ЦАГДААГИЙН ГАЗАР

Тvvнтэй уулзахаар болзсон цагтаа гэрт нь очиж хаалганых нь хонхыг дарлаа. Єєртэй нь болон эхнэртэй нь мэндлээд, тvvнийг манай нэгэн том эмнэлэгт эмчээр ажиллаж байгааг мэдэх тул, мєн миний мэдэж байгааг тэд ч мэдэцгээх учир би єєрийгээ танилцуулж, тэгээд хэдэн vг сольсны дараа цагдаагийн газар очихоор хамт гарцгаав. 15 минут хэртээ алхан цагдаагийн газар ирж vvдний жижvvр дээр суух ахмад, дэслэгч нарт хандан
“Хулгайд юмаа алдсан хvн хаана мэдvvлэг єгєх вэ, энэ хvн цvнхээ алдсан юм” гэвэл тэд надтай хамт зогсож буй гадаад хvн рvv харангаа
“Та нар єєрсдєє єргєдєл бичээд цаашаа хоёр давхарт гарч ахлах дэслэгч Батсуурьтай уулз” гэлээ.
“Єргєдєл дээрээ хаана алдсан, юу алдсан, хэзээ болсон гээд бvгдийг нь бичих vv?”
“Тэгэлгvй яахав. Цугийг нь сайхан жагсаагаад биччих.”
“Батсуурь гуай хэдэн номерийн єрєєнд суудаг вэ” гэж асуувал хоёр цагдаа бие бие єєдєє харж
“За байз хэд ч билээ дээ” гээд хэсэгхэн байзнаснаа “хоёр зуун арван ес, хоёр зуун арван ес” гэж зэрэг зэрэг чанга хэлцгээв. Бид юу хийх ёстой тухай эмчид хэлээд эхлээд мэдvvлгээ бичихээр боллоо. Хэдийгээр жижvvр дэх цагдаа “єргєдєл” бичих тухай хэлсэн боловч би эмчид “репорт” бичих тухай ярив. Уг хулгайн хэрэг нь хохирогчийн хvсэлтийг харгалзаж байж мєрдєх ажиллагаа явуулах эсэхийг шийддэг хэрэг нэгэнт биш, харин алдагдсан эд зvйлсийн vнээрээ цагдаагийн албанаас гэмт хэрэг гарсан тухай мэдээлэл аваад л шууд ажилдаа орох учиртай, ноцтойд тооцогдох хэрэг байсан тул иргэний хэрэг болон захиргааны зєрчил, жижиг гэмт хэрэг дээр хэрэглэгддэг “єргєдєл,” “хvсэлт” гэдэг хэллэгийг хэрэглэсэнгvй.
“Хаана сууж бичих вэ” хэмээн эмч маань ийш тийш харснаа шатны хажуу дахь ширээг зааж “энд бичих юм болов уу.” Тэр ширээн дээр саяхан єєр нэгэн жижvvр цагдаа зогсоод юм асуусан хvмvvсийг нєгєє жижvvрээсээ асуу хэмээн явуулж байсныг би харсан тул хэрэв тэр ширээн дээр нь бид “єргєдлєє” бичихээр зогсвол буцаж ирээд хєєж магад гэж бодоод
“Дээшээ гаръя, тэнд ширээ сандал байгаа биз” гэлээ. Харин дээд давхарт ганц сандал ч байсангvй тул цаасаа хананд бариад бичиж эхэллээ, эмч юу болсон тухай хэлж, би тvvнийг нь монголоор буулгав:
“13-ний орой 19 цагийн орчимд Enjoi кафед хооллож байх хооронд хєлний хажууд тавьсан цvнхээ хулгайд алдсан. Хэн авсныг тэнд байгсдаас хэн нь ч хараагvй гэсэн. Бидний ойролцоох ширээн дээр нэгэн эмэгтэй хvvхэдтэйгээ сууж байсан, гэвч тэр эмэгтэйг хэн ч тодорхойлж хэлж чадаагvй. Цvнхэн дотор ийм тийм юм байсан” гээд дуусахад тэр гарын vсгээ зурлаа. Ингээд “єргєдєл” бэлэн боллоо. Батсуурь гуайн хаалгыг нэлээд хайсны эцэст олж хоёрзуун арван ес биш, харин хоёрзуун хорин гурван номерын єрєєнд ажилладаг болохыг нь мэдэв. Хаалга цоожтой. Хэсэг хvлээснээ ойр хавийн єрєєнvvдийг харвал бvгд “хэрэг бvртгэх хэсэг” гэсэн хаягтай аж. Эмч маань
“Тэгвэл энэ хvмvvсийн нэгэнд нь єгчихье” гэж байна.
