ХYНИЙ
ЭРХИЙГ
ХАМГААЛАХАД
ОЛОН УЛСЫН
МЕХАНИЗМЫГ
АШИГЛАХ НЬ
М.
Ичинноров
Хvний эрх бол
хvн болж
тєрсний
ачаар хvн бvрт
бий болдог,
энэ утгаараа
бvх хvнд
заяасан тєрєлх
эрх бєгєєд
хvний эрхийг
хамгаалах
явдал нь тєр,
засгийн
байгууллагуудын
анхдагч vvрэг мєн.
Хvний
эрхийн
концепци
дараахь
гурван шинжийг
агуулдаг гэж
vздэг:
нэгдvгээрт,
хvн бvрт аливаа
эрх мэдлийн
зvгээс
нєлєєлєх
ёсгvй єєрийн
автономи эрх
байдаг
хоёрдугаарт,
аливаа эрх
мэдэлд
хязгаар бий,
гуравдугаарт,
хvн бvр эрхээ
хамгаалуулахаар
тєр засагт
гомдол,
шаардлага
гаргах
эрхтэй.
Эндээс
vзвэл хvний
эрхийн
зєрчилд
хариуцагч
этгээд нь
ямагт тєр
байдаг
гэдгийг
ойлгож болно.
Хvн ёс
суртхууны
бусад эрхээ
хамгаалуулахаар
шаардахын
тулд ямар
нэгэн тогтоосон
журам дvрэм ч
юмуу, аль
эсвэл
уламжлал, заншил
шаардлагатай
болдог бол,
хvний эрхээ
хамгаалуулахад
хууль дvрмээр
ч юмуу
тогтоосон
байх болзол
шаардагдахгvй
юм. Учир нь, хvн болж
тєрсний
тєлєє хvний
эрх заяадагт
оршино.
Эрхээ
шаардах
чадвар нь
хvний эрхийн
хамгийн
чухал
асуудлын нэг
юм. Эрхээ
эдлэхийг
болон тvvнийг
хамгаалахыг
шаардах, зєрчигдсєн
эрхээ
сэргээлэхээр
гомдол гаргах
нь нэг талаас
эрх мэдлийн
тэнцвэргvй
байдлаас бий
болдог бол
нєгєє талаас
энэ нь тухайн
хvн эрх
чєлєєтэй
субъект
гэдэгтэй
холбоотой.
Боол хvн
гуйдаг бол
эрх чєлєєтэй
хvн шаардах
эрхтэй гэж
хуульч
Виктор
Осиатунски
бичжээ. Ийм
учраас эрхээ
шаардах
чадварыг
хvний эрхийн
гогцоо
асуудал гэж
vздэг.
Энэхvv
эрхээ
шаардах
чадвар нь
хvний єєрийгєє
хvндэтгэн
vзэхтэй нягт
холбоотой
бєгєєд бас
энэ утгаараа
хvний эрхийн
нэг гол
функцийн нэг
мєн.
Хvний
ёс
суртхууны эрх
болон
хуулийн
дагуу
олгогдсон
бусад эрхээс
ялгаатай нь хvний
эрхийг
зєрчдєг гол
субьект нь
тєр бєгєєд
эргээд
тєрєєс эрхээ
шаардахад
нэг талаас
иргэн, нєгєє
талаас тєр
сєргєлдєх
тэгш бус
байдал vvсдэг.
Нэгэнт тэгш
бус байдал
vvссэн тул тєр
єєрийн
хvссэнээр
хvсэл зоригоо
хэрэгжvvлж
иргэдийнхээ
эрх ашгийн
эсрэг зогсох
боломжтой
болдог тул
зvйрлэвэл хvмvvсийн
толгой
дээгvvр “сэлэм”
эргvvлдэг гэж
хэлж болох
юм.
Амьдрал
дээр энэ
“сэлмийг” єєрийн
гэсэн хvсэл
зориг, ашиг
сонирхол, сул
дорой
чанартай
тvшмэд нь
бариад сууж байдаг.
Тvvгээр ч vл
барам олон
тохиолдолд энэхvv
“сэлэм
эргvvлэх”
эрхээ
мэдлээ
тvшмэд нь
урвуулан
ашигладаг ажээ.
Ийм учраас
иргэдэд
энэхvv
“сэлэмнээс”
хамгаалах
“бамбай”
хэрэгтэй
болдог
бєгєєд хvний
эрхийн тухай
ойлголт нь
иргэдийг
тєрийн
хvчирхийлэл,
дарамтаас
хамгаалах
тэрхvv
“бамбайг” бий болгож
єгдєг
учиртай.
Дээр
єгvvлсэнтэй
уялдуулан
дvгнэхэд
хvний эрх
давшингуй
чанартай
болох нь
дараахь байдлаар
тодорхойлогдоно.
Нэгдvгээрт,
нийгэмд хvний
тодорхой эрхийг
эрх хvлээн
зєвшєєрєєгvй
бол тvvнийг
хvлээн
зєвшєєрvvлэхийн
тєлєє тэмцэл
єрнvvлж байдаг.
Хоёрдугаарт,
тухайн
эрхийг хvлээн
зєвшєєрсєн
боловч
хvндэлж
vздэггvй бол
тvvний хэрэгжилтийг
баталгаажуулахын
тєлєє
тэмцлийг
єрнvvлдэг.
