Р. Батхvv

(Konrad Zweigert, Hein Kφtz нарын “An introduction to comparative law” номон дээр тулгуурлав)

 

ЭРХЗYЙН ХАРЬЦУУЛАЛТ БОЛОН ЄЄР ОРНЫ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ДАГАХ, ХУУЛБАРЛАХ

 

·         Эрхзvйн харьцуулалтын зорилго, ач холбогдол, гол функцууд

  • Эрхзvйн харьцуулалтын арга барил

·         Эрхзvйн харьцуулалт эхлэх нєхцєл

·         Эрхзvйн институцуудын цэвэр vvрэг, ажиллагаа

·         Харьцуулалтад хамрагдах эрхзvйн систeмvvд, сонголт хийх

·         Судалгааны хvрээ

·         Эрхзvйн нэр томьёоны сан хийх

·         Судалгааны vр дvн, дvгнэлт

 

Эрхзvйн харьцуулалтын зорилго, ач холбогдол, гол функцууд

Эрхзvйн харьцуулалтын зорилго бусад шинжлэх ухааны нэгэн адил юуны тvрvvнд мэдлэг олоход чиглэнэ. Хэрэв бид эрхзvйн шинжлэх ухаан нь зєвхєн аль нэг улсын эрхзvйн систeмийн зарчмууд, журам заалтууд болон стандартуудыг тайлбарлах тeхникийг агуулаад зогсохгvй нийгмийн элдэв зєрчилдєєнийг саатуулах буюу зохицуулах арга замыг нээж олохыг мєн єєртєє багтаадаг гэж vзвэл эрхзvйн харьцуулалтын арга барил аль нэг ганц улсын дотоод эрхзvйн єгч чадахаас хамаагvй илvv баялаг зохицуулах арга замуудын хувилбар, сонгох боломж єгч чадах нь тодорхой. Учир нь ганцхан єєрийн орны эрхзvйн систeмын дотор бvгсэн ямар ч сэтгэлгээ сайтай хуульчийн бvх насаараа бодож олж чадах бvх арга замуудаас дэлхийн олон янзын эрхзvйн систeмvvд хамаагvй их зохицуулах арга замуудыг тєрєл бvрийн хувилбараар єгч чадна. Эрхзvйн харьцуулалт нь ямар нэг асуудлыг зохицуулахад тухайн цаг veд болон газарт “илvv сайн нийцэх шийдэл” олох боломжийг харьцуулагчид єгнє.

Эрхзvйн харьцуулалт нь тухайн улс vндэстний цэвэр эрхзvйд хамаагvй, ач холбогдолгvй vзэл баримтлалыг (жишээлбэл улс тєрийн, шашны гэх мэт єнгє аястай, vндэстэй, зорилготой агуулгаар хууль, эрхзvй холилдсон байж болно) цэвэрлэн биднийг дэлхийн янз бvрийн нийгэм болон соёлд гvн нэвтрэхэд, олон улсын тvвшинд ойлголцоход тусална, энэ нь хєгжиж буй орнуудын хувьд хуульзvйн шинэчлэл хийхэд нь маш их ач холбогдолтой юм. Мєн тvvнчлэн аль нэг орны эрхзvйн тогтолцоог хєгжvvлэхэд эрхзvйн харьцуулалтаар хийгдэх шvvмжлэл тухайн орны дотоод хэлэлцээ маргаанаас илvv vр дvнтэй байдаг.

Энэ бvгдээс гадна Эрхзvйн харьцуулалтын практик ач холбогдол бvхий 4 гол функц байдаг: Эрхзvйн харьцуулалт хууль тогтоогчдод тусламж болох, Эрхзvйн харьцуулалт эрхзvйн шинэчлэл хийх хэрэгсэл, Эрхзvйн харьцуулалт хуулийн их дээд сургуулиудын сургалтын хєтєлбєрийн нэг хэсэг болох, Эрхзvйн харьцуулалт нэгдмэл эрхзvйн бий болж хєгжихєд нэмэр болох.

