Õóóëü, òîãòîîìæóóä
Ãîë õóóäàñ

1992 оны 12 дугаар сарын 14-ний єдєр
Улаанбаатар хот

ХYН АМЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬ

 

1 дvгээр зvйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь хvн амын орлогод албан татвар ногдуулах, уг албан татварыг тєсєвт тєлєхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зvйл. Хvн амын орлогын албан татварын хууль тогтоомж

Хvн амын орлогын албан татвар /цаашид "албан татвар" гэх/-ын хууль тогтоомж нь Татварын ерєнхий хууль болон тvvнтэй нийцvvлэн гарсан энэ хууль, хууль тогтоомжийн бусад актаас бvрдэнэ.

3 дугаар зvйл. Албан татвар тєлєгч

1. Монгол Улсын иргэн, Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэн /цаашид "иргэн" гэх/, харъяалалгvй хvн, Монгол Улсад орлого олж байгаа Монгол Улсад оршин суугч бус этгээд албан татвар тєлєгч байна.

2. Монгол Улсад татварын жилийн аль ч vед хэвийн ажиллах байртай, татварын жилд эхэлсэн буюу дууссан аливаа 12 сарын хугацаанд 183 хоног, тvvнээс дээш хугацаагаар оршин сууж байгаа иргэн, харъяалалгvй хvн, гадаадад томилогдон сууж байгаа Монгол Улсын иргэнийг Монгол Улсад байнга оршин суугч татвар тєлєгч гэнэ. Байнга оршин суугч татвар тєлєгч нь Монгол Улсад болон гадаадад олсон орлогоосоо албан татвар тєлнє.

3. Монгол Улсад 183 хоногоос доош хугацаагаар оршин сууж байгаа гадаадын иргэн болон харъяалалгvй хvнийг тvр оршин суугч татвар тєлєгч гэнэ.

4. Байнга болон тvр оршин суугчаас бусад татвар тєлєгчийг Монгол Улсад оршин суугч бус татвар тєлєгч гэнэ. Тvр оршин суугч болон оршин суугч бус татвар тєлєгч нь Монгол Улсад олсон орлогоосоо албан татвар тєлнє.

5. Yндэсний татварын алба татвар тєлєгчийг дараах журмаар бvртгэнэ:

1/ байнга буюу тvр оршин суугч татвар тєлєгч нь тухайн нутаг дэвсгэрийнхээ татварын албанд бvртгvvлж, татвар тєлєгчийн бvртгэлийн дугаар авна;

2/ татвар тєлєгч нь татвар тєлєгчийн бvртгэлийн дугаар авахдаа бvртгэлийн маягт авч бєглєнє;

3/ татварын алба нь татвар тєлєгчийн дугаар бvхий гэрчилгээг татвар тєлєгчид олгоно. Бvртгэлийн маягт, татвар тєлєгчийн гэрчилгээний загварыг Yндэсний татварын ерєнхий газар батална;

4/ аж ахуйн нэгж, байгууллага нь иргэнд орлого олгох бvрдээ тvvний татвар тєлєгчийн дугаарыг орлого олгосон тухай баримтад тэмдэглэж, иргэн бvрт олгосон орлого, тvvнд ногдуулан суутгасан татварын хэмжээг тухайн нутаг дэвсгэрийн татварын албанд улирал тутам єссєн дvнгээр гаргаж мэдэгдэнэ.

/Энэ зvйлийг 1997 оны 4 дvгээр зvйлийн 17-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

4 дvгээр зvйл. Албан татвар ногдох орлого

1. Албан татвар тєлєгчийн жилд олсон дараахь орлогод албан татвар ногдоно:

1/ цалин хєдєлмєрийн хєлс, тvvнтэй адилтгах орлого:

а/ аж ахуйн нэгж, байгууллагад хєдєлмєрийн гэрээгээр vндсэн ажлын хэлбэрээр ажиллаж авсан цалин, хєдєлмєрийн хєлс, шагнал, нэмэгдэл, тэтгэмж, адилтгах бусад орлого;

/Энэ заалтад 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар нєхєн олговор, хєнгєлєлтийн орлого /унаа, тvлш, хоол, байрны vнийн хєнгєлєлт гэх мэт / гэсэн нэмэлт орсон ба уг нэмэлтийг 1997 оны 6 дугаар сарын 25-ны єдрийн хуулиар хассан/.

