Докторант Ж. Батзандан


Татварын диваажин ба Оффшоре компани

Сvvлийн арав гаруй жилийн дотор Монголын эрхзvйн системд олон шинэ институци орж ирсний зэрэгцээ хуульзvйн цоо шинэ хэллэг, нэр томъёонууд олноор бий болсон билээ.
Харамсалтай нь зарим нэг эрхзvйн хэллэг, ойлголтууд єнєєг хvртэл гvйцэд тєлєвшєєгvй, бvрэн утгаараа хуульчлагдаж амжаагvйн улмаас тэдгээрийг буруу зєрvv ойлгох, эндvv ташаа тайлбарлах явдал манай хуульчид, иргэдийн дунд олонтаа тохиолдсоор байна.
Эдгээрийн нэг болох Оффшоре компани ба татварын диваажингийн (tax heaven) тухай асуудлыг одоо сєхєж vзье.
Єнєєдєр Оффшоре компани олноор байгуулагдаж, єєрийн хvрээгээ улам тэлж буй нь улс орнуудын улс тєр-эдийн засгийн тогтворгvй байдал, зах зээлийн эрчимт глобалчлал, чєлєєт худалдааны хєгжил, олон улсыг хамарсан бизнесийн орчны бvрдэл, валютын чєлєєтэй хєрвєх чанар зэрэгтэй шууд холбоотой юм.
Оффшоре (off-shore) хэмээх англи vг нь монголчилбол эргийн цаадах, эргийн гаднах гэсэн утга илэрхийлдэг бол харин „tах heaven” нь татваргvй орчин буюу татварын диваажин гэсэн утгатай байдаг.
Татварын диваажинд (тах hеаvеn) бvртгэлтэй Оффшоре компаниуд нь гадаадын зах зээлээс олсон орлогоосоо татвар тєлдєггvйн зэрэгцээ ихэнх тохиолдолд тухайн бvртгэлтэй улсынхаа газар нутаг дээр бизнесийн vйл ажиллагаа явуулдаггvй.
Иймээс Оффшоре компанийг гадаад худалдаа явуулах, хєрєнгє оруулалт хийх, усан болон нисэх онгоц бvртгvvлэх, vл хєдлєх хєрєнгє худалдаж авах, банк болон холдинг компаниуд байгуулах, хувийн ємчийн баталгааг хангах зэрэг зорилгоор гол тєлєв байгуулдаг.
Єнєєгийн байдлаар дэлхий дээр Оффшоре компаниудад татварын хєнгєлєлт vзvvлдэг, татварын диваажин гэж нэрлэгддэг дєч орчим газар нутаг бий. Эдгээр газрууд нь гол тєлєв арлын болон хvн ам цєєтэй жижиг улсуудад байрладаг. Жишээ нь: Брит Виржинийн арлууд, Науругын бvгд найрамдах улс, Панам зэрэг газруудыг нэрлэж болно. Энэхvv улсуудын тєрийн бодлого, хууль тогтоомж нь гадаадын хєрєнгє оруулагчдыг єєрийн газар нутаг дээр компани, аж ахуйн нэгж байгуулан ажиллуулахыг олон талаар хєхvvлэн дэмжихийн зэрэгцээ Оффшоре компанийн vйл ажиллагаа, гадаадын хєрєнгє оруулагчдын аюулгvй байдал, тэдний нууцын хамгаалал зэргийг тусгай хуулиар баталгаажуулдаг.
Ер нь Оффшоре компани байгуулахыг дэмжих нь тухайн улсын хувьд хэд хэдэн эерэг ач холбогдол vзvvлдэг. Тухайлбал Брит Виржин арал дээр 17 мянга орчим хvн амьдардаг байхад тэнд бvртгэлтэй Оффшоре компанийн тоо 230 гаруй мянга байдаг. Нэг Оффшоре компаниас жилд зєвхєн 300 долларын бvртгэлийн хураамж авдаг гэж vзэхэд тухайн арлын нэг хvнд жилд дунджаар 4000 доллар ногддог гэсэн vг. Энэ нь тус улсын эдийн засгийн єсєлтєд маш их нэмэр болохын зэрэгцээ шинээр ажлын байр нэмэгдvvлэх, аялал жуулчлалыг илvvтэй хєгжvvлэх гэх мэт олон таатай орчныг бvрдvvлдэг байна.
Оффшоре компани нь хаана, ямар улсад байгуулагдсанаасаа хамаарч харилцан адилгvй татвар-хураамж тєлдєг. Жишээ нь: Брит Виржинийн арлууд, Бахама, Велизе гэх мэт газруудад Оффшоре компаниудын гадаадын зах зээлээс олсон орлого нь татвараас 100 хувь чєлєєллєгддєг ба тэд жилдээ зєвхєн нэг удаа бvртгэлийн хураамж л тєлдєг.
Харин Лейхтенштейны Оффшоре компаниуд орлогоосоо бус харин vндсэн хєрєнгийнхєє 0,1 хувьтай тэнцэхvйц татвар буюу дор хаяж 1000 франк жил бvр тєлдєг байна.
