I БYЛЭГ
Íèéòëýã víäýñëýë
II БYЛЭГ
Øvvõ ýðõ ìýäëèéã
õýðýãævvëýõ çàð÷èì
III БYЛЭГ
Ìîíãîë óëñûí øvvõ
IV БYЛЭГ
Åðºíõèé çºâëºë
V БYЛЭГ
Øvvõèéí áàéãóóëëàãà, àæèëòàí
VI БYЛЭГ
Øvvõ ýðõ ìýäëèéã
õýðýãævvëýõ áàòàëãàà
ÕÓÓËÜ, ÒÎÃÒÎÎÌÆÓÓÄÛÍ ÑÀÍ
ÃÎË ÍYYÐ

ШYYХИЙН ТУХАЙ ХУУЛЬ

1993 оны 2 дугаар сарын 4-ний єдєр

 

НЭГДYГЭЭР БYЛЭГ

НИЙТЛЭГ YНДЭСЛЭЛ

 

1 дvгээр зvйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь шvvхийн тогтолцоо, зохион байгуулалт, vйл ажиллагааны vндсэн зарчмыг тогтоох, тvvнчлэн шvvгчийн хараат бус, шvvхийн бие даасан байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зvйл. Шvvхийн тухай хууль тогтоомж

Шvvхийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцvvлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бvрдэнэ.

3 дугаар зvйл. Шvvх эрх мэдлийг хэрэгжvvлэх

1. Yндсэн хуульд зааснаар Монгол Улсад шvvх эрх мэдлийг гагцхvv шvvх хэрэгжvvлнэ.

2. Шvvх хууль ёс, хvний эрх, эрх чєлєє, шударга ёсны баталгаа мєн.

3. Хуулиар шvvхэд харьяалуулсан хэрэг, маргааныг шvvхээс єєр байгууллага, албан тушаалтан шийдвэрлэх эрхгvй.

4 дvгээр зvйл. Шvvхийн тогтолцоо

1. Шvvхийн vндсэн тогтолцоо нь Монгол Улсын дээд шvvх, аймаг, нийслэлийн шvvх, сум буюу сум дундын, дvvргийн шvvхээс бvрдэнэ.

2. Эрvv, иргэн, захиргааны зэрэг шvvн таслах ажлын тєрлєєр дагнасан шvvх /цаашид "дагнасан шvvх" гэх/ байгуулж болно.

5 дугаар зvйл. Шvvх байгуулах

1. Аймаг, нийслэлийн шvvх, сум буюу сум дундын, дvvргийн шvvхийг аймаг, нийслэлийн Засаг даргатай, дагнасан шvvхийг Улсын дээд шvvхтэй тус тус зєвшилцєн гаргасан Шvvхийн ерєнхий зєвлєлийн /цаашид "Ерєнхий зєвлєл" гэх/ саналыг vндэслэн Улсын Их Хурал байгуулж, єєрчилж, татан буулгана.

2. Шvvх байгуулахдаа тvvний харьяалан ажиллах нутаг дэвсгэрийн хэмжээ, хvн амын нягтрал, аж ахуйн нэгж, байгууллагын тоо, хэрэг, маргааны гаралтын тvвшинг харгалзан vзнэ.

3. Монгол Улсад хvн, аж ахуйн нэгж, байгууллага хууль, шvvхийн ємнє эрх тэгш байх зарчимд харшлах болон шvvх эрх мэдлийг хэрэгжvvлэх талаар хуулиар тогтоосон нийтлэг журмыг vл баримтлах шvvх байгуулахыг хориглоно.

6 дугаар зvйл. Шvvгч, тvvнийг томилох

1. Шvvгчээр Yндсэн хуулийн тавин нэгдvгээр зvйлд заасан болзлыг хангасан, ял шийтгvvлж байгаагvй Монгол Улсын иргэнийг томилно.

2. Аймаг, нийслэлийн шvvх, сум буюу сум дундын, дvvргийн болон дагнасан шvvхийн шvvгчийг Ерєнхий зєвлєлийн санал болгосноор Монгол Улсын Ерєнхийлєгч томилно.

3. Улсын дээд шvvхийн шvvгчийг Ерєнхий зєвлєлєєс Улсын Их Хуралд танилцуулснаар Ерєнхийлєгч томилно.

4. Аймаг, нийслэлийн шvvх, сум буюу сум дундын, дvvргийн шvvх, дагнасан шvvхийн Ерєнхий шvvгчийг Ерєнхий зєвлєлийн санал болгосноор шvvгчдийн дотроос Ерєнхийлєгч 6 жилийн хугацаагаар томилно.

5. Улсын дээд шvvхийн Ерєнхий шvvгчийг Улсын дээд шvvхийн санал болгосноор шvvгчдийнх нь дотроос Ерєнхийлєгч 6 жилийн хугацаагаар томилно.

6. Бvх шатны шvvхийн Ерєнхий шvvгчийг улируулан томилж болно.

7. Аймаг, нийслэлийн болон сум буюу сум дундын, дvvргийн шvvхийн Ерєнхий шvvгчийг тvр буюу ажлын 12 єдрєєс дээш хугацаагаар эзгvйд тvvнийг тухайн шvvхийн шvvгч; Улсын дээд шvvхийн Ерєнхий шvvгчийг тvр эзгvйд тvvнийг Улсын дээд шvvхийн аль нэг танхимын тэргvvн шvvгч тус тус орлоно. Энэ тухай шийдвэрийг тухайн шvvхийн Ерєнхий шvvгч гаргана.

8. Ерєнхий шvvгч болон шvvгчээр томилуулахаар санал болгосон хvнийг Ерєнхийлєгч татгалзвал Yндсэн хууль, энэ хуульд заасан журмаар єєр хvнийг санал болгоно.

61 дvгээр зvйл. Шvvгчийг орлон ажиллах

1. Шvvгч тvр буюу ажлын 12 єдрєєс дээш хугацаагаар албан vvргээ гvйцэтгэх боломжгvй болсон /євчилсєн, чєлєєтэй зэрэг/ тохиолдолд тvvнийг Yндсэн хуулийн тавин нэгдvгээр зvйл, Шvvхийн тухай хуулийн 6 дугаар зvйлийн 1 дэх хэсэгт заасан болзлыг хангасан туслах шvvгч, энэ хуулийн 7 дугаар зvйлийн 3 дахь хэсэгт заасан тэтгэвэрт гарсан шvvгчдийн дотроос Ерєнхий зєвлєлийн шийдвэрээр тvр орлуулж болно. Орлон ажиллах шvvгч нь шvvгчийн тангараг єргєнє.

2. Орлон ажиллах шvvгч тухайн шатны шvvхийн шvvгчийн бvрэн эрхийг хэрэгжvvлж, цалин хєлс, дархан эрх, хараат бус байдлын бусад баталгаагаар нэгэн адил хангагдана. Харин насны тэтгэвэрт гарсан шvvгч шvvгчийг орлон ажиллаж байгаа бол тvvнд шvvгчийн албан тушаалын цалин, тэтгэврийг бvрэн хэмжээгээр олгоно.

62 дугаар зvйл. Шvvгчийн зэрэг дэв

1. Шvvгч Монгол Улсын шvvхийн тэргvvн тvшээ, дэд тvшээ, гутгаар тvшээ, дєтгєєр тvшээ, тавдугаар тvшээ гэсэн зэрэг дэвтэй байна. Шvvгчид зэрэг дэв олгох журмыг Улсын Их Хурал тогтооно.

2. Шvvгчид зэрэг дэв олгохдоо албан тушаал, шvvгчээр ажилласан хугацаа, мэргэшлийн тvвшин, ажил хэргийн чадвар, ёс зvйн хэм хэмжээг сахиж байгаа байдлыг харгалзан vзнэ.

7 дугаар зvйл. Шvvгчийн бvрэн эрх

1. Бvх шатны шvvхийн шvvгч дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

1/ Ерєнхий шvvгчийн томилсноор шvvх хуралдааныг даргалах буюу тvvнд оролцох;

2/ шvvх хуралдааныг товлон зарлаж, тvvний оролцогчдыг тогтоох;

3/ шvvх хуралдааны бэлтгэл хангах ажлыг зохицуулан удирдах;

4/ хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдуулж иргэн, албан тушаалтныг дуудан ирvvлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтнаас шаардлагатай нотлох баримт гаргуулан авах, иргэн, хуулийн этгээдийн банкин дахь данс, гvйлгээний талаархи мэдээллийг бvх шатны шvvхийн Ерєнхий шvvгчийн зєвшєєрєлтэйгээр гаргуулах тэдний шийдвэр тєр, аж ахуйн нэгж, байгууллагын хууль ёсны ашиг сонирхол, хvний эрх, эрх чєлєєнд ноцтой хохирол учруулахаар байвал тvvнийг биелvvлэх ажиллагааг хэрэг, маргааныг хянан шийдвэрлэтэл тvдгэлзvvлэх, шинжээч томилон дvгнэлт гаргуулах болон хуульд заасан байцаан шийтгэх бусад ажиллагаа явуулах;

5/ давж заалдах болон хяналтын шатны журмаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх vед доод шатны шvvхийн шийдвэрийг биелvvлэхийг хуульд заасан vндэслэл, журмын дагуу тvдгэлзvvлэх;

6/ албан vvрэгтэй нь холбогдож илэрхий болсон, эсхvл єєрт нь итгэмжлэн мэдэгдсэн тєр, байгууллага, хувь хvний нууцыг хадгалах;

7/ хууль тогтоомжид заасан бусад бvрэн эрх.

