Докторант Ж. Батзандан

Унгарын захиргааны эрх зvйн шинэчлэл 

Єнєєдєр пост коммунист орнуудаас Унгар, Польш, Чех улсуудад ардчилсан шинэчлэл амжилттай явагдаж байна. Монголчууд бид 1990 оноос ардчилсан эрх зvйт тєр байгуулах vйлсэд эргэлт буцалтгvй орсон билээ.

Ардчилсан шинэчлэлийг амжилттай хийхэд нєлєєлєх нэг чухал хvчин зvйл нь эрх зvйн реформыг гvнзгийрvvлж, эрхийн ноёрхлыг( rule of law) зохих тvвшинд хvргэх явдал юм.

Ардчилсан тєр нь хvний эрхийг дээдлэн хамгаалдаг, єєртєє тавих дотоод, гадаад хяналтын євєрмєц системтэй байдаг.

Єнєєдєр Монгол оронд 1992 онд хуульчлагдсан ардчилсан тєрийг бэхжvvлэх vйл явц vргэлжилсээр байна.

Ер нь хvн хэдий сайн ч хэлэхээс наашгvй, цаас хэдий нимгэн ч чичихээс цаашгvй хэмээх манай ард тvмний мэргэн vг бий.

Иймээс судлаач миний бие ардчилсан эрх зvйт тєрийн шинэчлэлийг амжилттай хийж буй Унгар улсын захиргааны шинэчлэлийн талаархи энэхvv товчхон нийтлэлээ монголын эрх зvйчид, судлаачид та бvхэнд толилуулж байна. 

Нэг. Захиргааны гол байгууллагуудын vvсэл

Унгар улсад ардчилсан эрх зvйт тєр байгуулах vйл явц 1989 оноос эхэлсэн ба гvйцэтгэх гол байгууллагуудын єнєєгийн дvр тєрх нь 1990 оны шилжилтийн vеэс тєлєвшсєн юм.

1990 оны Унгар улсын vндсэн хуулиар тєрийн захиргааны доорхи байгууллагуудын эрх зvйн vндэс тавигдсан.

1-т) Засгийн газар 2-т) Hутгийн єєрєє удирдах ёсны байгууллагууд.

Нутгийн удирдлагын хуучин систем нь энэ vндсэн хууль болон орон нутгийн єєрєє удирдах ёсны тухай 1990 оны жаран тавдугаар хуулиар бvрэн єєрчлєгдсєн. Энэ єєрчлєлтийн гол зорилго нь удирдлагын тєвлєрєлийг сааруулах(децентрализаци хийх) явдал байв. Їvний vндсэн дээр орон нутгийн єєрєє удирдах ёсны байгууллагуудын хууль ёсны эрх-vvрэг нэмэгдэж, улмаар тєрийн захиргааны тєв байгууллагуудаас хараат байх явдал нь эрс багассан билээ.

Їvний зэрэгцээ 1990 оны vндсэн хуулиар захиргааны байгуулалын системд хяналт тавих хэд хэдэн байгууллагын эрх зvйн vндэс тавигдсан юм. Онолын хувьд эдгээр байгууллагууд нь захиргааны байгуулалын дотоод системд хамаарагддаггvй. Жишээлбэл: прокурорын алба. Шинэ vндсэн хуулиар прокурорын эрх хэмжээг нэлээд багасгасан боловч нийтийн захиргааны системд хяналт тавих эрхтэйгээ vлдэж чадсан юм. Хуучин коммунист дэглэмийн vед прокурор нь намын эрх ашгийн vvднээс тєрийн захиргааны системд хяналт тавих бvрэн эрхтэй байсан бол энэ нь 1989-90 оны улс тєрийн шинэчлэлийн явцад єєрчлєгдсєн билээ.

Хоёрт: Унгарын vндсэн хуулийн шvvх. Энэ нь vндсэн хуулийн дагуу байгуулагдсан цоо шинэ байгууллага тєдийгvй парламентын болон захиргааны удирдан чиглvvлэх vйл ажиллагаанд хяналт тавих чухал vvрэг гvйцэтгэдэг.

