ИРГЭНИЙ
НИЙГЭМД ХYНИЙ
ЭРХИЙН
ТӨРИЙН
БУС
БАЙГУУЛЛАГУУДЫН
ГYЙЦЭТГЭХ
YYРЭГ
Хvний эрхийн
ТББ-ын чуулга
уулзалт
Улаанбаатар
хот, 2002 05 23
Доктор
Р.Нарангэрэл
Иргэний
Боловсролын
Иргэний
нийгэм гэдэг
нэр томъёог
бид юv гэж ойлгодог
вэ?
Хамгийн
хялбараар
тодорхойлвол
аливаа иргэн
тус нийгэмд
бодит vvрэг
гvйцэтгэх
боломж нь
нээлттэй
байвал тэр
нийгмийг
иргэний
нийгэм гэнэ. Өєрєєр
хэлвэл, иргэн
хvн, тєрийн
аппаратын
шийдвэрийг зєвхєн
гvйцэтгэгч
объект бус, єєрєє
шийдвэр
гаргахад
оролцогч, нєлєєлєгч
субъект
байна гэсэн
vг.
"Ардчилсан"
гэсэн
тодотголтой
олон нийгэм ємнє
ч байсан,
одоо ч
байгаа.
Гэвч тухайн
нийгэм нь жинхэнэ
ардчилсан
нийгэм мєн vv
гэдгийг
тогтоох олон
улсын хамтын
нийгэмлэгээс
хvлээн зєвшєєрсєн
шалгуур
байдаг.
"Жинхэнэ"
гэдэг vгэнд
би дургуй л
дээ, яагаад
гэвэл энэ
vгийн утга
социализмын
vед алдагдаж
бvх худал
хуурмаг зvйлээ
"жинхэнэ"
гэж
халхавчилж
байсан юм.
Ямар
ч байсан,
ардчиллын
шинж тэмдэг
гэгдэх хэдэн
гол
шалгуурууд
байдаг: энэ
нь иргэдийн
оролцоо, тэгш
эрх, харилцан
хvлээцтэй байх,
тайлагнах ёс,
тєр засгийн
vйл ажиллагаа
нь ил тод
байх, тогтмол,
чєлєєт,
шударга
сонгууль
явуулдаг
байх, эдийн засгийн
эрх чєлєє,
засаг тєрєєс
эрх мэдлээ
хэтрvvлэх
явдлыг хянах
механизм,
сонгуулийн
дvнг хvлээн зєвшєєрєх,
хvний эрх,
олон намын
тогтолцоо,
хуулийг дээдлэх
ёс. Энэхvv багц
зарчим
нийгмийн аль
ч тvвшинд
vйлчилж
хэрэгжиж
байвал, иргэд
нь эдгээр
эрхvvдийг єєрийн
болон
нийгмийн
ашгийн тулд
хэрэглэж чадаж
байвал
тухайн
нийгмийг
ардчилсан иргэний
нийгэм гэж ,
иргэд нь
vvргээ биелvvлж
хэрэгжvvлж
чадна гэж
vзнэ.
Өнєєдєр
бид
эдгээрээс
хоёр зарчмын
тухай голлож ярилцана
гэж бодож
байна. Энэ нь
иргэдийн оролцоо
ба хvний
эрхийн
асуудал. Энэ
хоёр зарчим
хоорондоо
уялдаатай,
харилцан
шvтэлцэх
зарчим гэж
хэлж болно.
Хvний эрхийг
сахидаггvй
нийгэмд
иргэд
шийдвэр
гаргах vйл
ажиллагаанд
оролцож идэвхтэй
иргэд байж
чадахгvй нь
ойлгомжтой.
Иргэдийн
оролцоо
гэдэг
ойлголт нь
ардчилсан
нийгмийн
амин чухал
зарчмуудын
нэг. Иргэд,
орон нутгийн
болон дээд
шатны
иргэдийн
хурал, єєрсдийн
байгууллагуудаараа
дамжуулан засгийн
газрын/тєрийн
vйл
ажиллагааны
талаар
мэдээлэл
авдаг,
шийдвэр
гаргахад нєлєєлж
чаддаг
байвал
тухайн
нийгэмд иргэдийн
оролцоо
хангагдсан
байна гэж
vзнэ. Энэ нь тєр
засгийн
бодлогыг ил
тод байлгах,
эрх мэдлээ
хэтрvvлэхээс
урьдчилан
сэргийлж
байх учиртай. Гэвч
энэ асуудал
манайд хэрхэн
хэрэгжиж,
ямар
механизм
vйлчилж байна
вэ? Юун тvрvvнд
эрх зvйн
орчин
бvрэлдэж Yндсэн
Хууль болон
бусад
хуулинд хvний
эрхийг хамгаалах
vндсэн
заалтууд
байх ёстой нь
мэдээж.
