Компани ба компанийн гишvvдийн хариуцлага

(Энэ єгvvлэл “LEGIS” сэтгvvлийн 2003 оны 3 дугаарт
“Гишvvний хариуцлага Монголын компанийн тухай хуулиудад
дутуу тусгагдсан нь” гарчигтайгаар нийтлэгдсэн.)

Хариуцлагын тухай
Компанийн болон компанийн гишvvний хариуцлагын тухай иргэний эрхзvйн нэг салбар болох компанийн эрхзvйд ярих vед тэдний гуравдагч этгээдийн зvгт хvлээх эд хєрєнгийн vvрэг, хариуцлагыг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энд гагцхvv эд хєрєнгийн, тодруулбал мєнгєєр хэмжин илэрхийлж болох шаардлага, vvргийн тухай, эднийг хууль журам, гэрээний дагуу хангаж, биелvvлэх ёстой компани, тvvний гишvvний хариуцлагын тухай яригдаж буй хэрэг. Компанид гаргаж болох ямар нэгэн эд хєрєнгийн, мєнгєєр vнэлж болох шаардлагын тєрєл зvйл олон: зээл, тvрээслэл, арилжаа наймааны vнэ єртєг, байр талбайн хєлс гэх мэтчилэн явсаар ажилчдын цалин хvртэл компанид тулгаж болох шаардлагууд юм, ийм шаардлагуудын ард зогсож байгаа банк, хувь хvн, албан газар, аж ахуйн нэгж, ажилчид цєм зээлдvvлэгчид гэсэн нэгэн ерєнхий нэрэн дор жагсаж болно. Єєрийн vйл ажиллагааны явцад ямар нэгэн замаар бусдад юм (мєнгє ба мєнгєєр илэрхийлэгдэх эд зvйл) єгєх ёстой болох нь компанийн амьдралын жирийн бєгєєд зайлшгvй жам, харин энэ олон тєрлийн, зайлшгvй урган гарч ирсээр байдаг єр тєлбєр, єглєг vvрэг, шаардлагуудын хангагдах, биелэгдэхийг, єєрєєр хэлбэл биелэгдэнэ гэдгийг юу баталгаажуулж байна вэ. Энэ баталгаа бологч зvйл бол хариуцлага хэмээх хийсвэр ойлголт юм. Хариуцлагыг компани, мєн тvvний гишvvн vvрнэ. Компанийн хариуцлага гишvvнийхээс ангид, тvvнээс ялгаатай. Энэ хоёр хариуцлагын хэлбэр, анхдагч ба хоёрдогч байдал, хэмжээ хязгаар нь харилцан адилгvй, энэ тухай одоо жаахан дэлгэрvvлж vзье.

Хариуцлагыг vvрэгчид ба тэдний хариуцлага хvлээх дараалал
Хариуцлагыг vvрэгч нь дээр дурьдсанчлан компани, эсвэл тvvний гишvvд байна. Компани нь хуулийн этгээд, хуулийн бvтээгдэхvvн бєгєєд бие даасан, тусгаар зvйл, єєрийн эрхvvд болон vvргvvдтэй, нийгмийн харилцаанд зорилго, шинжийнхээ дагуу бие даан оролцож, vvрэг хvлээх, шаардлагаа нэхэмжлэх эрхзvйн чадвар, чадамжтай. Компанийн хийсэн vйлдэл тvvнийх болон тооцогдож, тэр vйлдлийнх нь эрхзvйн vр дагавар болох эрхзvйн харилцааны vvсэл, єєрчлєлт, тєгсгєлийн нєлєє компани дээр, єєр дээр нь тусдаг. Иймээс компани єєрийн vйл ажиллагааны явцад бий болсон шаардлага, vvргvvдийн тєлєє юуны ємнє єєрєє хариуцлага хvлээнэ. Тэгэхээр компанийн хариуцлага хvлээлт ээлж дарааллын хувьд гишvvнийхийг урьтаж байна. Гэтэл компани єєрєє єєрийн бvх єр, vvргээ хангаж биелvvлэх чадваргvй байх тохиолдол элбэг. Компанийн хариуцлагын ард тvvний бvх эд хєрєнгє (бодит болон хийсвэр, бэлэн эд хєрєнгєнєєс гадна бусдаас авах нэхэмжлэл, шаардлагууд) баталгаа болон зогсож байдаг, гэвч эд цєм нийлээд ч нийт єр тєлбєрєє барагдуулж дийлэхгvй тохиолдол гардаг, ийм vед компанийн гишvvний хvлээж болох хариуцлагын тухай яригдана.

