|
ЄРСЄЛДЄЄНИЙ
ЭРХ ЗЇЙН ОНОЛЫН ЇНДЭСЛЭЛ “Боннын” Т.Алтангэрэл
ХБНГУ-ын
Ханноверийн Их сургууль, Их
Британий Дюрэмын Их Сургууль, магистрант Єнєєдєр дэлхий дээр эдийн засгийн глобаль хэмжээний їзэгдлїїд болох
хувьчлал, хувиарлалт, либералчлал, олон улсын худалдаа зэрэг газар авч, нэг
улс, нэг хїний эрх мэдлээс хэтэрсэн их хурд, эргэлт, єєрчлєлт, харилцаа орчин
цагийн хэмнэл болсон гэлтэй. Эдийн засгийн эдгээр том їйл явц эргээд улс орон,
хувь хїн бїрт шууд болоод шууд бус замаар, сєрєг болоод эерэгээр нєлєєлж байна.
Харин энэхїї сєрєг їр нєлєєг нь аль болох багасгах, “хатуу” їр дагаварыг нь
зєєлрїїлэх, ард тїмний эрх ашгийг хамгаалах, улс орны хєгжлийг зєв жолоодох
эрхэм їїргийг тєр улс, олон улсын эрх зїйн субьектууд гїйцэтгэх учиртай.
Нэгэнтээ тєвлєрсєн тєлєвлєгєєт эдийн засаг єєрийн амьдрах чадваргїйгээсээ “жам
ёсны” чанараар илїї зах зээлийн тогтолцоонд байраа тавьж єгч байгаа єнєє їед
бид зах зээлийн тухай, тїїний мєн чанар, сєрєг ба эерэг тал, тєрийн оролцоо,
зохицуулалтыг судлах, їїний їндсэн дээр бодлогоо зєв тодорхойлох ёстой нь
ойлгомжтой. Зах зээл гэдэг нь эргээд єєрєє олон талтай єргєн ойлголт учир энд
гагцхїї тїїний гол цєм болсон єрсєлдєєний тухай ойлголтыг авч їзэх бєгєєд
чухамдаа єрсєлдєєнийг эрх зїйн їїднээс хэрхэн яаж зохицуулсанаар зах зээлд
харилцан ямар їр нєлєє їзїїлж буйг їїнээс харж болох юм. АНУ, Европын холбоо
зэрэг дэлхийн том том зах зээлїїдэд єрсєлдєєний эрх зїйн зохицуулалт нэлээн эртнээс
хєгжиж, нэн ялангуяа АНУ-ын хууль дэлхийн бусад оронд їлгэр загвар нь болж, їе
їе шинэчлэгдэж энэ талаар онолын болоод практикийн багагїй туршлага
хуримтлуулсан нь бий ч ерєєсєє зах зээлийн хэлбэлзэл єєрчлєлтєєс хамаарч тїїний
їзэл баримтлал ч даган байнга хувьсдаг салбар юм. Гэлээ гэхдээ зах зээлийн
эдийн засгийг сонгосон аливаа улсад єрсєлдєєний эрх зїйн зохицуулалт нэг ёсны
эдийн засгийн, чєлєєт зах зээлийн бодлогын їндэс суурь нь болж єгдєг. Монголын
эдийн засгийг эдгээр улсынхтай харьцуулахын аргагїй ч єєрийн гэсэн жижиг зах
зээлээ хэрхэн зєв, їр бїтээлтэй удирдан зохицуулах, зах зээлд чєлєєт
єрсєлдєєнийг тогтоон барих, зах зээлд оролцогчдын тэгш эрх ашгийг хангах, гадаадын
хєрєнгє оруулалтыг дэмжих идэвхтэй механизм
шаардлагатай. Тэр тусмаа манайх шиг жижиг зах зээлд монополь їїсэх, ноёрхогч їнийг
тогтоох нь ихээхэн аюултай, хурдан тархацтай, мєн жижиг аж ахуйн нэгжїїдийг
“залгиж”, єрсєлдєєнийг хязгаарлах нєхцєл бїрдэхэд амархан, авилга газар авсан
учир уг асуудалд эдийн засаг хууль зїйн нэгдмэл цогц бодлогоор хандаж байнгын
анхааралдаа байлгах нь чухал юм. Монгол Улсын Шударга бус єрсєлдєєнийг хориглох
тухай (1993) болон Хэрэглэгчийн
