|
Т.
Алтангэрэл (ХБНГУ 2002 оны 3 дугаар
сар Захиргааны
шvvх ба эрхзvйт
тогтолцоо Монгол
улсад “Эрх
зvйн
шинэчлэл” тєслийн
хvрээнд анх
удаа
захиргааны
шvvх 2002 оноос
туршилт
маягаар
ажиллуулж
эхлэх гэж
байгаа юм байна.
Энэ явдал нь
манай улсад
тєр иргэн
хоерын хоорондын
харилцааг
ардчилсан
зарчмаар хєгжvvлэх
чухал алхам
юм.
Захиргааны
шvvхийн талаар
зєвхєн
хуульчид биш,
хамгийн гол
нь эрхээ
ухамсарласан
иргэн бvр
тодорхой
хэмжээний
мэдлэгтэй
байх нь эрхээ
хамгаалах гэсэн
єєрт нь ач
тустай
байгаад
зогсохгvй
улсдаа асар
их эерэг
нєлєє vзvvлдэг.
Иргэн єєрийн
эрхийн тєлєє
идэвхтэй
тэмцэж чадаж
байвал тухайн
улсын
захиргааны
тогтолцооны
алдаа
дутагдлыг,
авилгал,
хоцрогдлыг,
хvнд суртлыг
тэр
хэмжээгээр
“илрvvлж”,
захиргааны
тогтолцоог
уян хатан,
хурдан
шуурхай,
амьдралд
болон хvндээ
ойр, оновчтой
болгоход гол
тvлхэц нь
болж єгдєг.
Захиргааны
ийм орчин vеийн
тогтолцоо
нийгмийн
бvхий л
салбарт нэвтрэх
нь нийт
салбаруудын
хєгжилд
нєлєєлж, улсын
хєгжилд бие
даасан
хєгжлийн
хvчин зvйл нь
болж єгнє.
Єнєєдєр
Европын
Холбоонд элсэх
хvсэлт
гаргаад
байгаа Зvvн
Европын
орнуудад
чухамдаа
захиргааны
салбарын
хоцрогдол,
авилгал нь
vvнд маш том
саад болж
байна. Нєгєєтэйгvvр
захиргаа нь
гvйцэтгэх
засаглалд
хамардаг.
Засгийн
газар,
захиргааны
бодлого
хэрэгжихдээ
амьдрал дээр
ямар бэрхшээлтэй
тулгарч,
урьдчилан
хараагvй,
бодлогын
болоод
хэрэгжилтийн
ямар алдаа
дутагдал
гарч байгааг
захиргааны
шvvх бэлхнээ
харуулдаг.
Иймээс
бодлого,
тvvний
хэрэгжилтийг
хуулийн
хvрээнд
эргээд хянах,
судлах, залруулах
vvргийг
захиргааны
шvvх гvйцэтгэж
байна. Бид
єєрсдийн
бодлогоо нэг
бол гаднаас
хуулах
маягаар, нэг
бол улс
тєржин
амбицид хєтлєгдєн
єнгєцхєн
тодорхойлох
гээд байдаг нь
илэрхий
харагддаг.
Гэтэл
бодлогыг
тодорхойлох
хамгийн гол
хvчин зvйл нь
зєв суурь судалгаа,
vнэн зєв
статистик,
аргачлал
байдаг. Єєрєє
єєрийгєє
эргээд
хянадаг ийм
тогтолцоо
тєрийн
гvйцэтгэх эрх
мэдлийн
нэгэн чухал
“хєдєлгvvр”
байдаг нь
хєгжилтэй
орнуудын ажлын
арга
барилаас
шууд
харагддаг.
Дашрамд
хэлэхэд
Монгол улс
захиргааны
шvvх байгуулах
тєслийг
хэрэгжvvлэхдээ
эх газрын
буюу нэн тvрvvн
Германы
туршлагаас
тvлхvv авч
байгаа. ХБНГУ-д
захиргааны
шvvх эрх зvй 1960-д
оноос хойш маш
эрчимтэй
хєгжиж, онол
практикийн
хувьд ихээхэн
амжилттай
явна. Эх
газрын энэ
туршлага
“vнэт патент”
болон англи-америкийн
эрх зvйд
нэвтэрч
байна. Их
Британид
захиргааны
хэргийг
шийдэх
дагнасан шvvх сууриа
хэдхэн
жилийн
ємнєєс тавьж
байгаа бол
АНУ-д тусгай
асуудал
хариуцсан
захиргааны
тєрєлжсєн
жижиг шvvхvvд
(тухайлбал
цагаачлалын
асуудлаар)
бий болж
байна (administrative tribunal).
Захиргааны
эрх зvйг бид
механикаар
гаднаас
хуулах,
хиймлээр “бий
болгохдоо”
бус хамгийн
гол нь онолын
vндэс
суурьтай нь
хєгжvvлэх нь
эрх зvйн уг
салбарын
хєгжлийн зєв
механизм
болно гэж
vзэж байна.
