Á Y Ë Ã Y Y Ä
I Ávëýã
Íèéòëýã víäýñëýë
II Ávëýã
Çîõèîã÷èéí ýäëýõ ýðõ
III Ávëýã
Ávòýýëèéã äàé÷ëàí àâàõ, çºâøººðºëãvé àøèãëàõ
IV Ávëýã
Çîõèîã÷èéí ýðõèéí õóãàöàà, ýðõ ºâëºõ
V Ávëýã
Çîõèîã÷èéí áóñàä ýðõvvä
VI Ávëýã
Áóñàä çvéë
Õóóëü, òîãòîîìæóóä
Ãîë õóóäàñ

1993 оны 6 дугаар сарын 22-ны єдєр

ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТУХАЙ

 

НЭГДYГЭЭР БYЛЭГ
Нийтлэг vндэслэл

1 дvгээр зvйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь зохиогчийн эрхийг хамгаалах, зохиогчийн эрхэд хамаарах бvтээлийг ашиглахтай холбогдож vvссэн харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зvйл. Зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомж

1. Зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомж нь Yндсэн хууль, энэ хууль болон Монгол Улсын хууль тогтоомжийн холбогдох бусад актаас бvрдэнэ.

2. Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжоос єєрєєр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мєрдєнє.

З дугаар зvйл. Зохиогчийн эрхэд хамаарах бvтээл

1. Зохиогчийн эрхэд агуулга, зориулалт, хэлбэр, бvтээсэн болон хvртээл болох аргаасаа vл шалтгаалан дараахь бvтээл хамаарна:

/Энэ хэсэгт 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

1/ шинжлэх ухаан, уран зохиолын зэрэг утга зохиолын аман буюу бичмэл бvх тєрлийн бvтээл;

2/ хєгжмийн урлагийн бvх тєрлийн бvтээл;

З/ дvрслэх урлагийн болон хавсарга урлагийн бvх тєрлийн бvтээл;

4/ архитектурын бvтээл, барилга байгууламжийн зураг тєсєл;

5/ бvжгийн урлагийн бvх тєрлийн бvтээл, уран нугаралт, пантомим;

6/ жvжгийн бvх тєрлийн бvтээл;

7/ кино урлагийн болон тvvнтэй тєсєєтэй аргаар туурвисан бvх тєрлийн бvтээл;

8/ гэрэл зургийн болон тvvнтэй тєсєєтэй аргаар туурвисан бvх тєрлийн бvтээл;

9/ шинжлэх ухаан, техникийн холбогдолтой тєсєл, зураг, бvдvvвч, загвар;

10/ цахим тооцоолуурын хєтєлбєр;

11/ єєрийн зорилго, бvтэц, агуулгаараа оюуны бvтээл болох лавлах, толь бичиг, зохиолын цоморлиг, бусад мэдээллийн сангийн эмхтгэл. Ингэхдээ тэдгээрийг агуулж байгаа эх бvтээлийн зохиогчийн эрхийг хєндєхгvй;

/Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

12/ урьд туурвисан бvтээлийг ашиглан тvvний vндсэн дээр бий болгосон хялбаршуулсан бичвэр, орчуулга, хєгжмийн болон урлагийн бусад бvтээлийн зохиомж, найруулга зэрэг vvсмэл бvтээл.

/Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

1З/ зохиогчийн оюуны бvтээлч vйл ажиллагааг илэрхийлж чадахуйц бусад бvтээл.

/Зохиогчийн эрхэд хамаарах бvтээлийг энэ хуульд цаашид "бvтээл" гэнэ/

2. Дараахь зvйлийг зохиогчийн эрхийн бvтээлд тооцохгvй:

1/ хууль тогтоомж, эрх зvйн бусад акт;

2/ шvvхийн шийдвэр, албан ёсны баримт бичиг;

З/ шvvх хуралдаан болон улс тєрийн хурал, цуглаанд хэлсэн vг;

4/ энэ хэсгийн 1, 2, З дахь заалтад заасан баримт бичгийн орчуулга;

5/ тоо, баримт бvхий сонордуулгын шинжтэй аливаа мэдээ;

6/ аливаа санаа, арга ажиллагаа, ажлын арга барил буюу математикийн vзэл баримтлал.

/Энэ хэсгийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

З. Ардын урлагийн бvтээлд тулгуурлан бvтээсэн, єєрчлєн сайжруулсан, vзvvлбэр болгон тоглосон, эмхэтгэсэн, кино, дуу авиа, дvрс бичлэг болон тvvнтэй тєсєєтэй аргаар туурвисан vvсмэл бvтээлийн зохиогчийн эрх нь энэ хуулиар хамгаалагдана.