эрхийг хамгаалах тухай (1991) зэрэг хуулиуд нь шударгаар зах зээлд оролцох
талаархи хоёр гол хууль бєгєєд нэг нь шударга єрсєлдєєн буюу зах зээлд оролцогч
аж ахуйн нэгжїїдийн эрх їїргийг хуульчисан бол нєгєє нь хэрэглэгч, олон нийтийн
эрх ашгийг хамгаалсан хууль (тэр
утгаараа чєлєєт єрсєлдєєнийг дэмжсэн) учир энэ хоёрыг онолын нэг цогцоор авч їзэх хэрэгтэй юм. Уг
єгїїлэлд єрсєлдєєний эрх зїйн онолын їндэслэл болох эдийн засгийн болон хууль
зїйн ойлголтууд, мєн энэ асуудлын хїрээнд улс орнуудын болоод манай хуулийн
онцлогоос авч їзэх бєгєєд асуудлын хїрээ їнэхээр єргєн учир хяналт, процедурын
асуудал нь хэдий сонирхолтой боловч энд гагцхїї материаллаг эрх зїйн їндсээр
хязгаарлах юм. Тэгэхээр юуны ємнє чєлєєт єрсєлдєєн болоод монополь хоёрын зах
зээлд їзїїлэх їр нєлєє, аль нь ямар учраас илїї вэ гэдгийг товчхон сонирхох нь
зїйтэй болов уу гэж їзэж байна. Єрсєлдєєн ба монополь Єнєєгийн байдлаар дэлхийд ємнє нь тєрийн “жам ёсны” эрх мэдэл
гэгдэж байсан холбоо харилцаа, эрчим хїч, зам тээвэр, хэвлэл мэдээллийн
хэрэгсэл, шуудан харилцаа зэрэг салбарууд (Монгол
улсад аажмаар ємнє нь бїгд тєрийн ємч байсан ихэнх салбарууд хувьчлагдаж байна,
тухайлбал ноолууран бїтээгдэхїїн, мах, махан бїтээгдэхїїний їйлдвэрлэл, холбоо
харилцаа) хувьчлагдан єрсєлдєєнт тогтолцоонд шилжиж байгаа мєн олон улсын
харилцаа асар нягтаршснаар єрсєлдєєний тухай хуулиуд ч нэлээн шинэчлэгдэн, ач
холбогдол нь нэмэгдэж, одоогоор єрсєлдєєний тухай хуулийн ная гаруй тєрєл байна
гэж їздэг (Нэршлийн хувьд ч єєр єєр,
тухайлбал: АНУ-д Antitrust law (Sherman Act, 1890, Clayton Act, 1914, Federal
Trade Commission Act, 1914); Их Британид Restrictive Trade Practice 1976, Fair Trading Act,
1973, Resale Price Act, 1978 Competition Act 1980; ХБНГУ-д Gesetz gegen der
Wettbewerbsbeschraenkungen, Kartellrecht; БНСУ-д Monopoly Regulation and Fair
Trade Act, 1981; Японд Prohibition of Monopoly and Maintenance of Fair Trade
Act, 1947; Монгол улсад Шударга бус єрсєлдєєнийг хориглох тухай, мєн їїнд
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг хамруулж болох юм). Тэгэхээр
єрсєлдєєн байснаар ямар ашигтай байна вэ? Эдийн засагчид єрсєлдєєн бїхий зах зээлийг
монопольтой харьцуулан єрсєлдєєний їед
илїї хямд їнэ, чанартай бїтээгдэхїїн, єргєн сонголт, єндєр їр бїтээл бий гэсэн давуу талуудыг
нэрлэж байна. Мєн єрсєлдєєн байгаа тохиолдолд хэрэглэгчийн эрх ашиг маш сайн
хамгаалагдаж чаддаг аж (Asch, Industrial
Organisation and Antitrust Policy, Wiley, 1983, ch 1; Lypsey and Chrystal,
Principles of Economics, Oxford University Press, 1999, ch 9). Єрсєлдєєний
ач холбогдлыг жагсаавал: 1.
