Азийн
зарим орны
захиргааны
шvvх vйл
ажиллагааны
тухайд
Захиргааны
шvvх vйл
ажиллагаа ба
эрх зvйт
тєрийн тухай
ойлголт нь
бие
биетэйгээ шууд
харилцан
хамааралд
оршдог.
Иймээс захиргааны
vйл
ажиллагааг
шvvхийн
журмаар хянадаг
байх нь эрх зvйт
тєрийн vндсэн
нэг
шаардлага юм.
Эрх зvйт
тєрийн vзэл
санаа, тvvний
хэрэгжилт нь
цаг
хугацааны
хувьд
иргэний
нийгэм
бvрэлдэх vйл
явцтай
давхцдаг
бєгєєд Английн
„rule of law”,
Америкийн
vндсэн
хуулийн „due process”, Германы
эрх зvйт
тєрийн ( rechtsstaat )
концепци
зэрэг нь
одоог хvртэл
агуулгын хувьд
хvчин
тєгєлдєр
хэвээр байна.
Эрх зvйт
тєрийн тухай
ойлголт нь
анх удаа
Германы
либерал
тєрийн онолд
тусгалаа
олсон ба
тvvний vндэс нь
Кантын
философи дээр
тулгуурласан
байдаг.
Кантын
эрхийн философоор
эрх зvйт тєрд
ёс суртхууны
болон хууль
зvйн агуулга
байдаг ба эрх
зvйт тєрийн
vзэл санааг
илэрхийлэх
иргэний
эрхийн
статус нь бvх
хvнд хамаарах
эрх чєлєє,
эрх тэгш
байдал,
иргэний бие
даасан
байдал зэрэг
дээр
vндэслэгддэг.
Мєн Robert
von Mohl-ийн
ёс суртхуун тєвтэй
эрх зvйт
тєрийн
концепцийг
(формаллаг
болон
материаллаг
хууль ёсны
гэсэн хоёр
хэсэгт
хуваагддаг) XIX зуунд Stahl, Laband нарын
боловсруулсан
позитив эрх
зvйт тєрийн
концепци
халж чадсан
ба улмаар
формал хууль
ёсны тухай
vзэл
баримтлал
газар авсан байдаг.(
Laband: Эрх зvй
бол хууль юм.
Хууль бол
формал процедурын
дагуу гардаг
гэж vздэг).
Позитив
эрх зvйт
тєрийн vзэл
баримтлалд
нийтийн
захиргаа гол
байр суурь
эзэлдэг тул Otto Mayer эрх зvйт
тєрийг зєв
зохицуулагдсан
нийтийн
захиргааны
эрх зvйт тєр
гэж дvгнэсэн
байдаг. Мєн
нийтийн
захиргааны
эрх зvйт
тєрийн тухай
онолын
тєлєєлєгчид
эрх зvйт
тєрийн
vvднээс
захиргааны
байгуулал, тvvний
vйл
ажиллагааны
зохицуулалттай
холбогдох
зайлшгvй эрх
зvйн хэм
хэмжээ байх
эсэхийг
судалсан
тєдийгvй хувь
хvн,
захиргааны
харилцаанд
баримтлах
зарчимуудыг
ч тодорхойлсон
байдаг.
Иймээс ч
нийтийн
захиргаа нь
хууль зєрчиж
(contra legem) аль
эсвэл эрх
зvйн
vндэслэлгvйгээр
( preater legem, ultra legem) хувь хvний
амьдралын
харилцаанд
шууд дур мэдэн
оролцож vл
болох
тєдийгvй нийтийн
захиргааны
бvхий л vйлдэл,
vйл ажиллагаа
нь хуулиас
шууд
хамааралтай
байж аливаа захиргааны
байгууллага,
албан
тушаалтны тушаал,
шийдвэр нь
хуулийн
хvрээнд гарах
ёстой.
Ер
нь эрх зvйт
тєрийн vзэл
санаа нь тєр
болон тєрийн
нэрийн
ємнєєс vйл
ажиллагаа явуулж
буй гvйцэтгэх
байгууллагуудын
хууль бус vйл
ажиллагааны
эсрэг эрхээ
хамгаалах
боломжийг
иргэдэд
бvрдvvлж
єгєхєд
чиглэдэг.
