Єрєєлд тохиолдсон vйл маргааш чамд ирж болно. Єчигдєр болсон явдал єнєєдєр ч давтагдаж мэднэ. Дэлхий болоод тvvний дээрх амьдрал vнэндээ юугаараа єєрчлєгдєє вэ. Yйлийг vvрж, vvрvvлдэг хvмvvн тєрєлхтєн нэг явсан замаа дахин туулахгvй гэх баталгаа vгvй. Єнгєрснийг мэдэхийн, тvvхийг танихын чин учир ийм бус уу.

Элэг нэгт, зовлонт ардынхаа тєлєє санаа зовж, орчлон хорвоо, тvvний дотроос угсаа ижилтэй ахан дvvст нь бодит байдал, гарцаагvй бєгєєд гашуун vнэнийг дуулгахаар чармайсан Даваасамбуугийн Мєрєн єнєєдєр 40 настай байх байлаа.  

 

 

 

Д.Мєрєн (1964-2003)

Миний єчил

(товчлол)

 

1964 онд Євєр Монголын Сєнєд хошуунд эцэг Даваасамбуу, эх Бадамлянхуагийн ууган хvvхэд нь болон тєрж, хєдєє байдаг нагацынд єсєн 1971 оноос эхлэн бага дунд сургуульд суралцан нэг жил багшилж, 1983 оноос Хєх хотноо их сургуульд тvvхийн мэргэжил эзэмшээд хошууныхаа хууч дурсгалын газар даргаар ажиллажээ. 1987 онд бvх Євєр Монголыг дугуйтай 5000 км аялж, Євєр Монголын нэн шинэ тvvхийн ном бичиг цуглуулж, дараа нь Бээжин Гуанжау хvртэлх 4000 км-ын дугуйн аялалд оролцон, Євєр Монгол ба Хятадын єнєєгийн байдлыг єєрийн нvдээр vзэж ойлгож мэдсэн байна. 1989 оноос “Монгол улсад Монголын эрх чєлєєний хєдєлгєєн” сэдвээр эрдмийн ажил хийсэн.

1982 оноос эхлэн хошууны Єргєн тал сумын сургуульд багшлав. Манай монголчууд дэлхийн хэмжээнд бvv хэл Хятадаас олон талаар хоцорч, манж хятадын олон талын хорт бодлогоос ямар ч тэмцэх зориггvй ёстой Д. Нацагдоржийн “Хуучин хvv” болцгоожээ. Ай даа, Чингисийн Монголчууд ийм болно гэхэд зvрх шимширнэ.

Нэг жил багшлаад Хєх хотноо их сургуульд тvvхийн мэргэжил эзэмшсэн билээ. Тvvх сурсан шалтгаан нь Чингисийн vеийн Монголын тvvх, Манж Хятадад колончлогдон явсан хар цагаан тvvхийг мэдэж ард иргэдээ ухааруулах замыг эрэлхийлье гэж бодсоных билээ.

Их сургуульд байхад нэг удаа Монгол Хятад оюутны хооронд зодоон болов. Шалтгаан нь Билгийн 8 сарын 15- ны шєнє Хятад оюутнууд уламжлалт заншлаараа илээр тарвас дээр монгол хvний толгой зурж тvvнийг шєнийн 12 цагт сар харан хагалав. Энэ нь Хятадууд Их Юань улсыг мєхєєж Монголыг дийлсэн гэж тэмдэглэдэг уламжлалт баяар нь билээ. Үvнд монгол оюутнууд хятад оюутны толгойг чулуугаар хагалж, та нар бидний толгойг зурж хагал, бид та нарын жинхэнэ толгойг хагална гэж зодоон vvсээд эцэстээ сургуулийн захирал хоёр талыг ятгаснаар энэ хэрэг тvр намджээ.

Хятадын єнєєгийн засгийн газар 1949 онд эрх барьсны дараа ерєєс монголчууд болон vндэсний цєєнхийг итгэдэггvй. Євєр Монголыг ХКН- д худалдсан Улаанхvv шиг хvнийг ч итгэдэггvй бєгєєд шоронд хорих цагтаа хорьж, ХКН-д vнэн сэтгэлээсээ зvтгэсэн vй олон монгол хvмvvс алагдах нь алагдаж, зэрэмдэг болох нь зэрэмдэг болж байв.