“Тэгвэл тэгье” гээд тэдгээр єрєєнvvдийн хаалгыг татсан боловч цєм тvгжээтэй. 3 цаг єнгєрч байв, “Ажил тарахад арай эрт, vдийн хоол гэхэд арай орой болсон байна даа.” ”Тийм ээ, уг нь бид яг л зєв цагтаа ирж.”
Хэн нэг цагдааг ирэхийг хvлээх хоорондоо бид нэлээд ярилцлаа. Тэрбээр Монголд ерээд оны эхээр анх ирж байсан гэнэ. Дараа нь эмчээр ажиллахаар ирээд одоо гурван жил болж байгаа аж. Монголоор нэлээд сайн ярьж сурчээ.
“Анх ирж байсантай харьцуулахад Монгол нэлээд єєр болсон байсан. Бид Монголыг Азидаа тэргvvлэх орон байгаасай гэж хvсдэг. Гэвч харамсалтай нь энэ их хугацаа шаардах юм шиг байна.” “...Монголын эмнэлэг нэг тийм дундаж тvвшинд байна, тийм ч муу биш, гэхдээ сайн бас биш. Гол нь хvмvvсийн эзэмшсэн орос арга барил, сэтгэлгээ их саад болж байгаа.” Эмч ийн ярив.
Нэлээд удаан хvлээсний эцэст амандаа марлан хаалт зvvсэн нэгэн цагдаа ирж хажуугийн єрєєнд оров, тvvний араас дагаж явсан эрэгтэй, эмэгтэй хоёр vйлчлvvлэгч мєн тэр єрєє рvv орлоо. Бид ч бас араас нь орох гэснээ тэр хоёрын дараа болохоор хvлээв.
“Монголчуудад юу хамгийн их хэрэгтэй байна гээч” хэмээн бид яриагаа vргэлжлvvлж эхэлсний дараа эмч асуулаа.
“Юу?”
“Шударга байх, монголчууд шударга байж сурах хэрэгтэй байна. Ингэхгvйгээр Монгол хєгжнє гэдэг хэзээ ч бvтэхгvй. Энэ бол бvх юмны vндэс болдог. Монголчууд худлаа хэлдэг, хулгайлдаг, залилдаг, хахуульддаг.”
“Тэгээд таныхаар бол яаж бид шударга байж сурах вэ?” Эмч уйтгартай нvдээр харж
“Энэнд их хугацаа хэрэгтэй л дээ. Миний бодлоор монголчуудад Бурханы тухай ойлголт их хэрэгтэй мэт... Шашин гэдэг шал єєр зvйл. Би Бурхан ба хvний хоорондох холбоо харьцааг ярьж байна л даа.”
“Манай Буддын шашны талаар та ямар бодолтой байна?”
“Монголын, монгол хvний хєгжилд энэ шашин нэг их тус болж чадахгvй болов уу. Юмны учир утгыг олохыг зорьдоггvй, дэлхий яаж vvссэн тухай л гэхэд заадаггvй. Тэгвэл Библь-д дэлхий ертєнц яаж vvссэн, Бурхан тvvнийг хэрхэн бvтээсэн тухай заадаг. Би юу хийх хэрэгтэй, юу хийж болохыг Бурхан зааж єгдєг.” Эмч цааш нь vргэлжлvvлэн
“Танай нэг сvмд их том гуулин дvр байна аа. Хvмvvс тvvнд мєргєж сvсэглэдэг. Гэтэл тэр чинь vнэн хэрэгтээ энэ хаалга хана шиг л хоосон эд шvv дээ. Тэр дvрийн цаана утга учир байдаг юм уу мэдэхгvй, байдаг байлаа гэхэд тэр залбирч байгаа хvмvvс нь мэддэг ч юм уу. Зvгээр л vvнд мєргєвєл сайн, надад тусална гэж боддог байх. Тэр хоосон дvртэй харьцуулахад нvдэнд харагддаггvй Бурхан бол хvнд хамаагvй хvчтэй нєлєєлж чаддаг.”
“Манай баяр наадам, элдэв ёслолыг харсан гадаадын хvмvvс “энэ монголчууд чинь ямар их сvсэг бишрэлтэй хvмvvс вэ” гэж бодож болох юм. Гэтэл vнэн хэрэгтээ монголчууд vнэн сэтгэлээсээ тэгж их сvсэглэж биширдэггvй. Тэр мєргєєд, адис аваад, залбираад байгаа нь єнгєн талын vзэгдэл. Яагаад мєргєж залбирч байгаагаа, энэ vйлдлийнхээ мєн чанарыг мэддэггvй байх. Бид зєвхєн єєрийнхээ сайн сайхны тєлєє л Бурханд ханддаг, тvvнээс гуйдаг. Тэгсэн мєртєє муу, сайн ямар ч vйл хийж байхад Бурхан vргэлж дэргэд нь хараад байж байгаа гэж боддоггvй.”
