МОНГОЛ
УЛС ДАХЬ
ХYНИЙ ЭДИЙН
ЗАСГИЙН
ЭРХИЙН
БАЙДАЛ
Д.Нармандах
МYЭ-vvдийн
холбооны дэд
ерєнхийлєгч
Ноёд,
хатагтай нар
аа!
Хvний
эрхийг
хамгаалах
талаар vйл
ажиллагаа
явуулдаг
тєрийн бус
байгууллагуудын
анхдугаар
чуулга
уулзалтанд
МYЭ-vvдийн
холбооны тєлєєлєгчийг
оролцохыг
урьж улмаар
илтгэл тавих
бололцоо
олгосон
явдалд
талархаж байгаагаа
"Эрх зvйн
шинэчлэлийг
дэмжих хуульчдын
тєв"-ийн
удирдлага
болон зохион
байгуулагчдад
хандаж
илэрхийлэхийг
зєвшєєрнє vv.
Миний
илтгэлийн
сэдэв хvний
эдийн
засгийн эрхийн
тухай боловч
НYБ-аас
тодорхойлсон олон
эрх нь "Хvний
эрх" гэсэн
нэгдмэл нэг
шинж
тєлєвтэй
гэдгийг иш
vндэс болгож эдийн
засгийн
эрхийн
асуудлыг
бусад эрхтэй
харилцан
хамааралтайгаар
авч vзнэ.
Нэг.Хvний
эрхийн
гурван vе,
тэдгээрийн
харилцан
холбоо, хамаарал
Хvний
эрхийн тухай
нэлээд цогц
vзэл баримтлал
18 дугаар
зуунд бvрдэж
бий болсон
бєгєєд тэр нь
Америкийн
тусгаар
тогтнолын
тунхаглал
болон
Францын иргэний ба хvний
эрхийн
тунхаглалд
илэрхийлэгдсэн
байдаг гэж
ихэнхдээ
тооцдог. Гэвч
хvний эрхийн
vндсэн
элементvvд
нэлээд эрт
дээр vеэс улс
орнуудын
нийгэм, эдийн
засаг, соёлын
салшгvй хэсэг
байсаар
ирсэн нь
маргаангvй.
Иргэний
болон улс
тєрийн эрх,
эрх чєлєєнд
vндэслэгдсэн
хvний эрхийн
vзэл
баримтлал 18
дугаар зуунд
бий болсны
дараа эдийн
засаг, нийгэм,
соёлын
эрхийн
асуудлууд
аажмаар
тавигдах
болсон байна.
Сvvлийн
жилvvдэд бvх хvн
тєрєлхтний
хууль ёсны хvсэл
эрмэлзэл
болох
энхтайван,
тогтвортой
хєгжлийн
асуудлыг
дэлхийн улс
орнуудад улам
бvр єргєн
хvрээнд
хvлээн
зєвшєєрєх
болсон байна.
Иймд хvний
эрхийн
гурван vеийн
тухай
нэлээд
дэлгэрсэн
vзэл санааг
энд дурдах нь
чухал юм.
Хvний
эрхийн
нэгдvгээр vе
нь "сєрєг
хэлбэрээр
томъёологдсон
эрх" буюу
Хvний эрхийн
тvгээмэл
тунхаглалын
2-оос 21 дvгээр
зvйлд тусгагдсан
иргэний
болон улс
тєрийн эрх
юм. Эдгээр эрх
нь хvний эрх
чєлєєг
аливаа
байдлаар
хязгаарлах
явдлаас
хамгаалах
vvрэг,
зорилготой.
Хоёрдугаар
vеийн эрхэд
"эерэг
хэлбэрээр томъёологдсон
эрх" буюу
Хvний эрхийн
тvгээмэл
тунхаглалын
22-оос 27 дугаар
зvйлд
тусгагдсан,
нийгмийн
шударга ёс,
амьжиргааны
боломжийн
тvвшин,
нийгмийн
амьдралд
оролцох эрхийг
хангахад
чиглэгдсэн
эдийн засаг,
нийгэм,
соёлын
эрхийг
хамааруулдаг
байна.
Гуравдугаар
vеийн эрх
гэдэг нь
“хамтын” эрх юм.
Энэ эрхийг
дээр дурдсан
тунхаглалын
28 дугаар зvйлд
“Хvн бvр энэ
Тунхаглалд
заасан эрх,
эрх чєлєєг
бvрэн эдэлж
болохуйц
тийм нийгмийн
байгууламж
болон олон
улсын дэг журамд
аж тєрєх
эрхтэй” гэж
цухас
дурдсан байдаг.
Аж
vйлдвэр
хєгжсєн
орнуудад
хvний эдийн
засаг,
нийгэм,
соёлын
эрхийг
хангах
талаар их амжилтанд
хvрсэн нь
илэрхий.
Хєгжиж буй
улс орнуудын
хувьд нийгэм,
эдийн засгийн
хєгжлийн
хоцрогдлыг
арилгах арга
замыг чухамхvv
хvний эрхийн
гуравдугаар
vетэй холбон
авч vзэж олон
улсын
хэмжээнд
шударга дэг журам
тогтоох, бvс
нутаг,
дэлхийн
тvвшинд тогтвортой
хєгжлийг
хангахыг
шаардах болсон.
Даяарчлалын
єнєєгийн
нєхцєлд хvний
эрхийн
гурван vеийн
харилцан
хамаарлыг
илvvтэй хvлээн
зєвшєєрєх
болсныг
анхаралдаа
авах нь чухал
юм. Энэ нь
хvний эрхийг
хамгаалах талаар
ажилладаг
тєрийн бус
байгууллагуудаас
єєрсдийн vйл
ажиллагааг
микро, мезо,
макро тvвшинд
нягтлан vзэж
тулгамдсан
асуудалд хvний
эрхийн
нэгдмэл
байдал
талаас
хандаж байхыг
шаардаж
байна.
Иргэний
болон улс
тєрийн
эрх,эдийн
засаг,нийгэм,
соёлын
эрхийг бvрэн
эдэлж
болохуйц олон
улсын дэг
журам
тогтоох
талаар
Монголын
тєрийн бус
байгууллагууд
дуу
хоолойгоо
нэгтгэж
хамтран
ажиллах нь
чухал байна.
Манай
улс 1991 онд ОУВС,
Дэлхийн банк,
Олон улсын
хєгжлийн
нийгэмлэг,
Олон улсын
санхvvгийн корпорацийн
гишvvнээр
элссэн.
Эдгээр байгууллагатай
хамтран
ажилласны vр
дvн ямар байдалтай
байна вэ гэдгийг
авч vзвэл
макро эдийн
засгийн
тогтворжилтын
зорилтууд
хэрэгжсэн
боловч тvvний
vр шимийг хvн
бvр хvртэж
чадаагvй,
ядуурлыг
бууруулж
чадаагvй
хэвээр байна.
