ХАЛДАШГYЙ ЭРХ

 

Д.Баянбилэг

Монголын хvний эрхийн тєв,

Гvйцэтгэх захирал

 

Энэ эрхийн талаар ярихаас ємнє “халдашгvй” буюу англиар “immunity”, мєн “inviolability” ч гэдэг vгийн утгыг товч авч vзье. Я.Цэвэлийн Монгол хэлний товч тайлбар толь /1966/-д “халдаж болшгvй, ойртох аргагvй, халдашгvй эрх”, интернетийн “www.onelook.com” гэсэн хаягтай электрон тайлбар толь дахь зарим нэг тайлбарт энэ vгийг “vvрэг, амлалт, байгууллага, татвар, торгууль, алба, vйлчилгээ зэрэг аливаа дарамт, ачааллаас чєлєєтэй байх, ангид байх” гэсэн утгаар тайлбарлажээ.

Нэг талаар халдашгvй эрхийг тєрийн єндєр албан тушаалтны болон дипломат ажилтны эрх ямба, дархан эрхтэй, эсхvл тєрийн тєлєєлєгчийн аливаа vйлдэлд хариуцлага хvлээлгэхгvй, хамгаалалттай холбож vздэг.

Харин бидний сэдэв бол олон улсын эрх зvйн хvмvvнлэгийн болон хvний эрхийн эрх зvйн салбар дахь халдашгvй эрхтэй, тодруулбал хvний эрхийн салбартай холбоотой эрх юм. Хvмvvнлэгийн эрх зvйд зэвсэгт мєргєлдєєний vед Женевийн 4 Конвенц /нэмэлт 2 протокол/-ийн дагуу энгийн иргэд, тодорхой тєрлийн хvмvvс аливаа халдлагад єртєгдєхєєс хамгаалагдаж, халдашгvй эрх эдлэх ёстой байдаг.

Халдашгvй эрх нь хvний иргэний эрхийн нэг хэсэг, тєрєєс хийлгэхээр албадах, хуульчлахыг хориглосон, аливаа зvйлийг эс vйлдvvлэхгvй байх эрх бєгєєд Хvний эрхийн бvх нийтийн Тунхаглалын 3, Иргэний ба улс тєрийн эрхийн тухай олон улсын Пактын 9, 17 дугаар зvйлд, Монгол Улсын Yндсэн хуулийн Арван зургадугаар зvйлийн 13-д энэ эрхийг тунхагласан. /“халдашгvй, чєлєєтэй байх эрхтэй. Хуульд заасан vндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мєрдєн мєшгих, эрх чєлєєг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрvv шvvлт тулгаж, хvнлэг бус, хэрцгий хандаж, нэр тєрийг нь доромжилж болохгvй. Баривчилсан шалтгаан, vндэслэлийг баривчлагдсан хvн, тvvний гэр бvлийнхэн, ємгєєлєгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бvл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгvй байдлыг хуулиар хамгаална”, Монгол Улсын Yндсэн хууль, Арван зургадугаар зvйлийн 13/

                      Манай хойд хєрш Оросын Холбооны Улсын 1993 оны Yндсэн хуулийн 22-25, 35 /нийт 136 зvйлтэйгээс хvний эрх, эрх чєлєєний талаар 48 зvйлтэй./ дугаар зvйлд энэ эрхийн талаар нэлээд тодорхой заасан, тухайлбал, хvн бvр эрх чєлєєтэй халдашгvй дархан байх эрхтэй. Зєвхєн шvvхийн шийдвэрээр баривчилж, хорьж саатуулна. Шvvхийн шийдвэр гарахаас ємнє 48 цагаас илvvгvй хугацаагааар саатуулж болохоор 22 дугаар зvйлд заажээ.

                      БНХАУ-ын Yндсэн хууль /1982/-ийн Иргэний vндсэн эрх, vvрэг гэсэн  Хоёрдугаар бvлгийн 37-40 дvгээр зvйлд мєн л халдашгvй эрхийг тодорхойлжээ. 

                      Америкийн Нэгдсэн Улсын Yндсэн хууль /1787/-ийн 4 дvгээр зvйлийн 2 дахь хэсгийн 1-д “Муж улс бvрийн иргэн бусад Муж улсын иргэдийн нэгэн адил бvх хєнгєлєлт, халдашгvй байдлыг эдэлнэ” гэж, тvvнчлэн Энхийн тунхаглал /1791.12.15/-д буюу Yндсэн хуулийн 4 дvгээр нэмэлтэд  улам тодотгон заажээ. /Хувь хvн, орон байр, баримт бичиг, эд хєрєнгє халдашгvй байх ард тvмний эрхийг vндэслэлгvй нэгжлэг хийх буюу баривчлан зєрчиж болохгvй бєгєєд зєвшєєрлийн бичгийг тангараг буюу албан ёсны мэдэгдлээр баталгаажуулаагvйгээр нэгжлэг хийх газар, баривчлах хvн, хураах эд зvйлийг тодорхой заасан хангалттай vндэслэлгvйгээр олгож болохгvй. АНУ-ын Yндсэн хууль, 4 дvгээр нэмэлт/ 