Їр бїтээлтэй хувиарлалт Эдийн засгийн онолын їїднээс эдийн засгийн
нєєц нь тєгс єрсєлдєєний їед бараа їйлчилгээ болон тэнцвэртэй хувиарлагддаг гэж
їздэг (Lypsey and Chrystal, Principles of
Economics, Oxford University Press, 1999, p 139). Хэрэглэгчид єєрсдийн
тєлєх боломжтой гэсэн їнээр шаардлагатай хэмжээгээр нь хангасан бараа
їйлчилгээг худалдан авах нєхцєл бїрддэг. 2.
Їр бїтээлтэй їйлдвэрлэл Тєгс єрсєлдєєний їед їйлдвэрлэгчид аль
болох бага зардлаар бараагаа їйлдвэрлэж, зах зээлд гаргадаг. Їнэтэй барааг
худалдан авагч авахгїй бєгєєд илїї хямд їнэ бїхий бараа їйлчилгээг санал болгох
єєр нэгэн нийлїїлэгчээс худалдан авахыг бодно. 3.
Їр бїтээлтэй хєшїїрэг Їйлдвэрлэгч нь єрсєлдєєний їед єєрийн
бїтээгдэхїїнээ зах зээлд борлуулахын тулд їргэлж шинэчлэх, шинэ технологи
эрэлхийлэх болно. Тэгвэл монополийн їед дээрх гурван їзїїлэлт эсрэгээр эргэж,
їйлдвэрлэгч нь їнийг тодорхойлж, їнийг нэмэх бїрэн боломжтой байдаг. Монополь
гэдэг нь тухайн аж ахуйн нэгжийн зах зээлд эзлэх хувийг илэрхийлж байгаа ч
монополь нь эдийн засгийн хувьд олон хїчин зїйлээс шалтгаалдаг (Шударга бус єрсєлдєєнийг хориглох тухай
хууль, 5.1,2). Энэ нь жишээ нь бараа, їйлчилгээний тухайн салбар, газар
зїйн байршил, цаг хугацааны (тїр
зуурын давуу байдал) хїчин
зїйлээс хамаарч тухайн компаний зах зээл дэх хувь хэлбэлздэг. Ерєнхийдєє бол
тухайн компани барааныхаа эсвэл їйлчилгээнийхээ їнийг ихээхэн хэмжээгээр нэмлээ
ч хэрэглэгчийн тоогоо алдахгїй байх явдлыг монополийн байдал їїссэн буюу
компани єрсєлдєгчгїй учраас ашиг орлогоо нэмэгдїїлэхээр їнээ дураараа нэмэх
нєхцєл нь бїрдсэн гэж ойлгодог. Зах зээлд эзлэх хувийг нарийн тогтоож, барууны
орнуудад тусгай хїснэгт болгон гаргасан байдаг (Монголын Шударга бус єрсєлдєєнийг хориглох тухай хуулинд 3%, тїїнээс
дээш хувийг эзлэхийг давамгай байдал гэж тогтоосон байна. 5.1. Барууны орнуудад
5% -иас эхэлдэг). Ингэснээр єрсєлдєєнийг зохицуулах алба (Энэ нь аль ч улсад гол тєлєв Сангийн яаманд
харьяалагдах тєрийн захиргааны байгууллага байдаг) аль нэг компани зах зээлийн хэдэн хувийг эзэлж
байгааг нь їзэж, 5%-иас дээш хувьтай компаниудыг єрсєлдєєнийг хязгаарлах
їйлдэл хийхийг нь хянаж суудаг. Тухайн компаний бараа, їйлчилгээний зах зээлд
эзлэх хувь нь ихсэх тусам (...50,80,90%)
тус хорооны хяналт улам нарийсч, тус компаний босоо (бусад салбартай
нийлэх) болоод хэвтээ (ижил салбарын) гэрээ хэлцлийг хянан ажигладаг. Манайх уг
хувийг 3%-иас дээш гэж
тогтоосон байна. Ер нь зах зээл дэх давамгай байдлыг тїїнд эзлэх хувиар нь
тогтоохоос гадна єєр аргачлал байж болохыг АНУ-ын жишээ харуулж байна. Тэнд зах
зээлд эзлэх хувиас гадна тїїнд їзїїлэх нєлєєний їзїїлэлтээр давамгай байдлыг
тогтоодог (Market power). Учир нь
хєрєнгє оруулагч жаахан илїї сайн ажилласныхаа тєлєє, зах зээлд эзлэх хувь 5
эсвэл 3% хїрэв її їгїй її,
хуулийн хяналтанд орох тийм ч сонирхолгїй байдаг. Энэ нь ялангуяа манайх шиг
хєрєнгє оруулалтыг аль болох дэмжихээр бодлого барьж буй оронд харж їзэх л
асуудлын нэг болов уу. Гэхдээ цэвэр буюу тєгс єрсєєлдєєн болоод дан ганц монополь амьдрал
дээр тохиолдох нь ховор, бараг боломжгїй юм. Єрсєлдєєн нь єєрєє онолын хувьд
эдийн засагчдын дунд нэлээн маргаантай, олон талт асуудалдаа ордог бєгєєд
тїїний сєрєг їр дагавар ч гэж мєн л байдаг. Компаниуд заавал єрсєлдєхєєрєє биш,
нийлэхээрээ, хамтран ажиллахаараа илїї їр бїтээлтэй байх тохиолдол бишгїй.