Гишvvний хариуцлага, бvрэн ба хязгаарлагдмал хариуцлага
Ерєнхий журмуудын дагуу гишvvн компанийн гуравдахь этгээдэд тєлж чадаагvй шаардлага, vvргийн тєлєє хариуцлага хvлээхгvй. Гишvvн юуны ємнє, ерєнхий журмаар бол гагцхvv компанийн зvгт хариуцлага хvлээх бєгєєд тvvний компанид нийлvvлэхээр амласан эд хєрєнгєний хэмжээнд хvртэл л энэ хариуцлагыг тогтоож болно.
Бvрэн буюу хязгаарлагдмал (мєн бvрэн бус гэж ч хэлдэг) хариуцлагын тухай яригдаж байх vед тухайн компанийн єєрийн хариуцлага биш, харин тэр компанийн гишvvдийн хариуцлага дурьдагдаж байгаа хэрэг. Компанийн тухайд бол ямар ч тєрлийн компани байсан, ямар ч vед эд хєрєнгєний бvрэн хариуцлагатай байна. Тэгэхээр ямар ч тохиолдолд компани єєрийн єрєє дарж, vvргээ гvйцэтгэхдээ єєрийн бvх эд хєрєнгийг дуустал, бvрэн хариуцлага хvлээнэ.
Компанийн нэрний тодотгол болон хэрэглэгдээд байгаа бvрэн, бvрэн бус (хязгаарлагдмал) гэдэг vгс нь тэгэхээр vнэн хэрэгтээ компанид огт хамаагvй тодотгол ажээ. Дээр єгvvлснээр эдгээр эд хєрєнгийн хариуцлагын тодотгол vгс нь гагцхvv тухайн компанийн гишvvдэд хамаатай, компанийн єр, vvргийн тєлєє хvлээх тэдний хариуцлагын хэмжээг илэрхийлнэ.

Хязгаарлагдмал хариуцлага
Компанийн гишvvд компанийг байгуулахад, эсвэл байгуулагдсан компанид элсэхдээ єєр єєрсдийн хєрєнгєє компанийн хєрєнгє болгон нийлvvлдэг. Компанийн гишvvн бvр ингэж их бага хэмжээний хєрєнгє оруулалт хийх vvрэгтэй. Зарим компанийн хэлбэрvvд дээр гишvvний эд хєрєнгийн хариуцлага нь компанийн хєрєнгєнд нийлvvлэхээр амласан хєрєнгийнх нь хэмжээгээр хязгаарлагдана. Жишээ нь хувьцаат компанийн гишvvд амласан тооны хувьцааг тохирсон хугацааны дотор худалдаж авах vvрэгтэй. Хувьцаа аваад оронд нь тєлж буй мєнгє, vvсгэн байгуулагчдын хувьд компанийн хєрєнгєнд шилжvvлсэн эд хєрєнгє нь тэдний компанийн зvгт хvлээх vvрэг болно, энэ хєрєнгєний хэмжээгээр тэдний хариуцлага хязгаарлагдана. Компанийн єр ширийг дарахад гишvvний хувьцаа худалдаж аваад єгсєн мєнгє, компанид оруулсан хєрєнгє хэрэглэгдэх бєгєєд компанийн нийт хєрєнгє єрєє дарахад хvрэхгvй байсан ч гишvvн тэр єрийг дарах vvрэг хvлээхгvй. Ийн нэгэн хувьцаат компанийн нийт хєрєнгє 10 сая тєгрєг байсан ба банкнаас хэдэн жилийн ємнє авсан зээлийн єр нийт 11 сая тєгрєг буцааж тєлєх хэрэгтэй боллоо гэвэл тэр компанийн бvх хєрєнгийг оруулаад тєлєгдєлгvй vлдсэн 1 саяын тєлєє компанийн гишvvд ямар ч хариуцлага хvлээхгvй. Харин гишvvд худалдаж авахаар амласан хувьцаагаа бvрэн худалдаж авсан байх ёстой, мєн компанид оруулсан гээд компанийн хєрєнгєнд бvртгэгдсэн эд хєрєнгє хуульзvйн дагуу, бодитойгоор компанийн хєрєнгє болсон байх ёстой. Хувьцаагаа худалдаж авахаас нь ємнє уг компани дампуурч, шvvх дампуурлын vйл ажиллагаа эхэлсэн ч, тvvнчлэн хувьцаагаа худалдаж авахаас нь ємнє уг компани татан буугдсан, дуусгавар болсон байсан ч гишvvн гишvvний vндсэн vvргээ биелvvлж, амласан хувьцааны тєлєє мєнгєє тєлєх ёстой. Энэ мєнгийг тєлєх тvvний хариуцлага нь харин бvрэн байна, тэгэхээр гишvvн нь - компанийн єрийг барагдуулах vvднээс – компанид єгєхєєр амласан хєрєнгє оруулалтаа хувийн бvх хєрєнгєєрєє хариуцна.
Энд єгvvлснийг тодорхой болгохоор жишээ авч тайлбарлавал: Компанийн гишvvн А хэмээгч 100000 тєгрєгний хувьцаа авахаар амласан гэвэл компанийн єр, vvргийн тєлєє хvлээх тvvний хариуцлага энэ 100000-аар хязгаарлагдах бєгєєд vvнээс цааш тухайн компанийн тєлєє ямар ч хариуцлага хvлээхгvй, компанийн тєлєгдєєгvй єр хэд ч байсан тvvнд хамаагvй юм. Харин энэ 100000 мянгыг заавал тєлєх ёстой, vvнийг тєлvvлэхийн тулд, компанийн єрийг дарах зорилгоор, тvvний хувийн эд хєрєнгийг албадан оруулж болно. Энэ 100000-ын хувьд тvvний хvлээх хариуцлага хувийн эд хєрєнгийг нь бvрэн хамарч байна.

