Олон нийтийн мэдэх эрх: Мэдээллийн эрх чєлєє

 

            Энэ тухай бид тєдийлєн ярьдаггvй. Энэ чухам юv юм бэ? Чухам юv бидэнд ийм эрх олгож байгаа юм бэ?

            Монголчууд урьд ємнє иргэд нь тєрдєє vйлчилдэг захиргаадалтын нийгэмд аж тєрж байлаа. Одоо бид тєр нь иргэддээ vйлчилдэг ардчилсан тогтолцоонд амьдрах болжээ. Энэ нийгмийг бид хvнлэг, иргэний нийгэм гэж тодорхойлж байгаа билээ. 

Нэгдvгээрт, бид єєрсдєє ардчилсан сонгуулиар тєрєє бvрдvvлж, бидний сонгосон тєр иргэдийн улс тєр, эдийн засаг, нийгмийн эрхийг хангаж, Засгийн газраа томилон тvvнд ард тvмнийхээ аз жаргалтай, сэтгэл хангалуун, элбэг баян амьдрах хамгийн таатай нєхцєлийг бvрдvvлэх vvрэг ноогдуулдаг.

Хоёрдугаарт, тєр, засгийн газар, тvvний бvтцийн байгууллагуудыг бид хувийнхаа халааснаас санхvvжvvлдэг.

Энэ нь бидэнд тєр, засаг маань амласнаа аль хэр биелvvлж байна, бидний мєнгийг аль хэр vр ашигтай зарцуулж байна гэдэгт хяналт тавих хууль ёсны эрх олгож байгаа билээ. Мэдээлэлгvйгээр ийм хяналт тавих аргагvй. Мэдээллийг ардчиллын хvчил тєрєгч гэдэг. Иймд бид мэдэх эрхтэй. Олон нийт нь хэвлэл мэдээлэл, тєрийн бус байгууллага зэрэг иргэний нийгмийн байгууламжуудаар дамжуулан хяналтаа хэрэгжvvлнэ. Энэ байгууламжууд хvчирхэг бус, vйл ажиллагаа явуулах нєхцєл орчин нь таагvй, хязгаарлагдмал бол хариуцлагатай байж чадахгvй, эсвэл буруу ташаа арга зам эрэлхийлэхэд хvрнэ. Иргэний нийгэм тєлєвшєн хvчирхэгжих хєрс vгvй бол ардчилал эрvvл саруул байж vл чадна. Мэдээллийн эрх чєлєє хууль ёсоор баталгаажсан цагт бид зохих ёсоор хяналтаа тавих боломжтой болно.

Лондон хотноо тєвтэй "Хєгжлийн Ухамсрын Сан" хэмээх олон улсын байгууллагын шинжээчид эдийн засгийн хvндрэл бэрхшээл нь иргэдийнхээ улс тєрийн эрх чєлєєг хангах талаар амжилт олж чадаагvйтэй холбоотой гэж нотолж байна. Засгийн газрын ил тод байдал хангагдаагvй, улс тєрийн хариуцлага сул, иргэдийнхээ улс тєрийн бvх эрхийг адил тэгш хангаагvй нєхцєлд эдийн засгийн хєгжил тогтвортой байж чадахгvй гэж тэд vзэж байна. 

Монгол улс ардчиллыг хєгжvvлж байна. 1992 онд батлагдсан Yндсэн хуулиндаа хvний эрхийг хуульчилж дээдэлсэн, хэвлэл мэдээллийн чєлєєт байдлыг хvлээн зєвшєєрснєєр хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслийн тогтолцоо бий болж, чєлєєт хэвлэлийн нийгэмд гvйцэтгэх vvрэг шинэчлэгдэж байгаа билээ. Иргэдийн эрх ашгийг хамгаалах, нийгэмд vйлчлэх чиг vvрэг бvхий олон тооны ТББ байгуулагдаж, vйл ажиллагаа явуулж буй нь Монгол дахь ардчиллын томоохон ололт юм. 