Хэрвээ
гадаадын хуулийг
vндэслэх
болвол тухайн
улсын онцлог,
тухайн
заалтын гарч
ирэх болсон
шалтгаан,
vндэслэл
зэргийг
байнга
нарийн
харгалзаж
байх нь чухал
юм. Монголын
эрх зvйн
уламжлалд
захиргааны
хэргийг нь
єнєєг хvртэл
иргэний эрх
зvйн салбарт
багтааж
шийдэж
байснаас
гадна
ерєєсєє захиргааны
эрх зvй нь
нийгмийн
харилцааны
“єєр тогтолцоонд” єсч
єндийсєн.
Єєрєєр
хэлбэл маш
хvчтэй тєр,
“жижигхэн”
иргэн гэсэн
харьцаатай
нийгэмд
vйлчилж
байлаа.
Тэгвэл
єнєєдєр
эсрэг
харьцаатай
нийгэмд
агуулга, арга
хэлбэрийн
хувьд
vндсээрээ
шинэчлэгдэх
хэрэгтэй болж
байна. Тийм
учраас уг
“шинэ”
харьцааг захиргааны
материаллаг
эрх зvй болон шvvх
аргачлалын
(процедур)
хувьд хэрхэн
хэрэгжvvлэх
тал дээр маш
нарийн
судалгаа
хийж, онолын
суурь бий
болгож явах
нь эрдэмтэн,
шvvгч,
хуульчдад их
чухал байна.
Єєрєєр
хэлбэл бид
хуулиа
тайлбарлах,
зєвтгєх
ардчилсан эрх
зvйт тєрийн
тогтсон
зарчмуудыг
хєгжvvлж, vvнийг
нь ямарч
хуульч мэдэж,
дагаж, эцэст
нь ямар нэгэн
хувийн
vзэмжинд бус эрх
зvйт тєрийн
зарчимд
тулгуурласан
материаллаг
болон шvvхийн
эрх зvйтэй
болмоор байна.
Єнєєдєр
Монголд
газар авч
байгаа хээл
хахуулийн
нэгэн цаад
шалтгаан нь
энэхvv онолын
vндэс
суурьгvй,
зарчмын
уялдаа
авцалдаагvй,
цоорхойг нь
ашиглаж
болохуйц
зарим
“хиймэл” хуулиуд
юм гэж бодож
байна.
Хуулийг
vндэслэн тайлбарласан,
эрх зvйн онол,
зарчмыг нь шинжлэх
ухааны
vvднээс
судалж
нэгтгэсэн
эрдэмтдийн
бvтээл хомс
бас
хоцрогдсон,
Монголын
хуулийн
нэгдсэн
тайлбар
байхгvйгээс
дараа
дараагийн
“алдаа” ийнхvv
гарахад
хvргэж байна.
Энэ нь
эцэстээ шууд
бусаар
нийгмийн амьдрал,
улсын
хєгжилд асар
том саад
болж, хvндрэл
учруулж
байна. Захиргааны
шvvхийн vндсэн
ажил нь
хохирогч иргэн
эсвэл
байгууллага
гомдол
гаргасны дагуу
тєрийн
захиргааны
албан
тушаалтны гаргасан
актыг хянаж,
шалгах явдал
юм. Захиргааны
акт нь иргэнд
эрх олгох (
Доржид
vйлчилгээний
газар нээж
ажиллуулах
зєвшєєрєл
єгєх) эсвэл иргэний
эрхийг
хязгаарлах
(тухайлбал
Баянхошууны
нэг
сургуулийг
хааж хvvхдvvд нь
сургуульгvй
хоцрох)
маягаар байж
болох
жишээтэй. Аль
аль акт нь
процедурын болоод
материаллаг
талаасаа
захиргааны зєв,
оновчтой
шийдвэр байж
болно. Тэр
тохиолдолд
уг акт хvчин
тєгєлдєр
vлдэнэ. Харин
vйлчилгээний
газар
ажилуулах
гэсэн Дорж
авах естой
гэж vзсэн
зєвшєєрлєє
авахгvй,
татгалзсан
хариу авбал,
хvvхдvvд нь
сургуульгvй
хоцорсон
эцэг эхчvvд
болон хvvхдvvд
єєрсдгийгєє
хохирсон гэж
vзээд энэ талаар
захиргааны
ажилтан нь
шийдвэрээ
єєрчлєхгvй
гэвэл
захиргааны
шvvхэд уг шийдвэрийн
эсрэг хандах
естой юм. Шvvх
захиргааны
албан
тушаалтны
гаргасан уг
шийдвэр хуулийн
дагуу
эсэхийг
шалгаж хууль
бус гэж vзвэл
захиргааны
шийдвэр хvчин
тєгєлдєр болж
чадахгvй
болно.