Хоёрдугаарт,
тєрийн бvх
шатны албан
хаагчид
эдгээр
хуулийг
хэрэгжvvлдэг,
сахин мєрддєг
байх
хэрэгтэй.
Гуравдугаарт,
иргэд єєрсдєє
идэвхтэй
байж
хувиараа
буюу ТББ-аар
дамжуулан тєрийн
шийдвэрт нєлєє
vзvvлж чаддаг
байх явдал
юм.
Манай
нийгэмд
байдал єнєєдєр
ямар байна
вэ? Хvний
эрхийг
баталгаажуулсан,
эвлэлдэн
нэгдэх
эрхийг
тунхагласан
Yндсэн Хууль
болон бусад
хуулиуд
батлагдсан. ТББ
болон
иргэдийн
оролцооны
чухалыг тєр
засаг албан
ёсоор хvлээн
зєвшєєрсєн.
Гэтэл хэрэг
дээрээ ТББ-ын
хvч чадлыг
бvрэн дvvрэн
ашиглах,
тэдгээрийн
vгийг сонсох
асуудал
хангалтгvй,
албан
хаагчдын хvнд
суртал, хуучин
сэтгэлгээ нь
бат бєх
хэвээр байна.
Тухайн
асуудлаар
мэргэшсэн
ТББ байхад тєрийн
байгууллагууд
тэдэнд
итгэхгvй, єєрсдєє
бvх юмыг хийх
гэж оролддог
нь зарим
тохиолдолд
алдаанд
хvргэдэг.
Механизмын
гуравдахь
элемент
болох
иргэдийн
идэвхийн
тухайд гэвэл,
хэдийгээр
эрх чєлєєгєє
мэдрэн олон
тооны ТББ
байгуулж
ажиллаж байгаа
хэрнээ
мэдээлэл
хомс,
ардчиллын тєлєє
боловсролын
талаар бvрэн
зэвсэглэж
амжаагvй л
байна. Бvх
шатны тєрийн
байгууллага,
засаг дарга,
тэдгээрийн албадын
ажилтан,
нийгмийн
халамжийн
ажилтан,
багш, эмч
гээд
иргэдийн
нэрийн ємнєєс
шийдвэр
гаргадаг
"дарга нар"
болон тэдэнд vйлчилдэг
хvмvvсээс
жирийн иргэд
айж бэргэх нь
хэвээр,
тэдгээрийн
эрхшээлд
байна. Хуулиар
олгогдсон
эрхийнхээ тєлєє
тэмцэх нь зєв
vр дvнд хvргэнэ
гэдэг итгэл
тэдэнд алга.
Харин ч
балагтай,
ноёнтой
заргалдвал
хоолгvй, нохойтой
заргалдвал
хормойгvй
гэсэн сэтгэлгээ
хэвээр байна.
Иргэний
эрхээ
хэрэгжvvлэхэд
хуучин
нийгмийн єв
болох тєрийн
машинаас айх,
єєртєє
итгэлгvй байх
явдал сэтгэл
зvйн асар их
том бэрхшээл
болж байна.
Ийм
нєхцєл
байдалд Тєрийн
бус
байгууллага,
тэдэн дотроо
хvний эрхийн
байгууллагуудын
vvрэг роль маш
чухал ач
холбогдолтой
юм.
Ардчилсан
нийгэмд
иргэдийн
оролцоог хангах
гол тvлхvvр нь
иргэдийн
эвлэлдэн
нэгдэх эрхийг
баталгаажуулах
явдал юм.
Yнэхээр Монголын
иргэд энэхvv
эрхээ
хэрэгжvvлэн vр
шимийг нь
хvртэж байна
гэж хэлж
болно. 1977 оны 1-р
сард ТББ-ын
хууль
батлагдсан
цагаас хойш ТББ-ын
тоо асар их єссєн.
Өнєєдєр
албан ёсоор
бvртгэгдсэн
ТББ-ын тоо 2300
гараад
явжээ.