1998 онд Хэвлэлийн эрх чєлєєний хууль батлагдаж, цагдан хяналтыг (цензур) хориглож, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг тєр ємчлєх эрхийг хязгаарлан Хэвлэл мэдээллийн эрх чєлєє, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чєлєєт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглосон нь чухал алхам болсон юм. Гэвч энэ хуулийг засаг тєрийн байгууллага ёсчлон биелvvлэхгvй байгаа нь харамсалтай. Монголын радио, телевиз гэхэд урьдын адил Засгийн газраас шууд санхvvжин тvvнд vйлчилсээр байна. Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд олон нийтэд vйлчлэх статустайгаар Иргэдийн Тєлєєлєгчдийн Хурлын мэдэлд очсон гэх боловч хэрэг дээрээ тєрийн удирдлага, хяналтыг эрхэлдэг засаг даргынхаа хараа хяналт дор ажилласан  хуучин уламжлал єєрчлєгдєєгvй байна.

Ийм нєхцєлд иргэд зєвхєн тухайн vеийн Засгийн газрын бидэнд тулгасан мэдээллийг хvлээн авч байгаа тул олон ургальч зарчим алдагдаж байгаа юм. Энэ утгаар бол Монгол Улс ардчиллын vндсэн зарчмыг алдагдуулж, хvний эрхийг зєрчиж буй хэрэг. Хэвлэл мэдээлэл улам хєгжиж, иргэний нийгэм, олон нийтийг мэдээллээр хангаж, тєр, засгийн vйл ажиллагаанд хяналт тавих vvргээ жинхэнэ ёсоор биелvvлэх гол нєхцєл болсон эрх зvйн механизм, эдийн засгийн орчин хангалттай бус байна. Хэвлэлийн эрх чєлєєний тухай хуулиар Yндсэн хуулийн vндэслэлийг тодруулан баталгаажуулсан хэдий ч заалтууд нь хэрэгжихгvй байгаа нь ємнєхєєсєє ухарсан мэт зєрчилтэй байгаа юм. Энэ нь иргэдийн мэдээлэлд нэвтрэх, олж авах эрх нь амьдрал дээр туйлын тодорхойгvй, захиргааны vзэмжээр шийдвэрлэх хэмжээнд байгааг нотолж байна. Иймд ардчилсан, олон ургальч хэвлэл мэдээллийг хєгжvvлж, тvvний нийгмийн хоточ нохой байх vvрэг, хариуцлагаа зохих ёсоор биелvvлэх боломжийг хангахын тулд чухал ач холбогдол бvхий зарим алхмыг нэн даруй хийх шаардлагатай юм.

Тєрийн бус байгууллагын тухай хууль 1995 оноос vйлчилж эхэлсэн ч тєр, засаг, бизнесийн хvрээний байгууллагуудаас ТББ-ыг дэмжих эдийн засаг, эрх зvйн механизм алга байна. Татварын тухай хуулиас нийгэм, соёлын арга хэмжээг дэмжихэд татаварын хєнгєлєлт vзvvлдэг заалтыг хассан нь туйлын буруу шийдвэр юм.

" Глоб Интернейшнл" тєрийн бус байгууллага нь єнгєрсєн жил Будапешт дахь Олон улсын " Нээлттэй нийгэм" хvрээлэнгийн Хэвлэл мэдээллийн хєтєлбєрийн санхvvжилтээр 2000 оны 12-р сараас хэрэгжvvлж буй "Хэвлэлийн хууль эрх зvйн шинэтгэл" тєслийн хvрээнд Монгол улсад vйлчилж буй хууль тогтоомжид судалгаа хийсэн юм. Энэ удаагийн судалгаанд гол тєлєв vзэл бодлоо илэрхийлэх, мэдээллийн болон хэвлэл мэдээллийн эрх чєлєє, хэвлэл мэдээллийн байгууллагын ашиг сонирхолтой шууд холбоотой заалтуудыг тvvвэрлэн нягтлан vзсэн юм. Судалгаа хийсэн 230 гаруй хуулийн 91-д нь хэвлэл мэдээлэлтэй шууд холбоотой заалтууд оржээ. Эдгээрээс 51 хуулийн зарим заалтын илvv хязгаарлалтыг халахуйц єєрчлєлт оруулах шаардлагатай гэж vзсэн юм.

