|
УНГАР УЛСАД ЯВАГДСАН НИЙТ АРД ТYМНИЙ САНАЛ ХУРААЛТЫН ТАЛААР
2004 оны 12
сарын 5-нд
БНУУ-д нийт
ард тvмний
санал хураалт
явагдав.
Хоёр
асуудал
дээр тийм, vгvй гэсэн
санал єгєх
боломжтой
байсан ба
санал
хураалтын
эхний
асуулт нь
эрvvл мэндийн
байгууллагуудын
хувьчлалын
талаар,
нєгєє нь давхар
иргэншлэлийн
тухай
байлаа. Хоёр
дахь асуулт
нийт
нийгмийн
хэмжээнд,
улс тєрийн
хvчнvvд, хамт
олон, хувь
хvмvvсийн бvхий
л хvрээнд
ихэд
маргаантай
сэдэв
байсан ба санал
хураалтын
дараа ч
анхаарлын
тєвд хэвээрээ
байна.
Унгаруудын
Дэлхийн
Холбоо
хэмээх
байгууллага
2003 оны зун
давхар
иргэншлийн
асуудлаар
ард нийтийн
санал
хураалт
явуулах
санаа анх
сэджээ.
Yндсэн
Хуулийн Шvvх 2004
оны 3 сарын 1-нд
гаргасан
шийдвэрээрээ
санал
хураалтын
асуулт нь
хууль
журамд
харшлахгvй
гэж
тогтоосон
тул дээрх
Холбоо
гарын vсэг
цуглуулах
ажилдаа
оржээ. Ямар
нэгэн
асуудлаар
нийт ард тvмний
санал
хураалт
явуулахын
тулд 200000 хvний гарын
vсэг
цуглуулсан
байх ёстой.
Гарын vсэг цуглуулалт
амжилттай
дууссаны
дараа БНУУ-ын
ерєнхийлєгч
Мадл Ференц 12
дугаар
сарын 5-нд
дээрх хоёр
асуудлаар
нийт ард тvмний
санал
хураалт
явуулахаар
зарласан байна.
Унгарын
хуулинд
зааснаар
нэг хvн нэг
зэрэг олон
улсын иргэн
байж болдог,
жишээ нь хэн
нэгэн АНУ-ын
ч, Унгарын ч
иргэн байж
болно. Энд
яригдаж
байгаа
давхар
иргэншил нь
Унгарын
хилээс
гадна
амьдрагч,
Унгарын
иргэн биш
унгар
vндэстэн
хvмvvсийг
иргэн болгож
болох эсэх
тухай юм.
Румын,
Хорват, Сербиа-Монтенегро,
Словак,
Украин
зэрэг
улсуудад
нийт 4-5 сая
унгар
vндэстэн
амьдардаг. Одоогийн
хуулиар
жишээ нь,
Румынын нэг
унгар
Унгарын
иргэн болъё
гэвэл яг л
бусад
гадаадуудын
нэгэн адил
олон шат
дамжлага дамжих
учиртай:
эхлээд
оршин суух
эрх авна, тэгээд
байнга
амьдрах эрх,
тэгсний
дараа иргэншил
хvсч болно.
Хэрэв 12 сарын
5-ны санал хураалтад
“зєвшєєрнє”
санал ялаад,
дараа нь парламент
гадаадын
орнууд дахь
унгар vндэстэнд
БНУУ-ын
иргэншил
єгєх хууль
гаргасан
бол Румынын
тэр унгар
маань
хятадууд, вьетнамууд,
арабууд
болон
монголчуудын
хамт Дотоод
Яамны
Будафукын
хэмээх
бvгчим байшинд
насныхаа
нэлээд
хэсгийг
барах хэрэггvй,
хvсэлтээ
гаргасан
тохиолдолд
шууд л Унгарын
иргэн
болчихно
гэсэн vг. Санал
хураалтын
ерєнхий
утга
агуулга дээр
улс тєрийн
хvчнvvд нэг
байр
суурьтай
байгаа мэт
боловч
харин
давхар
иргэншил
ямар эрх, vvрэг
шинэ
иргэдэд
єгєх вэ
гэдэг дээр
санал
зєрєлдєєнтэй
байна.
