МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ГАЗАР  ЄМЧЛYYЛЭХ ТУХАЙ

 

 

2002 оны 6 дугаар сарын 27-ны єдєр

Улаанбаатар хот

 

НЭГДYГЭЭР БYЛЭГ

Нийтлэг vндэслэл

1 дvгээр зvйл. Хуулийн зорилт

1.1.  Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын иргэнд газар ємчлvvлэх, тvvнтэй холбогдон vvсэх харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зvйл. Иргэнд газар ємчлvvлэх тухай хууль тогтоомж

2.1. Монгол Улсын иргэнд газар ємчлvvлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль, Иргэний хууль, Газрын тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцvvлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бvрдэнэ.

2.2. Монгол Улсын нэгдэн орсон  олон улсын гэрээнд Монгол Улсад газар  ємчлєхтэй  холбогдсон  харилцааны  талаар энэ хуульд зааснаас єєрєєр  заасан бол Монгол Улсын Yндсэн хуулийг  vндэслэн  энэхvv хуулийн  заалтыг  дагаж мєрдєнє.

3 дугаар зvйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

     3.1.1. “газар” гэж газрын гадаргуу, тvvний хєрс, ургамал бvхий орон зайн давхаргыг;

     3.1.2. “иргэнд газар ємчлvvлэх” гэж Монгол Улсын Yндсэн хуульд Монгол Улсын иргэнд ємчлvvлж болохоор заасан газраас энэ хуульд заасан хэмжээ, болзол, шаардлага, журам, нєхцєлєєр иргэний ємчлєлд шилжvvлэхийг.

4 дvгээр зvйл. Иргэнд ємчлvvлэх газрын зориулалт

4.1. Иргэнд газрыг дараахь зориулалтаар ємчлvvлнэ:

     4.1.1. гэр бvлийн хэрэгцээний;

     4.1.2. аж ахуйн зориулалтаар.

5 дугаар зvйл. Иргэнд газар ємчлvvлэхэд баримтлах зарчим, vндэслэл

5.1. Иргэнд газар ємчлvvлэхэд дараахь зарчим,  vндэслэлийг  баримтална:

     5.1.1. газар ємчлvvлэх арга хэмжээг газар ємчлєн авахыг хvссэн иргэний сайн дурын vндсэн дээр зєвхєн энэ хуульд заасан зориулалтаар тєр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах;

     5.1.2. иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар газар ємчлvvлэхдээ аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерєнхий тєлєвлєгєє, аймгийн тєвийн болон хотын хєгжлийн ерєнхий болон хэсэгчилсэн тєлєвлєгєє,  сум, дvvргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын тєлєвлєгєєнд тусгагдсан,  сумын тєв, тосгоны тухайн шатны иргэдийн Тєлєєлєгчдийн Хурлын шийдвэрт заасан иргэдэд ємчлvvлэх газрын нийт хэмжээ, байршил, газар ємчилж авахыг хvссэн иргэдийн тоог иш vндэс болгох;

     5.1.3. иргэнд газар тариалангийн зориулалтаар газар ємчлvvлэхдээ тухайн аймаг, нийслэл, сум, дvvргийн газар тариалан хєгжvvлэх хэтийн болон тухайн жилийн тєлєвлєгєєнд заасан иргэдэд ємчлvvлэх газрын нийт хэмжээ, байршил, газар ємчилж авахыг хvссэн иргэдийн тоог иш vндэс болгох;

     5.1.4. иргэн, тvvний гэр бvлийн гишvvн-Монгол Улсын иргэнд дундаа хамтран ємчлєх хэлбэрээр энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа vнэгvй ємчлvvлэх;

     5.1.5. иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг ємчлvvлэхдээ:

            5.1.5.1. Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан тєлєвлєгєєнд тусгагдсан иргэдэд ємчлvvлэх газарт хамаарч байгаа бєгєєд тухайн иргэн хvсэлт гаргасан тохиолдолд уг газрыг тvvнд ємчлvvлэх;

            5.1.5.2.  Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ  хуулийн 5.1.2-т заасан тєлєвлєгєє, шийдвэрт тусгагдсан, иргэдэд ємчлvvлэх газарт хамаараагvй бєгєєд тухайн иргэн газар ємчилж авах хvсэлт гаргасан тохиолдолд энэ хуулийн 5.1.2-т заасан тєлєвлєгєє, шийдвэрт иргэдэд ємчлvvлэхээр тусгагдсан бєгєєд бусад  этгээдийн эзэмших,  ашиглах эрх vvсээгvй байгаа газраас тэргvvн ээлжинд тvvнд ємчлvvлэх;

     5.1.6. иргэнд  газар тариалангийнхаас бусад  аж ахуйн зориулалтаар газрыг ємчлvvлэхдээ:

            5.1.6.1. иргэний хувийн   хєрєнгєєр   барьж   байгуулсан, барьж байгаа буюу хувьчилж авсан, тvvнчлэн Иргэний хууль, Тєрийн болон орон  нутгийн  ємчийн тухай[1][3] хуульд заасан  журмын  дагуу єєрийн ємчлєлд шилжvvлж авсан барилга байгууламжид зориулан газрын тухай хууль   тогтоомжид   заасан журмын дагуу эрх бvхий байгууллагын шийдвэрээр зохих гэрээ байгуулж эзэмшvvлсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд ємчлvvлэх   газарт   хамаарч  байгаа бєгєєд тухайн иргэн хvсэлт гаргасан тохиолдолд  уг газрыг худалдаж тvvнд ємчлvvлэх;

            5.1.6.2. иргэний хувийн хєрєнгєєр шинээр барьж байгуулах, хуульд заасан журмаар хувьчилж авах, тvvнчлэн Иргэний хууль, Тєрийн болон орон нутгийн ємчийн тухай хуульд заасан журмын дагуу єєрийн ємчлєлд шилжvvлж авах барилга байгууламжид зориулан ємчлєх газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд ємчлvvлэх газарт хамаарч байгаа тохиолдолд дуудлага худалдаа явуулах замаар ємчлvvлэх.

     5.1.7. газар тариалангийн зориулалтаар газар дээр газар тариалангийн vйлдвэрлэлийг эрхэлж байгаа иргэдэд дундаа хэсгээр буюу хамтран ємчлєх хэлбэрээр ємчлvvлэх;

     5.1.8. иргэнд газар тариалангийн зориулалтаар газар ємчлvvлэхдээ:

            5.1.8.1. Газрын тухай хуульд заасны дагуу иргэний эзэмшсэн тариалангийн газар нь энэ хуулийн 5.1.3-т заасан тєлєвлєгєєнд тусгагдсан иргэдэд ємчлvvлэх газарт хамаарч байгаа бєгєєд тухайн иргэн хvсэлт гаргасан тохиолдолд уг газрыг давуу эрхээр vнээр нь худалдаж тvvнд ємчлvvлэх;

            5.1.8.2. Газрын тухай хуульд заасны дагуу тариалангийн газар эзэмшээгvй иргэн тариалангийн газар ємчилж авах хvсэлт гаргасан тохиолдолд уг газар нь энэ хуулийн 5.1.3-т заасан тєлєвлєгєєнд тусгагдсан иргэдэд ємчлvvлэх газарт хамаарч байвал уг газрыг дуудлага худалдааны журмаар ємчлvvлэх.     

