын эрхийн тоо, хурлын ирц;
74.2.5. санал авах хуудас хэрэглэсэн бол уг хуудасны загвар;
74.2.6. хурлаар шийдвэрлэсэн асуудал тус бvрээр зєвшєєрсєн, татгалзсан, тvдгэлзсэн саналын тоо, гарсан шийдвэрийн бvрэн томьёолол.
74.3. Хувь нийлvvлэгчдийн хурлын тэмдэглэлд алдаа гарсан нь уг хурлын шийдвэрийг хvчингvй болгох vндэс болохгvй.
74.4. Хязгаалагдмал хариуцлагатай компанийн хувь нийлvvлэгчдийн хурлын санал хураалтын дvн, гарсан шийдвэрийг тухайн хурал дээр зарлан мэдэгдэнэ. Хувьцаат компанийн хувь нийлvvлэгчдийн хурлын болон эчнээ санал хураалтаар гарсан шийдвэрийг тухайн хурал дээр, эсхvл хурал дууссаны дараа санал хураалтын дvн, гарсан шийдвэрийг хvргvvлэх замаар мэдэгдэнэ.

75 дугаар зvйл. Тєлєєлєн удирдах зєвлєл
75.1. Хувь нийлvvлэгчдийн хурлын чєлєєт цагт компанийн эрх барих байгууллага нь тєлєєлєн удирдах зєвлєл байна.
75.2. Хувьцаат компани нь тєлєєлєн удирдах зєвлєлтэй байх бєгєєд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дvрэмд єєрєєр заагаагvй бол тєлєєлєн удирдах зєвлєлгvй байж болно.
75.3. Тєлєєлєн удирдах зєвлєлийн гишvvдийн тоог компанийн дvрмээр тогтооно.Хувьцаат компанийн тєлєєлєн удирдах зєвлєл нь 9 ба тvvнээс дээш гишvvнтэй байна.
75.4. Тєлєєлєн удирдах зєвлєлийн гишvvн нь компанийн хувь нийлvvлэгч биш байж болно.

76 дугаар зvйл. Тєлєєлєн удирдах зєвлєлийн бvрэн эрх
76.1. Тєлєєлєн удирдах зєвлєл нь энэ хууль болон компанийн дvрмээр хувь нийлvvлэгчдийн хурлын бvрэн эрхэд хамааруулснаас бусад дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:
76.1.1. компанийн vйл ажиллагааны vндсэн чиглэлийг тогтоох;
76.1.2. хувь нийлvvлэгчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг зарлан хуралуулах;
76.1.3. хувь нийлvvлэгчдийн хурлаар хэлэлцэх асуудал, саналын эрхтэй хувь нийлvvлэгчдийг тодорхойлох бvртгэлийн єдєр болон хувь нийлvvлэгчдийн хурлыг хуралдуулахтай холбогдох бусад асуудлыг шийдвэрлэх;
76.1.4. компанийн зарласан хувьцааны тєрєл болон хэмжээнд багтаан хувьцаа гаргах;
76.1.5. компанийн дvрэмд заасан хувьцаанд хамаарах болон бусад vнэт цаас гаргах;
76.1.6. энэ хуулийн 56 дугаар зvйлд заасны дагуу эд хєрєнгийн болон эд хєрєнгийн эрхийн зах зээлийн vнийг тогтоох;
76.1.7. єєрийн гаргасан хувьцаа, бусад vнэт цаасыг худалдан авах буюу эргvvлэн авах;
76.1.8. компанийн гvйцэтгэх удирдлагыг сонгох, єєрчлєх, тvvний бvрэн эрхийг тогтоох;
76.1.9. компанийн гvйцэтгэх удирдлагатай байгуулах гэрээний нєхцєл тэдгээрт олгох шагнал, урамшуулал, хариуцлагын хэмжээг тогтоох;
76.1.10. компанийн аудиторыг сонгож тvvнтэй хийх, гэрээний нєхцєлийг тогтоох;
76.1.11. компанийн жилийн vйл ажиллагааны болон санхvvгийн тайлангийн талаар дvгнэлт гаргах;
76.1.12. компанийн дvрэмд єєрєєр заагаагvй бол ногдол ашгийн хэмжээ болон тvvнийг тєлєх журмыг тодорхойлох;
76.1.13. тєлєєлєн удирдах зєвлєл болон гvйцэтгэх удирдлагын vйл ажиллагааны журмыг батлах;
76.1.14. компанийн салбар болон тєлєєлєгчийн газар байгуулах;
76.1.15. компанийг єєрчлєн байгуулах талаар хувь нийлvvлэгчдийн хурлын шийдвэрийн тєслийг бэлтгэх, гаргасан шийдвэрийг хэрэгжvvлэх;
76.1.16. энэ хуулийн арван нэгдvгээр бvлэгт заасны дагуу их хэмжээний хэлцэл хийх зєвшєєрєл олгох;
76.1.17. энэ хуулийн арван хоёрдугаар бvлэгт тодорхойлсон сонирхлын зєрчил бvхий этгээдтэй хэлцэл хийх зєвшєєрєл олгох;
76.1.18. энэ хууль болон компанийн дvрмээр тогтоосон бусад асуудлууд.
76.2. Хувьцаат компанийн хувьд энэ хуулийн 76.1.6. , 76.1.10., 76.1.17.-д заасан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд тєлєєлєн удирдах зєвлєлийн хараат бус гишvvд оролцож саналаа єгнє. Тєлєєлєн удирдах зєвлєлийн хараат бус гишvvн гэж єєрєє, эсхvл эхнэр, нєхєр, эцэг, эх, хvvхэд, тєрсєн ах дvv, болон нэгдмэл сонирхолтой этгээд нь сvvлийн 3 жилийн хугацаанд тухайн компанид , эсхvл тvvний хараат болон охин компани эрх бvхий албан тушаал эрхэлж байгаагvй хvнийг тооцно.