Чухам ийм тохиолдолд монополийг буруутгах аргагїй. Энэ тохиолдолд Их Британий
жишээ илїї оновчтой санагдаж байна. Учир нь энд тухайн монополь эсвэл хэлцэл
олон нийтийн эрх ашигт илїї їйлчилж байнаа гэж шїїхийн ємнє баталж чадах юм бол
заавал хууль бус гэж їздэггїй. “Єрсєлдєєнєєс ангид” байх салбар ч гэж байна. Тухайлбал хєдєє аж
ахуй онцгой салбарт тооцогддог єєрєєр хэлбэл єрсєлдєєний хатуу тоглоом уг
салбарт хортой їр нєлєє їзїїлдэг гэж їздэг учир Европын холбоо уг салбарт
єрсєлдєєнийг хязгаарлах бодлого барьдаг (Common
Agricultural Policy of EC. АНУ-ын эрдэмтэд гэвч энэ бодлогыг Европ уламжлалаа
хадгалах гэсэн л санаа гэж їзсэн нь ч бий ).
Жишээ нь зарим оронд (Их Британи) газартай
холбоотой хэлцлїїд, хэвлэл мэдээлэл хоорондын хэлцлїїдийг ямар нэгэн хэмжээгээр
єрсєлдєєний хууль зїйн хяналтаас ангид байлгадаг. Мєн хєдєлмєрийн зах зээлийг
єрсєлдєєний зарчим дээр бїрэн суурилуулах нь тєдийлєн зєв байж чаддаггїй (European Court of Justice I-5751, Case
C-67/96 (1999), Albany International BV v. Stichting Begrijspensioenfonds
Textielnindustrie). Оюуны ємч, патент, лицензи нь єрсєлдєєний эрх зїйд онцгой
байр суурь эзэлдэг бєгєєд энэ бол тусдаа маш том сэдэв болно (Тухайлбал, Монгол Улсын Шударга бус
єрсєлдєєнийг хориглох тухай хууль, 3.3, 10.1.7). Технологийн эрин зуунд
оюуны ємчийн хамгаалаллын асуудал асар газар авч, энэ салбарын хууль эрх зїйг “їндсээр
нь сэгсрэх нь” холгїй байгаа. Ямар тохиолдолд патент, лицензи эзэмшигчид
єрсєлдєєнийг хязгаарласан хэлцэл хийж вэ гэдэг нь ихэнхи хууль эрх зїйн їндсэн
асуудал байдаг. Энд бараа таваар, їйлчилгээний салбарт л єрсєлдєєнийг хамруулах
уу, эсвэл оюуны ємч ч хамарч байна уу, эсвэл тухайн хэлцлийн нєлєєллєєр авч
їзэх її гэх мэт олон асуудал бий. Энэ сэдвийг гэвч тусад нь дэлгэрэнгїй авч їзэх
нь оновчтой гэж їзэж буйн учир гол асуудал рїїгээ эргэн орьё. Нэгэнт тєгс єрсєлдєєн гэж амьдрал дээр байх нь ховор учраас
эрдэмтэд “бодит єрсєлдєєн”-ий тухай ойлголтыг бий болгож їїн дээр єрсєлдєєний
эрх зїйг суурилуулах нь зїйтэй юм гэж їзжээ. “Бодит єрсєлдєєн”-ий онол нь тєгс
