Гэмт хэргvvдийн учир шалтгааныг хvмvvс эртнээс судалж тайлбарласаар ирсэн бєгєєд олон зууны турш олон талаас нь тайлбарласан, тайлсан онолол номлолууд, судалгаа шинжилгээнvvд тєрєлжин шинжлэх ухаан болоход урт хугацаа хэрэгтэй байжээ. Шийтгэх бодлого хамгийн анх Voltaire болон Beccaria нарын хєдєлмєрєєр шинжлэх ухааны тvвшинд єргєгдєж хєгжсєєр, Bentham, данийн Oersted, францын Bonneville de Marsangy, австрийн Sonnenfels нарын бvтээлvvдээр оргилдоо хvрсэн гэж vздэг. Бvх шинжлэх ухаануудын нэгэн адил эрvvгийн эрхзvй ч гэсэн єнєєдєр нийгмийн амьдралын шаардлагаар улам боловсронгуй, улам уян хатан болох хєгжлийн замдаа яваа гэж болох бєгєєд харин єнєєгийн хєгжилтэй эрvvгийн эрхзvй, хvчтэй эрvvгийн кодексуудын vндсэн зарчимууд, гол тулгуур баганууд зуун зууны ємнєх их сэтгэгчдийн оюунаас мэндэлж, vзгээр нь бичигдсэн билээ. Тэдний нэг италийн эрхзvйч, эдийн засагч Цезар Беккариа-гийн 235 жилийн ємнє хэвлэгдсэн бvтээлээс хэсэглэн орчуулснаа та бvхэнд толилуулья (уншигчдад: орчуулгын утгыг илvv гаргах vvднээс зарим газар холбоос, нэмэлт vг хэрэглэсэн бєгєєд єєрийн зvгээс нэмсэн тэдгээр vгсийг зохиолын жинхэнэ бичвэрээс ялгахын тулд хаалтанд хийж, налуу байдлаар бичлээ).

 

 

ЦЕЗАР БЕККАРИА

ГЭМТ ХЭРГYYД БА ЯЛ ШИЙТГЭЛYYДИЙН ТУХАЙ

(зохиолын эх нэр нь: Dei delitti e delle pene")

(хэсэглэл)

 

II. ШИЙТГЭХ ЭРХ

Зайлшгvй шаардлагаас vvдээгvй бvх шийтгэл дарангуйлал гэж агуу Монтесквю хэлжээ. Энэ тодорхойлолтын ерєнхий утгыг дараахь маягаар гаргаж болно: зайлшгvй шаардлагаас vvдээгvй хvний дээрх хvний ямар нэг эрх мэдэл бол дарангуйлал. Тэгэхээр, гэмт хэрэг vйлдэгчдийг шийтгэх ноёрхогчийн эрх юун дээр vндэслэж байна вэ: энэ vндэс нь нийтийн сайн сайхны цємийг хувь хvмvvс буруугаар ашиглахаас хамгаалах шаардлага хэрэгцээ юм; ноёрхогчоос доорхи хvмvvстээ баталгаажуулж єгч байгаа аюулгvй байдлын баталгаа хэдийчинээ ариун, халдашгvй байх тусам, эрх чєлєє хэдийчинээ єргєн дэлгэр байх тусам шийтгэл тєдийчинээ шударга байна.

Нийтийн сайн сайхны тулд єєрийнхээ эрх чєлєєний нэгэн хэсгийг vнэгvй бэлэглэсэн нэг ч хvн байхгvй; ийм хийсвэр дvрслэл гагцхvv ном зохиолд л гардаг; хэрвээ болдогсон бол бусад хvмvvсийн хvлээх vvргvvдийг бид хvлээхгvй байх юмсан гэж бvгдээрээ л хvсдэг; бvх хvн єєрийгээ дэлхийн элдэв зангилаануудын тєвд тооцдог.