Ер нь энэ эрхийн талаар манай зарим эрдэмтэд єєрийн бvтээлдээ нэлээд тодорхой тайлбарласан, vзэл бодлоо илэрхийлсэн байдаг.[1]

Дотоодын болон гадаад улсын vндсэн хуулийн холбогдох заалтыг харьцуулж vзэхэд  “халдашгvй эрх”-ийг дараах байдлаар салбарлуулж, ангилж болох юм:

-амьд явахын халдашгvй эрх;

            -бие, махбодийн халдашгvй эрх;

            -сэтгэл санааны халдашгvй эрх;

            -орон байрны халдашгvй эрх;

            -нууцын халдашгvй эрх /захидал харилцааны, эрvvл мэндийн, хєрєнгийн, гэр бvлийн, баримт бичгийн гэх мэт/; 

            -нэр тєр, алдар хvндийн халдашгvй эрх;

            -ємчийн халдашгvй эрх /хєдлєх, vл хєдлєх/.

 

Харин энэ эрхийн зарим салбар эрхэд зєвхєн Yндсэн хууль, бусад хуульд заасан vндэслэлээр єєрєєр хэлбэл онц болон дайны байдал зарласан тохиолдолд гагцхvv хуулиар хязгаарлалт тавьж, энэ хязгаарласан хууль нь хvний амьд явах эрх, итгэл vнэмшилтэй байх, шашин шvтэх, эс шvтэх эрх чєлєє, тvvнчлэн хэнд боловч эрvv шvvлт тулгах, хvнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг vл хєндєхєєр заасан байдаг. /Монгол Улсын Yндсэн хууль, арван есдvгээр зvйл/

Тодруулбал, хvний амьд явахын, бие махбодийн, сэтгэл санааны, нэр тєр, алдар хvндийн халдашгvй байдлыг ямар ч тохиолдолд хязгаарлаж болохгvй.  

Дээрхи нєхцєл байдалд эрvv шvvлт тулгахыг буюу бие, махбодийн, сэтгэл санааны байдалд халдахыг хориглосон vндэслэл нь Эрvvдэн шvvх болон бусад хэлбэрээр хэрцгий, хvнлэг бусаар буюу хvний нэр тєрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг Конвенц /1984/-д “эрvvдэн шvvх гэж … мэдээ сэлт, мэдvvлэг авах, vйлдсэн буюу сэжиглэгдэж буй хэрэгт нь шийтгэх, айлган сvрдvvлж албадах, тvvнчлэн ялгаварлан гадуурхах зорилгоор…нэгэн этгээдийн бие махбодь, сэтгэл санааг санаатайгаар хvчтэй шаналган зовоохыг хэлнэ” гэж тодорхойлолт юм. 

 

Хvний халдашгvй эрхтэй шууд холбоотой Цагдаагийн байгууллагын тухай, Шvvхийн шийдвэр гvйцэтгэлийн тухай, Иргэний, Эрvvгийн, Эрvvгийн байцаан шийтгэх тухай, Тагнуулын байгууллагын тухай, Захиргааны хариуцлагын тухай хууль, Онц байдлын тухай хууль, Дайны байдлын тухай хууль, Дайчилгааны тухай, Хувь хvний нууцын тухай гэх мэт олон хуулийг дурдаж болно. 

 

Энэ оны 9 дvгээр сарын 1-ний єдрєєс дагаж мєрдєх Эрvvгийн шинэ хуулийн 101 /Хvний эд эрхтэнг хууль бусаар авах/, 108 /Хvн хулгайлах/, 109 /Хvнийг хууль бусаар хорих/, 110 /Доромжлох/, 111 /Гvтгэх/, 112 /Барьцаалах/, 113 /Хvн худалдах, худалдан авах/, 135 /Иргэний захидал, харилцааны нууцын халдашгvй байдлыг зєрчих/, 136 /Хувь хvний нууцыг задруулах/, 137 /иргэний орон байрны халдашгvй байдлыг зєрчих/ дугаар зvйл зэрэгт хvний халдашгvй эрхэд халдсан тохиолдолд эрvvгийн хариуцлага хvлээлгэхээр хуульчилсан байна.

Эрvvгийн байцаан шийтгэх тухай шинэ хуулийн 10, 11, 12 дугаар зvйлд хvний халдашгvй эрхийг ємнєх хууль /12, 13 дугаар зvйл/-д зааснаас илvv тодорхой, Yндсэн хуулийн зарчим, шаардлагад нийцvvлэн хуульчилсан бєгєєд тухайлбал, сэжигтнийг баривчлах vед тvvнд баривчилсан шалтгаан, vндэслэлийг мэдэгдэж, ємгєєлєгч авах, єєрийгєє ємгєєлєх, шvvхэд гомдол гаргах, єєрийнхєє эсрэг мэдvvлэг єгєхгvй байх эрхийг заавал сануулах ёстойг хуульчилсан нь ач холбогдолтой болсон. 

Нєгєє талаар зарим хуулийн заалт Yндсэн хуулиар тунхагласан хvний халдашгvй эрхийн тухай заалттай зєрчилдєж байна.