єрсєлдєєний байх боломжгїй нєхцєл байдлыг хїлээн зєвшєєрч, нєгєє талаар
єрсєлдєєнийг ямарч байсан єєгшїїлэх нь зєв юм гэж їздэг (Clark, Toward a Concept of Workable Competition, 1940). Хуулийн
хїрээнд харин хуульчид “їр бїтээлтэй єрсєлдєєн” гэж ярьж заншсан нь хэдийгээр
цаанаа ямар нэгэн онол биш ч, эдийн засагт нєлєєлєх чанараар нь ийнхїї нэрлэсэн
нь мєн л оновчтой юм. Тиймээс єрсєлдєєн, монополийн асуудлыг маш нарийн ялгаж салгаж,
монополийг їїссэн хэлбэр, нийгэмд учруулж буй їр нєлєєнєєс нь шалтгаалж
хязгаарлах ёстой монополь уу, їгїй її гэдгийг тогтоож чадах нь чухал. Зах зээл
дэх давамгай байдлыг буруугаар ашиглахыг хуулиар зохицуулах, хянах нь
єрсєлдєєний эрх зїйн нэг гол асуудалд зїй ёсоор ордог. Єрсєлдєєний хууль зїйн зохицуулалтын ач холбогдол Єрсєлдєєний зохицуулалт нь олон хїчин зїйлээс хамаардаг нь тухайн
улсын эдийн засгийн онцлог, улс тєр, орон зай, цаг хугацаа зэрэг хїчин зїйлс
юм. Гэлээ ч дэлхийн улс орнуудын єрсєлдєєний тухай хуулийн їзэл баримтлалын
нийтлэг чанарууд бий. Їїнд: 1.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Энэ нь єрсєлдєєнд єєрт нь нєлєєлєх бус
їнийг тогтоогч компаниудыг їнээ буулгахыг шаардсанаар хэрэглэгчийн эрхийг
хамгаалах аргыг хэлж байгаа юм. Єрсєлдєєний тухай хууль нь шууд болоод шууд бус
аргаар хэрэглэгчийг хамгаалах зорилготой байдаг (Шударга бус єрсєлдєєнийг хориглох тухай хууль, тухайлбал 6.1.7, 6.1.9). 2.
Эрх мэдлийн тєвлєрєлийг сааруулах Энэ нь нэг гарт хэт их эдийн засгийн эрх
мэдлийг тєвлєрєхєєс сэргийлж, эдийн засгийн нєєцийг аль болох тэгш хувиарлах
їїрэг юм. АНУ-ын Ерєнхийлєгч Т.Рузвельт “ардчилсан тєрєєс илїї хїчтэй хувийн
эрх мэдэл нь ардчилаллын заналхийлэл юм” гэж Конгресст хэлж байжээ. АНУ-ын
Єрсєлдєєний хуулиар тэр їедээ дэлхийн хамгийн том корпораци байсан AT&T хэмээх компаний хїчийг
“сулруулсан” тїїхтэй. Мєн Майкрософт компаний эсрэг гарсан АНУ-ын шїїхийн
шийдвэрийг энд дурьдаж болох юм. 3.
Єрсєлдєгч нарыг хамгаалах Энэ нь зах зээлд оролцогч єрсєлдєгч бїрт
боломжийг нь олгох, эдийн засгийн тэгш эрхийг хангах зорилгыг хэлж байгаа юм (Шударга бус єрсєлдєєнийг хориглох тухай
хууль, тухайлбал 9,10-р зїйл). 4.