/Энэ хэсгийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

4. Зохиогчийн эрхэд хамаарах бvтээл нь туурвисан єдрєєс эхлэн хамгаалагдах бєгєєд зохиогч хvсвэл єєрийн бvтээл, тvvнтэй холбоотой эд хєрєнгийн эрхийг шилжvvлэх гэрээ, хэлцлийг Оюуны ємчийн газарт бvртгvvлж болно.

/Энэ хэсгийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

4 дvгээр зvйл. Зохиогч

1. Бvтээл туурвисан этгээдийг зохиогч гэнэ.

2. Бие даасан хэсэгт хуваагдахгvй хамтын бvтээл туурвисан хоёр буюу тvvнээс дээш этгээдийг хамтарсан зохиогчид гэнэ. Хамтарсан зохиогчид тухайн бvтээлийн зохиогчийн эрхийг хамтран эдэлнэ.

З. Бие даасан хэсэгт хуваагдах хамтын бvтээл туурвисан хоёр буюу тvvнээс дээш этгээдийг нэгдсэн зохиогчид гэнэ. Нэгдсэн зохиогчид тухайн бvтээлийн зохиогчийн эрхийг хамтран эдлэхээс гадна єєрт хамаарах хэсэгт зохиогчийн эрхийг бусад зохиогчтой байгуулсан гэрээний vндсэн дээр дангаар эдэлж болно.

5 дугаар зvйл. Зохиогчийн эрх эдлэх этгээд

1. Зохиогчийн эрхийг дараахь этгээд эдэлнэ:

1/ бvтээл туурвисан Монгол Улсын иргэн, тус улсын нутаг дэвсгэрт байнга оршин суугаа гадаадын иргэн, харъяалалгvй хvн;

2/ Монгол Улсад бvтээлээ анх удаа нийтийн хvртээл болгосон гадаадын иргэн. Гадаадын иргэн бvтээлээ єєр улсад нийтийн хvртээл болгосон єдрєєс хойш 30 хоногийн дотор Монгол Улсад нийтийн хvртээл болгосон бол Монгол Улсад анх удаа бvтээлээ нийтийн хvртээл болгосонтой адилаар vзнэ;

З/ уран баримал, уран барилга болон барилга байгууламжийн бvрэлдэхvvн хэсэг болох дvрслэх урлагийн бvтээлээ тус улсын нутаг дэвсгэрт байнга байрлуулсан зохиогч;

4/ зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжоор тогтоосон нєхцєл, хэмжээ хязгаарын дотор зохиогчийн эрх эдлэх хуулийн этгээд.

5/ Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд нэгдэн орсон бусад улсын иргэн, хуулийн этгээд болон харьяалалгvй хvн.

/Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмсэн/

2. Албан vvргээ гvйцэтгэх журмаар бvтээл туурвисан зохиогч тухайн байгууллагатай хийсэн гэрээнд єєрєєр заагаагvй бол уг бvтээлийн зохиогчийн эрхийг эдэлнэ.

/Энэ хэсгийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

6 дугаар зvйл. Оюуны ємчийн газар

1. Зохиогчийн эрхэд хамаарах бvтээлийн ажлыг хууль зvйн сайдын эрхлэх асуудлын хvрээнд Засгийн газрын хэрэгжvvлэгч агентлаг-Оюуны ємчийн газар эрхлэн дараахь чиг vvргийг гvйцэтгэнэ:

1/ зохиогчийн эрхэд хамаарах бvтээлийн мэдvvлэг хvлээн авч хянан шийдвэрлэх;

2/ бvтээлийн гэрчилгээ олгох;

3/ бvтээлийн талаархи мэдээллийг хэвлэн нийтлэх;

4/ бvтээлийн мэдээллийн нэгдсэн сан бvрдvvлэх;

5/ зохиогчийн эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлэхэд лавлагаа гаргаж єгєх;

6/ зохиогчийн хvсэлтээр тvvнтэй байгуулсан гэрээний vндсэн дээр эх бvтээл хадгалах, хамгаалах, ашиглахтай холбогдсон арга хэмжээ авах;

7/ Зохиогчийн эрхийн тухай хуулийг хэрэгжvvлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;

8/ тодорхой бvтээлийн зохиогчийн эрхийг єєрийн болон гадаад оронд тєлєєлєн хамгаалах;

9/ бvтээлийн болон тvvнтэй холбоотой гэрээний улсын бvртгэл хєтлєх;

10/ бvтээлийн гэрчилгээний загвар тогтоох;

11/ зохиогчийн эрхэд хамаарах бvтээлийн vнэлгээ тогтоох;

12/ зохиогчийн эрхэд хамаарах бvтээлийн итгэмжлэгдсэн тєлєєлєгчєєр ажиллах иргэн, хуулийн этгээдийг шалгаруулж зєвшєєрєл олгох.