“Тийм тийм” хэмээн эмч толгой дохино.
“Та бодвол манай ерєнхийлєгч тэнгэр бурханаас тусламж гуйхаар ууланд авирч байхыг харсан биз” гэвэл эмч
“Тийм ээ, харсан” гэлээ. Тэгээд vргэлжлvvлэн “гэтэл тэр дээр юу ч байхгvй шvv дээ” гээд инээмсэглэв.
“Ерєнхийлєгч маань сvсэглэж залбирахын утга учрыг мэддэггvй байх л даа. Урд нь тэр бусад коммунистуудын адил коммунист байсан, мэдээж атеист байсан биз.” Эмч толгой дохиж
“Магадгvй ээ, атеист байсан байх.” Хэсэг дуугvй байснаа эмч vргэлжлvvлэн
“Ер нь сvсэг бишрэлтэй байх гэдэг итгэл vнэмшилтэй байхтай холбоотой” гээд инээмсэглэж “Америк долларууд дээр нэг бичээс байдгийг санаж байгаа байх. ‘Бурханд бид итгэдэг’ гэсэн бичээс бvх дэвсгэртvvд, зооснууд дээр бий. Энэ нь америкчуудийн Бурханд бvрэн итгэж сvсэглэдэг гэдгийг л харуулж байгаа хэрэг биш. Бурхан гэж байдаг уу vгvй юу гэдэг асуултанд хариулж байгаа тєдий ч биш. Бурхан байдаг гэж батлан тунхаглах нь гол биш, харин ийм гэж итгэх, vнэмших эрх, эрх чєлєєг зарлаж байгаа юм. Энэ бичээсийн цаана хvн итгэл vнэмшилтэй байх эрхийг зарлан тунхаглаж байна. Итгэл vнэмшилтэй байна гэдэг бол маш том, маш чухал эрх чєлєє. Хvн єєрийн итгэх хэрэгтэй гэж vзсэн юмандаа итгэх эрхтэй, энэ эрх халдашгvй дархан. Хvний амьдралд итгэл vнэмшил, найдвар, хvсэл ямар чухал билээ. Нєгєє талаар, америкчууд бид Бурханд итгэдэг, энэ адилхан итгэл vнэмшил маань арьс єнгє, гарал, нас, хvйсний гэх мэт ялгаануудыг даван биднийг ижилсvvлж, ойртуулдаг. Тэгээд Бурханд итгэхийн учир утгын тухай ярилцвал урт яриа болно л доо.”
Энэ vед тvрvvний хоёр хvн гарч бид амны хаалттай цагдаагийн єрєєнд оров. Хэрэг явдлаа хэлбэл тэр
“Та нар Батсуурь даргатай уулз” гэлээ. Бараг цаг хvлээж байгаагаа хэлээд єєрт чинь “єргєдлєє” єгчихєж болдоггvй юм уу гэвэл “Болохгvй. Тэгвэл та нар доор жижvvр дээр єгчих. Дарга байхгvй бол тэд хvлээж авах ёстой. Ийм дvрэм журамтай юм” гэлээ. Нэгэнт дvрэм журмаа дурьдаад ярьж байгаа тул єєр юм асуулгvй доош бууцгаав. Жижvvр дээр нєгєє ахмад, дэслэгч хоёр жижvvрлэж байна. Ингээд ингээд хvлээгээд хvлээгээд байдаггvй, тэгээд нэг цагдаа єргєдлєє та нарт орхичих гэлээ гэсэн чинь “Юу ярьж байгаа юм. Бид хvлээж авдаг ном байхгvй” гэж зэрэг зэрэг хэлцгээв. Хэсэг vг солилцсоны эцэст
“Наад єргєдлєє ядаж Ганбаатар даргад аваачаад єг. Цаана чинь энэ давхарт байгаа” гэлээ. Хаалган дээрх нэрvvдийг харж хайгаад олоогvй тул хvмvvсээс асууж Ганбаатар дарга хаана суудгийг заалгав. Жаахан хvлээж байгаад орлоо, бидний асуудалтай танилцаад Ганбаатар дарга
“Єє энийгээ тэр Батсуурьт єг. Тэр л мэднэ.”
“Хvлээгээд хvлээгээд байдаггvй.”
“Одоо ингэсгээд ороод ирнэ ээ, дээшээ гараад хvлээж бай.”