Панам болон Гонконгын Оффшоре компаниуд гадаадаас олсон орлогынхоо дараа татвараас чєлєєлєгдєж, зєвхєн дотоодын vйл ажиллагааны орлогоосоо татвар тєлдєг. Иймээс тухайн улсын Оффшоре компаниуд нь дотоодын орлогынхоо талаар санхvvгийн тайлан бvртгэл зайлшгvй хєтлєх шаардлагатай болдог.
Мєн Кипрт байгуулагдсан Оффшоре компаниуд нь цэвэр орлогынхоо 4,25 хувийг татварт тєлж, хуулын дагуу санхvvгийн тайлан бvртгэл зайлшгvй хєтєлдєг байна.
Тэрчлэн Оффшоре компанийн захирал болон хувь нийлvvлэгчдийн талаар улс болгонд харилцан адилгvй хууль эрхзvйн зохицуулалт байдаг. Бахама, Брит Виржинийн арлууд болон Велизед ерєнхийдєє Оффшоре компанийн захирал, хувь нийлvvлэгчидтэй холбогдох ямар нэгэн хууль эрхзvйн хязгаарлалт байдаггvй. Энд ямарч улсын иргэн, ганцаараа бие дааж Оффшоре компани чєлєєтэй байгуулах бvрэн эрхтэй.
Харин зарим улсад Оффшоре компанийн захиралуудын тодорхой хувь нь заавал тухайн улсын иргэн байхыг шаарддаг. Жишээ нь: Лихтенштейны хуулиар Оффшоре компанийн нэг захирал нь заавал Лихтенштейны иргэн байх хэрэгтэй.
Мєн Панамын хуулиар Оффшоре компани нь дор хаяж гурван захиралтай байдаг.
Тvvнчлэн Оффшоре компани байгуулахад шаардагдах vндсэн хєрєнгийн хэмжээ ч бас улс бvрд харилцан адилгvй . Англи саксоны эрхзvйн бvлд хамаарах Карибын тэнгис хавийн татварын диваажингууд дээр (жишээ нь: Бахама) Оффшоре компани байгуулахад шаардагдах vндсэн хєрєнгє ойролцоогоор 5 мянга орчим доллар байдаг ба vvнийг бэлнээр дансанд шилжvvлэх зайлшгvй шаардлага байдаггvй.
Харин Брит Виржинийн арлуудад компани байгуулахад шаардагдах vндсэн хєрєнгє нь 1000 орчим доллар болдог. Yvнийг ч бас бэлнээр тєлєх шаардлагагvй.
Эх газрын эрхзvйн бvлд хамаарах улсуудад (Швейцар, Лихтенштейн, Кипр гэх мэт) тодорхой vндсэн хєрєнгийг хуульд заасан хэлбэрээр урьдчилан зайлшгvй тєлєх шаардлагатай болдог байна.
Ер нь Оффшоре компанийн шууд ба шууд бус ашгийг доорхи 2 энгийн жишээнээс харж болох юм.
Жишээ нь Монголын Женко компани 20 000 ширхэг консерв Оросын Монко компанид ширхэгийг нь 50 сентээр зарсан гэж vзье. Нэг консерв зарахад зарцуулсан зардал нь 15 сент байв.
Одоо Оффшоре компани байгуулахаас ємнєх vеийн Женкогийн ашгийг тооцож vзье.
Нийт vнийн орлого нь(20 000 х 0,5 USD) 10 000 USD
Гарсан зардал нь(20 000 х 0,15 USD) - 3.000 USD
Татвар тєлєхийн ємнєх ашиг нь 7 000 USD
Татварт( ойролцоогоор 40 хувийг тєлдєг гэж vзвэл) - 2800 USD
Татвар тєлсний дараах ашиг нь 4200 USD болно.
Хэрэв vvнийг ОФФшоре компаниар дамжуулж хийсэн бол ашиг нь дараах байдлаар нэмэгдэнэ.
Yvний тулд: Женко компани єєрийн байгуулсан Мон-Женко Оффшоре компанидаа 50 сентээр биш харин бvр хямдхан 20 сентээр зарчих хэрэгтэй юм.
Дараа нь Мон-Женко Оффшоре компани нь 50 сентээр Оросын Монко компанид зарах жишээтэй.
Одоо Женко компанийн орлогыг авч vзье.
Yнийн нийт орлого ( 20 000 х 0,2 USD) 4 000 USD
Hийт зардал нь урьдын адил (20 000 х 0,15 USD) - 3 000 USD
Татвар тєлєхийн ємнєх ашиг нь: 1000 USD
Татварт( ойролцоогоор 40 хувийг тєлдєг гэж vзвэл) - 400 USD
Татвар тєлсний дараах ашиг нь 600 USD болно.
Одоо Мон-Женко Оффшоре компанийн орлогыг авч vзье.
Оросын Монкод зарсны дараах vнийн нийт орлого нь( 20000х0,5 USD) 10000 USD
Женкогоос авахад зарцуулсан нийт зардал нь ( 20 000х0,2 USD) -4000 USD
Энд татвар нь 0 хувьтай тэнцvv учир нийт ашиг нь 6000 USD болно

