|
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ЦЭРГИЙН YYРГИЙН БОЛОН ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ЭРХ ЗYЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ 1992 оны 5 дугаар сарын 4-ний єдєр
НЭГДYГЭЭР БYЛЭГНИЙТЛЭГ YНДЭСЛЭЛ
1 дvгээр зvйл. Хуулийн зорилтМонгол Улсын иргэн Yндсэн хуульд заасан vvргийнхээ дагуу эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмших, цэргийн алба хаахтай холбогдсон харилцаа, тvvнчлэн цэргийн албан хаагчийн эрх зvйн байдлыг тогтоож зохицуулахад энэ хуулийн зорилт оршино. 2 дугаар зvйл. Монгол Улсын иргэний цэргийн vvрэг1. Цэргийн жинхэнэ болон бэлтгэл алба, цэргийн албан хаагчийн эрх зvйн байдлын талаархи хууль тогтоомж, хуулиар олгосон бvрэн эрх бvхий тєрийн байгууллагын гаргасан эрх зvйн бусад актаар тогтоосон журмыг байгууллага, иргэн, цэргийн албан хаагчаас сахиж биелvvлэхийг Монгол Улсын иргэний цэргийн vvрэгт тооцно. 2. Монгол Улсын иргэн vндэс, угсаа, хэл, арьсны єнгє, нас, нийгмийн гарал, байдал, хєрєнгє чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шvтлэг, vзэл бодол, боловсрол ялгаварлахгvйгээр цэргийн vvрэг хvлээнэ. 3 дугаар зvйл. Цэргийн алба1. Цэргийн алба нь тєрийн албаны онцлог тєрєл бєгєєд цэргийн жинхэнэ болон бэлтгэл албанаас бvрдэнэ. 2. Монгол Улсын иргэн Зэвсэгт хvчин, бусад цэргийн бие бvрэлдэхvvнд цэргийн vvрэг гvйцэтгэхийг цэргийн жинхэнэ алба гэнэ. Цэргийн жинхэнэ алба нь байлдагч, тvрvvчийн алба, ахлагчийн болон офицерийн албанаас бvрдэнэ. Харин цэрэгт бvртгэлтэй мэргэжил бvхий эмэгтэйчvvд сайн дураараа офицер, ахлагчийн албыг хуулийн дагуу хааж болно. 3. Энэ хуульд заасан бэлтгэл албаны насны эрэгтэйчvvд, цэрэгт бvргэлтэй мэргэжил бvхий эмэгтэйчvvд цэргийн тоо бvртгэлд байж дайчилгааны сургууль, цугларалтаар болон хууль тогтоомжид заасан цэргийн албаны бусад vvрэг гvйцэтгэхийг цэргийн бэлтгэл алба гэнэ. Цэргийн бэлтгэл алба нь нэг, хоёрдугаар зэргийн бэлтгэл vvрэгтний албанаас бvрдэнэ. 4 дvгээр зvйл. Цэргийн албан хаагч, цэргийн vvрэгтэн1. Цэргийн жинхэнэ алба хааж байгаа иргэнийг цэргийн албан хаагч гэнэ. 2. Цэргийн бэлтгэл албанд байгаа иргэнийг цэргийн vvрэгтэн гэнэ. Цэргийн жинхэнэ алба хаасан байлдагч, тvрvvч, ахлагч, офицерыг нэгдvгээр зэргийн цэргийн vvрэгтэн гэнэ. Бэлтгэлд байгаа цэргийн алба хаагаагvй эрэгтэйчvvд, мєн цэрэгт бvртгэлтэй мэргэжил бvхий эмэгтэйчvvдийг хоёрдугаар зэргийн цэргийн vvрэгтэн гэнэ. 5 дугаар зvйл. Цэргийн тангараг"Монгол Улсын