Эцэст нь,
аливаа
эрхийг хvлээн
зєвшєєрvvлэх
vйл явц нь
єєрєє тvvнийг
илvv сайн
хэрэгжvvлэхэд
хvргэдэг бол
хэрэгжvvлэх
vйл явц нь
эргээд
тvvнийг илvv
сайн ойлгож
хvлээн зєвшєєрєхєд
хvргэж
байдаг. Ийнхvv
хvний эрхийн давшингуй
чанарын
илрэл болсон
vйл явц Монгол
улсад єрнєж
байгаа нь дээрх
чанаруудыг
тодорхой
хэмжээнд
агуулсан vйл
ажиллагаа
явуулж буй
хvний эрхийн
тєрийн бус
байгууллагууд
олноор vvсэн
байгуулагдаж,
хvний эрхийг
хэрэгжvvлэх
vйлсэд хvчин зvтгэж
байгаагаар
илэрхийлэгдэнэ.
Хvний
эрхийн тєлєє
тєрийн бус
байгууллагууд
хvний эрхийг
хамгаалах,
энэ талаар
дэвшил гаргахад
олон янзын
арга
хэрэгслийг
ашиглах боломжтой
бєгєєд энэ
илтгэлдээ
чухамхvv олон улсын
зарим
механизмыг
ашиглахын ач
холбогдол,
онцлогийг
гаргахыг
хичээлээ.
Хvний
эрхийг
хамгаалахад
олон улсын
эрх зvйн
гvйцэтгэх
vvргийн
талаар цухас
дурьдахад
хvний эрхийн
эрх зvй нь
хvний эрхийг
дэмжин
хєхиvлэх, хамгаалахад
хэрэглэгдэж
болох хууль
тогтоомжуудаас
бvрддэг нь
голчлон улс,
орнуудын vндсэн
хууль, улс
хоорондын
гэрээ,
хэлэлцээр
/хvний эрхийн
гэрээ,
конвенц/,
олон улсын
заншлын эрх
зvй
хамаардаг.
Yvний дотроос
хvний эрхийн
гэрээний
тухай
чухалчлан
авч vзье. Хvний
эрхийн гэрээ
нь
нэгдvгээрт,
хvний тодорхой
эрхийг
баталгаажуулдаг,
хоёрдугаарт,
тухайн
эрхтэй
холбогдох
тєрийн vvрэг
хариуцлагыг
vvсгэдэг,
гуравдугаарт,
улс орнууд
хvлээсэн
vvргээ биелvvлж
байгаа
эсэхийг
хянах
механизм бий
болгож, хувь
хvний эрх
зєрчигдєхєд
гомдол
гаргах,
барагдуулах
боломж
олгодгоороо
чухал ач
холбогдолтой
юм.
Тvvнчлэн
улс орнууд
олон улсын
гэрээгээр хvлээсэн
vvргийн дагуу
хvний эрхийн
стандартыг
авч
хэрэгжvvлэхдээ
дотоодын
хууль тогтоомж,
бодлогоо
боловсруулан
гаргах шаардлагатай
болдог.
Монгол улсын
хувьд єнєєдєр
хvний эрхийн 30
гаруй
гэрээнд
нэгдэн орж,
соёрхон
баталсан
бєгєєд Yндсэн
хуулийн 10-р
зvйлд “Монгол
улс
гэрээгээр
хvлээсэн vvргээ
шударгаар
сахин
биелvvлнэ.
Монгол улсын
олон улсын
гэрээ нь
соёрхон
баталсан
буюу нэгдэн
орсон тухай
хууль хvчин
тєгєлдєр
болмогц
дотоодын
хууль
тогтоомжийн
нэгэн адил
vйлчилнэ” гэж
зааснаар
нэгдэн орсон
олон улсын
гэрээг
хэрэгжvvлэх
vvргээ эрх зvйн
хvрээнд
баталгаажуулж
єгсєн юм.
Олон
улсын гэрээ,
конвенцид
нэгдэн орох
нь тэдгээрийг
амьдрал дээр
дагаж
мєрдєхтэй харьцуулбал
илvv хялбар vйл
явдал гэдэг
нь манай
улсын жишээн
дээр тод
харагддагийг
бид бvгд сайн
мэднэ. Yvнийг
бид
амьдралын
єдєр тутмын
жишээн дээр олж
харж, єєрсдєє
ч амсаж яваа.
Энд
би юу хэлэх
гэж байна вэ
гэвэл Монгол
улс
єнєєдрийн
байдлаар
нэгдэж орсон
хvний эрхийн 30
гаруй гэрээ
конвенцын
дагуу Yндсэн
хууль болон
дотоодын
хууль
тогтоомждоо
хvний эрхийн
гол зарчмууд
болох тэгш
эрх, ялгаварлан
гадуурхахгvй
байх зэрэг
зарчмуудыг
тусгаж єгсєн
хэдий ч олон
улсын гэрээг
бодит
байдалд
хэрэгжvvлэх,
тэдгээрийг
хэрэглэх,
шvvхvvд
удирдлага
болгон
шийдвэр
гаргах, иргэдийн
эрхийн
зєрчлийг
арилгах
зэрэг асуудалд
тун
хангалтгvй
хандсаар
байна. Өєрєєр
хэлбэл,
нэгэнт олон
улсын гэрээ,
конвенцод нэгдэн
орсон л бол
сайн нэр
зvvхийн
тєлєє
соёрхон
батлаад
єнгєрєхдєє
гол нь биш тvvнийг
хэрэгжvvлсэн
шиг
хэрэгжvvлдэг
байх ёстой.