Гуравдугаарт: 1990 онд байгуулагдсан Омбудсман.

Дєрєвдvгээрт: эдийн засаг-санхvvгийн vйл ажиллагаанд хяналт тавих Аудитын алба зэргийг нэрлэж болно.

Тvvнчлэн захиргааны шийдвэрт хяналт тавих гол байгууллага болох захиргааны шvvх нь 1990 онд байгуулагджээ.

Энэ шvvхийн vйл ажиллагааны талаар vндсэн хуульд тусгай нарийвчилсан заалт байхгvй боловч захиргааны шийдвэртэй холбогдох аливаа маргааныг иргэний шvvхийн нэгэн адил шийдэх эрхтэй байдаг.

Їндсэн хуульд орсон єєрчлєлтийн дагуу шvvхvvд захиргааны шийдвэрт хяналт тавих бvрэн эрхтэй болсон ба vvнтэй холбогдох процессийн асуудлуудыг захиргааны процедурын тухай 1957 оны дєрєвдvгээр хуулиар зохицуулж байна. Коммунист дэглэмийн vед Унгарт захиргааны маргаантай шийдвэрийг шvvхээр шийдвэрлvvлэх нь тун цєєн тохиолдолд зєвшєєрєгдєж байсан бол харин єнєєдєр энэ нь захиргааны эрх зvйн vндсэн зарчим болж тєлєвшєєд байна.

Хоёр. Захиргааны процедур

Унгар болон европын олон оронд захиргааны процедурын тухай бие даасан хууль байдаг. Энэ хууль нь єнєєдрийн манай эрх зvйн системд тун vгvйлэгдэж буй хэдий ч єнєєг хvртэл захиргааны процессийг материаллаг хуулиудын хvрээнд зохицуулсаар байна.

Ерєнхий нэг процедурын хууль байхгvй учраас манай захиргааны байгууллагуудын vйл ажиллагаанд баримтлах нэгдсэн зарчмууд тєлєвшиж єгєхгvй байгаа тєдийгvй захиргааны эрх зvйн зохицуулалт хамгийн замбараагvй гэдэг нэр зvйх болжээ.

Унгарын захиргааны процедурын тухай 1957 оны дєрєвдvгээр хуулийн ганцхан заалтаас бусад нь одоог хvртэл єєрчлєгдєєгvй хэвээр байна. Мєн захиргааны хэргийг иргэний шvvхэд хянан шийдвэрлэх тухай 1990 оны хууль ч хvчин тєгєлдєр vйлчилсээр байна.

Захиргааны процедурын тухай 1957 оны ерєнхий хуулийг захиргааны тvхайн хэрэгт хамаарах тусгай процессын заалт байхгvй тохиолдолд хэрэглэдэг юм. Тэрчлэн захиргааны тусгай-материаллаг хуулиудад (шударга єрсєлдєєний тухай хууль, гадаад худалдааны тухай хууль, лицензийн тухай хууль г.м) олон янзын процессын заалтууд орсон байдаг. Эдгээрийн хэрэглээ нь захиргааны ерєнхий процедурын хуультай харьцуулахад хоёрдогч шинжтэй байдаг юм. 

Гурав.Унгарын Засгийн газар, тvvний эрх хэмжээ

Унгар нь парламентын засаглалтай бvгд найрамдах улс юм. Засаглалын хуваарилалт, тvvний элементvvдийн эрх мэдлийн хэм хэмжээ нь олон талаар Монголынхтой тєстэй боловч тєрєє зохион байгуулах, удирдах, хянах тогтолцоо нь євєрмєц шинжтэй. Тус улсын гvйцэтгэн захирамжлах дээд байгууллага нь Засгийн газар. Засгийн газрын ерєнхий сайдыг ерєнхийлєгч нэр дэвшvvлж парламент сонгоно. Харин сайд нарыг ерєнхий сайд нэр дэвшvvлж, ерєнхийлєгч томилдог юм.