иргэн Би Монгол Улсын Yндсэн хуулиар хvлээсэн иргэний цэргийн vvргээ vнэнчээр биелvvлж, євєг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол Улсынхаа халдашгvй дархан байдлыг амь бие vл хайрлан батлан хамгаалахаа эх орон, тєр, ард тvмэндээ андгайлан тангараглая. Би ард тvмнийхээ vндэсний эв нэгдэл, Монгол цэргийн шилдэг уламжлалаа эрхэмлэн хvндэтгэж, цэргийн эрдэмд шамдан боловсорч, улсын нууцыг найдвартай хадгалж, Монгол Улсын хууль, цэргийн дvрмийг чанд сахин биелvvлэхээ батлан тангараглая. Эх орноо батлан хамгаалагч дайчин Би єргєсєн тангарагаасаа няцваас тєрийн хууль ёсны цээрлэл хvлээнэ." гэж цэргийн тангараг єргєнє. Цэргийн тангараг єргєх журмыг Монгол Улсын Ерєнхийлєгч тогтооно. /1993.10.21-ний хуулиар єєрчилсєн./ 6 дугаар зvйл. Монгол Улсын Зэвсэгт хvчин, бусад цэргийн бие бvрэлдэхvvнийг нєхєн хангах1. Монгол Улсын Зэвсэгт хvчин, бусад цэргийн бие бvрэлдэхvvнийг Монгол Улсын иргэнийг оршин суугаа нутаг дэвсгэрээс нь vл хамааран цэргийн жинхэнэ албанд татах, цэргийн жинхэнэ албыг сайн дураар хаалгах журмаар нєхєн хангана. 2. Зэвсэгт хvчин, бусад цэргийн бие бvрэлдэхvvнийг нєхєн хангах журмыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага тогтооно. 7 дугаар зvйл. Цэргийн албан тушаал, цол1. Дээд офицерын албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлийг Монгол Улсын Ерєнхийлєгч, цэргийн бусад албан хаагчийнхыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага тогтооно. 2. Цэргийн албан хаагч, нэгдvгээр зэргийн бэлтгэл vvрэгтэн цэргийн цолтой байна. Цэргийн цолыг Монгол Улсын хуулиар бий болгож, олгох журмыг Монгол Улсын Ерєнхийлєгч тогтооно. 8 дугаар зvйл. Цэргийн албан хаагч, цэргийн vvрэгтний дvрэмт хувцас, цолны болон ялгах тэмдэг1. Цэргийн албан хаагч цэргийн жинхэнэ алба хааж байхдаа, цэргийн vvрэгтэн дайчилгааны сургууль, цугларалтад оролцох vедээ дvрэмт хувцас, цолны болон ялгах тэмдэг хэрэглэнэ. Цэргийн дvрэмт хувцас, цолны болон ялгах тэмдгийн загварыг Монгол Улсын Ерєнхийлєгч батална. 2. Цэргийн бэлтгэл vvрэгтэнг дайчилгааны сургууль, цугларалтад оролцох vед нь нэг удаа цэргийн дvрэмт хувцас, цолны болон ялгах тэмдгээр хангах vvргийг цэргийн мэргэжлийн удирдлагын тєв байгууллага хvлээнэ. /1997.10.23-ны хуулиар єєрчилсєн./ Цэргийн бэлтгэл vvрэгтэн олгосон дvрэмт хувцсыг дайчилгааны сургууль, цугларалтаар хэрэглэж нас хэтэрч бэлтгэл албанаас чєлєєлєгдєх хvртлээ хадгална. Хэрэв vрэгдvvлбэл зохих vнээр нь нєхєн олгоно.