Ядуурлыг
бууруулах
vндэсний
хєтєлбєр
гаргаж
барагцаалбал
хvн амын 1/3-тай
тэнцvv байсан
ядуурлын тvвшинг
10 хувь болгож
багасгах
зорилт дэвшvvлж
ажилласан
боловч энэ нь
биелэгдээгvй.
1991-2001
онд
тєгрєгийн
ханш 256 дахин
суларч, эдийн
засгийн
єсєлт
удаашран
ажилгvйдэл
нэмэгдэж
амьжиргааны
єртєг 226 дахин
єсєж ядуурал
нэмэгдэв.
Цалин,
тэтгэвэр
амьжиргааны
єртгийн
єсєлтєєс 2 - 2,5
дахин
хоцорсноос
болж хvн амын
дийлэнх
олонхи нь
орлогын ядууралд
нэрвэгдэж
байна.
Ажилгvйдлийн
тvвшин
Yндэсний
статистикийн
газраас
зохион
байгуулсан
хvн ам, орон
сууцны
тооллогын
дvнгээр бол 17,5
хувьтай
байна.
Ядуу
буурай манай
улсын хувьд
инфляцийг
тогтоон барих
зорилгоор
нийт
эрэлтийг хэт
хязгаарлах
нь
ажилгvйдэл,
ядуурлыг
улам
нэмэгдvvлж, унасан
эдийн засгаа
єєрийн хvчээр
сэргээх боломжийг
хумьж зєвхєн
гадаадын
зээл тусламжийг
харахад
хvргэж байна.
Манай
улсын авч ашигласан
гадаадын
зээл нь
валютын
ханшийг хєєрєгдєн,
дотоодын
хадгаламжийг
бууруулж,
импорт орлох
болон
экспортын
бvтээгдэхvvний
vйлдвэрлэлийн
єрсєлдєєнийг
сааруулан,
єрийн
дарамтыг
нэмэгдvvлж
бvхэлд нь авч
vзвэл эдийн
засгийн
єсєлт,
ядуурлын
бууралтад
дорвитой
нєлєє
vзvvлээгvй
байна.
Иймд
ОУВС болон
Дэлхийн
банктай
тохиролцон
боловсруулсан
“Ядуурлыг
бууруулах
стратегийн
завсрын
баримт
бичиг”-ийг
“бvрэн баримт
бичиг” болгож
боловсруулахад
YЭ-vvд, тєрийн
бус
байгууллагуудын
оролцоо,
нєлєєлєл туйлын
чухал байна.
МYЭ-vvдийн
холбоо нь энэ
оны 3 дугаар
сарын 29-нд ОУВС,
Дэлхийн
банкны
захирлын
зєвлєлvvдэд Монгол
Улс дахь
суурин
тєлєєлєгчдєєр
нь дамжуулан
дараахь
саналуудыг
тавиад байна.
1.Монгол
Улсын
Засгийн
газартай
зєвшилцєж тохиролцсон
бодлогынхоо
ядууралд vзvvлж
буй vр
нєлєєнд дvн
шинжилгээ
хийж Монгол
Улсад
єєрсдийн
явуулж буй
бодлого, vйл
ажиллагааг
дахин хянаж
vзэх.
2.
Монгол улсын
эдийн
засгийн єсєлтийн
хурдцыг 2005 онд
гэхэд 8-9 хувьд
хvргэх
боломжийг
Засгийн
газартай
хамтран
судалж, хэрэгжvvлэх.
3.
Гадаад орчны
болон
байгалийн
гамшгийн эрсдэлийн
сан
байгуулах,
удирдлагын
тогтолцоог
боловсронгуй
болгоход
туслалцаа
vзvvлэх.
4.
Хувийн
хэвшлийн
хєрєнгє
оруулалтыг
дэмжихийн
тулд Засгийн
газраас
эрчим хvч,
усан хангамж
гэх мэт дэд
бvтцийн зарим
салбар, боловсрол,
эрvvл мэнд,
хоол хvнс,
тэтгэвэр,
тєрийн албан
хаагчдын
цалин зэрэг
хvний нєєцийн
чиглэлээр
оруулах
хєрєнгє
оруулалтаа нэмэгдvvлэхийг
дэмжсэн vйл
ажиллагаа
явуулах.
5.
Ядуучуудад
vйлчлэх, нэн
ядуу иргэдэд
туслах болон
хєдєєгийн
хєгжлийг
дэмжих хєрєнгийн
эх vvсвэр
хєгжлийн
албан ёсны
туслалцаанд
бага хувь
эзэлж
байгаад
дvгнэлт хийж
зээлийн
бодлогодоо
засвар,
єєрчлєлт оруулах.
6.
Дэлхийн
худалдааны
байгууллагын
хvрээнд vндэсний
vйлдвэрлэл,
зах зээлээ
хамгаалах манай
улсын эрх
ашиг
сонирхлыг
хvлээн зєвшєєрєх.
Эдийн
засгийн
єсєлтийг
хангах vйл
явцыг хvн амын
амьдралын
тvвшинг
дээшлvvлэх,
ажилгvйдэл,
ядуурлыг
бууруулах
асуудалтай
хамтад нь
шийдвэрлэх
шинэ чиг
хандлагаар
ажиллахыг
ийнхvv эдгээр
байгууллагад
санал болгосноор
олон улсын
санхvv, эдийн
засгийн
шударга дэг
журам бий
болгохыг
шаардаж буй
улс орнуудын
хєдєлмєрчид,
YЭ-vvдтэй эв санааны
нэгдэлтэй
байгаагаа
илэрхийлсэн
билээ.
Хоёр.
Эдийн
засгийн эрх,
Монгол дахь
хандлага
Манай
улс 1974 онд
“Эдийн засаг,
нийгэм,
соёлын эрхийн
тухай олон
улсын
пакт”-ад
нэгдэн
орсноор хvний
эдийн засгийн
дараахь
эрхийг хvлээн
зєвшєєрсєн
юм:
·
…хєдєлмєрлєх
эрхийг хvлээн
зєвшєєрч, энэ
эрхийг
хэрэгжvvлэхэд
чиглэсэн
зохистой
алхам хийх /6
дугаар зvйл/
·
…хvн бvр
хєдєлмєрлєх
шударга,
аятай таатай
нєхцєлєєр
хангагдах эрхийг
хvлээн
зєвшєєрєх /7
дугаар зvйл/
·
Хvн бvр
эдийн засаг,
нийгмийн эрх
ашгаа хамгаалан
хэрэгжvvлэхийн
тулд
vйлдвэрчний
эвлэлvvдийг
байгуулах…
эрхтэй /8
дугаар зvйл/
·
….хvн
бvрийн болон
тvvний гэр
бvлийн
хvрэлцээтэй хоол
хvнс, хувцас,
орон сууцыг
оролцуулан
амьдралын
хvрэлцээтэй
тvвшинд
амьдрах, амьдралынхаа
нєхцєлийг
байнга
сайжруулах эрхийг
нь хvлээн
зєвшєєрч,
…энэ эрхийг
ханган
хэрэгжvvлэх
зохистой
арга хэмжээ
авна. /11 дvгээр
зvйл/
Дээр
дурдсан
эрхээс
хєдєлмєрлєх
аятай нєхцєлєєр
хангуулах
эрх л манай
улсын Yндсэн
хуульд шууд
тусгагдаж
хvлээн зєвшєєрєгдсєн
байдаг.