1. Эрхзvйн харьцуулалт хууль тогтоогчдод тусламж болох

Гадаад орны эрхзvйн шийдэл, арга замыг єєртєє авч хэрэгжvvлэхийн ємнє дараахь 2 асуултанд хариу авсан байвал зохилтой: нэгдvгээрт, энэхvv шийдэл нь тухайн улстаа асуудлыг зохицуулахад хангалттай гэж батлагдсан эсэх, хоёрдугаарт, энэ шийдэл єєр хаа нэг газар ажиллаж чадах эсэх. Нэгдvгээр шаардлагын хувьд тайлбар бараг илvvц биз, зохицуулах ёстой маргаан асуудлыг анх батлагдсан газраа ч зохицуулж чадахгvй байгаа эрхзvйн арга зам, заалт журмыг єєр орон хуулбарлан авахаас тvдгэлзэх хэрэгтэй. Хоёрдугаар шаардлагын тухайд, жишээ нь Гeрманы газар бvртгэлийн систeм хэдийгээр баталгаатай, сайн vйлчилдэг гэдгээрээ алдартай боловч єєр орон хуулбарлахад тийм ч амар биш. Газрын vржил шим, єнгє тєрєл, vнэ єртєг гэх мэт шинж чанар, єгєгдєхvvнvvдийг vеэс vе дамжиулан бvртгэж явсаар эцэст нь нийт Германы газар нутаг єєрийн тодорхойлолттой, бvртгэлтэй болжээ, харин Герман улс дахь бvх газрыг хэмжээ, vнэ єртєг, vржил шим мэтийг нь агуулсан судалгаа хийж бvртгэлд оруулахад олон зуун жил єнгєрсєн байна. Єнєєгийн хvчирхэг, сайн газар бvртгэлийн систем нь тэгэхээр олон зуун жилийн vйл явцын vр дvн ажээ. 19 дvгээр зууны vед францууд Германы газар бvртгэлийн системийг авах тухай ярилцсан боловч vvнийг хэрэгжvvлэхийн тулд нийт Францын нутгийг хэмжих, vнэлэх хэрэгтэй болсон бєгєєд vнэндээ ямарч парламент энэ ажлыг хийхэд шаардлагатай их мєнгийг зєвшєєрч батлахыг зvрхлэхгvй байсан тул больсон гэдэг (Zweigert - Kцtz „An introduction to comparative law").

2. Эрхзvйн харьцуулалт эрхзvйн шинэчлэл хийх хэрэгсэл

Тухайн улсын хууль тогтоомжийг тайлбарлахад Эрхзvйн харьцуулалт практик vvрэг гvйцэтгэнэ. Энэ асуудал дээр жирийн сурах бичгvvд “хуулийг уг хууль батлагдах veд хууль батлагчидаас тvvнд єгсєн утга агуулгаар нь тайлбарлах хэрэгтэй юv” буюу “хууль тогтоомж нь єєрийн биe даасан амьдралтай бєгєєд батлагдан гарсных нь дараа єєрчлєгдсєн нийгмийн нєхцєл байдалтай уялдуулан тvvнийг тайлбарлаж болохгvй гэж vзэж болох уу” гэсэн хуучин асуудлаас хэтэрдэггvй. Бидний тавих асуулт энд: хуулийн тайлбарлагч тайлбар хийхдээ гадаадын шийдлийг хэрэглэж болох уу. Тайлбар хийх цэвэр логик тeхникvvд хангалттай биш бєгєєд аналоги буюу argumentum e contrario хэрэглэх нь ч найдвартай биш тохиолдлууд байдаг.

Хэрэглэж болох бусад бvх заалт журмууд олдохгvй байгаа тохиолдолд шvvгч vvнийг яаж олох тухай нийт тивийн хэмжээнд дагаж буй журам Швeйцарийн Иргэний Хуулийн 1-р артиклын 2 ба 3 дугаар хэсэгт зааснаар:

“Хэрэв ямарч хуулийн заалт олдохгvй бол шvvгч заншлын эрхзvйг хэрэглэнэ, тухайн журмын дагуу шийдвэр гаргах аргагvй veд, хэрэв тэрбээр хууль тогтоогч бол шинээр гаргах тухай шийдвэрлэнэ. Хэрэв тэрбээр шvvгч бол хvлээн зєвшєєрєгдсєн зарчим болон заншлуудыг дагах хэрэгтэй”. Эндээс vзэхэд заншил болон тогтсон хэв ёс тэр орны эрхзvйн нэг хэсэг болдог тул хуулийн цоорхой бєглєхєд Швeйцарийн эрхзvйгээс хэтрэлгvй, тvvн дотор шийдэл хайх хэрэгтэй ажээ.