Єнєє vед
иргэний
эрхийн
хамгааллыг шудрагаар
хангах
боломжтой
цорын ганц байгууллага
бол бие
даасан,
хараат бус
шvvх гэдэг нь
хэнд ч
ойлгомжтой.
Харин
онолын хувьд
„Цагдаагийн
тєрийн”
концепцийг Ottó Báhr-ийн
боловсруулсан
„Шvvхийн тєр”
халсан юм. Báhr нь шvvх
болон
захиргааг
салгаж
vзэхийн зэрэгцээ
захиргаанд
тавих шvvхийн
хяналтыг зєвхєн
жирийн шvvхvvд
хамгийн сайн
хангаж чадна
гэж vздэг
байсан. Báhr-ийн хувийн
эрх зvйн
шинжтэй
захиргааны
шvvхийн
онолыг Gneist судалж vзээд
захиргааны
маргааны
онцлогыг
анхаарахын
чухлыг
дурдаад бие
даасан, хараат
бус байдлаар
шийдвэр
гаргах
боломжийг
ганц
захиргаанаас
салангид
орших шvvхийн
тогтолцоонд
бус, харин
шvvхийн
аргачлалыг
захиргааны
системд авч
хэрэглэх
явдал гэж
vзсэн байдаг.
Тvvнчлэн
тэрээр
захиргааны
системд шvvх
vйл
ажиллагааны
аргачлалыг
нэвтрvvлэх нь
хамгийн зєв
зам гэж
дvгнэсэн
билээ.
Мєн Otto
von Sarwey нь
захиргааны
шvvхийн бие
даасан
системийн
чухлыг
дурдаад
захиргааны
хууль бус
vйлдлийн
эсрэг хувийн
эрх ашгийг
зєвхєн шvvх
хамгаалж
чадна гэж
бичсэн байдаг.
Ер
нь
захиргааны
шvvх vйл
ажиллагаа нь эрх
зvйт тєрийн
тухай
ойлголттой
шууд холбоотой
байдаг тул
эрх зvйт тєр
нь бие даасан,
хараат бус
байдлаар
орших
хяналтын механизмаа
ажилуулах
замаар
єєрийн монопол
эрх мэдлээ
хязгаарлаж
улмаар
иргэдийн эрхийг
хамгаалдаг.
Нєгєє
талаас
захиргааны
шvvх vйл ажиллагаа
нь ардчилсан
тєрийн
салшгvй нэг
чухал
элемент
болохын
хувьд хvний
эрх, эрх
чєлєєний
хэрэгжилтийг
хангах нэгэн
баталгаа болдог.
Иймээс
захиргааны
бие даасан
шvvх vйл ажиллагаагvйгээр
тєрийн
захиргааны
хууль бус
монопол vйл
ажиллагааг
таслан
зогсоох
тухай
мєрєєдєхийн
ч хэрэггvй юм.
Єнєєдєр
дэлхийн улс
орнуудад
ерєнхийдєє
Франц,
Герман,
Английн
гэсэн гурван
єєр хэв маягийн
захиргааны
шvvх vйл
ажиллагаа
хэрэгжиж байна.
Азийн
орнуудад
захиргааны
шvvх vйл ажиллагаа
нь єндєр
хєгжилтэй
европын
орнуудын
нєлєєгєєр
vндсэндээ
арван
есдvгээр зууны
сvvлчээс
хєгжиж
эхэлсэн
байдаг.
Жишээ нь:
Япон, Хятад,
Монголын
захиргааны
шvvхийн хєгжилд
Герман-Австрийн;
Энэтхэг,
Пакистан,
Малайзийн
захиргааны
шvvхийн
хєгжилд Англи-Саксоны
оруулсан
хувь нэмэр
асар их юм.
Иймээс
энэхvv бэсрэг
нийтлэлээрээ
азийн зарим
орнуудын
захиргааны
шvvх vйл ажилгааны
хєгжил,
єнєєгийн
байдлын
талаар
ухаалаг
уншигч
таньтай
єєрийн санал,
бодлоо хуваалцах
гэсэн юм.