Засгийн газар нь доорхи чиг vvрийг гvйцэтгэнэ:

  • Парламентаас баталсан эрх зvйн актуудын хэрэгжилтийг хангах ба сайд нарын vйл ажиллагаанд хяналт тавих,
  • Єєрийн хяналтын хvрээнд хамаарах захиргааны байгууллагуудын vйл ажиллагааг хянах,
  • Эдийн засаг, гадаад хэрэг, соёл урлаг, эрvvл мэнд гэх мэт салбарын бодлогыг тодорхойлох,
  • Тогтоол, захирамж гаргах,
  • Парламентаас батлан гаргасан эрх зvйн актуудтай зєрчилдєж буй тогтоол, шийдвэрийг хvчингvй болгох замаар хууль дээдлэх ёсыг хангах.

Сайдууд нь засгийн газар болон парламентын ємнє хариуцлага хvлээх ба эдгээр байгууллагуудад єєрийн vйл ажиллагааныхаа талаар тайлагнах vvрэгтэй.

Ерєнхий сайд нь парламентийн ємнє хариуцлага хvлээж, єєрийн vйл ажиллагааны талаар парламентад тайлагнадаг юм.

Ерєнхий сайдад итгэл хvлээлгэж буй эсэх асуудлаар парламент нь гишvvдийнхээ хорин хувийн санаачилгаар санал хураалт явуулдаг. Гишvvдийн ихэнхи хувь нь vл итгэж буйгаа илэрхийлсэн тохиолдолд засгийн газар нь огцорно. 

Дєрєв. Орон нутгийн тєрийн байгууллагат тавих хяналт

Унгарын аудитын алба нь орон нутгийн захиргааны удирдах байгууллагуудын санхvv-эдийн засгийн vйл ажиллагаанд хяналт тавьдаг. Парламент нь vндсэн хууль зєрчсєн vйл ажиллагаа явуулж буй орон нутгийн захиргааны тєлєєлєх байгууллагыг тараах эрхтэй байдаг. Засгийн газар нь дотоод хэргийн яамны сайд болон захиргааны албаны даргаар дамжуулж орон нутгийн захиргааны байгууллагуудын vйл ажиллагаанд хяналт тавьдаг. Захиргааны албаны даргыг ерєнхий сайдын саналыг vндэслэн ерєнхийлєгч томилдог. Харин нутгийн захиргааны байгууллага болон захиргааны албадын дарга нарын vйл ажиллагаанд тавих хууль зvйн хяналтыг дотоод хэргийн яамны сайд хэрэгжvvлдэг байна.

Захиргааны албаны дарга нар нь єєрийн харьяа нутаг дэвсгэрийн захиргааны vдирдах байгууллагуудад хууль зvйн хяналт тавьдаг ба хууль зєрчсєн талаар тєлєєллийн байгууллагад нь мэдэгдэж, хуулийн зєрчлийг арилгахыг шаардах эрхтэй. Тєлєєллийн байгууллагын дарга нь захиргааны албаны даргын тогтоолыг эсэргvvцэж иргэний шvvхэд, захирамжийг нь эсэргvvцэж vндсэн хуулийн шvvхэд ханддаг байна. Захиргааны албаны дарга нь давж заалдах болон анхан шатны журмаар захиргааны хэргvvдийг шийдэх эрхтэй. 

Тав. Эрх зvйн актууд, тэдгээрийн зохицуулалт

Манай улсад эрх зvйн актууд, тэдний харилцан холбоо, тэдгээрээр зохицуулагдах нийгмийн харилцааны талаар нарийн зохицуулалт хийсэн нэгдсэн нэг эрх зvйн акт єнєєг хvртэл гараагvй байна. Їvнээс болж нийгмийн харилцааны зохицуулалт алдагдаж, эрх зvйн тєєрєгдєл vvсч, эрхийн баталгаа суларч улмаар нийгэм эрх зvйн замбараагvйдэлд хvрээд байгаа.

