2001 оны 6 дугаар сарын 8-ны єдєр
Улаанбаатар хот

ХУВИЙН ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ

НЭГДYГЭЭР БYЛЭГ

Нийтлэг vндэслэл

1 дvгээр зvйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хувийн хамгаалалтын vйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зvйл. Хувийн хамгаалалтын тухай хууль тогтоомж

2.1.Хувийн хамгаалалтын тухай хууль тогтоомж нь Иргэний хууль1, энэ хууль болон тэдгээртэй нийцvvлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бvрдэнэ.

3 дугаар зvйл. Хуулийн нэр томъёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."хувийн хамгаалалт" гэж хувийн хамгаалалтын vйл ажиллагаа эрхлэх эрх бvхий этгээд гэрээний vндсэн дээр vйлчлvvлэгчийн амь бие, эрvvл мэндийг гэмт халдлагаас хамгаалахын тулд энэ хуулиар зєвшєєрсєн vйл ажиллагаа явуулахыг;

3.1.2."бие хамгаалагч" гэж энэ хуульд заасан журмын дагуу хувийн хамгаалалтыг тусгай зєвшєєрлийн vндсэн дээр гvйцэтгэх эрхтэй этгээдийг;

3.1.3."хувийн хамгаалалтын байгууллага" гэж энэ хуульд заасан журмын дагуу эрх бvхий байгууллагаас хувийн хамгаалалт эрхлэх тусгай зєвшєєрєл авч, улсын бvртгэлд бvртгvvлсэн хуулийн этгээдийг;

3.1.4."vйлчлvvлэгч" гэж гэрээний vндсэн дээр хувийн хамгаалалт хийлгэж байгаа этгээдийг.

4 дvгээр зvйл. Хуулийн vйлчлэх хvрээ

4.1.Тєрийн тусгай хамгаалалт, зэвсэгт хvчин, бусад цэрэг, тагнуул, цагдаагийн болон гэрээт харуул хамгаалалттай холбогдсон харилцаанаас бусад хувийн хамгаалалттай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.

 

ХОЁРДУГААР БYЛЭГ

Хувийн хамгаалалтын vйл ажиллагаа

5 дугаар зvйл. Хувийн хамгаалалт эрхлэх этгээдэд тавих шаардлага

5.1.Хувийн хамгаалалтыг энэ хуульд заасан журмын дагуу тусгай зєвшєєрєл авсан бие хамгаалагч, хуулийн этгээд эрхлэн явуулна.

5.2. Бие хамгаалагч нь 20 нас хvрсэн, эрvvл мэнд, бие бялдар, ёс зvйн шаардлага хангасан, хувийн хамгаалалтын сургалтад хамрагдаж зохих мэдлэг, дадлага эзэмшсэн, гэмт хэрэг санаатай vйлдэж ял шийтгэгдэж байгаагvй, эрх зvйн

бvрэн чадамжтай иргэн байна.

5.3. Хувийн хамгаалалт эрхлэх хуулийн этгээд нь vйл ажиллагаагаа явуулах бvтэц, зохион байгуулалт, боловсон хvчин, техник хэрэгсэл болон єєрийгєє санхvvжvvлэх чадвартай байна.

5.4. Хувийн хамгаалалт эрхлэх хуулийн этгээд нь 10-аас доошгvй бие хамгаалагчтай байна.

5.5. Хуулийн этгээд нь хувийн хамгаалалтыг бие хамгаалагчаар гvйцэтгvvлнэ.

5.6. Цагдаагийн байгууллагаас бие хамгаалагчаар ажиллах тусгай зєвшєєрєл авсан иргэн нь хувийн хамгаалалтын хуулийн этгээд vvсгэн байгуулах, эсхvл хувийн хамгаалалтын байгууллагад ажиллаж болно.

5.7. Хууль тогтоомжид єєрєєр заагаагvй бол гадаад улсын иргэн тусгай зєвшєєрєл авсны vндсэн дээр Монгол Улсын нутаг дэвсгэрт бие хамгаалагчаар ажиллаж болно.

6 дугаар зvйл. Хувийн хамгаалалт эрхлэх тусгай зєвшєєрєл олгох

6.1. Хувийн хамгаалалт эрхлэх тусгай зєвшєєрлийг аймаг, нийслэлийн цагдаагийн газар /хэлтэс/ олгоно.