б/ vндсэн ажлын газраас бусад аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдтэй байгуулсан гэрээний vндсэн дээр ажил, vvрэг гvйцэтгэж авсан цалин, хєдєлмєрийн хєлс, шагнал, нэмэгдэл,тэтгэмж, адилтгах бусад орлого;

/Энэ заалтад 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар нєхєн олговор, хєнгєлєлтийн орлого /унаа, тvлш, хоол, байрны vнийн хєнгєлєлт гэх мэт / гэсэн нэмэлт орсон ба уг нэмэлтийг 1997 оны 6 дугаар сарын 25-ны єдрийн хуулиар хассан/.

в/ тэтгэвэр, тэтгэврийн нэмэгдэл, тэтгэмж;

2/ /Энэ заалтыг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар хассан/.

3/ аж ахуй эрхэлсний орлого;

/Энэ заалтаас "хувиараа" гэснийг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар хассан/.

4/ хувиараа бараа, материал, тvvхий эд бэлтгэж борлуулсны орлого;

/Энэ заалтыг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

5/ хєрєнгийн хєдлєл, эрхийн орлого;

а/ vл хєдлєх хєрєнгє борлуулсан орлого, адилтгах бусад орлого;

/Энэ заалтаас "хувьцаа, vнэт цаас" гэснийг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар хассан/.

б/ хувьцааны ногдол ашиг, хувь хvртэгчийн орлого;

/Энэ заалтаас "хадгаламжийн хvvгийн орлого, хєрєнгє тvрээслvvлсний орлого, адилтгах бусад орлого" гэснийг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар хассан/.

в/ хєрєнгє тvрээслvvлсний орлого,адилтгах бусад орлого;

/Энэ заалтыг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар нэмсэн/.

г/ эрхийн шимтгэлийн орлого /зохиогчийн эрх, программ хангамж, патент, зураг тєсєл, загвар, барааны тэмдэг, ноу-хау болон кино, видео бичлэг, аудиобичлэг, бусад тєрлийн бичлэг ашигласны буюу ашиглах эрх эдэлсний тєлбєр гэх мэт/;

/Энэ заалтыг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар нэмсэн/.

д/ зээлийн болон хадгаламжийн хvvгийн орлого, адилтгах бусад орлого.

/Энэ заалтыг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар нэмсэн/.

6/ шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бvтээл зохиогч, шинэ бvтээл оновчтой санал гаргагч, загвар зохион бvтээгчийн шагнал, тэдгээртэй адилтгах бусад орлого;

/Энэ заалтыг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

7/ урлагийн тоглолт, биеийн тамир, спортын уралдаан, тэмцээний шагнал;

/Энэ заалтыг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар нэмсэн/.

8/ бооцоот болон тааварт тоглоом, хонжворт сугалааны хонжворын орлого;

/Энэ заалтыг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар нэмсэн/.

9/ энэ хуульд албан татвараас чєлєєлєхєєр зааснаас бусад орлого.

/Энэ заалтын дугаарыг"7" байсныг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар "9" болгож єєрчилсєн/.

2. Албан татвар ногдох орлогод мєнгєн /vндэсний болон гадаад валютаар/ болон биет хэлбэрээр олсон зvйлийг оруулна. Биет хэлбэрээр олсон зvйлийг тухайн орон нутаг /аймаг, нийслэл/-ийн биржийн дундаж vнээр vнэлнэ. Гадаад валютаар олсон орлогыг тооцоход уг валютыг банкинд худалдах буюу Монголбанкнаас тогтоосон ханшаар тєгрєгт шилжvvлнэ.

5 дугаар зvйл. Албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох

Албан татвар ногдуулах орлогыг дараахь байдлаар тодорхойлно:

1/ цалин, хєдєлмєрийн хєлс, тvvнтэй адилтгах орлогыг:

а/ энэ хуулийн 4 дvгээр зvйлийн 1 дэх хэсгийн 1-ийн "а"-д заасан орлогоос нийгмийн болон эрvvл мэндийн даатгалд тєлсєн шимтгэлийг хассан дvнгээр;

/Энэ заалтад 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/.