Ардчилсан
хvчнийнхэн
буюу FIDESZ-ийнхний
(Залуу
Демократуудын
Холбоо)
тєлєвлєж
байгаагаар
хилийн
чанадад
суугаа унгарууд
заавал
ийшээ
ирэлгvйгээр
Унгарын иргэний
vнэмлэх,
гадаад
паспорт
авна, харин
зєвхєн
Унгар улсад
бодитоор
амьдарч,
нийгмийн
даатгалд
хамрагдсан
хvмvvс л
тєсвийн
тэтгэлэг, тусламж
авч болно.
Унгарын
Социалист
Намын
хариулснаар
нийгмийн
даатгалгvйгээр
авч болдог 17
тєрлийн
социал
тусламж бий,
ер нь ч
Унгарын
нийгмийн
даатгал
тєлсєн
vгvйгээс нь
иргэншил
хамаарна
гэж болохгvй
аж. Тэгэхээр
хэн нэгэн
унгарын
иргэн мєн л
юм бол тэр хvн
хаана
амьдарч
байгаа нь,
нийгмийн
даатгал,
татвараа
хаана
тєлсєн нь
хамаагvй,
иргэний
авах ёстой
тэтгэлэг,
тусламж
болгоныг авах
эрхтэй гэнэ.
Єєр нэгэн
зvvний хvчинд
ордог хvчний
(Чєлєєт
Демократуудын
Холбоо) vзэж
байгаагаар
хэрэв
нийтийн
санал хураалт
“зєвшєєрнє”-єєр
шийдэгдвэл
гадаад дахь
унгаруудад
байж болох
хамгийн
бvрэн бvтэн иргэншил
єгєх
хэрэгтэй
ажээ. Эрх
баригч
социалистууд
гадаад
орнуудад vндэсний
цєєнх
болдог
унгаруудад
иргэншил
єгвєл
Унгарт
амьдарч
байгаа
иргэдтэй яг адилхан
эрх, боломж
тэдэнд єгєх
ёстой гээд
байгаагийнх
нь цаад утга
vнэндээ
тэдгээр
хилийн
чанад дахь vндэстэн
нэгтнvvдийн
эрх ашгийг л
тэгтлээ бодоод
байгаа
хэрэг биш
мэт. Тэгж
хэлснээрээ
шинээр
иргэн болох 4
сая хvнийг (тэдний
аль улсад
ажиллаж,
амьдарч
байгаагаас
нь vл хамааран)
тэжээх,
тэтгэх
Унгарын
тєсвийн
ачаалал нэмэгдэнэ
гэж л
сонгуулийн
эрхтэй
иргэддээ ойлгуулах
гээд байгаа
хэрэг.
Ардчилсан
хvчнийнхэн
давхар
иргэншил
ямар ч
нэмэлт зардал
авчрахгvй,
энэ
асуудлыг
улс, улсын
тєсєв ба
иргэд хvлээж
авч
болохоор
зохицуулж
болно гэж
байхад
социалистууд
аль болохгvй
бvтэхгvй
талаас нь
ярьж байгаа. Иргэний
эрхvvдийн
тухай
одоогийн
хууль журмуудын
ихэнх нь
Унгарын
иргэн эрхээ
эдлэхийн
тулд иргэн
байгаад
зогсохгvй
Унгарт оршин
суудаг
хаягтай
байх ёстой
гэж заасан байна.
Тэр
утгаараа
Унгарт
амьдарч, мєн
ажиллаж
байгаа хvн л
(олон
тохиолдолд
харин
заавал
Унгарын
иргэн байх
албагvй)
тєсвийн
тєрєл бvрийн тусламж,
дэмжлэг
авах
боломжтой
юм. Энэ
санал
хураалт нь
vнэндээ ард
тvмний хууль
тогтоох эрх
хэрхэн
хэрэгжиж
байгаагийн л
нэг жишээ
байв. Нийт
ард тvмний
санал
хураалтаар
шийдэгдсэн
асуудлыг
парламент
хvлээн зєвшєєрч,
уг асуудал
дээр хууль
гаргах vvрэгтэй
байдаг.