Мэдээллийн эрх чєлєє гэдэгт бид хоорондоо нь нягт холбоотой бvлэг(хэсэг) эрх, эрх чєлєєг хамруулан ойлгодог.

Ардчиллыг бэхжvvлэхэд  мэдээллийн эрх чєлєє хамгийн чухал vvрэг гvйцэтгэнэ. Олон нийтэд vйлчилдэг байгууллагын мэдээлэл бол улс тєрч, албан тушаалтнуудын тусын тулд бус харин олон нийтийн ашиг сонирхолд зориулагдсан юм. Мэдээллийг нууцлах чухал шаардлага vндэслэл  байсан ч  тvvнийг  хvн  бvр   олж   авах, хvртэх боломжтой байх нь зvйтэй. Хамгийн чухал  нь, мэдээллийн эрх чєлєє бол хариуцлага хvлээх чадвартай, ил тод Засгийн газрын нэг гол бvрэлдэхvvн хэсэг юм. 

Энэ нь иргэдэд Засгийн газрын явуулж байгаа vйл ажиллагаа, авилгыг илрvvлэх, удирдлагын алдаатай ажлыг харах боломж олгоход голлох vvрэг гvйцэтгэнэ. Засгийн газар нээлттэй байх нь сонгогчид сонгуульт албан тушаалтныхаа vйл ажиллагааг vнэлж дvгнэхэд зайлшгvй шаардлагатай. Мєн шинэ бодлогын эсрэг тухай бvр эсэргvvцлээ илэрхийлэх жишээгээр ард иргэдэд єєрийн ардчилсан эрхийг vр єгєєжтэй эдлэхэд ч чухал билээ.

Улс орнуудад хууль тогтоомжоор дамжуулан мэдээллийн эрх чєлєєний эрхийг хангах талаар бодитой алхам хийх vvрэг хариуцлагыг тєр єєрєє хvлээх нь нэмэгдэж байна.  Yндсэн хуулийн заалтаар  мэдээллийн эрх чєлєєг баталгаажуулж байгаа нь ард нийт єєрийн хvсэлтээр эрх мэдэлтнvvдийг сонгодог, ардчилсан vйл явцын хэвийн бєгєєд зохих хэм хэмжээ гэж vзэх улс тєрийн соёлыг эрхэмлэх эрмэлзлэл юм. Мэдээлэл олж авах, тvvнд нэвтрэх хууль тогтоомж Yндсэн хуулийн заалтыг илvv баталгаажуулдаг. Ийм хууль vгvй бол чухамхvv яагаад мэдээллээ нууцалж буй vндэслэлээ Засгийн газар тодруулах шаардлагатай болно. Энэ нь эргээд Засгийн газар єєртєє хариуцлага ноогдуулж буй хэрэг юм.  Монголтой ижил тєстэй Унгар, Болгар, Орос, Чех, Албаниь тэр бvv хэл хэвлэл мэдээллийн эрх чєлєє туйлын хязгаарлагдмалд тооцогддог Кыргыз улс хvртэл мэдээллийн эрх чєлєєг баталгаажуулсан хуультай болжээ.

Манай улс " Хvний Эрхийн Тvгээмэл Тунхаглал"-ын vзэл санааг хvлээн зєвшєєрдєг. Мєн " Иргэний болон улс тєрийн эрхийн тухай Олон улсын Пакт", " Хvний эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай Олон улсын Пакт"-д нэгдэн орсон юм. Yvгээрээ Монгол улс дээрх чухал баримт бичгийн хvний эрх, мэдээллийн эрх чєлєєтэй холбоотой заалтуудыг дагаж мєрдєнє гэдгээ хvлээн зєвшєєрсєн байна.