I
Азийн
улс орнуудын
дотроос
япончууд анх
удаа эрх зvйн
модернизацийн
эхлэлийг тавьсан
юм.
Тэд 1868
оны Мэйжийн
шинэчлэлийн
дагуу єєрийн
уламжлалт
эрх зvйгээ
(Рицv-риo)
Ром-Германы
контенинтал
эрх зvйгээр
солих vйл
явцад эргэлт
буцалтгvй
орсон
тєдийгvй 1869
оноос Франц,
Германы
хуулиудийг
шууд
хуулбарлах
их ажлыг
эрчимтэй
єрнvvлсэн
байдаг. Гэтэл
тухайн vеийн
Японд
барууны эрх
зvйн онол,
ойлголтуудыг
судалсан
хуульч хvн
ганц ч
байгаагvй юм.2 Гэсэн
хэдий ч
Франц,
Герман, Англи
хуульчдийн
тусламжтайгаар
япончууд 1882
онд франц маягийн
эрvv ба эрvvгийн
байцаан
шийтгэх
хууль, 1890 онд
шvvхийн
байгууллын
тухай хууль,
мєн иргэний
ба иргэний
байцаан
шийтгэх
хуулиудыг
тус тус
батлан
гаргасан
байлаа.
1872 оны
газрыг
чєлєєтэй
худалдах
тухай хууль, 1888
оны
захиргааны
нэгжийн
тухай хууль, 1890
оны
захиргааны
маргааны
тухай хууль, 1899 оны
японы vндсэн
хууль зэрэг
нь японы
нийтийн эрх
зvйн
шинэчилэлд
чухал нєлєє
vзvvлсэн
байдаг.
Ялангуяа 1890
оны
захиргааны
маргааны тухай
хуулиар
азийн
орнуудаас
анх удаа Японд
бие даасан
захиргааны
шvvх
байгуулагдсан
бєгєєд энэ нь
орчин vеийн
захиргааны
шvvх vйл
ажиллагааны
эхлэлийг
Азид
тавьснаараа
онцлог чухал
vйл явдал
болсон гэж судлаачид
vздэг.
Энэхvv
захиргааны
шvvх нь
Пруссын загвараар
байгуулагдсан
тєдийгvй 1947
оныг хvртэл ганц
шатлалтайгаар
зєвхєн
хуульд
тусгайлан
заасан
захиргааны
хэргvvдийг
хянан шийдвэрлэдэг
байcан юм.
Дэлхийн
хоёрдугаар
дайнаас хойш
японы эрх
зvйн хєгжилд
Англи-Cаксоны
нєлєє хvчтэй
орж ирсэн
байдаг.
Иймээс
ч 1946 оны японы
Yндсэн
хуулийн 76-р зvйлд
„Шvvх эрх
мэдлийг
зєвхєн
хуулийн
дагуу байгуулагдсан
Дээд шvvх
болон Доод
шатны шvvхvvд
хэрэгжvvлнэ”,
„Ямарч
захиргааны
болон бусад
байгууллагууд
шvvх эрх мэдлийг
хэрэгжvvлж vл
болно” хэмээн
заасан бол Шvvхийн
тухай хуульд
„Аливаа эрх
зvйн маргааныг
зєвхєн Дээд
шvvх болон
Доод шатны
шvvхvvд таслан
шийдвэрлэх
эрхтэй
хэмээн”
зvйчилсэн байдаг.
Эдгээр
хуулийн
заалтуудын
нєлєєгєєр 1890
онд
байгуулагдсан
Японы захиргааны
бие даасан
шvvхийг 1947 онд
татан
буулгасан ба
захиргааны
хэргvvдийг
иргэний
шvvхийн харьяалалд
шилжvvлсэн юм.
Гэсэн
хэдий ч єнєєг
хvртэл Японы
шvvхvvд тусгай
захиргааны
процессийн
хуулийн дагуу
захиргааны
маргаантай
хэргийг
таслан
шийдвэрлэcээр
байна.
Эндээс
авч vзвэл
Японы шvvхийн
хяналтын
систем нь нэг
талаас
Англи-Саксоны
шvvхийн
байгууллын
нэгдмэл
систем дээр
нєгєє талаас
европын
континентал
эрх зvйн
тусгай процессийн
зарчим дээр
тулгуурлаж
байгаа юм.