13/ оюуны ємчийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих улсын хяналтыг хэрэгжvvлэх, оюуны ємчийн улсын байцаагч ажиллуулах.

/Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 1996 оны 12 дугаар сарын 13-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

2. Оюуны ємчийн газар нь vйл ажиллагааныхаа орлогоор санхvvжнэ.

/Энэ хэсгийг 1996 оны 12 дугаар сарын 13-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

3. Оюуны ємчийн улсын хяналтын дvрмийг Засгийн газар батална.

/Энэ хэсгийг 1996 оны 12 дугаар сарын 13-ны єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон ба 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмсэн/

4. /Энэ хэсгийг 1996 оны 12 дугаар сарын 13-ны єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/

5. Оюуны vнэт зvйлсийг хамгаалах сайн дурын байгууллага нь энэ хуулийн дагуу зохиогчийн эрхийг хэрэгжvvлэхэд тус дєхєм vзvvлэх зорилгоор зохиогчийн эрхийн байгууллагатай хамтран ажиллаж болно.

61 дvгээр зvйл. Хамтын удирдлагын байгууллага

1. Зохиогч, уран бvтээлчид эрхээ хамгаалуулах зорилгоор тєрийн бус байгууллага болох Хамтын удирдлагын байгууллага байгуулж болно.

2. Хамтын удирдлагын байгууллага нь зохиогчийн эрхийг хамгаалах vйл ажиллагаа явуулахдаа Оюуны ємчийн газартай гэрээ байгуулж ажиллана. Хамтын удирдлагын байгууллага, Оюуны ємчийн газар хамтран ажиллах журмыг оюуны ємчийн асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага тогтооно.

З. Хамтын удирдлагын байгууллага нь єєрийн гишvvдийн эрх ашгийг хамгаалах талаар дараахь vйл ажиллагаа явуулах эрхтэй:

1/ бvтээлийг нь ашиглуулах талаар гишvvдтэй гэрээ байгуулах;

2/ бvтээл ашиглах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гишvvний нэрийн ємнєєс гэрээ байгуулах;

З/ Оюуны ємчийн газартай хамтарч бvтээл ашигласны тєлбєрийн хэмжээг тогтоох;

4/ бvтээл ашиглуулсны тєлбєр хураах, гишvvдэд хуваарилах;

5/ гишvvдийн бvтээлийг хууль бусаар ашигласан тухай мэдээллийн дагуу Оюуны ємчийн газартай хамтарч шалгалт хийх, холбогдох арга хэмжээ авах.

4. Хамтын удирдлагын байгууллага нь гишvvдийнхээ бvтээлийг ашиглуулснаас олсон орлогын 1О хувийг Оюуны ємчийн газарт vлдээнэ.

/Энэ зvйлийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмсэн/

ХОЁРДУГААР БYЛЭГ
Зохиогчийн эдлэх эрх

7 дугаар зvйл. Зохиогчийн эдлэх эрх

Зохиогч бvтээлийнхээ хувьд эд хєрєнгийн бус амины эрх болон бvтээл ашиглах онцгой / эд хєрєнгийн/ эрх эдэлнэ.

8 дугаар зvйл. Эд хєрєнгийн бус амины эрх

Зохиогч бvтээлийнхээ хувьд эд хєрєнгийн бус амины дараахь эрх эдэлнэ:

1/ нэр хэрэглэх. Зохиогч бvтээлээ єєрийн буюу зохиомол / нууц/ нэрээ, эсхvл нэргvйгээр нийтийн хvртээл болгох эрхтэй. Уг нэрийг зохиогчийн зєвшєєрєлгvйгээр єєрчлєх, задруулахыг хориглоно;

2/ нэрээ дурдуулах. Зохиогч бvтээлээ нийтийн хvртээл болгосон тохиолдолд тухай бvр нэрээ дурдуулах эрхтэй;

З/ бvтээл нь халдашгvй байх. Бvтээл, бvтээлийн нэрийг зохиогчийн зєвшєєрєлгvйгээр аливаа арга, хэлбэрээр хувиргах, гажуудуулахыг хориглоно.