Хvн
бvр эдийн
засаг,
нийгмийн эрх
ашгаа хамгаалан
хэрэгжvvлэхийн
тулд
vйлдвэрчний
эвлэлvvдийг
байгуулах
эрх нь
“Иргэний
болон улс тєрийн
эрхийн тухай
олон улсын
пакт”-ын
22 дугаар
зvйлд мєн тусгагдсан
байдаг. Манай
улс энэ
пактад 1974 онд, тvvний
хавсралт
протоколд 1991
онд тус тус
нэгдсэн юм.
Тєрєєс энэхvv
эрхийг
хангах
vvрэгтэй боловч
зарим аж
ахуйн нэгж,
байгууллага,
ялангуяа
хувийн
хэвшил, vvний
дотор
гадаадын хєрєнгє
оруулалттай
зарим vйлдвэр,
компанид энэ
эрх
хангагдахгvй
байна.
YЭ-vvд
нь эдийн
засгийн эрх,
ашиг
сонирхлыг хамгаалах
тєдийгvй
тэдгээрийг
хэрэгжvvлэх
vvрэгтэй
гэдгийг
зарим ажил
олгогч
ойлгохгvй байгаагаас
эдийн
засгийн ашиг
сонирхол хэрэгжvvлэх
vvргийг
єєртєє бvрэн
авдаг тохиолдол
ч гарч байна.
Өмчлєх,
хувийн
ємчтэй байх,
хувийн аж
ахуй эрхлэх
зэрэг хvний
эрхийг
сэргээсэн нь
зах зээлийн
эдийн
засгийн
харилцаанд
гарсан єєрчлєлтийн
гол цєм,
Yндсэн
хуулийн
шинэчлэлийн
хамгийн
чухал
хэсгийн нэг
болсон боловч
тvvнтэй
салшгvй
холбоотой
хєдєлмєрлєх
эрхийн
асуудал
Yндсэн хуульд
тодорхой
тусгагдаагvй
юм.
Yндсэн
хуульд
иргэний
эдийн
засгийн эрх,
ашиг
сонирхолтой
холбоотой
дараахь
заалтууд
тусгагдсан
байна.
·
Тєр нь
нийтийн
болон хувийн
ємчийн
аливаа хэлбэрийг
хvлээн
зєвшєєрч,
ємчлєгчийн эрхийг
хуулиар
хамгаална.
·
Өмчлєгчийн
эрхийг
гагцхvv
хуульд
заасан vндэслэлээр
хязгаарлаж
болно.
·
Бэлчээр,
нийтийн
эдэлбэрийн
ба улсын тусгай
хэрэгцээнийхээс
бусад газрыг
зєвхєн Монгол
Улсын иргэнд
ємчлvvлж
болно. Энэ нь
газрын
хэвлийг
ємчлєхєд
хамаарахгvй.
·
Иргэний
туурвисан
оюуны vнэт
зvйл бол
зохиогчийнх
нь ємч,
Монгол Улсын
vндэсний
баялаг мєн.
·
Хvнийг …
хєрєнгє
чинээ,
эрхэлсэн
ажил, албан тушаалаар
нь
ялгаварлан
гадуурхаж vл
болно.
·
Хєдлєх,
vл хєдлєх
хєрєнгє
шударгаар
олж авах,
эзэмших,
ємчлєх, єв
залгамжлуулах
эрхтэй.
·
Хувийн
ємчийг хууль
бусаар
хураах,
дайчлан
авахыг
хориглоно.
Тєр, тvvний эрх
бvхий байгууллага
нь нийгмийн
зайлшгvй
хэрэгцээг vндэслэн
хувийн
ємчийн эд
хєрєнгийг
дайчлан авбал
нєхєх
олговор,
vнийг тєлнє.
·
Ажил
мэргэжлээ
чєлєєтэй
сонгох,
хєдєлмєрийн
аятай
нєхцєлєєр
хангуулах,
цалин хєлс авах,
амрах.
·
Хувийн
аж ахуй
эрхлэх
эрхтэй.
·
Хэнийг
ч хууль
бусаар
албадан
хєдєлмєрлvvлж
болохгvй.
·
…хуульд
заасан бусад
тохиолдолд
эд, мєнгєний
тусламж авах
эрхтэй.
·
Иргэд
тєрєєс тавих
шаардлагад
нийцсэн хувийн
сургууль
байгуулан
ажиллуулж
болно.
·
Соёл,
урлаг,
шинжлэх
ухааны vйл
ажиллагаа явуулах,
бvтээл
туурвих, vр
шимийг нь
хvртэх эрхтэй.
·
Улс
тєр, эдийн
засаг,
нийгэм,
соёлын
амьдрал, гэр
бvлийн
харилцаанд
эрэгтэй,
эмэгтэй тэгш
эрхтэй.
·
…бусдын
хууль бусаар
учруулсан хохирлыг
нєхєн
тєлvvлэх…эрхтэй.
Гурав.
Хєдєлмєрлєх
эрхийн
хэрэгжилт
Монгол
Улсын 2000 оны хvн
ам, орон
сууцны
тооллогын
дvнгээс vзвэл 15
ба тvvнээс
дээш насны
хvн ам 1524,4 мянга
байснаас 944,1
мянга нь буюу
62 хувь нь эдийн
засгийн
идэвхтэй хvн
ам байв. Эдийн
засгийн
идэвхтэй хvн
амын 779,2 мянга
нь хєдєлмєр
эрхэлдэг, 164,9
мянга нь ажил
хайж байгаа
ажилгvйчvvд
байсан
бєгєєд
ажилгvйдлийн
тvвшин 17,5 хувьд
хvрчээ.
Эдийн
засгийн
идэвхгvй хvн
ам 580,3 мянга
байсны дотор
тохирох ажил
олдохгvй
байгаа гэсэн
90,4 мянган хvн
байв. Ажил
эрхлээгvй
байгаа эдгээр
хvмvvсийг дээр
дурдсан 164,9
мянган
ажилгvйчvvд дээр
нэмж
тооцоолбол
нийт
ажилгvйдлийн
тvвшин 25 хувьд
хvрч байна.
Гэтэл 2000
онд Хєдєлмєр
эрхлэлтийн
албанд 38,6 мянган
хvн бvртгvvлсэн
нь нийт
ажилгvйчvvдийн
15 орчим
хувьтай
тэнцvv байна.