Иргэний болон Улс Тєрийн Эрхийн тухай олон улсын Пактын 19 -р зvйлд vзэл бодлоо хєндлєнгийн оролцоогvйгээр илэрхийлэх эрхийг дараахь байдлаар тунхагласан байдаг. Тухайлбал:

1.      Хvн бvр єєрийн vзэл бодлыг чєлєєтэй хєндлєнгийн шахалтгvй баримтлах эрхтэй.

2.      Хvн бvр vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрхтэй. Энэ эрх нь тєрєл бvрийн мэдээлэл болон vзэл санааг улсын хил хязгаар vл харгалзан амаар,бичгээр буюу хэвлэлээр, эсхvл уран сайхны , тvvнчлэн єєрийн  сонгосон бусад аргаар чєлєєтэй эрж хайх, хvлээн авах, тvгээх эрх чєлєє багтана.

3.      Энхvv зvйлийн 2-т дурьдсан эрхийг эдлэх нь онцгой vvрэг, хариуцлалгыг ногдуулна. Энэ нь гагцхvv хуулиар тогтоосон зарим хязгаарлалттай холбоотой бєгєєд тэдгээр нь:

а. Бусдын  эрх, алдар хvндийг хvндэтгэх

б. Yндэсний аюулгvй   байдал,  нийгмийн хэв  журам,  хvн амын

    эрvvл мэнд буюу  ёс суртахууныг  хамгаалах зайлшгvй  

    шаардлага

Манай Улс Yндсэн хуульдаа иргэдийнхээ " Итгэл vнэмшилтэй байх,

vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, vг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван   жагсаал  цуглаан хийх  эрх  чєлєєг" баталгаажуулсан байдаг. Мєн " иргэд тєр, тvvний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгvй асуудлаар мэдээлэл хайх, хvлээн авах эрхтэй" гэсэн байна.

Yндсэн хуулинд иргэдийн vзэл  бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрхийг олон улсын баримт бичгvvдэд заасанчлан " хэвлэл  мэдээллээр  болон хил хязгаар  vл хамааран " хангах тухай хамгийн чухал заалт орхигдсон байна.

Yндсэн хуулийн 16. 17-д " Хvний  эрх, нэр тєр,  алдар хvнд, улсыг батлан хамгаалах,  vндэсний  аюулгvй байдал,   нийгмийн хэв журмыг  хангах  зорилгоор задруулж vл  болох  тєр,  байгууллага,хувь хvний нууцыг хуулиар тогтоон хамгаална " гэж хуульчилсан нь олон улсын шаардлагад нийцнэ. Гэвч хуулиар юуг нууц гэж тогтоох нь анхаарал татаж байгаа юм.

2000 онд УИХ-аас Хvний эрхийн vндэсний комиссийн тухай хууль баталсан нь vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг хангах хууль зvйн баталгааг сайжруулахад чухал ач холбогдолтой болсон юм.  Монгол   улс Yндсэн хуулийнхаа 10-р зvйлийн 2-т " Монгол  улс  олон   улсын гэрээгээр хvлээсэн vvргээ шударга сахин биелvvлнэ" , мєн зvйлийн 3-т "  Монгол   улсын  олон   улсын гэрээ нь  соёрхон  баталсан буюу нэгдэн орсон тухай хууль  хvчин тєгєлдєр болмогц дотоодын хууль тогтоомжийн  нэгэн  адил  vйлчилнэ" гэсэн нь одоогоор Монголын хуульд ороогvй байгаа хэвлэл мэдээллийн эрх чєлєєний талаарх олон улсын гэрээний заалтууд манай хуулийн хийдлийг нєхєх боломж юм. Иймээс ч Yндсэн хуулийн 16-р зvйлийн 14-т иргэд "  Монгол улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чєлєє нь зєрчигдсєн гэж vзвэл эрхээ хамгаалуулахаар шvvхэд гомдол гаргах" эрхтэй гэжээ.

Дээр дурьдсанчлан, манай  улс  нэгэнт гарын vсэг зурж, нэгдэн орсон эдгээр олон  улсын баримт бичгийн заалтуудыг мєрдєх   ёстой  бєгєєд иргэдийнхээ суурь  эрхийн  талаар гагцхvv нарийн чанд, зайлшгvй л хязгаарлалт тавьж болох юм.