Хэдийгээр ийнхvv єєрийн орны хууль, эрхзvйг илvvд vзэж, дотроо асуудлыг шийдэхийг чармайх нь тvгээмэл боловч илvv єргєн хvрээгээр тухайн асуудлыг харах боломжоор хангадаг тул єнєє veийн хууль тогтоогчид єєртєє хэрэгтэй шийдлийг Эрхзvйн харьцуулалтаарь єєрєєр хэлбэл єєр орны хууль, тогтоомжийг анхаарч, судлах замаар олж авч байна. Иймд Эрхзvйн харьцуулалтын арга барилыг тухайн улсын эрхзvйн систeмийг тайлбарлах уламжлалт арга замуудад хамруулах шаардлагатай болж байна. Энд гарч ирэх асуудал: энэ арга барилыг ямар хэмжээгээр хэрэглэж болох вэ. Жишээлбэл: Эрхзvйн харьцуулалтын арга хэрэглэн зєвхєн хоорондоо холбоотой , тухайлбал Швeйцари, Франц систeмvvдийг судлах уу, эсвэл vvгээр зогсолгvй тэс єєр стильтэй систeмийг ч, тухайлбал ёvттvи лйц юм уу хэт vзэл сурталжсан орнуудын хуулийг мєн судалгаанд хамруулах шаардлагатай юу. Шvvгч єєрт нь хамгийн сайн санагдсан гадаадын аль ч шийдлийг хэрэглэж болох уу, эсвэл тэрбээр зєвхєн ямар нэг олон улсад хэрэглэгддэг, eрєнхий шийдлийг л авах боломжтой юу.

3. Эрхзvйн харьцуулалт хуулийн их дээд сургуулиудын сургалтын хєтєлбєрийн нэг хэсэг болох

Эрхзvйн харьцуулалтын оюутнуудад єгєх eрєнхий сургалтын ач холбогдол: Эрхзvйн харьцуулалт нь позитивизм, догматизм ба явцуу национализмыг эсэргvvцэн сєрж ингэснээрээ эрхзvйн шинжлэх ухаан дэлхий нийтийн, улам eрєнхий болоход, эрхзvйн vнэт зvйлс хєгжиж батжихад чиглэх ба тeхникийн энгийн спeциализацаас давж гарснаараа эрхзvйн сэтгэлгээг илvv єндєр, илvv eрєнхий тvвшинд хvргэнэ, тэгээд дэлхийн хэмжээний “шийдлийн хувилбарууд”-тай харьцаж сурч ажиллах, мєн сэтгэх бололцоог хангана.

 

Эрхзvйн харьцуулалтын арга барил

Эрхзvйн харьцуулалт эхлэх нєхцєл

Аль ч сэтгэхvйн vйл ажиллагааны нэгэн адил Эрхзvйн харьцуулалтын бvх судалгаа асуудлаа гарган тавьснаар буюу ажиллах нєхцлєє бий болгосноор эхэлдэг. Ovнийг товчхоноор “санаа” хэмээнэ. Энэ нь ихэвчлэн єєрийн орны систeмийн шийдэлд сэтгэл vл ханах мэдрэмж байх бєгєєд энэ мэдрэмж нь судлаачийг єєр аль нэг эрхзvйн систeм илvv дээр шийдэл гаргасан байж магад хэмээн эрэлхийлэхэд хvргэдэг. Эсвэл эсрэгээр, харь орны эрхзvйгээс судлаач эхлээд аль нэг талыг барилгvй, цэвэр судалгааны ажил хийж суралцан, vvний дараа уг судалгаа єєрийн эрхзvйд шvvмжлэлтэй хандах тvvний хандлагыг хурцалж, тэгээд “санаа” буюу ажиллах нєхцлийг vvсгэсэн байж ч болох юм.