Унгар улсад эрх зvйн актуудыг батлах тухай 1987 оны арваннэгдvгээр хуулиар эрх зvйн ямар актаар нийгмийн ямар харилцааг аль тvвшинд зохицуулах, тэрчлэн эрх зvйн актууд, тэдний хоорондын харилцаа, хиерархийн талаар тодорхой заасан байдаг юм. Тухайлбал, Їнгарын ерєнхийлєгчид эрх зvйн хэм хэмжээ тогтоох эрх байдаггvй. Харин засгийн газар нь тогтоол, захирамж, ерєнхий сайд болон бусад сайдууд захирамж гаргах эрхтэй. Засгийн газар, яамдын сайдууд нь єєрт хамаарагдах эрх зvйн актуудын хэрэгжилтийг хариуцдаг. Засгийн газар, яамдын тогтоол нь хуулийн заалтыг зєрчиж болохгvй тєдийгvй хуулиар зохицуулагдах ёстой нийгмийн харилцааг ч зохицуулж болохгvй юм.  

Зургаа. Захиргааны маргааныг шийдвэрлэх ажиллагаа

Захиргааны шvvх vйл ажиллагаа нь ардчилсан нийгмийн салшгvй хэсэг юм.

Орчин vед захиргааны шvvхийн гурван хэлбэр оршиж байна. 1-т) Англи-саксоны 2-т) Францын 3-т) Герман-Австрийн.

Пост коммунист орнуудад 1990 оноос хойш захиргааны шvvх vйл ажиллагаа эрчимтэй сэргэж байна. Захиргааны шvvх байгуулах vйл явц нь vндсэн хоёр хэлбэрээр явагдаж байна. 1-т) бие даасан захиргааны шvvхvvд байгуулах,

2-т) жирийн шvvхийн хажууд захиргааны хэрэг эрхэлсэн коллегиум байгуулах замаар.

Унгарт захиргааны хэргийг хоёр тєрлийн шvvх шийддэг. 1-т) vндсэн хуулийн шvvх, 2-т) иргэний шvvхvvд.

Їндсэн хуулийн шvvхийн гишvvдийг парламентэд суудалтай улс тєрийн намуудын тєлєєллийг vндэслэн парламентаас сонгодог.

Їндсэн хуулийн шvvх нь орон нутгийн захиргааны удирдах байгууллагын шийдвэрт хяналт тавьдаг ба тvvний vндсэн хуульд нийцэж буй эсэхийг тогтоодог. Хэрэв vндсэн хууль зєрчсєн нь тогтоогдвол, vндсэн хуулийн шvvх уг актыг хvчингvй болгоно.

Иргэд, хуулийн этгээд vндсэн хуулийн шvvхэд хандах эрхтэй ба vндсэн хууль зєрчсєн гэж vзэж буй орон нутгийн захиргааны удирдах байгууллагын актыг хянаж, залруулж єгєхийг vндсэн хуулийн шvvхээс шаардах эрхтэй.

Харин захиргааны шийдвэртэй холбогдох маргааныг зєвхєн хууль зєрчсєн гэсэн vндэслэлээр иргэний шvvхvvд 1952 оны иргэний байцаан шийтгэх хуулийн дагуу таслан шийдвэрлэдэг байна.

Мєн дээр дурдсан ерєнхий зарчимаас гадна захиргааны процедурын хуульд заасан цєєн тооны бусад vндэслэлээр эрх нь зєрчигдсєн этгээд иргэний шvvхэд хандаж болох ба анхан шатны иргэний шvvхийн шийдвэрийг дээд шатны шvvхэд ч давж заалдаж болно.

Иргэний шvvх нь хууль зєрчсєн захиргааны шийдвэрийг хvчингvй болгох эрхтэй тєдийгvй тухайн хэргийг шинээр дахин шийдвэрлэхийг захиргааны байгууллагад vvрэг болгодог.