Монгол улсын зарим хуульд vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєгєє эдлэхдээ єєрийн эрхэлж буй албан тушаалттай уялдан " хvндэтгэлтэй хандах " тухай заажээ. Эдгээрт цагдаагийн албан хаагч, шvvгч, прокурор, Хvний эрхийн комиссын гишvvн хамрагдаж байна. Мєн албан тушаалтны, тухайлбал Засгийн газрын гишvvдийн vзэл бодлоо илэрхийлэх, vг хэлэх эрх чєлєєг " Засгийн газрын хуулийн 24-р зvйлийн 4-д " Ерєнхий сайдтай зєвшилцєнє " гэсэн нь хязгаарлалт харагдаж байна. Мєн Тєрийн Ажилтны ¨с Зvйн Кодод " тєрийн албан хаагч удирдах даргынхаа зєвшєєрєлгvйгээр мэдээлэл єгч болохгvй" гэжээ.

            Манай улс нууцыг 4 тvвшинд хамгаалсан байна. 

1. 1995 онд баталсан Тєрийн нууцын тухай хуулиар хязгаарлалт тогтоосон байна. Уг хуулийн 5 дугаар зvйлд " улсын vндэсний аюулгvй байдлын vзэл баримтлал, эдийн засгийн аюулгvй байдлыг хангахтай холбогдсон мэдээ, баримт бичиг, бусад зvйлийн нууцалбал зохих хэсэг" ," гадаад бодлого, байр суурьтай холбоотой тvvнчлэн Монгол улсаас гадаад орнуудтай байгуулсан нууцалбал зохих гэрээ, хэлэлцээр, тэдгээрийн тєсєл"-ийг тєрийн нууцад хамааруулахаар тодорхойлжээ. Тєрийн нууцын жагсаалтын тухай хуулиар нийт 73 зvйлийг нууцлан хамгаалахаар баталжээ.

2. Иргэдийн хvний эрхийг баталгаажуулахтай холбогдуулан хувь хvний нууцыг 1995 онд батлагдсан " Хувь хvний нууцын тухай хуулиар " хамгаалсан байна.  Энэ хуулийн 2, 3-р зvйлд тухайн хvний хууль ёсны ашиг сонирхол, нэр тєр, алдар хvндэд илтэд хохирол учруулж болзошгvй мэдээ, баримт бичиг, биет зvйлийг " хувь хvний нууцгэнэ" гээд нууцын тєрлийг захидал харилцааны, эрvvл мэндийн, хєрєнгийн, гэр бvлийн гэж тодорхойлжээ. Авилгын эсрэг хуулийн 11.1 " Хєрєнгє, орлогын мэдvvлэг хувь хvний нууцад хамаарна" гэсэн бєгєєд ил болгох асуудлыг Хувийн нууцын тухай хуулиар зохицуулах юм байна.

            Хувийн нууцыг хамгаалах эрхийг vзэл бодлоо илэрхийлэх, мэдээллийн эрх чєлєєтэй сєргvvлэн тавихдаа  олон нийтийн эрх ашгийн ємнє  хэвлэл мэдээллийн хэрэгслийн хvлээсэн vvргийг харгалзан тэнцвэржvvлэх хэрэгтэй юм.  Ардчилсан орны улс тєр, олон нийтийн зvтгэлтнvvд єєрийнх нь хувийн нууцад жирийн хvмvvсийнхээс илvv халдана,  албан тушаал нь єндєр, чухал байхын хэрээр шvvмжлэл, мэдээлэлд илvv ихээр єртєнє гэдгийг хvлээн зєвшєєрдєг  байна.