Хvн тєрєлтний vржил хєгжил дангаар нь авч vзэхэд хэдийгээр багахан байсан боловч vргэлж зєрчилдєгч хэрэгцээнvvдээ хангахад нь зориулж хоосон газраас болон орхигдож vлдсэн байгалиас єгч байсантай зvйрлэхэд хэмжишгvй том бєгєєд энэ vржил хєгжил тэртээ vеийн зэрлэг хvмvvсийг нэгтгэсэн билээ. Эхний нэгдлvvд шаардлага ёсоор дараагийнхийг бий болгожээ, ийн ємнєхvvдийг сєрєн зогсохын тулд бусад нэгдлvvд бий болсоор тулалдааны байдал хувь хvмvvсээс vндэстнvvдэд шилжсэн байна.

Тэгэхээр, хvмvvс эрх чєлєєнийхєє нэг хэсгээс татгалзахад хvрсэн нь хvчинд автсан хэрэг ажээ: vvнээс vvдэн бvх хvн эрх чєлєєнєєсєє аль болох багыг, бусдаар єєрийгээ хамгаалуулахад хангалттай хэмжээнийг л нийтийн дансанд оруулахыг хvсдэг байна. Энэ жижиг хэсгvvдийн нийлбэр шийтгэх эрх(зvй)г бий болгоно; vvнээс цааших, vvнийг хэтэрсэн бvх юм дураар авирлалт бєгєєд зєв бус, бодит vнэн, гэхдээ эрх биш. Эрх гэдэг vг хvч гэдгийн эсрэг утгатай vг биш гэдгийг анхаарах хэрэгтэй, эхнийх нь хоёрдахь vгний хувиралт гэвэл дээр, тодруулбал олон хvний хувьд ашигтай хувиралт юм. Зєв шударга гэдгийг харин хувийн ашиг сонирхлуудыг зангилж холбоход хэрэгтэй холбоосууд гэж би ойлгож байна, ийм холбоогvйгээр тэд нийгэмгvй эртний байдал руу нуран унах болно; энэ холбоосыг хадгалж барих хэрэгцээнээс хэтэрч гарсан бvх шийтгэл ерєєсєє зєв шударга биш. Энд анхаарах зvйл гэвэл, энэхvv зєв шударга гэдэг vгэнд ямар нэгэн бодит зvйлийг, тухайлбал физикийн хvч юмуу ямар нэгэн оршин буй биетийг дvрсэлж болохгvй; мєн Бурханаас vvдэлтэй, нєгєє ертєнцийн шийтгэлvvд болон шагналуудтай шууд холбогддог тэр шударга vнэний тєрлийг ч vvнд би ойлгоогvй юм шvv.

 

 

VI. ГЭМТ ХЭРГYYД БА ШИЙТГЭЛYYДИЙН ТЭНЦВЭР

Бидний нийтлэг сонирхол гэмт хэрэг бvv vйлдээсэй гэдгээс гадна мєн нийгэмд учруулсан хохирлын урвуу харьцаагаар гэмт хэргvvд ховор байгаасай гэдэгт оршино. Тэгэхээр гэмт хэргvvд нийтийн сайн сайхантай хэдийчинээ хvчтэй сєргєлдєнє, гэмт хэрэгт тvлхэгч нєлєєлєх хvчин зvйлvvд хэдийчинээ хvчтэй байна, хvмvvсийг гэмт хэрэг хийхээс татан зогсоодог саадууд тєдийчинээ хvчтэй байх хэрэгтэй. Гэмт хэргvvд ба шийтгэлvvдийн хооронд тэгэхээр тэнцвэрт харьцаа байх ёстой.