Нэгдэх гэрээ хэлцлийг хязгаарлах Энд бид хууль эрх зїйн їїднээс єрсєлдєєний
зохицуулалтын гол хэсэг буюу гэрээ хэлцлийн асуудал дээр хїрч ирлээ. Зах зээлд
оролцогч нар єрсєлдєєнєєс єєрсдийгєє хамгаалахын тулд бие биентэйтээ янз бїрийн
гэрээ хэлцэл, тохиролцоо хийдэг. Эдгээр нь хэвтээ (horisontal) буюу нэг салбарын їйлдвэрлэгч, худалдагч,
компаниуд хоорондоо эвсэхийг хэлдэг, мєн босоо (vertical) буюу єєр єєр
салбар хоорондын хїмїїс хоорондоо эвсэхийг хэлнэ. Хэвтээ хэлцэл нь єрсєлдєєнийг
шууд хязгаарладаг гэж їздэг бєгєєд їїнийг ялангуяа АНУ-д анхнаас нь хууль бус (Per se illegal) гэж їздэг. АНУ-ын энэ per se illegality
(Northern
Pacific Railway v. United States, 1958, 356 US 1 (US Supreme Court)) гэсэн уг баримтлал
энэ орны єрсєлдєєний эрх зїйн нэгэн гол суурь їзэл юм. Єєрєєр хэлбэл тус улсад
зарим нэг хэлцлийг эргэлзээ байхгїй шууд хууль бус гэж їздэг бєгєєд уг хэлцлийг
їйлдэх нь эрїїгийн хэрэг юм. Монголын хуулинд хэлцлийн хоёр бїлийг ийнхїї ил
ялгаагїй ч аль аль бїлийн хэлцлїїд буй (Тухайлбал,
хуулийн 6.1.2 мєн 6.1.10). Ер нь хуучин социалист орнуудын єрсєлдєєний
тухай хуулиудад ч АНУ, Их Британий хуулиудад тусгайлан заасан шиг хэлцлийн
тєрєл гэж байхгїй байна (Їїнд, Польш,
ОХУ, БНУУ, Чех зэрэг орны хуулиудыг нэрлэж болно. Монголд Шударга бус
єрсєлдєєнийг хориглох хуулиар 7-р зїйлийг харна уу). Єрсєлдєєний эрх зїйн
олон жилийн тїїхтэй эдгээр орны хуулинд хэлцлийн тєрлийг ялгаж єгсєн нь
асуудалд системтэй, тодорхой хандахад их ач холбогдолтой учир энд мєн ялган
нэрлэж байна. a)
Хэвтээ хэлцлийн хамгийн тархсан хэлбэр бол їнийг тогтоох хэлцэл (Price fixing agreements. Монголын Шударга
бус єрсєлдєєнийг хориглох хуулиар 7.1.1 зїйлийн хэлцэл їїнтэй онож байгаа болов
уу) юм. Эл тохиолдолд жишээ нь нийлїїлэгч компани,
худалдагч нар нэг тєрлийн бїтээгдэхїїнийг нэг їнээр худалдахыг хоорондоо
тохиролцоно. Зах зээлийг хувиарлах хэлцэл (Market sharing agreements) нь мєн
хэвтээ хэлцэлд орно. Їїнд нийлїїлэгч нар зах зээлийг хувааж, тодорхой хэсэг,
орон зайд їйл ажиллагаагаа явуулахаар тохирохыг хэлдэг. (жишээ нь 7.1.2 (Тусгайлан заагаагїй бол эдгээр нь Монголын Шударга бус єрсєлдєєнийг
хорих тухай хуулийн заалтууд болно) -зїйл) Їїнээс гадна нийлїїлэгч нар зєвхєн тодорхой
хэмжээгээр їйлдвэрлэхээр тохирох (Quota
agreements), бусад нийлїїлэгч нартай эвлэлдэхгїй байх (The concerted refusal to deal), жишээ нь 6.1.4, 7.1.4, 7.1.5, зэрэг хэлцлїїд хийдэг. b) Босоо хэлцлийн бїлд
болзолтой хэлцэл (The „tying“ agreements)
буюу худалдагч хэрэглэгчийг аль нэг бараагаа єєр нэг барааг авсан тохиолдолд л
зарна гэж тохиролцохыг хэлдэг (жишээ нь 6.1.2, 6.1.5). Єєрєєр хэлбэл нэг
барааны худалдааг єєр бараатай нєхцєлдїїлж байна гэсэн їг. Тусгай хэлцэл (The exclusive dealing agreements) буюу
нийлїїлэгч зєвхєн тухайн худалдан авагчтай худалдаа хийнэ гэж тохирох хэлцэл
гэж байдаг (жишээ нь 6.1.7, 6.1.8). Нийлїїлэгч цааш нь борлуулах худалдагчид
барааны зарах їнийг тулгах, тогтоох хэлцэл буюу борлуулалтын їнийг тохиролцох
хэлцэл (The resale price maintenance
agreements) (6.1.6) гэж мєн энэ бїлд хамрах хэлцэл бий. Их Британид босоо
хэлцлийг хууль бус гэж їзэх нь ховор ч харин энэ сїїлийн хэлцэлд энэ зарчмаас
ангид ханддаг. Їїнээс гадна мэдээлэл
солилцооны хэлцэл гэж бий (Information
exchange agreements) (10.1.1,
10.1.2).