5.2. Монгол Улсын иргэнтэй гэр бvл болсон гадаадын иргэн, харьяалалгvй хvн  газар ємчлєх эрх эдлэхгvй.

6 дугаар зvйл. Иргэнд ємчлvvлэх газар

6.1. Иргэнд  газар тариалангийнхаас бусад зориулалтаар дараахь  газрыг  ємчлvvлнэ:

     6.1.1. хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэрийн газар /гудамж, талбай, зам, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршvvлэх талбай зэрэг/, бэлчээр, ойн болон усны сан бvхий газар, тусгай хэрэгцээний газар, зам, шугам сvлжээний газраас бусад газарт;

6.2. Иргэнд  газар тариалангийн зориулалтаар дараахь  газрыг  ємчлvvлнэ:

     6.2.1. тариалангийн талбай болон атаршсан газарт.

7 дугаар зvйл. Иргэнд ємчлvvлэх газрын хэмжээ

7.1. Иргэнд гэр бvлийн хэрэгцээний зориулалтаар ємчлvvлэх газар нь тvvний байршил, зориулалтаас хамааран дор дурдсан хэмжээтэй байна:

 

 Гэр бvлийн хэрэгцээнд ємчлvvлэх газрын

байршил

хэмжээ /га/

 

1

Нийслэлд

0.07 хvртэл га

 

2

Аймгийн тєвд

0.35 хvртэл га

 

3

Сумын тєв, тосгонд

0.5 хvртэл га

 

 

7.2. Газар тариалангийнхаас бусад аж ахуйн зориулалтаар иргэнд ємчлvvлэх газар нь дор дурдсан хэмжээтэй байна:

     7.2.1. энэ хуулийн 5.1.6.1-д заасан газар нь тvvний байршил, зориулалтаас хамааран тухайн барилга байгууламжид зориулан эзэмшvvлсэн газартай тэнцэх хvртэл  хэмжээтэй;

     7.2.2. энэ хуулийн 5.1.6.2-т заасан газар нь тухайн дуудлага худалдаагаар худалдсан газартай тэнцэх хэмжээтэй.

7.3. Газар тариалангийн зориулалтаар тухайн иргэнд ємчлvvлэх газар нь дор дурдсан хэмжээтэй байна:

     7.3.1. энэ хуулийн 5.1.8.1-д заасан газар нь тvvний байршил, vржил шимээс хамааран тухайн иргэнд эзэмшvvлсэн газартай тэнцэх хэмжээтэй;

     7.3.2. энэ хуулийн 5.1.8.2-т заасан газар нь тухайн дуудлага худалдаагаар худалдагдсан газартай тэнцэх хэмжээтэй.

 

ХОЁРДУГААР БYЛЭГ

Иргэдэд газар ємчлvvлэх болон хувийн ємчийн газрын  харилцааг зохицуулах талаархи тєрийн байгууллага, нутгийн удирдлагын бvрэн  эрх

8 дугаар зvйл. Улсын Их Хурлын бvрэн эрх

8.1. Улсын Их Хурал Yндсэн хуульд заасны дагуу иргэдэд ємчлvvлэх болон хувийн ємчийн газрын харилцааны талаархи тєрийн нэгдсэн бодлогыг тодорхойлно.

9 дvгээр зvйл. Засгийн газрын бvрэн эрх

9.1. Засгийн газар дараахь бvрэн эрхтэй:

     9.1.1. иргэдэд газар ємчлvvлэх болон хувийн ємчийн газрын харилцааны талаархи тєрийн нэгдсэн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах;

     9.1.2. аймаг, нийслэлийн саналыг vндэслэн тухайн жилд улсын хэмжээнд иргэдэд ємчлvvлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг  тогтоох;

     9.1.3. иргэнд ємчлvvлэх газрын суурь vнэлгээ, аргачлалыг батлах;

     9.1.4. иргэний ємчийн газрыг улсын тусгай хэрэгцээг vндэслэн нєхєх олговортойгоор солих буюу эргvvлэн авах шийдвэр гаргах;

     9.1.5. иргэнд ємчлvvлэх газрын тєлєв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх журмыг батлах;

     9.1.6. иргэний ємчийн газрын vл хєдлєх эд хєрєнгийн бvртгэлтэй холбогдсон vйлчилгээний хєлсний  хэмжээг тогтоох;

     9.1.7. хууль тогтоомжид заасан бусад бvрэн эрх.

10 дугаар зvйл. Газрын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны  байгууллагын бvрэн эрх

10.1. Газрын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны  байгууллага дараахь бvрэн эрхтэй:

     10.1.1. иргэдэд газар ємчлvvлэх талаархи тєрийн нэгдсэн бодлогыг  улсын хэмжээнд хэрэгжvvлэх;

     10.1.2. иргэдэд газар ємчлvvлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжvvлэхэд нь бvх шатны Засаг даргыг мэргэжлийн нэгдсэн удирдлагаар хангах;

     10.1.3. иргэдэд ємчлvvлэх газрын байршил, зориулалт, хэмжээний талаар аймаг, нийслэлийн Засаг даргаас ирvvлсэн саналыг нэгтгэх, ємчлvvлэх газрын байршил, зориулалт, хэмжээ,   заагийг  сум, дvvрэг тус бvрээр нэгтгэн бvртгэх;

     10.1.4. иргэний ємчийн газрыг улсын тусгай хэрэгцээг vндэслэн нєхєх олговортойгоор солих буюу эргvvлэн авах асуудлыг Засгийн газрын нэрийн ємнєєс тухайн газар ємчлєгчтэй урьдчилан тохиролцох; 

     10.1.5. газар ємчилж авах тухай хvсэлт гаргах єргєдлийн загварыг   батлах;

     10.1.6.хууль тогтоомжид заасан бусад бvрэн эрх.

11 дvгээр зvйл. Аймаг, нийслэлийн иргэдийн Тєлєєлєгчдийн Хурлын бvрэн эрх

11.1. Аймаг, нийслэлийн иргэдийн Тєлєєлєгчдийн Хурал дараахь бvрэн эрхтэй: 

     11.1.1. нутаг дэвсгэртээ Монгол Улсын иргэнд газар ємчлvvлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих;

     11.1.2. тухайн жилд аймаг, нийслэлийн хэмжээнд иргэдэд ємчлvvлэх газрын зориулалт, байршил, хэмжээний талаар аймаг, нийслэлийн Засаг даргаас  ирvvлсэн саналыг сум, дvvрэг тус бvрээр хэлэлцэх;

     11.1.3. газар ємчлvvлэх ажлын явцад хяналт тавьж, шаардлагатай гэж vзвэл энэ асуудлаар тухайн шатны Засаг даргын тайланг хэлэлцэх;

     11.1.4. хууль тогтоомжид заасан бусад бvрэн эрх.

