ИНТЕРНЕТИЙН ЭРХ ЗYЙН

ГЛОБАЛЬ ЗОХИЦУУЛАЛТ

 

 

Боннын Т.Алтангэрэл

University of Durham, UK

 

 

Холбогдох ном зvй:

Andreas Bartosch, Europaeisches Telekommunikationsrecht in den Jahren 2000/2001, EuZW, 389,

13/2002; http://www.findlaw.com; Lemley, Mark A./Samuelson, Pamela, Software and Internet Law, New York, 2000; http://www.un.or.ar/uncitral; Christian Dietrich, Der Zugang einer per E-mail uebermittelten Willenserklaerung, Kommunikation & Recht, 3, 2002; Ivo Geis, Die neue Signaturverordnung: Das Sicherheitsssystem fuer die elektronische Kommunikation, Kommunikation & Recht, 2/2002; Lothar Determann, Electronic Business in den USA.

 

ХХ-р зуунд хvн тєрєлхтєн нэгэн том нээлт хийсэн нь шинэ орон зайг бий болгож амьдрах орон зайгаа тэлсэн явдал юм. Энэ шинэ орон зайг цахим орон зай (Cyberspace) гэх бєгєєд хvний оюуны бvтээл болсон тэр нь хvн тєрєлхтєний амьдралд онцгой єєрчлєлт гаргаж, цаашид ч єнєєдєр санаанд оромгvй олон зvйлийг ч нээж єгч магад. Ямартаа ч єчигдрийн, єнєєдрийн цаг хугацаа, орон зайн ойлголтын тухай утга агуулга шинэчлэгдэн баяжиж, хvн хязгааргvйн vзvvрээс барьсан мэт, тэр нь цаашлаад оюуны эрх чєлєє рvv хєтлєх мэт санагдах юм. Бид материаллаг зvйлээс хамаарах нь багасч (наад зах нь цааснаас хамаарахаа больж, мєн тодорхой байр савгvй интернет банк, виртуаль шvvх гэх мэт юм бий болов!), бидний сонгодог ойлголтууд, нэршил зэрэг нь єєрчлєгдєх болж байна. Энэ бvхэн нь гэтэл ирээдvйн их єєрчлєлтийн гагцхvv эхлэл л аж. Юутай ч бид єнєєдєр шинэ эдийн засаг буюу New economy-ийн тухай ярьж, цахим мєнгєєр гvйлгээ хийж, цахим дуудлага худалдаанд оролцож, хялбар, хурдан, маш єргєн сонголт бvхий шинэ тєрлийн зах зээлд ороод байна. Барьж болох, бодит биет бvхий ертєнц цахим сvлжээнд биет биш болж байгаа нь хамгийн энгийн жишээ юм. Тухайлбал бид бараа гэж биет зvйлийг ойлгож эрх зvйн хувьд тэгж л тодорхойлж мэддэг байсан бол єнєєдєр software буюу программ хангамж, mp3 буюу цахим дуу хєгжим худалдааны эргэлтэнд орж байгаа нєхцєлд барааны биет гэсэн утга агуулгыг ч єєрчлєх хэрэгтэй байна. Эсвэл, жишээ нь цахим сvлжээгээр улс гvрэн дамнан худалдаанд орж буй программ хангамжид гаалийн татварыг хэрхэн ногдуулах, аль улс нь авах, татварыг хэрхэн давхардахгvй байх гэх мэт эдийн засаг болоод эрх зvйн ач холбогдол бvхий асуудал гарч байна.

Цахим ертєнц нь гагцхvv мэдээлэл авах, солилцох хэрэгсэл байхаа хэдийнээ больж хил хязгаар vл харгалзсан эдийн засаг, эрх зvйн єргєн хvрээний vйл ажиллагааны талбар болов. Тус бvр єєрийн соёл, эдийн засаг, эрх зvйн тогтолцоотой зуу гаруй улс гvрэн интернетэд холбогдож, цахим сvлжээ нь бизнес, худалдаа, татвар, мэдээлэл боловсрол, холбоо харилцаа, ажил хєдєлмєр, эрvvл мэнд, зугаа цэнгэл гээд нийгмийн олон харилцааг єєртєє нэгтгэж байна. Интернет нь хєгжилтэй орнуудад эдийн засгийн чухал салбар болж хэдэн сая долларын эргэлтэд хvрч, АНУ нь программ хангамж, технологиор нэн ялангуяа тэргvvлж, бусад орнуудын энэ салбарын хєгжилд шууд ба шууд бусаар нєлєєлж байна.