Дэмчигноров Гоминданы засгийн газраас Євєр Монголыг холбооны улс болгохоор гуйсан нь бvтсэнгvй. Мєн Япон ч vнэн сэтгэлээсээ Монголыг дэмжсэнгvй. Америк цаг алдаж, Орос Хятад хоёр Монголыг хувааж эзэмших гэсэн олон шалтгаанаас Євєр Монголыг жинхэнэ дэмжих улс гэж байгаагvйгээс болж Хятадын КН завшиж, Євєр Монголыг єєртєє засуулан хэзээ улс болъе гэвэл тэр цагт чинь улс болгое гэж хуурч мэхэлсэнд зарим монгол сэхээтнvvд, эрх чєлєєний удирдагчид тєєрєгдєж Євєр Монгол нь ХКН- ын єєш болжээ. Хятадын КН эхний vед Монголыг хуурахын тєлєє ихэд сайн санаа гарган мэхэлж Євєр Монголд бvрмєсєн эзэмшлээ олмогц тэдний vнэн дvр нь илэрч, Євєр Монголын сор нь болсон сэхээтэн ард олныг хядсан байлаа.

Саяхан Євєр Монголын хvний эрхийг хамгаалах хорооноос гаргасан бичиг баримтад 40 гаруй жилийн туршид хятадад хядагдсан монголчуудын тухай сэтгэл тvгшээсэн тоо баримт гарлаа: 1947 онд 12000, 1948–20000, 1953–10000,1957–6000 хvн алагдав. 1968-1969 онуудад 45953 хvн алагдаж, 79000 хvн тахир дутуу болов. 1970-1990 онуудад 7000 хvн алагджээ. Євєрлєгчид ХКН-д боолчлогдсон 45 жилийн турших vеэс хамгийн харамсалтай 1969 оныг бид бvхэн мэдэж болно. Тэр vед монголоор хичээллэж байсан бvх их, дээд, дунд сургууль тараагдан монгол хэл, бичиг vсэг, зан заншил хэрэглэгдэх нь цаазтай, монголын зан заншил, тvvх соёлын бvх ном бичгийг шатааж устгаж болох бvхнийг устгасан. Монголын эрт язгуураас амьдарч ирсэн нутаг анжисны хошуунд сэндлэгдэн, Євєр Монголыг 6 хэсэгт хуваан Хятад мужид тараагаад малчид мал хариулах бэлчээргvй амьдрал хvнд хэцvv vе байсан. Тэр vед эцэг минь хорих газарт явж, ээж минь сумын хорих газарт байлаа. Балчир бага бид хєрш айлын хvvхэдтэй хамт элдэв бусын юм идэж амь зуудаг байв.

Хятадаас монголчуудад тулгаж байсан фашист эрvv тамыг тоолж нэрлэхvйеэ бэрх. Жишээ нь: цахилгаан гvйлгэх, аманд нь хvний ялгадас цутгах, хэл дээр нь зvv шивэх, vсэнд нь тос цутгах, шархыг нь маажих, цам цамнуулах, халуунаар хавсаргах, улайссан галын хажууд удаан зогсоох, эрхий хуруунаас нь дvvжлэх, амьдаар нь булах, vргэлжид зогсоох, халгай бургасаар гуядах, єдєр шєнєгvй хvлэх, модон орон дээр 4 мєчєєс нь татан хvлж гавлах, нvvрсний гал дээр бєхийлгєн шарах, залгаагаар ус уулгах, нvvрсний цог дээр хєл нvцгэн гvйлгэх, хvзvvнээс нь хvнд юм дvvжлэх, нvцгэлэн ус цутгаж гуядах, тахимд нь мод хавчууланхэдэн хvн ээлжлэн гишгэх, эмэгтэй хvний бэлэг эрхтэнд цаасан буу тавих, том дээсээр бэлэг эрхтнийг шєргvvлэх хєрєєдєх, олон хvн хамтаар хvчиндэх, амьдаар нь гэдсийг нь гаргах, арьсыг нь євчих, нvдийг нь ухах, чихийг нь огтлох, шvдийг нь сугалах, хурууг нь тайрах, толгойд нь хадаас хадах, эрэгтэй хvний бэлэг эрхтнийг огтлох, хумсыг нь сугалж авах зэрэг орчлонгийн бvх эрvvг амсуулан монголчуудыг хядаж байжээ.