77 дугаар зvйл. Тєлєєлєн удирдах зєвлєлийг сонгох, гишvvдийн бvрэн эрхийг хугацаанаас нь ємнє дуусгавар болгох
77.1. Энэ хууль буюу компанийн дvрмээр тогтоосон журмын дагуу хувь нийлvvлэгчдийн ээлжит хурлаар тєлєєлєн удирдах зєвлєлийн гишvvнийг сонгоно. Тєлєєлєн удирдах зєвлєлийн гишvvний бvрэн эрхийг хугацаанаас ємнє дуусгавар болгосон тохиолдолд хувь нийлvvлэгчдийн ээлжит бус хурлаар гишvvнийг нєхєн сонгож болно. Дvрэмд єєрєєр заагаагvй тохиолдолд тєлєєлєн удирдах зєвлєлийн гишvvдийн бvрэн эрхийн хугацаа дараа жилийн хувь нийлvvлэгчдийн хурал хийх єдрєєр дуусгавар болно.Тєлєєлєн удирдах зєвлєлийн гишvvнийг улируулан сонгож болно.
77.2. Хувь нийлvvлэгчдийн ээлжит бус хурлын шийдвэрээр тєлєєлєн удирдах зєвлєлийн гишvvний бvрэн эрхийг хугацаанаас нь ємнє дуусгавар болгож болно. Хэрэв тєлєєлєн удирдах зєвлєлийг кумулятив аргаар сонгосон бол тєлєєлєн удирдах зєвлєлийг зєвхєн бvрэн бvрэлдэхvvнээр нь хугацаанаас нь ємнє бvрэн эрхийг нь дуусгавар болгож болно.
77.3. Тєлєєлєн удирдах зєвлєлийн гишvvн нь хувь хvн байна.
77.4. Хувьцаат компанийн тєлєєлєн удирдах зєвлєлийн гишvvдийг санал хураах кумулятив аргаар сонгоно.Энэ аргыг хэрэглэхэд энгийн хувьцаа тус бvр сонгогдох гишvvдийн тоотой тэнцэх саналын эрхтэй байх бєгєєд хувь нийлvvлэгч нь єєрийн хувьцаанд ногдох саналаа бvгдийг нь нэг хvнд, эсхvл хэд хэдэн хvнд хуваан єгєх эрхтэй.
77.5. Компанийн дvрэмд єєрєєр заагаагvй бол удаан хугацаагаар vvргээ хэрэгжvvлж чадахгvй болсон, эсхvл нас барсан тєлєєлєн удирдах зєвлєлийн гишvvнийг орлох этгээдийг тєлєєлєн удирдах зєвлєл нєхєн сонгууль явуулах хvртэл тvр томилж болно.

78 дугаар зvйл. Тєлєєлєн удирдах зєвлєлийн дарга
78.1. Компанийн дvрэмд єєрєєр заагаагvй бол тєлєєлєн удирдах зєвлєлийн даргыг тєлєєлєн удирдах зєвлєлийн гишvvдээс нийт гишvvдийн олонхийн саналаар сонгоно.
78.2. Компанийн дvрэмд єєрєєр заагаагvй бол тєлєєлєн удирдах зєвлєлийн дарга нь тєлєєлєн удирдах зєвлєлийн vйл ажиллагааг зохион байгуулж, тvvний хурлыг хуралдуулах, хурал даргалах, хурлын тэмдэглэлийг хєтлvvлэх, хяналт тавих vvргийг гvйцэтгэнэ.
78.3. Тєлєєлєн удирдах зєвлєлийн даргыг тvр эзгvйд тvvний vvргийг тєлєєлєн удирдах зєвлєлийн даргын томилсон, эсхvл тєлєєлєн удирдах зєвлєлийн шийдвэрлэсэн аль нэг гишvvн гvйцэтгэнэ.
78.4. Тєлєєлєн удирдах зєвлєлийн дарга нь vйл ажиллагааны журмаар тогтоосон эрх хэмжээний дотор компанийн нэрийн ємнєєс гэрээ байгуулах болон компанийн эрх ашгийг тєлєєлєх зэргээр компанийн нэрийн ємнєєс итгэмжлэлгvйгээр vйл ажиллагаагаа явуулна.

79 дvгээр зvйл. Тєлєєлєн удирдах зєвлєлийн хурал
79.1. Компанийн дvрэмд єєрєєр заагаагvй бол тєлєєлєн удирдах зєвлєлийн хурлыг сард нэг удаа хуралдуулна, шаардлагатай гэж vзвэл нэмэлт хуралдаан хийж болно. Тєлєєлєн удирдах зєвлєлийн хурлын шийдвэр нь тогтоол байна. Тогтоолд дарга гарын vсэг зурна.
79.2. Тєлєєлєн удирдах зєвлєлийн хурлыг тєлєєлєн удирдах зєвлєлийн дарга, тvvний гишvvд, компанийн гvйцэтгэх удирдлага болон компанийн дvрэмд заасан бусад этгээдийн санаачилга шаардлагаар хуралдуулна. Тєлєєлєн удирдах зєвлєл vйл ажиллагааныхаа журмыг тогтоож батална. Тєлєєлєн удирдах зєвлєл эчнээ санал хураалтаар шийдвэр гаргаж болно.
79.3. Тєлєєлєн удирдах зєвлєлийн гишvvдийн дийлэнх олонхи оролцсоноор хурал хvчин тєгєлдєр болно.Компанийн дvрмээр тусгайлан єндєр хувь тогтоогоогvй бол тєлєєлєн удирдах зєвлєлийн хуралд оролцож байгаа гишvvдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэр хvчин тєгєлдєр болно.Энэ хууль болон компанийн дvрэмд заасны дагуу хэрэв тухайн шийдвэрлэж байгаа асуудлаар тєлєєлєн удирдах зєвлєлийн зарим гишvvн санал єгєх эрхгvй байвал шийдвэрийг саналын эрхтэй тєлєєлєн удирдах зєвлєлийн гишvvдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ.
Тєлєєлєн удирдах зєвлєлийн гишvvдийн тоо нь тогтоосон нийт гишvvдийн тооноос хоёр дахин бага болсон тохиолдолд компани нь гурван сарын дотор тєлєєлєн удирдах зєвлєлийн гишvvдийг сонгохоор хувь нийлvvлэгчдийн ээлжит бус хурлыг хуралдуулна.
Тєлєєлєн удирдах зєвлєлийн хуралд аливаа асуудлыг шийдвэрлэхэд гишvvд бvр саналын нэг эрхтэй байна. Тєлєєлєн удирдах зєвлєлийн гишvvдийн санал тэнцсэн тохиолдолд даргын саналаар асуудлыг шийдвэрлэхээр компанийн дvрэм болон тєлєєлєн удирдах зєвлєлийн vйл ажиллагааны журамд зааж болно.
79.4.Тєлєєлєн удирдах зєвлєлийн хурлын тэмдэглэлд дараахь зvйлийг тусгана:
79.4.1. хурал хийсэн газар болон цаг;
79.4.2. хуралд оролцсон гишvvд;
79.4.3. хурлаар хэлэлцэгдсэн асуудал;
79.4.4. санал хураалтаар шийдвэрлэсэн асуудал болон санал хураалтын дvн;
79.4.5. гаргасан шийдвэр.
Хурлын тэмдэглэлд хурал даргалагч гарын vсэг зурах бєгєєд тухайн тэмдэглэлийн vнэн зєвийг хариуцна.
79.5. Тєлєєлєн удирдах зєвлєлийн хурлын тэмдэглэлийг буруу хєтєлсєн явдал тєлєєлєн удирдах зєвлєлийн хурлаас гаргасан шийдвэрийг хvчингvй болгох vндэслэл болохгvй.