Хvмvvсийн хvсэл тэмvvллvvдийн бvх тэмцлvvд дэх эмх замбараагvйдэл болгоныг урьдчилан сэргийлэх арга байхгvй. Эдгээр нь хvн амын бvтэц болон хувийн ашиг сонирхлуудын зєрчилдєєний харьцаагаар єсдєг, эдгээрийг геометрийн нарийвчлалтайгаар нийтийн эрх ашгийн зvгт чиглvvлэх боломжгvй. Улс тєрийн арифметикт математикийн нарийвчлалыг магадлал-тооцооллоор солих хэрэгтэй. Тvvхийн хуудаснаас дэг журамгvйдэл улс гvрний хил хязгаартай зэрэгцэн єсч байсныг бид харж болно, мєн яг ийм харьцаагаар vндэсний мэдрэмж буурч байхад гэмт хэрэгт бэлтгэгдэх байдал хvн хvний дэг журамгvйдлээс олж авах ашгийн хэмжээгээр нэмэгдэж байв: vvний улмаас шийтгэлvvдийг хvндрvvлэх шаардлага улам бvр нэмэгдэх ажээ. Бидний хувийн сайн сайхны зvгт биднийг жолоодох тэр дэлхийн татах хvч мэт хvчийг гагцхvv тvvнийг сєргvvлэн тавьсан саадуудаар зогсоож болно. Энэ хvчний vр дагавар нь хvний vйлдлvvдийн зєрчилдєєнт хэлхээ бєгєєд: хэрэв эд хоорондоо мєргєлдєж бие биенээ хохироовол, миний зvгээс улс тєрийн саадууд гэж нэрлэмээр байгаа шийтгэлvvд муу vр дагаваруудыг нь саатуулах ба ингэхдээ харин хvнээс салгашгvй мэдрэмж болох vvсгэгч шалтгааныг нь устгахгvй, хууль тогтоогчийн vйлдэл нь дэлхийн татах хvчний аюултай нєлєєлvvдийг саатуулах vvрэгтэй, гэхдээ барилгын бєх бат байхад нэмэр болдог эдгээр нєлєєллvvдийг ашигладаг барилгачныхтай тєстэй юм.

Хvмvvсийн нэгдэл гарцаагvй хэрэгтэй шиг хувийн ашиг сонирхлын зєрчилдєєнєєс vvдэлтэй гэрээ тохиролцоонууд ч зайлшгvй шаардлагатай, дэг журамгvйдлийн нэг тийм жагсаалт байх бєгєєд vvний оргилд нийгмийг шууд хєнєєгч vйлvvд байдаг бол хамгийн доор нь нийгмийн нэгж гишvvдийн эсрэг чиглэсэн байж болох хамгийн жижиг шударга бус явдлууд байна. Энэ хоёр захын дунд бидний гэмт хэрэг гэж нэрлээд байгаа нийтийн сайн сайхны эсрэг бvх vйлдлийг олж болох бєгєєд эдгээр vйлдлvvд хамгийн дээд цэгээс хамгийн доод цэг рvv бараг анзаарамгvй шаталбараар багасдаг. Хэрэв хvний vйлдлийн хязгаар тєгсгєлгvй болоод тодорхой бус хувилбаруудад геометр ашиглаж болдогсон бол хамгийн хvндээс эхлээд хамгийн хєнгєнийг єєртєє агуулах шийтгэлvvдийн нэгэн тохиромжтой жагсаалт хэрэгтэй болно; гэхдээ, хэрэв ухаалаг хууль тогтоогч жагсаалтыг эвдэлгvйгээр, эхний шатны гэмт хэрэгт сvvлчийн шатны шийтгэлvvдийг ногдуулалгvйгээр хамгийн гол цэгvvдийг тодорхойлж єгвєл л хангалттай юм. Хэрэв шийтгэлvvдийн болон гэмт хэргvvдийн тодорхой болоод ерєнхий жагсаалт байдаг бол бид дарангуйлал ба эрх чєлєє, мєн янз бvрийн vндэстний хvнлэг чанар ба муу vйлийн дундах шаталбаруудын зєв бєгєєд ерєнхий хэмжvvрийн нэгжтэй болохсон билээ.