Бvртгэлтэй ажилгvйчvvдээр
тооцоолсон
ажилгvйдлийн
тvвшин 5 хувь
байв.
Хєдєлмєр
эрхлэлт олон
хэв шинжтэй
боллоо. Дээр
дурдсан хvн
амын
тооллогын
vеэр хєдєлмєр
эрхэлж буй 779,2
мянган хvний 321,4
мянга нь
гэрээгээр
ажиллагч, 10
мянга нь ажил
олгогч, 243,2
мянга нь
хувиараа хєдєлмєр
эрхлэгч, 197,5
мянга нь гэр
бvлийн бизнест
цалин авахгvй
оролцогч, 3,7
мянга нь
хоршооны
гишvvн, 3,4 мянга
нь бусад
хэлбэрээр
хєдєлмєр
эрхэлдэг гэж
хариулжээ.
Сvvлийн
жилvvдэд мал
аж ахуйн
салбар, хот
суурин газар
дахь албан
бус сектор, ганзагын
наймаа,
гадаадад
гарч ажиллах
явдал
амьдрах арга
замын хувьд
нэлээд ач
холбогдолтой
байсан нь
одоо ч хэвээр
байна.
Ажил
мэргэжлээ
чєлєєтэй
сонгоход
ямар саад
бэрхшээл
учирч
байгааг
судалсан
хvний эрхийн тєлєв
байдлын
судалгааны
дvнгээс
vзэхэд нийслэлийн
хэмжээнд
тулгарч
байгаа гол
бэрхшээл нь
нэгдvгээрт,
ажилд ороход
танил тал хардаг
/18,9 хувь/,
хоёрдугаарт,
цалин бага /14,4
хувь/,
гуравдугаарт,
мэргэжилгvй /11,2
хувь/ гэсэн
шалтгаанууд
байна. Мєн
шинээр ажилд
ороход ажил
олгогчид
хахууль
авдаг /10,0 хувь/,
нас, хvйсээр
ялгаварладаг
/5,6 хувь/ зэрэг
нэлээд
ноцтой
шалтгаанууд
хvний уг
эрхийн
зєрчлийн
vндэс болжээ.
Ажил
мэргэжлээ
чєлєєтэй
сонгоход
учирч буй бас
нэг саад
бэрхшээл нь
иргэд тvр
буюу байнга
оршин суух
газраа
сонгох эрхээ
эдлэхэд учирч
буй
хvндрэлтэй
холбоотой
байна.
Хєдєлмєрлєх
шударга,
аятай таатай
нєхцєлєєр
хангагдах
эрх нь цалин
хєлсийг
шударгаар
тогтоох,
хєдєлмєрчин
хvн, тvvний гэр
бvлийн гишvvд
хангалттай
амьдрах
боломж
олгохуйц шан
хєлс авах,
аюулгvй
байдал, эрvvл
ахуйн
шаардлагад тохирсон
ажлын нєхцєл
бvрдvvлэх,
гагцхvv ажилласан
хугацаа,
мэргэшилд
vндэслэн
зохих ажилд
дэвших адил
бололцоог хvн
бvрт олгох, амрах,
зав чєлєєтэй
байх, ажлын
цагийг
зохистойгоор
хязгаарлах,
ээлжийн
амралтыг нєхєх
олговортойгоор
эдлvvлэх, баяр
ёслолын єдєрт
цалин хєлс
олгох
зэргийг
хамаардаг. Хvний
эдгээр эрх
зєрчигдєх
явдал нэлээд
тvгээмэл
байна. Цалин
хєлс
амьдралд
хvрэлцэхгvй
байгаагийн
зэрэгцээ
хєдєлмєрийн
аюулгvй
ажиллагаа,
эрvvл ахуйн
наад захын
шаардлага
хангахгvй
ажлын
байранд
хvмvvсийг
ажиллуулдаг,
єдєрт 9-12
цагаар
ажиллуулаад
илvv цагийн хєлс
олгодоггvй
гэх зэрэг
зєрчил
гарсаар
байна.
Хvн бvр
эдийн засаг,
нийгмийн эрх
ашгаа хамгаалан
хэрэгжvvлэхийн
тулд
vйлдвэрчний
эвлэл
байгуулах,
хамтын гэрээ,
хэлэлцээр
байгуулах
эрх зарим аж
ахуйн нэгжид
хэрэгжихгvй
байна. Сvvлийн
vед
хєдєлмєрийн гэрээг
Иргэний
хуульд
заасан ажил
гvйцэтгэх,
хєлсєєр
ажиллах
гэрээ болон
тvрээсийн гэрээгээр
солих явдал
гарч байна.
Энэ нь ажиллагчид
YЭ байгуулах,
хамтын гэрээ,
хэлэлцээр
байгуулах,
ажил хаялт
зохион
байгуулах зэргээр
хєдєлмєрийн
хамтын
харилцаанд орох
эрхийг
хязгаарлах
шинжтэй байна.
Ажил
олгогчид
хамтын
гэрээнээс
тєдийгvй хєдєлмєрийн
гэрээнээс
зайлсхийх
vндсэн дээр
хєдєлмєрийн
тєлєвшсєн
харилцаа,
хєдєлмєрийн
хууль тогтоомжийг
зєрчих
хандлага
гарч байгааг
эл байдал
харуулж
байна.
Ажилд
авах, халах
vед нас, хvйс,
хєрєнгє
чинээ, улс
тєрийн vзэл
бодлоор
ялгаварлан
гадуурхах,
давуу тал бий
болгох явдал
гарсаар байна.
ОУХБ-аас
гаргасан,
Монгол Улсын
нэгдэж орсон
13 конвенцийн
заалтыг
хэрэгжvvлэх
механизм
гvйцэд бvрдээгvй,
хууль
хэрэглэгчид
конвенцийн
заалтуудыг
практикт
мєрддєггvй
байдал
ажиглагдаж
байна.
Хєдєлмєрлєх
эрхийг
хангах
хvрээнд
дараахь vйл
ажиллагаа
явуулах нь
чухал байна.