II
Энэтхэгийн
уламжлалт
эрх зvйн хєгжилд
XVI зууны
Мусульманы
ноёрхол, XVII-XVIII
зууны Моголуудын
дарангуйлал,
XIX-XX зууны
Английн
колончлол
хvчтэй нєлєє
vзvvлсэн билээ.
Ялангуяа XIX
зууны дунд
vеэс эхлэн
Энэтхэгийн
уламжлалт
эрх зvйд
гvнзгий
шинэчлэл хийгдсэн
юм.
Жишээлбэл:
Энэтхэгт 1859 онд
Франц
маягийн
Иргэний
хууль, 1860 онд
Эрvvгийн
хууль, 1861 онд
Эрvvгийн
байцаан
шийтгэх хууль
зэргийг
батласан
байдаг бол 1859
онд Англи-Саксоны
шинжтэй
Хэргийг хєєн
хэлэлцэх хугацааны
тухай хууль, 1865
онд Єв
залгамжлалын
тухай хууль, 1872
онд Гэрээний
тухай хууль, 1881
онд Yнэт
цаасны тухай
хууль, 1882 онд
Ємчийн
эрхийг
шилжvvлэх
тухай хууль
зэргийг тус
тус батлан
гаргасан
байлаа.
Мєн
Энэтхэгт
шvvхийн
тогтоолын
эмхтгэлийг 1845
оноос эхлэн
хэвлэн
гаргаж
байгаа ба
тvvний
преcидэнт
хэрэглээний
дvрэм журам
нь бусад
Англи-Саксоны
эрх зvйн бvлд
хамаарагдах
улс
орнуудынхтай
тун тєстэй
байдаг.3
Энэтхэг
улс нь 1947 онд Их
Британын
дарангуйллаас
чєлєєлєгдєж
улмаар
тусгаар улс
болсон ба 1949
онд vндсэн
хуулиа
батлан гаргасан
юм.
Энэхvv
Yндсэн хууль
нь анх удаа
захиргааны
шvvх vйл
ажиллагааны
vндсийг тодорхойлсон
тєдийгvй
шvvхийн
хяналтын
систем нь
Энэтхэгийн
vндсэн
хуулийн
салшгvй хэсэг
болохыг
хуульчилж
єгсєн билээ.
Ер нь
орчин vеийн
Энэтхэгийн
эрх зvй нь
Англи-Саксоны
бvлд
хамаарагдах
тул шvvхийн
байгууллын нэгдмэл
тогтолцоонд
тулгуурладаг.
Иймээс
ч Энэтхэгийн
Дээд Шvvх (Supreme Court)
болон Дэд
Шvvхvvд (High Courts) нь
захиргааны
шvvх vйл
ажиллагааг „writ”
нэртэй єєр,
єєр
зорилго-агуулга
бvхий шvvхийн
захирамжууд
гаргах
замаар
хэрэгжvvлдэг.
Энэтхэгт certiorari,
mandamus, prohibition, quo warranto, habeas corpus
зэрэг шvvхийн
захирамжууд
(writ) єргєн
хэрэглэгддэг
байна.
Энэтхэгийн
Yндсэн
хуулийн 32-р
зvйлд „Дээд
болон Дэд
Шvvхvvд нь хvний
vндсэн эрхийг
хамгаалах
зорилгоор
Энэтхэгийн
Парламент, Засгийн
Газар, Муж
улсуудын
захиргааны
болон хууль
тогтоох
байгууллагууд,
Орон нутгийн
удирдах байгууллагууд,
Тєрийн
оролцоотой
аж ахуйн нэгжvvд,
Олон нийтийн
байгууллагууд,
Тусгай хуулийн
дагуу
бvртгэгдсэн
(компанийн
тухай болон
нийгмийн
бvтгэлийн
тухай хууль)
байгууллагууд,
Шvvхvvд, хуулинд
тусгайлан
заасан хувь
хvмvvс болон
зарим
байгууллагын
хууль бус vйл
ажиллагааны
эсрэг „writ”
гаргах
эрхтэй гэж
заасан
байдаг.