Тухайн хэргийг гэмт хэрэг гэж нэрлэвэл ашиг сонирхолд нь нийцэх тэр хvмvvс л биш бол дээр дурьдсан хоёр хилийн дунд байхгvй ямарч vйлдлийг гэмт хэрэг гэж нэрлэж болохгvй, ийм биш тул шийтгэж бас болохгvй. Энэ хилvvдийн тодорхой бус байдал нь хууль тогтоолттой сєргєлдєгч ёс суртахууныг vндсэтнvvдэд бий болгосон; бие биеэ харилцан хаасан хууль тогтоолтуудыг нэг дор оршиход хvргэсэн; хамгийн ухаалаг хvнийг хамгийн хатуу шийтгэлээр шийтгэгч хуулиудийн цуглуулгыг тєрvvлсэн, гэмт хэргийн ба ариун журмын тухай ойлголтыг vргэлжид тодорхойгvй, тогтворгvй болгосон, мєн vvний улмаас улс тєрийн биетvvд дэх дарамт болон аймшигт зvvд рvv хєтлєгч амьдралын зарим бvдэг баргар байдал vvссэн. Yндэстний тvvх, он цагийн хуудсыг философич нvдээр уншсан хэн ч гэмт хэрэг ба ариун журам, сайн иргэн ба гэмт хэрэгтэн гэдэг ойлголтууд зуун зууны турш єєрчлєгдєж ирснийг, тэгэхдээ нийтийн сайн сайханд vргэлж нийцэгч улс орны амьдрал дахь єєрчлєлтєєс хамаарч биш, харин ээлжлэн хууль тогтоогчдыг эрхэндээ оруулагч тэдгээр хvсэл тачаал болон алдаа мадгийн нєлєєгєєр ийн хувирч байсныг харж чадна. Мєн, нэгэн зууны хvсэл тэмvvлэл дараагийн зуунуудын ёс суртахууны vндэс суурь болдгийг, хvчтэй хvсэл эрмэлзлэлvvд, фанатизм (хэт шvтэх ёс, улайран бишрэх явдал) болон шvтэн бишрэлийн эх vvсгvvрvvд бvх физикийн ба ёс суртахууны vзэгдлvvдийг тогтворжуулагч цаг хугацааны аяст суларч, эсвэл миний хэлэх гээд байгаагаар цаг хугацаанд залгигдаж ирснийг, (тэгэхдээ) аажим аажмаар тэд зууны гvн ухаан болон хувирч чадалтай, ухаантай хэн нэгний гарт хэрэгтэй зэвсэг болсоор ирснийг тод харах болно. Нэр тєр ба ариун журам хэмээх нэлээд бvрхэг ойлголтууд ийм замаар бий болцгоосон бєгєєд цаг хугацааны явцад єєрчлєгдєх тул ийм бvрхэг байдаг, vндэстнvvдийг цааш амьдруулагч эдгээр ойлголтууд уул усны хамт єєрчлєгдєж ганцхан физикийн биш, харин ёс суртахууны хилийг ч бас vргэлж илэрхийлсээр иржээ. Хэрэв мэдрэгч бодьгалуудын хєдєлгєгч хvч нь гоо сайхан ба зовлон шаналал бол, хэрэв харагдашгvй хууль тогтоогч хамгийн дээд vйлдэлд ч хvнийг тvлхдэг тэдгээр шалтагуудын дунд гавъяа, шийтгэлийг багтааж оруулсан гэвэл эдгээрийг буруу хуваарилснаас шийтгэлvvдээр єєрсдєє єдєєсєн гэмт vйлдлvvдийнх нь тєлєє шийтгэнэ гэсэн тогтмол тохиолдох тусам тєдийчинээ бага анзаарагдах зєрчилдєєн vvсдэг. Хэрэв нийгэмд єєр єєр хэмжээгээр хохирол учруулсан хоёр гэмт хэрэгт яг ижил шийтгэл оноовол хvмvvс хэрэв vvгээр илvv ашиг олох байвал илvv том гэмт хэрэг vйлдэхэд илvv хvчтэй саад олж харахгvй биз ээ.

 

XII. ШИЙТГЭЛYYДИЙН ЗОРИЛГО

Энэ хvртэл танилцуулсан vнэнгvvдийг зvгээр л анхааралдаа авч vзвэл шийтгэлvvдийн зорилго нь ямар нэгэн мэдрэгч бодьгалыг тамлах ба зовоох хэрэг биш гэдэг нь тодорхой, тvvнчлэн аль хэдийн хийчихсэн гэмт vйлдлийг vгvй болгох нь ч зорилго биш. Ямар нэг улс тєрийн биет сэтгэл тавин vйлдэхээс хол хєндий байгаад хувь хvний хvсэл тэмvvллvvдийг хайхрамжгvй хязгаарлагч байж болох уу, энэ хэрэгцээ шаардлагагvй хэрцгийлэл, уур хилэн ба фанатизмын, эсвэл дорой дарангуйллын арга барил ер нь байж болох зvйл vv? Ямар нэг vл зохицсон євдєєлт хашраалтууд эргэж буцдаггvй цаг хугацаанаас хэдийнээ хийчихсэн vйл хэргийг буцааж авчирна гэж vv? Тэгэхээр зорилго бол гэмт хэрэгтнийг тєрєл нэгтнvvддээ цаашид хор хохирол учруулахаас нь урьдчилан сэргийлэх, мєн бусад хvмvvсийг ийм vйлдэл хийхээс нь саатуулах болохоос єєрцгvй. Ийм учир тэнцвэрт харьцааг хадгалсан, хvний ухаан санаанд хамгийн гvн гvнзгий болоод хамгийн тогтвортой нєлєєлєгч, тэгээд гэмтний биенд хамгийн бага євдєлт vзvvлдэг шийтгэлvvдийг болон эдгээр шийтгэлvvдийг хэрэглэх арга замуудыг илvvд vзэх хэрэгтэй.