·
Хєдєлмєр
эрхлэлтийн
болон
хєдєлмєрийн
зах зээлийн
идэвхитэй
бодлого
явуулах
·
Ажилгvйдлийг
бууруулах
урт
хугацааны
хєтєлбєрт
нэмэлт,
єєрчлєлт
оруулж
хэрэгжvvлэх
·
Хєдєлмєр
эрхлэлтийг
дэмжих
богино хугацааны
хєтєлбєрийг
боловсруулан
гаргаж хэрэгжvvлэх
·
Хувьчлалд
хамрагдах vнэ
цэнэтэй аж
ахуйн нэгжvvд
болон бусад
vйлдвэр,
байгууллага,
тvvнчлэн тєрийн
байгууллагуудад
хийгдэх
бvтцийн єєрчлєлт,
удирдлага,
зохион
байгуулалтын
шинэчлэлд
зохицуулан
шинэ ажлын
байр бий болгох,
мэргэжил
олгох, давтан
сургах арга хэмжээ
авах
·
Yр
ашигтай
хєрєнгє
оруулалтыг
нэмэгдvvлж
ажлын шинэ
байр бий
болгохын
тулд:
-
Ядуурлыг
бууруулах
стратегийн
бvрэн баримт
бичигт эдийн
засгийн
єсєлтийг
хангах бодлогын
зэрэгцээ
хєдєлмєр
эрхлэлтийг
нэмэгдvvлэх
болон
ядуурлыг
бууруулах
бодлогыг
нарийвчлан
тусгаж олон
улсын
санхvvгийн байгууллагуудын
дэмжлэг
туслалцааг
авах
-
Санхvvгийн
эх vvсвэрийг vр
ашигтай бус
эсвэл vр ашгаа
ойрын
хугацаанд
єгєхгvй
хєрєнгє оруулалтад
зарцуулж
байгааг
хянан vзэж
дотоодын
нєєцийг
арвилан
хэмнэх арга
хэмжээ авах
-
Гадаадын
хєрєнгє
оруулалтын
дvнд олсон орлогын
зохих
хэсгийг
дахин
хєрєнгє
оруулалт
хийхэд ашиглах
явдлыг
дэмжих
·
Хєдєє
аж ахуйн
салбарт vр
бvтээлтэй
хєдєлмєр
эрхлэлтийг
єргєжvvлэх
арга хэмжээ
авах
·
Орон
сууцны
барилга,
байгууламж,
нийтийг хамарсан
ажил зэрэг
хєдєлмєр
зарцуулалт ихтэй
аргыг тухай
бvр хэрэглэх
·
ОУХБ-ын
“Албадан
хєдєлмєрийн
тухай” 1930 оны 29 дvгээр
конвенци,
“Албадан
хєдєлмєрийг
устгах тухай”
1957 оны 105 дугаар
конвенцид
нэгдэн орох
·
Ажил
мэргэжлээ
чєлєєтэй
сонгоход нас,
хvйс, бие
бялдрын
онцлог,
хєрєнгє
чинээ, vзэл
бодлоор
ялгаварлан
гадуурхах,
ажилд авахад
давуу байдал
тогтоох,
хахууль авах
явдалтай
тэмцэх
·
Тvр
болон байнга
оршин суух
газраа
сонгох эрхийг
хязгаарлаж
буй иргэдийн
тєлєєлєгчдийн
Хурал, Засаг
дарга нарын
тогтоол, шийдвэрийг
хянан vзэж
єєрчлєлт
оруулах
·
Yйлдвэрлэл,
vйлчилгээ
эрхэлж буй аж
ахуйн нэгж,
байгууллагуудад
тахир дутуу,
одой
иргэдийг
ажиллуулах
явдлыг хєхиvлэн
дэмжих
·
Гадаад
оронд
хєдєлмєр
эрхэлж буй
Монгол иргэдийн
хєдєлмєрлєх
эрх ашиг
сонирхлыг хамгаалах
асуудлыг
тухайн улсын
эрх бvхий байгууллагатай
гэрээ,
хэлэлцээр
байгуулах
замаар
шийдвэрлэх
·
Мэргэжлийн
сургалт-vйлдвэрлэлийн
тєвєєр эзэмшvvлэх
мэргэжил,
мэргэшил
олгох сургалтын
тоо, цар
хvрээг
нэмэгдvvлж
єргєжvvлэх,
энэ талаар
ажил олгогч,
сургалт-vйлдвэрлэлийн
тєвvvдийн
хоорондын
харилцаа ,
уялдаа
холбоог
сайжруулах
Хєдєлмєрлєх
шударга,
аятай таатай
нєхцєлєєр хангах
хvрээнд ажил
олгогчид, YЭ-vvд,
хєдєлмєрчдєєс
дараахь
vндсэн
чиглэлээр vйл
ажиллагаа явуулах
шаардлагатай
байна:
·
Ажил
олгогчдын
болон YЭ-vvдийн
vндэсний тєв
байгууллагуудын
саналыг
харгалзан
Засгийн
газраас баталдаг
хєдєлмєрийн
хєлсний доод
хэмжээг жил
бvрийн улсын
тєсєв, vндсэн
чиглэл
боловсруулахын
ємнє
буюу 7
дугаар сард
шинэчлэн
тогтоож
хэвших.
·
Хєдєлмєрийн
хєлсний доод
хэмжээг
улсын хэмжээний
цалингийн
ерєнхий
тvвшингийн 50
хувьд хvргэх
дэс дараатай
арга хэмжээ
авах
·
Ажиллагч
єєрийнхєє
болон гэр
бvлийнхээ амьжиргааг
хангахуйц
шударга
цалин хєлс авах
эрхтэй
болохыг ажил
олгогчид
хvлээн зєвшєєрч
цалин
хєлсний
асуудлыг
хамтын гэрээгээр
зохицуулж
хэвших
·
Адил
тэнцvv
vнэлэмжтэй
хєдєлмєрт
адил цалин хєлс
олгохын тулд
ажил,
мэргэжлийг
ач холбогдол,
хариуцлага гэх
зэрэг
шалгуур
vзvvлэлтээр
бvлэглэж
ажиллагчдад
мэргэшлийн
зэрэг олгох,
хєдєлмєрийн
норм
/стандарт/
тогтоох.
·
Ажилласан
хугацаа,
мэргэшлийн
тvвшинг vндэслэн
дараагийн
ажил, албан
тушаалд
дэвших, мэргэшлээ
ахиулах адил
бололцоог хvн
бvрт олгох.
·
Хєдєлмєрийн
аюулгvй
ажиллагаа,
эрvvл ахуйн асуудал
эрхэлсэн
зєвлєлийг аж
ахуйн нэгж, байгууллага
бvр захиргаа ,
ажилчдын
тєлєєлєлтэйгєєр
байгуулж
ажиллуулах,
ажиллагчдад
хєдєлмєрийн
аюулгvй
ажиллагааны
дvрэм, журмыг
танилцуулах,
хэрэгжилтийг
хангах
хяналтын
тогтолцоо
бий болгох,
ажлын тусгай
хувцас, хамгаалах
хэрэгслийн
заавал байх
норматив хэмжээг
тогтоох.
·
Хєдєлмєрийн
эрvvл ахуйн
талаар
тавигдах шаардлагыг
стандартад
нийцvvлэх.
·
Ээлжийн
ажил,
амралтын
оновчтой
горим мєрдєх,
илvv цагаар
ажиллуулах
явдлыг
хамтын гэрээгээр
хязгаарлах,
илvv цагаар
болон амралт,
баяр, ёслолын
єдрvvдэд
ажилласны
хєлсийг олгох.
·
Хєдєлмєрийн
маргаан
таслах
комиссын vйл
ажиллагааг
тогтмолжуулах.