12 дугаар зvйл. Аймаг, нийслэлийн Засаг даргын бvрэн эрх

12.1. Аймаг, нийслэлийн Засаг дарга дараахь бvрэн эрхтэй:

     12.1.1. иргэдэд газар ємчлvvлэх талаархи тєрийн нэгдсэн бодлого, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

     12.1.2. сум, дvvргийн Засаг даргын саналыг хянаж нэгтгэн тухайн жилд аймаг, нийслэлийн хэмжээнд иргэдэд ємчлvvлэх газрын нийт хэмжээний тухай саналыг сум, дvvрэг бvрээр, энэ хуулийн 4 дvгээр зvйлд заасан зориулалт тус бvрээр боловсруулж аймаг, нийслэлийн иргэдийн Тєлєєлєгчдийн Хурлаар хэлэлцvvлэн газрын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны байгууллагад хvргvvлэх;

     12.1.3. аймгийн тєвийн сумын Засаг дарга болон нийслэлийн дvvргийн Засаг даргын єргєн мэдvvлснээр иргэний газар ємчлvvлэх тухай єргєдлийг хvлээн авч, тухайн шатны иргэдийн Тєлєєлєгчдийн Хурлын саналыг vндэслэн газар ємчлvvлэх тухай шийдвэр гаргах;

     12.1.4. аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрээр газар ємчилж авсан  иргэн  ємчийнхєє газрыг гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгvй хvний ємчлєл, эзэмшилд  шилжvvлсэн, газар тариалангийн газрыг зориулалт бусаар ашигласан, хvн амын эрvvл мэнд, байгаль  хамгаалал,  vндэсний аюулгvй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан тохиолдолд тухайн газрыг хураан авах шийдвэр гаргуулахаар шvvхэд  нэхэмжлэл гаргах;

     12.1.5. хууль тогтоомжид заасан бусад бvрэн эрх.

13 дугаар зvйл. Сум, дvvргийн иргэдийн Тєлєєлєгчдийн  Хурлын бvрэн эрх

13.1. Сум, дvvргийн иргэдийн Тєлєєлєгчдийн Хурал дараахь бvрэн эрхтэй:

     13.1.1.нутаг дэвсгэртээ Монгол Улсын иргэнд газар ємчлvvлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаархи  Засаг даргын тайланг хэлэлцэх;

     13.1.2. сум, дvvргийн Засаг даргаас тухайн жилд иргэдэд ємчлvvлэх газрын зориулалт, байршил, хэмжээний талаар ирvvлсэн саналыг хэлэлцэх;

     13.1.4. хууль тогтоомжид заасан бусад бvрэн эрх.

 

14 дvгээр зvйл. Сум, дvvргийн Засаг даргын бvрэн эрх

14.1. Сум, дvvргийн Засаг дарга дараахь бvрэн эрхтэй:

     14.1.1. Монгол Улсын иргэнд газар ємчлvvлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

     14.1.2. сум, дvvргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд тухайн жилд иргэдэд ємчлvvлэх газрын байршил, нийт хэмжээний тухай саналыг дvvргийн хувьд хороо бvрээр, энэ хуулийн 4 дvгээр зvйлд заасан зориулалт тус бvрээр, сумын хувьд баг, тосгон бvрээр, энэ хуулийн 4 дvгээр зvйлд заасан зориулалт бvрээр тус тус боловсруулж иргэдийн Тєлєєлєгчдийн Хурлаар хэлэлцvvлэн  аймаг, нийслэлийн Засаг даргад хvргvvлэх;

     14.1.3. аймгийн тєвийн сумын  болон нийслэлийн дvvргийн Засаг дарга иргэдийн газар ємчлєх хvсэлтийг хvлээн авч аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах, бусад сумын Засаг дарга уг єргєдлийг хvлээн авч тухайн шатны иргэдийн Тєлєєлєгчдийн Хурлын саналыг vндэслэн газар ємчлvvлэх тухай шийдвэр гаргах;

     14.1.4 ємчийнхєє газрыг бусдад эзэмшvvлэх, ашиглуулахаар гаргасан иргэний хvсэлтийг хvлээн авч бусдад эзэмшvvлэх, ашиглуулах зєвшєєрєл олгох;

     14.1.5. иргэн ємчийнхєє газрыг гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгvй хvний ємчлєл, эзэмшилд шилжvvлсэн, газар тариалангийн газрыг зориулалт бусаар ашигласан, хvн амын эрvvл мэнд, байгаль  хамгаалал,  vндэсний аюулгvй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан тохиолдолд тухайн иргэнд газар ємчлvvлэх шийдвэр гаргасан сумын Засаг дарга газрыг нь  хураан авах шийдвэр гаргуулахаар  шvvхэд  нэхэмжлэл гаргах,  эсхvл тухайн иргэнд газар ємчлvvлэх шийдвэр гаргасан аймаг, нийслэлийн Засаг даргад шvvхэд нэхэмжлэл гаргах саналыг уламжлах;

     14.1.6. хууль тогтоомжид заасан бусад бvрэн эрх.

15 дугаар зvйл. Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын бvрэн эрх

15.1.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараахь бvрэн эрхтэй:

     15.1.1.нутаг дэвсгэртээ Монгол Улсын иргэнд газар ємчлvvлэх тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг хэрхэн хэрэгжvvлж байгаа тухай баг, хорооны Засаг даргын мэдээллийг сонсох;

     15.1.2. хууль тогтоомжид заасан бусад бvрэн эрх.

16 дугаар зvйл. Баг, хорооны Засаг даргын бvрэн эрх

16.1.Баг, хорооны Засаг дарга дараахь бvрэн эрхтэй:

     16.1.1. дээд шатны байгууллага болон баг, хорооны иргэдийн Нийтийн  Хурлаас иргэдийн газар ємчлєлийн асуудлаар гаргасан шийдвэрийн биелэлтийг  хангах;

     16.1.2. нутаг дэвсгэртээ Монгол Улсын иргэнд газар ємчлvvлэх тухай хууль тогтоомжийн  биелэлтэд хяналт тавих;

16.1.3. хууль тогтоомжид заасан бусад бvрэн эрх.

 

ГУРАВДУГААР БYЛЭГ

       Иргэнд газар ємчлvvлэх

17 дугаар зvйл.Иргэнд ємчлvvлэх газрын тєлєв байдал, чанарын улсын хянан баталгаа

17.1.Иргэнд газар ємчлvvлэхдээ тухайн газрын тєлєв байдал, чанарын улсын хянан баталгаа хийнэ.

17.2.Иргэнд ємчлvvлэх газрын тєлєв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх ажлыг газрын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу гvйцэтгэж  дvгнэлт гаргана.

17.3.Газрын тєлєв байдал, чанарын улсын хянан баталгааны дvгнэлт нь газар ємчилж авсан иргэнд эрх бvхий байгууллагаас олгосон vл хєдлєх эд хєрєнгийн улсын бvртгэлийн гэрчилгээний салшгvй хэсэг байна. 

17.4. Газрын тєлєв байдал, чанарын улсын хянан баталгааны  vзvvлэлт,  аргачлалтай холбогдсон асуудлыг Газрын тухай хуулийн 58 зvйлээр зохицуулна.

18 дугаар зvйл. Иргэнд ємчлvvлэх газрын vнийг тогтоох, тvvнийг тєлєх хугацаа, журам

18.1. Энэ хуулийн 4 дvгээр зvйлд заасан зориулалтаар иргэнд ємчлvvлэх газрын vнийг газрын суурь vнэ, газрын vнэлгээний аргачлалыг vндэслэн сум, дvvргийн Засаг дарга тогтооно.