Бvх эрхзvйн харьцуулалтын арга барилын vндсэн зарчим нь functionality (ажиллагаа, ажиллах байдал) юм. Энэ vндсэн зарчмаас харьцуулах хуулийг хэрхэн сонгох, судалгаа явуулах цар хvрээг тогтоох, эрхзvйн харьцуулалтын систeм хийх гэх мэт дараа дараагийн журмууд vvдэж гардаг. Харьцуулж болшгvй зvйлсийг єєр хооронд нь vр дvнтэй харьцуулах аргагvй бєгєєд эрхзvйд гагцхvv адилхан функц гvйцэтгэгчидийг л харьцуулж болно.

Эрхзvйн харьцуулалтын бvрэлдэхvvн: а) харьцуулалтанд хамруулсан зvйл (comparatum), б) харьцуулах зvйл (comparandum), в) холбогч (tertium comparationis), энэ нь дээрх хоёр зvйлийн дундач онцлог, хоёуланд нь байх шинж чанар бєгєєд энэ шинж чанар дээр уг хоёр зvйл тохирч, vvний дvнд харьцуулалт хийх боломж єгєгддєг.

Эрхзvйн институцуудын цэвэр vvрэг, ажиллагаа

Хэдийгээр эрхзvйн харьцуулалтын нэгдмэл, батлагдсан арга барил бий болоогvй боловч харьцуулалтын бvх явцын туршид vйлчилдэг нэгэн ойлголт байдаг, энэ нь functionality буюу тухайн эрхзvйн институцын нийгмийн харилцааг зохицуулж буй цэвэр эрхзvйн vйл ажиллагааны тухай асуудал юм. :ээр дурьдсанчлан харьцуулах арга барилын vндсэн зарчим болдог энэ ойлголтын дагуу эрхзvйн харьцуулалт нь эрхзvйн хэм хэмжээ, институцуудын гадаад хэлбэр, байдалд бус, харин нийгмийн зєрчилдєєнvvд дээр анхаарлаа тєвлєрvvлэх хэрэгтэй бєгєєд олон янзын эрхзvйн систeмvvд яг адилхан зєрчилдєєн, асуудлыг шийдэхдээ ямар арга зам сонгож байна вэ, єєрєєр хэлвэл тэдгээр эрхзvйн систeмvvдэд ямар ямар яг адилхан vvрэг, ажиллагаатай шийдлvvд болон институцууд байна вэ гэж гол асуултаа тавих хэрэгтэй. Тэгэхээр аль нэг институцуудын хооронд хийсэн харьцуулалт ч, ямар нэгэн тодорхой асуудал дээр хийгдсэн харьцуулалт ч гагцхvv эхлэх цэг болгож ямар нэг тодорхой журам горимыг биш, харин нийгэмд гарч байгаа зохицуулалт шаардаж буй хэрэгцээг буюу уг хэрэгцээг хангах арга замыг сонгосон veд амжилттай болж чадна.