ХОЁРДУГААР БYЛЭГЦЭРГИЙН ЖИНХЭНЭ АЛБАНД ТАТАХ
9 дvгээр зvйл. Цэргийн жинхэнэ албаны татлага1. Тухайн жилд цэргийн жинхэнэ албанд татах иргэдийн тоо, татлага явуулах ээлж, хугацааг Монгол Улсын Засгийн газар тогтооно. 2. 18-25 насны Монгол Улсын иргэн эрэгтэйчvvдийг цэргийн жинхэнэ албанд татна. Цэргийн жинхэнэ албанд татах тухай зарлан дуудах хуудас авсан, татлагын байранд бvртгvvлсэн иргэнийг цэргийн жинхэнэ албанд татагдагч гэнэ. 3. Цэргийн жинхэнэ албанд татагдагчийн цэрэг татлагын байранд ирсэн байх єдєр, цагийг аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар тогтооно. Цэргийн жинхэнэ албанд татагдагч тогтоосон єдєр, цагт цэрэг татлагын байранд болон товлосон газарт ирсэн байх vvрэгтэй. Харин цэргийн насны иргэн хvндээр євчилсєн, хорио цээр тогтоогдсон, гэнэт аюул осол тохиолдсоноос цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирж чадаагvй нь тєрийн захиргааны тєв, орон нутгийн байгууллагын тодорхойлолт, эмнэлгийн магадлагаагаар батлагдвал хvндэтгэн vзэх шалтгаантай байсанд тооцно. 4. Цэрэг татлагын vед байнга оршин суугаа газраасаа єєр газарт тvр хугацаагаар яваа иргэн тухайн нутаг дэвсгэрийн цэргийн хэлтэс (цэрэг татлагын байр)-т очиж бvртгvvлэх vvрэгтэй. 5. Байгууллагын эрх баригч цэргийн насны иргэнийг зохих хугацаанд нь ажил, сургуулиас тvр чєлєєлєх, албан томилолт, амралтаар явсан бол яаралтай дуудаж, тогтоосон хугацаанд нь цэрэг татлагын байранд буюу товлосон газар ирvvлэх vvрэг хvлээнэ. 6. Цэргийн албанд татагдагчийг аймаг, нийслэлийн цэрэг татлагын байр хvргэхэд шаардлагатай тээвэр, хvнс, байрны зардлыг тухайн аймаг, нийслэлийн тєрийн захиргааны байгууллага, цэрэг татлагын байрнаас цэргийн анги хvртэлх зардлыг цэргийн мэргэжлийн удирдлагын тєв байгууллага тус тус хариуцна. /1997.10.23-ны хуулиар єєрчилсєн./ 7. Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэнийг цэргийн жинхэнэ албанд татах ажлыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага гадаад харилцааны байгууллагатай хамтран гvйцэтгэнэ. 8. Цэрэг татлага явуулах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол нийтлэгдсэн єдрєєс эхлэн цэрэг татлагын хугацаа дуусах єдєр хvртэл цэрэг татлагын насны иргэн тухайн орон нутгийн тєрийн захиргааны байгууллагын зєвшєєрєлгvйгээр гадаадад зорчихыг хориглоно. 10 дугаар зvйл. Цэрэг татлагын товчоо1. Цэргийн албаны ээлжит татлагыг эрхлэн явуулах цэрэг татлагын товчоог дарга, орлогч, нарийн бичгийн дарга, гишvvдийн бvрэлдэхvvнтэйгээр аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулна. Цэрэг татлагын товчооны бvрэлдэхvvнд тєрийн захиргааны байгууллагын зохих албан тушаалтан болон шаардлагатай мэргэжлийн байгууллагын ажилтныг томилон ажиллуулна. 2. Аймаг, нийслэл, сум, дvvргийн Засаг дарга цэрэг татлага явуулахад шаардлагатай байр, тээврийн хэрэгслээр хангаж, vйлчлэх хvмvvсийг гаргаж ажиллуулах vvрэгтэй. 