Жишээ
нь: certiorari writ-ээр
захиргааны
байгууллагын
гаргасан
шийдвэрийг
хvчингvй
болгодог бол
prohibition writ-ээр
процессийн
алдааг
залруулдаг
байна.
Мєн мandamus writ
гаргах
замаар
тухайн
байгууллагаас
зохистой
шийдвэр
гаргахыг,
эсвэл хууль
бус шийдвэр
гаргахгvй
байхыг
шаардаж
болдог.
Харин quo
warranto writ нь хууль
зvйн
vндэслэгvйгээр
ямар нэгэн
албан тушаал
болон давуу
эрх эдэлж буй
этгээдийг
зайлуулахад
чиглэдэг бол
habeas corpus writ нь хууль бусаар
эрх чєлєєгєє
хасуулсан
этгээдийг чєлєєлєх
зорилготой
байдаг байна.
III
Кунфын
сурталт
Хятад оронд XX
зууны эхэн
vеээс эрх зvйн
шинэчлэл
хийгдэж эхэлсэн
юм.
Ялангуяа 1911
оны
хувьсгалын
vзэл санаа,
Бvгд
найрамдах
Хятад улсын
анхны
ерєнхийлєгч
Др. Сун
Ятсэны
хятадын эрх
зvйн хєгжилд оруулсан
хувь нэмэр
тун ихээ.
Жишээлбэл:
Хятад оронд
анх удаа Др.
Сун Ятсэны
санаачилгаар
Захиргааны
маргааны тухай
хууль
батлагдсан
байдаг ба энэ
нь 1949 оныг
хvртэл хvчин
тєгєлдєр
vйлчилж
байжээ.
Харамсалтай
нь 1949 онд
тогтсон
коммунист
дарангуйлал,
Марксист-Ленинист
vзэл суртлын
нєлєєгєєр
Хятад оронд
социалист эрх
зvйн систем
хvчтэй тvрж
орж ирсэн
билээ.
Ийнхvv
Хятадын ард
тvмэн
vндсэндээ 1989
оныг хvртэл
тєрийн монополь,
хууль бус vйл
ажиллагааны
эсрэг иргэний
эрхээ
хамгаалах
боломжгvй
болсон юм.
Харин
1970-аад оны дунд
vеээс эхлэн
хятадын
коммунист
намаас
явуулсан
„Нээлттэй хаалганы
бодлого”-ын
нєлєєгєєр
тєрийн зvгээс
иргэдийн
эрхийн
баталгааг
хангах зайлшгvй
шаардлага
урган гарсан
билээ.
Ийнхvv 1978
оны Хятадын
коммунист
намын 11-дvгээр
Их хурал дээр
иргэдийн
хуулиар олгогдсон
эрхийн
баталгааг
хангах, эрх
зvйн шинэчлэл
хийх,
социал-демократ
vзлийг
дэлгэрvvлэхийн
чухлыг
дурдсан
байдаг.4
Ер нь
1980-аад оноос
эхэлсэн
Хятадын эдийн
засаг, улс
тєрийн
шинэчлэл нь
иргэдийн эрхийг
хамгаалахад
чиглэсэн
захиргааны маргааныг
шийдвэрлэх
ардчилсан
системийг
бий болгохыг
шууд
утгаараа
шаардсан юм.
Иймээс
ч 1982 оны Бvгд
найрамдах
Хятад Ард
Улсын Yндсэн
хуульд „Бvгд
Найрамдах
Хятад Ард
Улсын Иргэд
vvргээ биелvvлэхгvй
байгаа болон
хууль бус vйл
ажилагаа явуулж
буй тєрийн
байгууллага,
албан
тушаалтны
эсрэг зохих
тєрийн
байгууллагад хандаж
єргєдєл,
гомдол
гаргах
эрхтэй„ , „мєн
тєрийн
байгууллага,
албан
тушаалтны
хууль бус vйл
ажиллагаанаас
болж
хохирсон
иргэд зохих
хуулийн
дагуу
хохиролоо
нєхєн тєлvvлэх
эрхтэй„ гэж
тус тус
заасан
байдаг.