80 дугаар зvйл. Гvйцэтгэх удирдлага
80.1. Гvйцэтгэх удирдлага нь компанийн дvрэм болон тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол хувь нийлvvлэгчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн єдєр тутмын vйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
80.2. Компанийн дvрэмд гvйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжvvлэхээр заагаагvй бол хувь хvн хэрэгжvvлнэ. Хувь хvн гvйцэтгэх удирдлагыг хэрэгжvvлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гvйцэтгэх захирал байна.
80.3. Хувьцаат компанийн гvйцэтгэх удирдлагыг хэрэгжvvлэгч этгээд нь тєлєєлєн удирдах зєвлєлийн гишvvн байж болно. Харин тєлєєлєн удирдах зєвлєлийн дарга байхыг хориглоно.
80.4. Хууль болон компанийн дvрэмд єєрєєр заагаагvй бол тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол хувь нийлvvлэгчдийн хурал/-ийн зєвшєєрсєн тохиолдолд гvйцэтгэх захирал, эсхvл гvйцэтгэх удирдлагыг хэрэгжvvлэгч багийн гишvvн нь єєр компани, аж ахуйн нэгжийн удирдлагад давхар ажиллаж болно.
80.5. Гvйцэтгэх удирдлага нь тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол хувь нийлvvлэгчдийн хурал/-тэй байгуулсан хєлсєєр ажиллах гэрээний vндсэн дээр vйл ажиллагаагаа явуулна. Гэрээнд тєлєєлєн удирдах зєвлєлийг тєлєєлж тvvний дарга /байхгvй бол хувь нийлvvлэгчдийн хурлын дарга/ гарын vсэг зурна. Гэрээнд гvйцэтгэх удирдлагын эрх, vvрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чєлєєлєх vндэслэл, хєлс, урамшуулал зэрэг асуудлыг тусгасан байна.
80.6. Гvйцэтгэх удирдлага нь тєлєєлєн удирдах зєвлєлєєс олгосон эрх хэмжээний хvрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг тєлєєлєх зэргээр компанийн нэрийн ємнєєс итгэмжлэлгvйгээр vйл ажиллагаа явуулна.
80.7. Гvйцэтгэх удирдлагыг багийн хэлбэрээр хэрэгжvvлэх тохиолдолд компанийн дvрэм болон тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол хувь нийлvvлэгчдийн хурал/-тэй байгуулсан гэрээгээр хvлээсэн vvргээ хэрэгжvvлэхтэй холбогдож багийн гишvvдийн ажиллах дотоод журмыг тєлєєлєн удирдах зєвлєлтэй зєвшилцсєний vндсэн дээр батлан мєрдєж ажиллана. Журамд дараахь зvйлийг тусгасан байна.
80.7.1. багийн ахлагч болон гишvvдийн эрхлэх ажил vvргийн хуваарь, ажлын харилцан уялдаа холбоог зохицуулах байдал;
80.7.2. багийн ахлагчийг томилох журам;
80.7.3. багийн ахлагчийн эрх, vvрэг, хариуцлага.
80.8. Баг нь тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол хувь нийлvvлэгчдийн хурал/-ийн ємнє компанийн vйл ажиллагааны талаар хамтын хариуцлага хvлээнэ.
Энэ хуулийн 80.5.-д заасан гэрээ, хэлцэл хийх тєлєєллийг хэрэгжvvлэхэд компанийг тєлєєлж багийн ахлагч гарын vсэг зурна. Багийн ахлагчийг тєлєєлєн удирдах зєвлєлтэй зєвшилцєн багийн гишvvд сонгоно. Багийн ахлагч компанийн гvйцэтгэх захирлын vvргийг гvйцэтгэнэ.
80.9. Гvйцэтгэх удирдлагыг хэрэгжvvлэгч багийн хурал, гаргасан шийдвэрийн тэмдэглэлийг заавал хєтєлнє. Энэ тэмдэглэлийн vнэн зєвийг багийн ахлагч биечлэн хариуцна.
80.10. Гvйцэтгэх удирдлагын бvрэн эрхийг зогсоох шийдвэрийг тєлєєлєн удирдах зєвлєл / байхгvй бол хувь нийлvvлэгчдийн хурал/ хэдийд ч гаргах эрхтэй.

АРАВДУГААР БYЛЭГ
Компанийн эрх бvхий албан тушаалтны хvлээх хариуцлага


81 дvгээр зvйл. Компанийн эрх бvхий албан тушаалтны хvлээх хариуцлага
81.1. Тєлєєлєн удирдах зєвлєл, хамтын гvйцэтгэх удирдлагын гишvvн, гvйцэтгэх захирал, санхvvгийн албаны дарга, ерєнхий нягтлан бодогч, ерєнхий мэргэжилтнvvд зэрэг албан тушаал эрхэлдэг этгээдийг компанийн эрх бvхий албан тушаалтанд тооцно.
81.2. Компанийн эрх бvхий албан тушаалтан нь компанийн дvрэм, тєлєєлєн удирдах зєвлєл / байхгvй бол хувь нийлvvлэгчдийн хурал/-ийн баталсан дотоод журамд заасан vvргийг биелvvлж, компанийн ашиг сонирхлын тєлєє vнэнч шударгаар ажиллана. Тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол хувь нийлvvлэгчдийн хурал/-ийн зєвшєєрснєєс бусад тохиолдолд компанийн нууц мэдээг гуравдахь этгээдэд дамжуулах, хувийн ашиг сонирхлын тєлєє ашиглахыг хориглоно.
81.3. Хуульд єєрєєр заагаагvй бол компанийн эрх бvхий албан тушаалтан єєрийн хууль бус vйл ажиллагаанаас компанид учирсан хохирлыг хариуцна.
81.4. Компанийн эрх бvхий албан тушаалтанд хариуцлага хvлээлгэх, тvvний хэмжээг тогтоох, асуудлыг тєлєєлєн удирдах зєвлєлтэй байгуулсан гэрээ, компанийн дотоод журмаар тогтоох бєгєєд тэдгээрийн дагуу шийдвэрлэх боломжгvй бол шvvхээр шийдвэрлvvлнэ.
81.5. Энэ зvйлд заасны дагуу хэд хэдэн этгээдvvд хариуцлага хvлээх бол тэд компанийн ємнє хамтын хариуцлага хvлээнэ.
81.6. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн энгийн хувьцааны 20 ба тvvнээс дээш хувийг дангаараа буюу тvvнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа хувь нийлvvлэгч нь энэ хуулийн 81-д заасан эрх бvхий албан тушаалтны vvрэг, хариуцлагыг хvлээнэ.

82 дугаар зvйл.Хvлээх хариуцлага
82.1. Компанийн эрх бvхий албан тушаалтан санаатайгаар дараахь хууль бус vйл ажиллагаа явуулсан бол компани болон тvvний хувь нийлvvлэгч, зээлдvvлэгчдэд учруулсан хохирлыг єєрийн хєрєнгєєр хариуцна:
82.1.1. хувийн ашиг сонирхлын vvднээс компанийн нэрийг ашиглан аж ахуйн vйл ажиллагаа явуулсан;
82.1.2. компанийн хувь нийлvvлэгчид, зээлдvvлэгч болон бусад харилцагчдад хуурамч мэдээлэл єгсєн
82.1.3. энэ хуулийн 97 дугаар зvйлд заасан шаардлага зєрчиж нэгдмэл сонирхол бvхий этгээд болохоо мэдэгдээгvй;
82.1.4. энэ хуулийн 95 дvгээр зvйлд заасан журмын дагуу компанийн бичиг баримтыг хадгалаагvй;
82.1.5. энэ хуулийн 81.2. -т заасан зарчмыг баримтлаагvй;
82.1.6. энэ хуулийн 47, 48, 49, 53 дугаар зvйлд заасны дагуу ногдол ашиг хуваарилах, хувьцаа худалдан авах эрхийн бичгийг эргvvлж худалдан авах нєхцєлийг мєрдєєгvй, тєлєєлєн удирдах зєвлєлтэй байгуулсан гэрээ, компанийн дvрмээр тогтоосон эд хєрєнгє захиран зарцуулах эрх хэмжээг хэтрvvлсэн.
82.2. Энэ зvйлд заасан хариуцлагыг энэ хууль болон бусад хуульд заасан бусад хариуцлагатай давхар хvлээлгэж болно.