Чухамдаа ийнхvv олон тєрлийн харилцааг єєртєє агуулсан мэдээлэл технологийн орон зай нь ямар нэгэн зохицуулалт шаардаж тvvнийг єнєєг хvртэл гол тєлєв техник єєрєє хийж иржээ. Єєрєєр хэлбэл тухайлбал мэдээллийн болон хувийн нууц, зохиогчийн эрхийг хамгаалах тал дээр нууц vг болон бусад хэлбэрээр хамгаалж ирсэн. Гэсэн ч цахим харилцаа єргєжих тусам тvvний зохицуулалтыг техник дангаараа хариуцаж дийлэхгvй болж, энэ тал дээр улс хоорондын нэгдсэн хамтын ажиллагаа, эрх зvйн зохицуулалтын шаардлага єсч байна. Учир нь хувь хvний эрхтэй шууд холбогдож байгаагийн хувьд хувийн болон мэдээллийн нууц хамгаалалт, зохиогчийн эрх, насанд хvрээгvй хvний эрх, хэрэглэгчийн эрх, чєлєєт єрсєлдєєний хамгаалалт зэрэг техникээр шийдчихэж боломгvй асуудлыг эрх зvйгээр зохицуулах шаардлагатай болж байна. Интернет нь аяндаа єєрєє єєрийгєє аваад явчихна, ямар нэгэн зохицуулалт хэрэггvй гэж vздэг тал бий ч дээрх нь интернетийг хязгаарлах гэсэн зохицуулалтууд бус, тvvний нээлттэй, vр ашигтай, тэнцвэртэй хэрэглээг л хангах зохицуулалт юм. Интернетийн эрх зvйн зохицуулалтыг єнєєгийн байдлаар нэг талаас тухайн улс орны эрх зvйгээр эсвэл аль нэг олон улсын байгууллагын нэгдсэн эрх зvйгээр хийж болох юм. Чухам энэ vvднээс дэлхийн улс хоорондын олон улсын байгууллагууд болох Дэлхийн Худалдааны Байгууллага, Дэлхийн Оюуны Ємчийн Байгууллага, НYБ (тvvний Худалдаа Хєгжлийн хороо) эсвэл Парис дахь Олон Улсын Худалдааны Танхим зэргийн эрх зvйн нэгдсэн зохицуулалтыг (soft-law) боловсруулан гаргаж, улс гvрнvvд уг гэрээнд нэгдэж болох юм. Чухамхvv нэгдсэн, глобаль зохицуулалт нь интернет шиг хаана ч адилхан vзэгдлийн хувьд илvv оновчтой, єнєєгийн олон бэрхшээлийг шийдэж чадах арга юм. Ингэснээр дэлхийн хаана ч оршин суух хэрэглэгчдийн хувьд ч олон зvйл хялбаршиж, эрхээ хаана хэнээр яаж хамгаалуулахаа мэддэг болно. Гэхдээ энэ аргын нэг дутагдал нь олон улсын нэгдсэн гэрээг боловсруулан батлахад доод тал нь таваас арван жилийн хугацаа єнгєрдєг бєгєєд тэр хооронд интернет, мэдээллийн технологи нь хєгжєєд хичнээн єєр болохыг хэлэх аргагvй. Олон улсын тvвшинд єнєєдєр НYБ-ийн загварчилсан хуулиуд тухайлбал электрон худалдааны загвар хууль (1996), Дижитал гарын vсгийн тухай загвар хууль (2001), мєн Дэлхийн Худалдааны Байгууллагаас Худалдаатай холбоотой оюуны ємчийн асуудлуудын тухай гэрээ (TRIPS) зэрэг байна. Европын Холбоо нь ганцхан интернет бус бvх тєрлийн электрон холбоо харилцааг нэгтгэн электрон харилцааны эрх зvйн салбар (телефон холбоо, радио телевиз) болгож нийт 22 удирдамж гаргасан байна. Зєвхєн интернетийн салбарт гэхэд электрон харилцааг зохицуулах удирдамж, электрон худалдааг зохицуулах удирдамж, Зохиогчийн эрхийг хамгаалах удирдамж, Мэдээллийн нууцыг хамгаалах удирдамж, Дижитал гарын vсгийн тухай удирдамж зэргийг гаргаж гишvvн орнуудаараа дамжуулан хэрэгжvvлж байгаа. Эдгээр удирдамжаас гол тєлєв хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалсан бодлого харагддаг.

Олон улсын тvвшинд биш юмаа гэхэд интернетийн эрх зvйн асуудлыг нэг улсын тvвшинд судлах, тодорхой алхмууд хийх нь улам бvр интернетээс хамаарч буй єнєєгийн нєхцєлд зайлшгvй юм. Цахим ертєнцєд яг л бодит амьдралд гардаг асуудлууд ижилхэн тулгарч буй учир тэдгээрийг эрх зvйн vvднээс шийдэх л хэрэгтэй болно. Наад зах нь бидэнд имэйлийг эрх зvйн vvднээс бичгэн хэлбэр гэж vзэх vv vгvй vv гэдэг дээр асуудал тулгарч байна. Олон улсын худалдаанд талууд хоорондын харилцааны чухал хэрэгсэл нь имэйл болж байдаг ч улс бvр тvvнийг янз бvрээр авч vздэг. Ямартаа ч АНУ, Европын Холбооны улс орнууд, Ємнєд Солонгос зэрэг орнуудад цахим гарын vсэг гэдэг тухайн хvнд л ганц хувь байх дижитал тvлхvvрийг эрх зvйн хувьд хvлээн зєвшєєрч нийгмийн харилцаанд оруулж эхэлжээ. Имэйлийг хувь хvн дижитал гарын vсгээрээ баталгаажуулах боломжтой болсноороо эрх зvйн бичгэн хэлбэрт тооцож, шvvхийн нотолгоо гэж хvлээн зєвшєєрєгдєж байна.