Ингэж байж
иргэддээ
амьдрах
аятай нєхцєл
бvрдvvлж чадна.
Амьдрал дээр
Иргэний ба улс
тєрийн
эрхийн тухай
олон улсын
пакт, Эдийн
засаг нийгэм
соёлын
эрхийн тухай
олон улсын
пакт,
Эмэгтэйчvvдийг
ялгаварлан
гадуурхах бvх
хэлбэрийг
устгах тухай
конвенц зэрэг
гол гол
гэрээний
хэрэгжилт
хангалтгvй байгаа
талаар олон
бодит жишээ
татаж болох
боловч
зєвхєн нэг
жишээг
дурдъя.
Иргэний болон
улс тєрийн
эрхийн тухай
олон улсын
пактын 14-р
зvйлийн 3-д
“Хэргийг нь
шvvхээр
хэлэлцэхэд
байлцаж,
єєрєє
єєрийгєє
ємгєєлvvлэх,
хэрэв ємгєєлєгчгvй
бол энэхvv
эрхийн тухай
тvvнд мэдэгдсэн
байх, шvvн
таслах ажлын
ашиг
сонирхол
шаардаж
байгаа
аливаа тохиолдолд
тохоон
томилогдсон
ємгєєлєгчтєй
байх,
ємгєєлєгч
авсны
хєлсийг
тєлєх хєрєнгє
хvрэлцэхгvй
vед тvvнд vнэ
тєлбєргvй
ємгєєлєгч гаргаж
єгєх” vvрэгтэй
гэж
тунхагласан
байдаг.
Гэтэл 2001 оны 4
сард цагдан
хорих тєв- “Ганц
худаг”-т
хийсэн
судалгаагаар
мєрдєн байцаах
шатанд
цагдан
хоригдсон 619
хvний 80 орчим
хувь нь
ємгєєлєгч нь
огт аваагvй
байв. Шалтгааныг
лавлахад
олонхи нь
ємгєєлєгч авдгийг
мэдэхгvй,
єєрєє
хоригдсон
болохоор ар
гэрийнхэн нь
хєєцєлдєж
мэдэхгvй,
ємгєєлєгч
авах талаар
мєрдєн
байцаагч
яриагvй гэх
буюу
ємгєєлєгчийн
хєлс тєлєх
мєнгєгvй гэдгээр
тайлбарлажээ.
Мєн 2001 оны 4
сарын 9-нд
Баянзvрх
дvvргийн
Öагдаагийн
хэлтсийн
албадан саатуулах
байранд
байсан
хоригдогсдоос
ганц нь ч
ємгєєлєгч
аваагvй, 4 сард
мєн тэнд
хоригдсон 1967
хvний 27 хувь
буюу 524 хvнд
ємгєєлєгчгvйгээр
байцаан
шийтгэх
ажиллагаа
явуулсан”
байна. Энд би 2001
оны Монгол
улс дахь хvний
эрхийн тєлєв
байдал
тайлангаас
дурьдлаа.
Yvнтэй
уялдаад
Монгол улсын
олон улсын
гэрээгээр
хvлээсэн
vvргээ биелvvлж,
дээр
єгvvлсэнтай
адил
зєрчлийг
арилган
иргэдийнхээ
эрхийг
хангахад хэн
ямар vvрэг
гvйцэтгэх,
юуг єєрчилж
ийм vр дvнд хvрч
чадах вэ
гэдэг асуулт
урган гарч
ирнэ.
Yvний
хариулт нь
маш энгийн
буюу энэ
vvргийг тєр
биелvvлэх
ёстой гэдэгт
оршино. Дээрх
жишээнд
дурьдсан
иргэдийнхээ
ємгєєлvvлэх эрхийг
эдлvvлэхэд
дараахь vйл
ажиллагааг
хэрэгжvvлсэн
байх
шаардлагатай:
-
ємгєєллийн
хєлс тєлєх
чадваргvй
иргэнд тєрєєс
туслалцаа
vзvvлэх
-
ємгєєлєгчдийн
боловсрол
мэдлэгийг
дээшлvvлж, vйл
ажиллагааныхаа
тодорхой
хувийг буяны
чиглэлээр
хэрэгжvvлдэг
болоход нєлєєлєх
-
иргэдийн
ємгєєлєх эрх
зєрчигдсєн
тохиолдолд
эрх бvхий
субьекттэй
хариуцлага
тооцдог
болох,
зєрчигдсєн
эрхийг сэргээн,
хохирлыг
арилгуулах
зэрэг
бодитой арга
хэмжээ авах.
Энэ
талаар иргэд
єєрсдийн
эрхээ мэддэг
байх явдал
чухал
нєлєєтэй нь
ойлгомжтой.