11 дvгээр зvйл. Цэрэг татлагын товчооны эрх хэмжээ1. Цэрэг татлагын товчоо нь дараахь vvрэг хvлээнэ: 1/ цэргийн жинхэнэ албанд татагдагчдад нарийн мэргэжлийн эмчийн vзлэг хийлгэх; 2/ цэргийн албанд тэнцэгчдийг цэргийн жинхэнэ алба хаалгах шийдвэр гаргаж, цэргийн анги, байгууллагад хуваарилах; 3/ цэрэгт татагдагчийн болон бусад иргэний єргєдєл, гомдлыг хянан шийдвэрлэх; 4/ vvргээ шударгаар биелvvлэх. 2. Цэрэг татлагын товчоо цэрэгт татагдагчийг энэ хуулийн 12 дугаар зvйлийн заалтыг vндэслэн цэргийн жинхэнэ албанд татахаас тухайн жил тvр чєлєєлєх эрхтэй.3. Цэрэг татлагатай холбогдох асуудлыг товчооны гишvvдийн олонхийн саналаар шийдвэрлэж, протокол гаргана. 4. Товчооны шийдвэрийн талаархи гомдол, маргааныг аймаг, нийслэлийн Засаг дарга эцэслэн шийдвэрлэнэ. 12 дугаар зvйл. Тайван цагт цэргийн жинхэнэ албанд татахаас тvр чєлєєлєх1. Монгол Улсын иргэнийг цэргийн жинхэнэ албаны ээлжит татлагаас дараахь vндэслэлээр тvр чєлєєлж болно: 1/ эцэг, эх нь хоёулаа, эсхvл ганц бие эцэг буюу эх нь хєдєлмєрийн чадваргvй (60-аас дээш настай эцэг, 55-аас дээш настай эх, энэ насанд хvрээгvй боловч тахир дутуугийн 1, 2 дугаар зэрэгт орсон эцэг, эхийг хєдєлмєрийн чадваргvйд тооцно) бєгєєд тэднийг хууль ёсоор асран хамгаалах, харгалзан дэмжих єєр хvнгvй бол хамт амьдардаг эсэхийг харгалзахгvйгээр; 2/ хоёр буюу тvvнээс дээш хvvхэдтэй; 3/ эхнэр нь жирэмсэн бєгєєд сургуулийн ємнєх насны нэг хvvхэдтэй; 4/ эхнэр нь тахир дутуугийн 1, 2 дугаар зэрэгт орсон; 5/ хууль ёсоор асран хамгаалах, харгалзан дэмжих єєр хvнгvй 16 хvртэлх насны тєрсєн дvvтэй, эсхvл 16-гаас дээш настай боловч тахир дутуугийн 1, 2 дугаар зэрэгт орсон тєрсєн ах, эгч, дvvтэй. Дээр дурдсан гачигдлыг аймаг, нийслэл, сум, дvvрэг, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, тєрсний болон vрчлэлтийн гэрчилгээ, иргэний паспорт, гэрлэгсдийн баталгаа, тахир дутуугийн дэвтэр, эмнэлгийн магадлагааг vндэслэн тогтооно.2. Цэргийн албанд эрvvл мэндээр тэнцээгvй иргэнийг цэргийн жинхэнэ албанд татахаас тухайн жилд тvр чєлєєлнє. 3. Мэргэжлийн боловсролын сургуульд суралцагчийг суралцах хугацаанд нь цэргийн жинхэнэ албанд татахаас тvр чєлєєлнє. Харин тэд сайн дураараа цэргийн жинхэнэ алба хааж болно. 4. Гэмт хэргийн учир мєрдєгдєж байгаа буюу vйлдсэн хэрэгтээ шvvхээр шvvгдэж байгаа, тvvнчлэн ял эдэлж байгаа иргэнийг цэргийн жинхэнэ албанд татахгvй. 5.Монгол Улсын 18-25 насны, цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл vvрэг бvхий иргэн шашин шvтлэг-ёс зvйн шалтгаанаар цэргийн албыг дvйцvvлэн хааж болно. Цэргийн албыг дvйцvvлэн хаах хvсэлтэй иргэн Иргэний хамгаалалтын мэргэжлийн анги, Байгалийн гамшигтай тэмцэх салбар, Хилийн цэрэгт туслах хvчин болон хvмvvнлэгийн бусад байгууллагад алба хаана. Уг албыг хаах хугацаа 24 сар байна. Иргэний хамгаалалтын хойшлуулшгvй арга хэмжээ, улсын хил хамгаалалтын зайлшгvй шаардлагыг харгалзан Засгийн газар энэхvv хугацааг З хvртэл сараар сунгаж болно. Цэргийн албыг дvйцvvлэн хаах журам, алба хаах иргэний тооны дээд хязгаарыг Засгийн газар тогтооно. 