2. Шvvгч хуулиар тогтоосон vvрэгт нь хамаарахгvй ажил, албан тушаал хавсарч болохгvй. Харин багшлах болон эрдэм шинжилгээний ажил гvйцэтгэж болно.

3. Шvvгчээр ажиллаж байгаад насны тэтгэвэрт гарсан хvн нь тэтгэвэрт гарсан єдрєєс хойш 5 жилийн хугацаанд шvvгчийг орлон ажиллах эрхтэй.

8 дугаар зvйл. Шvvх бvрэлдэхvvн

1. Анхан шатны журмаар хэрэг, маргааныг 3 шvvгчийн бvрэлдэхvvнтэйгээр, хуульд тусгайлан заасан тохиолдолд шvvгч дангаар хянан шийдвэрлэнэ.

2. Аймаг, нийслэлийн шvvх хэрэг, маргааныг давж заалдах болон хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэхэд 3 шvvгч оролцоно.

3. Улсын дээд шvvх нийт шvvгчийн олонхийн бvрэлдэхvvнтэйгээр хяналтын шатны журмаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэнэ.

4. Анхан шатны болон давж заалдах, хяналтын шатны журмаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд урьд нь оролцсон шvvгч уг хэрэг, маргааныг єєр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгvй.

5. Энэ зvйлийн 4 дэх заалт нь Улсын дээд шvvхийн хяналтын шvvх хуралдаанд хамаарахгvй.

9 дvгээр зvйл. Шvvгчийн тангараг, шvvхийн бэлгэ тэмдэг, шvvгчийн ємсгєл

1. Шvvгч томилогдсон єдрєєс хойш 30 хоногийн дотор "Шvvгч би аливаа хэрэг, маргааныг зєвхєн Монгол Улсын Yндсэн хууль, бусад хуульд нийцvvлэн шийдвэрлэж, шvvгчийн ёс зvйн хэм хэмжээ, шударга ёсыг чанд сахиж явахаа батлан тангараглая. Хэрэв миний бие єргєсєн тангаргаасаа няцвал хуульд заасан хариуцлага хvлээнэ" хэмээн тангараг єргєнє.

2. Шvvх бэлгэ тэмдэгтэй, шvvгч ємсгєлтэй байна.

3. Шvvгчийн тангараг єргєх журам, шvvхийн бэлгэ тэмдэг, шvvгчийн ємсгєлийн загвар, тэдгээрийн хэрэглэх журмыг Монгол Улсын Ерєнхийлєгч батална.

10 дугаар зvйл. Шvvхийн шийдвэр

1. Анхан шатны шvvх эрvvгийн хэргийг хянан шийдвэрлээд таслан шийдвэрлэх тогтоол, эрх зvйн маргааныг хянан шийдвэрлээд шийдвэр, шийтгэвэр, давж заалдах шатны шvvх магадлал, хяналтын шатны шvvх тогтоол, байцаан шийтгэх ажиллагааг хэрэгжvvлэх, шvvхийн шийдвэр биелvvлэхтэй холбогдуулан шvvх тогтоол, шvvгч захирамж /цаашид "шvvхийн шийдвэр" гэх/ гаргана.

2. Шvvх хамтын зарчмаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ шийдвэрээ олонхийн саналаар гаргана.

3. Шvvх шийдвэрээ Монгол Улсын нэрийн ємнєєс гаргаж, тєрийн сvлд бvхий хэвлэмэл хуудсан дээр vйлдэн шvvх бvрэлдэхvvн гарын vсэг зурж, тамга дарна.

11 дvгээр зvйл. Шvvхийн шийдвэрийг биелvvлэх

1. Шvvхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа хvн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага заавал биелvvлнэ.

2. Шvvхийн шийдвэрийг биелvvлээгvй тохиолдолд хуульд заасан vндэслэл, журмын дагуу албадан биелvvлнэ.

3. Шvvхийн шийдвэрийг биелvvлэх журмыг хуулиар тогтооно.

12 дугаар зvйл. Шvvхийн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас

1. Шvvх соёмбо бvхий тамга, тогтоосон загвараар vйлдсэн тэмдэгтэй байна.

2. Шvvх албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

13 дугаар зvйл. Шvvх хуралдааны танхим

1. Шvvх хуралдааныг шаардлага хангасан танхимд явуулна.

2. Бvх шатны шvvхийн шvvх хуралдааны танхимд тєрийн сvлд, тєрийн далбааг байрлуулна.

 

ХОЁРДУГААР БYЛЭГ

ШYYХ ЭРХ МЭДЛИЙГ ХЭРЭГЖYYЛЭХ ЗАРЧИМ

 

14 дvгээр зvйл. Шvvгч гагцхvv хуульд захирагдах

1. Шvvгч шvvх эрх мэдлийг хэрэгжvvлэхдээ хараат бус байж, гагцхvv Yндсэн хууль, тvvнд нийцvvлэн гаргасан бусад хуульд захирагдана.

2. Шvvгчийн хараат бус байдал Yндсэн хууль, энэ хууль, бусад хуулиар баталгаажина.

15 дугаар зvйл. Мэтгэлзэх зарчим

1. Шvvн таслах ажиллагааг мэтгэлзэх vндсэн дээр хэрэгжvvлнэ.

2. Эрvvгийн хэргийг хянан шийдвэрлэхэд прокурор, шvvгдэгч, тvvний ємгєєлєгч, эрх зvйн маргааныг хянан шийдвэрлэхэд зохигчид, тэдний тєлєєлєгч, ємгєєлєгч, тvvнчлэн хуулиар эрх олгосон бусад оролцогч хэрэг, маргааны vйл баримт, шvvгдэгчийн болон зохигчдын гэм буруу байгаа эсэхийг шvvхэд нотлох замаар мэтгэлзэнэ.

16 дугаар зvйл. Хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхэд иргэдийн тєлєєлєгч оролцох

1. Шvvх анхан шатны журмаар хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ 3 хvртэл иргэдийн тєлєєлєгчийг оролцуулна.

2. Иргэдийн тєлєєлєгч дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

1/ хэрэг, маргааны vйл баримт, шvvгдэгч болон зохигчдын гэм буруугийн талаар дvгнэлт єгєх;

2/ хэрэг, маргааны vйл баримт, шvvгдэгчдийн болон зохигчдын гэм буруугийн асуудлаар шvvхийн шийдвэрт гомдол гаргах;

3/ хуульд заасан бусад бvрэн эрх.

3. Иргэдийн тєлєєлєгч дvгнэлтээ бичгээр гаргаж шvvх хуралдаанд уншиж сонсгоно.

4. Хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхэд оролцох иргэдийн тєлєєлєгчийн vйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

5. Иргэдийн тєлєєлєгч шvvхэд ажилласан хугацааны хєдєлмєрийн хєлсийг Засгийн газраас тогтоосон хєдєлмєрийн гэрээгээр ажиллагсдын цагийн хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг баримтлан шvvхийн тєсвєєс олгоно.

17 дугаар зvйл. Иргэдийн тєлєєлєгчийг сонгох

1. Иргэдийн тєлєєлєгчийг сум, дvvргийн иргэдийн Тєлєєлєгчдийн Хурал Тэргvvлэгчдийнхээ саналыг vндэслэн 4 жилийн хугацаагаар сонгоно.

2. Иргэдийн тєлєєлєгчдийн тоог тухайн шvvхийн харьяалан ажиллах нутаг дэвсгэрийн хэмжээ, хvн амын нягтрал, хэрэг, маргааны гаралтын тvвшинг харгалзан Ерєнхий зєвлєл тогтооно.

3. Иргэдийн тєлєєлєгч тухайн шvvхийн харьяалан ажиллах нутаг дэвсгэрт хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцоно..

18 дугаар зvйл. Гэм буруутайд тооцож vл болно

Гэм буруутай нь хуулийн дагуу шvvхээр нотлогдох хvртэл хэнийг ч гэмт хэрэг vйлдсэн гэм буруутайд тооцож vл болно.

19 дvгээр зvйл. Хууль, шvvхийн ємнє эрх тэгш байх

Монгол Улсад хvн бvр vндэс, угсаа, хэл, арьсны єнгє, нас, хvйс, нийгмийн гарал, байдал, хєрєнгє чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шvтлэг, vзэл бодол, боловсрол болон бусад байдал, тvvнчлэн аж ахуйн нэгж, байгууллага ємчийн хэлбэр, эрх хэмжээний ялгаваргvйгээр хууль, шvvхийн ємнє эрх тэгш байна.