Иймээс Женкогийн єєрийн 600 долларын ашиг, мєн Мон-Женкогийн гадаадад хуримтлагдсан 6000 долларын ашиг нийлээд нийтдээ 6600 доллар болно гэсэн vг.
Энэ жишээ нь Монголын бизнесмен Женко компанийн эзэн ноён Баттулга Мон Женко Оффшоре компани байгуулснаар нэг жижиг хэмжээний гадаад худалдаанаас нийт 6600 USD-4200 USD=2400 US доллорын нэмэлт ашиг олж болохыг харуулж байна.
Жишээ:2. Буян компанийн захирал Жаргалсaйхан Солонгос улсаас 30 ширхэг sonato маркын машин оруулж ирээд Монголын зах зээл дээр борлуулсан гэж бодьё. Нэг машин оруулж ирэхэд нийт 6000 доллорын зардал гарсан ба нэгийг нь 10 000 доллороор зарсан гэж vзье.
Одоо Буян компанийн энэхvv бизнесээс олсон орлогыг нь бодож vзье.
Нийт орлого нь ( 30х10 000USD ) 300 000 USD
Зардал нь ( 30х6 000USD ) - 180 000USD
Татвар тєлєхєєс ємнєх ашиг нь 120 000USD
Татварт (40 хvвийг тєлдєг гэж vзвэл) - 48 000 USD
Татвар тєлсний дараах ашиг нь 72 000 USD

Хэрэв vvнийг Оффшоре компаниар дамжуулж хийсэн бол ашиг нь дараах байдлаар нэмэгдэнэ.
Иймээс Буянгийн Жагаад „Мон-Жагаа” нэртэй Оффшоре компани байдаг гэж vзье.
Ийм тохиолдолд Жагаа нь эхлээд „Мон-Жагаа” Оффшоре компанийхаа нэр дээр дээрхи машинуудыг нэгийг нь 6 000 доллороор худалдаж аваад дараа нь єєрийн „Буян” компанидаа нэгийг нь дор хаяж 9 000 доллороор зарчих хэрэгтэй юм.
Одоо „Мон-Жагаа” Оффшоре компанийн орлогыг авч vзье.
Нийт vнийн орлого нь(30х9 000 USD) 270 000 USD
Зардал нь (30х6 000USD) - 180 000 USD
Татвар тєлєхєєс ємнєх орлого нь 90 000 USD
Татвар нь энд 0 хувь
Иймээс нийт цэвэр орлого нь 90 000 USD

„Буян” компанийн хувьд орлого нь доорхи маягаар багасана.
Yнийн дvнгийн нийт орлого нь(30х10 000USD ) 300 000 USD
Зардал нь(30х9 000USD ) - 270 000 USD
Татвар тєлєхєєс ємнєх ашиг нь 30 000 USD
Татварт (40 хувийг тєлдєг гэж vзвэл) - 12 000 USD
Татвар тєлсний дараах ашиг нь 18 000 USD
Дээрхи жишээнээс Монголын бизнесмен Жаргалсайхан нь Оффшоре компани байгуулснаар нийт 90 000 USD+18 000 USD=108 000 US доллорын ашиг олсныг харж байна.
Мєн 108 000 USD-72 000USD=36 000 US доллорын татварын хэмнэлт гаргажээ.

Глобализаци, интеграцын vйл явц гvнзгийрч гадаад худалдаа, бизнеc єргєжихийн хирээр Оффшоре компанийн vvрэг роль улам єсєн нэмэгдэж байна.
Зєвхєн 1997 онд Карибын тэнгис хавийн татварын диваажингууд дээр 60 гаруй мянган Оффшоре компани байгуулагдсан байхад Брит-Виржинийн арал дээр сvvлийн арван жилд 260 гаруй мянга, Гонконгд жил бvр 15 мянга гаруй Оффшоре компани байгуулагдсан байх жишээтэй.



Унгар улс
Мишколц хот
2001 оны 12 дугаар сарын 23-ны єдєр.