6.Байлдагч, тvрvvчийн алба хаах насны дээд хязгаарт хvрсэн цэргийн алба хаагаагvй иргэн хуулиар тогтоосон хугацаат цэргийн албыг биеэр хаагаагvйн тєлєє мєнгєн тєлбєрийн хэлбэрээр цэргийн дvйцvvлэх албыг орлуулан хаана. Уг албыг иргэн мєнгєн тєлбєрийн хэлбэрээр орлуулан хаах болзлыг Улсын Их Хурал батална. Мєнгєн тєлбєрийн хэмжээг Засгийн газар жил бvр тогтооно. Мєнгєн тєлбєрийг улсын тєсєвт тєвлєрvvлж, батлан хамгаалах зорилгод зарцуулна. /Энэ зvйлийн 5, 6 дахь хэсгийг 1997 оны 10 дугаар сарын 23-ны єдрийн хуулиар нэмсэн, 6 дахь хэсгийн 2 дахь єгvvлбэрийг 2000 оны 1 дvгээр сарын 28-ны єдрийн хуулиар єєрчилсєн/
ГУРАВДУГААР БYЛЭГЦЭРГИЙН ЖИНХЭНЭ АЛБА
13 дугаар зvйл. Цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаар1. Цэргийн албан хаагч нь: 1/ байлдагч, тvрvvчийн албыг 27 нас хvртэл; 2/ ахлагчийн албыг 45 нас хvртэл; 3/ офицерын албыг: - дунд офицер 45 нас хvртэл; - ахлах офицер 50 нас хvртэл ; - дээд офицер 55 нас хvртэл тус тус хааж болно. Эмэгтэйчvvд ахлагч, офицерын албыг цэргийн цол харгалзахгvйгээр 45 нас хvртэл хааж болно. 2. Энэ зvйлийн 1-д заасан насны дээд хязгаарт хvрсэн цэргийн єндєр мэргэжил, дадлага сайтай зарим офицер, ахлагчийн цэргийн жинхэнэ алба хаах хугацааг батлан хамгаалах асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллагын шийдвэрээр 5 хvртэл жил сунгаж болно. 14 дvгээр зvйл. Байлдагч, тvрvvчийн алба1.Байлдагч, тvрvvчийн алба нь хугацаат цэргийн алба, гэрээт цэргийн албанаас бvрдэнэ. Хугацаат цэргийн алба хаах хугацаа 12 сар, гэрээт цэргийн алба хаах анхны хугацаа 24 сар байх бєгєєд гэрээний хугацааг цаашид байлдагч, тvрvvчийн алба хаах насны дээд хязгаарт хvртэл vргэлжлvvлэн сунгаж болно. Хугацаат болон гэрээт цэргийн албаны байлдагч нь байлдагч, ахлах байлдагч, тvрvvч нь дэд тvрvvч, тvрvvч, ахлах тvрvvч цолтой байна. Иргэн цэргийн албыг сайн дурын vндсэн дээр гэрээгээр хаах журмыг Засгийн газар тогтооно. /Энэ зvйлийн нэр, 1 дэх хэсгийг 1997 оны 10 дугаар сарын 23-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/. 2. Монгол Улсын Ерєнхийлєгч онцгой нєхцєл бий болсон vед хугацаат албаны байлдагч, тvрvvчийн цэргийн алба хаах хугацааг гурав хvртэл сарын хугацаагаар сунгаж болно. 3. Монгол Улсын батлан хамгаалах асуудал эрхэлсэн тєрийн сайд албаа vлгэр жишээчээр хааж, цэргийн зохих мэргэжил эзэмшсэн хугацаат албаны байлдагч, тvрvvчийг цэргийн албаны хугацаа дуусахаас гурав хvртэл сарын ємнє халах эрхтэй. 