20 дугаар зvйл. Ємгєєлєх, ємгєєлvvлэх эрх

1. Шvvгдэгч болон шvvхээр эрхээ хамгаалуулж байгаа аливаа этгээд єєрийгєє ємгєєлєх, ємгєєлєгчєє чєлєєтэй сонгон авах, хэргийн баримт сэлттэй танилцах, шvvх хуралдаанд биеэр оролцох эрхтэй. Харин хуульд єєрєєр заагаагvй бол шvvгдэгчийг шvvх хуралдаанд заавал биеэр оролцуулна.

2. Шvvх энэ зvйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийг тайлбарлаж энэхvv эрхээ хэрэгжvvлэх боломжийг хангах vvрэг хvлээнэ.

3. Ємгєєллийн хєлс тєлєх чадваргvй шvvгдэгчид тєрєєс туслалцаа vзvvлнэ.

21 дvгээр зvйл. Шvvн таслан ажиллагааг явуулах хэл

1. Шvvн таслан ажиллагааг монгол хэлээр явуулна.

2. Монгол хэл мэдэхгvй хvн хэргийн баримт сэлтийг хэлмэрчлvvлэн бvрэн танилцах, шvvх хуралдаан дээр эх хэлээрээ vг хэлэх, хэлмэрч авах эрхтэй.

22 дугаар зvйл. Шvvх хуралдааныг нээлттэй явуулах

1. Шvvх хуралдааныг нээлттэй явуулна.

2. Хуульд тусгайлан заасан тохиолдолд хэрэг, маргааныг шvvх хуралдаанаар хаалттай хянан шийдвэрлэнэ.

23 дугаар зvйл. Шvvхээс хууль хэрэглэх

1. Шvvх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Yндсэн хууль, тvvнд нийцvvлэн гаргасан бусад хуулийг хэрэглэнэ.

2. Шvvх Yндсэн хуульд нийцээгvй, хэрэг, маргаан гарах vед хvчин тєгєлдєр болоогvй, албан ёсоор нийтлээгvй хуулийг хэрэглэх эрхгvй.

3. Шvvх тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль нь Yндсэн хуульд нийцэхгvй байна гэж vзвэл тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг тvдгэлзvvлж, Улсын дээд шvvхэд энэ талаар санал оруулна. Улсын дээд шvvх уг саналыг хэлэлцэж vндэслэлтэй гэж vзвэл Yндсэн хуулийн цэцэд хvсэлтээ мэдvvлнэ.

4. Улсын дээд шvvхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж мєрдєнє.

 

 

ГУРАВДУГААР БYЛЭГ

МОНГОЛ УЛСЫН ШYYХ

 

24 дvгээр зvйл. Улсын дээд шvvх, тvvний бvрэн эрх

1. Улсын дээд шvvх нь Монгол Улсын шvvхийн дээд байгууллага мєн.

2. Улсын дээд шvvх Ерєнхий шvvгч, 16 шvvгчээс бvрдэнэ.

3. Улсын дээд шvvх шvvн таслах ажлын тєрлєєр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, шvvхийг мэргэжлийн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулах чиг vvрэг бvхий Иргэний хэргийн танхим болон Эрvvгийн хэргийн танхимтай байна.

4. Танхимын бvрэлдэхvvнийг Ерєнхий шvvгчийн санал болгосноор Улсын дээд шvvх батална.

5. Танхимын тэргvvн шvvгчийг Улсын дээд шvvхийн Ерєнхий шvvгчийн санал болгосноор Монгол Улсын Ерєнхийлєгч 6 жилийн хугацаагаар томилно.

6. Улсын дээд шvvх дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

1/ Улсын дээд шvvх, аймаг, нийслэлийн болон сум буюу сум дундын, дvvргийн шvvхийн хуулийн хvчин тєгєлдєр болсон шийдвэртэй хэрэг, маргааныг хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэх;

2/ Улсын дээд шvvх, аймаг, нийслэлийн шvvхийн анхан шатны журмаар шийдвэрлэсэн хэрэг, маргааныг шvvх хуралдаанд оролцогчдын гомдлыг vндэслэн давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэх;

3/ хуулиар харьяалуулсан хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;

4/ шvvх эрх мэдлийг хэрэгжvvлэх нэгдсэн бодлого боловсруулж, нийт шvvхийг мэргэжлийн удирдлагаар хангах. Энэ нь тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд хамаарахгvй;

5/ хууль, тvvнд заасан хvний эрх, эрх чєлєєг хамгаалах талаар Yндсэн хуулийн цэц, Улсын ерєнхий прокуророос шилжvvлсэн асуудлыг хянан шийдвэрлэх;

6/ Yндсэн хуулиас бусад хуулийг зєв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах. Улсын дээд шvvхийн тайлбарыг тухайн хуулийг хэрэглэж байгаа хvн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага дагаж мєрдєнє;

7/ Улсын дээд шvvхийн Ерєнхий шvvгчээр томилуулах шvvгчийн тухай санал гаргах;

8/ Yндсэн хуулийн цэцийн гишvvнээр томилуулах хvний тухай санал гаргах;

9/ нэр дэвшсэн шvvгчдээс Ерєнхий зєвлєлийн гишvvдийг сонгох;

10/ цаазаар авах ял оногдуулсан шvvхийн шийдвэртэй хэргийг хяналтын шатны журмаар заавал хянан шийдвэрлэх;

11/ хуульд заасан бусад бvрэн эрх.

25 дугаар зvйл. Улсын дээд шvvхийн Ерєнхий шvvгчийн бvрэн эрх

1. Улсын дээд шvvхийн Ерєнхий шvvгч шvvгчийн бvрэн эрхээс гадна дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

1/ Улсын дээд шvvхийг тэргvvлж, тvvнийг дотоод, гадаад харилцаанд тєлєєлєх;

2/ Улсын дээд шvvх анхан шатны болон давж заалдах шатны журмаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шvvх бvрэлдэхvvнийг томилох;

3/ Улсын дээд шvvхийн хуралдааныг товлон зарлаж даргалах;

4/ шvvх, тvvний байгууллага, шvvгч, ажилтнуудын шvvн таслах болон тvvнтэй холбоотой vйл ажиллагааг зохион байгуулалтын удирдлагаар хангах, тэднийг тєр, засгийн дээд шагналаар шагнаж урамшуулах саналыг холбогдох газарт тавьж шийдвэрлvvлэхийг Ерєнхий зєвлєлд санал болгох;

5/ Ерєнхий зєвлєлийн гишvvнд шvvгчийн нэр дэвшvvлэх;

6/ хууль тогтоомжид заасан бусад бvрэн эрх.

2. Улсын дээд шvvхийн Ерєнхий шvvгч єєрийн ажлын албатай байна.

3. Улсын дээд шvvхийн Ерєнхий шvvгч эрх хэмжээнийхээ асуудлаар захирамж гаргана.

251 дvгээр зvйл. Улсын дээд шvvхийн танхимын тэргvvн шvvгчийн бvрэн эрх

1. Улсын дээд шvvхийн танхимын тэргvvн шvvгч шvvгчийн бvрэн эрхээс гадна дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

1/энэ хуулийн 6 дугаар зvйлийн 7 дахь хэсэгт заасан тохиолдолд Улсын дээд шvvхийн ерєнхий шvvгчийг орлох;

2/танхимыг тэргvvлж танхимын шvvгчид, шvvх хуралдааны нарийн бичгийн дарга нарын ажлыг удирдан зохицуулах;

3/танхимын шvvх хуралдааныг даргалах, эсхvл шvvх хуралдааны даргалагч, оролцогч, илтгэгчээр шvvгчдийг томилох;

4/танхимын эрхэлсэн шvvн таслах ажлын чиглэлээр шvvх, шvvгчдийг мэргэжлийн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулах;

5/танхимын эрхэлсэн шvvн таслах ажлын чиглэлээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирvvлсэн єргєдєл, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;

6/танхимын эрхэлсэн шvvн таслах ажлын чиглэлээр хэргийн харьяалал тогтоох;

7/хууль, шvvгчийн ёс зvйн хэм хэмжээ зєрчсєн шvvгчид сахилгын хэрэг vvсгэх, шvvгчийн мэргэшлийн тvвшин, ажил хэргийн чадварын талаар шvvгчийн мэргэшлийн хороогоор дvгнэлт гаргуулахаар хvсэлт тавих;

8/хууль тогтоомжид заасан бусад бvрэн эрх.

2. Танхимын тэргvvн шvvгч энэ зvйлийн 1 дэх хэсгийн 6, 7-д заасан асуудлаар захирамж гаргана.

26 дугаар зvйл. Аймаг, нийслэлийн шvvх, тvvний бvрэн эрх

1. Аймаг, нийслэлийн шvvх давж заалдах шатны шvvх мєн.

2. Аймаг, нийслэлийн шvvх Ерєнхий шvvгч, шvvгчдээс бvрдэнэ.