6.2. Хувийн хамгаалалт эрхлэх тусгай зєвшєєрєл авахыг хvссэн иргэн аймаг, нийслэлийн цагдаагийн газар/хэлтэс/-т дараахь баримт бичгийг бvрдvvлж єгнє:

6.2.1. тусгай зєвшєєрєл олгохыг хvссэн єргєдєл;

6.2.2. иргэний vнэмлэх;

6.2.3. эрvvл мэндийн байгууллагын тодорхойлолт;

6.2.4. энэ хуулийн 10 дугаар зvйлд заасан сургалтад хамрагдсан болохыг нотолсон баримт бичиг.

6.3. Хувийн хамгаалалт эрхлэх тусгай зєвшєєрєл авахыг хvссэн хуулийн этгээд аймаг, нийслэлийн цагдаагийн газар /хэлтэс/-т дараахь баримт бичгийг бvрдvvлж єгнє:

6.3.1. тусгай зєвшєєрєл хvссэн єргєдєл;

6.3.2. улсын бvртгэлийн гэрчилгээ;

6.3.3. бие хамгаалагч тус бvрийн эрvvл мэндийн тодорхойлолт, тэдгээрийн зєвшєєрєл;

6.3.4. энэ хуулийн 5.3-т заасан шаардлагыг хангасан болохыг нотолсон баримт бичиг.

6.4. Аймаг, нийслэлийн цагдаагийн байгууллага єргєдєл, холбогдох материалыг хvлээн авч 30 хоногийн дотор тусгай зєвшєєрєл олгох эсэх асуудлыг шийдвэрлэж, бичгээр хариу мэдэгдэнэ.

6.5. Дараахь тохиолдолд хувийн хамгаалалт эрхлэх тусгай зєвшєєрєл олгохоос татгалзана:

6.5.1. хувийн хамгаалалт эрхлэх тусгай зєвшєєрєл хvссэн иргэн энэ хуулийн 5. 2, хуулийн этгээд энэ хуулийн 5.3-т заасан шаардлага хангаагvй;

6.5.2. энэ хуулийн 6.2; 6.3.-т заасан баримт бичиг бvрдээгvй .

7 дугаар зvйл. Хувийн хамгаалалт эрхлэх тусгай зєвшєєрлийг тvдгэлзvvлэх, хvчингvй болгох

7.1. Цагдаагийн байгууллага хувийн хамгаалалт эрхлэх тусгай зєвшєєрлийг дараахь тохиолдолд тvдгэлзvvлнэ:

7.1.1. бие хамгаалагч гэмт хэрэгт холбогдсон бол гэм буруутай болох нь нотлогдох хvртэл ;

7.1.2. хувийн хамгаалалтын байгууллага энэ хуулийн 5.3.; 5.4; 5.5-д заасан шаардлага хангаагvй болох нь тогтоогдсон .

7.2. Бие хамгаалагч гэм буруугvй болох нь шvvхээр тогтоогдсон, хувийн хамгаалалтын байгууллага энэ зvйлийн 1 дэх хэсэгт заасан зєрчлєє арилгасан бол тусгай зєвшєєрлийг сэргээнэ.

7.3.Тусгай зєвшєєрлийг хvчингvй болгох шийдвэр гаргахын ємнє цагдаагийн байгууллага бие хамгаалагч болон хуулийн этгээдийн удирдлагад урьдчилсан сануулга єгч болно. Сануулгад хуулийн ямар заалт зєрчсєнийг тодорхой зааж, гаргасан зєрчлийг арилгах хугацааг заана.

7.4. Дараахь тохиолдолд цагдаагийн байгууллага хувийн хамгаалалт эрхлэх тусгай зєвшєєрлийг хvчингvй болгоно:

7.4.1 .энэ хуулийн 9.2 –ыг зєрчсєн;

7.4.2. бие хамгаалагч гэмт хэрэг vйлдсэн нь тогтоогдсон;

7.4.3. бие хамгаалагч эрх зvйн чадамжгvй болсон;

7.4.4. vйл ажиллагаатай нь холбогдуулан цагдаагийн байгууллагаас тавьсан шаардлагыг удаа дараа биелvvлээгvй;

7.4.5. хувийн хамгаалалтыг хууль зєрчсєн бусад хэлбэрээр эрхэлсэн;

7.4.6. энэ хуулийн 11.1.3-ыг зєрчсєн;

7.4.7. хуулийн этгээд татан буугдсан.