б/ энэ хуулийн 4 дvгээр зvйлийн 1 дэх хэсгийн 1-ийн "б"-д заасан орлогын нийлбэр дvнгээр;

в/ тэтгэвэр, тэтгэврийн нэмэгдэл,тэтгэмжийн дvнгээр;

г/ гэр бvлээрээ буюу хамтарч гэрээгээр ажил, vйлчилгээ гvйцэтгэсэн нєхцєлд иргэн тус бvрт ногдох орлогыг єєрсдийнх нь тодорхойлсноор, хэрэв ингэж тодорхойлох боломжгvй бол гэрээнд оролцогчдын тоонд хуваасан дvнгээр;

2/ хувиараа хєдєлмєр, аж ахуй эрхлэгчийн орлогыг:

а/ /Энэ заалтыг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар хассан/.

б/ аж ахуй эрхэлж олсон нийт орлогоос баримтаар нотлогдож буй зардал /тvvхий эд, vндсэн болон туслах материал, хагас боловсруулсан зvйл, уур, ус, эрчим хvч, тvлш, шатахуун, сэлбэг хэрэгсэл, сав, баглаа боодлын зардал, тvрээсийн болон банкны зээлийн хvvгийн тєлбєр, бусдаар гvйцэтгvvлсэн ажил, vйлчилгээний хєлс, томилолтын зардал, эрvvл мэнд, нийгмийн даатгалын болон vндсэн хєрєнгийн элэгдэл, хорогдлын шимтгэл/, авто тээврийн болон єєрєє явагч хэрэгслийн албан татвар, онцгой албан татвар, байгалийн нєєц ашигласны хураамж, тєлбєрийг хассан зєрvvгээр.

/Энэ заалтад 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар нэмэлт орсон/.

Гэр бvлийн гишvvдэд олгосон хєдєлмєрийн хєлсийг нийгмийн даатгалын шимтгэл тєлсєн хэмжээтэй хувь тэнцvvлэн бодож зардалд тооцно.

Аж ахуй эрхлэгч нь vйлдвэрлэсэн бvтээгдэхvvн, гvйцэтгэсэн ажил, vйлчилгээнээс єєрийн болон гэр бvлийн хэрэгцээнд зориулсан байвал тэдгээрийг зардалд тооцохгvй;

/Энэ заалтуудаас "хувиараа", "хувиараа хєдєлмєр" гэснийг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар хассан/.

в/ гахай, шувуу, туулай, зєгийн аж ахуй, тэдгээртэй адилтгах аж ахуй, газар тариалангийн болон хувиараа бусад vйлдвэрлэл эрхлэгч нь албан татвар ногдуулах орлогоо энэ зvйлийн 2-ын "б"-д заасны дагуу єєрєє тодорхойлно.

/Энэ заалтаас "а" гэснийг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар хассан/.

Албан татвар ногдуулах орлогоо тодорхойлоогvй буюу тодорхойлох боломжгvй бол албан татвар ногдуулах орлогыг байгаль, цаг уур, зах зээлийн нєхцєл,ижил vйлдвэрлэгчтэй харьцуулсан жишгээр татварын алба тодорхойлно;

3/ хєрєнгийн хєдлєл, эрхийн орлогыг:

а/ vл хєдлєх хєрєнгє худалдсанаас олсон орлогын дvнгээр;

/Энэ заалтыг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

б/ /Энэ заалтыг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар хассан/.

в/ хєрєнгє тvрээслvvлснээс олсон нийт орлогоос хєрєнгє тvрээслvvлэхтэй холбогдон гарсан зардлыг хассан зєрvvгээр;

/Энэ заалтыг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

г/ хувьцааны ногдол ашгийн дvнгээр, хувь хvртэгчид ногдсон орлогын дvнгээр.

/Энэ заалтаас "хадгаламжийн хvvгийн дvнгээр" гэснийг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар хассан/.

д/ зээлийн болон хадгаламжийн хvvгийн орлого, адилтгах бусад орлогын дvнгээр;

/Энэ заалтыг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар нэмсэн/.

е/ эрхийн шимтгэлийн орлогын дvнгээр.

/Энэ заалтыг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар нэмсэн/.

4/ хувиараа бараа, материал, тvvхий эд бэлтгэж борлуулсны орлогыг нийт орлогоос баримтаар нотлогдож буй зардлыг хассан зєрvvгээр;

/Энэ заалтыг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар нэмсэн/.