4. Хугацаат албаны байлдагч, тvрvvчийн цэргийн алба хааж эхэлсэн хугацааг тэднийг цэрэг татлагын байрнаас анги, байгууллагад хуваарилсан єдрєєс тооцно. 5. Байлдагч, тvрvvчийн цэргийн алба хааж дуусгасан хугацааг тэднийг бэлтгэлээр халах тухай ангийн захирагчийн тушаал гарсан єдрєєс тооцно. 6. Цэргийн жинхэнэ албаны ээлжит татлагын єєрчлєлттэй уялдуулан байлдагч, тvрvvч нарыг цэргийн албаны хугацаа дуусахаас ємнє нийтээр халах зєвшєєрлийг Улсын Их Хурал олгоно. 15 дугаар зvйл. Байлдагч, тvрvvчийг цэргийн албанаас халахЭнэ хуулийн 14 дvгээр зvйлд заасан хугацаагаар цэргийн алба хаасан байлдагч, тvрvvчийг бэлтгэлээр хална.16 дугаар зvйл. Байлдагч, тvрvvчийг цэргийн жинхэнэ албанаас чєлєєлєх, хасах, нєхєн хаалгах1. Байлдагч, тvрvvчийг эрvvл мэндийн байдал, ар гэрийн гачигдал зэрэг хvндэтгэн vзэх шалтгаанаар хугацаанаас ємнє цэргийн жинхэнэ албанаас чєлєєлж болно. Байлдагч, тvрvvч цэргийн алба хааж байхдаа гэмт хэрэг vйлдэж хорих ял шийтгvvлсэн бол хугацаанаас ємнє цэргийн албанаас хасна. 2. Хугацаанаас ємнє чєлєєлєх, хасах асуудлыг орон нутгийн тєрийн захиргааны байгууллагын тодорхойлолт, цэргийн эмнэлгийн магадлагаа, шvvхийн шийдвэрийг vндэслэн батлан хамгаалах асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага шийдвэрлэнэ. 3. Цэргийн алба хаах хугацаа дуусахаас ємнє чєлєєлєгдсєн буюу хасагдсан байлдагч, тvрvvч энэ зvйлийн 1-д заасан шалтгаан арилмагц цэргийн жинхэнэ албаны vндсэн хугацааг нєхєн хаана. 4. Цэргийн жинхэнэ албанаас халагдсан байлдагч, тvрvvчийн тээвэр, хоол, хvнс, байрны зардлыг аймаг, нийслэл хvртэл цэргийн мэргэжлийн удирдлагын тєв байгууллага, сум, хорооны тєв хvртэл тєрийн захиргааны орон нутгийн байгууллага тус тус хариуцна. Харин чєлєєлєгдсєн болон тvр чєлєєгєєр яваа байлдагч, тvрvvчийн орон нутагтаа очих зардлыг цэргийн анги, байгууллага олгоно. 17 дугаар зvйл. Цэргийн сургуулийн сонсогч1. Цэргийн сургуульд суралцаж байгаа байлдагч, тvрvvч, ахлагч, офицерыг сонсогч гэнэ. Цэргийн сургуульд 17 нас хvрсэн Монгол Улсын иргэнийг сонсогчоор элсvvлэн суралцуулж болно. Сонсогчийн цэргийн сургуульд суралцсан хугацааг цэргийн жинхэнэ алба хаасан хугацаанд тооцно. 2. Цэргийн сургуулийн сонсогчдод боловсрол, мэргэжил эзэмшvvлэх асуудлыг Монгол Улсын Боловсролын хуулийг vндэслэн батлан хамгаалах асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага зохион байгуулна. 3. Цэргийн сургуулийн дvрмийг хуульд єєрєєр заагаагvй бол батлан хамгаалах асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага батална. 18 дугаар зvйл. Ахлагчийн алба1. Цэрэгт бvртгэлтэй мэргэжил бvхий иргэн сайн дураараа ахлагчийн албан тушаалд гэрээгээр цэргийн жинхэнэ алба хаахыг ахлагчийн алба гэнэ. Гэрээний анхны хугацаа таваас доошгvй жил байна. 2. Ахлагч нь дэд ахлагч, ахлагч, ахлах ахлагч цолтой байна. 