Ерєнхий дvр
зураг нь ийм
энгийн мэт боловч
vнэндээ энэ
бvхэн олон
шат
дараалалтай,
маш нарийн
байдаг.
Хамгийн гол
нь шvvх нь захиргааны
хэргийг шvvх
арга барил,
процедурын
болоод
материаллаг
эрх зvйн
зарчмуудыг маш
сайн мэдэж
сахиснаар
энэ бvх системийн
зєв
ажиллагаа,
утга
агуулгыг
бvрдvvлж
байгаа юм. Захиргааны
ажилтан
эрхээ
хэтрvvлсэн
байна уу
эсвэл эрхийн
хvрээндээ
шийдвэрээ
гаргасан
байна уу,
тухайн
шийдвэрийг
гаргах эрх тvvнд
хуулиар
олгогдсон
эсэх, хуулийг
зєв ойлгож
шийдвэрийг
гаргасан
эсэх, иргэний
итгэл
найдлагыг
харгалзаж
vзээгvй эсэх
гэх зэрэг
асуудлуудыг
материаллаг
талаас нь
нарийн
судлах нь
чухал юм.
Эдгээр нь
ардчилсан
эрх зvйт
нийгэмд бие
даасан vндсэн
зарчмууд
болдгийн
хувьд
нэгтгэн
нэрлэх нь
хэрэгтэй
болов уу.
Эдгээр
зарчмуудыг шинэ
шvvх маань
хэвшvvлж
дагаж байвал
ардчилсан
тогтолцоо
бvрдэхэд амин
чухал vvрэг
гvйцэтгэнэ: ·
·
Хуулийн
тэргvvлэх
зарчим
(захиргаа нь
ч, захиргааны
шийдвэр,
тогтоол
захирамж ч
хуулинд
захирагдана,
тухайн хууль
нь эргээд дээд
шатны
хуулинд
тухайлбал Yндсэн
хуулинд
захирагдана
гэсэн vг,
єєрєєр хэлбэл
нормуудын
шатлалд
хууль vргэлж
тэргvvлэх эрх
эдэлнэ. Энэ
утгаараа
нийгэмд эрх зvйн
засаглал
ноерхоно
гэсэн vг.) ·
·
Хуулийн
давуу эрхийн
зарчим (хvний
эрхэд халдах,
хязгаарлах
эрхийг
зєвхєн хууль
эдэлнэ, харин
захиргаа нь
гагцхvv
хуулиар
олгосон
эрхийн дагуу
иргэний
эрхэд халдаж
болно) ·
·
Эрх
мэдлийн
хувиарлалтын
зарчим (засаг
захиргаа нь
тодорхой
хэмжээгээр
бие даасан, бодлогоо
хэрэгжvvлэх
єєрийн гэсэн
эрх мэдлийн
хvрээтэй байх
нь ардчилсан
нийгэмд
зайшгvй чухал
байдаг ) ·
·
Тэнцэтгэлийн
зарчим (засаг
захиргаа
эрхээ эдлэн
шийдвэр
гаргахдаа
олон нийтийн
эрх ашиг,
тухайн
иргэний эрх
ашиг хоерыг
жинлэн, ашиг
сонирлыг
тэнцэтгэх
зарчим ) ·
·
Иргэний
итгэл
найдлагыг
харгалзах
зарчим
(тухайлбал
барилгын
зєвшєєрєл
авна гээд
иргэн итгээд
тодорхой
хэмжээний
зардал
гаргаад байж
байтал бvvр
хойно гэнэт
татгалзсан
хариу ирдэг,
эсвэл
захиргаа
ямар нэгэн
хариу єгєхгvй
чимээгvй байх
нь ойлгомжгvй
байдлыг vvсгэдэг.
Эдгээр
тохиодолд
шvvх эрх зvйн
найдвартай
орчинг
хангах
vvднээс
иргэний
итгэлийг харгалзаж
vздэг , актыг
иргэний талд
шийднэ) Эдгээр
зарчмыг
дvгнэвээс
хуулийг маш
дээдэлсэн,
тvvнд итгэх
иргэний
итгэлийг
хамгаалсан
байна.
Ингэснээрээ
ч эрх зvйн
баталгаатай
найдвартай
орчинг бий
болгож байна.
Ардчилсан
нийгэмд ард
иргэдийн
тєлєєллєєс бvрдсэн
хууль
тогтоогч
байгууллага,
тvvний гаргасан
хуулийн
давуу эрхийг
хvлээн зєвшєєрч,
гvйцэтгэх
болон шvvх эрх
мэдэл
хуулинд захирагдах
зарчим нь
єєрєє
єєрийгєє
хуулиар
удирдах
ардчилсан
эрх зvйт
тогтолцооны vндэс
юм. Эцэст нь
хэлэхэд
Монгол улс
захиргааны
шvvхтэй
болсноор
авилгалтай
тэмцэх бодитой
том алхам
хийж байна
гэж бодож байна. |