9 дvгээр зvйл. Бvтээл ашиглах онцгой / эд хєрєнгийн / эрх

1. Зохиогч бvтээлийнхээ хувьд бvтээл ашиглах дараахь онцгой / эд хєрєнгийн/ эрх эдэлнэ:

1/ хуулбарлах, олшруулах. Зохиогч эх бvтээлээ хэвлэх, зурах, сийлэх, цутгах, гэрэл зураг авах, дуу авиа, дvрс бичлэг хийх болон бусад аргаар хуулбарлах, олшруулах онцгой эрхтэй;

2/ єєрчлєх, засварлах, орчуулах. Зохиогч єєрийн бvтээл, бvтээлийн нэрийг єєрчлєх, бvтээлээ засварлах, орчуулах онцгой эрхтэй;

З/ нийтийн хvртээл болгох. Зохиогч эх бvтээл болон хуулбарласан, олшруулсан єєрийн бvтээлийг худалдах, шилжvvлэх зэргээр нийтийн хvртээл болгох онцгой эрхтэй;

4/ танилцуулах. Зохиогч бvтээлээ зохиогчийн эрхийг шилжvvлэлгvйгээр аливаа арга хэлбэрээр бусдад танилцуулах онцгой эрхтэй.

5/ тєлбєртэй ашиглуулах. Зохиогч бvтээлээ бусдад тєлбєртэй ашиглуулах онцгой эрхтэй.

/Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмсэн/

2. Энэ зvйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийг гагцхvv зохиогчийн зєвшєєрлєєр бусдад шилжvvлнэ.

З. Зохиогч бvтээлээ vнэлэх, бvтээлээ бусдад ашиглуулсны тєлєє vнэ хєлс авах эрх эдэлнэ.

1О дугаар зvйл. Бvтээлд хэрэглэх таних тэмдэг

Бvтээл ашиглах онцгой эрх эзэмшигч нь нийтийн хvртээл болгосон бvтээлийн зохиогчийн эрх нь хамгаалагдсаныг илэрхийлэх дугуй хvрээтэй "С" гэсэн латин vсэг бvхий таних тэмдэг хэрэглэж болно. Уг таних тэмдгийн хамт бvтээлийг анх нийтийн хvртээл болгосон он, бvтээл ашиглах онцгой эрх эзэмшигчийн нэрийг бичнэ.

11 дvгээр зvйл. Бvтээл ашиглах онцгой эрхээ бусдад шилжvvлэх

1. Бvтээлээ ашиглах онцгой эрхийг гагцхvv бичгээр vйлдсэн гэрээний vндсэн дээр бvрэн буюу хэсэгчилэн бусад этгээдэд шилжvvлнэ.

2. Энэ зvйлийн 1 дэх хэсэгт заасан гэрээнд дараахь зvйлийг заавал тусгана:

1/ бvтээл ашиглах арга, хэлбэр, хугацаа;

2/ зохиогчийн эдлэх эрх, хvлээх vvрэг;

З/ бvтээлийг ашиглах этгээдийн эдлэх эрх, хvлээх vvрэг;

4/ бvтээл ашигласны vнэ хєлсний хэмжээ, тvvнийг олгох журам.

12 дугаар зvйл. Бvтээлийн зvйлийн ємчлєгч

1. Бvтээл илрэлээ олсон эд юмсыг бvтээлийн зvйл гэнэ. Бvтээлийн зvйлийг ємчлєгч этгээд ємчлєх эрхээ хэрэгжvvлэхдээ тухайн бvтээлийн зохиогчийн эрхийг хєндєхгvй.

2. Зохиогчийн худалдсан дvрслэх урлагийн болон хавсарга урлагийн бvтээлийн зvйлийг дуудлагын худалдаагаар худалдах буюу зуучлан дахин борлуулсан бол зохиогч тухай бvр борлуулсан vнийн 5 хувийг авах эрхтэй.

ГУРАВДУГААР БYЛЭГ
Бvтээлийг дайчлан авах, зохиогчийн зєвшєєрєлгvйгээр ашиглах

1З дугаар зvйл. Бvтээлийг дайчлан авах

1. Тєр, тvvний эрх бvхий байгууллага нь бvтээлийг нийгмийн зайлшгvй хэрэгцээг vндэслэн зохиогчтой гэрээ байгуулах vндсэн дээр худалдан авч болно. Хэрэв хоёр тал энэ талаар харилцан тохиролцоонд хvрээгvй бол тєр, тvvний эрх бvхий байгууллага нь уг бvтээлийг дайчлан авах эрхтэй.