Эдийн
засаг,
нийгмийн
ашиг
сонирхлоо
хамтран
хамгаалахад
хєдєлмєрчид,
YЭ-vvд, тєрийн
бус
байгууллагуудын
хамтын
ажиллагааг
дараахь зvйлд
чиглvvлэх
хэрэгтэй
байна. Yvнд:
·
Иргэний
хєдєлмєрлєх
эрхийг
хангахад vйлдвэрчий
эвлэл болон
ажил
олгогчийн
гvйцэтгэх
vvргийг
нэмэгдvvлэх,
тэдний тэгш
эрхийг хангах,
хамтын гэрээ,
хамтын
хэлэлцээрийг
эдийн
засгийн шийдвэр
гаргах гол
арга
хэрэгсэл
болгож хэрэглэх,
эдгээр
гэрээ,хэлэлцээрийн
тєсєл, тооцоог
ажиллагчдын
болон ажил
олгогчийн нэгдмэл
ашиг
сонирхлын
vvднээс
харилцан мэдээлэл
солилцох
vндсэн дээр
бодитой
тєлєвлєж
хэвшvvлэх
зэргээр
нийгмийн
тvншлэлийн
зарчмыг бvх
тvвшин,
ялангуяа аж
ахуйн
нэгж, байгууллагад
бэхжvvлэх.
·
Хєдєлмєрийн
хамтын
харилцаатай
шууд холбоо
бvхий
эвлэлдэн
нэгдэж
vйлдвэрчний
эвлэл
байгуулах,
хэлэлцээ
хийх, ажил
хаялт зохион
байгуулах
эрхийг
хангахын тулд:
-
Ажиллагчдынхаа
хєдєлмєрийн
гэрээг Иргэний
хуульд
заасан
хєлсєєр
ажиллах
болон бусад
гэрээ болгон
єєрчлєхийг
хориглох
-
Хєдєлмєрийн
гэрээг
Хєдєлмєрийн
тухай хууль
болон олон
улсын
хєдєлмєрийн
хууль тогтоомж
тєдийгvй
хамтын гэрээ,
хэлэлцээрт нийцvvлэх
арга хэмжээ
авдаг болох.
-
Улсын
тєсвийн
байгууллагуудын
удирдлага,
санхvvжилтийн
зарчмыг
хувийн
хэвшлийнхтэй
адил
болгохтой
холбогдуулан
Тєрийн албаны
тухай тухай
хууль, Шvvхийн
зэрэг хуулиудад
байгаа
vйлдвэрчний
эвлэлд
эвлэлдэн нэгдэх,
хэлэлцээ
хийх, ажил
хаялтад
оролцох
эрхийн
хязгаарлалтуудыг
хvчингvй
болгох.
-
Yйлдвэрчний
эвлэлийг
бvртгэдэг
тогтолцооноос
татгалзах
-
Yйлдвэрчний
эвлэл
байгуулах
эсвэл vйлдвэрчний
эвлэлд
элсэхийг
хориглосон,
vйлдвэрчний
эвлэлийн
дотоод
хэрэгт
хєндлєнгєєс
оролцсон,
YЭ-ийн
сонгуульт ажилтныг
ажлаас нь
хууль бусаар
халсан, дарамт,
шахалт
vзvvлсэн ажил
олгогчид
хvлээлгэх
хариуцлагыг
YЭ-vvдийн
эрхийн тухай
хуульд нарийвчлан
тусгах.
·
Хууль
тогтоомжийн
хэрэгжилтэд
тєрийн байгууллагууд,
хєдєлмєрийн
улсын
байцаагч, ажил
олгогчид, YЭ-vvд
болон бусад
холбогдох
байгууллагын
зvгээс тавих
хяналтыг
хvчтэй
болгох.
·
ОУХБ-ын
шинээр
баталсан
конвенц,
зєвлємжийг
Улсын Их
Хуралд тухай
бvр
танилцуулах,
Монгол Улсын
нэгдэж орсон
конвенцийн
хэрэгжилтийг
хангах
механизм бий
болгох.
Дєрєв.Өмчлєх,
хувийн аж ахуй
эрхлэх
эрхийн
байдал
Монгол
Улсад
нийтийн
болон хувийн
ємчийг хvлээн
зєвшєєрч,
ємчлєгчийн
эрх, ашиг
сонирхлыг
хамгаалахад
чиглэсэн
тодорхой
заалтуудыг
Yндсэн хууль,
Иргэний
хууль /1994 оны/
болон
салбарын
хуулиудад
тусгайлан
тусгаж зохицуулсан
байна.
“Тєр нь
vндэсний
эдийн
засгийн
аюулгvй байдал,
аж ахуйн бvх
хэвшлийн
болон хvн
амын нийгмийн
хєгжлийг
хангах
зорилгод
нийцvvлэн эдийн
засгийг
зохицуулна”
гэж Yндсэн
хуульд заасан
боловч
хоршоо, олон
нийтийн
байгууллагуудыг
хєгжvvлэх,
тэдгээрээр
дамжуулан ємчийн
ийм тєрєл
хэлбэр,
хэвшлийг
дэмжихэд
бага анхаарч
байна.
Өмчлєгчийн
эрхийг
гагцхvv
хуульд
заасан vндэслэлээр
хязгаарлах
ёстой боловч
тєрийн захиргааны
тєв болон
орон нутгийн
байгууллагууд,
тэдгээрийн
эрх мэдэл
бvхий албан тушаалтны
шийдвэрээр
ємчлєгчийн
зарим эрхийг
хязгаарлах
явдал нэлээд
тvгээмэл
гарах болжээ.
Өнєєдєр
олон зуун
мянган иргэн
хєрєнгийн биржээр
дамжуулан 400
гаруй
компанийн
хувьцааг
эзэмшиж буй
боловч
ємчлєгчийн
хувьд эрхээ
эдэлж
чадахгvй
байна.
Хувьцаа
эзэмшигчид
компанийн
тухай зохих
мэдээллийг
байнга
бєгєєд цаг
тухайд нь авч
байх, нийт
хувьцаа
эзэмшигчдийн
хуралд vр
дvнтэй
оролцох,
санал єгєх
боломжтой байх,
тєлєєлєн
удирдах
зєвлєлтэй
хариуцлага
тооцож байх
боломжтой
байх,
компанийн ногдол
ашиг авах
зэрэг эрхээ
эдэлж
чадахгvй байна.
Компанийн
тухай хууль,
компанийн
засаглалын
бvтэц нь бvх
хувьцаа
эзэмшигчид,
тvvний дотор
жижиг болон
гадаад
хувьцаа
эзэмшигчдэд
эрх тэгш
хандах
байдлыг
хангаагvй
байна.