3. Ахлагчийн албанд дараахь хvмvvсийг авч болно: 1/ цэргийн жинхэнэ албыг 8 сараас дээш хаасан байлдагч, тvрvvч; 2/ 35 хvртэлх насны нэгдvгээр зэргийн бэлтгэл vvрэгтэн; 3/ 30 хvртэлх насны эмэгтэйчvvд. 19 дvгээр зvйл. Офицерын алба1. Офицерын цол бvхий иргэн Монгол Улсын Зэвсэгт хvчний зохих албан тушаалд цэргийн алба хаахыг офицерын алба гэнэ. 2. Офицерыг цолоор нь дунд, ахлах, дээд гэж ангилна. Дунд офицер нь дэслэгч, ахлах дэслэгч, ахмад, ахлах офицер нь хошууч, дэд хурандаа, хурандаа, дээд офицер нь хошууч генерал, дэслэгч генерал, хурандаа генерал, маршал цолтой байна. 3. Офицер, ахлагчийн цэргийн алба хаах журмыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага тогтооно. 4. Цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаарт хvрсэн болон энэ хуулийн 13 дугаар зvйлийн 2-т зааснаар сунгасан хугацаа нь дууссан офицер, ахлагчийг цэргийн албанаас бvртгэлээр хална.5. Офицер, ахлагчийг дараахь тохиолдолд нас харгалзахгvйгээр цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халж болно: 1/ цэргийн жинхэнэ албанд биеийн эрvvл мэндээр тэнцэхгvй тухай цэргийн эмнэлгийн эмч нарын зєвлєлгєєний дvгнэлт гарсан; 2/ анги, байгууллага татан буугдсан, орон тоо нь хасагдсан, эсхvл офицер, ахлагчийн тоог цєєрvvлсэн; 3/ мэргэжил, чадварын хувьд гvйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгvй болсон; 4/ Цэргийн дvрэм, сахилгыг удаа дараа зєрчсєн; 5/ гэмт хэрэг vйлдэж, хорих ял шийтгvvлсэн; 6/ ар гэрийн гачигдал, єєрийн хvсэлтээр.
ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГЦЭРГИЙН БЭЛТГЭЛ АЛБА
20 дугаар зvйл. Цэргийн бэлтгэл албанд байх насЦэргийн бэлтгэл албанд дээд офицер 60 нас, ахлах офицер 55 нас, дунд офицер, ахлагч болон эмэгтэй офицер, ахлагч 50 нас, байлдагч, тvрvvч 45 нас хvртэл байж болно. 21 дvгээр зvйл. Дайчилгааны сургууль, цугларалт1. Цэргийн бэлтгэл vvрэгтний цэрэг, техникийн бэлтгэлийг дээшлvvлэх зорилгоор тэднийг дайчилгааны сургууль, цугларалтад дараахь хугацаагаар татан оролцуулна: 1/ бэлтгэл офицерыг 5 жилд нэг удаа, цэргийн чухал мэргэжил бvхий нэгдvгээр зэргийн бэлтгэл vvрэгтнийг 3 жилд нэг удаа тус бvр нэг сар хvртэл; 2/ хоёрдугаар зэргийн бэлтгэл vvрэгтнийг бэлтгэлд байх хугацаанд нь гурван сар. 2. Байлдааны цагийн орон тоонд оногдуулан данслагдсан бэлтгэл vvрэгтнийг энэ зvйлийн 1-ийн 1-д заасан хугацаагаар цугларалтад хамруулсан эсэхийг харгалзахгvйгээр цэргийн хээрийн сургуульд татан оролцуулна. 3. Тєрийн бvх шатны байгууллагын удирдах албан тушаалтны цэргийн бэлтгэл сургалтыг Засгийн газрын шийдвэрийн дагуу батлан хамгаалах асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага зохион байгуулж явуулна. 4. Цэргийн бэлтгэл vvрэгтний сургалтыг Монгол Улсын Зэвсэгт хvчний Ерєнхий штаб зохион байгуулж явуулна. 