Бэлэг єгєлт хэмээх vзэгдэл

I.
Энэ єгvvллээр цэцэрлэгээс их сургууль хvртэл боловсролын тогтолцоог хамарсан нэгэн vзэгдлийн тухай санаж, бодсоноо бусадтай хуваалцахыг хичээв. Хэнд хэнээс єгдєг юуны тухай яригдаж байгаа нь хэнд ч ойлгомжтой тул энэ vзэгдлийн субьектvvдийн тухай маргахаа орхиж, харин зарим гол шинж, онцлогуудыг нь тодруулахыг оролдъё. Энд яригдаж байгаа бэлэг иргэний эрхзvйд хуульчлагдан зєвшєєрєгдсєн, тийн хуулийн хамгаалалтад орсон бэлэгнээс нэлээд ялгаатай. (Ялгааг механикаар тодруулах vvднээс бэлэглэх, бэлэглэлт гэх мэт vйл vг, vйлт нэрvvдийн оронд бэлэг єгєлт гэсэн vгийг хэрэглэж, vvгээр хуулиас ангид vзэгдлийг илэрхийлэв.) Бэлэг єгєлтийн бэлэг нь нэг хvнээс нєгєє хvнд хариу єртєггvй, эсвэл тєлбєр, vйлчилгээний байх ёстойгоос хєнгєлттэй нєхцлєєр єгсєн материаллаг зvйл, vйлчилгээ. Тодруулбал зєвхєн материаллаг, мєнгєєр vнэлж болох эд зvйл (иргэний эрхзvйн ойлголтоор бэлэг гэдэгт ийм юмыг л ойлгож болно) биш, харин материаллаг орчинд биетээр илрэхгvй vйлчилгээ, туслалцаа (тухайлбал гарын vсэг, зєвшєєрєл, тушаал дэвшvvлэлт, торгууль хvчингvй болголт) гэх мэтийг энд яригдаж байгаа бэлэгт тооцож болно. Тэгэхээр бэлэг єгєлтийн бэлэг нь иргэний хуулинд заасан бэлэгнээс илvv єргєн хvрээтэй, илvv олон тєрєл байж болох аж.

Иргэний эрхзvйд бэлэгний гол шинжид хариу vйлчилгээ, тєлбєр байхгvй байхыг ойлгодог. Харин бидний ярьж байгаа энэ тєрлийн бэлэг хариу vйлчилгээ, тєлбєр заавал шаарддаг; энэ бэлэгний гол шинж нь, vндсэн утга учир нь тэр хариу vйлчилгээ, тєлбєрт байгаа хэрэг. Бэлэг єгєгчийн зорилго нь ямар нэгэн давуу байдал (єєрєєр хэлбэл ямар нэгэн зvйл олж авах, эсвэл ямар нэгэн ашигтай байдалд очих) олж авах бєгєєд бэлэггvйгээр энэ давуу байдлыг олж авах боломжгvй, эсвэл цаг хугацаа юмуу материалын илvv их зардлаар л олж авах магадлалтай байна. Холбогдох хууль, дvрмийн дагуу бол бэлэг єгєгч бэлэг єгєх vvрэггvй. Гагцхvv єєрийн сайн дураар бэлэглэж болох тухай энэ заалт нь бvх тєрлийн бэлэгний нэг vндсэн шинж. Харин бидний ярьж байгаа бэлэгний тєрлийн тухайд бол хэдийгээр хууль, дvрэм ийм бэлэг єгєх vvрэг заагаагvй ч тэднээс хvчтэй vйлчлэгч нийтийн жаяг, тогтсон заншил бэлэг єгєхєєс аргагvй байдалд тухайн хvмvvсийг оруулдаг байна. Бэлэг єгєєгvйгээс болж тvvнийг єгєх боломжтой, эсвэл боломж гаргах учиртай хvн ямар нэгэн хохиролтой байдал орох ёсгvй, мєн бэлэг єгсний дvнд хуульзvйн хувьд (ерєнхий заалтуудын дагуу) ямар нэгэн давуу байдалд очихгvй. Хуулинд заасан бэлэглэлтийн хуулийн vр дагавар энэ. Харин бидний ярьж байгаа бэлэг єгєлт vvнээс єєр нєлєєтэй байна. Бэлэг єгєєгvйгээс болж єгєх “ёстой” байсан хvн материаллаг ба материаллаг бусаар ямар нэгэн хохирол, ямар нэгэн хэмжээнд хvлээнэ.