18.2. Иргэн энэ хуулийн 4 дvгээр зvйлд заасан зориулалтаар ємчилж авсан газрын vнийг vл хєдлєх эд хєрєнгийн бvртгэлийн байгууллагад бvртгvvлэхийн ємнє сум, дvvргийн тєсєвт тєлсєн байна.

19 дvгээр зvйл. Газар ємчлєн авах иргэний эрх, vvрэг

19.1.Газар ємчлєн авах эрх бvхий иргэн дараахь эрхтэй:

     19.1.1.энэ хуульд иргэдэд ємчлvvлж болохоор заасан газраас  ємчилж авах тухай єргєдлийг сум, дvvргийн Засаг даргад гаргах;

     19.1.2. энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа vнэгvй ємчилж авах;

     19.1.3. энэ хуулийн 5.1.5.2-т заасан газрыг тэргvvн ээлжинд vнэгvй ємчилж авах;

     19.1.4. Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгvй иргэний энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар ємчилж авахыг хvссэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд ємчлvvлэх газарт хамаарагдаж байгаа бєгєєд уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх vvсээгvй тохиолдолд сум, дvvргийн Засаг даргад хvсэлт гаргасан дарааллын дагуу vнэгvй ємчилж авах;

     19.1.5. энэ хуулийн 5.1.6.1-д заасан газрыг vнээр нь худалдан  авах;

     19.1.6. энэ хуулийн 5.1.8.1-д заасан газрыг давуу эрхээр vнээр нь худалдан авах;

     19.1.7. энэ хуулийн 5.1.6.2, 5.1.8.2-т заасан газрыг дуудлага худалдаагаар ємчилж авах.

19.2.Газар ємчилж авах эрх бvхий иргэн дараахь vvрэгтэй:

     19.2.1.Кадастрын зураглалын ба газрын кадастрын тухай[2][4] хуульд заасны дагуу газрын улсын бvртгэлийн кадастрын зураг хийлгvvлэх;

     19.2.2.ємчлєлийн газрынхаа заагийг газар дээр тэмдэгжvvлvvлэх;

     19.2.3.ємчилж авах газартаа газрын тєлєв байдал, чанарын улсын хянан баталгаа хийлгvvлэх;

     19.2.4. газар ємчилж авахтай холбогдсон энэ хуулийн 20 дугаар зvйлд заасан баримт бичгийг vнэн зєв бvрдvvлэх.

20 дугаар зvйл.Газар ємчилж авах тухай єргєдєл гаргах, тvvнийг хянах

20.1.Иргэн газар ємчилж авах тухай єргєдєлд дараахь зvйлийг тусгана:

     20.1.1.гэр бvлийн гишvvн бvрийн овог, эцэг /эх/-ийн нэр, єєрийн нэр, иргэний vнэмлэхийн болон регистрийн дугаар;

     20.1.2.оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, ємчилж авах  газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал;

     20.1.3.ємчилж авах газрын зориулалт, хэмжээ;

     20.1.4. энэ хуулийн 4 дvгээр зvйлд заасан зориулалтаар ємчилж авах газрыг иргэд дундаа хэсгээр буюу хамтран ємчлєх бол энэ тухай хvсэлт;

20.2. Єргєдєлд єргєдєл гаргасан он, сар, єдрийг бичиж 18 нас хvрсэн гэр бvлийн гишvvн бvр гарын vсэг зурсан байна.

20.3. Иргэн газар ємчилж авах тухай єргєдєлд дараахь баримт бичгийг хавсаргана:

     20.3.1. гэр бvлийн 16 нас хvрээгvй гишvvний тєрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлvvлсэн хуулбар;

     20.3.2. гэр бvлийн ам бvлийн байдлын тухай баг, хорооны Засаг дарга /тосгоны захирагч/-ын тодорхойлолт;

     20.3.3. Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшиж байгаа бол газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээний нотариатчаар гэрчлvvлсэн хуулбар;

     20.3.4. хvсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг /хэрэв газрыг дундаа хэсгээр ємчлєх бол ємчлєгч бvрийн хувьд оногдох газрын хэмжээ, байршил, заагийн тойм зураг/.

20.4. Сум, дvvргийн Засаг дарга єргєдлийг хvлээн аваад тvvнд хvлээж авсан дараалал, он, сар, єдєр, цаг, минутыг тэмдэглэж гарын vсэг зурна.

20.5. Тухайн иргэдийн Тєлєєлєгчдийн Хурлаас иргэдэд ємчлvvлэх газрын байршил, зориулалт, хэмжээний талаархи зохих  шийдвэр гарсны дараа иргэдээс газар ємчилж авах тухай хvсэлтийг хvлээн авна.

20.6. Иргэнд газар ємчлvvлэх эрх бvхий Засаг дарга газар ємчилж авах тухай иргэний гаргасан єргєдлийг хvлээж авсан єдрєєс хойш 3 сарын дотор хянан шийдвэрлэнэ.

21 дvгээр зvйл. Газар ємчлvvлэх тухай шийдвэр гаргах

21.1. Иргэнд  газар ємчлvvлэх эрх бvхий   Засаг дарга иргэний гаргасан єргєдєл, тухайн иргэн  энэ хуульд заасны дагуу газрыг ємчилж авах эрх бvхий этгээд болохыг нотолсны vндсэн дээр тvvнд газар ємчлvvлэх тухай захирамж гаргана.

21.2. Захирамжид ємчлvvлэх газрын байршил, зааг, зориулалт, ємчлєгч /ємчлєгчид/-ийн овог, эцэг /эх/-ийнх нь болон єєрийнх нь нэр, иргэний vнэмлэхийн  болон  регистрийн дугаар,  16  нас  хvрээгvй гэр бvлийн гишvvний хувьд  тєрсний гэрчилгээний дугаар, газрын vнэ, газар тариалангийн зориулалтаар газрыг дундаа хэсгээр ємчилж авах бол дундаа хэсгээр  ємчлєгч  бvрт оногдох газрын хэмжээ, ємчлєгч бvрийн газрын заагийг  тусгана.

22 дугаар зvйл. Иргэний газар ємчлєх эрхийг баталгаажуулах

22.1. Иргэнд газар ємчлvvлэх эрх бvхий Засаг даргын гаргасан  шийдвэрийг  vндэслэн  иргэнд ємчлvvлсэн газрыг vл хєдлєх эд хєрєнгийн бvртгэлийн тухай хууль  тогтоомжид   заасны дагуу улсын бvртгэлд бvртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны ємчлєгч мєн болохыг баталгаажуулсан Yл хєдлєх хєрєнгийн улсын бvртгэлийн гэрчилгээ /цаашид “Улсын бvртгэлийн гэрчилгээ” гэх/-г vл хєдлєх эд хєрєнгийн бvртгэлийн байгууллагаас олгоно. 

23 дугаар зvйл. Газар зохион байгуулалт хийж  газрыг иргэний ємчид  хvлээлгэн єгєх

23.1. Иргэнд ємчлvvлэх газарт  кадастр  хийсэн байна.

