Унгарын Эрvvгийн Хуулинд орсон нэмэлт єєрчлєлтvvдээс

(Гадаадын албаны хvмvvсийн хамгаалалт)

 

Энэ онд Унгарын Эрvvгийн Хуулинд нэлээд єєрчлєлт оруулснаас гадаадын албаны хvмvvсийг онцгой хамгаалалтанд хамруулсан зvйл ангиудыг танилцуулъя.

Унгарын Эрvvгийн Хуулийн 175/A дугаар зvйлд Хvн дээрэмдэх гэмт хэргийг заасан байх бєгєєд энэ зvйлийн 2 дахь хvндрvvлэх ангилалд нэмэлт єєрчлєлт оруулан “хэрэв албаны юм уу гадаадын албаны этгээдийн эсрэг энэ гэмт хэргийг vйлдвэл таваас арван таван жил хvртэл хугацаагаар хорьж шийтгэнэ” гэжээ.

Энэ гэмт хэргийн хvндрvvлэх шалтгаануудад урьд нь гэмт бvлэглэлээр, эсвэл зэвсэг хэрэглэн vйлдэхийг (таваас арван таван жил хорих), мєн онцгой хохирол учруулан, эсвэл vхэлд хvргэж vйлдэхийг (таваас арван таван жил, эсвэл бvх насаар нь хорих) оруулж байв. Харин энэ нэмэлт єєрчлєлтєєр гадаадын болон дотоодын албаны этгээдийн эсрэг хvн дээрэмдэх гэмт хэргийг хийсэн бол уг хэргийг гэмт бvлэглэлээр буюу зэвсэг хэрэглэн vйлдсэнтэй адил хvндрvvлэн шийтгэх болж байна.

Дашрамд дурьдахад Унгарын Эрvvгийн Хуулинд Хvн дээрэмдэх гэмт хэргийг “Хэн нэгэн хvч хэрэглэн, эсвэл амь буюу бие махбодийн эсрэг чиглэсэн шууд заналхийллээр, эсвэл хамгаалах буюу хvсэл зоригоо илэрхийлэх чадваргvй байдлыг нь ашиглан бусдын эрх чєлєєг хаавал, тэгээд суллан тавихыг ямар нэгэн шаардлага биелvvлэхээс хамааруулбал гэмт хэрэг vйлдсэн бєгєєд хоёроос найман жил хvртэл хорьж шийтгэнэ” хэмээн тодорхойлжээ.

 

Мєн хуулийн 232 дугаар зvйлийн дэд гарчгийг “Олон улсын хэмжээнд хамгаалагдсан хvний эсрэг хvч хэрэглэх” хэмээн єєрчилж дараах агуулгатай болгожээ:

1. Хэн нэгэн, дотоодод оршин суугаа олон улсын хэмжээнд хамгаалагдсан хvнд халдвал, хувийн эрх чєлєєг нь хаавал, эсвэл єєрийг нь буюу хувийн эрх чєлєєг нь – ялангуяа тvvний албан байр, гэр орон, эсвэл зєєврийн хэрэгслийн эсрэг довтлон – аюулд учруулбал, тэр этгээд гэмт vйлдэл хийсэн бєгєєд тvvнийг таван жил хvртэл хугацаагаар хорьж шийтгэнэ.

2. 1 дvгээр хэсэгт тодорхойлсон гэмт хэргийг хийхээр заналхийлсэн этгээдийг гэмт хэргийнх нь тєлєє гурван жил хvртэл хорих ялаар шийтгэнэ.

3. Энэ зvйлийг хэрэглэхэд олон улсын хэмжээнд хамгаалагдсан хvн гэдэг нь тvvнд хамаарах олон улсын гэрээний дагуу дипломатын буюу олон улсын  хуульзvйд vндэслэсэн ямарваа хєнгєлєлт эдэлж буй гадаадын хvн болно.

 

232 дугаар зvйл нь “Албаны байгууллага болон албаны этгээдэд халдах” гэсэн дэд гарчиг зvvж байсан ба 1993 онд хvчингvй болсон. Харин одоо “олон улсын хэмжээнд хамгаалагдсан хvний эсрэг хvч хэрэглэх” гэсэн нэгэн шинэ гэмт хэргийн тєрлийг хуульчид зохион энэ дугаарын дор хийжээ.

 

Эдгээр єєрчлєлтvvдийг оруулсан 2003 оны 2 дугаар хуулийн 10 болон 13 дугаар зvйлvvд 2003 оны 3 дугаар сарын 1-нээс хvчин тєгєлдєр vйлчилж эхэлнэ.

 

Бэлтгэсэн Р.Батхvv.


Gol huudas ruu