3. Аймаг, нийслэлийн шvvх дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

1/ сум буюу сум дундын, дvvргийн шvvхийн шийдвэртэй хэрэг, маргааныг давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэх;

2/ хуулиар харьяалуулсан хэрэг маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;

3/ сум буюу сум дундын, дvvргийн шvvхийг мэргэжлийн удирдлагаар хангах. Энэ нь тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд хамаарахгvй;

4/ хуульд заасан бусад бvрэн эрх.

27 дугаар зvйл. Аймаг, нийслэлийн шvvхийн Ерєнхий шvvгчийн бvрэн эрх

Аймаг, нийслэлийн шvvхийн Ерєнхий шvvгч шvvгчийн бvрэн эрхээс гадна дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

1/ аймаг, нийслэлийн шvvхийг тэргvvлж, тvvнийг тєлєєлєх;

2/шvvх хуралдааныг даргалах, шvvх хуралдаан даргалагч болон шvvх бvрэлдэхvvнийг томилох;

3/ сум буюу сум дундын, дvvргийн, дагнасан шvvхийн шийдвэрийн хууль зvйн vндэслэлийг хянах;

4/шvvгчийн шийдвэрлэж буй хэрэг, маргааны шийдвэрлэлтийн хугацааны байдалд хяналт тавих;

5/шvvх, тvvний байгууллага, шvvгч, ажилтнуудын шvvн таслах болон тvvнтэй холбоотой vйл ажиллагааг зохион байгуулалтын удирдлагаар хангах, тэднийг шагнаж урамшуулах саналыг холбогдох газарт тавьж шийдвэрлvvлэх;

6/хууль тогтоомжид заасан бусад бvрэн эрх.

28 дугаар зvйл. Сум буюу сум дундын, дvvргийн шvvх, тvvний бvрэн эрх

1. Сум буюу сум дундын, дvvргийн шvvх анхан шатны шvvх мєн.

2. Сум буюу сум дундын, дvvргийн шvvх Ерєнхий шvvгч, шvvгчдээс бvрдэнэ.

3. Сум буюу сум дундын, дvvргийн шvvх дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

1/ хуулиар Улсын дээд шvvх, аймаг, нийслэлийн шvvх, дагнасан шvvхэд харьяалуулснаас бусад хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;

2/ хуульд заасан бусад бvрэн эрх.

29 дvгээр зvйл. Сум буюу сум дундын, дvvргийн шvvхийн Ерєнхий шvvгчийн бvрэн эрх

Сум буюу сум дундын, дvvргийн шvvхийн Ерєнхий шvvгч шvvгчийн бvрэн эрхээс гадна дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

1/ шvvх хуралдааныг даргалах, шvvх хуралдаан даргалагч болон шvvх бvрэлдэхvvнийг томилох;

2/ шvvхийг тэргvvлж, тvvнийг тєлєєлєх, шvvгч, ажилтны vйл ажиллагааг зохицуулах;

3/шvvгчийн шийдвэрлэж буй хэрэг, маргааны шийдвэрлэлтийн хугацааны байдалд хяналт тавих;

4/ хууль тогтоомжид заасан бусад бvрэн эрх

30 дугаар зvйл. Дагнасан шvvх

1. Дагнасан шvvх нь шvvн таслах ажлын тєрлєєр байгуулагдсан шvvх мєн бєгєєд тvvнийг анхан шатны болон давж заалдах шатны шvvхийн хэлбэрээр байгуулж болно.

2. Дагнасан шvvх Ерєнхий шvvгч, шvvгчдээс бvрдэнэ.

3. Дагнасан шvvх дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

1/ хуулиар харьяалуулсан хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх;

2/ хуульд заасан бусад бvрэн эрх.

4. Дагнасан шvvхийн vйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шvvхийн хяналтаас гадуур байж vл болно.

31 дvгээр зvйл. Дагнасан шvvхийн Ерєнхий шvvгч, шvvгчийн бvрэн эрх

Дагнасан шvvхийн Ерєнхий шvvгч, шvvгч энэ хуульд заасан адилтгах шатны шvvхийн Ерєнхий шvvгч, шvvгчийн бvрэн эрх, тvvнчлэн хуульд заасан бусад бvрэн эрхийг хэрэгжvvлнэ.

ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ

ЕРЄНХИЙ ЗЄВЛЄЛ

 

32 дугаар зvйл. Ерєнхий зєвлєл, тvvний vvрэг

1. Yндсэн хуульд зааснаар Ерєнхий зєвлєл шvvгчийн хараат бус, шvvхийн бие даасан байдлыг хангах vvрэг бvхий хамтын удирдлагын, орон тооны бус байгууллага мєн.

2. Ерєнхий зєвлєл шvvх, шvvгчийн шvvн таслах ажиллагаанд оролцохгvйгээр гагцхvv хуульчдаас шvvгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шvvхийг бие даан ажиллах нєхцєлєєр хангах vvргийг хэрэгжvvлнэ.

3. Ерєнхий зєвлєл соёмбо бvхий тамга, тогтоосон загвараар vйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

33 дугаар зvйл. Ерєнхий зєвлєлийн бvрэлдэхvvн

1. Ерєнхий зєвлєл 12 гишvvнээс бvрдэнэ.

2. Ерєнхий зєвлєлийн бvрэлдэхvvнд Улсын дээд шvvхийн Ерєнхий шvvгч, Улсын ерєнхий прокурор, хууль зvйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишvvн, Ерєнхий зєвлєлийн нарийн бичгийн дарга албан тушаалаараа, Улсын Их Хурал, Ерєнхийлєгчєєс томилсон тус бvр нэг хvн, зохих журмын дагуу нэр дэвшvvлж Улсын дээд шvvх сонгосон, бvх шатны шvvхээс тус бvр 2 шvvгч орно.

3. Ерєнхий зєвлєлийн дарга нь хууль зvйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишvvн байна.

34 дvгээр зvйл. Ерєнхий зєвлєлийг байгуулах, тvvний гишvvний бvрэн эрхийн хугацаа

1. Улсын Их Хурлаас томилогдох Ерєнхий зєвлєлийн гишvvнийг Улсын Их Хурлын дарга нэр дэвшvvлж, чуулганы хуралдаанд оролцсон гишvvдийн олонхийн саналаар томилно.

2. Ерєнхий зєвлєлийн бvрэлдэхvvнд орох Улсын дээд шvvхийн шvvгчийг Улсын дээд шvvхийн Ерєнхий шvvгч, аймаг, нийслэлийн болон сум буюу сум дундын, дvvргийн шvvхийн шvvгчийг тухайн шvvхийн шvvгчдийн хуралдаанаас тус тус нэр дэвшvvлж, Улсын дээд шvvхийн хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар сонгоно.

3. Ерєнхий зєвлєлийн нарийн бичгийн даргаар шvvхийн ажлын дадлага туршлагатай хvнийг Ерєнхий зєвлєлийн даргын санал болгосноор Ерєнхий зєвлєл томилж, чєлєєлнє.

4. Ерєнхий зєвлєлийн нарийн бичгийн дарга нь орон тооны байх бєгєєд Ерєнхий зєвлєл, аймаг, нийслэлийн Шvvхийн тамгын хэлтсийн vйл ажиллагааг уялдуулан зохицуулна.

5. Ерєнхий зєвлєлийн гишvvдийн гуравны хоёр бvрдсэнээр тvvнийг бvрэн эрхээ хэрэгжvvлэх бvрэлдэхvvнтэйд тооцно.

6. Ерєнхий зєвлєлийн гишvvний бvрэн эрхийн хугацаа 6 жил байна. Энэ хугацаа албан тушаалаараа Ерєнхий зєвлєлд орсон гишvvдэд хамаарахгvй.

7. Ерєнхий зєвлєлийн гишvvн гэмт хэрэг vйлдсэн нь нотлогдож шvvхийн таслан шийдвэрлэх тогтоол хvчин тєгєлдєр болсон, гишvvний vvргээ зохих ёсоор биелvvлээгvй, эсхvл хvндэтгэн vзэх шалтгаанаар биелvvлэх боломжгvй болсон бол Ерєнхий зєвлєлийн санал буюу єєрийнх нь хvсэлтийг vндэслэн тvvнийг томилсон буюу сонгосон байгууллага хугацаанаас нь ємнє чєлєєлєх, огцруулах асуудлыг шийдвэрлэнэ.

8. Ерєнхий зєвлєлийн гишvvн бvрэн эрхийнхээ хугацаанаас ємнє чєлєєлєгдсєн буюу огцорсон бол энэ зvйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан журмын дагуу нєхєн томилох буюу сонгоно.

