ĪЪY Y
10

Бонны Алтангэрэл

2001 оны 1 сар, ХБНГУ

 

1992 ОНЫ YНДСЭН ХУУЛИЙН ТYГЭЭМЭЛ ЧАНАР

 

Улс гvрэн бvр єєр єєрийн тvvхэн замналаар явж, алдаж онож, мандаж уруудаж шинэ зууныг угтсан байх юм. Нэг хvний ноерхол, хэсэг хvний дарангуйлал, албадлага, хувьсгал, эрх чєлєєний тєлєє тэмцэл гээд хvн тєрєлхтєн єєрийн хувь зохиолоо бичсээр єнєєгийн техник технологи хєгжсєн, мэдээллийн, даяаршлын эрин зуунд хvрч ирлээ. Чухамдаа хvн тєрєлхтєний алдаа ололт хосолсон энэ урт удаан, амаргvй тvvх єєрийн зvй тогтол, vнэн, тvгээмэл чанартай гэж бодох юм. Єєрєєр хэлбэл аливаа юм мєнх бус, аливаа юмны дотоод мєн чанар нь хєгжлийг тодорхойлдог гэж, аливаа юм жам есны хэмнэлтэй буюу хиймэл зvйлийг тэвчдэггvй гэж, аливаа юм олон нийтийн эрх, чин сонирхол баймааж vнэн, тогтвортой, тvгээмэл байна гэж тvvхэн зvй тогтлыг миний бие дvгнэн бодох юм. Yvнийг нэгэн жишээ буюу улс орны тvvхэн замнал, vйл явцын цуурай болдог Yндсэн хууль дээр авч vзье.

Yндсэн хууль єєрчлєгддєг харин захиргааны эрх зvй vлддэг гэсэн нэгэн ойлголт байдаг. Тєр, хувь хvн хоорондын харилцааны механизмыг зохицуулдаг учраас захиргааны эрх зvй ямарч нийгмийн (тєр гэж байсан цагт) тогтолцоонд харьцангvй єєрчлєлт багатай vлддэг. Харин тєр нь єєрєє бvтэц агуулгаараа єєрчлєгдєх vед Yндсэн хууль ч єєрчлєгддєг. Єєрєєр хэлбэл тєрт улс орны тvvхэн, эргэлтийн vйл явцтай шууд хамаарч байдаг нь Yндсэн хууль бєгєєд ийм ч учраас уг хууль нь билэгдлийн чанар ихтэй, тухайн нийгмийн толь болж явдаг. Тухайн нийгэм хєгжлийн зєв замаа сонгосон эсэхээс ард тvмний сайн сайхан амьдрал, тогтвортой байдал хамаарах нь ойлгомжтой. Ингэхдээ олон нийтийн санал, эрх ашиг, олон нийтийн сайн дурын vндсэн дээр улс орны хєгжлийг суурилуулах нь амин чухал гэдгийг тvvх харуулж байна. Фашист Германы Гитлер ч, коммунист орнууд ч єєр єєрсдийн Yндсэн хуультай байсан буюу диктатур тєр нь єєрийн эрх мэдлээ эрх зvйн хувьд зєвтгєж байжээ. Тэгтэл даралт шахалт дээр vндэслэсэн, хvний тvгээмэл эрхийг хязгаарласан ийм тогтолцоо удаан амьдарч чадахгvй бєгєєд vvнийг богино настай байсан тус тусын нийгмийн Yндсэн хуулиуд баталж байна. Эдгээр Yндсэн хуультай єнєєг хvртэл хvчин тєгєлдєр буй, хэдэн зуун жилийн тvvхтэй АНУ-н Yндсэн хуулийг харьцуулж болох юм.

1992 оны Монгол Улсын Yндсэн хууль зарчмын хувьд доорхи тvгээмэл, зvй тогтлын чанаруудыг агуулж буйн хувьд бидний хувьд том ололт, улс гvрний хувьд зєв сонголт болсон гэж бодож байна.