Энэ
тохиолдолд ч
мєн адил
иргэдийнхээ
эрх зvйн
ухамсрыг
дээшлvvлэх,
тvvнийгээ
шаарддаг
болгон
єєрчлєхєд
тєрийн vvрэг
асар их юм.
Энэ
утгаараа
хvний эрхийг
хамгаалах
чиглэлээр vйл
ажиллагаа
явуулдаг
тєрийн бус байгууллагууд,
идэвхтнvvдийн
хvний эрхийн
зєрчлийг
зааж шvvмжлэх,
олон нийтийн
анхаарлыг
энэ асуудалд
хандуулах
замаар
тогтсон буруу
практикийг
халах талаар
хамтран ажиллах
арга
хэлбэрээ
тогтох,
тухайлбал,
олон улсын
механизмыг vр
дvнтэй
хэрэглэж
байгаа практик
нэн чухал ач
холбогдолтой
юм.
Хvний
эрхийг
хамгаалахад
олон улсын
механизмыг
хэрхэн
ашиглаж тєр
засагт
шахалт vзvvлэх
замаар
иргэдийн
хохирлыг
арилгуулах, нийгэмд
хvний эрхийг
хvндэтгэх уур
амьсгал бvрдvvлэх
талд
бидэнд ямар
илvv боломж олгож
болох тухай
асуудлыг
тєвлєрvvлэн
авч vзье.
Хvний
эрхийг
хэрэгжvvлэх
олон улсын
хэд хэдэн
механизм
байдгаас
vvний ємнє
дурьдсан олон
улсын гэрээ,
конвенцыг
батлах,
тэдгээрт нэгдэж
орох асуудал
хамгийн
чухал болох
нь ойлгомжтой.
Учир нь хvний
эрхийн гэрээ,
конвенцод
нэгдээгvй бол
тvvнийг
хэрэгжvvлэх
талаар ярих
vндэслэл
хумигдана.
Эдгээр гэрээ,
конвенцоос
гадна
тэдгээрт
vндэслэсэн
болон НYБ-ийн
дvрэмд
vндэслэсэн
тєрєлжсєн
байгууллагууд
vvсэн
байгуулагдсан
байдаг.
Гэрээнд vндэслэсэн
байгууллагууд
бол НYБ-ийн
хvний эрхийн
системийн
хороо нь:
-
Иргэний
болон улс
тєрийн
эрхийн тухай
олон улсын
пактыг хянах
Хvний эрхийн
Хороо
-
ЭЗНСЭОУ-ын
Пактыг хянах
ЭЗНСЭ-ийн
Хороо
-
Эмэгтэйчvvдийг
ялгаварлан
гадуурхах бvх
хэлбэрийг
устгах тухай
конвенцыг
хянах Хороо
-
Арьс vндсээр
ялгаварлан
гадуурхах бvх
хэлбэрийг
устгах олон
улсын
конвенцийг
хянах Хороо
юм.
Гэрээний
механизмыг
ашиглахад
гомдол гаргах
ба тайлагнах
ажиллагааг
баримтална.
1.
Гомдол
гаргах
ажиллагаа нь тодорхой
гомдлыг
шийдвэрлэн
барагдуулахад
чиглэгдэнэ.
Энэ
тохиолдолд vр
дvнд хvрсэн
єргєдєл,
гомдол нь
хууль ёсоор хэрэгжvvлж
болохуйц
буюу
тодорхой хэлбэл,
албан ёсоор
хэрэгжvvлэх
боломжгvй байсан
ч, зохицуулах
арга хэмжээг
авахад хvргэж
болно. Ийм
арга
хэмжээнд
тєрєєс
хохирогчийг
хохиролгvй
болгох, гэм
буруутанд
дохио, сануулга
єгєх, эсвэл
бvр тєрийн
буруутай бодлого,
vйл
ажиллагааг
єєрчлєхийг
хvртэл шаардсан
шийдвэр
орно.
Жишээлбэл,
ажлаасаа
хууль бусаар
халагдсан
эмэгтэйг
ажилд нь
эргvvлж
ажиллуулахыг
шаардах,
цагдаагийн
зvй бус
ажиллагаанд
єртсєн
иргэнд мєнгєн
хохирлыг
нєхєн
тєлєхийг
шаардах,
чєлєєтэй
цуглан нэгдэж,
vг хэлэх эрх
нь
зєрчигдсєн
талаар мэдэгдэл
гаргах,
тєрийн
бодлогыг
єєрчлєх зэрэг
шаардлага
тавьж болох
юм.
Манай
хvний эрхийг
хамгаалах
чиглэлээр ажилладаг
тєрийн бус
байгууллагууд,
идэвхтнvvдийн
хувьд ИУЭТОУП,
мєн
ЭЯБХУТК-ын
талаар
гомдол
гаргах ажиллагааг
бvрэн ашиглах
боломжтой.
Учир нь
гомдол
гаргах
ажиллагааг
зохицуулдаг
нэмэлт
протоколуудад
манай улс
нэгдэн орсон
юм.
Гэвч
єнєєдєр
хvртэл энэ
ажиллагааг vр
дvнтэй
ашиглаж
чадахгvй
байгаад
асуудлын гол
оршино.