83 дугаар зvйл. Хувь нийлvvлэгчийн нэхэмжлэл гаргах эрх
83.1. Компанийн энгийн хувьцааны нэг ба тvvнээс дээш хувийг эзэмшигч нь компанийн эрх бvхий албан тушаалтнаар компанид учруулсан хохирлыг нєхєн тєлvvлэхээр шvvхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
83.2. Компани болон тvvний энгийн хувьцааны нэг ба тvvнээс дээш хувийг эзэмшигч нь компани болон єєрт учирсан хохирлыг энэ хуулийн 81.6. -д заасан этгээдээр нєхєн тєлvvлэхээр энэ хуульд заасан журмын дагуу шvvхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

АРВАН НЭГДYГЭЭР БYЛЭГ
Их хэмжээний хэлцэл


84 дvгээр зvйл. Их хэмжээний хэлцэл
84.1. Их хэмжээний хэлцэлд дараахь хэлцлийг тооцно:
84.1.1. хэлцэл хийхийн ємнєх сvvлийн балансын активын нийт дvнгийн 25 хувиас дээш зах зээлийн vнэтэй эд хєрєнгє, эд хєрєнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхvл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцэл; /компанийн єдєр тутмын vндсэн vйл ажиллагаатай холбогдсон хэлцэл vvнд хамаарахгvй/
84.1.2. компанийн урьд гаргасан энгийн хувьцааны 25 хувиас дээш хэмжээний энгийн хувьцаа, энгийн хувьцаа авах эрхийн бичиг буюу энгийн хувьцаанд хєрвєх vнэт цаас гаргах, эсхvл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн гаргалт.
84.2. Их хэмжээний хэлцлийн эд хєрєнгє, эд хєрєнгийн эрхийн зах зээлийн vнийг тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол хувь нийлvvлэгчдийн хурал/ энэ хуулийн 56 дугаар зvйлд заасны дагуу тогтооно.
84.3. Их хэмжээний хэлцэл мєн эсэхийг тодорхойлохдоо тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол гvйцэтгэх удирдлага/ нь аудиторын зєвлємжийн дагуу эд хєрєнгийн балансын vнийг инфляцийн /мєнгєний ханшны уналт/ тvвшинтэй зохицуулан шинэчилж дахин тогтоож болно.
84.4. Нэг ємчлєгчтэй компанид энэ бvлгийн заалтууд vл хамаарна.

85 дугаар зvйл. Их хэмжээний хэлцэл хийх
85.1. Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол хувь нийлvvлэгчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана.
Тєлєєлєн удирдах зєвлєл их хэмжээний хэлцэл хийх тухай шийдвэрийг санал нэгтэй гаргаж чадахгvй тохиолдолд асуудлыг хувь нийлvvлэгчдийн хуралд оруулах бєгєєд уг асуудлыг хуралд оролцож байгаа хувь нийлvvлэгчдийн саналын олонхоор шийдвэрлэнэ.
85.2. Их хэмжээний хэлцэл хийх асуудлаар эсрэг саналтай байсан хувь нийлvvлэгчид нь энэ хуулийн 54 дvгээр зvйлд заасан журмын дагуу єєрийн эзэмшилд байгаа хувьцааг компанид эргvvлэн авахыг шаардах эрхтэй.

АРВАН ХОЁРДУГААР БYЛЭГ
Сонирхлын зєрчилтэй хэлцэл


86 дугаар зvйл. Сонирхлын зєрчил бvхий этгээдтэй хийх хэлцэл
86.1. Компанийн эрх бvхий албан тушаалтан, компанийн энгийн хувьцааны 20 буюу тvvнээс дээш хувийг дангаараа, эсхvл тvvнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчийг энэ хуулийн 86.2.-т заасан нєхцєлд компанитай, эсхvл тvvний хараат болон охин компанитай сонирхлын зєрчилтэй хэлцэл хийх сонирхол бvхий этгээдэд тооцно.
86.2. Энэ хуулийн 86.1.-д заасан этгээд болон тvvний эхнэр, нєхєр, эцэг, эх, хvvхэд, ах, эгч, дvv болон тvvнтэй нэгдмэл сонирхолтой этгээдvvд нь:
86.2.1. хэлцлийн нэг тал, эсхvл хэлцэлд тєлєєлєгч буюу зуучлагчаар оролцож байгаа;
86.2.2. хэлцлийн нєгєє тал болон оролцож байгаа, эсхvл уг хэлцэлд тєлєєлєгч буюу зуучлагчаар оролцож байгаа хуулийн этгээдийн албан тушаалтан, эсхvл энгийн хувьцааных нь /ногдол хувийн/ 20-иос дээш хувийг дангаараа буюу тvvнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа;
86.2.3. хэлцлийн нєгєє тал болон оролцож байгаа, эсхvл тєлєєлєгч буюу зуучлагчаар оролцож байгаа хуулийн этгээдийн, толгойлох компанийн эрх бvхий албан тушаалтан, эсхvл уг компанийн энгийн хувьцаа ногдол хувийн 20 болон тvvнээс дээш хувийг дангаар болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа;
86.2.4. энэ хэлцлийн vр дvнд шууд буюу шууд бусаар эд хєрєнгє, эд хєрєнгийн болон мєнгєєр илэрхийлэгдэх бусад эрхийг худалдах болон худалдан авч байгаа.
86.3. Энэ бvлгийн заалтууд дараахь тохиолдолд vл хамаарна:
86.3.1. компанийн бvх энгийн хувьцааг нэг этгээд эзэмшиж байгаа компанид;
86.3.2. хувьцаа эзэмшигч нь энэ хуулийн 39 дvгээр зvйлд заасны дагуу хувьцаа худалдан авах эрхээ эдлэхэд;
86.3.3. компани нь хувьцаа эзэмшигч тус бvрээс тэдний худалдахаар санал болгож байгаа хувьцааг санал болгосон нийт хувьцааны тєрєл тус бvрийн тоотой хувь тэнцvvлэн худалдан авахад;
86.3.4. бусад компанийн энгийн хувьцааны 75 хувь буюу тvvнээс дээш хувийг эзэмшиж байгаа компани нь энэ хуулийн 20.4.-т заасны дагуу тvvнийг нэгтгэх хэлбэрээр компанийг єєрчлєн байгуулахад.
86.4. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувь нийлvvлэгчийн тоо нь 10-аас илvvгvй бол компанийн дvрэмд энэ хуулийн 86.3-т зааснаас бусад тохиолдлыг зааж болно.