Эдгээр
Yндсэн
хуулийн
заалтууд нь захиргааны
шvvх vйл
ажиллагааны
vндсийг Хятад
оронд шинээр тавьж
єгсєн юм.
Тэрчлэн 1982
оны Хятадын
Иргэний
байцаан
шийтгэх
хуульд „Энэхvv
хуулийн
заалтуудийг
захиргааны
маргааныг
шийдвэрлэхэд
мєн адил
хэрэглэнэ”
гэсэн шинэ
заалт
нэмэгдэж
орсон.
Yндсэндээ
1982-1989 онуудад
Хятад оронд
захиргааны
маргааныг
шийдвэрлэхтэй
холбогдсон 130
гаруй хууль,
тогтоол-шийдвэр
хэрэгжиж
байсан байна.
Харин 1990
оны нэгдvгээр
сард
Захиргааны
маргааны
тухай хууль, 1990
оны арван
хоёрдугаар
сард
Захиргааны
дотоод
хяналт,
шалгалтын
тухай хууль, 1995
оны нэгдvгээр
сард Тєрийн нєхєн
олговрын
тухай хууль
зэргийг
батлан гаргасан
юм.
. Ийнхvv 1990
оноос Бvгд
найрамдах
Хятад Ард
улсын иргэд,
эрх зvйн
этгээд, болон
зарим
байгууллагууд
1-т: захиргааны
шийтгэл
(хорих,
торгох,
лиценци болон
зєвшєєрєл
хvчингvй
болгоcон,
vйлдвэрлэл,
бизнесийн
vйл
ажиллагааг
тvдгэлзvvлcэн), 2-т: захиргааны
албадлагын
арга хэмжээ (
хувь хvний
эрх чєлєєг болон ємчийн
эрхийг
хязгаарлаcан), 3-т: захиргааны
байгууллагын
зvгээс аж
ахуйн нэгжийн
удирдах
ажилтны
шийдвэр
гаргах эрхийг
хассан, 4-т: захиргааны
байгууллагын
зvгээс
лиценци
болон
зєвшєєрєл олгохыг
хууль бусаар
татгалзcан, 5-т: захиргааны
байгууллага иргэдийн
хувийн болон
ємчийн
эрхийг хамгаалахтай
холбогдох
vvргээ биелvvлээгvй орхигдуулсан, 6-т: захиргааны
байгууллага
тахир дутуу
иргэдийн
тэтвэрийг
тєлєєгvй, 7-т: захиргааны
байгууллагын
зvгээс
иргэдэд хууль
бусаар vvрэг
хvлээлгэcэн, 8-т: захиргааны
байгууллага
иргэдийн
хувийн болон
ємчийн бусад
эрхийг
зєрчсєн vед
ардын шvvхэд
хандах бvрэн
эрхтэй
болсон юм.
Харамсалтай
нь єнєєг
хvртэл Бvгд
найрамдах
Хятад Ард улсад
нэг намын
дарангуйлал
ноёрхох
замаар
засаглалын
тєвлєрсєн
удирдлагыг
хэрэгжvvлж
байгаа тул
захиргааны
бие даасан,
хараат бус
шvvхийн vйл
ажиллагаа
бодит
утгаараа хэрэгжиж
чадахгvй
байна. Мєн
Хятад оронд 1990
оноос хойш
ардчилсан
шинжтэй
захиргааны маргааны
тухай хууль
байгаа
боловч
Хятадын єнєєгийн
улс тєрийн
систем нь
тvvний
бодитой хэрэгжилтэнд
ихээхэн саад
болж байгаа
мэт.
IV
Монгол
улс нь 1989 оноос
ардчилсан
эрх зvйт тєрийг
байгуулах
vйлсэд эргэлт
буцалтгvй
орсон билээ.
Ийнхvv 1989
онд Бvгд Найрамдах
Монгол Ард
Улсын Ардын
Их Хурал Иргэний
эрхийг
хохироосон
захиргааны
байгууллага,
албан
тушаалтны
хууль бус vйл
ажиллагааны
талаар шvvхэд
гомдол
гаргах журмын
тухай
хуулийг
яаралтай
батлан
гаргасан юм.