Ер нь захиргааны шийдвэртэй холбогдох гомдлыг шийдвэр гаргасан захиргааны байгууллагад нь хандаж тавих ёстой. Захиргааны байгууллага нь єєрийн шийдвэрээ хууль зєрчсєн гэж vзвэл тvvнийг єєрчлєх буюу хvчингvй болгоно. Хэрэв уг захиргааны байгууллага гомдлын агуулгыг хvлээн зєвшєєрєхгvй байгаа бол тvvнийг єєрийн дээд шатны захиргааны байгууллагадаа шилжvvлдэг.

Дээд шатны захиргааны байгууллагаддаа гомдлыг шилжvvлэх нь нийтлэг хэлбэр ба энэ шатанд захиргааны харилцаанд оролцогчдын эрхэд vндсэндээ ямарч хязгаарлалт байдаггvй. Энэ нь шийдвэр бvрийг давж заалдаж болно гэсэн vг юм.

Цєєн тохиолдолд дээд шатны захиргааны байгууллагад давж заалдах боломжгvй байдаг. Жишээ нь: шууд иргэний шvvхээр шийдvvлэх хэргvvдийн тєлєє дээд шатны захиргааны байгууллагад хандаж болохгvй.

Гомдоллогч нь давж заалдсан хэргийн шалтгаан болон маргааны талаар тайлбар єгєх шаардлагагvй. Дээд шатны захиргааны байгууллага єєрийн эрх хэмжээний хvрээнд хэн, ямар шалтгаанаар давж заалдсаныг vл харгалзан шийдвэрийг хянаж vздэг. Дээд шатны байгууллага шийдвэр, тvvний процедурыг хянаж vзсэнийхээ дараа доорхи гурван шийдвэрийн аль нэгийг нь гаргана. 1-т) доод шатны байгууллагын шийдвэрийг зєв гэж vзэх 2-т) доод шатны байгууллагын шийдвэрийг єєрчлєх 3-т) доод шатны байгууллагын шийдвэрийг хvчингvй болгох гэсэн.

Дээд шатны байгууллага нь доод шатны шийдвэрийг єєрчлєхдєє reformatio in peius эсвэл reformatio in melius-ийн аргыг хэрэглэдэг. Энэ нь дээд шатны байгууллагын шийдвэрээр доод шатны захиргааны байгууллагаас олгосон эрхийг хvчингvй болгох, нэмэж, хасаж єєрчлєх боломжийг илэрхийлж байгаа юм.

Хэрэв шийдвэр гаргахад нэмэлт нотлох баримт шаардлагатай бол дээд шатны байгууллага доод шатны байгууллагын шийдвэрийг хvчингvй болгох ба доод шатны байгууллагаас тухайн хэрэгт шинээр дахин шийдвэр гаргахыг шаардах эрхтэй.

Дээд шатны байгууллага нь доод шатны байгууллагад хандаж хэргийг шийдэх процедур, нотлох баримт зэрэгтэй холбогдох чиглэл єгєх эрхтэй хэдий ч, хэргийг бодитой шийдэхэд нь, шийдвэр гаргахад нь нєлєєлєх эрхгvй юм. Мєн дээд шатны байгууллага нь ерєнхий зарчмын хувьд доод шатны байгууллагын захиргааны удирдах байгууллага нь биш юм.

Гэхдээ хууль зєрчсєн захиргааны олон vйлдлvvд зєвхєн дээд шатны захиргааны байгууллагын даргын санаалчилгаар авч хэлэлцэгддэг.

Олон тохиолдолд захиргааны байгууллагын дарга нь захиргааны анхан шатны шийдвэрийг єєрчлєх, хvчингvй болгох эрхтэй байдаг. Тvvний эрх нь зарим шатанд хязгаарлагдмал шинжтэй. Жишээ нь: иргэний шvvхээр эцэслэн шийдэгдэж, хvчин тєгєлдєр болсон хэргvvдийг єєрчлєх эрхгvй юм.