Интернет хэрэглэгч ихтэй орнууд интернетийн эрх зvйд эртнээс анхаарч єєрийн хууль тогтоомжоор зохицуулж ирсэн бєгєєд зохицуулалтын арга хэлбэрээс нь тухайн салбарын хєгжил дэвшил ихээхэн хамаарч байдгийг улс орнуудын жишээ харуулж байна. Монгол улс шиг хот суурин бага, хvмvvс нь бие биенээсээ алслагдан оршиж буй нєхцєлд интернетийг нийгэм эдийн засгийн харилцааны нэгэн чухал хэрэгсэл болгож давуу талуудыг нь vр ашигтайгаар ашиглах нь зvйтэй юм. Тиймээс интернэт хэрэглээний эрх зvйн чєлєєт найдвартай орчинг бvрдvvлж єгвєл хєгжлийн хєшvvрэг болох нь дамжиггvй. Эрх зvйн чєлєєт орчин, зєв хамгаалал тус салбарын хєгжилд vлэмж чухал vvрэг гvйцэтгэдгийг АНУ-ийн жишээн дээр харж болно. Нэг талаас технологи, software зэргийг хєгжихєд нь дэмжиж (хориогvй л болно гэсэн зарчим, хєдєлмєрийн нэлээн чєлєєт хууль, єрсєлдєєнийг дэмжсэн бодлого гэх мэт) нєгєє талаас зохиогчийн эрхийг хамгаалах орчинг хэлж байгаа юм. АНУ-д аливаа зvйлийг хуульчлахаас илvv тєлєвшсєн зарчмуудыг дагах маягаар (Codes of Conduct) зохицуулах хандлага ажиглагддаг.

Интернеттэй холбогдож єнєєдєр доорхи эрх зvйн асуудлууд ямар нэг аргаар зохицуулалтаа хvлээж байна:

        Мэдээллийн нууцын хамгаалалт (гол тєлєв тєрийн байгууллагуудтай холбоотой, мєн хувийн мэдээллийг цааш нь дамжуулах, ашиглахаас хэрхэн хамгаалах гэх мэт)

        Зохиогчийн эрхийн хамгаалалт (программ хангамжийн зохиогчийн эрхийг хамгаалах, домэйн нэрийн хамгаалалт, бусад тєрлийн бvтээлийн зохиогчийн эрхийн хамгаалал )

        Цахим худалдааны зохицуулалт (тухайлбал цахим худалдааны онцлогийг тулгуурлан хэлцлийг ямар нєхцєлд байгуулагдсан гэж vзэх, гэрээний хэлбэр ямар байх, хайлтын системыг эрх зvйн тєлєєлєгч, зуучлагч гэж vзэх эсэх (АНУ-д жишээ нь хайлтын систем улам л ухаалаг болоод байгаа учир эрх зvйн хариуцлага vvрэх хэрэгтэй гэж vзэж байна)

        Єрсєлдєєнийг дэмжих (монополийг хорих, зах зээлийг хязгаарласан нууц хэлцлийг хорих, vнийн чєлєєт уян хатан тогтолцоог дэмжих)

        Хэрэглэгчийн эрхийн хамгаалалт (интернетээр худалдаж авсан барааг буцаах эрх, сурталчилгааны vнэн зєвд итгэх хэрэглэгчийн эрхийг хамгаалах )

        Татварын асуудал (интернетээр ямар нэг бараа, vйлчилгээ явуулагчаас хэрхэн татвар авах, vйлчлэгчийн байршлаар эрх зvйн сонголтыг хамааруулах эсэх )

        Интернет дэх гэмт хэрэг, тvvнтэй тэмцэх арга хэлбэр

        Интернет банк байгуулах, интернет биржийн худалдаа явуулах эрх зvйн орчинг бvрдvvлэх (бие биенээсээ алслагдсан Монголын нєхцєлд сvлжээгээр дамжуулан мєнгєний гvйлгээ хийх, цахим мєнгє ашиглах ихээхэн ач холбогдолтой байж болно)

Мэдээллийн энэ мэт технологийг єргєнєєр ашиглаж, vр шимээс нь хvртэж, эрх зvйн vvднээс хvлээн зєвшєєрч чєлєєт найдвартай орчинг нь бvрдvvлвээс интернет манай нийгэм эдийн засгийн нэгэн ирээдvйтэй салбар болно гэдэгт итгэлтэй байна.