Єєрєєр
хэлбэл
давхар
иргэншлээр
иргэн болох
Румынын ч
юмуу унгар
яг ямар эрхvvд
эдлэх, яаж
эрхээ эдлэх
вэ гэдгийг эцсийн
эцэст
парламент
шийднэ
гэсэн vг. Тєрийн
эрх барих
механизм
ажиллаж
байгаагийн
нэг жишээ
гэж
хандахад л
болох
байсан ард тvмний
санал
хураалтыг
хэт улс
тєржvvлж, хvн амд
єєр єєрийн
байр сууриа
“ойлгуулах”
гэж хэт
зvтгэснээс
сонгуулийн
эрхтэй 8 сая хvний
60 гаруй хувь
нь саналаа
єгєлгvй
гэртээ vлджээ.
Хилийн
чанад дахь
унгар
vндэстнvvдэд
Унгарын
иргэншил
єгєх тухай
хууль
парламент
гаргахыг
зєвшєєрнє
буюу зєвшєєрєхгvй
гэж хариулж
болох
байсан
санал
хураалтын дvн
аль нэг
хариулт
дээр дор
хаяж 2 сая
хvний санал
ирсэн
тохиолдолд
хvчинтэй
болох байлаа.
Хэдийгээр
санал
хураалтанд
оролцсон 3 сая
гаруй хvний
талаас илvv нь
зєвшєєрнє
гэж саналаа
єгсєн
боловч
тэдний
нийлбэр
хувь сонгуулийн
эрхтэй бvх
хvний 25%-д
хvрээгvй тул
санал
хураалт
хvчингvй
болов. Тєв болон
зvvн европ
дахь 14 сая
гаруй
унгарууд 1920
оны Трианоны
гэрээнээс ( энэ
гэрээний
талаар
дэлгэрэнгvй
мэдээлэл)
хойш єєр єєр
улсад
таслагдан,
єнєєдрийг хvртэл
БНУУ-ын хєрш
орнуудад 4
сая нь
vндэсний
цєєнх болон амьдарч
байгаа
билээ.
Yндэсний
цєєнхийн асуудал
ихэнх оронд
хамгийн
ярвигтай,
шийдэхэд
бэрх
сэдвийн нэг
байдагчлан
Румын, Словак,
Сербиа-Монтенегро
гэх мэт
улсуудад оршин
суугаа
унгар
vндэстнvvдийн
байдал,
хавчигдан
гадуурхагдаж
байгаа, эрх
ашиг нь
зєрчигдєж
буй талаар
БНУУ-д
байнга
яригдаж,
сонсогдож
байдаг.
Yндэстэн
нэгтнvvддээ
эх улс болох
БНУУ-ын
иргэншил
єгч, тэднийг
харж хандах
хvч бий
гэдгийг, мєн
нєгєє
талаас олон
арван
жилийн турш
унгар
гарлаараа
бахархаж,
тvvнийгээ илт
зvvж ирсэн,
тэгснийхээ
тєлєє ямагт
гадуурхагдан
доромжлогдож,
хохирч байсан/байгаа
Румынын,
Словакын,
Югославын гэх
мэт
унгаруудын
хийсэн,
vйлдсэн,
зорьсон, хvлээсэн
болгон нь
ийм
урамшуулал
хvртэх учиртай
гэдгийг
харуулах
гэж
зvтгэцгээсэн
боловч
бvтсэнгvй.
Хилийн
чанад дахь
vндэстэн
нэгтнvvдийнхээ
байр
байдлыг
БНУУ дахь
унгарууд
сайн мэддэг,
ойлгодог.
Чаддаг
болоод болдогсон
бол
тэднийгээ
тусалж
дэмжихэд хэзээд
бэлэн
байдаг байх.