Эдгээр
байгууллагууд
цєм
хангалттай
сайн ажиллаж
байна уу
гэвэл vгvй
байх, гэлээ ч чєлєєт
нийгмийн
иргэн байж єєрийн
байгууллага
байгуулж
хvмvvсийн тєлєє,
нийгмийн
ирээдvйн тєлєє
ямар нэгэн
буянтай vйлс
хийе, эсвэл
залуу насандаа
бодож мєрєєдєж
явсан зvйлээ
хэрэгжvvлъе,
ажлаасаа
гадуур сонирхдог
зvйлээ санаа
нийлсэн
хvмvvстэйгээ хамтран
хєгжvvлъе гэж
бодож байгаа
нь пост-коммунист
нийгмийн
иргэдийн
сэтгэлгээний
том єєрчлєлт
гэж хэлж
болно. Зарим
хvмvvс ТББ-ын
тоо хэтэрхий
олон байна
гэж
шvvмжилдэг.
Хvнд хэдэн хvvхэдтэй
байх, ямар
хувцас ємсєх,
хэр зэрэг ємчтэй
байх зэргийг
зааж
хязгаарлаж
болдоггvйтэй
адил хvний
эвлэлдэн
нэгдэх
эрхийг
хязгаарлаж
болохгvй нь
мэдээж. Хууль
зєрчихгvй,
аливаад хор
хохирол
учруулахгvй л
бол энэ нь
тухайн
иргэний
эрхийн
асуудал юм.
Манайд
амжилттай vйл
ажиллагаа
явуулж буй ТББ-ын
олонхи нь
эмэгтэй
удирдагчтай
гэж тодорхой
баримттайгаар
хэлж болно. Эмэгтэйчvvд
єєрсдийн
удирдах
чадвар,
мэдлэг
боловсрол, нийгэмд
vvрэг
гvйцэтгэх
хvсэл
сонирхлыг
ТББ-аар
дамжуулан
хэрэгжvvлж
байна. Тєрийн
бvтэцийн аль
ч шатанд
эмэгтэйчvvдийн
оролцоо
хязгаарлагдмал,
ихэнхдээ
хаалттай байдаг
нь vvнд их нєлєєлсєн.
Хvний
эрхийн ТББ-д
нийгмийн
бvхий л
салбарт
иргэдийн
эрхийг
хамгаалахад
чухал vvрэг
гvйцэтгэдэг.
Энэ
чиглэлээр єргєн
хvрээнд
ажиллаж буй
байгууллагууд
бий: хvний
vндсэн
эрхvvдийг
хамгаалах байгууллагууд,
мєн
хvvхэд,
хэрэглэгчид,
эмэгтэйчvvд, єндєр
настан, тахир
дутуу иргэд,
залуучууд,
эрvvл мэндийн
эрх, ємчтэй
байх,
боловсрох,
шvтэх эс шvтэх,
эрvvл орчинд
амьдрах
зэрэг эрхийг
хамгаалах
байгууллагууд
ажиллаж
байна.
Эдгээр байгууллагуудын
гол зорилго
нь иргэдэд
мэдээлэл
тvгээх,
боловсрол
олгох, дvн
шинжилгээ судалгаа
хийх, засаг тєрийн
хаалгыг
тогших, хvчээ
нэгтгэх,
хvний эрхтэй
холбогдсон
тодорхой
хэргийн
талаар мэдээлэх,
зєвлєгєє єгєх,
тэлгээрийг
хамгаалах,
иргэдийн дуу
хоолой болох
зэрэгт
оршино.
Аливаа тєр,
ялангуяа
пост-коммунист
тєр, хvний
эрхийн
асуудлаар зєв
ярьж сайхан
илтгэдэг ч
иргэдийн
байгууллагын
практик
оролцоогvйгээр
хангалттай ажил
явуулж
чаддаггvй. Зєвхєн
тэдгээрийн
шахалт
дуудлагаар л
хєдєлдєг гэж
хэлж болох
юм.
Тєрийн
аппаратаас
иргэд айдаг
гэж би дээр
дурьдсан.
Барууны
ардчилсан
оронд civil servant буюу
"иргэний
vйлчлэгч" гэж
нэр томъёогоор
тєрийн албан
хаагчийг
нэрлэдэг.
Шилжилтийн vеийн
ардчилсан
нийгэмд "тєрийн
албан хаагч",
"иргэний
vйлчлэгч"
гэдэг хоёр
ойлголтын
хооронд асар
их зай байна. Энэ
нь
сэтгэлгээний
асуудал юм.
Манай тєрийн
албан
хаагчид
иргэдийг
тэдний
мэдэлд
байгаа, тэднээс
хамааралтай
хувь хvн гэж
vзэж дээрэнгvй
хандах, vл
ойшоох,
эрхийг нь зєрчих
явдал байнга
гаргадаг.