XIX. ШИЙТГЭЛИЙН ХУРД

Шийтгэл хэдийчинээ хурдан байх тусам, хийгдсэн гэмт хэрэгт хэдийчинээ ойрхон байх тусам тєдийчинээ шударга болоод vр дvнтэй байна. Шударга гэж хэлдгийн учир нь vvгээр гэмт хэрэгтэнг тодорхойгvй байдлын шаардлагагvй бєгєєд хатуу зовлонгуудаас чєлєєлнє, энэ зовлонгуудыг тєсєєлєл ба тухайн этгээдийн сул доройн мэдрэмж цааш ихэсгэдэг; гагцхvv шаардлагатай vед л байж болох, ерєнхийдєє бол шийдвэрээс урьтах ёсгvй эрх чєлєєнєєс хагацаалт дангаараа ч гэсэн шийтгэл болох тул шийтгэл хурдан ирэх нь илvv шударга юм. Тэгэхээр хорих газар гэдэг бол ямар нэг иргэнийг гэмтэн гэж шийдэх хvртэл саатуулж байх л газар боловч vнэндээ энэ саатуулалт нь шийтгэл мэт тул аль болох богино хугацаанд vргэлжилж, аль болох бага хэмжээнд хvнд хэцvv байх ёстой. Хамгийн богино хугацааг шvvх vйл явцын vргэлжлэх хугацаан дээр болон хэргийг нь тvрvvлж хэлэлцэх тийм хvмvvсийн давуу байдал дээр vндэслэн тооцоолж болно. Хорих єрєєний хувьд давчуу, тэгээд оргож зайлахыг, эсвэл хэргийн баримтуудыг устгаж vгvй болгохоос нь шаардлагатай хэмжээнд саатуулсан байхад л боллоо. Шvvх ажиллагааг ч гэсэн аль болох богино хугацаанд дуусгах хэрэгтэй. Шvvгчийн хайхрамжгvй байдал ба яллагдагчийн айн дагжилт хоёроос илvv хатуу хєсєр эсрэг тэсрэг зvйл бий юу? Нэг талаас шvvгчийн тавтай бєгєєд ихэмсэг байдал, нєгєє талаас хоригдлын нулимсууд, арчаагvйдэл? Ерєнхийдєє шийтгэлийн жин буюу гэмт хэргийн vр дагавар бусдын хувьд аль болох уян хатан байх хэрэгтэй, харин шийтгvvлэгчийн хувьд аль болох хєнгєн байх ёстой, учир нь хvмvvс байж болох хамгийн бага муу муухайг єєрсєддєє хvлээхийг хvсдэг гэсэн зарчим худал байдаг нийгмийг хууль цаазат нийгэм гэж нэрлэж болохгvй юм.

Шийтгэлvvд хурдан байвал vр дvнтэй гэж хэлэхийн учир нь, шийтгэл ба гэмт хэргийн хооронд хэдийчинээ богино хугацаа єнгєрнє, хvний оюун санаа энэ vйлийг тєдийчинээ сайн холбож чадна: гэмт хэрэг ба шийтгэл, ийн анзаарагдамгvйгээр нэгийг нь шалтаг, нєгєєг нь шаардлагатай, гарцаагvй vр дагавар гэж vзнэ. Дvрслэл тєсєєллvvдийн хэлхээ нь хvний ухаан санааны бvх цогцыг бvтээж босгодог эд материал гэдэг нэгэнт батлагдсан баримт, тvvнгvйгээр эрхэмсэг сайхан ба зовлон шаналал єрєєсгєл болоод ямарч нєлєєгvй мэдрэмжvvд болох билээ.