35 дугаар зvйл. Ерєнхий зєвлєлийн бvрэн эрх

Ерєнхий зєвлєл дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

1/ зохих байгууллага, албан тушаалтантай зєвшилцєн Улсын дээд шvvхээс бусад шvvхийг байгуулах, єєрчлєх, татан буулгах, байршлыг тогтоох тухай саналыг Улсын Их Хуралд оруулах;

2/ бvх шатны шvvхийн шvvгчийн орон тоо, цалингийн хэмжээг тогтоох тухай саналыг Улсын Их Хуралд оруулах;

3/ шvvхийн тєсвийн тєслийг хєндлєнгийн магадлан шинжлэх байгууллагаар дvгнэлт гаргуулж, дvгнэлтийг vндэслэн Улсын Их Хуралд єргєн мэдvvлж батлуулах, батлагдсан тєсвийг хуваарилах, зарцуулалтад хяналт тавих;

4/ шvvгчийг томилуулах, чєлєєлvvлэх, огцруулах тухай саналыг Ерєнхийлєгчид єргєн мэдvvлэх;

5/ шvvгчийг шилж олох, шалгаруулах, мэргэшлийг нь дээшлvvлэх ажлыг зохион байгуулах;

6/ шvvгчийн сахилгын хороог байгуулах; /Yндсэн хуулийн цэцийн 1994 оны 1 дvгээр тогтоолоор хvчингvй/.

7/ шvvгчийг шилжvvлэн томилох;

8/ шvvгчид нэр дэвшигчийг сонгон шалгаруулах болон шvvгчийн ёс зvйн хэм хэмжээ, мэргэшлийн тvвшинд дvгнэлт гаргах журам, шалгуурыг тогтоох;

9/ шvvгч, шvvхийн болон шvvхийн байгууллагын ажилтны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, тєрийн дээд шагналд тодорхойлох, шvvхийн шагналын журам тогтоох;

10/ шvvхийн хуяг, тогтоол гvйцэтгэгчээс албаны дvрэмт хувцас, бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх журмыг зохих байгууллагатай зєвшилцєн тогтоох;

11/ хууль, тогтоомжийн дагуу шvvгч, шvvхийн байгууллагын ажилтнуудын зэрэг дэвийн болон бусад нэмэгдэл олгох;

12/ хууль, тогтоомжид заасан бусад бvрэн эрх.

2. Ерєнхий зєвлєл ажлын албатай байна. Ерєнхий зєвлєлийн ажлын албаны vvргийг Хууль зvйн яамны зохих алба гvйцэтгэнэ.

36 дугаар зvйл. Ерєнхий зєвлєлийн даргын бvрэн эрх

1. Ерєнхий зєвлєлийн дарга Ерєнхий зєвлєлийн гишvvний бvрэн эрхээс гадна дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

1/ Ерєнхий зєвлєлийг тэргvvлж, тvvнийг дотоод, гадаад харилцаанд тєлєєлєх;

2/ Ерєнхий зєвлєлийн хуралдааныг товлох, даргалах;

3/Шvvхийн тамгын хэлтсийн даргыг томилох, чєлєєлєх тухай саналаа Ерєнхий зєвлєлд оруулах;

4/Ерєнхий зєвлєлийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавих;

5/ хууль тогтоомжид заасан бусад бvрэн эрх

2. Ерєнхий зєвлєлийн даргыг тvр эзгvйд тvvний томилсон Ерєнхий зєвлєлийн гишvvн орлоно. Харин Ерєнхий зєвлєлийн нарийн бичгийн дарга орлож болохгvй.

3. Ерєнхий зєвлєлийн дарга эрх хэмжээнийхээ асуудлаар захирамж гаргана.

361 дvгээр зvйл. Ерєнхий зєвлєлийн нарийн бичгийн даргын бvрэн эрх

1. Ерєнхий зєвлєлийн нарийн бичгийн дарга Ерєнхий зєвлєлийн гишvvний бvрэн эрхээс гадна дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

1/Ерєнхий зєвлєлийн хуралдааны бэлтгэлийг хангаж, тvvний шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг зохион байгуулах;

2/аймаг, нийслэлийн шvvхийн тамгын хэлтсийг байнгын удирдлагаар хангах;

3/хууль тогтоомжид заасан бусад бvрэн эрх.

2. Ерєнхий зєвлєлийн нарийн бичгийн дарга нь vйл ажиллагаагаа Ерєнхий зєвлєлд тайлагнана.

37 дугаар зvйл. Ерєнхий зєвлєлийн гишvvний бvрэн эрх

Ерєнхий зєвлєлийн гишvvн дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

1/ Ерєнхий зєвлєлийн хуралдаанаар тодорхой асуудал хэлэлцvvлэх санал оруулах;

2/ Ерєнхий зєвлєлийн хуралдаанд таслах эрхтэй оролцох;

3/ Ерєнхий зєвлєлийн шийдвэрийн биелэлтийг хангуулах;

4/ шvvхийн тамгын газар, хэлтэс, тэдгээрийн ажилтны ажлыг шалгах;

5/ хууль тогтоомжид заасан бусад бvрэн эрх.

38 дугаар зvйл. Ерєнхий зєвлєлийн хуралдаан

1. Ерєнхий зєвлєл єєрийн бvрэн эрхэд хамаарах асуудлыг нийт гишvvний гуравны хоёроос доошгvйн ирцтэйгээр хэлэлцэн хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана.

2 .Ерєнхий зєвлєлийн тогтоолд дарга, нарийн бичгийн дарга гарын vсэг зурж, тамга дарна.

3. Ерєнхий зєвлєл хуралдааныхаа дэгийг тогтооно.

39 дvгээр зvйл. Шvvгчийн сахилгын хороо

1. Сахилгын зєрчил гаргасан шvvгчид сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг хянан шийдвэрлэх шvvгчийн сахилгын хороо Улсын дээд шvvх болон аймаг, нийслэлийн шvvхийн дэргэд тус тус ажиллана.

2. Аймаг, нийслэлийн шvvхийн дэргэдэх шvvгчийн сахилгын хороог аймаг, нийслэлийн болон сум буюу сум дундын, дvvргийн шvvхийн шvvгчдийн хуралдаанаас; Улсын дээд шvvхийн дэргэдэх шvvгчийн сахилгын хороог Улсын дээд шvvхийн хуралдаанаас 3-5 гишvvний бvрэлдэхvvнтэй 6 жилийн хугацаагаар тус тус сонгоно.

3. Аймаг, нийслэлийн болон сум буюу сум дундын, дvvргийн шvvхийн шvvгчид vvсгэсэн сахилгын хэргийг тухайн аймаг, нийслэлийн шvvхийн дэргэдэх шvvгчийн сахилгын хороо; Улсын дээд шvvхийн шvvгч, аймаг, нийслэлийн шvvхийн Ерєнхий шvvгчид vvсгэсэн сахилгын хэргийг Улсын дээд шvvхийн дэргэдэх шvvгчийн сахилгын хороо тус тус хянан шийдвэрлэнэ.

4. Шvvгчийн сахилгын хорооны даргыг уг хорооны гишvvд дотроосоо олонхийн саналаар сонгоно.

5. Шvvгчийн сахилгын хороо нь шvvгчид сахилгын шийтгэл ноогдуулах асуудлыг энэ хуульд заасан vндэслэл, журмын дагуу хянаж шийдвэрлэнэ.

6. Шvvгчийн сахилгын хорооны дvрмийг Ерєнхийлєгч батална.

391 дvгээр зvйл. Шvvгчийн мэргэшлийн хороо

1. Шvvгчийн мэргэшлийн хороог 9 гишvvний бvрэлдэхvvнтэйгээр 3 жилийн хугацаагаар Ерєнхий зєвлєл байгуулна.

2. Шvvгчийн мэргэшлийн хорооны бvрэлдэхvvнд єндєр мэргэшилтэй, хуулийн болон шvvн таслах ажлын дадлагатай шvvгч, тvvнчлэн хуульч, эрдэмтдийг оруулна. Шvvгчийн мэргэшлийн хорооны бvрэлдэхvvнд Ерєнхий зєвлєлийн гишvvн орохгvй.

3. Шvvгчийн мэргэшлийн хороо нь нэр дэвшигчийн, тvvнчлэн Ерєнхий зєвлєл буюу энэ хуулийн 47 дугаар зvйлийн 1 дэх хэсгийн 1,2,3-т заасан шvvх бvрэлдэхvvн, албан тушаалтны хvсэлтээр шvvгчийн мэргэшлийн тvвшин, ажил хэргийн чадварыг шалгаж дvгнэлт гаргана. Нэр дэвшигч болон шvvгчийн мэргэшлийн тvвшин, ажил хэргийн чадварын талаар гаргасан мэргэшлийн хорооны дvгнэлт 6 сарын хугацаанд хvчинтэй байна.

4. Шvvгчийн мэргэшлийн хорооны даргыг гишvvдийнх нь дотроос Ерєнхий зєвлєл томилно.

5. Шvvгчийн мэргэшлийн хорооны дvрмийг Ерєнхий зєвлєл батална.

40 дvгээр зvйл. Шvvгчид нэр дэвшvvлэх

1. Бvх шатны шvvхийн Ерєнхий шvvгч, шvvгч, хуульчдын мэргэжлийн олон нийтийн байгуулагын удирдах байгууллага, иргэдийн Тєлєєлєгчдийн Хурал шvvгчид нэр дэвшvvлэх эрхтэй.