Харьцуулах судалгаа хийхээр сонгосон асуудал цэвэр vйл ажиллагааны нєхцлvvдэд суурилсан байх хэрэгтэй. Єєрєєр хэлбэл асуудал тухайн орны эрхзvйн систeмийн єєрийнх нь онол, ойлголтоос бvрэн ангижирсан байх ёстой. Нєгєє талаас энэ нь тухайн асуудлыг гагцхvv эрхзvйн талаас нь харж, vvнийг зохицуулах эрхзvйн хэрэгсэл хайхдаа уг хэрэгслийн эрхзvйн vvднээс гvйцэтгэх vvрэг, ажиллагааг чухалчлан, энэ хэрэгсэлд єнгє нэмж байгаа тухайн систeмийн бvхий л элeмeнтvvдээс тvvнийг салгаж цэвэрлэх хэрэгтэй юм. Иймд “Гадаадын хуулинд худалдааны гэрээ хийхэд ямар ямар албан ёсны (хэлбэрийн) шаардлага тавьдаг вэ” гэж асуухын оронд “Гадаадын хууль талуудыг санамсаргvй гэнэтийн тохиолдлоос буюу vнэнээсээ хийгээгvй гэрээндээ баригдаж хариуцлага хvлээхээс хэрхэн хамгаалдаг вэ” гэж асуувал илvv оновчтой. Єєр нэгэн жишээ: Ганцхан Гeрманы эрхзvйд л “disappearance of enrichment” гэсэн ойлголт байдаг, гэвч хэн нэгэн хvчин тєгєлдєр биш гэрээний дагуу хvлээн авсан эд хєрєнгийг хадгалах vvрэгтэй болоход vvсдэг маргааныг бусад бvх систeмийн хувьд ч мєн ямар нэг байдлаар шийдэх л хэрэгтэй. Судлаач гадаад орны хууль тогтоомжинд судалгаа хийхдээ єєрийн орны хууль, эрхзvйн тогтолцоонд дассанаараа (єєрийнх нь тогтолцоонд тавьдаг асуултаа тэр чигээр нь гадаад орны тогтолцоон дотор тавих), єєрийн тогтолцоон дотор олж заншсан тэр газраа (єєрийнх нь тогтолцоонд жишээлбэл иргэний хуулиар зохицуулагдсан асуудлыг єєр орны иргэний хууль дотроос хайх, гэтэл тэр гадаад орон нь тухайн асуудлыг заавал иргэний хуулиараа зохицуулсан байх албагvй) хайх нь, тэгээд єєрийнхєє санаанд нийцсэн хариу олохгvй байх нь элбэг. Тэгэхээр тухайн орны эрхзvйн систeмийн ойлголтуудь заншлууд судлаачийн нvдийг бvрхэгдvvлэхийг тэрбээр зєвшєєрч эс болох бєгєєд эрхзvйн харьцуулалтанд гагцхvv конкрит асуудал дээрээ тєвлєрєх хэрэгтэй.

Харьцуулалтад хамрагдах эрхзvйн систeмvvд, сонголт хийх

Судлаач хамгийн тvрvvн ямар эрхзvйн систeмийг єєрийн хийх гэж буй харьцуулалтад хамруулах вэ гэдгээ шийдэх хэрэгтэй.

Бvх эрхзvйн систeмийг “эх” болон тvvнд нэгдсэн “гишvvн” эрхзvйн систeм гэсэн хоёр том бvлэгт хувааж болно. “Эх” эрхзvйн систeм нарийн бодож боловсрогдсон байдаг бєгєєд бусад систeмvvд тогтмол тvvнийг хуулбарлан авах буюу дуурайдаг. Эдгээр “гишvvн” эрхзvйн систeмvvд “эх” систeмийн стилийг дагадаг, гэвч ихэнх тохиолдолд “эх” систeмийн хvрсэн тэр хєгжлийн тvвшинд очиж амжиагvй байдаг.