23.2. Иргэнд ємчлvvлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг vндэслэн газрыг ємчлєгчид нь хvлээлгэж єгєх, заагийг тогтоох, тэмдэглэх, бvртгэх ажиллагааг сумын газрын даамал,  дvvргийн газрын алба тус тус хариуцан гvйцэтгэнэ.

24 дvгээр зvйл. Иргэний газар ємчлєх эрхийн болон газар ємчлєх эрхтэй холбогдсон         хєдєлгєєний бvртгэл

24.1. Иргэний газар ємчлєх эрхтэй холбогдсон хєдєлгєєний бvртгэлийг  Yл хєдлєх эд хєрєнгийн бvртгэлийн тухай[3][5] хуульд заасан журмын дагуу хєтєлнє.

24.2. Иргэний хувийн ємчийн газрын заагийг газар дээр нь тогтоох, тэмдэглэх, заагийн єєрчлєлтийг бvртгэлд тусгах, хянах vйл  ажиллагааг сумын газрын  даамал, дvvргийн газрын алба тус тус хариуцан гvйцэтгэнэ.

25 дугаар зvйл. Иргэний газар ємчлєх эрх vvсэх

25.1. Иргэнд ємчлvvлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бvртгэснээр тухайн иргэний газар ємчлєх эрх vvснэ.

26 дугаар зvйл. Иргэний газар ємчлєхтэй холбогдсон  харилцааг зохицуулах

26.1.Иргэний газар ємчлєхтэй холбогдсон нийтлэг харилцааг Иргэний хууль, онцлог харилцааг энэ хуулиар зохицуулна.

 

ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ

Иргэний газар ємчлєх харилцааны онцлог зохицуулалт

27 дугаар зvйл. Газар ємчлєгч иргэний эрх, vvрэг

27.1. Газар ємчлєгч иргэн дараахь эрхтэй:

     27.1.1.бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зєрчихгvйгээр хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор ємчийнхєє газрыг  эзэмших, ашиглах, захиран зарцуулах;

     27.1.2.ємчийн газраа энэ хуулийн 29 дvгээр зvйлд заасны дагуу бусдад эзэмшvvлэх, ашиглуулах;

     27.1.3.ємчийнхєє газрыг зохих журмын дагуу иргэнд худалдах, арилжих, євлvvлэх, бэлэглэх, барьцаалах зэргээр захиран зарцуулах;

     27.1.4.ємчийн газрыг нийтийн эдэлбэр, тусгай хэрэгцээнд тvр ашиглуулахад харилцан тохиролцсоны дагуу зохих тєлбєр авах;

     27.1.5.холбогдох хууль тогтоомжид заасны дагуу ємчийн газрынхаа тvгээмэл тархацтай ашигт малтмалыг гэр бvлийнхээ хэрэгцээнд ашиглах, уг газарт худаг гаргаж усыг нь ашиглах;

     27.1.6. холбогдох хууль тогтоомж, эрх бvхий байгууллагаас баталсан стандарт, дvрэм, журам, шаардлагад нийцvvлэн ємчийнхєє газарт барилга байгууламж, инженерийн шугам сvлжээ барих, ашиглах;

     27.1.7. ємчийнх нь газрыг улсын тусгай хэрэгцээг vндэслэн солих буюу эргvvлж авсан тохиолдолд энэ хуульд заасны дагуу нєхєх олговор авах;

     27.1.8.хууль тогтоомжид заасан бусад эрх, давуу эрх.

27.2. Газар ємчлєгч иргэн дараахь vvрэг хvлээнэ:

     27.2.1.Газрын тухай болон Монгол Улсын иргэнд газар ємчлvvлэх тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжvvлэхтэй холбогдуулан тєрийн эрх бvхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелvvлэх;

     27.2.2. газар тариалангийн газраа зориулалтаар нь ашиглах;

     27.2.3. ємчилж авсан газраа кадастрын болон vл хєдлєх эд хєрєнгийн бvртгэлд, ємчийн газраа бусад иргэдийн ємчлєлд шилжvvлэх, бусдад эзэмшvvлэх, ашиглуулахтай холбогдсон болон барьцааны гэрээг vл хєдлєх эд хєрєнгийн бvртгэлд  бvртгvvлэх;

     27.2.4.ємчийн газар дээр нь байрлуулсан заагийн болон геодезийн цэг, тэмдэгтийг хамгаалах, бvрэн бvтэн байлгах;

     27.2.5. газар ємчлєгч, эзэмшигч, ашиглагч бусад этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироох, ємчийн газар дээрээ хvн амын эрvvл мэнд, байгаль орчинд сєрєг нєлєєлєх аливаа vйл ажиллагаа явуулахгvй байх;

     27.2.6.газрын тєлєв байдал, чанарыг дордуулахгvй байх;

     27.2.7.ємчийнхєє газрыг ашиглах явцад барилгын, экологийн, ариун цэврийн, эрvvл ахуйн, галын аюулгvй байдлын болон бусад холбогдох стандарт, дvрэм, журам, шаардлагыг сахиж мєрдєх;

     27.2.8.ємчийн газрынхаа газрын тєлєв байдал, чанарын улсын хянан баталгааг єєрийн зардлаар 5 жил тутамд эрх бvхий байгууллагаар хийлгvvлж байх;

     27.2.9. хууль тогтоомжид заасан бусад vvрэг.

28 дугаар зvйл. Газар ємчлєгч иргэнд хориглох зvйл

28.1.Газар ємчлєгч иргэнд дараахь зvйлийг хориглоно:

     28.1.1.ємчийн газраа худалдах, арилжих, євлvvлэх, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгvй хvний ємчлєл, эзэмшилд шилжvvлэх; 

     28.1.2.ємчийн газраа энэ хуулийн 29.1-д заасан  зєвшєєрєлгvйгээр бусдад эзэмшvvлэх, ашиглуулах;

     28.1.3.ємчийн газраа хvн амын эрvvл мэнд, байгаль хамгаалал, vндэсний аюулгvй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглах;

     28.1.4. газар тариалангийн газрыг  зориулалт бусаар ашиглах.

29 дvгээр зvйл. Иргэн ємчийн газраа бусдад эзэмшvvлэх, ашиглуулах

29.1.Иргэн ємчийн газраа зориулалтаар нь, тодорхой хугацаагаар сум, дvvргийн Засаг даргын зєвшєєрлєєр бусдад эзэмшvvлж, ашиглуулж болно.

29.2. Иргэн ємчийн газраа бусдад эзэмшvvлэх, ашиглуулах зєвшєєрєл авах тухай хvсэлтээ сум, дvvргийн Засаг даргад бичгээр гаргана.

29.3. Энэ хуулийн 29.2-т заасан хvсэлтэд ємчийн газраа бусдад эзэмшvvлэх, ашиглуулах зориулалт, хугацаа зэргийг зааж, 18 нас хvрсэн гэр бvлийн гишvvн бvр буюу  бусад хамтран дундаа эзэмшигч бvр гарын vсэг зурна.

29.4.Энэ хуулийн 29.2-т заасан хvсэлтэд иргэний ємчийн газраа эзэмшvvлэх, ашиглуулах талаар тухайн газрыг эзэмших, ашиглах этгээдтэй байгуулсан, нотариатчаар гэрчлvvлсэн гэрээний эх хувийг хавсаргана.