Компанид
хєдєлмєрийн
гэрээгээр
ажилладаг
ажилчин,
албан
хаагчид
хувьцаа
эзэмшигч байх
эрхийг
хязгаарлах
болсон нь
компани болон
оролцогч
талуудын
хамтын
ажиллагааг идэвхжvvлж
тухайн аж
ахуйн
нэгжийн
тогтвортой
байдлыг
хангахад
сєрєг
нєлєєлєл
vзvvлэх болжээ.
Хувьцаат
компанийн
хувьцаа нь
цєєн тооны хvмvvсийн
гарт тєвлєрч,
хувьцаат
компанийг
хязгаарлагдмал
хариуцлагатай
компани
болгож
єєрчлєн
зохион
байгуулах vйл
ажиллагаа
нэлээд
эрчимжиж
байна. Ийнхvv
єєрчлєн
зохион
байгуулагдах
явцад
хувьцаа эзэмшигчдийн
эрх, ашиг
сонирхлыг
хамгаалах, хяналтыг
хvчтэй болгох
шаардлага
нэмэгдэж байна.
Иргэдийн
хєдлєх
хєрєнгийн
нэг гол
бvрэлдэхvvн хэсэг
нь мєнгєн
хєрєнгє
бєгєєд энэ
хєрєнгєє
єсгєж
арвижуулах,
найдвартай
хадгалуулах,
хєрєнгє
оруулалтын
эх vvсвэр
болгож ашиглах
зэрэг эрхээ
эдлэхэд
хvндрэл,
бэрхшээл гарсаар
байна.
Yндсэн
хуульд
“Бэлчээр,
нийтийн
эдэлбэрийн
ба тусгай
хэрэгцээнийхээс
бусад газрыг
зєвхєн
Монгол Улсын
иргэнд ємчлvvлж
болно” гэж
заасан нь
иргэд
хамгийн найдвартай,
vнэ цэнэтэй vл
хєдлєх
хєрєнгєтэй болж,
аж ахуй
эрхлэх vндэс,
боломж
олгохоор байгаа
боловч одоо
хvртэл газар
хувьчлалын асуудал
шийдвэрлэгдээгvй
байна.
Хэдий
тийм ч газар
эзэмшvvлэх,
ашиглуулах
зєвшєєрлийг
“Газрын
тухай”
хуулийн
дагуу дvvрэг,
нийслэлийн
Засаг дарга
нар олгож
байгаа бєгєєд
иргэн газар
эзэмшихийн
тулд 8 шат дамжлага
дамжиж, наад
зах нь 6
сараас
доошгvй хугацаа
зарцуулдаг
байна.
1991
онд “Аж ахуйн
нэгжийн
тухай хууль”
гарснаар
иргэд хувийн
аж ахуй
эрхлэх
боломж нээгдсэн
бєгєєд
Монгол Улсын
Их Хурлаас 1995
онд “Хоршооны
тухай”,
“Нєхєрлєл,
компанийн
тухай” хуулиуд,
1999 онд
“Компанийн
тухай”
хуулийг тус тус
батлан
гаргажээ.
Монгол
Улсын иргэн
єнєєдєр аж
ахуйн нэгж байгуулах
буюу
байгуулахгvйгээр
иргэнийхээ
хувьд хувийн
аж ахуй
эрхлэх
эрхтэй байна.Одоогийн
дагаж мєрдєж
буй иргэний
хуульд “Иргэн
хуулийн
этгээд
байгуулахгvйгээр
аж ахуй
эрхлэх
нєхцєл
журмыг
хуулиар тогтооно”
гэж заасан
боловч ийм
хууль гараагvй
байна.
Оюуны
ємчийн
харилцааг
Зохиогчийн
эрхийн тухай
хууль /1993/,
Патентийн
тухай хууль /1993/,
Барааны
тэмдэг, аж
ахуйн
нэгжийн
нэрийн тухай
/1996/, Шударга бус
єрсєлдєєнийг
хориглох
тухай хууль /2000/,
Технологи
дамжуулах
тухай хууль /1998/,
Иргэний хууль
болон яам,
агентлагийн
баталсан 10
орчим заавар,
дvрэм,
журмаар
зохицуулж
байна.
Монгол
Улс 1979 онд НYБ-ын
бие даасан
тєрєлжсєн байгууллага
болох
Дэлхийн
Оюуны Өмчийн
Байгууллагад
гишvvнээр
элсч уг
байгууллагаас
батлан
гаргасан
оюуны ємчийн
эрх зvйн
зохицуулалтад
хамаарах “Аж
vйлдвэрийн ємчийг
хамгаалах
тухай”
Парижийн
конвенц /1985/,
Патентийн
хамтын
ажиллагааны
гэрээ /1991/ зэрэг
олон улсын
30-аад
гэрээний
аравт нь
нэгдэн ороод
байна.
Хууль зvй,
дотоод хэргийн
яаманд
бvртгэлтэй
оюуны ємчийн
чиглэлээр
байгуулагдсан
30 орчим
тєрийн бус байгууллага
vйл
ажиллагаагаа
явуулж байна.
Гэсэн
хэдий боловч
оюуны ємчийн
харилцаа манай
улсад
тєдийлєн
тєлєвшєєгvй
хэвээр байна.
Оюун санааны
салбарт
чєлєєт
байдал бий болсон
боловч энэхvv
хvрээний
нийгмийн
харилцааг
зохицуулах
практик ажил
хоцрогдонгуй
хэвээр, оюуны
ємчийн
эрхийг
зєрчих явдал єссєєр
байна.
Иргэдийн
ємчлєх,
хувийн аж
ахуй
эрхлэхтэй холбогдсон
асуудлаар
тєрийн бус
байгууллагууд
юуны ємнє
дараахь
чиглэлд анхаарч
ажиллавал
зохино. Yvнд:
·
Тєрийн
ємчийг
хувьчлан авч
буй иргэний
эрхийг
салбарын
хууль
тогтоомжид
нарийвчлан
тусгах
·
Сууц
ємчлєгчдийн
эрх ашгийг
хамгаалах талаар
сууц
ємчлєгчдийн
холбоодын vйл
ажиллагааг
идэвхжvvлэх ,
зохион
байгуулалтын
бvтцийг нь
боловсронгуй
болгох, сууц
ашиглалтын
талаарх гэрээний
vндэслэлийг
сайжруулах
·
Орон
сууцны
барилга
барихад
зориулан олгох
гэж буй
зээлийн хvvг
бууруулах
·
“Газрыг
иргэдэд
ємчлvvлэх
тухай” хууль
гаргаж
хэрэгжvvлэх
·
Иргэний
шинэ хуулийн
талаар
сургалт, сурталчилгаа
явуулах
·
Арилжааны
банкуудын
тєрийн
мэдэлд буй хувьцааг
аль болох
тvргэн
хувьчлах
·
Арилжааны
банкуудын
тогтвортой
vйл ажиллагааг
хангах,
Монголбанкнаас
тавьж буй шалгуур
vзvvлэлтvvдийг
хангаж буй
эсэхэд тавих мэргэжлийн
хяналт
шалгалтыг
сайжруулах
·
Засгийн
газрын
бондыг
иргэдэд
худалдах
·
Өмчлєгчийн
эрхийг
хязгаарласан
шинжтэй тєрийн
захиргааны
тєв ба орон
нутгийн байгууллагууд,
тэдгээрийн
эрх мэдэл
бvхий албан
тушаалтны
гаргасан
тогтоол,
тушаал, шийдвэрvvдийг
хянан vзэж,
шаардлагатай
бол хvчингvй
болгох.