Харьцуулагч судалгааныхаа хvрээ хаа хvртэл тэлж болох тухай eрєнхий чиглэл єгєхєд хэцvv, учир нь энэ нь тухайн судалгааны тодорхой сэдвээс хамаарна. Хэрвээ харьцуулагч олон янзын эрхзvйн бvлvvдийн стилvvдийг (тэгэхээр ямар нэгэн асуудал дахь аль нэг шийдэл буюу институцыг бус) харьцуулж байгаа бол тэрбээр єєрийн судалгааны хvрээг eрєнхийдєє эрхзvйн бvлvvдийн эх систeмvvдээр хязгаарлаж болно. Хэрэв судлаач ямар нэгэн асуудлаар дагнан харьцуулалт хийж байгаа бол дараахь журмуудыг мєрдєж болно: Иргэний эрхэд, ялангуяа гэрээний, ємчийн эрхэд “классик” асуудлууд байдаг. Эдгээр асуудлуудын хувьд Англи-Саксон эрхзvйн бvлээс Английн болон Амeрикийн эрхзvйг, Ромын бvлээс Франц, Италын эрхзvйг, Гeрман эрхзvйн бvлээс Гeрман, Швeйцарийн эрхзvйг судлахад хангалттай. Мєн онолын шинэчлэл ховорхон хийгддэг тул Скандинав систeмvvдээс Швeд, :анийн эрхзvйг судалгаанд хамруулбал зохимжтой. Эдгээр эрхзvйн асуудлуудаас гадна бvх орны хууль тогтоогчид, шvvгчид адилхан зууралдаж буй чухал асуудлууд байдаг. Ийм veд харьцуулагч бvр жижиг систeмийн бодож боловсруулсан шийдлийг ч анхааралдаа авах шаардлагатай болох нь олонтаа. Жишээлбэл: Изриаль гэрээний стандарт-хэлбэртэй холбоотой асуудлыг шийдэх тал дээр илvv амжилттай байна. Ослын нийгмийн даатгалын арга замаар автозамын ослоос vvдэлтэй хохирлыг барагдуулах талаар Канадын Саскатчeван муж Польш, Финляндын хамт дэлхийг тэргvvлж байна. Мєн гэр бvлийн эрхзvйн салбарт Скандинав улсуудын систeмээс суралцах зvйл нэлээд их.

Тухайн орны эрхзvйн систeмд шинэчлэл, єєрчлєлт хийхэд уг систeмд хамгийн их нєлєєтэй систeмийг эрхзvйн харьцуулалтад хамруулах шаардлагатай байдаг.

 

Судалгааны хvрээ

Дээр нэгэнтээ єгvvлснээр харьцуулагч харьцуулахаар сонгосон гадаад орны хууль тогтоомжийг єєрийн орны систeмд дассан нvдээр хардаг, єєрєєр хэлбэл хэрэгтэй шийдэл, арга замыг харийн эрхзvй дотор хайхдаа єєрийн систeмд олж сурсан газраа эрдэг тохиолдол олон. Ингэж буруу газар хайснаас судлаач гадаадын систeм тухайн асуудлыг зохицуулаагvй, гадаадын систeмээс авах юм байхгvй гэсэн дvгнэлтэд хvрнэ. Гэтэл эрхзvйн систeмvvдийн єєр хоорондоо ялгагдах гол ялгаа нь тэд асуудлыг єєр єєр замаар шийддэгт байх бєгєєд vvний улмаас уг асуудалд єгсєн шийдэл тухайн эрхзvйн систeмийн хаа ч, мєн систeмээс гадуур ч олдож болно.

Эрхзvйн нэг ба олон институциуд. Нэг улсад хуульзvйн олон салбарт хэрэглэгдэжь нийгмийн олон харилцаа, шаардлагыг зохицуулж хангадаг институци байдаг бєгєєд энэ институцийн ганцаараа хангаж байгаа шаардлагуудыг єєр улсад биe биeэсээ ангид олон институциуд хамтарч хангадаг (жишээ нь: trust).

Ялгаатай зохицуулалт. Олон янзын систeмvvд тухайн асуудлыг єєр єєр институциар (єєр єєр шийдлvvд), эсвэл єєр єєр зохицуулалтын тvвшинд (хуулиар эсвэл тогтоомжоор зохицуулах, эсвэл ерєнхий буюу тусгай ангид хамруулах) зохицуулсан байна. Тэгэхээр єєр єєр эрхзvйн систeмvvдэд эрхзvйн журам горимууд аль нэгийг оролж, эсвэл солигдож байдаг. Тухайн асуудал нэг систeмд eрєнхий хэсэгт орж зохицуулагдаж байхад нєгєє систeмд vvнээс илvv нарийвчлагдан илvv их хязгаарлагдаж зохицуулагдсан байж болно.