1. 1992 оны Yндсэн хууль тvvхэн шаардлага байсан

Аливаа хууль захирамж нь єєрийг нь тєрvvлэх эх хуультай буюу хэн, хэрхэн уг хууль захирамжийг гаргах талаар эх хуульд нь заасан байдаг. Тэгвэл Yндсэн хуулийг тєрvvлэх эх хууль гэж vгvй юм. Учир нь Yндсэн хуулийг улс орны тvvхэн єєрчлєлт, нийгэм эдийн засгийн хувьсгал єєрєє тєрvvлдэг байх юм. Yндсэн хуулийн vvслийг бусад бvх хуулийн адил ямар нэгэн аргаар хуульчлах боломжгvй буюу ерєєсєє Yндсэн хуулийг улс орон єєрєє тvvхээрээ тєрvvлдэг учраас Yндсэн хууль бусад бvх хуулийн дээд хууль тогтоомж нь болдог нєгєєтэйгvvр улс орны тvvхэн замналын бичээс юм. Монгол улсын 1992 оны Yндсэн хууль чухамдаа 90-ээд оны тvvхэн нєхцєл байдлаас уялдан гарч ирж, нэг талаас тvvхэн vйл явцын цуурай болж нєгєєтэйгvvр шинэ сэтгэлгээ, нийгэм эдийн засгийн шинэ тогтолцооны бvтээн байгуулалтын эх суурь, эрх зvйн тулгуур vндэслэл нь болсон юм. 1990-оноос ємнєх, 1990-1992 оноос хойшхи Монголын нийгэм эдийн засгийн тогтолцоо зарчмын хувьд асар ялгаатай хоер тогтолцоо учир 1992 оны Yндсэн хууль нь тvvхэн шаардлага байсан, тэгээд ч энэ хоер тогтолцооны ялгаа уг хуулийг ямар их ач холбогдолтой болохыг харуулж байна. Мэдээж Монгол улс аль аль тогтолцоонд нь улс гvрний хувьд оршин тогтнож байсан хэдий ч чухамдаа агуулга бvтцийн хувьд маш их єєрчлєгдсєний хувьд vvнийг хуулиар баталгаажуулах, хэрэгжvvлэх хэрэгтэй байсан. Yндсэн хуулийн тvvхэн шаардлагын тухай энд ийнхvv онцлон дурьдаж буйн учир нь Их Британи шиг vндсэн хуульгvй улс гvрэнтэй харьцуулан бодсоноос vvдсэн хэрэг юм. Будант Альбионд єнєєг хvртэл хаан, лорд нь тєрийн эрх мэдлийг атгалцаж, тэнд уламжлалт хэм хэмжээ асар их ач холбогдолтой байдаг бєгєєд монголчууд шиг ємнєх тогтолцоогоо єєрчилж, цоо шинээр эхэлж байсан тvvх ховор. Єєрєєр хэлбэл Их Британий тєр улсын тогтолцоо тvvхэн явцад аажим аажмаар шинэчлэгдэж ирсэн, тиймээс ч хаан, парламент, засгийн газар, шvvх нарын эрх мэдлийн харьцаа бичмэл Yндсэн хуулиар бус харин тогтсон хэм хэмжээ, зєвшилцлєєр (conventions) зохицуулагдан байдаг онцлогтой. Тэгвэл монголчуудын 1990-ээд онд хийсэн сонголт коммунист vзэл суртал бvхий, тєвлєрсєн тєлєвлєгєєт эдийн засагтай тогтолцоог халж, ардчилсан, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжих зарчмын том ялгаатай шинэ эхлэл болсон учир монголчууд бидэнд дээд эрмэлзэл, онолын суурь болсон, тєрийн зохион байгуулалтыг хуульчилсан бичмэл Yндсэн хууль хэрэгтэй байсан. Yндсэн хуульт тєрт есны уламжлал ч vvнд нєлєєлсєн нь бас ойлгомжтой.

2. Yндсэн хуулиар баталгаажсан хvний эрх, эрх чєлєє, ардчилал

1992 оны Yндсэн хууль ард тvмний сайн дурын сонголт дээр vндэслэж, олон нийтийн санал, хvч хєдєлмєрєєр бvтсэн билээ. Энэ утгаараа уг хууль нь ардчилал буюу єєрєє єєрийгєє удирдах зарчмын нэгэн сонгодог жишээ болсон. 1992 оны Yндсэн хууль маань vндсэн хуульт тєрийн сонгодог гурван зарчмыг агуулж байгаараа 1990-ээд хийсэн ард тvмний сонголтын гол vр дvн, ололт гэж бодож байна.

Нэгдvгээрт, хvний эрх, эрх чєлєєг Yндсэн хуульдаа дээдлэж, хvний эрх, эрх чєлєєг тvгээмэл утга агуулгаар нь эрх зvйн хувьд баталгаажуулж єгсєн явдал юм. Энэ нь Yндсэн хуулийн гол ач холбогдол бєгєєд тус улсын хамгийн vнэтэй баялаг болох хvнийг тєр улс ч, нийт иргэд ч дээдлэн, эрхийг нь хамгаална гэсэн зєвхєн билэгдлийн тєдийгvй бодитоор хэрэгжиж буй, хэрэгжих ёстой зарчим юм. Монгол хvн амьд явах, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, шашин шvтлэг, нас, хvйсээр ялгаварлахгvй байх, тайван жагсах, чєлєєтэй зорчих, шvvхээр эрхээ хамгаалуулах зэрэг vндсэн эрх, эрх чєлєєг эдлэхээс гадна эмнэлгийн тусламж авах, нийгмийн халамжинд байх, дуртай ажил эрхлэх, vнэгvй ерєнхий боловсрол эзэмших зэрэг бусад улс гvрний Yндсэн хуульд тєдийлєн байдаггvй нийгмийн халамжийн эрхтэй байгаа нь манай Yндсэн хуулийн, тєрийн чиг бодлогын нэгэн чухал онцлог гэж vзэж байна.