Шинээр батлагдсан Шvvхийн шийдвэр гvйцэтгэх тухай хуулийн 41 дvгээр зvйл /Тvр саатуулах шийдвэр, тvvнийг гvцэтгэх/-д “Тєлбєр тєлєгч хvндэтгэн vзэх шалтгаангvйгээр эд хєрєнгийн тухай мэдvvлэг єгєхєєс татгалзсан, эд хєрєнгєє нуусан, тєлбєр тєлєхєєс санаатайгаар зайлсхийсэн тохиолдолд шvvх тvр саатуулах шийдвэр гаргах ба тvр саатуулах хугацаа гурван сараас хэтрэхгvй байна. Тvр саатуулах журмыг хууль зvйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишvvн тогтооно.” гэснийг Монгол Улсын Yндсэн хуульд заасан хvний эрх, эрх чєлєєг ноцтой зєрчиж болзошгvй байгааг харгалзан Монгол Улсын Ерєнхийлєгч хориг тавьсныг Улсын Их Хурал хvлээж авч, энэ заалтыг хvчингvй болгов.

Хуулийн тэр заалтаар гурван сар хvртэл хугацаагаар тvр саатуулах нь Эрvvгийн хуульд заасан баривлах ялын хэмжээтэй дvйцэхvйц албадлагын арга хэмжээ болсон, мєн тvр саатуулах журмыг хууль зvйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишvvн батлахаар заасан нь Монгол Улсын Yндсэн хуулийн Арван зургадугаар зvйлийн 13-д “…хуульд заасан vндэслэл, журмаас гадуур хэнийг ч…баривчлах, хорих, эрх чєлєєг нь хязгаарлахыг хориглоно” гэж заасантай зєрчилдєж байгаа юм.

 

Мєн Нийслэлийн Сонгино хайрхан дvvргийн оршин суугч, иргэн П.Баттогтохын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зvйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрvvлжvvлэх журмыг Улсын Ерєнхий прокурортой зєвшилцєн цагдаагийн тєв байгууллагын дарга батална” гэсэн заалт Yндсэн хууль зєрчиж байгаа тухай єргєдлийг Yндсэн хуулийн Цэц хvлээн авч, хэлэлцээд Yндсэн хуулийн Цэц дvгнэлт гаргасан.

 

Тvvнчлэн єнгєрсєн 2001 онд Засгийн газар, НYБХХ-єєс хамтран зохион байгуулсан “Монгол Улс дахь хvний эрхийн тєлєв байдал” нэртэй судалгаа /76-889 дэх тал/-аар хvний халдашгvй эрхийг хууль бусаар зєрчсєн тохиолдол цєєнгvй биш, маш их байгаа нь илэрхий болсон.

Жишээ-1: Нийслэлийн прокурорын 2001.7.30–ны 28 тоот мэдэгдэлд “Баянзvрх дvvргийн Цагдаагийн хэлтэс дангаараа 2001 оны эхний 4 сарын байдлаар 380 хvнийг 72 цагаар албадан саатуулсан байхад мєн хугацаанд Баянгол, Хан-Уул дvvрэг, УБТЗ болон ЭЦГ нийтдээ 398 хvнийг албадан саатуулжээ. Энэ бол БЗД-ийн ЦХ єєрийн байрандаа баривчлах байртайгаа ашиглаж, дураараа аашилдгийн баримт юм. Тvvгээр ч барахгvй гарын vсэг зуруулж, тэмдэг даруулсан бэлэн протоколтой байж байгаад иргэдийг саатуулдаг байна.” гэж дурджээ.

Жишээ-2: 2000 оны эхний 9 сарын байдлаар Сvхбаатар дvvргийн шvvхээр хvний нэр тєр, алдар хvндийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гутаан доромжилсон 27 хэрэг шийдвэрлэснээс 20-оод нь єнгєрсєн УИХ-ын сонгуультай холбогдон 6, 7 дугаар сард гарсан байна.

Жишээ-3: Хvний Эрхийн Yндэсний Комиссоос нийслэлийн 6 дvvрэг болон ТЗ-ын ЦХ, УМБГ-т 2000, 2001 оны эхний 3 сард хэрэгсэхгvй болгосон 2287 хvнд холбогдох 1948 хэргийг судалж vзэхэд сэжигтэн, яллагдагч гэж тооцогдож байсан 497 хvнийг 1-210 хоногоор албадан саатуулж, цагдан хорьсон байв. Аймгуудын цагдаагийн байгууллагын 2000, 2001 оны эхний хагаст хэрэгсэхгvй болгосон хэргийг судлахад бvрэн бус мэдээ /4 аймаг ороогvй/-ээр энэ хугацаанд 2626 хэрэгт 2450 хvнийг холбогдуулж шалган, 483 хvнийг 5878 хоног хорьсон байна.

 

2002. 4.15



[1] Г.Совд “Монгол Улсын Yндсэн хууль, хvний эрх” /харьцуулсан судалгаа/, 1999 он, 50-72 дахь тал

   Ж.Бямбаа “Эргэцvvлэл” сэтгvvл, 2000 он, Ή9, 145-148 дэх тал