Цэвэр эрхзvйн хэрэгслээс гадна. Судлаач эрхзvйн хэм хэмжээ, журам горимоос цааш явах хэрэг байнга гардаг. Учир нь єєрийнх нь систeмд эрхзvйн аль нэг хэрэгслээр зохицуулагдсан асуудлыг єєр оронд эрхзvй огт зохицуулаагvй, харин ямар нэг эрхзvйгээс гадуур зvйлээр энэ нь зохицуулагдсан байх тохиолдол элбэг. Ovнийг судлаач гагцхvv эрхзvйн цаана байгаа хvчин зvйлvvдийг судалснаар олж харж чадна. Эдгээр нь заншил, заншсан ёс горим, нийгмийн хvчин зvйлvvд (нийгмийн тогтолцоо, шашин, амвдралын хэв маяг гэх мэт) байж болно.

Гадаадын эрхзvйг сурч байгаа хvнд vйлчилдэг бас нэгэн vндсэн зарчим бол бvхий л хязгаарлалт болон хураангуйлалтаас татгалзах явдал юм. Энэ зарчмийг ялангуяа эрхзvйн эх сурвалжтай холбоотой асуудал дээр мєрдєх хэрэгтэй. Тэгэхээр харьцуулагч єєрийнх нь сонгосон систeм дэх тэнд vйлчилж буй журам гормийг хэлбэржvvлдэг, тvvнд нєлєєлдєг, тэгээд тэндэхийн хуульчид эх сурвалжид тооцдог бvх зvйлийг эрхзvйн эх сурвалж гэж vзэх хэрэгтэй. Харьцуулагч харийн хуульчдын адилаар хуулиуд ба заншлын эрхзvйг, цаашлаад хэргийн эрхзvй (precedent law) болоод эрхзvйн зохиолуудыг, гэрээний тогтсон хэлбэрvvдийг худалдааны eрєнхий нєхцлvvдийн хамт, мєн худалдааны журам горимуудыг заншсан ёсуудтай нэгэн адил анхаарч судлах хэрэгтэй, энэ нь эрхзvйн харьцуулалтын арга барилын хувьд наад захын юм болно. Yvнээс гадна харьцуулагч харийн цивилизацын тухай аль болох ихийг мэдэж тогтоож авахаар чармайх хэрэгтэй. Ялангуяа хуульзvй нь эрхзvйн систeмvvдийн том бvлийдийг vvсгэсэн цивилизациудын (мєн тэдний нийгмийн болон эдийн засгийн нєхцєл, хvчин зvйлvvдийг) тухай аль болох ихийг мэдвэл зохино.

 

Эрхзvйн нэр томьёоны сан хийх

Судалгааны явцад судалгаа, харьцуулалт хийж байгаа нэгжийг хэрхэн нэрлэх, юу гэж ойлгох талаар хvндрэл гардаг. Ямар нэгэн vг буюу хэллэг харьцуулалтанд хамруулсан бvх систeмийн хувьд яг тэр утгийг илэрхийлж, адилхан асуудлыг хамрах тохиолдол бараг vгvй. Иймд эрхзvйн харьцуулалтын vйл явцын дараагийн алхам болох нэр томьёны сан хийх шаардлагатай. Ovний тулд тусгай єгvvлбэрзvй болон vгсийн сан боловсруулах хэрэгтэй. Энэ нэр томьёны сан нь маш уян хатан байх шаардлагатай бєгєєд єєр хоорондоо зєрєєтэй боловч гvйцэтгэх функцаараа харьцуулж болох институциудыг єєртєє багтаахын тулд ойлголтуудыг хангалттай єргєн хvрээгээр авсан байвал зохино.

Шлeсингeр янз бvрийн эрхзvйн систeмvvдийн єєр хоорондын харилцаатай холбоотойгоор тухайн асуудлуудын хvрээнд шив шинэ ойлголт хэрэглэх нь, эсвэл бэлэн байгаа ойлголтуудыг энэ асуудлуудын хvрээнд тааруулан дахин утгачилах нь судлаачийн ажлыг хєнгєвчилж чадах эсэхэд эргэлзээд eр нь ямар нэг шинэ ойлголт хэрэглэх нь найдвартай биш, тийм болохоор янз бvрийн систeмд нэгэнт бэлэн байгаа ойлголтуудаар сэтгэл ханах нь дээр гэж vзжээ.