5/ шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бvтээл зохиогч, шинэ бvтээл, оновчтой санал гаргагч, загвар зохион бvтээгчийн шагнал болон тvvнтэй адилтгах орлогын дvнгээр;

/Энэ заалтыг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар нэмсэн/.

6/ урлагийн тоглолт, биеийн тамир, спортын уралдаан, тэмцээний шагналын орлогын дvнгээр;

/Энэ заалтыг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар нэмсэн/.

7/ бооцоот болон тааварт тоглоом, хонжворт сугалааны хонжворын орлогын дvнгээр;

/Энэ заалтыг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар нэмсэн/.

8/ бусад орлогын дvнгээр.

/Энэ заалтыг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар нэмсэн/.

6 дугаар зvйл. Хувийн мал бvхий иргэний албан татвар ногдуулах малын тоог тодорхойлох

Хувийн мал бvхий иргэний албан татвар ногдуулах малын толгойн тоог хонин толгойд шилжvvлэн тодорхойлно. Татварын тооцоонд vхэр, адуу, тэмээ тус бvрийг 5 хонь, 1 ямааг 1. 5 хонь гэж тооцно. Тєсвийн жилд орлогын албан татвар ногдуулах малын тоог тодорхойлохдоо ємнєх жилийн эцэст тоологдсон малын тоог vндэс болгоно.

/Энэ зvйлийг 1997 оны 4 дvгээр сарын 17, 2000 оны 11 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар тус тус єєрчлєн найруулсан бєгєєд энэ зvйлийн vйлчлэлийг 2000 оны 12 дугаар сарын 31-ний єдєр хvртэлх хугацаанд тvр зогсоосон/.

7 дугаар зvйл. Албан татварын хэмжээ

1. Монгол Улсад байнга болон тvр оршин суугч татвар тєлєгчийн энэ хуулийн 4 дvгээр зvйлийн 1 дэх хэсгийн 1, 3, 4, 9, мєн хэсгийн 5 дахь заалтын "в"-д заасан орлогын жилийн дvнд дараахь хэмжээгээр тооцож албан татвар ногдуулна:

Албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээ /тєгрєгєєр/

Албан татварын хувь, хэмжээ

0-2400000

10 хувь

2400001-4800000

240000 тєгрєг дээр 2400000 тєгрєгєєс дээш орлогын дvнгийн 20 хувийг нэмнэ

4800001, тvvнээс дээш

720000 тєгрєг дээр 4800000 тєгрєгєєс дээш орлогын дvнгийн 40 хувийг нэмнэ

/Энэ хэсгийг 1997 оны 4 дvгээр сарын 17, 1999 оны 5 дугаар сарын 12-ны єдрийн хуулиудаар тус тус єєрчлєн найруулсан/

2. /Энэ хэсгийг Монгол Улсын Yндсэн хуулийн цэцийн 1993 оны 3 дугаар сарын 13-ны єдрийн 02 дугаар тогтоолоор хvчингvй болсонд тооцсон/.

З. Гадаадад ажиллаж байгаа Монгол Улсын иргэний тєрєєс авдаг цалин, хєдєлмєрийн хєлсний орлогод ногдуулах албан татварын хэмжээг Засгийн газрын єргєн мэдvvлснээр Улсын Их Хурал тогтоож байна.

/Энэ хэсгийг 1992 оны 12 дугаар сарын 29-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.

4. Орлогыг нь тухай бvр тодорхойлох боломжгvй ажил, vйлчилгээ хувиараа эрхлэгчид татвар ногдуулах журмыг Засгийн газрын єргєн мэдvvлснээр Улсын Их Хурал тогтоож байна.

/Энэ хэсгийг 1992 оны 12 дугаар сарын 29-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.

5. Аж ахуйн нэгж, байгууллага хувь хvнд олгосон дараахь орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулж дундын суутгал хийнэ:

а/ энэ хуулийн 4 дvгээр зvйлийн 1 дэх хэсгийн 1-ийн "б"-д заасан орлогыг олгохдоо 10 хувиар;

/Энэ заалтын"40 хувиар" гэснийг 1997 оны 6 дугаар сарын 25-ны єдрийн хуулиар "10 хувиар" болгож єєрчилсєн/.