            Нэг талаас vзэл бодлын болон мэдээллийн эрх чєлєє, олон нийтийн мэдэх эрх, нєгєє талаас хувийн нууцын эрх хоёрыг дэнсэлж vзвэл нийгмийн хоточ нохой  байх хэвлэлийн   vvрэг илvv давуу болохыг Европын шvvх єєрийн зарчимд баримталдаг ажээ. Ардчилсан орнуудад сэтгvvлчид тєр, засгийн газрын мэдээллийн санд буй, тєрийн нууцад хамааруулснаас бусад бvх мэдээлэлд нэвтэрч , vзэж танилцах хууль ёсны эрх эдэлдэг байна. Хувийн амьдралтай холбоотой мэдээллийн хувьд нийгмийн ач холбогдол бvхий мэдээлэл, єєрєєр хэлбэл, нийгэмд нэр хvндтэй хvмvvсийн тухай мэдээллийг олж авахыг хvмvvс илvv сонирхдог.  Олон нийтийн шахалтаар бус, єєрсдийн сонголтоор удирдах албан тушаалд дэвшсэн хvмvvс нийгэмд єндєр байр суурь эзэлж, жирийн иргэдийг бодвол илvv хариуцлага хvлээдэг. Хэвлэл мэдээллийн эрх чєлєє нь олон нийтэд тэдний тухай мэдээллээр хангах, ажил хэргийг нь vнэлж дvгнэх боломж олгодог. Тийм ч учраас улс тєрч, нийгмийн зvтгэлтэн, олны танил хvмvvсийн шvvмжлэлд єртєх хvрээ єргєн бєгєєд тэд vvнд тэвчээртэй хандах ёстой гэж олон улсын практикт vздэг. Гэхдээ  мэдээлэл нь нийгэмд ач холбогдолтой, бодит vнэнд нийцсэн байх  ёстойг бас харгалздаг юм.

3.      Байгууллагын тухай хуульд " тухайн байгууллага єєрєє нууцын

жагсаалтаа баталж мєрдєнє" гэсэн нь хамгийн энгийн мэдээллийг ч нууцад хамруулах боломжийг нээжээ.

4.       Эрvvгийн хууль болон Геодези, зураг зvйн тухай хууль зэрэг

зарим салбарын шинжтэй хууль тогтоомжид бас хязгаарлалтууд орсон  байдаг.

Мэдээллийг  чєлєєтэй хvртэх, хязгаарлалтай хvртэх гэсэн ардчиллын ерєнхий хоёр зарчмын vvднээс vзэхэд єнєєдєр манайд сэтгvvлч ч ,  жирийн иргэн ч аль нэг байгууллагаас хvссэн мэдээллээ олж авах боломжгvй байна. Харин хязгаарлалттай хvртэх зарчим хамгийн энгийн мэдээлэл олж авах тєдийд л vйлчилж байгаа юм.

Энэ нь ялангуяа сэтгvvлч, хэвлэл мэдээллийн байгууллагын олон нийтийн ємнє " тэдний ашиг сонирхолд нийцсэн мэдээлэл тvгээх"-ээр хvлээсэн vvргээ биелvvлэхэд хамгийн их саад бэрхшээл учруулж байгаа юм. Хvний эрхийн тухай Олон улсын Пактуудад заасан шалгуураар нууцлах зvйлс улс орнуудад бий боловч тvvнийг єргєсгєх буюу бvдvvвчлэх нь албан ёсны бvх мэдээллийг нууц гэж vзэхэд хvргэдэг. Энэ нь эрх зvйн сєрєг vр дагавартай байх нь тодорхой.

           Ардчилсан улс орнуудад тєр, засгийн байгууллагын vйл ажиллагааны тухай мэдээлэл хvмvvст нээлттэй байх ёстой гэсэн зарчим баримталдаг.

            Сэтгvvлчид бусад иргэдийн адил мэдээлэлд нэвтрэх (олж авах ) эрхтэй бєгєєд мэдээллийн эх сурвалжаа нууцлах нь сэтгvvлчийн онцгой бєгєєд цорын ганц эрх юм. Yvнийг баталгаажуулсан хууль ч одоогоор Монгол улсад байхгvй.

            Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь олон нийтийн мэдээлэлд нэвтрэх (олж авах) эрхийг хамгаалах, тэдний ашиг сонирхлыг дээдлэх талаар шийдвэрлэх vvрэг гvйцэтгэдэг билээ. Энэ утгаар сэтгvvлч нь хувь хvнээс илvv vзэл бодлын эрх чєлєє эдэлдэг. Дэлхийн олон улсад мэдээллийн эх сурвалжийг нууцлах, хамгаалах сэтгvvлчийн эрхийг дэмжиж хамгаалдаг байна. Австри, Ôранц, Герман, Швед зэрэг орон мэдээллийн эх сурвалжийн нууц байдлыг хамгаалах хатуу хуультай ажээ. Япон, Нигерийн шvvх эх сурвалжаа хамгаалахыг сэтгvvлчдэд  зєвшєєрєхийн ач холбогдлыг тодорхой заасан байдаг. АНУ-д хэвлэл мэдээлэл, хувь хvмvvсийн эх сурвалжийн хамгаалалт єндєр тvвшинд байдаг ажээ. Европын орнуудад сэтгvvлч саармаг мэдээ цацах нь багасч, шvvх ч тэднээс эх сурвалжийг нь албадан хэлvvлэхийг оролдох нь цєєрчээ. Ялангуяа эх сурвалжтай холбоотой асуудлаар шоронгоор сvрдvvлэх нь нэн ховор болсон байна.

Европын зєвлєл " Сэтгvvлчдийн мэдээллийн эх сурвалжаа хамгаалах асуудал нь ардчилсан нийгэмд олон нийтийн хоточ нохой байх чухал vvргээ биелvvлэхэд нь хэвлэл мэдээлэлд боломж олгох vндсэн арга юм. Сэтгvvлчид эх сурвалжаа илчлэх албадлагад єртвєл олон нийтийн ашиг    сонирхол  бvхий хэрэг явдлын талаар мэдээлэл єгєх vvрэгт нь хvндрэл учирна. Иймд олон нийтийн болон хувь хvний ашиг сонирхол мухардмал шинжтэй болох нєхцєл байдал vvсч болзошгvй тул аливаа албадлагыг хязгаарлах ёстой " гэжээ. Эх сурвалжийн энэхvv хамгаалалтыг олон нийтийн ашиг сонирхол бvхий vйл явдал, хэрэг явдал, буруутай этгээд, буруутай vйлдлийг нотолсон, илчилсэн материалыг хэвлэл мэдээлэл ил тод болгох нь нийгэм эрvvл саруул байж, цэвэршихэд илvv чухал ач холбогдолтой гэж vзсэний vндсэн дээр хэрэгжvvлдэг байна.

             Сонгуулийн хуулийн тухай дурьдая. Учир нь сонгуулийн явцад олон нийтийн vзэл бодлоо илэрхийлэх эрх, мэдээллийн эрх чєлєє, сонгох, сонгогдох,  санал хураалтад оролцох эрх зэрэг хvний суурь эрхvvд чухал болж ирдэг.   Эдгээр эрхийг хослуулсны vндсэн дээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь улс тєрийн нам, нэр дэвшигчийн мєрийн хєтєлбєр, мєн чанар зэрэг сонгуулийн компанийн гол гол vйл явдлыг мэдээлж, олон нийтийг бодитой мэдээллээр ханган зєв сонголт хийхэд нь туслах учиртай. Мєн улс тєрийн нам, нэр дэвшигчид хэвлэл мэдээллээр єєрсдийгєє, мєрийн хєтєлбєрєє танилцуулах эрхтэй юм. Ерєнхийлєгчийн Сонгуулийн тухай, УИХ-ын Сонгуулийн тухай, Ард нийтийн санал асуулга явуулах тухай, Орон нутгийн Сонгуулийн тухай хуульд хэвлэл мэдээлэлд хамаатай заалт цєєнгvй байна.  Эдгээр хуульд ил тод байдлыг хангах vvднээс хэвлэл мэдээллийнхнийг санал хураалт, тооллогод байлцахыг зєвшєєрсєн нь дэвшилттэй хандлага юм. Гэвч манай сонгуулийн тухай хуулиуд мэдээллийн эрх чєлєєний эрх ашгийн vvднээс хандвал сайн хууль биш юм.