Єнєєдрийн Євєр Монголын ард тvмэн ХКН-ын чанга хяналт ба тvvний гар хєл бологч монгол дарга нарын дарамтанд байдаг. Би тэдгээр монгол дарга нарыг хараад гайхдаг. Тэд машин шиг тєв орноос ямар нэг материал зааврыг уншин доорх хvмvvстээ дамжуулдаг. Єєрєє єчvvхэн ч эрхгvй бєгєєд бодол санаагаа хэлж болохгvй. Ардын депутатад сонгохдоо ямар ямар нєхцлийг бvрдvvлсэн хvнийг сонгох хэрэгтэй гэдгийг дээрээс зааж тэр хvн нь сонгогддог. Євєр монголын монгол хvн vг хэлэх эрхгvй, зєвхєн хятадын коммунист намд зvтгэвэл зvгээр шиг амьдарна. Бид ингэж амьдраад ямар хэрэг байна вэ? Энэ нь хvний амьдрал мєн гэж vv?

1987 онд эцэг минь 1969 оны хоригдлын шархны улмаас хvндээр євчилж нас барж, ээж минь тэр жилийн шархнаас болж мэдрэлийн євчтэй болсон. Би Хятадад байвал бvгдээрээ дуусах юм байна гэдгийг ойлгосон.

1987 оны 8 сарын 5- нд Шилийн гол аймгийн албан хаагч Баатар, Улаангэрэл нар оргож “Тоёото” машинаар БНМАУ-ын хилээр сэм нэвтрэн Сvхбаатар аймгийн нутагт нэлээд гvн орж яваад монголын талд баригджээ. Хvний эрх хамгаалах хорооны нэрийн ємнєєc явсан тэд БНМАУ-д байгаа НҮБ-ын тєлєєлєгчийн газраар дамжуулан ЄМЄЗО- д хvний эрх дээд зэргээр зєрчигдєж байгаа байдлыг НҮБ-д мэдээлэх зорилгоор, улс тєрийн орогнол хийхээр явсан байна. Харамсалтай нь тухайн vеийн коммунист систем давамгайлсан хvний эрх, ардчилал, шударга ёс, vндэс угсаа гэж мэддэггvй МАХН-ын засаг тэднийг Хятадад буцаан єгсєн ба энэ нь НҮБ-ын зарчимд харш, дэлхий нийтийн наад захын хууль зєрчсєн хэрэг болжээ. 8 сарын 9-ний єдєр НАХЯ тэднийг хятадын хилийн алба, аюулаас хамгаалахынханд хvлээлгэн єгсєн юм. Гарыг нь гавлахад хоёр залуу Монгол улсын зvг ширтэн “ Цэрэг эрийн дуу” дуулав. Хятадууд ингэхэд нь Баатрын гарыг хуга цохижээ. Баатар, Улаангэрэл хоёрыг найман жил хорихоор шийтгэсэн байна. Тухайн vед Євєр Монголд Монгол улсад дургvйцсэн яриа ихээр дэлгэрсэн бєгєєд Монгол туургатны шvтээн, гал голомтыг хамгаалагч Монгол улс маань элэг нэгтэндээ ингэж хандах нь уу?

1911 онд олноо єргєгдсєн Монгол улсын хаан Богд Жавзандамба Євєр Монголыг чєлєєлєхєєр цэрэг томилсноос єнєє болтол 80 жилийн нvvр vзлээ. 1945 онд Зєвлєлт Монголын цэрэг Євєр Монголд ороод тэдний зэвсгийг хураан Хятадын 8 замын цэрэгт єгч єєш болгосон харшилт тvvх бий. Євєр Монголын эрх чєлєєний тєлєє гарамгай тэмцэгч Дэмчигноровыг МАХН Монголын асуудлыг хэлэлцэе гэж урьж авчраад Хятадад буцаан єгсєн бєгєєд єдий тєдий нэрт сэхээтнvvд эрх чєлєєний удирдагчийг хядаж, хэдэн зуун мянгаар нь ялтан гэж хятадад хvргэж єгсєн тvvхтэй. Тэдний олонх нь шоронд vхсэн нь мэдээж. Элэг нэгт Чингисийн цус махны тасархай 10 сая хvрэхгvй монголчууд бид нэг нэгэндээ тус хvргэхгvй юмаа гэхэд чичлэхгvй баймаар.

