|
„Бонны" Т. Алтангэрэл
ХБНГУ, 2001 оны 12 дугаар сар
Олон улсын эрх зvй дэх шинэ уур амьсгал
Бодохдоо дэлхийн хэмжээнд, том бод! (АНУ-н нэгэн сэтгvvлээс)
Улс орон хоорондын харилцаа улам єргєжин НYБ, Европын холбоо зэрэг тусгаар улс гvрнvvдийн нэгдсэн (supranational) тогтолцоодын vйл ажиллагаа, эрх мэдлийн хvрээ улам тэлж байгаа єнєє vед урьд ємнє тохиож байгаагvй олон сонирхолтой vзэгдэл нийгэм эдийн засгийн салбарт гарч байгаа. Эдгээр тогтолцоо нь богино хугацааны ч юмуу, тодорхой нэг салбар, эсвэл нэг асуудлыг хєндсєн олон улсын гэрээгээр хязгаарлалгvй харин улс хоорондын бvхий л харилцааг цаг тухайд нь авч хэлэлцэх, зохицуулах vvрэг бvхий „байнгын" чанартай, гишvvдээс тєлєєлсєн нэгдсэн тєвтэй, олон улс гvрний эрх ашгийг нэгэн зэрэг хамгаалах зорилготой байдаг. Нэг талаас гишvvн улс нь тусгаар улсын хувьд єєрийн эрх, ашиг сонирхлоо авч vлдэх, хэрэгжvvлэх нєгєє талаас холбооны гишvvний хувьд нэгдсэн бодлогод оролцох, хамтын ажиллагаа, аюулгvй байдал, нэгдсэн зах зээл зэрэг холбооны давуу талуудыг ашиглах „тоглоомын том талбай"-тай байна гэсэн vг. Энэ нь єнєєдєр болоод ирээдvйд даяаршиж буй дэлхий дээрх аливаа улс гvрний гадаад бодлого байх болов уу гэж бодож байна.
Эрх зvйт тєр буюу эрх зvйн vндэслэл, ардчилсан хэлцлийг баримталж буй улс орон нь хувь хvний эрхэд халдах тєрийн эрхийг нарийн vндэслэлтэй байхыг шаарддаг, vvнийгээ vндсэн хуульдаа ч бvр тусгаж єгдєг. Тэгвэл хувь хvн биш харин бvхэл бvтэн улс гvрэн, нэг улс биш харин холбоо гэсэн ийм мега харьцаанд холбоо-гишvvн орны харилцаа тэр тусмаа эмзэг, олон талт, эрх зvйн нарийн зохицуулалттай байх ёстой нь ойлгомжтой. Холбоо нь бодлогоо хэрэгжvvлэхдээ гишvvн гvрнvvдийн эрх ашгийг эрх зvйн хувьд хэрхэн хєндєж бас хєндєхгvй байгаа зарчим нь олон улсын эрх зvйд харьцангvй шинэлэг байна. Эрх зvйн глобальчлал ч аажим аажмаар газар авч олон улсын болоод vндэсний эрх зvйн шинэчлэлд шууд болон шууд бус нєлєєлж байна. Монгол улс єнєєдєр олон холбоонд гишvvнээр элссэн байгаа. Бид улсынхаа эрх, ашиг сонирхлол, тусгаар тогтнолыг єнєєдєр эрх зvйн хувьд хэрэгжvvлэх, авч vлдэх боломжтой эрин vед амьдарч байна. Энэ нь зєвхєн Гаага дахь олон улсын шvvхэд улс хоорондын аливаа маргаан шийдэгддэгтээ биш ерєєсєє эрх зvйн зарчмууд дээр тулгуурлан vндэсний эрх ашгаа хадгалангаа холбооны гишvvний хувьд тодорхой эрх, vvрэг бvхий олон талт vйл ажиллагаагаа явуулах боломж юм. Холбоо гишvvн улс хоерын нийгэм эдийн засгийн маш єргєн харилцааг зохицуулж олон улсын эрх зvйд шинэ зам тавьж буй нь НYБ, Европын холбоо нар бєгєєд эдний жишээн дээр эрх зvйн гол гол зарчмуудыг харж болно. Гишvvн орнуудын янз бvрийн хууль эрх