2. Энэ зvйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдолд vнэ, нєхєх олговор болон бvтээл ашигласны vнэ хєлсийг тєр, тvvний эрх бvхий тухайн байгууллага олгоно.

Энэ талаар гарсан маргааныг шvvх шийдвэрлэнэ.

З. Дайчлан авсан бvтээлийг ашиглах журмыг Засгийн газар тогтооно.

14 дvгээр зvйл. Бvтээлийг нийтийн тусад нийцvvлэн нийтэд танилцуулах

1. Нийтийн хvртээл болсон бvтээлийг нийтийн тусад нийцvvлэн зохиогчийн нь зєвшєєрєлгvй, тvvнд vнэ хєлс тєлєхгvйгээр дараахь тохиолдолд зохиогчийн нэр болон бvтээлийн эх сурвалжийг дурдаж нийтэд хэсэгчлэн танилцуулж болно:

1/ сургалтад ашиглах;

2/ олон нийтийг хамарсан арга хэмжээний явцад орлого олох зорилгогvйгээр ашиглах;

З/ албан ёсны болон нийтийг хамарсан хурал, цуглаан дээр хэлсэн vгийг тогтмол хэвлэл, радио, телевизээр дамжуулан нийтэд танилцуулах.

2. Энэ хуулийн 16 дугаар зvйлийн 5, 7-д заасан тохиолдолд бvтээлийг хуулбарласан, олшруулсан этгээд нь зохиогчийн зєвшєєрєлгvй, тvvнд vнэ хєлс тєлєхгvйгээр бvтээлийг нийтэд танилцуулж болно.

15 дугаар зvйл. Бусдын бvтээлийг амины хэрэгцээнд зориулан хуулбарлах

1. Нийтийн хvртээл болсон бусдын бvтээлийг зохиогчийн зєвшєєрєлгvй, тvvнд vнэ хєлс тєлєхгvйгээр зєвхєн амины хэрэгцээнд зориулан хуулбарлаж болно.

2. Бvтээлийн хэвийн ашиглалтыг зєрчихгvйгээр, тvvнчлэн зохиогчийн эрх, эзэмшигчийн хууль ёсны эрхийг хєндєхгvйгээр тvvнийг хуулбарлаж болно.

/Энэ хэсгийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

16 дугаар зvйл. Бvтээлийг нийтийн тусад нийцvvлэн хуулбарлах, олшруулах

Нийтийн хvртээл болсон бvтээлийг нийтийн тусад нийцvvлэн зохиогчийн нь зєвшєєрєлгvй, тvvнд vнэ хєлс тєлєхгvйгээр дараахь тохиолдолд зохиогчийн нэр болон бvтээлийн эх сурвалжийг дурдан хэсэгчлэн хуулбарлах буюу олшруулж болно:

1/ архив, музей, номын санд тавигдсан бvтээлийг орлого олох зорилгогvйгээр ашиглах;

2/ сургалтад ашиглах;

З/ /Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/

4/ хараагvй хvмvvст зориулах;

5/ судалгаа, шинжилгээ, шvvмжид зориулах;

6/ болсон vйл явдлыг нийтэд мэдээлэхтэй холбогдуулан дvрслэх урлагийн болон хавсарга урлагийн бvтээлийг тогтмол хэвлэлд нийтлэх;

7/ бvтээлийг гудамж, талбай зэрэг олон нийтийн газар байршуулсан бол. Харин тvvнийг орлого олох зорилгоор ашиглавал зохиогчийн зєвшєєрлийг урьдчилан авч, тvvнд тєлєх vнэ хєлсний хэмжээг тохиролцсон байвал зохино;

8/ худалдахаар буюу нийтэд vзvvлэхээр бэлтгэсэн бvтээлийг сурталчлах, зарлах;

9/ хэвлэлд нийтлэгдсэн бvтээлийн талаар хэвлэлийн тойм бэлтгэх.

ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ
Зохиогчийн эрхийн хугацаа, эрх євлєх

17 дугаар зvйл. Зохиогчийн эрхийн хугацаа

1. Тодорхой бvтээлийн зохиогчийн эрхийн хугацааг уг бvтээлийг туурвисан єдрєєс эхлэн тооцно.

2. Зохиогчийн бvтээлээ ашиглах онцгой эрх нь зохиогчийн насан туршид болон нас барснаас нь хойш 5О жилийн хугацаанд хvчин тєгєлдєр байна.

Зохиогч нас барснаас хойш зохиогчийн бvтээл ашиглах онцгой эрхийн хугацааг дараа жилийн нэгдvгээр сарын 1-нээс эхлэн тооцно. Хамтын бvтээл зохиогчдын хувьд сvvлчийн зохиогч нас барсны дараа жилийн нэгдvгээр сарын 1-нээс эхлэн уг хугацааг тооцно.