87 дугаар зvйл. Сонирхлын зєрчил бvхий этгээдтэй хийсэн хэлцлийн улмаас vvсэх хохирлыг арилгах
87.1. Сонирхол бvхий этгээдийг энэ хуулийн 88, 89 дvгээр зvйлд заасан шаардлага, журмыг зєрчиж байгуулсан хэлцлийг шvvх хvчин тєгєлдєр бус гэж vзсэн бол vvний улмаас компани болон тvvний хараат компанид vvссэн хохирлыг буруутай этгээд хариуцна.
87.2. Компанийн энгийн хувьцааны нэгээс дээш хувь эзэмшигч болон компанийг тєлєєлєх эрх бvхий албан тушаалтан энэ хуулийн 87.1.-д заасан хариуцлага хvлээлгэхээр шvvхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

88 дугаар зvйл. Хэлцэл хийх сонирхол бvхий этгээдэд тавих шаардлага
88.1. Хэлцэл хийхэд сонирхлын зєрчил бvхий этгээд нь тєлєєлєн удирдах зєвлєл / байхгvй бол гvйцэтгэх удирдлага/ болон аудиторт дараахь зvйлийг мэдvvлэх vvрэгтэй:
88.1.1. дангаараа буюу эхнэр /нєхєр/, эцэг, эх, хvvхэд, ах, эгч, дvv болон нэгдмэл сонирхолтой этгээдтэйгээ хамтран энгийн хувьцааны 20 буюу тvvнээс дээш хувийг эзэмшдэг хуулийн этгээдийн болон тvvний хараат болон охин компанийн талаар;
88.1.2. єєрєє буюу эхнэр /нєхєр/, эцэг, эх, хvvхэд, ах, эгч, дvv нь эрх бvхий албан тушаалтнаар ажилладаг хуулийн этгээдийн болон тvvний бvх хараат болон охин компанийн талаар;
88.1.3. компанийн хийхээр тєлєвлєж байгаа хэлцлийн сонирхол бvхий этгээд болох тухайгаа.
88.2. Хэрэв шийдвэр гаргах байгууллагын бvх гишvvд нь хэлцэл хийх сонирхол бvхий этгээд биш бол хэлцэл хийх сонирхол бvхий этгээд нь уг хэлцлийн талаар шийдвэр гаргахад оролцох эрхгvй.

89 дугаар зvйл. Сонирхлын зєрчилтэй хэлцлийг хийх журам
89.1. Сонирхлын зєрчилтэй хэлцэл хийх тухай хувьцаат компанийн шийдвэр, хараат болон охин компанид сонирхлын зєрчилтэй хэлцэл хийхийг зєвшєєрєх, шаардах тухай шийдвэрийг уг хэлцлийг хийх сонирхолгvй тєлєєлєн удирдах зєвлєл/байхгvй бол хувь нийлvvлэгчдийн хурал/ -ийн хараат бус гишvvдийн олонхийн саналаар гаргана.
89.2. Сvvлийн 3 жил дор дурдсан vйл ажиллагаа эрхлээгvй тєлєєлєн удирдах зєвлєлийн гишvvнийг хараат бус гишvvнд тооцно:
89.2.1. компанийн эрх бvхий албан тушаал эрхэлж байгаагvй, эсхvл уг этгээдийн эхнэр /нєхєр/, эцэг, эх, хvvхэд, ах, эгч, дvv, тvvнтэй нэгдмэл сонирхолтой этгээд нь компани буюу тvvний удирдах байгууллагад албан тушаал эрхэлдэггvй;
89.2.2. компанийн нэгдмэл сонирхолтой этгээд;
89.2.3.нэгдмэл сонирхолтой компанийн эрх бvхий албан тушаал эрхэлдэггvй.
89.3. Сонирхлын зєрчилтэй хэлцлээр худалдах, худалдан авах, захиран зарцуулах эд хєрєнгє, эд хєрєнгийн болон мєнгєєр vнэлж болох бусад эрхийн зах зээлийн vнэ, vйлчилгээний хєлсний хэмжээг энэ хуулийн 56 дугаар зvйлд заасан журмын дагуу тєлєєлєн удирдах зєвлєл тогтооно.
89.4. Хувьцаат компанийн хувьд дараахь тохиолдолд сонирхлын зєрчилтэй хэлцэл /хоорондоо уялдаатай хэд хэдэн хэлцэл/ хийх, хараат болон охин компанид сонирхлын зєрчилтэй хэлцэл хийхийг зєвшєєрєх буюу шаардах шийдвэрийг хувь нийлvvлэгчдийн хурлаар хэлэлцэж хуралд оролцож байгаа сонирхлын зєрчилгvй хувь нийлvvлэгчдийн саналын олонхоор гаргана:
89.4.1. энэ хуулийн 56 дугаар зvйлд заасны дагуу компанийн тєлєєлєн удирдах зєвлєлєєс тогтоосон хэлцлийн vнэ буюу эд хєрєнгє, эд хєрєнгийн болон мєнгєєр vнэлж болох бусад эрх, vйлчилгээний vнэ хєлс нь хэлцэл хийх тухай шийдвэр гаргах vеийн бvртгэлийн vнийн дvнгийн 2 хувиас их байх;
89.4.2. компанийн гаргах энгийн хувьцаа, энгийн хувьцаа худалдан авах эрхийн бичиг буюу энгийн хувьцаанд хєрвєх vнэт цаасны хэмжээ нь компанийн буюу тvvний хараат хувьцаат компанийн урьд гаргасан энгийн хувьцааны vнийн дvнгийн 2 хувиас их байх;
89.4.3. тєлєєлєн удирдах зєвлєлийн бvх гишvvд нь /хувьцаат компанийн хувьд тєлєєлєн удирдах зєвлєлийн бvх хараат бус гишvvд/ хэлцэл хийх сонирхолтой этгээд байх тохиолдолд.
89.5. Сонирхлын зєрчилтэй хэлцэл хийх тухай асуудлыг хувь нийлvvлэгчдийн хуралд оруулах тухай тєлєєлєн удирдах зєвлєлийн шийдвэрийг тєлєєлєн удирдах зєвлєлийн хэлцэл хийх сонирхолгvй гишvvдийн олонхийн саналаар; хувьцаат компанийн тєлєєлєн удирдах зєвлєлийн хараат бус гишvvдийн олонхийн саналаар гаргана.
89.6. Хэлцэл хийх сонирхол бvхий этгээд, эсхvл тvvний эцэг эх, эхнэр, нєхєр, хvvхэд, ах, эгч, тvvнтэй нэгдмэл сонирхолтой этгээдээс зээл авах тухай сонирхлын зєрчилтэй хэлцлийг энэ хуулийн 89.4.-т заасны дагуу батлуулах шаардлагагvй. Энэ хуулийн 86 дугаар зvйлд заасны дагуу хэлцэл хийх сонирхол бvхий этгээдээр тооцохоос ємнє компанийн буюу тvvний хараат компанийн єдєр тутмын аж ахуйн vйл ажиллагааны явцад байгуулагдсан сонирхлын зєрчилтэй хэлцлийг хувь нийлvvлэгчдийн дараагийн ээлжит хурал болох хvртэл энэ хуулийн 89.4.-т заасан журмын дагуу хувь нийлvvлэгчдийн хурлаар батлуулах шаардлагагvй.
89.7. Хувь нийлvvлэгчдийн хурал хийх єдєр компанийн буюу тvvний хараат компанийн єдєр тутмын аж ахуйн vйл ажиллагааны явцад хийсэн хэлцлийг сонирхлын зєрчилтэй эсэхийг тодорхойлох боломжгvй бол хувь нийлvvлэгчдийн хурал нь хийх хэлцлийн тєрєл, хэлцэл хийх этгээд болон хэлцлийн vнийн дээд хэмжээг тусгаж бусад этгээдтэй хамтран компанийн буюу тvvний хараат компанийн хэрэгжvvлэх аж ахуйн vйл ажиллагааг батлах шийдвэр гаргах бєгєєд энэ нєхцєлд энэ хуулийн 89.4.-т заасан шаардлагыг хангасанд тооцно.
89.8. Сонирхлын зєрчилтэй хэлцэл хийх тухай энэ бvлэгт тогтоосон журмыг тодорхой тєрлийн хэлцэл хийхэд баримтлах тухай энэ хууль буюу компанийн дvрэмд заасан журмын хамт нэгэн зэрэг баримтална.