Унгарт 1991 оноос иргэний шvvхvvд захиргааны шийдвэрт хяналт тавих практик vйл явц эхэлсэн ба цєєн хэдэн захиргааны хэргээс бусад бvх хууль зєрчсєн захиргааны шийдвэрvvд шvvхээр хянагдах болсон юм.

Єнєєдєр эрх, эрх ашиг нь зєрчигдсєн ямарч этгээд захиргааны шийдвэрийг эсэргvvцэж иргэний байцаан шийтгэх хуулийн дагуу иргэний шvvхэд хандах эрхтэй.

Шvvхийн ємнє эрх, эрх ашиг нь зєрчигдсєн этгээд нэхэмжлэгч, уг шийдвэрийг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтан хариуцагчийн статустай байдаг. Нэхэмжлэгч нь хууль зєрчсєн захиргааны шийдвэрийн эсрэг гаргасан гомдлын шаардлага, тvvний шалтгааныг танилцуулах vvрэгтэй.

Мєн нэхэмжлэгч нь шvvхэд хандахынхаа ємнє захиргааны давж заалдах процедурыг барагдуулсан байх ёстой. Хэрэв захиргааны шийдвэрийн эсрэг захиргааны журмаар давж заалдах боломжгvй бол шvvхэд шууд ч хандаж болно.

Иргэний шvvхийн ємнє явагдах эрх зvйн энэхvv процессыг иргэний байцаан шийтгэх хуулийн дагуу явагдаж буй захиргааны процедур гэж нэрлэдэг.

Энэ нь иргэний байцаан шийтгэх хуулийн тусгай бvлгээр зохицуулагддаг юм.

Нэхэмжлэгчдийн болон нийтийн нэн чухал эрх ашиг шаардаж буй тохиолдлд шvvх захиргааны шийдвэрийн гvйцэтгэлийг хойшлуулах эрхтэй. 

Долоо. Шvvхээр хянагдах захиргааны хэргvvд
Улс болгон захиргааны шvvхээр хянагдах, vл хянагдах хэргvvдийг харилцан адилгvй зохицуулсан байдаг. Зохицуулалтын аргачилалыг нь vндсэн гурван хэсэгт хувааж vзэж болно. 1-т) Шvvхээр хянагдах захиргааны актуудийг нэгбvрчлэн жагсаасан зохицуулалт(pozitiv) 2-т) Шvvхээр vл хянагдах захиргааны актуудыг жагсаасан зохицуулалт(negativ), 3-т) Шvvхээр хянагдах захиргааны актуудыг гаргаж буй субьектээр нь жагсаасан зохицуулалт.(Жишээ нь: -Ерєнхийлєгчийн, -Ерєнхий сайдын, - Сайд нарын, - Засаг даргын гэх мэт жагсаах)

Ер нь ардчилсан нийгэмд захиргааны байгууллага, албан тушаалтан нь захиргааны маргааны нэг тал нь байдаг бєгєєд захиргааны босоо- захирамжлах харилцаа нь шvvхийн ємнє хєндлєнгийн, тэгш харилцаа болж єєрчлєгддєг юм.

Удахгvй Монгол Улсын их хурлаар хэлэлцэгдэхээр єргєн баригдаад буй захиргааны шvvх байгуулах тухай хуулийн тєсєлд олон дутагдалтай, зохицуулалтын алдаатай тал ажиглагдаж байна. Жишээ нь: Захиргааны бус зарим нэг байгууллагын шийдвэртэй холбогдох маргааныг захиргааны шvvхээр шийдvvлэхээр заажээ. Энэ нь захиргааны маргааны мєн чанартай зєрчилдєж буй тєдийгvй бие даасан, дагнасан захиргааны шvvхийн vйл ажиллагаа тєлєвшихєд ихээхэн хvндрэл учруулж мэдэх юм.