Тэд, хэнд ч
бай ижил
vйлчилж байх
ёстой
гэдгийг
ойлгохгvй, харин
ч тэдэнд сайн
дураараа
буян хийж
байгаа мэт
ханддаг. Жишээ нь:
тэтгэврийн хєгшин
тэтгэвэр
олгогч албан
хаагчийг,
сургуулийн
хvvхэд
багшийг, євчтєн
эмчийг,
шvvгдэгч
шvvгчийг,
жолооч замын
цагдааг
засгийн
газраар
дамжуулан хєлсєлж
байгаа
гэдгийг
ойлгодоггvй.
Хэрвээ тэдэнд
vйлчлvvлэх
хvнгvй болвол
наад зах нь
цалингvй
болно
гэдгийг
боддог ч vгvй. Энэ нь
эрх мэдлээ
урвуулан
ашиглаж
байгаа явдал
мєн бєгєєд
нийгмийн аль
ч шатанд
тохиолдож
байгаа нь
хvний эрхийг
бvдvvлгээр зєрчиж
байна гэсэн
vг. Yvнийг
арилгахад тєрийн
бус
байгууллагууд
дорвитой
хувь нэмрээ
оруулж
байдаг.
Хvний
эрхийн ТББ-д єргєн
хvрээтэй vйл
ажиллагаа
явуулдагийн
нэг жишээ нь
энэхvv
чуулган болж
байна.
Ач холбогдол
нь ч
ойлгомжтой.
Хvний эрхээр
ажилладаг
хэдэн арван
ТББ-д тєрєл
бvрийн
vйлчилгээг
нийгэмд vзvvлж
байна. Тэдгээрийг
хооронд нь
холбох,
мэдээлэл
туршлагаа
солилцох, vйл
ажиллагаагаа
уялдуулан
зохицуулах
шаардлага
хэдийнэ бий
болсон
байгаа. Yvнийг
хэрэгжvvлэх
нь бидэнд
бvгдэд
ашигтай зvйл
байх гэж
итгэж байна.
Өнєєгийн
нийгэмд
хууль батлах
нь хамгийн
хэцvv зvйл биш.
Цаасан дээр
буй хуулийг
засгийн
газар, иргэд
нь мєрдлєг
болгож
хэрэглэх нь
хамгийн хэцvv
бєгєєд
хугацаа
шаардсан зйvл
юм.
Хvний эрхийн
боловсрол
олгох нь
ТББ-ын бас
нэгэн чухал
vvрэг болж
байгаа билээ.
Сvvлийн хэдэн
жилvvдэд хvний
эрхийн
сэдвээр олон
тооны ном,
гарын авлага,
хэвлэгдсэн
материал,
баримт бичиг
гарч байна.
Эдгээрийг
уншаад
судлаад суудаг
иргэд ховор.
Номонд буй
зvйлийг
амьдралд яаж
хэрэгжvvлэх
талаар
ирэгний
боловсрол
олгодог ТББ-д
тєрєл бvрийн
семинар,
сургалт,
телевиз
болон бусад
хэвлэл
мэдээллийн
хэрэгслээр
хичээл
явуулж
байгаа нь
vнэнхvv асар их
ач
холбогдолтой
vйл ажиллагаа
юм. Дээрх
бэрхшээлийг
даван
туулахад
мэдлэг боловсрол
хамгийн
чухал юм.
Хvvхдийн
эрхийн
асуудлаар,
хvvхдийн тєлєє
ажиллаж буй
ТББ олноор
байгуулагдаж
богино
хугацаанд
асар их амжилтанд
хvрсэн гэж
хэлж болно.
Хэдхэн жилийн
ємнє
гудамжний
хvvхдийн
асуудал
Монголын
засаг тєрийн
магадгvй
хамгийн
тулгамдсан,
шийдвэрлэхэд
маш хvнд
асуудал болж
байсан.
Өнєєдєр энэ
асуудлыг
гардан
шийдвэрлэж
байгаа гол
хvч гэвэл ТББ
юм. Хvvхдийн
эрхээ
хамгаалуллах,
эвлэлдэн
нэгдэх, сурч
боловсрох, єєрийгєє
илэрхийлэх, хєгжvvлэх,
сонирхлынхоо
дагуу чєлєєт
vйл ажиллагаа
явуулах
бололцоог тєрийн
бус
байгууллагууд
голлон
хэрэгжvvлж байна.
Эмэгтэйчvvд,
єндєр настан,
тахир дутуу,
vндэсний цєєнх,
єєр шашин шvтлэгтэй
иргэд єнєєдєр
бусадтай
адил тэгш
эрхт иргэд
байх эрхээ хамгаалуулах
ажлыг мєн л
ТББ-р
дамжуулан
хэрэгжvvлж
байна.