б/ бараа, материал, тvvхий эд худалдаж авахдаа vнийн дvнгийн 3 хувиар;

Аж ахуйн нэгж, байгууллага суутгасан албан татварыг тєсєвт шилжvvлж, энэ тухай орлого, татвар тодорхойлох хуудсанд тэмдэглэл хийж баталгаажуулна.

/Энэ хэсгийг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар нэмсэн/.

8 дугаар зvйл. Албан татварын тусгайлан ногдуулах хувь, хэмжээ

Албан татварыг дараахь хувь, хэмжээгээр тусгайлан ногдуулна:

1/ шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бvтээл зохиогч болон патентын эрх эзэмшигч, шинэ бvтээл, оновчтой санал гаргагч, загвар зохион бvтээгч нарын шагналд 15 хувиар;

/Энэ заалтад 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/.

2/ /Энэ заалтыг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/.

3/ vл хєдлєх хєрєнгє борлуулсны орлогын дvнд 2 хувиар;

/Энэ заалтыг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.

4/ хувьцааны ногдол ашиг, хувь хvртэгчийн орлогод 15 хувиар, зээлийн болон хадгаламжийн хvvгийн орлого, адилтгах бусад орлогод 15 хувиар;

/Энэ заалтад 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар нэмэлт орсон/.

5/ энэ хуулийн 6 дугаар зvйлд заасны дагуу тодорхойлсон хонин толгой тутамд дор дурдсан хэмжээгээр татвар ногдуулна:

Аймаг, нийслэл

Татварын хэмжээ /тєгрєг/

Сэлэнгэ, Тєв, Дархан-Уул, Улаанбаатар, Орхон,

100

Архангай, Баянхонгор, Булган, Говь-сvмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Євєрхангай, Ємнєговь, Сvхбаатар, Хєвсгєл, Хэнтий,

75

Баян-Єлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан

50

/Энэ заалтыг 1997 оны 4 дvгээр сарын 17, 2000 оны 11 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар тус тус єєрчлєн найруулсан бєгєєд энэ заалтын vйлчлэлийг 2000 оны 12 дугаар сарын 31-ний єдєр хvртэлх хугацаанд тvр зогсоосон/.

6/ бооцоот болон тааварт тоглоом, хонжворт сугалааны хонжворын орлогод 10 хувиар;

/Энэ заалтыг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар нэмсэн/.

7/ урлагийн тоглолт, биеийн тамир, спортын уралдаан, тэмцээний шагналын орлогод 10 хувиар;

/Энэ заалтыг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар нэмсэн/.

8/ эрхийн шимтгэлийн орлогод 10 хувиар;

/Энэ заалтыг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар нэмсэн/.

9/ гадаад оронд эмнэлэг болон урлаг, уран сайхан, эрдэм шинжилгээ, сурталчилгаа зэрэг оюуны vйлчилгээ явуулсан иргэний уг орлогод Монгол Улсын олон улсын гэрээнд єєрєєр заагаагvй бол 10 хувиар;

/Энэ заалтыг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар нэмсэн/.

10/ Монгол Улсад байнга оршин суугч нь татвар тєлєгчийн дугаараа орлого олгогчид тэмдэглvvлээгvй бол тvvний энэ хуулийн 8 дугаар зvйлийн 1, 3, 4, 5, 6, 7, 8-д заасан орлогод энэ хуулийн 81 дvгээр зvйлд заасан хувиар албан татвар ногдуулна.

/Энэ заалтыг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар нэмсэн/.

81 дvгээр зvйл. Тvр оршин суугч болон оршин суугч бус татвар тєлєгчийн орлогод албан татвар ногдуулах хувь, хэмжээ

Монгол Улсад тvр оршин суугч болон оршин суугч бус татвар тєлєгчийн энэ хуулийн 8 дугаар зvйл, 4 дvгээр зvйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтын "в"-д заасан орлогод 20 хувиар албан татвар ногдуулан суутган авч, тєсєвт шилжvvлнэ.

Энэ нь энэ хуулийн 8 дугаар зvйлийн 9 дэх заалтад хамаарахгvй.

/Энэ зvйлийг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар нэмсэн/.

9 дvгээр зvйл. Албан татвараас чєлєєлєх, хєнгєлєлт vзvvлэх

1. Албан татвар тєлєгчийн дараахь орлогыг албан татвараас чєлєєлнє:

1/ /Энэ заалтыг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/.