Нєгєє талаас шvvхээр хянагдах захиргааны хэргvvдийг гаргаж буй субьектээр нь жагсаасан нь хэт бvрхэг, бvдvvвчилсэн зохицуулалт болсон тул олон тооны захиргааны хэргvvд шvvхийн хяналтаас гадуур орхигдож буйн зэрэгцээ vндэсний аюулгvй байдал болон улс орны нэн чухал эрх ашигтай холбогдох олон маргааныг шvvх эцэслэн шийдвэрлэх боллоо.

Унгар улс нь 1980-1988 оныг хvртэл дээр дурдсан pozitiv зохицуулалтыг хэрэглэж байсан боловч нийгэм ардчилагдах тутам захиргааны шvvхээр хянагдах хэргийн тоо улам нэмэгдэх болсноор 1989 оноос negativ зохицуулалтад шилжсэн юм.

Шvvхээр vл хянагдах захиргааны хэргvvдийг иргэний шvvхээс захиргааны шийдвэрт хяналт тавих тухай хуульд заасан байдаг. Унгарын шvvхээр vл хянагдах захиргааны хэргvvдийг vндсэн хоёр хэсэгт хувааж болох юм. Нэгдэх хэсэгт хамаарах захиргааны шийдвэрvvдийг захиргааны байгууллага, албан тушаалтан хуулийн хvрээнд vзэмжээрээ( the sсope of discretion) шийддэг бол хоёрдах хэсэгт хамаарах шvvхээр vл хянагдах хэргvvдийг хуульд нэгбvрчлэн доорхи маягаар жагсаасан байдаг.( negativ жагсаалт) 

  • Бусад хуулиар тогтоосон шvvхээр vл хянагдах хэргvvд
  • Шvvхийн тогтоолын гvйцэтгэлтэй холбоотой гаргасан захиргааны шийдвэр
  • Лиценц болон гадаад худалдаатай холбогдох захиргааны шийдвэр
  • Радиоактив бодис vйлдвэрлэх, зэвсэг, эмтэй холбогдох захиргааны шийдвэр
  • Зэвсэгт хvчний vйл ажиллагаатай холбогдох захиргааны шийдвэр
 

Шvvх захиргааны шийдвэрийг хууль бус гэж vзсэн тохиолдолд иргэний байцаан шийтгэх хуулийн дагуу уг захиргааны шийдвэрийг хvчингvй болгох эсвэл тухайн захиргааны байгууллагаас хэргийг дахин шинээр шийдвэрлэхийг шаарддаг. Мєн зарим vед (маш ховор тохиолдолд) шvvх захиргааны шийдвэрийг єєрчлєх эрхтэй.

Найм.Омбудсман

Їнгарт 1993 оны тавин есдvгээр хуулиар Омбудсман байгуулагдсан юм.

Тvvний гол vvрэг нь vндсэн хуулиар баталгаажсан эрхvvдийг зєрчсєн vйлдэл, эс vйлдлvvдийг илрvvлэх, хохирсон эрхийг сэргээхэд чиглэдэг. Ерєнхий болон тусгай эрхийн Омбудсманыг парламентаас сонгодог байна.

Єнєєдєр vндсэн хуулийн тусгай эрхvvдийг хамгаалах чиглэлээр доорхи хоёр омбудсман ажиллаж байна. 1-т) Хувь хvнтэй холбогдох баримт мэдээллийн эрхийг хамгаалах омбудсман 2-т) Їндэсний цєєнхийн эрхийг хамгаалах омбудсман.

Тєрийн байгууллагын шийдвэр, vйл ажиллагааны улмаас vндсэн хуулийн эрх нь зєрчигдсєн ямарч хувь хvн зєрчигдсєн эрхээ сэргээлгэх зорилгоор Омбудсманд ханддаг.

Омбудсманд хандахын ємнє тухайн хувь хvн захиргааны болон шvvхийн давж заалдах шатыг дуусгасан байх шаардлагатай.