Хоердугаарт, шинэ Yндсэн хуулиар ард тvмнийг тєлєєлєн удирдах ардчилсан, эрх зvйт тєрийн тогтолцоо сууриа тавьжээ. Yvнд, олонхийн саналын зарчим, эрх зvйт тєрийн зарчим, сонгох, сонгогдох эрх, ард тvмний тvгээмэл ашиг сонирхлыг УИХ-н гишvvдээр тєлєєлєх боломж олгосон зэрэг явдлыг дурьдахгvй єнгєрч болохгvй юм. Єнєєдєр иргэн, тvvний амьдрах орчин, эрх чєлєєг хангах гол баталгаа нь тєрийн ч, иргэний ч хувьд хууль болж байна. Чухамдаа хvний эрхийг тунхагласан Yндсэн хууль нь хууль тогтоогчийн жанжин шугам нь болж, тvvний хvрээнд хууль гаргах нь эрх зvйт тєрийн vндсэн чанар байдаг.

Гуравдугаарт, 1992 оны Yндсэн хуулиар тєрийн эрх мэдлийг гурван vндсэн засаглалд хувааж тєрийн тэнцвэртэй байдал, хариуцлага, эрх vvргийн тодорхой хувиарлалт бий болж, харилцан бие биенээ хянах боломж нээгдсэн. Анх Францын соен гэгээрvvлэгч Монтескье эрх мэдлийн хувиарлалтын уг онолоо дэвшvvлснээр дэлхийн олон оронд vvнийг хvлээн зєвшєєрч єнєєдєр хэрэгжvvлж байна. 1992 Yндсэн хуулиар Монгол улсын тєрийн эрх мэдэл Улсын Их Хурал буюу хууль тогтоогч эрх мэдэл, Засгийн газар буюу гvйцэтгэгч, Шvvх буюу хянах эрх мэдэл гэж хуваагдсан болно. Тєрийн зохион байгуулалтын хувьд бид ийнхvv орчин vеийн тогтолцоог сонгож, ямар нэгэн даралт шахалтын нєлєєгєєр бус, єєрийнхєє дотоод зохицол, зохиромжийн дагуу зєрчлийг шийдвэрлэх эрх зvй, зохион байгуулалтын чадвартай болсон нь улс тєрийн тогтвортой байдлыг хангаж байна.

1992 оны Yндсэн хууль тэгэхээр Монгол улсын тусгаар тогтнол, тогтвортой байдлыг билэгдэж бас нєхцєлдvvлж, хvний эрх, эрх чєлєє буюу хvмvvний тvгээмэл ашиг сонирхлын эрх зvйн гол баталгаа нь болж байна.

3. Yндсэн хуулийн vнэмлэхvй чанар

Yндсэн хууль нь бусад бvх хуулийн дээд хууль тогтоомж, vндсийн vндэс учраас уг хуульд тусгагдсан зарчим бусад бvх гарч ирж буй хуулийн дагах ёстой эх нь юм. Нэгэнт бид уг хуульдаа монгол хvний тvгээмэл эрх ашиг, ардчилсан зарчим, тогтолцоог чиг баримжаагаа болгосон тул тvvнийг хэн хамаагvй єєрчлєх боломжгvй. Yvнийг ч урьдчилан сэргийлэх механизм буй. Yндсэн хуулийг зєрчиж буй эсэхийг сахин хамгаалж, гарч ирж буй хууль тогтоомж мєнхийн" зарчмуудтай зохицолдож буй эсэхийг хянаж байдаг Yндсэн хуулийн цэц нь тэгэхээр их ач холбодолтой юм. Их Британий жишээг энд дахин татья. Нэгэнт тэнд Yндсэн хууль гэж vгvй тул тvvнийг сахин хамгаалах Yндсэн хуулийн цэц гэж бас vгvй. Тэгэхээр парламент хууль тогтоох, хуулиа хянах vнэмлэхvй эрхтэй, ганцаараа сюзерен байдаг. Yvнээс vvдэн дєрвєн жилийн хугацаанд ямар парламент сонгогдохоос их юм шалтгаалж, олонхийн суудалтай намын бодлого шууд нєлєєтэй, эрх дархтай байдаг. Харин Yндсэн хуультай, тvvний vнэмлэхvй чанарыг сахидаг Цэцтэй байгаа Монголынх шиг нєхцєлд ээлжилж солигддог олонхийн нам бус харин тvгээмэл чанартай, тvгээмэл зарчмуудыг тунхаглан батласан Yндсэн хууль ялсан намын бодлогын хvрээг тодорхойлж байна. Энэ утгаараа 1992 оны Yндсэн хууль Монголын ард тvмний жинхэнэ эрх ашгийг тєлєєлж, харьцангvй олон жилийн настай байх болов уу.

1992 Yндсэн хууль нь цаг vеийн шаардлагаар аливаа шинэчлэл, нэмэлт єєрчлєлтєд хуульд заасныхаа дагуу нээлттэй байх ёстой нь ойлгомжтой. Харин уг Yндсэн хууль нь зарчмын хувьд онолын болоод практикийн, тvvхэн хєгжлийн тvгээмэл чанаруудыг агуулж чадсанаараа єєрийн ач тусаа тvvнийг бvтээсэн Монголын ард тvмэндээ єгнє гэдэгт єчvvхэн тєдий ч vл эргэлзэнэ.