90 дvгээр зvйл.Сонирхлын зєрчилтэй хэлцэл байгуулах журам зєрчсєний vр дагавар
90.1. Энэ хуулийн 86.1.-д заасан этгээд нь энэ хуулийн 88, 89 дугаар зvйлийн шаардлага, журам зєрчсєний улмаас компани буюу тvvний хараат компанид учруулсан хохирлын хэмжээгээр, эсхvл хэлцлийн vр дvнд авсан зvйлээс олсон ашгийн хэмжээгээр хариуцлага хvлээнэ. Уг этгээдтэй байгуулсан хэлцлийг шvvх хvчин тєгєлдєр бус гэж тооцож болно.
90.2. Сонирхлын зєрчилтэй хэлцэл хийсэн компанийн эрх бvхий албан тушаалтан энэ хуулийн 82, 87 дугаар зvйлд заасны дагуу хариуцлага хvлээнэ.
90.3. Энэ хуулийн 86.1.-д заасан этгээд нь энэ хуулийн 88, 89 дугаар зvйлийн шаардлага, журам зєрчсєн болон компанитай хэлцэл байгуулсан хуулийн этгээдийн бvх хувьцааг уг этгээд дангаараа эзэмшдэг нєхцєлд компани нь учирсан хохирлыг уг хуулийн этгээдээр нєхєн тєлvvлэх буюу энэ хэлцлийг хvчин тєгєлдєр бус гэж тооцуулахаар шvvхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
90.4. Компанийн энгийн хувьцааны нэгээс дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч нь, эсхvл компани нь энэ хуулийн 86.1.-д заасан этгээд, эсхvл уг этгээдийн дангаараа бvх хувьцааг эзэмшдэг хуулийн этгээдийн эсрэг шvvхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
90.5. Энэ хуулийн 90.3.-т зааснаас бусад тохиолдолд энэ хуулийн 89 дугаар зvйлд заасан журам зєрчсєн бєгєєд эдгээр зєрчлийн талаар энэ хэлцлийг байгуулсан этгээд мэдээгvй болон мэдэх боломжгvй байсан нєхцєлд уг хэлцлийг хvчин тєгєлдєр бус гэж тооцохгvй.

АРВАН ГУРАВДУГААР БYЛЭГ
Компанийн санхvv, эдийн засгийн vйл ажиллагаанд тавих хяналт


91 дvгээр зvйл. Компанийн санхvv, эдийн засгийн vйл ажиллагаанд тавих аудиторын хяналт
91.1. Дvрэмд єєрєєр заагаагvй бол компани нь санхvvгийн тайланг шалгуулж баталгаажуулах, санхvv, эдийн засгийн vйл ажиллагаанд бvрэн болон хэсэгчилсэн шалгалт хийлгэх зорилгоор гэрээний vндсэн дээр аудиторыг томилон ажиллуулж болно. Хувьцаат компанийн дvрэмд аудиторыг заавал ажиллуулахаар заана.
91.2. Компанийн тєлєєлєн удирдах зєвлєл /байхгvй бол хувь нийлvvлэгчдийн хурал/ аудиторыг сонгож, тvvнтэй байгуулах гэрээг батална. Гэрээнд компанийн болон аудиторын эрх, vvрэг, хариуцлага, аудиторд тєлєх хєлсний хэмжээг заана. Санхvv, эдийн засгийн vйл ажиллагаанд хийх аудиторын шалгалт нь ээлжит ба ээлжит бус байна. Компанийн жилийн санхvvгийн тайланг баталгаажуулахын тулд ээлжит шалгалт хийнэ. Ээлжит бус шалгалтыг тєлєєлєн удирдах зєвлєл, эсхvл энгийн хувьцааны 10-аас дээш хувийн эзэмшигчдийн шаардлагаар хэдийд ч хийж болно. Аудиторын ээлжит шалгалтын хєлсийг компани хариуцан тєлєх бєгєєд ээлжит бус шалгалтыг тvvнийг захиалж гэрээг нь байгуулж хийлгэсэн хувь нийлvvлэгч хариуцаж тєлнє. Шалгалтын явцад компанийн эрх бvхий албан тушаалтан компани болон хувьцаа эзэмшигчдэд хохирол учруулсан нь тогтоогдвол шалгалтын хєлсийг буруутай этгээд хариуцан тєлнє.
91.3. Компанийн эрх бvхий албан тушаалтан аудиторын шаардлагаар компанийн санхvv-эдийн засгийн vйл ажиллагааны талаархи баримт бичгийг танилцуулах vvрэгтэй.
91.4. Аудитор нь хувь нийлvvлэгчдийн хуралд зєвхєн тайлбар єгєх vvрэгтэй оролцож болно.
91.5. Дараахь этгээдийг компанийн аудитороор сонгон ажиллуулахыг хориглоно:
91.5.1. компанийн нэгдмэл сонирхолтой этгээд, компанийн эрх бvхий албан тушаалтан, тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд компанийн буюу нэгдмэл сонирхолтой компанийн хєлсний ажилтан, эрх бvхий албан тушаалтан бол;
91.5.2. компанийн болон тvvнтэй нэгдмэл сонирхолтой этгээдийн гаргасан vнэт цаас, эсхvл компанийн болон тvvнтэй нэгдмэл сонирхолтой этгээдэд холбогдох бусад эд хєрєнгє буюу эд хєрєнгийн эрх эзэмшдэг бол;
91.5.3. компанитай аудитиас бусад асуудлаар аливаа хэлцэл хийсэн этгээд бол.
91.6. Аудиторын гаргасан дvгнэлтийн шинж чанараас хамааруулан олгох хєлсний хэмжээг тогтоохыг хориглоно.
91.7. Компанийн санхvv, эдийн засгийн vйл ажиллагаанд хийсэн шалгалт /баримт шалгалт/-ын дvнг vндэслэн компанийн аудитор нь дараахь мэдээллийг агуулсан дvгнэлт гаргана:
91.7.1. компанийн санхvvгийн тайлангийн vзvvлэлт vнэн зєв эсэх;
91.7.2. нягтлан бодох бvртгэл хєтлєлт, санхvvгийн тайлан гаргалт зохих журмын дагуу хийгдсэн эсэх, зєрчил байвал уг зєрчлийг тохиодол тус бvрээр тодорхойлох;
91.7.3. шалгалтын хугацаанд хийгдсэн сонирхлын зєрчил бvхий хэлцлvvдийн жагсаалт, уг хэлцлийг энэ хуульд заасан журмын дагуу хийсэн эсэх тухай тодорхойлолт;
91.7.4. хувьцаат компанийн хувьд Yнэт цаасны хороо болон Хєрєнгийн биржээс тогтоосон бусад мэдээлллvvд;
91.7.5. компанийн дvрэм болон аудитын гэрээгээр тодорхойлсон бусад мэдээллvvд.