Тэгэхээр, хэрэв бvдvvн бараг хайхрамжгvй сэтгэл санаан дахь ашиг тустай гэмт хэрэгт даллах хvчийг дор нь тvvнтэй холбогдогч шийтгэлийн тухай дvрслэлээр солихыг бид хvсвэл гэмт vйлдэл ба шийтгэл аль болох ойр байх нь маш чухал ажээ. Удаан хугацаа єнгєрєх нь энэ хоёр дvрслэлийг бие биеэс нь улам бvр холтгохоос єєр нєлєєгvй, тэгээд гэмт хэргийн шийтгэл ямар нэг нєлєє vзvvллээ гэхэд тэр нь шийтгэл мэт байхаасаа дан vзэгдэл мэт сэтгэгдэл тєрvvлэх нь илvvтэй, учир нь энэ vед шийтгэх мэдрэмжийг хvчтэй болгох ёстой тухайн гэмт хэргийн хор аюул vзэгчдийн сэтгэл санаанд хэдийн намжсан байна.

Гэмт хэрэг, шийтгэл хоёрыг холбогч холбоосыг улам чангатгадаг бас нэгэн зарчим байдаг нь шийтгэл гэмт хэргийн мєн чанарт аль болох нийцсэн байх тухай юм. Энэ адилтгал нь гэмт хэрэгт татагдалт ба шийтгэлийн нєлєє хоёрын хооронд байх ёстой эсрэг тэсрэг чанарыг улам бэхжvvлнэ, єєрєєр хэлбэл хууль зєрчих зvгт урин дуудагч бодол санаанаас хvний ухаан санааг холдуулан тэр бодол санааны заасны эсрэг зорилгод тvvнийг чиглэхэд тусална.

XLI. ГЭМТ ХЭРГИЙГ ХЭРХЭН ГАРГАХГYЙ БАЙХ ВЭ?

Гэмт хэргийг урьдчилан сэргийлэх нь тэдгээрийг шийтгэснээс дээр. Энэ бол бvх сайн хууль тогтоолтын гол зорилго бєгєєд хууль тогтоолт нь бид хvмvvсийг байж болох хамгийн их аз жаргал руу, буюу байж болох хамгийн бага аз жаргалгvйдэл рvv хєтлєх, амьдрал дахь бvхий л сайн, мууг тооцоолон ярилцах арга зам юм. Гэтэл эдvгээ хvртэл хэрэглэж ирсэн арга барилуудын дийлэнх нь худал хуурмаг агаад тавьсан зорилготойгоо зєрчилдєх ажээ. Хvмvvсийн тоо томшгvй vйл хєдлєлvvдийг саад тотгоргvйгээр, дэг журамгvйдэлгvйгээр геометрийн эрэмбэнд жагсаах аргагvй. Байгаль мєнх байж бємбєрцгvvдийн хєдєлгєєнд саад зєрчил гарахгvй байхыг маш энгийн хуулиуд саатуулахгvйн нэгэн адил сайн сайхан ба зовлон шаналалын vзvvр тєгсгєлгvй бєгєєд эсрэг тэсрэг даллага дуудлага дээр суурилсан хvний хуулиуд (бvх) саад зєрчлvvдийг болон эмх журамгvйдлийг тогтоож саатуулах чадваргvй юм. Гэсэн хэдий ч эрх мэдэл гарт нь орох цагт vvнийг оролдох нь хязгаарлагдмал чадалтай хvний аймшигт дvр зураг болдог. Нэг хэсэг vйлдлvvдийг гэмт хэргийн эх vндэс (буюу гэмт хэрэг гэж нэрлэх нь) гээд хориглох нь гэмт хэргvvдийг хаачихаж байгаа хэрэг биш, харин ч vvгээрээ шинэ гэмт хэрэг бий болгож байгаа хэрэг бєгєєд бидэнд vvрд мєнхийн, хувирашгvй хэмээн номлодог ариун журам ба гэмт vйлдлийг єєрсдийн дураар тодорхойлж байгаа явдал билээ. Биднийг гэмт vйлдэлд оруулж мэдэх тэр бvгдийг хориглочихвол бид юу болох вэ? Хvнийг мэдрэмжvvдээ ашиглах аргагvй болгохоос єєр замгvй. Хvмvvсийг ямар нэгэн жинхэнэ гэмт хэрэг vйлдэхэд хvргэдэг шалтаг мянга мянган хvнд байх ба энэ нь тэднийг тийм хайхрамжгvй, саармаг vйл хийхэд тvлхдэг, эдгээр vйлийг муу хуулиуд гэмт хэрэг хэмээдэг; хэрэв гэмт хэргvvдийн магадлал тэдний шалтагуудын тоотой тэнцvv гэвэл гэмт хэргvvдийн хvрээг тэлнэ гэдэг нь уг vйлдлvvдийг хийх магадлалыг єсгєнє гэсэн vг. Хуулиудын дийлэнх хэсэг нэгэн тєрлийн давуу эрхээс єєрцгvй, єєрєєр хэлбэл цєєнхийн тав тухын тулд бvх хvмvvсээс тєлсєн татвар.