            УИХ-аас баталсан "Хvний аюулгvй байдлыг хангах зохистой засаглал" хэмээх Засгийн Газрын хєтєлбєрийг хэрэгжvvлэх Yйл ажиллагааны тєлєвлєгєєнд Мэдээллийн эрх чєлєєний тухай хуулийн талаар судалгаа хийж, санал боловсруулах гэж заасан байна. Энэ нь сайн боловч саатаж байгаа нь харамсалтай.

            Манайд єнєєдєр Мэдээллийн эрх чєлєєг баталгаажуулсан хууль тогтоомж зайлшгvй шаардлагатай байна. Ингээгvй тохиолдолд Монгол Улс хvний эрхийг дээдлэн хvндэтгэдэг ардчилсан орон гэж vзэхэд учир дутагдалтай болно.

Олон улсын хууль эрх зvй, vндэсний аюулгvй байдал, хvний эрхийн асуудлаар мэргэшсэн олон улсын тэргvvлэх хуульч, шинжээчдийн хэсэг цугларан 1995 оны 10-р сарын 1-нд Мэдээллийн эрх чєлєєний талаарх Ихоннесбургийн зарчмуудыг  баталсан юм. Эдгээр зарчим нь:

  1. Мэдээллийн эрх чєлєєний хууль нь дээд зэргээр ил тод байх зарчимд тулгуурласан байх
  2. Олон нийтэд vйлчилдэг байгууллагуудад шаардлагатай гол мэдээллээ хэвлэн нийтэлдэг байх vvрэг ноогдуулах
  3. Нээлттэй Засгийн газрыг хєхиvлэн дэмжих
  4. Аливаа нууцлал тодорхой, хязгаарлах хvрээ нь бага " хор уршиг"  олон нийтийн ашиг сонирхолын шалгуурт нийцсэн байх

5.      Мэдээлэл олж авах иргэдийн хvсэлтийг шуурхай гvйцэттгэх, татгалзсан тохиолдолд хараат бус шинжээчээр нягтлуулах эрхээр хангах

  1.  Иргэд хvссэн мэдээллээ олж авахын тулд єндєр хэмжээний тєлбєр тєлєх ёсгvй
  2. Олон нийтэд vйлчилдэг байгуулагуудын хурал олон нийтэд нээлттэй байх
  3. Ил тод байх зарчимд нийцээгvй хуулиудад нэмэлт єєрчлєлт оруулах, эсвэл хvчингvй болгох
  4. Мэдээлэгчийг хамгаалах

Мэдээллийн эрх чєлєєний тухай хууль эхнээсээ л олон нийтийн мэдээлэл олж авах эрхийг баталгаажуулах тодорхой зорилготой байх ёстой. Олон нийтэд vйлчилдэг байгууллагууд мэдээлэл єгєх vvрэгтэй, хvн бvр мэдээлэл хvлээн авах зохих ёсны эрхтэй бєгєєд эрхээ эдлэхдээ тухайн мэдээллийг олж авах хvсэлтээ тайлбарлах ёсгvй. Харин албан ажилтан мэдээлэл єгєхєєс татгалзаж байгаа шалтгаанаа аль ч шатанд тайлбарлах, тvvнийгээ нотлох vvргийг хvлээнэ. Мэдээллийн  эрх чєлєєний хуулийг  тєгс хэрэгжvvлэхийн тулд нууцын хууль зэрэг бусад хууль тогтоомжийг эргэн нягталбал зохино. Мэдээллийн эрх чєлєєний тухай хуулийн vзэл баримтлал, зарчмууд бусад хуулиас давуу эрхтэй байх ёстой.           

Мэдээлэлд нэвтрэх суут эрхийг хамгаалах сайн хуулийн тєсєл боловсруулж, батлуулах нь хvний эрхийн чиглэлээр ажилладаг ТББ, ХМБ-ын тулгамдсан асуудал юм.