Гомдол
гаргах
журмыг
ашиглан хувь хvн
болон бvлэг
хvмvvсийн
гомдлыг
иргэний ба улс
тєрийн
эрхийн тухай
пактыг хянах
Хvний эрхийн
хороо зэрэг
хяналтын
байгууллагуудад
гаргаж
тавьсан
хэрэг байгаа
эсэхийг судалж
vзэхэд манайд
хараахан
тийм тохиолдол
гараагvй
байна.
Энэ нь олон
шалтгаанаас
улбаатай гэж
бодож байна.
Нэгдvгээрт,
иргэд,
хуульчид,
хvний эрхийн
ТББ-уудын
олон улсын
хvний эрх зvйн
мэдлэг
дутмаг
байгаа нь тvvнийг
ашиглаж
чадахгvйд
хvргэжээ гэж
дvгнэж байна.
Хоёрдугаарт,
энэ талаар
мэддэг байлаа
гэхэд нэг гол
саад учирдаг
нь ИУЭТОУП-ын
нэмэлт
протоколын
заалтын
дагуу Пактад
заасан
аливаа эрх нь
зєрчигдсєн
учраас эрхийг
нь хамгаалах
дотоодын
хууль эрхийн бvхий
л хэрэгслийг
барагдуулсан
vед Хvний эрхийн
хороонд
гомдол
гаргах
учиртай.
Гэтэл манай
дотоодын
систем
шат
дамжлага ихтэй,
чирэгдэл
тvвэг ихтэй
єнєєдрийн
нєхцєлд шvvх,
мєрдєн
байцаалтын
шатанд
байгаа болон шvvхээр
шийдвэрлэсэн
хэргийг Хvний
эрхийн vндэсний
комисс нь
хянах
боломжгvй,
Yндсэн хуулийн
цэц нь хvний
эрхийг
хамгаалах
гол механизм
байж
чаддаггvй
зэрэг
дотоодын
хvний эрхийн
систем нь
учир
дутагдалтай
байдагт оршино.
Тvvнчлэн
манай хvмvvст
тэмцэл хийх
сэтгэлгээ тогтоогvй,
голдуу
эвлэрэн
нийцэх,
хvлцэнгvй хvлээн
зєвшєєрєх,
аль эсвэл айж
эмээсэн байр
суурийг
хохирсон
иргэд
тєдийгvй хvний
эрхийн тєлєє
тэмцэгчид ч
зарим тохиолдолд
баримталсаар
байна
Гомдол
гаргах
замаар
эсэргvvцэл
vзvvлэх нь аливаа
тогтсон
практикийг
єєрчилж,
дэвшил гаргахад
асар их ач
холбогдолтой
нь ойлгомжтой.
Энэ талаар
нэг жишээ
дурьдахад Болгар
улс
коммунист дэглэмээ
унагасны
дараа
Европын
Холбоонд элсэж
улмаар
Европын Хvний
эрхийн шvvхэд
нэгдэн орсон
байна. Ингээд
тэдний
цагдаагийн байгууллага
тодорхой
иргэнийхээ
эрхийг хохироосон
хэргийн
талаар нэгэн
хvний эрхийн
тєрийн бус
байгууллага
нь Европын
шvvхэд хандаж
гомдол
гаргасны
улмаас шvvх
хэргийг
хохирогчийн
талд
шийдвэрлэж,
улмаар
Болгарын цагдаагаар
хохирлыг
тєлvvлсэн
байна. Хэргийг
ийнхvv
шийдвэрлэсний
дараа энэ
тєрлийн хэрэг
ар араасаа
цуварч
амжилттай
шийдвэрлэгдэж
эхэлсэн
байна.
Мэдээжийн
хэрэг энэ нь
нэг талаар
Болгарын
цагдаагийн
байгууллагад
хvнд цохилт
єгч хохирсон
иргэдэд
тєлєх мєнгєн
тєлбєрийг
цагдаагийн
тєсвєєс
гаргаж
байсан
боловч нєгєє
талаар
эргээд тэднийг
шинэчлэгдэхэд,
хvчний
байгууллагаас
иргэдэд
vйлчлэх
байгууллага
болон
єєрчлєгдєхєд
нь маш том
хувь нэмэр
болсон.
Энэ
утгаараа
манайд нэг ч
болов
хэргийг олон
улсын
гомдлын
механизмаар
амжилттай шийдвэрлvvлж
чадах юм бол
ийм тєрлийн
хэргийн
гаралтыг
таслан
зогсооход
тєдийгvй Монгол
улсын
засгийн
газар ч хvний
эрхийг зєвхєн
тунхаглаад
хуульчлан
баталгаажуулаад
єнгєрєхгvй,
улмаар хэрэгжvvлж
хэвшvvлэхэд
ахиц гаргах
нэг хєшvvрэг
болох нь
дамжиггvй юм.
2.
Хянах
тайлагнах
ажиллагаа
Хvний
эрхийн тєлєє
тэмцлийн
концепцын
vvднээс авч
vзэхэд хvний
эрхийн
тодорхой
зєрчилд олон
нийтийн
анхаарлыг
хандуулж,
Засгийн
газруудыг
санаа
зовниход
хvргэснээр
хvний эрхийг
зєрчигчдийг
энэ зан байдлаа
орхиход
хvргэж байгаа
бол хянан
тайлагнах
ажиллагааг
амжилттай, vр
дvнтэй
болжээ гэж
дvгнэдэг
байна.