Энэ нь мэдээллийг ашиглан єрсєлдєгч нар хоорондоо, эсвэл хэрэглэгч нартай эвсэн
єрсєлдєєнийг хязгаарлах хэлцлийг хэлнэ. Жишээ нь нийлїїлэгч нар їйлдвэрлэлийн
зардал, їнэ зэргийн тухай бие биедээ мэдээлэх, аль нэг хэрэглэгчийн тєлбєрийн
чадваргїй байдлын тухай бие биендээ мэдээлэн эвсэх гэх мэт. Энэ тєрлийн хэлцэл
нэлээн маргаантай асуудалдаа ордогоос гадна барууны орнуудад нэлээн урт
хугацаанд огт зохицуулалтгїй ирсэн. Мєн гол тєлєв бараа бїтээгдэхїїний
нийлїїлэгч нарт хамруулж байснаас биш їйлчилгээний салбарыг бол орхиж байжээ. Нэг
талаас аливаа бизнеийг мэдээлэлгїй хийх аргагїй, нєгєє талас їїнийг хяналтгїй
орхивол єрсєлдєєн их хязгаарлагдана гэж їздэг. Гол нь мэдээллийг єрсєлдєєнийг илт
хязгаарлах байдлаар ашиглах явдлыг бусад тохиолдлоос ялгаж їзэх нь чухал юм. Эдгээр хэлцэл тохиролцоо нь эрх зїйн їїрэг ногдуулсан гэрээ буюу
картель (Cartel. ХБНГУ-д бїр Kartellsamt буюу
картель хэлцлийг хянагч тєрийн байгууллага буй) эсвэл зїгээр талууд
хоорондын чєлєєт тохиролцоо (Їїнийг
барууны эрх зїйд Gentlemen’s agreement гэж нэрлэдэг. Єєрєєр хэлбэл талууд
хоороноо тохиролцож байгаа ч эрх зїйн їїрэг хариуцлага хїлээхгїй) байж болно. Картель нь хууль зїйн хяналтанд
байдаг (Жишээ нь зарим оронд ялангуа
баруун Европын орнуудад картелийн бїртгэл гэж байдаг бєгєєд їйл ажиллагааны хамтын
гэрээ байгуулсан компаниуд їїнийгээ албан ёсоор бїртгїїлэх їїрэгтэй, ингэхдээ
тухайн картель олон нийтэд тустай гэдгийг батлана. Уг їндэслэл нь їгїй, эсвэл
батлах аргагїйд хїрвэл уг картелийг хїчингїйд тооцдог. Уг їйл ажиллагааг
єрсєлдєєнийг зохицуулах алба удирдан явуулж, шїїх эцсийн шийдвэр гаргана. АНУ-д
дээр хэлсэнчлэн илїї хатуу баримтлалтай буюу картелийг анхнаас нь, мєн чанарын
хувьд (per se) хууль бус гэж їзэх зарчим байдаг) бол чєлєєт тохиролцоог
тогтоох, хуулийн хїрээнд хянах нь маш бэрхшээлтэй. Энэ нь компаниудын зах
зээлийн єєрчлєлтєд хариу барьж буй хэвийн їйл ажиллагаа юмуу эсвэл єрсєлдєєнийг
санаатайгаар хязгаарлах гэсэн їйл ажиллагаа алин болох нь тогтооход бэрхэд
оршиж байна. Хууль эл тохиолдолд яах вэ гэдэг єрсєлдєєний эрх зїйн гол асуудлын
нэг юм. "Erkhzui" bulan ruu Gol huudas ruu |