Энэ
удаагийн
санал
хураалт
харин цагаа
тийм ч
олсонгvй
бололтой,
дээр нь
социалист
засгийн
газрын
зvгээс хийсэн
сєрєг
пропаганда
хvмvvсийг
эргэлзvvлж,
тээнэгэлзvvлжээ.
Єнєєдрийн
байдлаар
унгар хvний
сарын
дундаж
цалин 300 орчим
доллар, нийт
хvн амын 40% нь
тэтгэврийнхэн.
Тэдний
сарын орлого
дунджаар 250
доллар. “Хэрэв
та
“зєвшєєрнє”
гэж саналаа
єгвєл наад
зах нь таны
тэтгэвэр
алга болж
мэднэ”, “хєрш
орнуудаас
дор хаяж 2 сая
хvн орж ирээд
та ажилгvй болно”,
“бас эмнэлэг
энэ тэр
хvнээр пиг
дvvрээд та нvд
шvдээ vзvvлж
чадахгvй
болно” гэх
мэтээр радио,
телевиз,
хэвлэлээр
орой vдэшгvй
яриад,
“хариуцлагатай
шийдвэр: “vгvй!”
гэж саналаа
єг” гэсэн
ухуулга
шуудангийн
хайрцагаар
дvvрч, гудамж
талбайд
тийм самбар
хvмvvсийг
сэрэмжлvvлж
байсан нь
зохих vр дvндээ
хvрэв
бололтой.
“Зєвшєєрєхгvй”
гэж санал єгєх
сэтгэл
олонхи хvмvvст
байсангvй,
тэгж санал
єгчихєєд
хамт
ажилладаг,
найз нєхєд,
эсвэл
хамаатан
садан, эсвэл зvгээр
л хилийн
цаанаас
анхаарал
тавин суугаа
хvмvvсийн
нvдийг яаж
харах билээ
гэж ярьцгааж
байв. Тэгээд,
vгvй гэж
саналаа
єгснєєс ерєєсєє
л санал
єгєхгvй байя
гэж дийлэнх
нь шийджээ. Гэвч,
санал
хураалт
амжилтгvй
болсонд
хєєрцєглєн
баярласан
хvн vгvй л болов
уу. Хилийн цаадах
vндэстнvvддээ
тусалъя
гээд ч
санасандаа
хvртэл
тусалж
чадахгvй
байдагтаа
сэтгэл євдєж
явдаг шигээ
энэ удаа ч
аргагvй буюу
єєрийн
мэдэлгvй ийм
шийдэлд
хvрсэн нь
нийт улс
оронд
гунигтай
байгаа нь
эргэлзээгvй.
Ная гаруй
жилийн
тэртээ хvч
тэнцвэргvй
хэлэлцээрээр
(Treaty
of Trianon) газар
нутгаа
хэрчvvлж, хvн ам
нь тасран
бутарсан
тvvхийн
эмгэнэлийг
єнєєдєр унгарууд
єєрсдєє,
нийт ард
тvмний
чєлєєт санал
хураалтаараа,
нэг ёсондоо,
зєвтгєн
батлав. Санал
хураалтын
дvнд хамгийн
их
гонсойсон хvмvvс
бол мэдээж
хилийн
чанад дахь
унгарууд.
БНУУ дахь
хvмvvсийн
болгоомжилж
байсанчлан
давхар
иргэншлийг
зєвшєєрсєн
тохиолдолд 4
саяулаа
пирхийгээд
ороод ирэх байсан
гэдэг юу л
бол. Эх улс
болох БНУУ
нь тэднийг
иргэнээ
болгож,
ивээлдээ
авлаа гэдэг
эрх мэдлийг
нь заавал
очиж
хэрэгжvvлэлгvйгээр
авч болох
сэтгэлийн
таашаал,
урам мєнєєс
мєн. Гэтэл,
vндэстэн
нэгтнvvд нь
тэднийг
саяны санал
хураалтаар
цааш нь
тvлхсэн
хариу єглєє.