З. Зохиогч нь бvтээлээ зохиомол / нууц/ нэрээр буюу нэргvйгээр нийтийн хvртээл болгосон тохиолдолд ийнхvv бvтээл анх нийтийн хvртээл болсны дараа жилийн нэгдvгээр сарын 1-нээс эхлэн 75 жилийн хугацаанд уг зохиогчийн бvтээл ашиглах онцгой эрх хvчин тєгєлдєр байна. Зохиомол / нууц/ нэрээр бvтээлээ нийтэлсэн зохиогчийн жинхэнэ нэр, эсхvл нэргvйгээр нийтлэгдсэн бvтээлийн зохиогч хэн болох нь нийтэд тодорхой болсон бол зохиогчийн бvтээлээ ашиглах онцгой эрхийн хугацааг энэ зvйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу тооцно.

4. Хуулийн этгээдийн зохиогчийн эрх нь тухайн бvтээлийг туурвисны дараа жилийн нэгдvгээр сарын 1-нээс эхлэн 75 жилийн хугацаанд хvчин тєгєлдєр байна.

5. Зохиогчийн эд хєрєнгийн бус амины эрх хугацаагаар хязгаарлагдахгvй.

6. Гэрэл зургийн болон хавсарга урлагийн бvтээлийн хамгаалалтын хугацаа бvтээл туурвисан єдрєєс хойш 25 жил байна.

/Энэ хэсгийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмсэн/

18 дугаар зvйл. Бvтээлийг улсын єв хєрєнгє болгон зарлах

Зохиогчийн эрхийн хугацаа дууссан бvтээлийг Засгийн газрын шийдвэрээр улсын єв хєрєнгє болгон зарлаж болно.

19 дvгээр зvйл. Зохиогчийн эрхийг євлєх

1. Зохиогчийн бvтээлээ ашиглах онцгой эрхийг монгол Улсын Иргэний хуульд заасан журмын дагуу євлєнє. Зохиогчийн эд хєрєнгийн бус амины эрх євлєгдєхгvй боловч єв болон эрх залгамжлагч уг эрхийг хамгаалах vvрэгтэй бєгєєд энэ эрх нь тєрийн хамгаалалтад байна.

2. Хамтын бvтээл зохиогчдын бvтээлээ ашиглах онцгой эрхийн єв залгамжлал сvvлчийн зохиогч нас барсан єдрєєс эхлэн vvснэ. Харин уг бvтээлийг ашигласны vнэ, хєлсийг нас барсан зохиогчийн єв залгамжлагч болон vлдсэн зохиогч гэрээний дагуу хуваан авна.

ТАВДУГААР БYЛЭГ
Уран бvтээлч, дуу авиа, дvрс бичлэг vйлдвэрлэгч, радио,

телевизийн байгууллагын зохиогчийн эрхтэй холбогдох эрх

/Энэ бvлгийн нэрийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

2О дугаар зvйл. Yvсмэл бvтээл туурвигчийн зохиогчийн эрхтэй холбогдох эрх

1. Энэ хуулийн уран бvтээлчид холбогдох заалт нь дараахь хvмvvст хамаарна:

1/ Монгол Улсын иргэн-уран бvтээлч: дуучин, жvжигчин, циркчин, удирдаач, бvжигчин, уран уншигч, хєгжимчин;

2/ тоглолт нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр болж байгаа, энэ хуулиар хамгаалагдсан дуу авианы бичлэгт бичигдсэн, дуу авианы бичлэгт бичигдээгvй боловч энэ хуулиар хамгаалагдсан радио, телевизийн нэвтрvvлэгт орсон гадаадын иргэн буюу харьяалалгvй хvн.

/Энэ хэсгийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

2. Энэ зvйлийн 1 дэх хэсэгт заасан уран бvтээлч бvтээлийнхээ хувьд дараахь эрх эдэлнэ:

1/ нэр хэрэглэх буюу нэрээ дурдуулах;

2/ бvтээл нь халдашгvй байх;

3/ бvтээлээ гэрээний vндсэн дээр аливаа арга хэлбэрээр бусдад ашиглуулах, тvvний тєлєє vнэ хєлс авах;

4/ эх бvтээлийн зохиогчтой байгуулсан гэрээний vндсэн дээр шилжvvлэн авсан бусад эрх;

5/ єєрийн бvтээл /тоглолт/-ийг бичлэгт буулгах, уг бичлэгийг бусад этгээд олшруулахад зєвшєєрєл олгох;

6/ єєрийн бvтээл /тоглолт/-ийг нийтэд танилцуулах зорилгоор нэвтрvvлэх зєвшєєрєл олгох.