II.
Бэлэг єгєлтийн нийгэмд учруулж буй хорын тухай одоо ярилцъя. Энэ нь юуны ємнє жинхэнээр суръя, мэдье гэсэн сурагчид, сургая, заая гэсэн багш нарын ажилд муу нєлєєтэй. Бэлэг єгєлцєж авалцаад мэдсэн ба сурсныг дvгнэдэг тогтолцоо оршиж, тvvнийг хvлээн зєвшєєрсєн нийтийн хvч буруушаасан болон зєвшєєрєхгvй байгаа хvмvvст аялдан дагах, хvссэн бодсоноо мартаж, эрхэмлэж явдгаасаа ухрахыг тулгаж байна. Бэлэг єгєлт, авалт ганцхан боловсролын салбарт биш, бэлгээр хvссэндээ хvрч болох нийгмийн талбар бvхэнд газар аван хєгжиж буйг бид мэднэ. Цэцэрлэгийн багшийн гарыг цайлгахаас тєрийн сайдын коррупци хvртэлх хэмжээ дамжаа, хэргэм зэргээрээ ялгаатай vйлдлvvдийн цаадах мєн шинж нь адил тєстэй. Бэлэг єгєлт бэлэг авагчийг шударга бус vнэлгээ хийхэд тулгадаг, єєрєєр хэлбэл бэлэгний зорилго нь дэг жаяг, дvрэм журам, хууль тогтоомжид заасан, тогтосны эсрэгээр давуу тал, нааштай шийдэл бэлэг єгсєн хvнд олгоход чиглэнэ. Нэгэнд нь ингэж тоглоомын дvрмээс гадуур, тvvнийг зєрчин давуу, ашигтай тал єгєхєд нєгєєх нь зvй ёсоор шударга бусаар хохирно. Хэн нэгэн завшиж байгаа тохиолдолд тэр завшлын дvнд хохирогч єєр нэгэн заавал байдаг, харин нийгмийн дам дам харилцаануудаас болоод хэн хохирч байгаа нь шууд харагдахгvй байж болно. Ерєнхийдєє хохирол, ялагдал хvлээлт амьдралд байдаг, байх ёстой vзэгдэл, харин ємнє нь шударга бус гэдэг тодотгол нэмэгдэхээр л тэвчишгvй гашуун болдог билээ.

Бэлэг єгєлт шударга єрсєлдєєнийг хорьж, амжилтанд, илvv ихэд хvрэх хvсэл тэмvvллийг vгvй болгоно, хvмvvсийн жинхэнээр сурч, мэдэж, чадах гэх нь утга учир, vнэ цэнээ алдана. Ийн нийгмийн хєгжил дэвшлийн тєлєє, сайн сайхны тєлєє хєдєлгєх хvч болдог vйл, vйлдлvvд эрчээ алдан мохож, мохон мохсоор мєхєлд хvр(гэ)нэ. Бэлэг єгч байгаа хvн бусдад, нийгэмд хохирол учруулж буй тєдий бус, ихэнх тохиолдолд єєрийгээ ч алсын ирээдvйд егvvтгэж буй хэрэг, єєрєєр хэлбэл энэ vзэгдлийг ерєнхийд нь авч vзвэл, цаг хугацааны урт хэмжээсэнд хэнд ч ашиггvй.

III.
Бэлэг єгєлттэй холбоотой нийгмийн харилцааг єнєєдєр юу зохицуулж байна вэ? Хуулийн зохицуулалт бий билvv, байгаа бол хууль тогтоогчийн зорьсон, хvссэн зорилгыг хэр гvйцэлдvvлж байна? Нийгэм дэх харилцаа, чиг хандлагыг харвал энэ асуултуудад эерэг хариулт єгєх аргагvй.