 

Судалгааны ажлын vр дvн, дvгнэлт

Судалгааны ажлыг хийж дууссаны дараа харьцуулагч єєр єєр систeмvvд хэдийгээр хооронд нь тvvхэн хєгжлєєс, утгачилалын тогтолцооноос болон vйл ажиллагааны стилээс vvдэлтэй том ялгаанууд бий боловч амьдралын тухайн асуудалд адил юм уу ихэд тєстэй шийдлvvд єгдєг гэсэн дvгнэлтэд тогтмол хvрдэг.

Нийгмийн амьдралын олон салбарууд ёс суртахуун болон зан заншлын хvчтэй нєлєєнд автсан байдаг гэдэг нь, ноёлох шашны онцлогт, тvvхийн уламжлалд, мєн соёлын хєгжилтєнд болон ард нийтийн дундач шинж чанарт суурилсан байдаг гэдэг нь vнэн. Эдгээр хvчин зvйлvvд улс vндэстэн бvрд єєр хоорондоо ихэд ялгаатай байх бєгєєд амьдралын ийм салбарыг зохицуулж чиглvvлдэг журам горимууд ижил тєстэй байна гэж хvлээхийн аргагvй. Гэвч, хэрэв ёс суртахууны vзэл болоод vнэлгээ хvчтэй нєлєєлсєн зvйлvvдийг (ийм жишээлбэл гэр бvлийн болон єв залгамжлах эрхзvйд хамгийн их тохиолддог) хажуу тийш тавиад улс тєрийн бодлого харьцангуй бага нєлєєлсєн (иргэний) эрхзvйн хэсэг дээр анхаарвал дараах дvгнэлтэд хvрч болно: єєр єєр систeмvvд шийдвэрлэх шаардлагатай нэгэн ижил асуудалтай тулгарч янз бvрийн хэрэгслээр тvvнийг зохицуулдаг, гэхдээ эцсийн vр дvн нь ихэд тєстэй байдаг.

Энэ дvгнэлт судалгааны ажилд хоёр байдлаар тустай. Харьцуулах судалгаа эхлэх veд энэ нь хайж олох зарчим мэтээр vйлчлэх бєгєєд сонирхол татаж байгаа эрхзvйн хэрэгслийг (энэ нь єєрийнхтэй нь ижил, тєстэй, эсвэл орлогч байж болно) харийн эрхзvйд хаана хайх хэрэгтэйг хэлж єгнє. Харин судалгааны тєгсгєлд ижилхэн гэх энэхvv таамаглал судалгааны ажлын vр дvнг шалгагч мэт болдог, єєрєєр хэлбэл бvхий л хамаатай байж болох матeриалуудыг єєртєє хамарсан судалгаануудын дvнд харьцуулалтад сонгосон систeмvvд адил буюу ойролцоо практик vр дvнд хvрчээ гэсэн дvгнэлт судлаач гаргаж чадвал єєрийн хийсэн ажилдаа сэтгэл хангалуун байж болно. Харин єєр хоорондоо маш зєрєєтэй, эсрэг тэсрэг vр дvн гарвал энэ бvгдийг тэмдэглэж аваад судалгаагаа эхнээс нь харах хэрэгтэй. Эхнээсээ тухайн асуудалд тавьсан нєхцлvvд vнэндээ цэвэр эрхзvйн vйл ажиллагаатай холбогдож чадсан эсэх, судалгаагаа хангалттай єргєн хvрээгээр явуулж чадсан эсэх зэргийг шалгана.

Тэмдэглэж хэлэхэд ижилхэн байх тухай таамаглал эрхзvйн бvх талбарт хэрэглэгдэхгvй. Ялангуяа улс тєрийн болон ёс суртахууны хvчтэй vзэл, vнэлгээнд автсан хэсгvvдэд энэ магадлал vл vйлчлэх бєгєєд харин ёс суртахууны хувьд саармаг, eр нь илvv тeхникийн агуулгатай хэсэг дээр практик vр дvн тєстэй байх тухай таамаглал (энэ нь ашигтай ажиллах нєхцєл мэт ойлгогдоно) дэвшvvлж болно.

Будапешт хот, 2001 он.