“Батсуурь дарга хаана байна” гэж эмч маань монголоор асуухад
“Мэдэхгvй, гадуур ажилтай байгаа” хэмээн хариулав. Буцаад коридороор явж байхдаа эмч
“Энэ бол оросуудын ажил хийдэг арга. Бие бие рvvгээ тvлхээд л, миний ажил биш, би хийдэггvй, тэр мэднэ, тэр хийнэ. Энэ хvмvvс яахав дээ, ингэж л ажилла гэж заалгасан, ийм л юм сурсан болохоор аргагvй юм. Yvнээс єєрєєр сэтгэж бодож чадахгvй байна” гэж ярилаа. Тэгээд “нэг хvн энэ бvгдийг єєрчилж чадахгvй. Нэг хvн маш зvтгэж ажиллавал энэ бvхэн дээр багахаан єєрчлєлт л гаргаж чадна. Нэг хvн гагцхvv єєрийнхээ тойронд байгаа хvмvvсээ л єєрчилж чадна.”
Бид хоёр шатны дэргэд ирээд яах тухай ярилцав. За яахав сvvлийн удаа дээш гаръя, тэгээд байхгvй бол явцгаая. Дээш гарлаа, Батсуурь гуайн хаалга бас л цоожтой. Тэгээд “єргєдлєє” хаалганых нь завсраар шургуулаад орхичихъё гэж ярилцаад “єргєдєл” дээрээ энэ хэргийг хэрхэн хvлээж авсан тухайгаа мэдэгдэж холбоо барина уу гэсэн нэг єгvvлбэр нэмлээ. Эмч маань гарын vсгийнхээ ард U.S.A гэсэн тодотгол бас нэмэв. Ингээд хаалганы завсраар шургуулахаар vзэж байтал тvvгээр єнгєрч явсан нvдний шилтэй нэгэн цагдаагийн хvн сониучирхан хараад
“Та хоёр яаж байгаа юм” гэлээ.
“Хулгайд юмаа алдсан тухай мэдvvлэг єгєх гээд Батсуурь гуайг цаг илvv хvлээлээ. Энэ хэсгийн цагдаа нар нь ч, доор жижvvр ч, Ганбаатар дарга ч хvлээж авахгvй гэсэн. Энэ хvн одоо ажилтай, тэгээд л ингэж vлдээхээс єєр арга олдсонгvй” гэвэл “Ингэж яаж болдог юм. Наадахаа Ганболд хошуучид єг. Хаалганы завсраар шургуулах чинь дэндvv бvдvvлэг байна” гэж нvдний шилт хэллээ. “Тэр Ганболд бас л хvлээж авахгvй гэвэл яахав” гэж асуутал
“Дугай аваачаад єг єє. Цаана чинь єрєєндєє байгаа.”
Коридорт хэн нэгнийг хvлээж зогсоо олон хvмvvс тэнэг юм хийгээд загнуулж байгаа бид хоёрыг харцгаана.
“Бvдvvлэг гэв vv” хэмээн эмч Ганболд хошуучийн єрєєг хайн бид коридороор явж байхад асуув. Ганболд хошуучийн єрєєг тогшин орвол нэгэн энгийн хувцастай хvн сууж байна.
“Ганболд хошуучтай уулзах гэсэн юм” гэвэл “алга байна” гэлээ. Хаашаа явсныг нь, хэр удаж ирэхийг нь энгийн хувцаст мэдээж мэдсэнгvй.
“За за би энэ мэдvvлгээ аваад явъя. Маргааш єєрєє ирж єгье.” Ингээд бид харихаар гарав.
“Дэмий баахан цагаа vрчихлээ” гэж тvvнд хэлбэл эмч “бид дэмий vрээгvй ээ. Бид туршлагатай боллоо. Ингэж явах хэрэггvй гэдгийг мэддэг боллоо. Ер нь цагдаад мэдvvлэх ямар ч хэрэггvй гэж би бодож байсан л даа” гэв. “Тийм л дээ, гэхдээ бас юмыг яаж мэдэх вэ. Мэдvvлчихсэн байхад, хэрэв...” гэж би бодов. “Цагдаагийн газар мэдvvлэх хэрэг байна уу” гэж энд ирэхээсээ ємнє эмчийг асуухад нь “мэдvvлэг єгсєн нь дээр байх аа. Ямар цаг, мєнгєний гарзтай биш” гэж хэлснээ саналаа. Буцаж алхсаар тэдний гадаа ирэхэд эмч гар бариад
“Бурхан цаг дэмий vрдэггvй гэж би боддог. Бид цагдаагийн газар хvлээж байхдаа танилцаж, санал бодлоо солилцож, сонирхолтой яриа єрнvvллээ” гэлээ. Тэгээд хэсэг ярилцаж байгаад бид салж, гэрийн зvг явж байхад “Бурхан цагийг дэмий vрдэггvй юм” гэсэн тvvний vг толгойд эргэлдсээр.

А.Булгантамир
Улаанбаатар, 2003


"Эрхзvй" Булан руу
Гол хуудас руу