Хууль нийгмийн харилцааг зохицуулалгvй орхих нь бий. Тодруулбал нийгмийн vй тvмэн янзын харилцааг бvгдийг нь хууль зохицуулж, хамарч чадахгvй, ийм боломж ч байхгvй тул тэр олон харилцаануудаас аль алийг нь зохицуулахаар сонгохоо хууль тогтоогч шийднэ. Энэ нь нийгмийн харилцаануудыг хууль тогтоогчийн хувьд аль хэр чухлаар нь vнэлж жагсааж байгаа хэрэг. Тухайн нийгмийн хєгжил, техникийн бололцоо, хvн амын сэтгэлгээ, боловсролын тvвшин, хvлээж авах чадвар гэх мэт нєхцлvvд хууль хэмээх зэвсгийг хэрэглэх боломжийг цаашид нарийсгадаг. Мєн нийгмийн тогтсон ёс заншил, дэг жаяг тухайн харилцааг зохицуулж чадаж байвал, тэгээд хэрхэн, ямар vр дvнтэй зохицуулж байгаа нь хууль тогтоогчийн хvсэл зоригтой нийцэж байвал тэр харилцааг хууль зохицуулах шаардлагагvй. (Сулавтар) хууль нийгэмд тогтож заншсан ёс, жаягийг тvшиглэж, тvvнийг дэмжиж, мєн дэм авч байж vр дvнтэй vйлчилнэ.

Тэгвэл бэлэг єгєлттэй холбоотой харилцаануудыг єнєєдєр манай нийгэмд юу зохицуулж байна вэ? Yйлчилгээ тааруу хууль тогтоомжийн хvчийг нєхєх, тvvнийг дэмжиж тулах нийгмийн ямар хvч байна? Ёс заншил, хvн амын дунд тогтсон дэг жаяг хэр нєлєєтэй байна вэ? Харамсалтай нь нааштай хариулт энд ч байхгvй. Бэлэг єгєлт нийгмийн хэмжээнд хvлээн зєвшєєрєгдєж, хvмvvсийн сэтгэхvйд асуудал шийдэх, амьдралаа авч явах гол арга зам байж, авч, єгч байгаа ба хєндлєнгєєс харагч хэн бvхэнд хэвийн vзэгдэл болон хувирч байна. Ямарч нийгэм хуультай зохицон, эсвэл хуулийн зэрэгцээ, тvvнтэй сєргєлдєлгvйгээр, эсвэл хуулийн хажуугаар тvvнтэй сєргєлдєн єєрийн барих, дагах зам мєр бий болгодог, баталгаажуулдаг. Манай нийгэмд бэлэг єгєлтийн талбарт бий болж, єдрєєс єдєрт батжин бэхжиж байгаа тогтолцоо, дэг жаягийг харвал алсын ирээдvйд энэ нийгмийн сайн сайхны тулд яавч vйлчилж буй биш гэдэг нь тодорхой. Ийм замаар, ийм аргаар хол явахгvй гэдгийг бид харж байна. Бага, дунд, дээд, их сургуульд бага, дунд, их хэмжээний бэлэг єгч эрдэм “амжилттай” сурсан мунхаг нэгэн хожмын єдєр та бидний хvvхдvvдэд ном заах болно. Монголын ирээдvй ийм. Нэг их холын биш энэ зургийг бид тєсєєлж, дvрсэлж бvгдээрээ чадавч бэлэг єгєхєє, бэлэг авахаа зогсож чаддаггvй. Яагаад? Яагаад гэвэл аяж зогсохоо мэдэхгvй байна. Яаж хийхээ мэдэхгvй байгаа бол хийхгvй байх нь аргагvй.

IV.
Эндээс харахад нийгмийн харилцааг зохицуулах, хvмvvст зам мєр єгєх ёс, жаяг vгvй байгаа нь илт. Yйлчилж чадах ёс заншил, тогтсон жаяг байхгvй бол тухайн харилцааг зохицуулах ажлыг хууль vvрэх ёстой. Хууль гэдэг зохиомол, тэгэхээр тухайн байдалд тааруулан яаж ч зохиож болох зvйлд ингэх эрх, боломж аль аль нь бий.

Жишээлбэл, арав тєгсєлтийн хонхны баяраар бэлэг авахыг захиргааны зєрчил гэж vзэхээр болбол яахав. Yvнтэй тєстэйгээр их дээд сургуулийн оюутнуудаас багш нартаа бэлэг єгєхийг боловсролын хуулиар, бэлэг авахыг захиргааны хуулиар хориглож болно. Ямар тvвшинд, ямар хэмжээнд, ямар vр дагавартай байхаар зохицуулах нь амьдрал туршлага дээр vзэж туршсаны дараа улам тодорхой болно биз.