29.5. Сум, дvvргийн Засаг дарга энэ хуулийн 29.2-т заасан хvсэлтийг хvлээн авснаас хойш 15 хоногийн дотор зєвшєєрєл єгєх эсэхийг шийдвэрлэнэ.

29.6. Иргэний ємчийн газрыг эзэмших, ашиглах этгээд нь энэ хууль, Газрын тухай, Газрын тєлбєрийн тухай, Yл хєдлєх эд хєрєнгийн албан татварын тухай,  Байгаль орчныг хамгаалах тухай хууль  зєрчиж байсан бол, тvvнчлэн тухайн газарт хvн амын эрvvл мэнд, байгаль хамгаалал, vндэсний аюулгvй байдлын ашиг сонирхолд харш vйл ажиллагаа явуулж болзошгvй нь тогтоогдвол сум, дvvргийн Засаг дарга зєвшєєрєл олгохоос татгалзаж болно.  

29.7. Иргэний ємчийн газрыг эзэмшиж, ашиглаж буй этгээд нь энэ хууль, Газрын тухай, Газрын тєлбєрийн тухай, Yл хєдлєх эд хєрєнгийн албан татварын тухай, Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийг зєрчсєн, тvvнчлэн тухайн газарт хvн амын эрvvл мэнд, байгаль хамгаалал, vндэсний аюулгvй байдлын ашиг сонирхолд харш vйл ажиллагаа явуулбал сум, дvvргийн Засаг дарга олгосон зєвшєєрлєє хvчингvй болгоно.

29.8. Сум, дvvргийн Засаг даргын зєвшєєрєл олгохтой холбогдсон гомдлыг шvvх  шийдвэрлэнэ.

29.9.Иргэний ємчийн газрыг гэрээний vндсэн дээр хєлсєлж, тvрээсэлж байгаа гадаадын  хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгvй хvн уг газрыг бусдад  дамжуулан хєлслєх, дамжуулан тvрээслэхийг хориглоно.

30 дугаар зvйл. Иргэн ємчийн газраа нийтийн эдэлбэр, тусгай хэрэгцээнд тvр ашиглуулах

30.1.Иргэн ємчийн газраа Засгийн газар, аймаг, нийслэл, сумын Засаг даргатай урьдчилан тохиролцсоны vндсэн дээр гэрээ байгуулан тодорхой хугацаагаар нийтийн эдэлбэр болон улсын, аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд  тvр ашиглуулж болно.

 

ТАВДУГААР БYЛЭГ

Газар ємчлєх  эрх дуусгавар болох, газар ємчлєгчийн эрхийг хязгаарлах

31 дvгээр зvйл. Иргэний газар ємчлєх эрх дуусгавар болох

31.1.Иргэний газар ємчлєх эрх дор дурдсан vндэслэлээр дуусгавар болно:

     31.1.1.ємчийн газраа бусад иргэний ємчлєлд шилжvvлснээр;

     31.1.2.газар ємчлєх эрхээсээ татгалзсанаар;

     31.1.3.газар ємчлєгч иргэн Монгол Улсын харьяатаас гарсанаар,

     31.1.4.хууль тогтоомжид заасан бусад vндэслэлээр.

32 дугаар зvйл. Иргэний ємчийн газрыг улсын тусгай хэрэгцээг vндэслэн нєхєх олговортойгоор солих буюу эргvvлэн авах

32.1. Улсын дор дурдсан тусгай хэрэгцээг vндэслэн иргэний ємчийн газрыг бvхэлд нь буюу тvvний зарим хэсгийг нєхєх олговортойгоор солих буюу эргvvлэн авч болно:

     32.1.1.улсын батлан хамгаалах болон аюулгvй байдлыг хангах;

     32.1.2.шинжлэх ухаан, технологийн сорилт, туршилт болон байгаль орчин, цаг агаарын тєлєв байдлын байнгын ажиглалтын талбай байгуулах;

     32.1.3. улсын чанартай зам, шугам сvлжээ, барилга байгууламж барих.

32.2.Иргэний ємчийн газрыг улсын тусгай хэрэгцээг vндэслэн нєхєх олговортойгоор солих буюу эргvvлэн авах тухай шийдвэрийг Засгийн газар гаргана.

32.3. Иргэний ємчийн газрыг нєхєх олговортойгоор солих буюу эргvvлэн авах тухай шийдвэрт газрыг зайлшгvй солих, эргvvлэн авах болсон зориулалт,  vндэслэлийг тодорхой заана.         

32.4. Иргэний ємчийн газрыг улсын тусгай хэрэгцээг vндэслэн нєхєх олговортойгоор солих буюу эргvvлэн авах тухай шийдвэр гаргахаас нэгээс доошгvй жилийн ємнє газрын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны  байгууллага  газар ємчлєгчтэй энэ тухай урьдчилан тохиролцсон байна.

32.5. Иргэний ємчийн газрыг улсын тусгай хэрэгцээг vндэслэн нєхєх олговортойгоор солих буюу эргvvлэн авахад газар ємчлєгч болон газрын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны байгууллага дараахь асуудлыг урьдчилан тохиролцоно:

     32.5.1. газрын vнэ;

     32.5.2. тухайн газар дээрх vл хєдлєх эд хєрєнгийн vнэ;

     32.5.3. ємчлєгчєєс уг газарт зарцуулсан хєрєнгє, газрыг улсын тусгай хэрэгцээг vндэслэн нєхєх олговортойгоор солих буюу эргvvлэн авснаас ємчлєгчид учрах хохирлын хэмжээ;  

     32.5.4.улсын тусгай хэрэгцээнд авах газрын хэмжээ;

     32.5.5.улсын тусгай хэрэгцээнд авсан газрыг сольж олгох газрын  байршил, хэмжээ, тєлєв байдал, чанар;

     32.5.6.газрыг чєлєєлєх нєхцєл, хугацаа;

     32.5.7.газрыг чєлєєлєхтэй холбогдон талуудын хvлээх vvрэг, хариуцлага;

     32.5.8.нєхєх олговрын хэмжээ, тvvнийг тєлєх журам, хугацаа.

32.6. Иргэний ємчийн газрыг улсын тусгай хэрэгцээг vндэслэн солих буюу эргvvлэн авахад газар ємчлєгчид олгох нєхєх олговрыг улсын тєсвєєс гаргана.

32.7.Иргэний ємчийн газрыг улсын тусгай хэрэгцээг vндэслэн нєхєх олговортойгоор солих буюу эргvvлэн авах тухай асуудлыг энэ хуулийн 32.4, 32.5-д заасны дагуу тохиролцож чадаагvй бол маргааныг шvvх шийдвэрлэнэ. 

33 дугаар зvйл. Газар ємчлєгч иргэний эрхийг хязгаарлах эрх /сервитут/

33.1.Сум, дvvргийн Засаг дарга улсын  болон тухайн нутаг дэвсгэрийн хvн амын нийтлэг ашиг сонирхлыг хангах зайлшгvй шаардлагатай тохиолдолд иргэнд ємчлvvлсэн газарт дор дурдсан нийтийн сервитут тогтоож болно:

     33.1.1.уг газраар дамжин єнгєрєх;

     33.1.2.уг газарт газрын заагийн болон геодезийн байнгын цэг, тэмдэгт тавих;

     33.1.3. намагжилтыг багасгах ажил гvйцэтгэх;

     33.1.4.газар зохион байгуулалтын бусад арга хэмжээ хэрэгжvvлэх.