Энэхvv
хуулиар
тєрийн
байгууллага,
албан тушаалтны
хууль бус vйл
ажиллагааны
улмаас Yндсэн
хууль бусад
хуулиар
баталгаажсан
ємчийн, гэр
бvлийн, орон
байрны, ажил
хєдєлмєр эрхлэлттэй
холбогдох
болон бусад
хувийн эрх нь
зєрчигдсєн
Бvгд
Найрамдах
Монгол Ард Улсын
иргэнд анх
удаа эрхээ
хамгаалах
зорилгоор
шvvхэд хандах
боломжийг
олгосон. Гэвч
хэрэгжих
механизм
vгvйгээс энэ
хууль нь
амьдралд
бодитой
хэрэгжээгvй
юм.5
Харин 1992
оны Монгол
Улсын Yндсэн
хуулийн 48-р
дугаар зvйлд
„эрvv, иргэн
захиргааны
зэрэг шvvн
таслах vйл
ажиллагааны
чиглэлээр
дагнасан шvvх
байгуулж
болно” гэсэн
vзэл
баримтлал,
мєн Улсын Их
Хурлаас
батласан эрх
зvйн шинэтгэлийн
хєтєлбєрийн
дагуу 1998 онд
Монгол Улсын Хууль
зvйн яам,
Улсын дээд
шvvх хамтран
„Захиргааны
хэрэг хянан
шийдвэрлэх
тухай„ хуулийн
тєслийг
боловсруулсан
юм.
Энэхvv
тєслєєр
Монгол улсад
Герман-Австрийн
шинжтэй бие
даасан
захиргааны
шvvх
байгуулагдах
бєгєєд
хуульд
тусгайлан
заасан
захиргааны
байгууллага,
албан
тушаалтны
хууль бус vйл
ажиллагааны
эсрэг эрх,
эрх ашиг нь
зєрчигдсєн
хувь хvн,
хуулийн
этгээд болон
нийгмийн бусад
байгууллагууд
шvvхэд хандах
бvрэн эрхтэй
болж байгаа.
Харамсалтай
нь энэхvv
хуулийн
тєсєл нь улс
тєрийн
шалтгааны
улмаас єнєєг
хvртэл
батлагдаагvй
байгаа нь
монгол улсад
хvний эрхийн
хамгаалал,
ардчилсан
эрх зvйт
тєрийн
тєлєвшил
ямархуу
тvвшинд байгааг
тодорхой
харуулж
байна.
Ер нь
ний нуугvй
хэлэхэд
захиргааны шvvх
vйл
ажиллагааны
хєгжилєєр
монгол улс Японоос
112 жил,
Энэтхэгээс 100
жил, Хятадаас
12 жилээр тус
тус хоцорч
байж магадгvй
гэхэд нэг их
хилсдэхгvй
боловуу.
УИХ-ын 2000
оны намрын
чуулган дээр
„Захиргааны
хэрэг хянан
шийдвэрлэх тухай”
хуулийн
тєслийг
хэлэлцэн
энэхvv тєслийг
2001 онд баталж, 2002
онд боловсон
хvчнээ сургалтад
хамруулан
бэлтгэж,
улмаар 2003 онд
багтааж
захиргааны
шvvх
байгуулна
хэмээн
зорилт
тавьсан
байдаг.
Уг
чуулган дээр
УИХ-ын гишvvн Д.Лvндээжанцан
„Захиргааны
шvvх
байгуулах
тухай хууль
хэрэгтэй.
Тэгэхдээ
одоогийн
боловсон
хvчний байдал,
улсын
тєсвийн
хvндрэл,
хуулийн
тєслийн
боловсруулалтыг
харахад энэ
хуулийг гаргахад
эрт байна.
Энэ тєсєлд
хэтэрхий
єргєн
хvрээтэй
асуудлыг
хамруулжээ.
Ерєнхийлєгч,
УИХ, Засгийн
газраас
гаргасан
шийдвэрийн
талаар иргэд байнга
маргаж, эцэс
тєгсгєлгvй
толхилцож байх
тєсєл болжээ.