Ийм жишээ гадаад орнуудад байхгvй энэ тэр гэх хvн гарч магад. Хууль, тогтоомжоор ийм юмаа зохицуулж байгаа нь ичмээр санагдаж ч болно. Бид єєрсдийн сайн сайхны тєлєє хийж чадах бvхнээ хийх хэрэгтэй, vvрэгтэй. Єєр арга байхгvй бол байгаа аргаа хэрэглэх нь ч зєв. Хожим нэгэн цагт жинхэнэ эмгэнэлт байдалд орохгvйн тулд хуульчлалын талбарт одоогийн хvрсэн хєгжлийн тvвшнээсээ хэдэн алхам ухарч болно. Нийгмийн харилцаа, сэтгэхvйн єнєєгийн байдалд хуулиа нийцvvлье гэвэл ухрахаас ч єєр зам алга.

Дээр єгvvлснээр бэлэг єгєлтийг хуульзvйн янз бvрийн тvвшинд зохицуулах боломжтой. Сайдын захирамж, тушаалаар зохицуулж дийлэхгvй бол цааш ахисаар УИХ-аас батлах хуулиар зохицуулах гэж оролдоно. (Дашрамд тэмдэглэхэд хуучин социалист орнуудад хууль биш, харин тvvнээс доод зиндааны актууд, тогтоомжууд бодитоор, жинхэнээр нийгэмд vйлчилдэг байв. Тогтоомж, тушаал шийдвэрvvд нийгэмд хуулиас урьтан, тvvнээс хvчтэй vйлчилдэг байсан тул хvмvvсийн сэтгэхvйд тэднийг хуультай нэг зиндаанд vзэх, нєгєє талаас хуулийг бусад актуудтай адилтгах сэтгэхvй тєлєвшсєн мэт. Энэ хандлага єнєєдєр ч хvмvvсийн тархинаас арилаагvй, ийм болохоор хуулиас доорх тvвшний тогтоомж, шийдвэр гэх мэтээр тухайн харилцааг амжилттай зохицуулж болох магадлалтай. Харин хууль ба бусад актуудын ялгаа, хуулиас доогуур зиндааны актуудын дутагдалтай талууд, яагаад хуулийг чухалчлах ёстой гэх мэт асуудлууд хэдийгээр ач холбогдол нь маргаангvй боловч энэ єгvvллийн хэмжээнд багтахгvй тул дэлгэрvvлэлгvй орхив.) Гол нь тухайн харилцааг санасан, зорьсон хэмжээндээ хvртэл зохицуулахаар тасралтгvй оролдсоор, туршсаар байх хэрэгтэй. Тогтоомж, шийдвэр, хуулийг нийгэм яаж хvлээж авч байгаа, ямар цоорхой байгаа, нийгэм юу хvсч байгаа гэх мэтийг анхааралтай ажиглаж, тухайн актыг засах, нєхєх, арчлах тордох ажлыг байнга хийж байж амжилтанд хvрнэ. Нийгмийн ямарч харилцаа аль нэг орны холбогдох хуулийг товчлон орчуулаад л болчихдог энгийн зvйл биш. Тэр харилцааны єєрийнх нь (социологийн, эдийн засгийн, тvvхийн гэх мэт) олон vндэстэй, ээдрээтэй бvтцээс гадна тvvнд нєлєєлєхєєр єгєгдсєн хуульзvйн актын эерэг ба сєрєг нєлєє, бусад актуудтай хоршиж, уялдаж байгаа гээд олон анхаарах, ажиглах юм бий. Бэлэг єгєлтийг хуульзvйн актаар зохицуулахад ямар сєрєг vр дагавар гарч болох вэ. Зєв хариултыг мэдээж яг гаргасан актын тєрєл, агуулгыг харж байж єгч болно.