7.5. Хувийн хамгаалалт эрхлэх тусгай зєвшєєрлийг хvчингvй болгосон цагдаагийн байгууллагын шийдвэрийг хууль бус гэж vзвэл хувийн хамгаалалтын байгууллага болон бие хамгаалагч шvvхэд гомдол гаргаж болно.

8 дугаар зvйл. Хувийн хамгаалалтын тухай гэрээ

8.1. Хувийн хамгаалалт эрхлэх талаар vйлчлvvлэгч болон хувийн хамгаалалтын байгууллага, бие хамгаалагч бичгээр гэрээ байгуулна.

8.2. Энэ зvйлийн 1-д заасан гэрээ байгуулахдаа Иргэний хуульд заасан нийтлэг журмыг баримтлахаас гадна дор дурдсан зvйлийг гэрээнд тусгана:

8.2.1. цагдаагийн байгууллагаас олгосон тусгай зєвшєєрлийн дугаар, он, сар, єдєр;

8.2.2. хувийн хамгаалалтын тєрєл, хэлбэр, гvйцэтгэх ажил, vvрэг, ашиглах техник, тусгай хэрэгсэл;

8.2.3. бие хамгаалагчийн тоо, тэдгээрийн ажиллах нєхцєл, хєдєлмєр хамгаалал;

8.2.4. хамгаалалт явуулах журам;

8.2.5.бие хамгаалагч vvргээ гvйцэтгэх явцад тvvнд учирсан гэм хорыг арилгах нєхцєл.

8.3. Энэ зvйлийн 1, 2 дахь хэсэгт заасан нєхцєлийг хангаагvй гэрээг хvчин тєгєлдєр бус гэж тооцно.

9 дvгээр зvйл. Хувийн хамгаалалтын vйл ажиллагааны тєрєл

9.1. Хувийн хамгаалалт дараахь тєрєлтэй байна:

9.1.1.хvний амь бие, эрvvл мэндийг хамгаалах;

9.1.2. хамгаалалтын хэрэгслийн зураг тєсєл хийх, угсрах, ашиглах vйлчилгээ явуулах;

9.1.3. гэмт халдлагаас хамгаалалт хийх асуудлаар vйлчлvvлэгчид хууль зvйн болон мэргэжлийн зєвлєгєє єгєх;

9.1.4. vйлчлvvлэгчээс зохион байгуулж байгаа хурал бусад арга хэмжээг хамгаалалтад авах;

9.1.5. vзвэр, vйлчилгээний арга хэмжээний хамгаалалт.

9.2. Бие хамгаалагч болон хувийн хамгаалалтын хуулийн этгээд нь шvvх, прокурор, цагдаа, тагнуул, шvvхийн шийдвэр биелvvлэх зэрэг байгууллагаас бvрэн эрхээ хэрэгжvvлэхэд аливаа саад учруулахыг хориглоно.

9.3. Хувийн хамгаалалтын vйл ажиллагаа явуулах тусгай зєвшєєрєл аваагvй иргэн, хуулийн этгээд энэ зvйлийн 1 дэх хэсэгт заасан vйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

9.4. Хамгаалалтын vйл ажиллагаа явуулж байгаа бие хамгаалагч болон хуулийн этгээд нь нийгмийн дэг журмыг сахиулахад туслалцаа vзvvлэх зорилгоор цагдаагийн байгууллагатай гэрээний vндсэн дээр ажиллаж болно.

10 дугаар зvйл. Хувийн хамгаалалтын сургалтын агуулга, тєлєвлєгєє

10.1 Хувийн хамгаалалтыг биечлэн гvйцэтгэх боловсон хvчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэжлийг нь дээшлvvлэх сургалтын агуулга, тєлєвлєгєє болон сургалт явуулах зєвшєєрєл олгох, vйл ажиллагаанд нь хяналт тавих журмыг хууль зvй, дотоод хэргийн болон боловсрол, соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишvvн хамтран батална.

10.2. Энэ зvйлийн 1 дэх хэсэгт заасан сургалтын vйл ажиллагааг иргэн, хуулийн этгээд эрхлэн явуулж болох бєгєєд тvvний vйл ажиллагаанд цагдаагийн байгууллага хяналт тавина.