зvйн систем бvхий нєхцєлд холбоо нь аливаа нэг бодлогоо хэрэгжvvлхдээ юуны тvрvvнд эрх зvйн зохицол бий болгох хэрэгтэй болдог. Одоогоор эрх зvйн зохицлыг хоер аргаар бий болгож байна. Нэг нь бvх гишvvн орнуудын хувьд шууд хvчинтэй, нэгдсэн нэг хууль тогтоомж гаргах явдал, нєгєє нь улс гvрнvvдийн эрх зvй хоорондоо зохицох арга юм. Улс гvрнvvд нэгдсэн нэг хуультай байх нь нэн хvндрэлтэй, ялангуяа НYБ нь Европын холбооноос илvv олон улс гvрэн эгнээндээ багтаадгийн хувьд, тэдгээр нь хєгжлийн єєр єєр шатанд яваа учир бvх гишvvдэд ижил vйлчлэх нэгдсэн нэг хууль тогтоомж гаргах нь маш их цаг, ажил, хамгийн гол нь бvх гишvvдийн зєвшилцєл шаардагдах тул бэрхшээл ихтэй. Улс гvрнvvдийн эрх зvйн ухааны онцлог болоод „ аль сайн, оновчтой" дээр нь vндэслэсэн, бvх гишvvн орнуудын хувьд ижил vйлчилгээтэй нэгдсэн нэг хууль тогтоомж гаргах нь тиймээс олон улсын эрх зvйд харьцангуй „залуу" аргадаа орно. Нэгдсэн нэг хууль тогтоомжийн том жишээ бол НYБ-ын олон улсын худалдааны гэрээний тухай тогтоомж (CISC) бєгєєд vvнийг єнєєгийн байдлаар 50-иад улс гvрэн хvлээн зєвшєєрєєд байна. Энэ нь зєвхєн худалдааны тухай хууль тогтоомж бєгєєд хvлээн зєвшєєрсєн улсын иргэн, аж ахуйн нэгж єєр орны иргэн, нэгж хоорондын хувьд хvчин тєгєлдєр байж тэдгээрийн эрхийн асуудлыг зохицуулах юм. Хvлээн зєвшєєрсєн улс гvрнvvдийн хувьд шууд vйлчилгээтэй, 1980 онд батлагдсан харьцангуй орчин vеийн vvргийн эрх зvй болохын хувьд давуу талтай. Мєн vндэсний онцлог vvргийн эрх зvйд харьцангvй бага нєлєєтэй учир эдгээр харьцааг нэгдсэн нэг эрх зvйд хамааруулах нь зєв юм. Хятад, Итали улсын хоер аж ахуйн нэгж худалдааний гэрээ байгуулаад ямар нэг зєрчил гарвал тvvнийг Хятадын эсвэл Италийн хуулиар шийдэх vv гэж чирэгдэл болохгvйгээр шууд CISC- г хэрэглэх жишээтэй. Хоер дахь арга буюу янз бvрийн эрх зvй хоорондын зохицох арга нь Европын холбооны жишээн дээр тод харагдана. Эл тохиолдолд vндэсний эрх зvй єєрийн онцлог тогтолцоогоо хадгалангаа бусад орны эрх зvйтэй зохицох арга хайдаг. Тухайлбал Европын холбоо бодлогынхоо чиг зорилгыг санал хэлбэрээр гаргаж єгнє, тэр зорилгод эрх зvйн хувьд хэрхэн хvрэх нь тухай улсын эрх болно. Европын холбоо Европын нэгдсэн зах зээлийг хєгжvvлэх, хялбаршуулахад урсгал зардлыг багасгах зорилго тавилаа гэхэд ХБНГУ, Франц, Итали зэрэг гишvvн улс єєр єєрийн арга хэрэгслээр тvvнийг хэрэгжvvлнэ гэсэн vг. Єєр єєрийн онцлог бvхий эрх зvйтэй улс гvрнvvд холбооны нэгдсэн бодлогыг хэрэгжvvлэхэд эрх зvйн зохицолд хэрхэн хvрч байгаа нь vvнээс ойлгомжтой болж байгаа болов уу гэж найдаж байна. Тэгвэл одоо холбооны эрх юугаар хязгаарлагдаж байдаг вэ гэдэг асуудалд оръё. Холбоо нь зєвхєн