НYБ-ын
конвенцын
хороонууд нь
Засгийн газрын
тайланг
хэлэлцэх
замаар улс
орнууд
гэрээгээр
хvлээсэн
vvргээ хэрэгжvvлэх
vйлстээ чухам
ямар амжилт
гаргаж байгааг
тодруулах,
алдаа
дутагдлыг нь
зааж хэлж
єгсєн
зєвлємж
гаргах vндсэн
зорилготой байгуулагдсан
юм. Улс
орнуудын зvгээс
нэгдэж орсон
олон улсын
гэрээгээр
хvлээсэн vvргээ
зохих ёсоор
хэрэгжvvлж
чаддаггvй
буюу асуудлыг
аливаа
шалтгаан
заалгvйгээр
бvрхэгдvvлэх
замаар
зєрчих
хандлага
гарсаар байна.
Тvvнчлэн тал
засах
байдлаар
асуудлыг бvрхэгдvvлсэн
тайлан
бичдэг нь
жишиг болон
тогтсон тул
ТББ-ын зvгээс
гаргаж єгдєг
бодит vнэнд
нийцсэн
мэдээлэл
чухал байдаг
ажээ.
Ийм
учраас
тєрийн бус
байгууллагууд
сєрєг илтгэл
бичих замаар
vнэн бодит
мэдээллийг
дээрх
хороодод
гаргаж єгєх,
Засгийн газартаа
тохирсон
зєвлємж
гаргуулахыг
чармайх нь
тэдний нэг
зорилго
болдог. Сєрєг
илтгэл бичих
vйл ажиллагаа
нь vндэсний
Засгийн
газрынхаа
илтгэлд
тєрийн бус
байгууллагуудын
зvгээс дvн
шинжилгээ
єгч байгаа
хэрэг мєн.
Öаашилбал,
сєрєг илтгэл
бичих нь ТББ-уудад
а/Хvний
эрхийг
хангах,
хамгаалах
vvргээ
биелvvлэх
талд Засгийн
газрын
хариуцлагыг
дvрслэн vзvvлэх,
б/Засгийн
газрын vйл
ажиллагааг
дэлхийн
болон бvс
нутгийн
хамжээнд
хянах, в/Хэвлэл
мэдээлэл,
боловсролоор
дамжуулан улс
тєрийн
шахалт vзvvлэх
зэрэг хvний
эрхийг хамгаалах,
хєгжvvлэх
vйлст чухал
хувь нэмэр оруулах
єргєн боломж
олгодог.
Манай
улсын
хэмжээнд
олон ТББ
ажилладаг ч
хvний эрхийг
хэрэгжvvлэх
vйл
ажиллагаанд
эвсэл байгуулан
vр дvнд хvрч
ажиллах,
хvний эрх
зєрчигдсєн
тохиолдолд
Засгийн
газрын
хариуцлагыг єндєржvvлэх
талд
дорвитой
амжилт олох,
бодлого
боловсруулах
хэмжээнд
нєлєєлєх
талд хамтын
vйл ажиллагаа
vгvйлэгдсээр
байна. Ингэж
чадаж гэмээ
нь нэгдэн
орсон
конвенцуудын
хэрэгжилтэд
хяналт тавих
зорилтоо
хэрэгжvvлэх,
хvний эрхийг
хамгаалах
талд дорвитой
амжилт олж
чадна. Учир
нь гол гол
конвенцуудыг
хэрэгжvvлэх
механизм нь
илтгэн
тайлагнах
тогтолцоонд
тулгуурлах
бєгєєд ТББ
Засгийн
газрынхаа
vvрэг
хариуцлагад
дэмжлэг vзvvлж
энэхvv
механизмыг
хvлээн авч
хэрэглэх нь тухайн
улс орон
хийгээд
НYБ-ын аль
алинд нь ач
холбогдолтой
юм.
2001
оны 1-р сард
манай
Засгийн
газар
ЭЯГБХУТК-ын
хэрэгжилтийн
талаар
ээлжит 3, 4 дэх
илтгэлээ
НYБ-ийн
ЭЯГБХУТК-ын
Хороонд
тавих vеэр уг
конвенцын
бодит хэрэгжилтийн
талаар сєрєг
тайлан тавих
vйл
ажиллагаанд
би єєрийн
биеэр
оролцож, тєрийн
бус
байгууллагын
гvйцэтгэх
vvрэг хичнээн
чухал
болохыг
мэдэрснээ
энд хэлье.
Уг
хороо нь
конвенцын 21
дvгээр зvйлд
заасан эрх
хэмжээнийхээ
дагуу
Засгийн
газраас хvлээн
авсан тайлан,
мэдээллийг
хянан vзсэний
vндсэн дээр
ерєнхий
санал
зєвлємж
гаргах байв.
Эдгээр
зєвлємж нь
тєр засагт
хандаж Конвенцын
хорооноос
єгєх vvрэг
даалгаврын
vзэл санааг
илэрхийлж,
НYБ-ын
холбогдох
байгууллагуудад
шууд
хvргэгддэг.