Хариу
єгєхєєсєє
ємнє хилийн
цаадах угсаа
нэгтнvvдийнхээ
ядарсан
зvдэрснийг
нь, за гэх л юм
бол маргааш
вагонд
суугаад
наашаа гарахад
бэлэн
байгааг нь,
тэгээд єєрсдийнхєє
ямар
єгєємєр тус
хvргэх гэж
байгаагаа
ам
уралдуулан
ярьцгаав.
Хєрш
орнуудад харъяалалтай
унгарууд нь
харин “та
нарт тийм л
vнэтэй
байгаа юм
бол, та нарт
тийм хэцvv байгаа
юм бол єгьюv
байюу чинь
бидэнд
хэрэггvй” гэх
аж. Yнэндээ
тэд тэгтлээ
гуйж гувшиад
явах
байдалд
байгаа ч биш
л дээ. “Єгєх хvний
нvнжиг л
мэдэж дээ”
гэдэг шиг.
Эцсийн эцэст,
эх улсынхаа
хилийн
дээсний
цаана vндэсний
цєєнхийг
бvрдvvлэгч
унгарууд
зvгээр сууж ирсэнгvй.
Румынын
унгарууд
vндэснийхээ
соёл, ёс
заншил, хэл
усаа сайтар
хадгалж,
БНУУ-ын
унгаруудаас
ч илvv унгар
хэвээрээ єдий
хvрсэн гэж
болно.
Ухаантай,
зорилготой,
он удаан
vргэлжилсэн
цуцалтгvй
ажил зvтгэлийнхээ
дvнд Румынын
Унгаруудын
Демократ Холбоо
єнєєдєр
Румынын
засгийн
газарт дор
хаяж 8 сайдын
суудал авах
боломжтой
болоод
байна (энэ
нийтлэл бэлтгэгдсэнээс
хойш байдал харин
нэлээд єєрчлєгджээ). Ер нь
бусад
орнуудын
туршлагыг
харж байхад
гадаадад
байгаа
vндэстэн
нэгтнvvддээ
иргэншил
єгєх гэх мэт
асуудлыг
парламент
дотроо
шийддэг
гэнэ. Ингэж
нийт ард
тvмний санал
хураалтын
сэдэв
болгодоггvй
юм байна.
Зарим
судлаачдын
vзэж
байгаагаар
Унгарын улс
тєрийн хvчнvvд
энэхvv давхар
иргэншлийн
асуудлыг
нийт ард
тvмний санал
хураалтаар
шийдэхээр
зvтгэсэн нь
єєрсдєє
хариуцлагаас
мултарч,
нэгдмэл
vндэстний
тєлєє хийх
ажлаас чєлєєлєгдєх
гэснийх,
тэгээд
хамаг
шалтагийг
нийт ард
тvмэн хэмээх
нэргvй
этгээдэд vvрvvлэх
гэж
зорьсных
гэнэ.
Гэвч vйл
явдал єрнєж
дуусаагvй
байна.
Амжилтгvй
болсон
санал
хураалтын
маргааш
БНУУ-ын ерєнхийлєгч
Мадл Ференц
парламентад
хандаж
давхар
иргэншлийн
тухай
хуулийг
богино
хугацааны
дотор
боловсруулж,
батлан
гаргахыг
уриалжээ.
Парламентэд
суудалтай
барууны
хvчнvvд ч
(Унгарын
Демократ
Форум)
парламент
хууль
тогтоох эрх
мэдлээ
хэрэгжvvлэн
давхар
иргэншлийн
асуудлыг
тvргэн
шийдэх
тухай санал
оруулж,
бусад нь уг
саналыг
дэмжин
єєрсдєєсєє
хамаарах
бvхнээ
хийхийг
амлацгаав.
“Нийт ард
тvмний санал хураалтаар
нийт
унгаруудад
учирсан
тааламжгvй
явдлыг
парламент
засах ёстой”
ажээ. Бэлтгэсэн:
Р.Батхvv 2004 оны
12 дугаар сарын
10, БНУУ |