2. Yндсэн хууль болон энэ хуульд заасан болзол хангасан Монгол Улсын иргэн шvvгчид єєрийн нэрийг дэвшvvлж болно.

41 дvгээр зvйл. Шvvгчид нэр дэвшигчдийг бvртгэх

Шvvгчид нэр дэвшигчийг хуульд заасан шаардлагыг хангаж буй эсэхийг судалсны vндсэн дээр тvvний оршин суугаа газрын шvvхийн тамгын хэлтэс бvртгэнэ.

42 дугаар зvйл. Шvvгчид нэр дэвшигчийг шалгаруулах

1. Ерєнхий зєвлєл нэр дэвшигчийн мэргэшлийн тvвшин, ажил хэргийн чадвар, хувийн зан суртахуун, биеийн эрvvл мэндийн байдал зэргийг харгалзан нэр дэвшигч нэг бvрээр хэлэлцэж нууцаар санал хурааж олонхийн санал авсан нэр дэвшигчийг шvvгчээр томилуулах тухай саналыг Ерєнхийлєгчид єргєн мэдvvлнэ.

2. Шvvгчийг шилж сонгохтой холбогдож гарсан Ерєнхий зєвлєлийн шийдвэр эцсийн байна. /Yндсэн хуулийн цэцийн 1994 оны 1 дvгээр тогтоолоор хvчингvй болсонд тооцсон/.

43 дугаар зvйл. Шvvгчид хvлээлгэх хариуцлага

Шvvгч єєрийн хууль бус ажиллагааны болон ёс зvйн хэм хэмжээг зєрчсєний тєлєє энэ хууль, бусад хуульд заасан хариуцлага хvлээнэ.

44 дvгээр зvйл. Сахилгын шийтгэл ногдуулах vндэслэл

1. Шvvгчийн тангарагт харш дараахь зєрчил гаргасан шvvгчид сахилгын шийтгэл ногдуулна:

1/ хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ хууль зєрчсєн нь эрvvгийн хариуцлага хvлээлгэхээргvй байвал;

2/ шvvгчийн ёс зvйн хэм хэмжээ зєрчсєн;

3/ байгууллагын дотоод журам ноцтой зєрчсєн.

2. Шvvгчид сахилгын шийтгэл ногдуулах vндэслэл нь зохих журмын дагуу хийсэн шалгалтаар тогтоогдсон байвал зохино.

45 дугаар зvйл. Сахилгын шийтгэл

1. Гаргасан зєрчлийн шинж байдлыг харгалзан шvvгчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:

1/ сануулах;

2/ шvvгчдийн ємнє буруушаан зэмлэх;

3/шvvгчийн албан тушаалын цалинг 3-6 сарын хугацаагаар 20 хvртэл хувиар хасах;

4/ шvvгчээс огцруулах.

2. Сахилгын зєрчлийг илрvvлснээс хойш зургаан сар, зєрчил гаргаснаас хойш нэг жилээс илvv хугацаа єнгєрсєн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгvй.

3. Шvvгчид vvсгэсэн эрvvгийн хэргийг хэрэгсэхгvй болгосон боловч уг зєрчилд сахилгын хэрэг vvсгэх vндэслэлтэй байвал эрvvгийн хэргийг хэрэгсэхгvй болгох тухай тогтоол гарсан єдрєєс хойш нэг сарын дотор эрх бvхий этгээд тvvнд сахилгын хэрэг vvсгэж болно.

46 дугаар зvйл. Сахилгын хэрэг vvсгэх vндэслэл

Шvvгчид сахилгын хэргийг дараахь vндэслэлээр vvсгэнэ:

1/ шvvгч хууль, шvvгчийн ёс зvйн хэм хэмжээг зєрчсєн нь давж заалдах болон хяналтын шатны журмаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх явцад илэрсэн;

2/ шvvгч хууль, шvvгчийн ёс зvйн хэм хэмжээг зєрчсєн тухай иргэдийн гомдол, мэдээллийн vндэслэлтэй гэж vзсэн.

47 дугаар зvйл. Сахилгын хэрэг vvсгэх эрх

1. Сахилгын хэрэг vvсгэх эрхийг дараахь шvvх бvрэлдэхvvн, байгууллага, албан тушаалтан эдэлнэ:

1/ Улсын дээд шvvхийн хуралдаан, давж заалдах шатны шvvх бvрэлдэхvvн, Ерєнхий шvvгч, танхимын тэргvvн шvvгч Монгол Улсын бvх шvvгчдэд;

2/ аймаг, нийслэлийн шvvхийн давж заалдах шатны шvvх бvрэлдэхvvн, аймаг, нийслэлийн шvvхийн Ерєнхий шvvгч тухайн аймаг, нийслэлийн болон сум буюу сум дундын, дvvргийн шvvхийн шvvгчдэд;

3/ сум буюу сум дундын, дvvргийн шvvхийн Ерєнхий шvvгч тухайн шvvхийн шvvгчдэд.

2. Сахилгын хэрэг vvсгэсэн тухай шvvх бvрэлдэхvvн тогтоол, Ерєнхий шvvгч, танхимын тэргvvн шvvгч захирамж гаргана.

3. Сахилгын хэрэг vvсгэсэн шvvх бvрэлдэхvvн, албан тушаалтан тогтоол, захирамжаа холбогдох баримт сэлтийн хамт 5 хоногийн дотор шvvгчийн сахилгын хороонд шилжvvлнэ.

48 дугаар зvйл. Сахилгын хэргийг шалгаж шийдвэрлэх хугацаа

1. Шvvгчийн сахилгын хороо сахилгын хэрэг vvсгэсэн тогтоол, захирамжийг хvлээн авснаас хойш нэг сарын дотор шалган сахилгын хорооны 3 гишvvний бvрэлдэхvvнтэйгээр хянан хэлэлцэж, олонхийн саналаар шийдвэрлэнэ. Тухайн сахилгын хэргийг хянан хэлэлцэх бvрэлдэхvvнийг шvvгчийн сахилгын хорооны дарга томилно.

2. Тухайн шvvгч єєр хvсэлт гаргаагvй бол тvvнийг сахилгын хорооны хуралдаанд биечлэн оролцуулна.

49 дvгээр зvйл. Сахилгын хорооны шийдвэр

1. Сахилгын хороо сахилгын хэргийг хянан хэлэлцээд дараахь шийдвэрийн аль нэгийг гаргаж тогтоол vйлдэнэ:

1/ сахилгын шийтгэл ногдуулах;

2/ сахилгын хэргийг хэрэгсэхгvй болгох;

3/ шvvгчийг эрvvгийн хариуцлагад татуулахаар холбогдох баримт сэлтийг эрх бvхий байгууллага, албан тушаалтанд шилжvvлэх.

2. Сахилгын хороо тогтоолоо сахилгын хэрэг vvсгэсэн байгууллага, албан тушаалтанд болон шийтгэл хvлээсэн шvvгчид шийдвэр гарсан єдрєєс хойш 7 хоногийн дотор хvргvvлнэ.

3. Шvvгч сахилгын шийтгэл ногдуулсан сахилгын хорооны шийдвэрийг эс зєвшєєрвєл тухайн шийдвэрийг хvлээн авсан єдрєєс хойш 7 хоногийн дотор Улсын дээд шvvхэд гомдол гаргаж болно.

4. Улсын дээд шvvх гомдлыг хvлээн авсан єдрєєс хойш нэг сарын дотор тvvнийг хянан шийдвэрлэнэ. Улсын дээд шvvх шvvгчийн сахилгын хорооны шийдвэрийг хянан хэлэлцээд тvvнийг хэвээр vлдээх, єєрчлєх, эсхvл хvчингvй болгож сахилгын хэргийг дахин шалгуулж шийдвэрлvvлэх буюу хэргийг хэрэгсэхгvй болгон шvvгчийн цагаатгах шийдвэрийн аль нэгийг гаргана.

5. Шvvгчээс огцруулах тухай сахилгын хорооны шийдвэрийг Ерєнхий зєвлєл, Ерєнхийлєгч эс зєвшєєрч сахилгын бусад шийтгэл ногдуулах vндэслэлтэй гэж vзсэн бол Ерєнхий зєвлєл энэ хуулийн 45 дугаар зvйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасан шийтгэлийн аль тохирохыг ногдуулна.

50 дугаар зvйл. Сахилгын шийтгэлгvйд тооцох

Шvvгч сахилгын шийтгэл хvлээсэн єдрєєс эхлэн нэг жилийн дотор сахилгын шийтгэл дахин хvлээгээгvй бол тvvнийг сахилгын шийтгэлгvйд тооцно.