     33.2.Нийтийн сервитут нь байнгын буюу тvр байж болно.

     33.3.Нийтийн сервитут нь газар ємчлєгч иргэнд аль болох бэрхшээл учруулахааргvй байна.

     33.4.Ємчийн газарт нь нийтийн сервитут тогтоосноос газар ємчлєгч иргэн газраа ашиглах боломжгvй буюу ашиглахад хvндрэл бэрхшээлтэй болох тохиолдолд газар ємчлєгч иргэн нь уг газрыг худалдан авахыг, мєн тvvнд учирсан хохирлыг нєхєн тєлєх болон vг хvндрэл бэрхшээлтэй дvйцэхvйц хэмжээний хєлс тєлєхийг нийтийн сервитут тогтоосон эрх бvхий этгээдээс шаардах эрхтэй.

     33.5.Ємчийн газарт нь нийтийн сервитут тогтоосноос болж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь энэ хуулийн 33.3, 33.4-т  зааснаар хєндєгдсєн газар ємчлєгч иргэн шvvхээр  єєрийн эрх, ашиг сонирхлоо хамгаалуулж болно.

     33.6.Газар ємчлєгч иргэн ємчлєх эрхээ хэрэгжvvлэх зорилгоор vл хєдлєх эд хєрєнгє ємчлєгч бусад иргэний эрхийг хязгаарлах /хувийн сервитут/-тай холбогдсон харилцааг Иргэний хууль тогтоомжоор зохицуулна.

     33.7.Иргэний газар ємчлєлтэй холбогдсон хувийн, нийтийн сервитутийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу vл хєдлєх эд хєрєнгийн улсын бvртгэлд бvртгэнэ.

     33.8. Хувийн сервитут Иргэний хууль тогтоомжид заасан vндэслэлээр дуусгавар болно.

     33.9.Нийтийн сервитут тогтоогдсон шаардлага хэрэгцээгvй болсон бол тvvнийг тогтоосон эрх бvхий этгээдийн шийдвэрээр дуусгавар болно.

34 дvгээр зvйл. Иргэний ємчийн газрыг дайчлан авах

34.1.Олон хvний эрvvл мэнд, амь нас хохирох, мал, амьтан vрэгдэх, эд хєрєнгє,  хvрээлэн байгаа орчинд их хэмжээний хохирол учруулахуйц газар хєдлєлт,  хvчтэй  салхи,  ган  зуд, vер  болсон, тvймэр, хvн, мал амьтны гоц халдварт євчин гарсан зэрэг байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон, vйлдвэрийн томоохон осол гарсан, цацраг идэвхит болон химийн хорт бодис алдагдсан   зэрэг гэнэтийн аюул, онцгой нєхцєл байдал бий болсон тохиолдолд тvvний аюулаас хvн ам, мал, амьтан, эд хєрєнгийг хамгаалах, аврах,  хор  уршгийг  нь  арилгах  арга  хэмжээнд зориулан иргэний ємчийн газрыг хуульд заасан журмын дагуу нийслэл, аймаг,  сумын  Засаг даргын  шийдвэрээр  тvр  хугацаагаар  дайчлан авч болно.

34.2. Дайчлан авсны улмаас газар ємчлєгч иргэнд учирсан хохирлыг нь бvрэн хэмжээгээр нєхєн тєлнє.

34.3.Дайчлан авсан газрыг эргvvлэн єгєх боломжгvй болсон тохиолдолд ємчлєгчид нь уг газрын vнэ, хохирлыг тухайн vеийн зах зээлийн ханшаар тооцож нєхєн тєлєх буюу дайчлан авсан газраас тєлєв байдал, чанарын хувьд дордохооргvй єєр газрыг ємчлvvлж учирсан хохирлыг нєхєн тєлнє.

34.4. Дайчлан авсан иргэний ємчийн газрын vнэ, газар ємчлєгч иргэнд учирсан хохирлын хэмжээг тогтоохтой  холбогдсон  маргааныг  шvvх  шийдвэрлэнэ.

35 дугаар зvйл. Иргэний ємчийн газрыг хураах

35.1.Газар ємчлєгч иргэн буюу тvvний газрыг  энэ хуулийн 29  дvгээр зvйлд заасны дагуу эзэмшиж, ашиглаж байгаа этгээд энэ хуулийн 28 дугаар зvйлд заасныг зєрчсєн бол шvvхийн журмаар тvvний газрыг хураан авч болно.

 

ЗУРГАДУГААР БYЛЭГ

Иргэний газар ємчлєх эрхийн баталгаа

36 дугаар зvйл. Иргэний газар ємчлєх зєрчигдсєн эрхийг сэргээх

36.1.Иргэний газар ємчлєх эрх зєрчигдсєн бол тvvнийг шvvхийн журмаар сэргээн тогтооно.

36.2.Иргэний  газар  ємчлєх эрхийг сэргээн тогтоосон шvvхийн хvчин тєгєлдєр болсон шийдвэр нь уг газрыг vл хєдлєх эд хєрєнгийн бvртгэлийн тухай хууль тогтоомжид   заасны  дагуу улсын  бvртгэлд   бvртгэх,   эрх нь сэргээгдсэн иргэнд улсын бvртгэлийн гэрчилгээ олгох хууль зvйн vндэслэл болно.

36.3.Тєрийн захиргааны болон нутгийн єєрєє удирдах байгууллагын хууль тогтоомжид нийцээгvй, иргэний газар ємчлєх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зєрчсєн шийдвэрийн улмаас иргэнд учирсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан байгууллага нєхєн тєлнє.

36.4.Газар ємчлєх эрхийг нь зєрчсєн этгээд иргэнд учруулсан хохирлыг тvvний дотор олох байсан орлогыг нь оролцуулан иргэний хууль тогтоомжид заасны дагуу бvрэн хэмжээгээр  нєхєн тєлнє.

37 дугаар зvйл. Иргэний ємчийн газрыг улсын тусгай хэрэгцээг vндэслэн нєхєх олговортойгоор солих буюу  эргvvлэн авах vед иргэний газар ємчлєх эрхийн баталгааг хангах

37.1.Иргэний ємчийн газрыг улсын тусгай хэрэгцээг vндэслэн нєхєх олговортойгоор солих буюу эргvvлэн авах ажлыг дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжvvлсний дараа гvйцэтгэнэ:

     37.1.1.ємчийн газрыг нь сольж байгаа тохиолдолд иргэний хvсэлтийг vндэслэн ємчилж байсан газраас нь тєлєв байдал, чанарын хувьд дордохооргvй газар тvvнд ємчлvvлэх; 

     37.1.2.газрыг нь эргvvлэн авч байгаа тохиолдолд газрынх нь vнийг тєлєх;

     37.1.3.иргэний ємчилж байсан газарт байгаа vл хєдлєх эд хєрєнгийн vнийг тєлєх;

     37.1.4.ємчлєгчєєс тухайн газарт зарцуулсан хєрєнгийг нєхєн  тєлєх;

     37.1.5.газрыг улсын тусгай хэрэгцээг vндэслэн солих буюу эргvvлэн авснаас ємчлєгчид учруулах хохирлыг иргэний хууль тогтоомжид заасны дагуу бvрэн хэмжээгээр нєхєн тєлєх.