Бvрэн хариуцлага.
Бvрэн хариуцлага нь гишvvнээс компанид оруулахаар амласан хєрєнгийн хэмжээгээр хязгаарлагдалгvй, компанийн єрийг дарж, vvргийг нь биелvvлэхийн тулд гишvvд єєрт байгаа бvх хєрєнгєєрєє бvрэн хариуцлага хvлээхийг хэлнэ. Єєрєєр хэлбэл, компанийн єр шир компанийн эд хєрєнгєєр гvйцэд тєлєгдєх боломжгvй бол компанийн гишvvд тэр єр ширийг єєрийн хувийн бvх хєрєнгєєрєє хариуцна.

Монгол Улсын хоршоо, компанийн хуулин дахь гишvvний бvрэн хариуцлага
Монгол Улсын Хоршооны тухай хуулинд зааснаар хоршоо нь vйл ажиллагааныхаа улмаас бий болсон vvргийг зєвхєн єєрийн, хоршооны эд хєрєнгєєр хариуцна (5 дугаар зvйлийн 1). Хоршооны эд хєрєнгє хvрэлцэхгvй тохиолдолд тvvний vvргийг гишvvд нь нєхєж хариуцна (мєн зvйлийн 2).
Эндээс харахад хоршооны хєрєнгєєр тєлєгдєєгvй єр авлагын тєлєє хоршооны гишvvд єєрсдийн хєрєнгєєр хариуцлага хvлээх бєгєєд энэ хариуцлага нь, хэдийгээр тодорхой бичигдээгvй боловч, ерєнхий журмын дагуу бvрэн, хязгааргvй байх бололтой. Учир нь энэ хэсгийн хоёрдугаар єгvvлбэрт “Гишvvдийн хvлээх нєхєн хариуцлагын хэмжээг хязгаарлах эсэхийг дvрмээр зохицуулна” гэж заасан байна. Иймээс хоршооны дотоод дvрмээр гишvvний нєхєн хариуцлагыг хязгаарлаагvй бол тvvний хариуцлага ерєнхий журмын дагуу хязгааргvй байх учиртай. Харин єєрсдийнхєє хvлээх vvргийг дурын хэмжээнд хvртэл хязгаарлах эрхийг хоршооны гишvvдэд єєрсдєд нь єгсєн нь хэр зєв шийдэл байсныг мэдэхгvй. Ийм єєрчлєлтийг, хуулийн дутуу зохицуулалтыг ашиглан гишvvд хэдийд ч хийх боломжтой. Хоршооны ард зогсож буй гишvvдийн хязгааргvй, бvрэн хариуцлагад итгэн зээл нэгэнт олгосны дараа гишvvд хоршооны vндсэн дvрмээ єєрчлєн єєрсдийн нєхєн хариуцах vvргээ хязгаарлавал зээлдvvлэгч vvний эсрэг ямар ч алхам хийж чадахгvй. Гишvvдийн хариуцлага нь компанийн эрхзvйн чухал хэсгийн нэг бєгєєд vvнийг vvсгэх, дуусгах, єєрчлєх эрх, бололцоог гишvvдийн хувийн мэдэлд хэтэрхий шилжvvлэн найдаж боломгvй. Энд зээл олгогчдод, хоршооноос єєр тєрлийн авлагатай этгээдvvдэд єєрсдийн эрх ашгийг хамгаалах алхам цаг тухайд нь хийх бололцоог олгох хэрэгтэй юм. Нєгєє талаар гишvvд гуравдахь этгээдийн эрх ашгийг хєндсєн, тэдний сонирхолд байх vйлдлvvдийг дан ганцаар хийх боломжийг хаах хэрэгтэй. Ийн хоршооноос (єнгєрсєн, одоо, ирээдvйд) авлагатай этгээдvvдэд заавал зарлал, мэдээлэл єгєх, саналыг нь авах, зєвшєєрлийг нь авах тохиолдлууд, нєхцлvvдийг хэрэгтэй газар нь тодорхой зааж єгєх хэрэгтэй мэт.