Мєн омбудсман нь vндсэн хуульд заагдсан эрхийн зєрчлийг илрvvлсэн тохиолдолд єєрийн санаачилгаар зохих шаардлагатай арга хэмжээг авдаг.

Їндсэн хуульд заагдсан эрхийн зєрчлvvvдийг илрvvлэх vvднээс омбудсман нь зохих байгууллагын ажлын байр луу нэвтрэн орох, холбогдох мэдээлэл олж авах, бичиг баримт шалгах зэрэг эрхээр бvрэн хангагдсан байдаг.

Їндсэн хуулийн эрхийн зєрчлийг илрvvлсэн тохиолдолд омбудсман нь тухайн захиргааны байгууллагаас хууль бус vйл ажиллагаагаа таслан зогсоохыг шаарддаг. Хэрэв тухайн захиргааны байгууллага Омбудсманы шаардлагыг хvлээж аваагvй бол энэ талаар Омбудсман нь парламентэд мэдэгддэг.

Захиргааны байгууллагын шийдвэр, vйл ажиллагаа нь хууль зєрчсєн, гэмт хэргийн шинжтэй байгаа бол омбудсман нь энэ талаар зохих хууль зvйн байгууллагад хандаж зохих процессын vйл ажиллагааг эхлvvлдэг байна.

Хувь хvнтэй холбогдох баримт мэдээллийн эрхийг хамгаалах Омбудсман нь vндсэн хуулиар хамгаалагдсан хvний эрхийг зєрчсєн хууль бус vйл ажиллаганы тухай хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан нийтэд мэдээлдэг. Гэхдээ омбудсманы авч буй энэхvv арга хэмжээ нь яллах шинжтэй байж болохгvй.

Ес. Аудитын алба, прокурор, парламентын хороод

Парламентын санхvv-эдийн засгийн хяналтын байгууллага нь Аудитын алба юм. Тvvний vйл ажиллагаа нь 1989 оны гучиннаймдугаар хуулиар зохицуулагдсан байдаг. Аудитын алба нь тєсєв, тvvний зарцуулалтанд хууль ёсны хяналт тавьж, єєрийн vйл ажиллагааны vр дvнгийн талаар парламентэд байнга мэдэгддэг ба энэхvv мэдээллээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр дамжуулж олон нийтэд байнга хvргэж байдаг.

Мєн аудитын алба нь тєрийн ємчийн оролцоотой аж ахуйн байгууллагын болон улс тєрийн намуудын эдийн засгийн vйл ажиллагаанд хууль ёсны хяналт тавьдаг байна.

Харин прокурор нь эрvvгийн процесст болон захиргааны vйл ажиллагаанд хууль зvйн хяналт тавьж, хууль зєрчсєн захиргааны шийдвэрт эсэргvvцэл бичдэг.

Захиргааны байгууллага прокурорын эсэргvvцлийг хvлээж аваагvй тохиолдолд захиргааны байгууллага болон прокурорын хооронд vvссэн маргааныг захиргааны дээд шатны байгууллага нь шийддэг байна.

Парламентын хороод нь захиргааны системд хяналт тавих гол vvрэгтэй байгууллагуудын нэг юм. Єєрсдийн эрх мэдлийн хvрээнд парламентын хороод нь хяналт шалгалт явуулах, хуулийн этгээд, хувь хvмvvсийг дуудан авчирч, шаардлагатай мэдээлэл авах бvрэн эрхтэй байдаг.

Парламентын хороод нь захиргааны байгууллагуудад vйл ажиллагаатай нь холбогдуулж санал, зєвлємж єгдєгч энэ нь захиргааны байгууллагын эрх мэдлийг хязгаарладаггvй юм.

Парламент нь шаардлагатай тохиолдолд тvр хороо (ad hoc) байгуулдаг.

Жишээ нь: 1996 онд байгуулагдсан парламентын тvр хороо нь хувьчлалтай холбоотой авилгалын томоохон хэргvvдийг шалгаж байсан юм.