Засгийн
газрын албан
ёсны тайланг
бэлтгэхэд
ТББ-ыг
оролцуулснаар
тvvнийг
хамгаалахад
амжилтад хvрч
болох нь нэг
талаар тєр ба
иргэний
нийгмийн
байгууллагуудын
хооронд
мэдээлэл
солилцох
боломж
олгодог
эерэг vзэгдэл
болохтой
холбоотой.
Нєгєє талаар
конвенцын
хэрэгжилтэнд
учирч буй
саад
бэрхшээлийн
талаар
холбогдох
байгууллагуудад
хандаж тавихад
тєр засагт
тусална
гэсэн
утгаараа нэн ач
холбогдолтой.
Гагцхvv
хамтран
ажиллах энэ
соёл манайд
хараахан
тогтож
амжаагvй тул
ТББ-ууд ямар
дvгнэлтэд
хvрснийг
болон
Засгийн
газар тайлан
бичихдээ
хэрхэн
хайхрамжгvй
хандсанаа
энэхvv олон
улсын єндєр
тавцанд
очсон хойноо
тайлагнах
явцдаа
мэдэрдэг нь
манай улсын
хувьд жирийн
vзэгдэл
болжээ
гэдгийг сvvлийн
хэдэн
удаагийн
тайланг
амжилттай
хамгаалж
чадаагvй
баримт
илтгэж байна.
Гагцхvv энэ
учир
шалтгаанаар
Конвенцын
дагуу тайлан
тавих
хариуцлага
хvлээдэг
Засгийн газрын
байгууллагууд
энэхvv єгvvлэлд
дэвшvvлсэн санааг
дэмжиж,
тусган авна
гэдэгт
найдаж байгаагаа
илэрхийлье.
Монголын
Засгийн
газрын
тайлан тун
богино, ердєє
13 хуудас байв.
Тайланг
голлон эмэгтэйчvvдийн
талаар эрх
зvйн
шинэчлэлийн
асуудалд
тулгуурлан
бичсэн нь
ажлын байр
олгоход
эмэгтэйчvvдийг
гадуурхах
явдлыг
хориглох, ємч
хєрєнгийг
адил тэгш эрхтэйгээр
євлєх, газар
эзэмших, аж
ахуй эрхлэх,
ємчлєх
эрхийг
хэрэгжvvлэх
зэрэгт тэгш эрхээр
хангах хууль
тогтоомжуудыг
хамарч
хєндсєнєєр
хязгаарлагдсан
байсан юм.
Бидний
ажигласнаар
ТББ-ын хийж
гvйцэтгэсэн
vйл
ажиллагааг
тєрийнхєє
хvрсэн амжилт
болгон тодорхойлдог
нь зєвхєн
манай
Засгийн газар
тєдийгvй
бусад
засгийн
газрын хувьд
ч нийтлэг
vзэгдэл
байсан юм.
Манай
Засгийн газрын
тайланг
Засгийн
газрын цорын
ганц эмэгтэй
гишvvн болох
Эрvvл мэндийн
дэд сайд
Л.Удвал
тавьсан юм.
Тvvнд тавьсан
эхний асуулт
“Монгол улс
эмэгтэйчvvдийг
ялгаварлан
гадуурхах ёс
заншлыг
устгах
талаар ямар
арга хэмжээ
авсан бэ?”
гэсэн асуулт
байсан
бєгєєд хариулт
нь Монгол
улсад
эмэгтэйчvvдийг
ялгаварлан
гадуурхсан
ямар нэгэн ёс
заншил байхгvй
гэснээр
хязгаарлагдаж
байлаа.
Энэ жишгээр
Засгийн
газрын
гишvvний
хариултууд
нь манай
Засгийн
газрын
анхаарлыг
татах ёстой чухал
асуудлын
талаар олон
улсын
хэмжээнд
тавих
илтгэлээ
хангалттай
бэлтгэж чадаагvйг
харуулж
байсан юм.
Мєн
бидний
ажигласнаар
Засгийн
газрын тєлєєлєгчид
Монгол дахь
эмэгтэйчvvдийн
эрхийн
асуудлаар
гvйцэд ойлголт
авдаггvй
бєгєєд
эмэгтэйчvvдийн
эрх баттай хамгаалагдаж,
тэд
эрэгтэйчvvдийн
нэг адил тэгш
эрх эдэлдэг
гэдэгт бvрэн
итгэлтэй
байдгийг
болон
vvнийгээ нийт
эмэгтэйчvvдийн
боловсролын
тvвшин єндєр
гэдгээр
тайлбарладгийг
илтгэж байв.
Энэхvv
сєрєг илтгэл
нь манай
Засгийн
газрын хувьд
дараахь
хэдэн зvйлийг
ойлгож авах
сургамжтай
vйл явдал
болсон гэж
vзэж байна:
-
Засгийн
газар
Монголын
эмэгтэйчvvдийн
хvний эрхийн
тєлєв
байдлын
асуудлаар
олон улсын
байгууллагыг
бvхэлд нь тєєрєгдvvлэх
боломжгvй
бєгєєд учир
нь уг Хороонд
танилцуулсан
сєрєг
илтгэлээс
манай эмэгтэйчvvдийн
амьдрал,
бодит
байдлын
талаар
дорвитой
мэдээлэл олж
авч болдгийг сайтар
ойлгож авсан.