Иргэд
байцаагчийн
тавьсан акт
болгоны
эсрэг маргах
нь. Энэ
тєслийг батлах
гэж яарах
хэрэггvй” гэж
хэлсэн байдаu
нь Монгол
улсын тєрийн
захиргааны
єнєєгийн
монопол
байдал, хууль
бус vйл
ажиллагаанаас
иргэдийн
эрхийг
яаралтай
хамгаалах гэж
яарах
хэрэггvй
гэсэнтэй
агаар нэгэн
аж.
УИХ-ын
гишvvн Б.Долгор
„Монголд
анхны
дагнасан шvvх
байгуулах
гэж буй нь
дэвшил юм.
Иргэдийн
эрхийг
зєрчсєн
тєрийн
захиргааны
шийдвэрийг
авч vздэг
болох нь зєв
хандлага. Мєн
ингэснээр
шvvгчдийн
ажиллагааг
жигдлэнэ. Санхvvгийн
боломж
бvрдсэн 2003 онд
захиргааны
шvvх байгуулах
нь зєв алхам”
гэж хэлсэн
байхад гишvvн Д.Дэмбэрэлцэрэн
„Энэ хуулийг
хаврын
чуулганаар
батлах
хэрэгтэй.
Харин дагаж
мєрдєх
хугацаа нь
єєр юм. Наана
нь боловсон
хvчин,
материаллаг
баазаа
бэлтгэх хэрэгтэй.
Иргэний
хэрэг
талуудын
тэгш эрхэн дээр,
захиргааны
хэрэг
захирах
захирагдах ёсон
дээр
суурилна. Энэ
тєслєє бусад
хуулиудтай
уялдуулах
талаар бодох
хэрэгтэй” гэж
хэлсэн
байдаг.
Ийнхvv энэ
хуулийн
тєсєл нь
УИХ-ын анхны
хэлэлцvvлгийг
амжилттай
давсан
боловч
єнєєг
хvртэл
батлагдаж
чадаагvй юм.
Саяхан
болж
єнгєрсєн 2002
оны УИХ-ын
хаврын
чуулганаар
хэлэлцэх
асуудлын
жагсаалтын хамгийн
эцэст энэхvv
хуулийн
тєсєл
бичигдсэн
байсан авч
уламжлалт
ёсоороо мєн л
хойшлогдлоо.
Cудлаач
миний бие 2000 онд УИХ-д
Засгийн
газраас
єргєн
баригдсан
„Захиргааны
хэрэг хянан
шийдвэрлэх
тухай” хуулийн
тєсєл нь
эрх зvйн онол,
практик
талаасаа
дажгvй сайн
боловсрогдсон гэж vздэг ба бодит
утгаар нь энэ
хуулийн
тєслийг
хэрэгжvvлж
чадвал наад
зах нь бид
захиргааны
зєрчлийг
захиргааны
хэрэг гэж
ойлгодог
хуучин цагийн
сэтгэхvйгээсээ
яаралтай cалж
чадахын
зэрэгцээ
тєрийн
захиргааны
байгууллага,
албан
тушаалтны
иргэдийн
эрхийг
зєрчсєн
хууль бус vйл
ажиллагааг
хязгаарлаж
улмаар
иргэдэд хуулиар
олгогдсон
эрхээ эдлэх
єргєн
боломжийг
нээж єгнє
гэдэгт
итгэдэг.
Иймээс ч Монгол
улсад азийн
болон
европын улс
орнуудын
жишиг, монгол
хvний
амьдралын
хэв маяг,
сэтгэл зvйн
онцлогийг
харгалзсан,
байгууллын
хувьд эдийн
засгийн
зохистой
хувилбарыг
сонгосон
захиргааны
шvvх vйл
ажиллагааг
яаралтай бий
болгох цаг ирсэн
гэж бодном.
2 Noda, Y.: Gustave Boissonade, comparatiste ignoré. In Problémes contemporains de droit comparé. II. 1962. 235-256. p.
3 A jelenkor nagy jogrendszerei: René David: Budapest 1977:
4 Comparative Studies on the Judicial review system in East and Southeast Asia: 1997: Yong Zhang: Kluwer law International: 51.p
5 Н.Тунгалаг, Эргэцvvлэл сэтгvvл;Улаанбаатар.1998; 43.х