51 дvгээр зvйл. Шvvгчийг албан тушаалаас чєлєєлєх vндэслэл

1. Ерєнхийлєгч Ерєнхий зєвлєлийн санал болгосноор дараахь vндэслэлээр шvvгчийг албан тушаалаас нь чєлєєлнє:

1/ єєрєє хvсэлт гаргасан;

2/ єєрийнх нь зєвшєєрснєєр тєрийн єєр ажил, албан тушаалд сонгосон буюу томилсон;

3/ биеийн эрvvл мэндийн байдлаар vvрэгт ажлаа гvйцэтгэх боломжгvй болсон;

4/ хуульд зааснаар тэтгэвэрт гарах насанд хvрсэн;

5/ мэргэшлийн тvвшин, ажил хэргийн чадварын хувьд шvvгчээр ажиллах боломжгvй тухай дvгнэлтийг мэргэшлийн хороо гаргасан;

6/ шvvгчийг орлон ажиллах хугацаа дууссан.

2. Ерєнхий зєвлєл энэ зvйлийн 1 дэх хэсэгт заасан vндэслэлээр шvvгчийг чєлєєлvvлэх тухай саналыг Ерєнхийлєгчид єргєн мэдvvлэх бєгєєд Улсын дээд шvvхийн шvvгчийг чєлєєлvvлэх тухай саналыг Улсын Их Хуралд урьдчилан танилцуулсан байна.

52 дугаар зvйл. Шvvгчийг огцруулах

1. Ерєнхийлєгч [Ерєнхий зєвлєлийн санал болгосноор-гэсэн хэсгийг хvчингvй болсонд тооцсон] дараахь vндэслэлээр шvvгчийг огцруулна:

1/ шvvгчээс огцруулах тухай шvvгчийн сахилгын хорооны шийдвэр хvчин тєгєлдєр болсон;

2/ сахилгын шийтгэл хvлээсэн шvvгч нэг жилийн дотор сахилгын шийтгэл дахин хvлээсэн;

3/ шvvгч гэмт хэрэг vйлдсэн нь нотлогдож шvvхийн таслан шийдвэрлэх тогтоол хvчин тєгєлдєр болсон.

2. Ерєнхий зєвлєл шvvгчийг огцруулах тухай саналыг Ерєнхийлєгчид єргєн мэдvvлэх бєгєєд Улсын дээд шvvхийн шvvгчдийг огцруулах тухай саналыг Улсын Их Хуралд урьдчилан танилцуулсан байна.

3. Ерєнхийлєгч шvvгчийг чєлєєлvvлэх болон огцруулах тухай Ерєнхий зєвлєлийн саналыг хvлээн авснаас хойш нэг сарын дотор шийдвэрлэнэ.

53 дугаар зvйл. Шvvхийн тамгын хэлтэс

1. Улсын дээд шvvх, аймаг, нийслэлийн шvvх, сум буюу сум дундын, дvvргийн шvvх, дагнасан шvvхийн єдєр тутмын хэвийн ажиллагааг хангах vvрэгтэй тамгын хэлтсийг Ерєнхий зєвлєлийн шийдвэрээр Улсын дээд шvvх, аймаг, нийслэлийн шvvхэд байгуулж ажиллуулна.

2. Шvvхийн тамгын хэлтсийн зохион байгуулалтын бvтэц, орон тоо, vйл ажиллагааны журмыг Ерєнхий зєвлєл тогтооно.

3. Шvvхийн тамгын хэлтэс нь шvvхийн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

4. Шvvхийн тамгын хэлтэс нь дараах ажлыг эрхлэн гvйцэтгэнэ:

1/шvvх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангах;

2/иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирсэн єргєдєл, гомдлыг хvлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэх ажлыг зохион байгуулах, єргєдєл, гомдлын шийдвэрлэлтийн хугацаанд хяналт тавих;

3/шvvхийн статистик, шvvхийн практикийг судлан дvгнэлт хийх, шvvх, шvvгчийг холбогдох мэдээллээр хангах, сургалт, семинар зохион байгуулах;

4/шvvхийн санхvv, аж ахуйн vйл ажиллагааг хєтлєн явуулах.

54 дvгээр зvйл. Шvvхийн тамгын хэлтсийн даргын бvрэн эрх

1. Шvvхийн тамгын хэлтсийн дарга дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

1/ шvvхийн тамгын хэлтсийн єдєр тутмын vйл ажиллагааг удирдан зохион байгуулах;

2/ Шvvхийн тамгын хэлтсийн ажилтнуудыг Ерєнхий шvvгчтэй зєвшилцєн томилох, чєлєєлєх;

3/ шvvхийн батлагдсан тєсвийг захиран зарцуулах;

4/ хуульд заасан бусад бvрэн эрх.

2. Шvvхийн тамгын хэлтсийн дарга vйл ажиллагаагаа Ерєнхий зєвлєлийн ємнє хариуцан тайлагнана.

3. Шvvхийн тамгын хэлтсийн даргыг Ерєнхий шvvгч, шvvгч орлохгvй.

ТАВДУГААР БYЛЭГ

ШYYХИЙН БАЙГУУЛЛАГА, АЖИЛТАН

 

55 дугаар зvйл. Шvvхийн судалгааны тєв

Улсын дээд шvvхийн дэргэд шvvхээс хууль хэрэглэх, тайлбарлахад хууль зvйн онолын асуудлаар зєвлємж єгєх, шvvхийн тоо бvртгэл, практикийг нэгтгэн дvгнэж санал гаргах vvрэг бvхий шvvхийн судалгааны тєв ажиллана.

551 дvгээр зvйл. Туслах шvvгч, тvvний бvрэн эрх

1. Сум буюу сум дундын, дvvргийн шvvхэд туслах шvvгч ажиллана.

2. Туслах шvvгч нь хууль зvйн дээд боловсролтой, Монгол Улсын иргэн байна.

3. Туслах шvvгчийн орон тоо, цалингийн хэмжээг Ерєнхий зєвлєл тогтооно.

4. Туслах шvvгч дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

1/Иргэний хэрэг шvvхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62, 63, 65-69, 72, 74, 75 дугаар зvйлийн 1, 2 дахь заалт, 79, 126 дугаар зvйл, 134 дvгээр зvйлийн 1, 2 дахь хэсэг, 141 дvгээр зvйл; 145 дугаар зvйлийн 1, 2 дахь хэсэг, 157 дугаар зvйл, 197, 200, 219 дvгээр зvйл, 225 дугаар зvйлийн 2 дахь хэсэг, 226 дугаар зvйлийн 2 дахь хэсэг, 228, 229 дvгээр зvйлд заасан ажиллагааг шvvгчийн даалгавраар гvйцэтгэх;

2/ Эрvvгийн байцаан шийтгэх хуулийн 219 дvгээр зvйл, 222 дугаар зvйлийн 1-4, 7 дахь заалт, 223, 229, 230, 231, 233, 234, 350, 351 дvгээр зvйлд заасан байцаан шийтгэх ажиллагааг шvvгчийн даалгавраар гvйцэтгэх;

3/захиргааны зєрчилтэй хэргийн нотлох баримтын бvрдлийг хангуулах;

4/ хууль тогтоомж, шvvхийн шийдвэрийг сурталчлах, гэмт хэрэг зєрчлєєс урьдчилан сэргийлэх ажил зохиох;

5/ хуульд заасан бусад бvрэн эрх.

5. Туслах шvvгч энэ зvйлийн 4 дэх хэсгийн 1, 2-т заасан ажиллагааг гvйцэтгэхдээ захирамж гаргах эрхтэй.

6. Энэ зvйлийн 4 дэх хэсгийн 1, 2-т заасан туслах шvvгчийн бvрэн эрх нь шvvгч дангаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарна.

56 дугаар зvйл. Шvvх хуралдааны нарийн бичгийн дарга

1. Бvх шатны шvvхэд шvvх хуралдааны нарийн бичгийн дарга ажиллана.

2. Шvvх хуралдааны нарийн бичгийн дарга шvvх хуралдааны зохион байгуулалтын бэлтгэл хангах, тэмдэглэл хєтлєх зэрэг хуульд заасан болон шvvгчээс хvлээлгэсэн vvргийг биелvvлнэ.

57 дугаар зvйл. Шvvх, шvvгчийн аюулгvй байдлыг хангах

Шvvх хуралдааны дэг журмыг сахиулах, шvvгч, бусад оролцогчдын аюулгvй байдлыг хангах, шvvхийн дуудлаганд ирэхгvй байгаа этгээдийг албадан ирvvлэх, шаардлагатай тохиолдолд шvvх, шvvгч, тvvний шvvн таслах ажиллагаа явуулсантай нь холбогдуулан гэр бvлд нь бодит аюул занал учирвал тэдний аюулгvй байдлыг хангахтай холбогдсон vvргийг цагдаагийн байгууллага эрхлэн гvйцэтгэнэ.

2. Хуягийн бvрэн эрх, vйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

3. Хуяг нь албаны дvрэмт хувцас, бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх эрхтэй.

58 дугаар зvйл. Шvvхийн шийдвэр биелvvлэх тєв байгууллага

1. Шvvхийн шийдвэр биелvvлэх ажиллагааг Шvvхийн шийдвэр биелvvлэх тєв байгууллага эрхлэн гvйцэтгэнэ.

2. Шvvхийн шийдвэр биелvvлэх тєв байгууллагын зохион байгуулалт, vйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

3. Тогтоол гvйцэтгэгч шvvх хуралдааны нарийн бичгийн даргын vvргийг гvйцэтгэж болно.