Монгол
улсын иргэн
эрvvл орчинд
амьдрах эрхтэй.
Байгаль
орчны ТББ-д
энэ
чиглэлээр vйл
ажиллагаа
явуулж байна.
Зах зээлд
шилжиж байна
гээд байгаль
орчноо
сvйтгэх,
алтыг нь аваад
авдрыг нь
хаяв гээч
vзэгдэл газар
авчээ. Өнєєдєр
алтыг нь авч
баяжаад
маргааш
амьсгалах орчингvй,
хичнээн алт тєлєєд
ч олдохгvй
байгаль
орчноо алдах
вий дээ. Байгаль
орчны
чиглэлээр
ажилладаг
ТББ иргэдийг єргєнєєр
хамруулан
ажиллах нь
чухал мэт
санагдана.
Өнєєдрийн
чуулганы ач
холбогдлын
талаар дахин
дурьдахыг
хvсэж байна.
Бидний дээр
хэлсэн дутагдал
бэрхшээлийг
арилгахад
энэхvv чуулганаас
гарах санаа,
шийдвэр
чухал vvрэг гvйцэтгэнэ
гэж найдаж
байна.
2000 оны 9 сард
Азийн Сан,
Энх тайвны
салхи,
Иргэний боловсролын
Тєвєєс ТББ-ын
санхvvгийн
чадавхийг
дээшлvvлэх
арга замын
тухай
семинар
зохион
байгуулсан нь
єнєєгийн нєхцєлд
ТББ-ын ємнє
тулгарсан
чухал
асуудлыг хєндсєн
vр єгєєжтэй
арга хэмжээ
болсон билээ.
Мєн оны 10-11 сард
Азийн Сан,
ИБТ-с 21
аймгийн
ТББ-ыг хамруулсан
бvсчилсэн
судалгаа-сургалт
явуулж 12 сард
ТББ-ын ×уулга
уулзалтыг
Улаанбаатар
хотноо
явуулсан. Энэ нь
хот, хєдєєгийн
ТББ-ын єнєєгийн
байдал,
хэрэгцээ,
хэтийн тєлєвийг
тєдорхойлоход
чухал арга
хэмжээ
болсон юм. Өнєєдєр
хvний эрхийн
ТББ-ын
чуулган болж
байгаа нь
дээрх арга
хэмжээнvvдээс
нэг алхам
урагшилсан
ажил болж
байна. Нэг
салбарт
ажиллаж буй
ТББ хvчээ
нэгтгэн
тодорхой
зохицуулалттай
ажиллах
боломж
нээгдэнэ гэж
бодож байна.
Иргэний
нийгэм тєлєвшvvлэхэд
ТББ-ын
нэгдсэн
бодлого,
уялдаат vйл
ажиллагаа,
хамтын хvч
нэн тэргvvний
зорилт болж
байгаа ийм нєхцєлд энэхvv
чуулган маш
их ач
холбогдолтой
vйл явдал
болж байна.
ТББ
олноор
байгуулагдаж
хєгжин
дэвжих
процесс ерєнхийдєє
сайн
эхлэлтэй
явагдаж
байна.
Тэдгээрийн
vйл
ажиллагааг
илvv vр дvнтэй
болгоход
засаг тєрєєс
илvv анхаарч тєрийн
бус
байгууллагыг
бодитойгоор
дэмжиж, тєрийн
зарим чиг
vvргийг
ТББ-аар
гvйцэтгvvлэх
практикийг
хэрэгжvvлж,
зарим орны
жишгээр засгийн
газрын бvтцэд
ТББ-тай
харьцах
албатай болох
асуудлыг
шийдвэрлэх
хэрэгтэй гэж
vзэж байна.
Энэхvv алба нь
ТББ, тєр
хоёрыг
холбож, vйл
ажиллагааг
зохицуулах гол
vvрэг
гvйцэтгэнэ.
Иргэний
нийгмийг тєлєвшvvлэхэд
шийдвэрлэх
хvчин зvйл
болох иргэдийн
оролцоог
хангах
механизмыг
буй болгоход
тєрийн бодлого
чиглэгдсэн
байх ёстой бєгєєд
vvнийг
хэрэгжvvлэхэд
ТББ голлох
vvрэг хvлээх учиртай
билээ.
ТББ гэдэг
нэрэн дор ажиллаж
буй мянга
мянган иргэд
бидэнд их хvч
байна, бидэнд
хийх ажил ч
арвин байнаа.
Та бvхэнд
Монгол
орондоо
иргэний
нийгмийг тєлєвшvvлэн
хєгжvvлэх их
vйлст амжилт
хvсье.