Гэмт хэргvvдийг гаргуулахгvй байхыг хvсч байна уу? Хуулиуд чинь ойлгомжтой, энгийн байхаар, мєн vндэсний нийт хvч тэднийг хамгаалахад тєвлєрч, нэг хэсэг нь ч тэднийг ашиглах, мєхєєхийг зорихгvй байхаар хийх хэрэгтэй. Хуулиуд чинь хvмvvсийн анги давхаргын тєлєє биш, харин хvмvvсийн єєрсдийнх нь тєлєє vйлчилдэг байг. Хvмvvс хуулиудаас, гэхдээ гагцхvv тэднээс л хамаардаг байг. Хуулиудаас эмээх нь аятай тавтай байдаг байхад хvн хvнээсээ айх нь эмгэнэлтэй, нєгєє талаар гэмт хэргийн эх уурхай. Албат хvмvvс чєлєєт хvмvvсээс илvv хурц ширvvн, хатуу харгис байдаг. Чєлєєт хvмvvс шинжлэх ухаанд цаг заваа зарцуулж, vндэсний эрх ашиг, том зорилгуудыг ємнєє тавьж тэднийгээ дагаж мєрддєг; харин нєгєєдvvл одооны єдєртєє сэтгэл ханан сvйрэл мєхлєєс анхаарлыг нь холдуулагч зуурдын цэнгэл, таашаал эрэлхийлнэ; бvх юмс зvйлийн vйл хєдлєл дэх тодорхойгvй бvдэг байдалд нэгэнт дассан байх ба гэмт хэргийн vр дагавар (=шийтгэл) тэдний хувьд эргэлзээтэй болж энэ нь тэднийг эзэмдэх хvсэл тэмvvллийг нь улам хvчтэй болгоно. Хэрэв хуулиудын тодорхойгvй байдал байгалийн уур амьсгалын улмаас залхуу ард тvмнийг дайрвал энэ нь тэдний залхуу болон тэнэг байдлыг бататган, улам нэмэгдvvлнэ. Хэрэв хурц ширvvн, гэхдээ идэвхтэй vндэстэнг дайрвал энэ vндэстний vйл ажиллагааг тєсгєлгvй олон салаа сувагт хувааж эдгээр салаа сувгууд тодорхойгvй, бvдэг баргар байдлыг бvх зvрхэнд цутгах ба урвалт шарвалт болон хуурамч дvр эсгэлтийг болгоомжлол, сэрэмжлэлийн vндэс суурь болгож єгнє. Хэрэв зоригтой, чадалтай vндэстнийг дайрвал удаан хугацаагаар эрх чєлєє ба зарц албат байдал, зарц албат байдал ба эрх чєлєє хоёрын хооронд тогтворгvйдэл єдєєж єдєєсний эцэст тvvнийг арилгаж vгvй болгоцгооно.

 

Анх удаа 1764 онд хэвлэгджээ.

Унгар хэлнээс орчуулсан Р. Батхvv.