4. Шvvхийн тогтоол гvйцэтгэгчийн бvрэн эрх, vйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

59 дvгээр зvйл. Шvvхийн болон шvvхийн байгууллагын ажилтныг томилох, чєлєєлєх

Шvvхийн болон шvvхийн байгууллагын ажилтныг тухайн шатны шvvхийн Ерєнхий шvvгчтэй зєвшилцєн шvvхийн тамгын газар, хэлтсийн дарга томилж, чєлєєлнє.

ЗУРГАДУГААР БYЛЭГ

ШYYХ ЭРХ МЭДЛИЙГ ХЭРЭГЖYYЛЭХ БАТАЛГАА

 

60 дугаар зvйл. Шvvхийн тєсєв, ажиллах нєхцєл

1. Шvvхийг улсын тєсвєєс санхvvжvvлж, vйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг тєр хангана.

2. Шvvхийн тєсвийг Ерєнхий зєвлєлийн саналыг vндэслэн Улсын Их Хурал баталж, улсын тєвлєрсєн тєсєвт тусгана. Шvvхийн тєсєв нь Улсын дээд шvvхийн тєсєв, орон нутгийн шvvхийн ба дагнасан шvvхийн тєсєв, Ерєнхий зєвлєлийн тєсвєєс бvрдэх бєгєєд тэдгээрийг Улсын Их Хурал тус тусад нь батална. Шvvхийн тєсєв нь шvvх эрх мэдлийг хараат бусаар хэрэгжvvлэх шаардлагыг бvрэн хангасан байвал зохино.

3. Шvvхийг байнга болон нvvдэллэн ажиллах байр, шаардлагатай тоног тєхєєрємж, тээврийн болон техник хэрэгсэл, ажилтныг орон байраар хангах зэрэг шvvх, шvvгч vйл ажиллагаагаа хараат бусаар явуулах нєхцєлийг бvрдvvлэхэд тєрийн захиргааны байгуулага бvх талын дэмжлэг vзvvлнэ.

61 дvгээр зvйл. Шvvн таслах ажиллагаанд хєндлєнгєєс vл нєлєєлєх

Ерєнхийлєгч, Улсын Их Хурлын дарга, Ерєнхий сайд, Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишvvн, тєр, нам, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шvvгчээс шvvн таслах vvргээ хэрэгжvvлэхэд хєндлєнгєєс оролцох, нєлєєлєхийг хориглоно.

62 дугаар зvйл. Шvvгчийн улс тєрийн эрх

1. Шvvгч єєрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, мэргэшлээ дээшлvvлэх, шvvхийн бие даасан байдлыг хангах зорилгоор мэргэжлийн олон нийтийн байгууллагад эвлэлдэн нэгдэх эрх чєлєє эдэлнэ.

2. Шvvгч vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, vг хэлэх, хэвлэн нийтлэх, шашин шvтэх, эс шvтэх эрх чєлєє эдлэхдээ єєрийн албан тушаалд хvндэтгэлтэй хандана.

3. Шvvх, шvvхийн байгууллагад улс тєрийн нам, эвсэл, холбоо, хєдєлгєєний vйл ажиллагаа явуулахыг хориглоно. Шvvгчийн албан тушаал хаших хугацаанд тvvний улс тєрийн намын гишvvнчлэлийг тvдгэлзvvлнэ.

63 дугаар зvйл. Шvvгчийн халдашгvй эрх

1. Шvvгчийг гэмт хэрэг vйлдэж байхад нь буюу гэмт хэргийн газарт гэмт vйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд Ерєнхийлєгчийн зєвшєєрєлгvйгээр албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, гэр, албан тасалгаа болон биед нь халдах, vзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.

2. Шvvгчийг гэмт хэрэг vйлдэж байхад нь буюу гэмт хэргийн газарт гэмт vйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан буюу эрvvгийн хариуцлагад татах хангалттай vндэслэл тогтоовол энэ тухай Ерєнхий зєвлєлд 48 цагийн дотор мэдэгдэнэ.

3. Шvvгчийг эрvvгийн хариуцлагад татах хууль зvйн vндэслэлтэй гэж vзвэл зєвшєєрєл авах хvсэлтийг Ерєнхий зєвлєл Ерєнхийлєгчид тавина.

4. Ерєнхийлєгч Ерєнхий зєвлєлийн хvсэлтийг хvлээн аваад шvvгчийг эрvvгийн хариуцлагад татах зєвшєєрєл олгох, эсэх асуудлыг 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.

5. Шvvгчийг эрvvгийн хариуцлагад татсантай холбогдуулан тvvний бvрэн эрхийг Ерєнхийлєгч тvдгэлзvvлж болно.

6. Шvvгчийг албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, гэр, албан тасалгаа болон биед нь халдах, vзлэг, нэгжлэг хийх шаардлагатай бол энэ зvйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан журмаар зєвшєєрєл авна.

64 дvгээр зvйл. Шvvгчийн цалин хєлс, дархан эрх, хараат бус байдлын бусад баталгаа

1. Хуульд зааснаас бусад vндэслэлээр шvvгчийг ажлаас чєлєєлєх, огцруулах, тvvнчлэн єєрийнх нь зєвшєєрєлгvйгээр єєр ажил, албан тушаалд шилжvvлэхийг хориглоно.

2. Шvvгчийн цалин хєлс нь шvvгчийн албан тушаалын цалин болон шvvн таслах ажлын онцгой нєхцєлийн, тєрийн алба хаасан хугацааны зэрэг дэвийн, эрдмийн зэргийн нэмэгдлээс бvрдэнэ. Шvvгчийн албан тушаалын цалин, нэмэгдлvvдийн хэмжээ, нэмэгдэл олгох журмыг Улсын Их Хурал тогтооно. Улсын дээд шvvхийн шvvгч тєрийн єндєр албан тушаалтны зэрэг дэвд тохирсон албан тушаалын цалин авна. Бусад шvvгчийн цалинг Улсын дээд шvvхийн шvvгчийн цалинтай зохист харьцаатай байхаар тооцож тогтооно. Шvvгчид Шvvхийн тухай хуулийн 45 дугаар зvйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан сахилгын шийтгэл ногдуулсан, шvvгчийн бvхэн эрхийг хуульд заасан vндэслэл, журмын дагуу тvдгэлзvvлснээс бусад тохиолдолд тvvний цалинг бууруулж болохгvй.

3. Шvvгч албан дайчилгаанаас чєлєєлєгдєнє.

4. Шvvгч цэргийн жинхэнэ албанд татагдвал Ерєнхийлєгч шvvгчийн бvрэн эрхийг тvдгэлзvvлж, албан тушаалыг нь хэвээр хадгална.

5. Албан vvргээ гvйцэтгэхтэй нь холбогдуулан шvvгчийн бие махбодид гэмтэл учруулсан буюу эрvvл мэндийг нь бусад хэлбэрээр хохироосноос хєдєлмєрийн чадвараа тvр алдсан, тахир дутуу болсон тохиолдолд шvvгчид тэтгэвэр, тэтгэмж, албан тушаалын цалингийн зєрvvг хєдєлмєрийн чадвар тvр алдсан, тахир дутуугийн тэтгэвэр авч байсан нийт хугацаанд олгоно. Хэрэв дээр дурдсан шалтгаанаар хохироосноос шvvгч хиймэл эрхтэн хийлгэх, сонсголын аппарат авах, нєхєн сэргээх бусад эмчилгээ хийлгэх бол зардлыг улсын тєсвєєс олгоно.

6. Албан vvргээ гvйцэтгэхтэй нь холбогдуулан шvvгчийн амь насыг хохироосон бол ар гэрт нь хохирогчийн 3 жилийн албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгvй тэтгэмж олгоно.

7. Энэ зvйлийн 5, 6 дахь хэсэгт заасан тэтгэвэр, тэтгэмж, vндсэн цалингийн зєрvv, буцалтгvй тусламжийг улсын тєсвєєс олгож, хуульд заасан тохиолдолд хохирлыг гэм буруутай этгээдээр нєхєн тєлvvлнэ.

8. Шvvн таслах ажиллагааны явцад шvvгчийн гаргасан алдааны улмаас учирсан хохирлыг тєр хариуцна.

9. Улсын дээд шvvхийн Ерєнхий шvvгчийн орон сууцны хєлсийг улсын тєсвєєс санхvvжvvлнэ. Улсын тєсвєєс санхvvжvvлэх орон сууцны хєлсний дээд хэмжээг тухай бvр Улсын Их Хурал тогтооно.

10. Шvvгч хууль тогтоомжид заасан бусад баталгаагаар хангагдана.

65 дугаар зvйл. Шvvхийг vл хvндэтгэгчид хvлээлгэх хариуцлага

Шvvхийг vл хvндэтгэгчид хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хvлээлгэнэ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

/1998 оны 8 дугаар сарын 20-ны єдрийн хуулийн нэмэлтийг тусгав./