92 дугаар зvйл. Хянан шалгах зєвлєл
92.1. Хувьцаат компани нь хянан шалгах зєвлєлтэй байх бєгєєд хязгаарлагдмал хариуцлагатай компани хянан шалгах зєвлєлтэй байж болно. Хянан шалгах зєвлєлийн гишvvдийн тоо, тэдгээрийг сонгох журам, бvрэн эрхийн хугацаа, эрх, vvргийг компанийн дvрмээр тогтооно.
92.2. Хянан шалгах зєвлєл нь компанийн дvрэм, хувь нийлvvлэгчдийн хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, компанийн удирдлагын vйл ажиллагааны болон санхvvгийн тайлангийн талаар дvгнэлт гаргаж хувь нийлvvлэгчдийн хуралд танилцуулах, хувь нийлvvлэгчдийн санал, гомдлын дагуу компанийн аж ахуй, санхvvгийн vйл ажиллагааг хянан шалгах зэрэг энэ хууль болон компанийн дvрэмд заасан бусад бvрэн эрхтэй.
92.3. Хянан шалгах зєвлєлийн vvргийг нэг хянан шалгагч хэрэгжvvлэхээр дvрэмд тусгаж болно.
92.4. Хянан шалгах зєвлєлийн гишvvдийг хувь нийлvvлэгчдийн хурлаас сонгоно.
92.5. Хянан шалгах зєвлєлийн гишvvд нь компанийн эрх бvхий албан тушаалтан байхыг хориглоно.
92.6. Хянан шалгах зєвлєл нь энэ хуулийн 62.2-т заасны дагуу хувь нийлvvлэгчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахыг шаардах эрхтэй.

93 дугаар зvйл. Компанийн нягтлан бодох бvртгэл, тайлан
93.1. Компани нь хуулиар тогтоосон журмын дагуу нягтлан бодох бvртгэл хєтлєн санхvvгийн тайлан гаргаж, хувь нийлvvлэгч болон эрх бvхий бусад этгээдэд танилцуулна. Хувьцаат компанийн хувьд Yнэт цаасны хороо болон Хєрєнгийн биржээс тогтоосон нэмэлт, мэдээллийг санхvvгийн тайлангийн хамт дээрх газруудад зохих хугацаанд нь хvргvvлэн нийтэд мэдээлэх vvрэгтэй.
93.2. Компанийн санхvvгийн жилийн эхлэх, дуусах хугацааг дvрмээр тогтооно.
93.3. Компани нягтлан бодох бvртгэл хєтєлж санхvvгийн тайлан гаргах бєгєєд тvvний vнэн зєвийг компанийн гvйцэтгэх удирдлага хариуцна.

94 дугаар зvйл. Компанийн санхvvгийн болон vйл ажиллагааны тайлан
94.1. Компанийн санхvvгийн тайланд дараахь зvйлийг тусгана:
94.1.1. баланс;
94.1.2. орлого, vр дvнгийн тайлан;
94.1.3. мєнгєн гvйлгээний тайлан;
94.1.4. хуримтлагдсан ашгийн тайлан;
94.1.5. тухайн тайлангийн хугацаанд хийгдсэн сонирхлын зєрчил бvхий хэлцлийн жагсаалт, нэр тєрєл, vнийн дvнгийн хамт;
94.1.6. нэмэлт тайлбар;
94.1.7. бусад.
Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дvрмээр санхvvгийн тайланд оруулах нэмэлт зvйлийг тогтоож болно.
94.2. Татвартай холбогдон авах нэмэлт тайлбарыг Сангийн яам, хувьцаат компанийн санхvvгийн тайлангийн агуулга болон нэмэлт тайлбарын талаархи загвар, журмыг Yнэт цаасны хорооноос тогтоож болно.
94.3. Компанийн тєлєєлєн удирдах зєвлєл нь хувь нийлvvлэгч нарт зориулан жилийн vйл ажиллагаа, бvтэц, зохион байгуулалт, хєрєнгийн талаар тайлан илтгэл бичиж хvргvvлэх бєгєєд тайланд доорх зvйлийг тусгана:
94.3.1. тайлангийн хугацаанд компанийн эрхлэн явуулсан vндсэн vйл ажиллагааны талаархи танилцуулга, гарсан єєрчлєлтvvд болон эдгээр vйл ажиллагааны vр дvнгийн байдал, бvтэц, зохион байгуулалт, тvvний єєрчлєлт;
94.3.2. тайлангийн хугацаанд компанийн эрх бvхий албан тушаалтанд олгосон шагнал урамшил удирдлагын зардлын хэмжээ;
94.3.3. компанийн дvрмээр тогтоосон бусад мэдээлэл;
94.3.4. хувьцаат компанийн жилийн тайланд тусгах нэмэлт мэдээллийг Yнэт цаасны хороо тогтоож болно.
94.4. Тєлєєлєн удирдах зєвлєл нь санхvvгийн тайлангийн талаар дvгнэлт гаргаж хувь нийлvvлэгчдийн хуралд оруулж хэлэлцvvлнэ. Хуульд заасан тохиолдолд тєлєєлєн удирдах зєвлєлийн дvгнэлт гаргахын ємнє санхvvгийн тайланг аудитор шалгаж баталгаажуулна.