11 дvгээр зvйл. Бие хамгаалагчид хориглох зvйл

11.1. Бие хамгаалагчид дор дурдсан vйл ажиллагаа явуулахыг хориглоно:

11.1.1. vйлчлvvлэгчийн зєвшєєрєлгvйгээр тvvний тухай мэдээллийг бусдад дамжуулах;

11.1.2. хувийн хамгаалалт эрхлэх зєвшєєрлийг бусдад шилжvvлэх;

11.1.3. галт зэвсэг ашиглах;

11.1.4. хувийн хамгаалалтыг энэ хуулийн 9.1-д зааснаас бусад тєрлєєр явуулах;

11.1.5. нэг бvрийн тусгай хэрэгслийг бусдад шилжvvлэх;

11.1.6. тєрийн тусгай хамгаалалт, зэвсэгт хvчин, бусад цэрэг, тагнуул, цагдаагийн харуул хамгаалалтын бvсэд хувийн хамгаалалт явуулах.

12 дугаар зvйл. Нэг бvрийн тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх

12.1. Бие хамгаалагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргvvцсэнийг хvч хэрэглэхгvйгээр таслан зогсоох боломжгvй, эсхvл vйлчлvvлэгчийн амь бие, эрvvл мэндэд аюул учруулахаар бvлэглэн довтолсон vед зэвсэггvйгээр тулалдах мэх, дараахь нэг бvрийн тусгай хэрэгсэл хэрэглэж болно:

12.1.1. гав;

12.1.2. хvлэг;

12.1.3. резинэн ба цахилгаан бороохой;

12.1.4.нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, шvршvvр;

12.1.5. резинэн ба хуванцар сумтай буу.

12.2. Хvvхэд болон жирэмсэн болох нь илэрхий мэдэгдэж байгаа хvмvvст нэг бvрийн тусгай хэрэгсэл хэрэглэхийг хориглоно.

12.3. Нэг бvрийн тусгай хэрэгсэл хэрэглэснээс хvний эрvvл мэндэд гэм хор учирсан бол бие хамгаалагч эмнэлгийн яаралтай тусламж vзvvлэх арга хэмжээ авч, холбогдох байгууллага, албан тушаалтанд нэн даруй мэдэгдэнэ.

12.4. Бие хамгаалагч нэг бvрийн тусгай хэрэгсэл, зэвсэггvйгээр тулалдах мэх хэрэглэх, ашиглах зааврыг Улсын ерєнхий прокурор, хууль зvй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишvvн хамтран батална.

 

ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ

Бусад зvйл

13 дугаар зvйл. Хувийн хамгаалалтын vйл ажиллагаанд тавих хяналт

13.1. Хувийн хамгаалалтын vйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд цагдаагийн байгууллага хяналт тавина.

13.2. Цагдаагийн байгууллага энэ зvйлийн 1 дэх хэсэгт заасан эрхээ хэрэгжvvлэхдээ зохих баримт бичиг шаардан гаргуулах, тайлбар авах эрхтэй.

14 дvгээр зvйл. Хувийн хамгаалалтын тухай хууль тогтоомж зєрчигчид хvлээлгэх хариуцлага

14.1. Хувийн хамгаалалтын тухай хууль тогтоомж зєрчсєн этгээдэд эрvvгийн хариуцлага хvлээлгэхээргvй бол шvvх тvvнд дараахь шийтгэл ногдуулна:

14.1.1. тусгай зєвшєєрєлгvйгээр хувийн хамгаалалтын vйл ажиллагаа эрхэлсэн хувь хvнийг 30000-40000, хуулийн этгээдийг 200000-250000 тєгрєгєєр тус тус торгож, хууль бусаар олсон орлого, техник хэрэгслийг хураах;

14.1.2. энэ хуулийн 11.1.1; 11.1.2; 11.1.3; 11.1.5; 11.1.6; 12.2-ыг зєрчсєн гэм буруутай бие хамгаалагчийг 10000-50000, хуулийн этгээдийг 200000-250000 тєгрєгєєр торгох.

14.2. Цагдаагийн байгууллагын эрх бvхий ажилтан хууль тогтоомжийг биелvvлэх талаар цагдаагийн байгууллагаас тавьсан шаардлагыг биелvvлээгvй гэм буруутай бие хамгаалагчийг 10000-30000, хуулийн этгээдийг 200000-250000 тєгрєгєєр торгох шийтгэл ногдуулна.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ


Õóóëü, òîãòîîìæóóä
Ãîë õóóäàñ