-
Yндсэн
хууль, бусад
хууль
тогтоомжид
эмэгтэйчvvдийг
хvйсээр
ялгаварлан
гадуурхахгvй
байх, тэгш
эрхтэй байх
зарчмыг
баталгаажуулсан
тєдийгєєр
Засгийн газрын
хийх ажил
дуусахгvй
бєгєєд уг
эрхvvдийг хэрэгжvvлэх
механизмыг
бvрдvvлж, ажилд
нь оруулснаар
эрэгтэй,
эмэгтэй
хvмvvсийн тэгш
эрх хангагдана
гэдгийг
ойлгох цаг
болсон.
-
Засгийн
газар сєрєг
илтгэлд
эмзэглэхийн
оронд ТББ-ыг
илтгэл
бэлтгэх vйл
ажиллагаандаа
татан
оролцуулах,
тэдний
мэдээлэл, хvч
бололцоог
дайчлан
хамтран
ажиллах нь vр
дvнтэй болохыг
ухамсарлаж
ойлгосон.
-
Шийдвэр
гаргагчдын
дунд
жендерийн
тэгш эрхийн
тухай сургалт
зохион
байгуулж,
олон улсын
тvвшинд дахин
нvvрээ
улайлгахааргvй
хэмжээнд
мэдлэг олгох
шаардлагатай
гэдгийг
ойлгосон.
-
ТББ-ууд
сєрєг илтгэл
бичих нь
Засгийн газрын
эсрэг
ажиллаж
байгаа хэрэг
огт биш бєгєєд
харин ч хvний
эрхийг
хамгаалах vйл
ажиллагаанд
нь дэмжлэг
vзvvлж, хамтран
ажиллаж буй
хэрэг гэдгийг
ойлгосон
гэдэгт
найдна.
Ийнхvv
Засгийн
газрын
илтгэлд
тєрийн бус байгуулага
сєрєг илтгэл
бичсэнээр
Засгийн газрын
vйл
ажиллагаанд
ахиц гарах
хандлагатай
гарч буй нь
дараах хэдэн
жишээнээс харагдана:
-
Засгийн
газар уг
конвенцын
хороонд
тайлан тавьсны
дараа
удалгvй
Нийгмийн
хамгаалал,
хєдєлмєрийн
яаманд
Хvйсийн тэгш
эрхийн хороо
байгуулагдав.
Монголд
эмэгтэйчvvдийн
асуудал
эрхэлсэн яам
байхгvй
боловч уг Хороо
байгуулагдахаас
ємнє
холбогдох яаманд
эмэгтэйчvvдийн
асуудал
эрхэлсэн
нэг
мэргэжилтэн
ажиллаж байв.
-
ТББ-ын
сєрєг
илтгэлд 28 жил
эмчээр хєдєє
орон нутагт
ажилласан 68
настай, 4
хvvхэдтэй нэг
эмэгтэйн
бодит
амьдралыг
жишээ болгон
хєндсєн юм.
Тvvний эцэг
нэгдэлжих
хєдєлгєєний
vед 300 гаруй
толгой малаа
нийгэмчилсэн
хэдий ч 1990-ээд
оны
хувьчлалаас юу
ч хvртэлгvй
хоцорчээ.
Ядуурлыг
бууруулах
сангаас
хvссэн зээл
нь єндєр
настайн
улмаас
зєвшєєрєгдєхгvй
байв. Ийнхvv
эмэгтэйчvvдийн
эдийн
засгийн эрх
зєрчигдєж,
нас хvйсээр
ялгаварлан
гадуурхсан
жишээг сєрєг
илтгэлд
дурьсан тул
уг асуудалд
Нийгмийн хамгаалал,
хєдєлмєрийн
яам даруй
арга хэмжээ
авчээ.Тэд элч
тєлєєлєгчєє
тухайн орон
нутагт
илгээн
асуудлыг
газар дээр нь
шалган шийдвэрлэж,
энэ тухайгаа
ЭЯГБХУТК-ийн
хэрэгжилтийг
хянах
vндэсний
сvлжээний
тєвд эргэж
мэдээлсэн
байна.
Дээр дурьдсанчлан хvний эрх амьдралын олон хvрээнд зєрчигдсєєр байгаа боловч Засгийн газар олон улсын гэрээ, хэлэлцээрээр хvлээсэн vvргээ биелvvлэхэд хєшvvн хойрго хандсаар байна. Засгийн газар нэгэнт олон улсын гэрээний зарчмыг дагаж мєрдєхєєр vvрэг авч, нэгдэн орж соёрхон баталсан л бол авсан амлалтаа хэрэгжvvлэн биелvvлэх шаардлагатай болно. Зєвхєн гарын vсэг зурж соёрхон батлаад орхих бус хvлээсэн vvргээ биелvvлж, бодитойгоор хэрэгжvvлэхэд хvчин чармайлт гаргаж ажиллах ёстой. Гэрээнд нэгдэн орохдоо энэхvv єндєр vvрэг хариуцлагаа ухамсарласан байх ёстой. Тийм ч учраас хvний эрхийг хангах vйлсдээ тєрийн бус байгууллагуудыг хvчтэй хэрэгсэл болгон ашиглах нь vр дvнтэй арга хэмжээ болно гэж vзэж байна.