1911 оноос эхлээд монгол улсад хvчин зvтгэе гээд ирсэн буриад, євєр монгол, цахар, барга, ойрадхарчин гээд олон арван хилийн чанад дахь монголчууд монгол улсдаа хэлмэгдэн мєрдєгдєж ор сураггvй алга болжээ. Євєр Монголыг БНМАУ-ын НАХЯ хятадын тагнуул гэж, Хятадууд монгол улсын тагнуул гэж хардаж сэрдэн, гадуурхаж зовоож байсан тухай олон монголчууд надад нvднээсээ нулимс дуслуулан ярьж байв. Нэг ах надад хэлэхдээ талхгvй нэг хоёр єдєр єлсєхєд хамаагvй, харин оюун санааг тарчилган зовоож, хажуу хавирганы айл, хамт ажилладаг хvмvvсээр хараа хяналтад авч байсан гунигт явдлыг тэр учралыг биеэр vзэж єнгєрсєн хvн л сая ойлгоно гэж билээ.

Энэ жил (1992) ХКН-ын Євєр Монголын хорооноос дахин маш нууц 13 тоо бичиг баримт гаргаж, Монгол улсын тухай хэвлэл ном нэрийдлээр олон оюутан, залуу сэхээтэн баривчлагдаж, олон хvнийг гэрийн хорионд аваачсан нь дахин 1969 оны харамсалт хядлагыг санагдуулж байна. Энэ хэргийг гадаадын сэтгvvлч, хvний эрхийн байгууллага нааштай vзэж, хэвлэл мэдээллээр мэдээлэн Америкийн Хvний Эрхийн Байгууллага 36 хуудас товхимол гаргасан нь ХКН-д бага ч гэсэн дарамт болж гадаадынхан Євєр Монголын тухай vнэн мэдээллийг анх олжээ. “Нэг vхрийн эвэр доргивол мянган vхрийн эвэр доргино” гэдгээр ардчиллын уур амьсгал бялхсан монгол улсын чєлєєт оюуны “Хунтайж Дэмчигноров нийгэмлэг” элэг нэгтэй Євєр Монголын эмгэнэлт байдлыг хуваалцан Хятадын элчний ємнє хууль ёсны дагуу эсэргvvцэл гарган НҮБ-ын хvний эрхийн холбооныхон Монголд ирэх болтол суулт зарлажээ.

Нэг хvн “Євєр Монголын тухай чиний ярьж байгаа чинь худал биш нь мэдээж, Тэд их хэлмэгдсэн, гэтэл эдгээр vнэн учрыг яриад байх нь таны аминд чинь аюултай биш vv? Харин vvний оронд сайхан амьдарвал дээр бизээ. Хятад урт гартай яаж ч мэднэ” гэж ярив. Би гахай нохой шиг идэж уух, ємсєхийн тєлєє єчvvхэн хvний амьдрал хийе гэвэл vндэстнийхээ эрх ашгийг Хятадад худалдаад амьдарвал сайхан амьдарч болно. Гэхдээ бид Чингисийн Монгол учраас єєрийнхєє vндэсний эрх чєлєєний тєлєє зvтгэх хэрэгтэй биз ээ. Би хайрт Євєр Монголын ард тvмний vнэн байдал 45 жилийн гунигт тvvхийн vнэнийг дэлхий нийтийн ард иргэдэд vнэн зєвєєр мэдээлэхийн тєлєє дуртайяа амь насаа зориулна. Би тэд нарын дунд хорин хэдэн жил амьдарсан учир мах цусаараа хятадын ноёрхол дахь тэдний зовлонт амьдралыг ойлгосон билээ.

 

(1992 онд “Ардчилал” сонинд нийтлэгдсэн эхээс нь товчлон авав.)


“Эрхзvй” булан руу
Гол хуудас руу