95 дугаар зvйл. Компанийн бичиг баримтыг хадгалах
95.1. Компани нь дараахь бичиг баримтыг хадгалах vvрэгтэй:
95.1.1. компанийн дvрэм, дvрэмд орсон нэмэлт єєрчлєлт, компанийг байгуулах тухай vvсгэн байгуулагчдын хурлын шийдвэр, компанийн бvртгэлийн гэрчилгээ;
95.1.2. хувь нийлvvлэгчдийн хурал, тєлєєлєн удирдах зєвлєл, гvйцэтгэх байгууллага болон хянан шалгах зєвлєлєєс баталсан компанийн дотоод бичиг баримт;
95.1.3. компанийн салбар болон тєлєєлєгчийн газрын дvрэм;
95.1.4. нягтлан бодох бvртгэлд тусгагдсан эд хєрєнгє болон эд хєрєнгийн эрхийг нотлох бичиг баримт;
95.1.5. хувь нийлvvлэгчдийн хурал, тєлєєлєн удирдах зєвлєл болон хамтын удирдлагын гvйцэтгэх байгууллагын хурлын тэмдэглэл, компанийн гvйцэтгэх байгууллагын vvргийг ганцаарчлан гvйцэтгэж байгаа этгээдийн тушаал болон шийдвэрvvд;
95.1.6. хянан шалгах зєвлєлийн хурлын тэмдэглэл, хянан шалгах зєвлєл болон аудиторын дvгнэлт;
95.1.7. санхvvгийн болон vйл ажиллагааны тайлан;
95.1.8. хувьцаа болон vнэт цаас гаргах журам;
95.1.9. анхан шатны болон нягтлан бодох бvртгэлийн бичиг баримт;
95.1.10. компанийн нэгдмэл сонирхолтой этгээдvvдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн эзэмшилд байгаа хувьцааны тєрєл, тоо;
95.1.11. энэ хууль болон компанийн дvрмээр тодорхойлогдсон компанийн бусад дотоод бичиг баримт.
95.2. Компани нь энэ хуулийн 95.1.-д заасан баримтыг єєрийн vйл ажиллагаа эрхлэн явуулах газар буюу хувь нийлvvлэгчдийн мэдэх, тэдний нэвтрэх боломж бvхий газар хадгална.
95.3. Компани нь єєрийн дvрэм, тvvний нэмэлт, єєрчлєлтийг байнга хадгална. Энэ хуулийн 95.1.-д заасан бусад бичиг баримтыг компани нь 5 жилийн хугацаагаар хадгалах бєгєєд энэ хугацаа дууссаны дараа эдгээр бичиг баримтыг архивт шилжvvлнэ.
95.4. Энэ хуулийн 95.1.-д заасан баримт бичгийг зохих журмын дагуу холбогдох этгээдээс хvлээн авч хадгалах, эрх бvхий этгээдэд танилцуулах архивт шилжvvлэх зэрэг ажиллагааг компанийн тєлєєлєн удирдах зєвлєлийн нарийн бичгийн дарга /байхгvй бол гvйцэтгэх удирдлагын холбогдох албан тушаалтан / эрхлэн гvйцэтгэнэ.
Компанийн тєлєєлєн удирдах зєвлєлийн нарийн бичгийн дарга нь тєлєєлєн удирдах зєвлєлийн дотоод vйл ажиллагааг биечлэн хариуцаж бичиг баримтыг хєтлєх vvрэг хvлээнэ.

96 дугаар зvйл. Компанийн талаар мэдээлэл авах
96.1. Хувьцаат компани нь єєрийн жилийн санхvvгийн болон vйл ажиллагааны тайлан, компанийн нэгдмэл сонирхолтой этгээдvvдийн нэрс, тэдгээрийн эзэмшилд байгаа хувьцааны тєрєл, тоо болон Yнэт цаасны хороо, Хєрєнгийн биржийн дvрэм, журмаар тогтоосон бусад мэдээллийг єєрийн vнэт цаас эзэмшигчийн хvсэлтээр танилцуулах vvрэгтэй.
96.2. Компани нь анхан шатны болон нягтлан бодох бvртгэл, компанийн гvйцэтгэх удирдлагын хурлын тэмдэглэл, тушаал, шийдвэр болон хууль тогтоомжоор нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад бичиг баримттай танилцах, vнэ тєлбєртэй хуулбарлан авах бололцоог хувь нийлvvлэгчдэд олгох vvрэг хvлээнэ.
96.3. Хувьцаат компанийн энгийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувь нийлvvлэгч, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн аль нэг хувь нийлvvлэгч нь компанийн энгийн хувьцаа эзэмшигчдийн нэр, хаяг, эзэмшиж байгаа хувьцааны тоо зэргийг агуулсан бvртгэлийг шаардан гаргуулах эрхтэй. Компанийн гvйцэтгэх удирдлага, эсхvл хувь нийлvvлэгчдийн бvртгэл хєтлєх эрх бvхий байгууллага уг шаардлагыг хvлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор шаардлага гаргасан єдрєєр тасалбар болгон бvртгэлийг гаргаж єгєх vvрэгтэй. Yvнтэй холбогдон гарах зардлыг шаардлага тавьсан этгээд хариуцна.

97 дугаар зvйл. Компанийн нэгдмэл сонирхолтой этгээд, тvvний талаархи мэдээлэл
97.1. Дараахь тохиолдлыг энэ хуульд заасан компанийн нэгдмэл сонирхолтой этгээд гэж тооцно:
97.1.1. тодорхой гэрээний vндсэн дээр хамтран компанийн шийдвэрийг тодорхойлох боломж бvхий бvлэг хvмvvс ;
97.1.2. толгойлох болон хараат компаниуд;
97.1.3. нэг толгойлох компанийн хараат компаниуд;
97.1.4. тодорхой гэрээний vндсэн дээр хамтран компанийн шийдвэрийг тодорхойлох боломж бvхий компани болон хvн /бvлэг хvмvvс/;
97.1.5. нэг хvн / бvлэг хvн/ гаргах шийдвэрийг нь тодорхойлох боломж бvхий компаниуд;
97.1.6. компани болон уг компанийн албан тушаалтан;
97.1.7. гэр бvлийн гишvvд, эхнэр, нєхєр;
97.1.8. эцэг, эх болон хамт амьдардаг 18-аас доош насны хvvхэд.
97.2. Компанийн нэгдмэл сонирхолтой этгээд нь єєрсдийн эзэмшиж байгаа vнэт цаасны тухай мэдээллээ нэгдмэл сонирхолтой этгээд болсон єдрєєс хойш ажлын 30 хоногийн дотор компанид бичгээр мэдэгдэх vvрэгтэй.
97.3. Нэгдмэл сонирхолтой этгээд нь дээр дурдсан мэдээллийг єгєєгvй буюу хугацаа хэтрvvлж єгснєєс компанид хохирол учруулбал уг хохиролыг нэгдмэл сонирхолтой этгээд хариуцна.

АРВАН ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ
Бусад зvйл


98 дугаар зvйл. Хууль хvчин тєгєлдєр болох
98.1. Энэ хуулийг хvчин тєгєлдєр болохоос ємнє байгуулагдсан компаниуд 2000 оны 9 дvгээр сарын 01-ний дотор компанийхаа дvрмийг энэ хуульд нийцvvлэн єєрчилнє. Энэ хууль хvчин тєгєлдєр болсон єдрєєс компанийн дvрмийг энэ хуульд нийцvvлэн єєрчлєх хvртэлх хугацаанд тэдгээрийн vvсгэн байгуулсан бичиг баримт нь дээр дурдсан хэм хэмжээнд харш бус байгаа хэсгээрээ хvчин тєгєлдєр байна. Энэ хуулийн хэм хэмжээнд єєрийн дvрмийг нийцvvлэн єєрчлєєгvй компанийн хувь нийлvvлэгч нь компанийн дvрмийг энэ хуульд нийцvvлэн єєрчлєхийг шаардах, шийдвэр гаргуулахаар шvvхэд хандах эрхтэй.
/Энэ хэсэгт 2000 оны 5 дугаар сарын 12-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/.
98.2. Энэ хуульд нийцvvлэн єєрчлєхтэй холбогдон гарсан дvрмийн нэмэлт, єєрчлєлтvvдийг бvртгэхэд компани нь хураамж тєлєхгvй.
98.3. Энэ хууль хvчин тєгєлдєр болсон єдрєєс эхлэн компанитай холбогдох хvчин тєгєлдєр vйлчилж байгаа хууль тогтоомж нь энэ хуульд харшлаагvй бол хvчин тєгєлдєр байна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