·
Хоршоо,
олон нийтийн
байгууллагууд
зэрэг тєрийн бус
, нийтийн
ємчийн
хэвшлийн
хєгжлийг дэмжих
арга хэмжээ
авах
·
Хувьцаа
эзэмшигчид,
тvvний дотор
жижиг болон
гадаад
хувьцаа
эзэмшигчдэд
эрх тэгш хандах
байдлыг
хангах
єєрчлєлтийг
“Компанийн
тухай” болон
бусад
холбогдох
хуульд
оруулах
·
Хувьцаа
эзэмшигчид
мэдээлэл
авах, хувьцаа
эзэмшигчдийн
хуралд vр
дvнтэй
оролцох, тєлєєлєн
удирдах
зєвлєлд
хяналт тавих
боломжтой
байх,
компаниас
ногдол ашиг
авах зэрэг
эрхийг
хангахын
тулд компани,
тєр болон хувьцаа
эзэмшигчдийн
хамтын ажиллагааг
єргєжvvлэх
·
Yнэт
цаасны
хорооны
бvрэлдэхvvнд
жижиг хувьцаа
эзэмшигчдийн
тєлєєллийг
оруулах
·
Ажилчин,
албан
хаагчид
компанийхаа
хувьцаа
эзэмших
хєтєлбєрvvдийг
боловсруулан
гаргаж
хэрэгжvvлэх
·
“Иргэд
хуулийн
этгээд
байгуулахгvйгээр
аж ахуй
эрхлэх тухай”
хуулийн
тєслийг
боловсруулж
батлуулах
·
Компанийн
засаглалыг
бэхжvvлэх
хєтєлбєрийг
ХК, ХХК бvр
боловсруулж
хэрэгжvvлэх
·
ХК ба
ХХК-иудын
єєрийн
хєрєнгийн доод
хэмжээг
нэмэгдvvлэх,
ХК-иас ХХК
болон єєрчлєн
зохион
байгуулагдаж
буй
компаниудын
vйл
ажиллагаанд
тавих
хяналтыг
сайжруулах
чиглэлээр
“Компанийн
тухай” хуульд
зохих нэмэлт,
єєрчлєлт
оруулах.
·
Компанийн
санхvv, эдийн
засгийн vйл
ажиллагаанд
бvртгэлээр
тавих
хяналтыг
сайжруулах, анхан
шатны
нягтлан
бодох
бvртгэлийн
хєтлєлтийг
боловсронгуй
болгох,
нягтлан
бодох
бvртгэлийн
олон улсын
стандарт
нэвтрvvлэх,
хєндлєнгийн
хяналт,
шалгалтыг
тогтмолжуулах.
·
Тєрийн
албан
хаагчдын аж
ахуй эрхлэх
эрхийг янз
бvрийн
шалгуураар
хязгаарлаж
харилцан
адилгvй
хуульчилсныг
нийтэд нь
хянан vзэж,
адил тэгш
хязгаарлалт
тогтоох.
·
Татварын
дээд хэмжээг
бууруулах,
шатлалыг цєєрvvлэх,
татварын
бааз суурийг
єргєтгєх замаар
татварын
ачааллыг
бууруулах
·
Татварыг
бvс нутгийн
ялгавартайгаар
тогтоох
боломжийг
судлах
·
Аливаа
тєлбєр,
хураамж,
зєвшєєрлийн
талаар хууль
тогтоомж ,
тєрийн болон
орон нутгийн
захиргааны
байгууллагаас
гаргасан
дvрэм, журамд
тусгагдсан
заалтуудыг
“Аж ахуйн vйл
ажиллагааны
тусгай
зєвшєєрлийн тухай”
хуульд
нийцvvлэх
·
Хоршоо
хєгжvvлэх
нийгмийн
хэмжээний
хєтєлбєрийг
хэрэгжvvлэх.
·
Гадаадын
vйлдвэрлэл,
оюуны
бvтээлийг авч
хэрэглэх,
манай
vйлдвэрлэл,
оюуны
бvтээлийг
гадаадад
гаргах,
ашиглах vйл
явцыг эрх
зvйн хувьд цэгцлэх,
олон улсын
эрх зvйд
нийцvvлэх
арга хэмжээ
авах.
·
Дотоодын
vйлдвэрлэлийн
шинэ бvтээл,
бvтээгдэхvvний
загвар,
ашигтай
загвар,
барааны тэмдгvvдийг
улсын бvрэн
бvртгэлд
хамруулах,
тэдгээрийг
хамгаалах,
ашиглах,
хэрэглэх,
сурталчлах
явдлыг
гадаад дотоодод
эрчимжvvлэх.
·
Шинжлэх
ухааны
салбар дахь
оюуны ємчийн
шинэ санааг
гаргасан,
шинэ санааг
дэлгэрvvлсэн,
орчуулсан,
хуулбарласан
зэргийг
магадлан
тогтоох орон
тооны бус комисс
байгуулах.
·
Соёл,
урлагийн
бvтээлvvдийг
ємчлєх
эрхийг баталгаажуулах
ажлыг
хєнгєвчлєх,
шуурхай болгох.
·
Компанийн
маркийг
ашиглан
бvтээгдэхvvний
vйлдвэрлэл,
худалдааны
лиценз, авах,
олгох vйл
ажиллагаа
буюу franchising-ыг
нэвтрvvлэх
эхлэлийг тавих.
·
Оюуны
ємчийн
чиглэлээр vйл
ажиллагаа
явуулдаг
тєрийн бус
байгууллагуудыг
дэмжих, тэдгээрийн
vйл
ажиллагааг
нэгтгэн
зохицуулах
·
Оюуны
бvтээл
ашиглагчид,
vйлдвэрлэгчид,
олон нийтийн
мэдээллийн
хэрэгсэл
зэрэг томоохон
институтуудыг
зохиогчдын
эрхийн хуульд
нийцсэн
гэрээгээр
ажиллуулах,
тvvнд тавих
хяналтыг
сайжруулах.
·
Монгол
Улсын нутаг
дэвсгэрт
нийтэд танил болсон
барааны
тэмдгvvдийн
албан ёсны
жагсаалт
гаргах,
тvгээмэл
болсон
гэдгийг
тогтоох
шалгуурыг
тогтоох.
Анхаарал
тавьсанд
баярлалаа.