Харин нэг анхаарах юм гэвэл бэлэг єгєлт хэмээх vзэгдлийн гvйцэтгэж байсан vvргийг, эзэлж байсан орон зайг юугаар нєхєх вэ гэдэг асуудал. Бэлэг єгєлт боловсролын тогтолцооны (энэ тогтолцоо гэдгээр боловсролын институциуд дахь багш, сурагч, эцэг эхийн хоорондох харилцаануудын цогцыг илэрхийлэхээр оролдов) нэг хэсэг нэгэнт болсон. Энэ тогтолцоон дахь харилцааг барьж, зохицуулж (хэнд ашигтайгаар гэдэг нь энд сонин биш) єєрийн гэсэн орон зай эзэлж байгаа нь vнэн тул бэлэг єгєлтийг хуулиар хориглож, єєрєєр хэлбэл хуульзvйн хувьд vгvй болгоход онгойж vлдэх тэр зайг даруй нєхєхгvй бол одоогийн оршин буй боловсролын тогтолцоо маань нурах аюултай. Энэ нуралт бэлэг єгєлтийн нийгэмд учруулах хохиролоос дутахгvй гамшигтай байж болно. Бидний тєсєєлж байгаагаар бэлэг єгєлтийн орон зайг багш нарын бодит орлого, ажиллах нєхцлийн сайжруулалт, тэдний хариуцлагын тодорхой, гарцаагvй vр дагавартай байдал, сурагчдын сурах бололцоо нєхцлийн сайжруулалтаар нєхєж болох мэт. Энэ бvхний цаана сургах ба сурах сонирхлыг нэмэгдvvлэх гэсэн зорилго байгаа нь тодорхой. Бэлэг єгєлт гэдэг vзэгдэл маань ч энэ зорилгын тулд, яг тодруулбал багш, сурагчдыг сургуулийн танхимд барьж байхын тулд vйлчилж байв. Харин хууль тэдний танхимдаа байцгааж байхаас гадна тэнд юу хийцгээж байгааг нь сонирхож, оролцох хэрэгтэй.

Энэ бvгдээс харахад бэлэг єгєлт гэдэг ганц хуулийн хvчээр, тvvний хvрээнд шийдэгдэх юм биш байна. Тєрийн зvгээс мєнгє санхvvгийн нэлээд зардал шаардах нь. Гэхдээ энэ бол асуудлыг шийдэх сайхан арга зам, бидний зорьж байгаа ардчилал, эрх чєлєєнд нийцэх арга. Хэрэв тєр тийм хэмжээний хєрєнгє зарж дийлэхгvй байвал (гадаадын зээл тусламж, тєсєл ч тусалж чадахгvй бол), єєрєєр хэлбэл ардчилал, эрх чєлєєний хэм хэмжvvрийг барьж, хадгалж чадахгvй бол єєр арга хэрэглэж болно. Хуулийн акт, тэгээд тvvнийг хэрэгжvvлэх хvчлэлт, тулгалт. Ємнєх зам хvмvvсийг уриалах, дуудах, урамшуулах, боломжийн нєхцєл єгєєд сонгох бололцоо олгох арга хэрэглэж байхад сvvлчийнх нь тулгах, хvчлэх замаар санасандаа хvрэхийг зорьж байна. Нийгмийн олон эрх ашгиуд хоорондоо зєрчилдєх нь олонтаа, тэднээс аль чухал гэж vзсэнээ эрхэмлэн бусдыг нь хєсєр орхихоос єєрцгvй байдалд тєр орох нь мєн л олонтаа. Єгvvллийн сэдвийн тухайд бидний ирээдvй мэдлэг боловсролтой, дэлхийн хамт олны дунд амиа авч явах чадвартай болж єсєх нь бидний эрхэм ашиг сонирхол бєгєєд энэ ашиг сонирхол аливаа хvчлэлт, тулгалтаас чєлєєт байх сонирхлоос дээгvvр тавигдах учиртай.

Гэхдээ болгоомжлох юм бас байна. Ямарч жижиг зvйл хэмжээ хязгаарыг нь чанд барьж, анхаарч байхгvй бол нэг л мэдэхэд дийлдэхгvй томорч болдогийг бид мэднэ. Ямарч жижиг хvчлэлт амархаан хvчирхийлэл, дарангуйлал болж хувирч болно. Нэг юманд хvрэх гээд арай чарай зорьж буй, дєнгєж тєсєєлєлтэй л болж байгаа єєр нэг баялгаа гээхгvйг хичээх хэрэгтэй. Дээрх тулгалт, хvчлэлт ямарваа буруу ашиглалт, хэтрvvлэлт, хуулийн зорилготой vл нийцэх vйлд vйлчлэхгvй байх нєхцлийг хангаж єгєх ёстой гэсэн vг.

Мэдээж энэ хувилбаруудаас дээр, манай нийгэм, тvvний бололцоонд илvv нийцэх арга замууд байгаа, эрт орой олох ч биз. Хамгийн гол нь олохоор, асуудал бэрхшээлийг шийдэхээр оролдох, тасралтгvй зvтгэх хэрэгтэй. Гарц хаа нэгтээ бий, тvvнийг олох нь л чухал.

А. Булгантамир
2004 оны 8 дугаар сар.