37.2.Иргэний ємчийн газрыг улсын тусгай хэрэгцээг vндэслэн нєхєх олговортойгоор солих буюу эргvvлэн авах тухай шийдвэр гаргахаас  нэг жилээс доошгvй хугацааны ємнє газар ємчлєгчид бичгээр мэдэгдэнэ.

37.3.Энэ хуулийн 37.2-т заасан мэдэгдлийг газар ємчлєгч хvлээн авснаас хойш нэг жил болсон, энэ хуулийн 37.1-д  заасан арга хэмжээг авч хэрэгжvvлсний дараа  улсын тусгай хэрэгцээг vндэслэн иргэний ємчийн газрыг солих буюу эргvvлэн авна.

37.4.Энэ  хуулийн 37.2-т заасан мэдэгдлийг хvлээж авснаас хойш барьж байгуулсан vл хєдлєх эд хєрєнгє, газрын vнийг мэдэгдэхvйц єсгєсєн бусад арга хэмжээний зардлыг нєхєн олгохгvй.

38 дугаар зvйл. Газар ємчлєх эрхээ хэрэгжvvлэхэд саад учруулахыг хориглох

38.1.Иргэн газар ємчлєх эрхээ хэрэгжvvлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно.

39 дvгээр зvйл. Гомдол гаргах

39.1. Иргэн газар ємчлєх эрхээ хэрэгжvvлэхэд нь тєрийн байгууллага, албан тушаалтан хууль бусаар саад учруулсан гэж vзвэл тухайн байгууллага, албан тушаалтны дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргана.

39.2. Гомдлыг хvлээн авсан байгууллага, албан тушаалтан тvvнийг хvлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж иргэнд бичгээр хариу єгнє.

39.3. Иргэн энэ хуулийн 39.2-т  заасан хугацаанд хариу аваагvй бол гомдлоо шvvхэд гаргана.

 

ДОЛДУГААР БYЛЭГ

 Бусад зvйл

40 дvгээр зvйл. Монгол Улсын иргэнд газар ємчлvvлэх тухай хууль зєрчигчид хvлээлгэх хариуцлага

40.1.Монгол Улсын иргэнд газар ємчлvvлэх тухай хууль тогтоомжийг зєрчсєн этгээдэд эрvvгийн хариуцлага хvлээлгэхээргvй бол шvvгч буюу газрын хяналтын улсын   байцаагч  дор дурдсан захиргааны хариуцлага хvлээлгэнэ:

     40.1.1. энэ   хуулийн   19.2,   27.2.1-д   заасныг  зєрчсєн иргэнийг 10 000 – 20 000 тєгрєгєєр торгох;

     40.1.2. энэ хуулийн 27.2.3, 27.2.4,  27.2.6-д заасныг зєрчсєн иргэнийг 30 000 – 50 000 тєгрєгєєр торгох;

     40.1.3. энэ  хуулийн   27.2.7,   27.2.8-д  заасныг зєрчсєн иргэнийг 20 000 –30 000  тєгрєгєєр торгох.

     40.2. Энэ хуулийн 38  дугаар зvйлд заасныг зєрчсєн албан тушаалтанд шvvгч 50 000 – 60 000 тєгрєгєєр торгох шийтгэл ногдуулна.  

41 дvгээр зvйл. Хууль хvчин тєгєлдєр болох

41.1. Энэ хуулийг 2003 оны 5 дугаар сарын 1-ний єдрєєс эхлэн дагаж мєрдєнє.

41.2. Энэ хуулийн 4.1.1-д  заасан  зориулалтаар  Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа vнэгvй ємчлvvлэх тухай энэхvv хуулийн 19.1.2, 19.1.3, 19.1.4 дэх заалтыг 2003 оны 5 дугаар сарын 1-ний єдрєєс 2005 оны 5 дугаар сарын 1-ний єдєр хvртэл дагаж мєрдєнє.

 

 

 

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА  С.ТЄМЄР-ОЧИР

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ГАЗАР ЄМЧЛYYЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МЄРДЄХ ЖУРМЫН ТУХАЙ

 

2002 оны 6 дугаар сарын 27-ны єдєр

Улаанбаатар хот

 

1 дvгээр зvйл. Гэр   бvлийнхээ   хэрэгцээнд   нэг  удаа  vнэ  тєлбєргvй газар ємчилж авах Монгол Улсын иргэдийн гэр бvлийн бvртгэлийг Монгол Улсын иргэнд газар ємчлvvлэх тухай хуулийг баталсан єдрєєр тооцно.

2. дугаар зvйл. Монгол Улсын иргэнд газар ємчлvvлэх тухай хууль батлагдсан єдєр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн захиргаанд бvртгэлгvй иргэд холбогдох хууль тогтоомжийн дагуу иргэний бvртгэлийн асуудлаа шийдвэрлvvлсний vндсэн дээр гэр бvлийнхээ хэрэгцээнд нэг удаа vнэ тєлбєргvй газар ємчлєн авах  эрхээ эдэлнэ.

3. дугаар зvйл. Монгол Улсын иргэнд газар ємчлvvлэх тухай хуулийн 19.1.2-т заасны дагуу Монгол Улсын иргэнд нэг удаа vнэ тєлбєргvйгээр ємчлvvлэх  газрын байршлыг тогтоох асуудлыг дараахь байдлаар шийдвэрлэнэ:

1/ нийслэлд бvртгэлтэй иргэн нийслэлд буюу аль ч аймаг, сумын газарт;

2/ Дархан, Эрдэнэт хотод бvртгэлтэй иргэн тухайн хотдоо буюу нийслэлээс бусад аль ч  аймаг, сумын газарт;

3/ энэ зvйлийн 1, 2 дахь заалтад зааснаас бусад иргэд нийслэл, Дархан, Эрдэнэтээс  бусад аль ч аймаг, сумын газарт.

4. дvгээр зvйл. Иргэнд   гэр   бvлийнх нь  хэрэгцээнд газрыг нэг удаа vнэгvй ємчлvvлэх  арга хэмжээг  2003  оны  5  дугаар сарын 1-ний єдрєєс эхлэн  2  жилд  хэрэгжvvлж  дуусгавар болгоно.

5. дугаар зvйл. Энэ хуулийг Монгол Улсын иргэнд газар ємчлvvлэх тухай хууль хvчин тєгєлдєр болсон єдрєєс эхлэн дагаж мєрдєнє.

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА  С.ТЄМЄР-ОЧИР



[1][3] Тєрийн болон орон  нутгийн  ємчийн тухай хууль, “Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн  1996  оны 11   дvгээрт нийтлэгдсэн

[2][4] Кадастрын зураглалын ба газрын кадастрын тухай хууль, “Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 2000 оны 1  дvгээрт нийтлэгдсэн

[3][5] Yл хєдлєх эд хєрєнгийн бvртгэлийн тухай хууль, “Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 1997  оны  3  дугаарт нийтлэгдсэн