холбооны бодлогод хамаарах асуудалд оролцох эрхтэй гэсэн зарчим байдаг. Холбооны засаглалтай ХБНГУ нь уг зарчмын эртний уламжлалтай юм. Муж улсын болоод холбооны эрхийн асуудал гэж ялгадаг шиг холбоо болоод гишvvн улсын эрхийн асуудлууд гэж хуваадаг. Тухайлбал Европын холбоо нь нийт гишvvдийн эрх ашгийг хамгаалж байгаа болохоор тухайн нутаг дэвсгэр дээрх улс гvрнvvдийн хамтын ажиллагаа, аюулгvй байдлыг гол бодлогоо болгоно. Yvнд эдийн засаг, vйлчилгээний, єрсєлдєєний, мєнгєний гээд нэгдсэн зах зээлийн зохицуулалт, гадаад бодлого, иргэдийн чєлєєтэй зорчих явдал, хєдєлмєрийн нэгдсэн зах зээл, байгаль орчин гээд асуудлууд багтдаг, цаашид ч єргєжих шинжтэй. Харин улс нь єєрийн сонгодог бvх л салбар чиглэлдээ бодлогоо явуулах, хэрэгжvvлэх тусгаар улсын бvх л vйл ажиллагаагаа явуулах нь ойлгомжтой. Холбооны эрхийг хязгаарлаж буй єєр нэг зарчим нь тэнцэтгэлийн зарчим буюу хэлцэгдэж буй асуудлуудыг хооронд нь жинлэн авч vзнэ гэсэн vг. Холбооны тогтоомж гишvvн улсын эрх хоерын аль нь тухайн асуудалд илvv чухал, аль нь шударга бусаар хохирож байна гэх зэрэг шалгуурууд уг зарчмыг нєхцєлдvvлдэг. Эрх зvйн зохицлын ерєнхий зарчмуудыг танилцуулахад ийм байна. Европын холбооны гишvvн улсууд парламентаас гаргаж буй шинэ хуулиудаа Европын холбооны нэгдсэн чиглэлд зохицуулан гаргаж байгаа явдал нь уг холбоондоо ямар их ач холбогдол єгч буй нь харагдаж байна. Энэ нь ч аргагvй юм. Хэд хэдэн улс орныг нэгтгэсэн нэг зах зээлтэй болж байгаа ийм нєхцєлд аль аль талын уян бодлого, харилцан буулт хийх нь хэн хэндээ хэрэгтэй байдаг. Шинэ нєхцєл байдлыг эрх зvйн цоорхойгvй зохицуулалтаар ардчилсан, тэгш эрхт зарчмыг баримтлан эхийг нь эцээхгvй, тугалыг нь тураахгvй удирдан зохион байгуулах нь мэргэжилтнvvдээс єндєр чадвар, нээлттэй, єргєн хvрээний сэтгэлгээ шаарддаг нь гарцаагvй. Дvгнэлт Єнєєдєр Европын холбоо нь нийгэм эдийн засгийн хамгийн єргєн хvрээг хамарсан эрх зvйн зохицуулалттай глобальчлалын тод жишээ болж байна. Глобальчлалыг бид аяндаа болж буй vйл явц гэж гол тєлєв vздэг ч тvvнийг цаашдаа эрх зvйн хувьд зохицуулах шаардлагатай болох нь тодорхой болж байна. Улс хооронд гэхээсээ илvv холбоо -- гишvvн улс гэсэн харьцаа идэвхжих магадлал ихтэй. Дэлхийн нэгдсэн зах зээл газар авах тусам уг зах зээлийг тогтолцооны хувьд зохицуулах хэрэгтэй болно. Єрсєлдєєний зохицуулалт, худалдаа, цахим худалдаа (e-commerce), vйлдвэр vйлчилгээ, зорчих, хєдєлмєр эрхлэх зэрэг нийтлэг асуудлууд олон улсын эрх зvйд эрх зvйн зохицуулалттай болж эхэлж байна. Эл тохиолдолд олон улсын эрх зvйн ач холбогдол асар их болж, дээр єгvvлсэн зарчмууд ч бидэнд vнэт туршлага болж єгнє гэж бодох юм. |