2/ Тэтгэмжийн хуулийн дагуу олгож байгаа хєдєлмєрийн чадвар тvр алдсан, жирэмсний болон амаржсаны тэтгэмжээс бусад тэтгэмж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай болон Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу олгож байгаа оршуулгын тэтгэмж, Алдарт эхийн I, II зэргийн одонгийн шагнал, ардын хувьсгалын партизаны тэтгэвэр, 19З9 оны Халхын голын байлдаан, 1945 оны чєлєєлєх дайнд оролцогчдод олгох тэтгэмж, хvvхдийн тэтгэлгийн орлого;

/Энэ заалтад 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар нэмэлт орсон/.

3/ Монгол Улсын тєрийн болон нэрэмжит шагнал, Засгийн газрын шагнал, Монгол Улсын ардын буюу гавьяат цолтны шагнал, нээлтийн шагнал, донорт болон эхийн сvvнд олгож буй нєхєн олговор, томилолтоор ажиллах хугацааны зам хоногийн зардалд олгосон мєнгє;

4/ даатгалын нєхцєлєєр олгож буй тэтгэвэр, хохирол нєхсєний орлого;

5/ Засгийн газрын зээллэгийн нєхєн олговор болон хvvгийн орлого;

6/ хууль тогтоомжийн дагуу олгож байгаа хєдєлмєр хамгааллын хувцас, хор саармагжуулах ундааны vнэ, дvрэмт хувцас, тэдгээртэй адилтгах бусад хангамжийн єртєг, гэнэтийн аюул, онцгой нєхцєл байдлын улмаас Засгийн газрын болон орон нутгийн байгууллага, улаан загалмайн нийгэмлэг, гадаад орнуудаас иргэдэд vзvvлж буй тусламж;

/Энэ заалтад 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/.

7/ мал бvхий єрхийн гишvvн бvрт хонин толгойд шилжvvлснээр 20 бог. Тухайн жилд албан татвар ногдуулах мал нь байгалийн гамшиг, гэнэтийн аюул, гоц халдварт євчний улмаас хорогдсон бол зохих баримтыг vндэслэн татвар ногдуулах нийт малын тооноос хасч тооцно.

/Энэ заалтыг 1997 оны 4 дvгээр сарын 17, 2000 оны 11 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар тус тус єєрчлєн найруулсан /.

8/ /Энэ заалтыг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/.

9/ /Энэ заалтыг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/.

10/ Монгол Улс дахь дипломат тєлєєлєгчийн буюу консулын газар, Нэгдсэн Yндэстний Байгууллага, тvvний тєрєлжсєн байгууллага болон олон улсын бусад байгууллагад ажиллаж байгаа гадаадын иргэний орлого;

/Энэ заалтыг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар нэмсэн/.

11/ энэ хэсгийн 10 дахь заалтад заасан ажилтан болон тvvний гэр бvлийн гишvvдийн гадаад дахь эх vvсвэрээс олсон орлого;

/Энэ заалтыг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар нэмсэн/.

12/ иргэд єєрсдийн орлого болон банкнаас авсан зээлийн хєрєнгєєр амьдран суух зориулалтаар хувьдаа орон сууцны барилга барих, худалдан авахад зориулсан хєрєнгєтэй тэнцэх хэмжээний орлогыг зєвхєн тухайн жилийн татвар ногдох орлогоос хасч хєнгєлєлт vзvvлнэ;

/Энэ заалтыг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар нэмсэн/.

13/ их, дээд болон тусгай мэргэжлийн сургуульд суралцагч хvvхдийн сургалтын тєлбєрийн тєлсєн дvнг дотоодын тухайн мэргэжлийн сургуулийн сургалтын тєлбєрийн жишгээр бодон, иргэний тухайн жилийн татвар ногдох орлогоос хасч, хєнгєлєлт vзvvлнэ;

/Энэ заалтыг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар нэмсэн/.

14/ иргэдээс боловсролын сан, нийгэмд vйлчилдэг, улсын бvртгэлтэй тєрийн бус байгууллагад єргєсєн хандив.

/Энэ заалтыг 1998 оны 1 дvгээр сарын 15-ны єдрийн хуулиар нэмсэн/

2. /Энэ хэсгийг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/.

3. Хvн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зv<