5. Цэргийн бэлтгэл vvрэгтнийг дайчилгааны сургууль, цугларалт, хээрийн сургуульд оролцох хугацаанд тvvний эрхэлж байсан ажил, албан тушаалыг vндсэн байгууллага нь хэвээр хадгалж, дундаж цалин, хєлсийг олгоно. Дайчилгааны сургууль, цугларалт, хээрийн сургуульд оролцох хугацаанд ажиллаж байсан байгууллага нь татан буугдвал харьяалах дээд байгууллага болон тухайн байгууллагын vvргийг шилжvvлэн авсан байгууллага дээрх vvргийг хvлээнэ. Харьяалах дээд буюу vvргийг шилжvvлэн авсан байгууллага байхгvй тохиолдолд тухайн байгууллагыг татан буулгах ажлын хэсэг уг асуудлыг шийдвэрлэнэ. 6. Цэргийн бэлтгэл vvрэгтэн дайчилгааны сургууль, цугларалт, хээрийн сургуулийн vед євчилж, тvvнийг дуустал эдгэрээгvй бол цугларалт дууссан єдрєєс эхлэн ажиллаж байсан байгууллага эрхэлсэн ажил, албан тушаалыг хэвээр хадгалж, хууль тогтоомжийн дагуу тэтгэмж олгоно. 7. Дайчилгааны сургууль, цугларалт, хээрийн сургуульд оролцож цэргийн зохих мэргэжил эзэмшсэн цэргийн vvрэгтэнд цэргийн цол олгоно. 23 дугаар зvйл. Цэргийн бэлтгэл vvрэгт нийг чєлєєнд гаргахЦэргийн бэлтгэл албанд байх нас хэтэрсэн, эрvvл мэндээр цэргийн албанд тэнцэхгvй гэж эмнэлгийн дvгнэлт гарсан бэлтгэл vvрэгтнийг чєлєєнд гаргаж, бvртгэлээс хасна. 24 дvгээр зvйл. Цэргийн тоо бvртгэл1. Цэргийн тоо бvртгэл нь цэргийн жинхэнэ болон бэлтгэл алба хаах vvрэг бvхий иргэний бэлтгэл судалгааны нэгдсэн тогтолцоо мєн. 2. Цэргийн жинхэнэ болон бэлтгэл алба хаах насны иргэн жил бvр цэргийн тоо бvртгэлд бvртгvvлнэ. Бvртгvvлсэн тухай тэмдэглэлийг иргэний паспортад хийнэ. 3. Цэргийн тоо бvртгэлийг зохион байгуулах журмыг цэргийн мэргэжлийн удирдлагын тєв байгууллага тогтоож, тєрийн захиргааны орон нутгийн байгууллага тоо бvртгэлийг эрхлэн гvйцэтгэнэ.
ТАВДУГААР БYЛЭГЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ЭРХ ЗYЙН БАЙДАЛ
25 дугаар зvйл. Цэргийн албан хаагчийн эрх зvйн байдлын агуулга1. Цэргийн албан хаагчийн эрх зvйн байдлын агуулгад Монгол Улсын Yндсэн хууль, энэ хууль, хууль тогтоомжийн бусад актаар тогтоосон тэдний эрх, vvрэг, хууль зvйн хариуцлага болон эрх vvргээ хэрэгжvvлэх баталгаа багтана. 2. Цэргийн албан хаагч нь Монгол Улсын Yндсэн хууль, бусад хуульд заасан иргэний нийтлэг эрх, эрх чєлєє эдэлж, vvрэг биелvvлэхийн зэрэгцээ Зэвсэгт хvчний зориулалт, цэргийн албаны онцлогтой холбогдуулан тэдэнд эрх зvйн байдлын зарим хязгаарлалт, хєнгєлєлт, давуу байдлыг хуулиар тогтоож болно. Цэргийн албаны vvрэг гvйцэтгэхтэй холбогдсон бусад харилцааг цэргийн дvрмээр зохицуулна. 26 дугаар зvйл. Цэргийн албан хаагчийн эрх зvйн байдалд хамаарах хvмvvсЦэргийн албан хаагчийн эрх зvйн байдалд: 1/ Монгол Улсын зэвсэгт хvчин, бусад цэргийн жинхэнэ албан хаагчид; 2/ дайчилгааны сургууль, цугларалтад оролцож байгаа цэргийн vvрэгтэн тус тус хамаарна. 27 дугаар зvйл. Цэргийн ал |