Хэдийгээр Монгол Улсын Компанийн тухай хуулинд компаниудыг нээлттэй буюу хувьцаат компани, хаалттай буюу хязгаарлагдмал хариуцлагатай компани гэсэн тєрєлд хуваасан боловч, мєн ингэж нэрлэх нь нэгэнт олон улсын жишиг болсон боловч энэ ангилал нь нэршлийн хувьд буруу ойлголт тєрvvлэхээр. Дээр нэгэнт єгvvлснээр хариуцлага нь хязгаарлагдсан компани гэж байхгvй, харин гишvvдийнх нь хариуцлага хязгаарлагдсан компанийн тєрєл бий. Компанийн хуулинд дурьдагдсан нээлттэй ба хаалттай компаниуд аль аль нь ийм. Нээлттэй, хаалттай компанийн гишvvдийн хариуцлага адилхан хязгаарлагдмал, энэ хоёр тєрлийн компанийн гол ялгаа нь бvрэн буюу хязгаарлагдмал хариуцлага бус, харин компанийн хувьцааны бусдад шилжих хэлбэр, зам, компанийн гишvvн болох нєхцєл байдал юм.
Ерєнхий журмын дагуу компанийн гишvvд худалдан авахаар амласан компанийн хувьцааны тєлєє хариуцлага хvлээнэ, vvнд зарцуулах хєрєнгєний хэмжээгээр тэдний компанийн (болон компаниар дамжуулан гадны этгээдийн зvгт хvлээх) vvрэг хариуцлага хязгаарлагдана. Харин хязгаарлагдмал хариуцлагатай байх ерєнхий журмаас гажин гишvvний бvрэн хариуцлагыг тогтоох тохиолдлууд байдаг, санаатайгаар хуурамч мэдээлэл єгєх, эд хєрєнгийг санаатайгаар илvv vнэтэйгээр компанид нийлvvлэх, ингэснээс vvсэх бvх хохиролын тєлєє бvрэн хариуцлага хvлээх гэх мэт.
Монгол Улсын Компанийн хуулинд гишvvний онцгой хариуцлагыг тогтоох тохиолдол болгон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн энгийн хувьцааны хориос дээш хувийг ганцаараа буюу хамтран эзэмшигч этгээд єєрийн хууль бус vйл ажиллагаанаас компанид учруулсан хохирлыг хариуцна (Компанийн хуулийн 82 дугаар зvйл) гэжээ. Ийм хууль бусаар учруулсан хохиролд тооцохоор компанийн нууц мэдээг гуравдахь этгээдэд дамжуулах, хувийн ашиг сонирхлын тєлєє ашиглаж, ингэснээрээ компанидаа хохирол учруулахыг дурьджээ. Хэрэв компанид хохирол учраагvй бол гишvvн дээрх онцгой хариуцлагыг хvлээхгvй, мєн компанийн тєлєєлєх байгууллагаас зєвшєєрєл авсан бол компанийн нууц мэдээг дээрх маягаар ашиглах нь хууль бус биш, иймд ингэснээс vvдэлтэйгээр компанид учирсан хохирлын тєлєє энэ зvйлийн vндсэн дээр ямар нэгэн хариуцлага хvлээхгvй. Энэ зvйл дэх гишvvний онцгой хариуцлагыг тогтоохдоо хууль “...хувь нийлvvлэгч (гишvvн) нь ...албан тушаалтан (-тай адилхан)-ы vvрэг, хариуцлага хvлээнэ” гэж хэлсэн тул Компанийн хуулинд гишvvний бvрэн хариуцлагыг шууд тогтоосон заалт vгvй гэж болно. Нэмж хэлэхэд 83 дугаар зvйл дэх албан тушаалтны vvрэг хариуцлагыг тогтоохдоо ємнєх зvйл дээр хэрэглэсэн адилтгалаа давтсангvй.
Мєн “...компанидаа хохирол учруулбал...” гэж заасан байгаа тул гадны этгээдvvд, зээл олгогчид энд огт хамаагvй, тэдний тєлєє гишvvдийн бvрэн хариуцлага байхгvй аж.