/Энэ хэсгийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

З. Албан vvргээ гvйцэтгэх буюу гэрээгээр хvлээсэн vvргээ биелvvлэх журмаар туурвисан хамтын vvсмэл бvтээлийн туурвигчийн эрхийг гэрээнд єєрєєр заагаагvй бол уг бvтээлийг санхvvжvvлэгч / продюсор/ этгээд эдэлнэ.

21 дvгээр зvйл. Дуу авиа, дvрс бичлэг vйлдвэрлэгчийн зохиогчийн эрхтэй холбогдох эрх

1. Дуу авиа, дvрс билэг vйлдвэрлэгч зохиогчийн эрхтэй холбогдох дараахь эрх эдэлнэ:

1/ дуу авиа, дvрс бичлэгээ хуулбарлах;

2/ дуу авиа, дvрс бичлэгээ єєрчлєн найруулах;

З/ дуу авиа, дvрс бичлэгээ олшруулан нийтийн хvртээл болгох;

4/ дуу авиа, дvрс бичлэгээ гэрээний vндсэн дээр бусдад ашиглуулах, тvvний тєлєє vнэ хєлс авах;

5/ эх бvтээлийн зохиогчтой байгуулсан гэрээний vндсэн дээр шилжvvлэн авсан бусад эрх.

2. Дуу авиа, дvрс бичлэг vйлдвэрлэгчийн зєвшєєрєлгvйгээр, тvvнд vнэ хєлс тєлєхгvйгээр нийтийн хvртээл болсон дуу авиа, дvрс бичлэгийг орлого олох зорилгогvйгээр ашиглах болно.

З. Дуу авиа, дvрс бичлэгийн олшруулсан хувийг хєлсєєр эдлvvлэх газраар дамжуулан нийтийн хvртээл болгох эрхийг зєвхєн уг дуу авиа, дvрс бичлэг vйлдвэрлэгч эдэлнэ.

4. Уран бvтээлч, дуу авиа, дvрс бичлэг vйлдвэрлэгчийн зохиогчийн эрхийг хамгаалах хугацаа нь бичлэг хийгдсэн єдрєєс, эсхvл тоглолт болсон єдрєєс хойш 5О жил байна.

/Энэ хэсгийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

5. Энэ зvйлд заасан дуу авиа, дvрс бичлэгийн хамгаалалтад дор дурдсан зvйл хамаарна:

1/ Монгол Улсын иргэний vйлдвэрлэсэн дуу авиа, дvрс бичлэг;

2/ Монгол Улсад анх vйлдвэрлэгдсэн дуу авиа, дvрс бичлэг;

З/ Монгол Улсад анх нийтийн хvртээл болгосон дуу авиа, дvрс бичлэг.

/Энэ хэсгийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмсэн/

22 дугаар зvйл. Радио, телевизийн байгууллагын зохиогчийн эрхтэй холбогдох эрх

1. Радио, телевизийн байгууллага зохиогчийн эрхтэй холбогдох дараахь эрх эдэлнэ:

1/ єєрийн нэвтрvvлгийг нэгэн зэрэг нэвтрvvлэх эрхийг бусад радио болон телевизийн байгууллагад олгох;

2/ телевизийн байгууллага радио, радиогийн байгууллага телевизэд нэвтрvvлэг дамжуулах;

З/ нэвтрvvлгийн бичлэгийг хуулбарлах;

4/ эх бvтээлийн зохиогчтой байгуулсан гэрээний vндсэн дээр шилжvvлэн авсан бусад эрх.

2. Радио, телевизийн байгууллагын зохиогчийн эрхтэй холбогдох эрхийн хугацаа уг нэвтрvvлгийг анх нэвтрvvлсний дараа жилийн нэгдvгээр сарын 1-нээс эхлэн 25 жилийн хугацаанд хvчин тєгєлдєр байна. Энэ хугацаанд радио, телевизийн байгууллагын зєвшєєрєлгvйгээр уг нэвтрvvлгийг хуулбарлах, дамжуулан нэвтрvvлэх, бичлэг ашиглан нэвтрvvлэх зэргээр нийтэд танилцуулахыг хориглоно.

З. Энэ зvйлд заасан радио, телевизийн нэвтрvvлгийн хамгаалалтад дор дурдсан зvйл хамаарна:

1/ тєв байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байрладаг радио, телевизийн байгууллагын нэвтрvvлэг;

2/ Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байрладаг дамжуулагчаас дамжуулсан радио, телевизийн нэвтрvvлэг.

/Энэ хэсгийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмсэн/

2З дугаар зvйл. Дуу авиа, дvрс бичлэг vйлдвэрлэгч, vvсмэл бvтээл туурвигч болон радио, телевизийн байгууллагын зєвшєєрєлгvйгээр бvтээлийг ашиглах

Yvсмэл бvтээл болон дуу авиа, дvрс бичлэг, радио, телевизийн нэвтрvvлгийг нийтийн тусад нийцvvлэн холбогдох этгээдийн нь зєвшєєрєлгvйгээр, тvvнд vнэ хєлс тєлєхгvйгээр дараахь тохиолдолд хэсэгчлэн танилцуулж болно:

1/ радио, телевизийн нэвтрvvлгээр vvсмэл бvтээл болон дуу авиа, дvрс бичлэг нэвтрvvлэх;

2/ сургалт болон эрдэм шинжилгээний ажилд ашиглах;

З/ мэдээлэх зорилгоор иш татан хэрэглэх.

ЗУРГАДУГААР БYЛЭГ
Бусад зvйл

24 дvгээр зvйл. Зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомж зєрчигчдєд хvлээлгэх хариуцлага

1. Зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийг зєрчсєн нь эрvvгийн хариуцлага хvлээлгэхээргvй бол улсын байцаагч иргэнийг 5000 хvртэл тєгрєгєєр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000 хvртэл тєгрєгєєр торгох, шvvгч иргэнийг 50000 хvртэл тєгрєгєєр, аж ахуйн нэгж, байгууллагыг 250000 хvртэл тєгрєгєєр торгох, эсхvл гэм буруутай иргэн, албан тушаалтныг 7-14 хvртэл хоногоор баривчлах шийтгэл ногдуулж, зохиогчийн эрх зєрчсєн бvтээлийг хураана.

/Энэ хэсгийг 1995 оны 4 дvгээр сарын 17, 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиудаар єєрчлєн найруулсан/

2. Бvтээлд хэрэглэх таних тэмдгийг хуурамчаар vйлдэж хэрэглэсэн, уг таних тэмдгийн хамт бичигдсэн зvйлийг єєрчилсєн нь эрvvгийн хариуцлага хvлээлгэхээргvй бол шvvгч зєрчил гаргасан иргэнийг 50000 хvртэл, аж ахуйн нэгж, байгууллагыг 250000 хvртэл тєгрєгєєр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ хэсгийг 1995 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.

З. Бvтээл ашиглах онцгой эрхийг зєрчсєнєєс учирсан эд хєрєнгийн хохирлыг нєхєн тєлvvлэх асуудлыг Монгол Улсын иргэний хуулийн дагуу шийдвэрлэнэ.

4. Иргэдээс нийтийн хvртээл болсон бvтээлийг зохиогчийн нь зєвшєєрєлгvй, vнэ хєлс тєлєхгvйгээр єрх гэрийнхээ хvрээнд ашиглах явдлыг зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомж зєрчсєн гэж vзэхгvй.

25 дугаар зvйл. Зохиогчийн эд хєрєнгийн бус амины эрхийг хамгаалах

Бvтээлийн халдашгvй байдал болон зохиогчийн эд хєрєнгийн бус амины бусад эрхийг зєрчсєн тохиолдолд зохиогч нь, харин зохиогч нас барсан бол тvvний єв болон эрх залгамжлагч, харин хууль ёсоор буюу гэрээслэлээр єв залгамжлагч байхгvй, эдгээр євлєгчид єв залгамжлахаас татгалзсан буюу тэдгээрийн єв залгамжлах эрх хасагдсан бол зохиогчийн эрхийн байгууллага нь зєрчигдсєн эрхийг зохих журмаар сэргээн тогтоохыг уг эрхийг зєрчсєн этгээдээс шаардах, улмаар шvvхэд гомдлоо гаргаж шийдвэрлvvлэх эрхтэй.

26 дугаар зvйл. Хууль хvчин тєгєлдєр болох

1. Энэ хууль 199З оны 9 дvгээр сарын 1-ний єдрєєс эхлэн хvчин тєгєлдєр болно.

2. Энэ хуулийг буцааж хэрэглэхгvй.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н. БАГАБАНДИ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН
ЕРЄНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н. РИНЧИНДОРЖ


Äýýøýý
Õóóëü, òîãòîîìæóóä
Ãîë õóóäàñ