Тєгсгєлийн оронд
Компани vйл ажиллагааныхаа явцад эдийн засгийн харилцаанд оролцож єртєн, авлагатны байранд цаг vргэлж байна, нэг зэрэг єртєн бєгєєд авлагатан, эсвэл аль нэг нь. Харин хариуцлагын тухай яригдаж буй vед тvvний єртєн байх нь л сонин, тvvний єнгєрсєн, одоо, ирээдvйн єртний дvрд орох vедээ байдлаа бодитоор харж, захирч, зохицуулж, хууль журам, гэрээний дагуу vйлдэж чадах уу гэдэг асуудал зvй ёсоор тавигдаж, vvн дээр тvvний бусдын ємнє хvлээх хариуцлага хэмээх ойлголт тулгуурлана. Ямар ч агуу компани байсан тvvний єр нь тvvнээс ч агуу байх нь олонтаа. Компанийн дан ганц хариуцлага хангалттай биш нь эдийн засгийн амьдралын vнэн тул гишvvдийн хариуцлагаар vvнийг нєхєхийг чармайж ирцгээжээ. Хариуцлага нь гишvvдийн єєр хоорондоо, гишvvд компанийн хооронд, мєн компани ба гишvvдээс гадны этгээдvvдийн зvгт хvлээх хариуцлага юм. Монгол хуулиуд энэ сvvлчийн холбоог ойшоож ирсэнгvй бололтой. Ганц хариуцлагын хувьд ч биш, ерєнхийдєє хоршоо, компанийн гадагшаа чиглэсэн, гуравдахь этгээдvvдтэй vvсгэх харилцааг дутуу буюу огт зохицуулалгvй єдий хvрчээ, хуулиас харахад хоршоод, компаниуд гадагшаа харилцаанд тэгтлээ буюу ердєє оролцдоггvй мэт, эсвэл энэ харилцаа нь хуулийн зvгээс сонин биш мэт.
Хариуцлага хэмээх ойлголтыг зєв vнэлэн, тэгээд зогсолгvй хуульдаа тусган, тодотгох хэрэгтэй байна. Компанийн нэрээр завших, компаниар халхавчлах, компанийг элдэв “хууль бус” vйлдэлдээ ашиглах гэх мэт эсэн бусын vvнээс цааш, тvvнээс хойш гишvvнд падгvйгээс улбаатай vйлдлvvдийг хааж, тэднээс сэргийлэхийн тулд гишvvдийн бvрэн хариуцлага хvлээх тохиолдлуудыг гуравдахь этгээд хохироход бэлэн эмзэг газар бvр оруулж, ийм хариуцлагатай байх нєхцєл байдлуудыг тодорхой зааж єгєх хэрэгтэй. Харин vvний зэрэгцээ хувийн бизнесийн хєгжил, компаниудын чєлєєт ажиллагаа, бизнес эрхлэх хvмvvсийн хvсэл, сонирхол, нийгмийн нийт хєрєнгєний уян хатан хєдєлгєєн, хэрэглээ, тэгээд нийт эдийн засгийн хєгжилд хvндрэл, саад учруулахгvй байхыг бас бодолцох нь зvйн хэрэг.

Р.Батхvv
Будапешт, 2003 он.