|
Р.Батхvv ХУУЛИЙН
ЭТГЭЭД БА
ЭРХЗYЙН
ТООЦОЛТ (LEGIS сэтгүүлийн
2002 оны 1 дүгээрт
нийтлэгдсэнээр) Хуулийн
этгээдийн vvсэл,
vvссэн
шалтгаан,
утга учир єнєє
болтол
тайлагдаагvй
эрхзvйн нэгэн
нууц билээ.
Хуулийн
этгээдийн мєн
чанарыг
тайлахаар,
тайлбарлахаар
олон орны
нэрт онолчид,
эрдэмтэд цаг,
хvчээ
зориулж,
хуулийн этгээдийн
тухай
онолоор
бичигдсэн
эрхзvйн утга
зохиол хэдэн
номын сан дvvргэхээр
их болжээ.
Эдгээр
онолуудыг ерєнхийд
нь гурван том
бvлэгт хувааж
болно: а) бодитчилох
онол, б) дvрслэх
онол ба в) хуулийн
этгээд
хэмээх vзэгдлийг
vгvйсгэгч
онолууд.
Хуулийн этгээдийг
оюуны болоод
биеийн бодит
байдалд оруулан
хуулийн
этгээд нь
харагдаж
баригдах
биетэй,
сэтгэх,
шийдэх
сэтгэхvйтэй
гэж vздэг
бодитчилох
онолыг Gierke, Zitelmann, Binder,
Saleilles нар голлон
тєлєєлдєг.
Хуулийн
этгээдийг зєвхєн
дvрсэлсэн, тєсєєлсєн
vзэгдэл гэж
ойлгодог, тvvнд
психо-физикийн
бодит бие
байхгvй гэж vздэг
дvрслэх
онолын гол тєлєєлєгчид
нь Kierulff, Savigny, Puchta, Bierling нар
юм. Хуулийн
этгээд vзэгдлийг
vгvйсгэгч
онолыг Ihering, Vareilles-Sommieres,
Stammler, Serment, Holder болон Kelsen
нарын vзэл
баримтлал бvрдvvлэлцдэг
бєгєєд Windscheid-ын
эзэнгvй эрхvvдийн
тухай онол, Brinz-ийн
зорилгот хєрєнгийн
тухай онол мєн энэ
бvлэгт
хамаарна. Хуулийн
этгээдийн
тухай
онолууд
ихэвчлэн бие
биетэйгээ сєргєлдсєн,
зєрчилдсєн
байх буюу
эсвэл нэг нь нєгєєгийнхєє
vгvйсгэл
болон гарч
ирсэн байна.
Гэвч, нэг л vзэгдлийг
єєр єєр
талаас нь, єєр
єєр байр
сууринаас
тайлбарлахыг
чармайсан эдгээр
онолуудад
адил тєстэй
талууд,
дундач шинж
тэмдэгvvд бий.
Хэдийгээр
нэг нэг талыг
барин тал тал
тийш
туйлширцгаасан
нь бий боловч
аль аль нь
хэсэг бусаг зєвтэй,
vнэнтэй байх
агаад бие
биетэйгээ
санал шийдэл
нийлэх, бие
биенийхээ vзлийг
энд нь ба
тэнд нь
батлах ажээ.
Эндээс хуулийн
этгээд vзэгдлийг
бvрдvvлэгч,
зайлшгvй
шаардлагатай
vндсэн хэсгvvдийг
тодруулбал байгууллагын
бодит vйлдлvvд
ба эдгээр
байгууллагын
vйлдлvvдийг
нэгтгэн
холбогч эрхзvйн
холбоос,
ердийн
тооцолтоос
ялгаатай эрхзvйн
тооцолт. Эрхзvйн
тооцолт Эрхзvй
амьдралын
харьцаануудыг
зохицуулахдаа
тэдгээрийг
индивидуал
цогцоор нь, бvрэн
тодорхой
байдлаар нь
авч vздэггvй,
гагцхvv ерєнхий
шинж тэмдэг vзvvлж
буй талаас
нь, нийт
амьдралын
харьцаануудын
дундач шинж
болох талаас
нь барьж авдаг.
Эрхзvй єєрийн
ойлголт,
тодорхойлолтуудаа
бий болгохын
тулд
тодорхой
хэмжээнд дvрслэх,
тєрєлжvvлэх,
ерєнхийжvvлэх
шаардлагатай
байдаг бєгєєд
иймээс олон єнгєт
бодит
байдлын зєвхєн
сvvдэр дvрсvvд л
хууль
тогтоомжуудын
талбарт
тусгагддаг
байна. Эрхзvйн
харилцаанд
оролцогч єєрийн
бvрэн бодит
бие,
оюунаараа
эрхзvйн ертєнцєд
нэвтэрдэггvй,
биеийн тєрх,
онцлогын
ихэнх хэсэг,
оюун санаа,
бодол ба
мэдрэхvйн
амьдралын
дийлэнх
хэсэг эрхзvйн
гадна vлддэг.
Эрхзvйн
харилцаанд
оролцогч нь
эрхзvйн
хувьд
юуны ємнє
хэсэг бодит vйлдлvvдийг
vvсгэгч гэж
ойлгогдох ба vvний
зэрэгцээ
эрхзvй vйлдлvvд vvсгэгчийг
нь биш, харин
уг vйлдлvvдийг
нь л
сонирхдог
хэрэг.
Гэрлэхээр
ирсэн бvсгvйн
гадаад vзэмж,
гоо сайхан
хууль-журмын
хувьд ердєє
сонин биш,
гагцхvv тэр бvсгvйн
гэрлэлт
батлагчийн ємнє
хийсэн эрхзvйн
нєлєє бvхий
мэдэгдэл нь
чухал юм.
Эрхзvйн хувьд
эрхзvйн
харилцаанд
оролцогч нь хvний
хэсэг vйлдлvvдийг
тээгчид, хvний
хэсэг vйлдлvvдийг
зангидах,
нэгтгэх цэг
байна, тvvнийг
эрхзvйн
хэлээр хvний
хэсэг vйлдлvvдийн
тооцолтын
цэг гэж
нэрлэж болно.
Тэгэхээр
эрхзvйн
харилцаанд
оролцогч
гэдэг нь эрхзvйгээр
зохицуулагдаж,
дараа нь vнэхээр
vйлдэгдсэн хvний
хэсэг vйлдлvvдийг
нийлvvлэн
барих єнгєгvй
утас,
нэгтгэлийн тєв,
тооцолтын
цэг ажээ. Эрхзvйн
хамгийн
ердийн vйл
явц нь яг тэр
хvнээс
гаралтай бєгєєд
эрхзvйн
норматив
холбоос
шаардалгvйгээр
єєрсдєє єєр
хоорондоо
хэлхээ
холбоотой vйлдлvvдийг
нэгтгэх
явдал. Гэтэл
эрхзvй энэхvv
нэгтгэх
зарчмаас
олонтаа
гаждаг. Хvний vйлдлvvдийг
vнэхээр vvсгэсэн
эздийг нь
анхаарлын
гадуур
орхиод, олон
янзын хvмvvсийн
хийсэн vйлдлvvдийг,
нэг л хvнээс
гаралтай мэт
болгон, эрхзvйн
нягт
холбоосонд
оруулж болно.
Эрхзvй ийнхvv
тэс єєр єєр хvмvvсийн
vйлдлvvдийг
ганцхан хvний
vйлдлvvд
болгон
нэгтгэж
болох бєгєєд
тэдгээр єєр єєр
хvмvvсээс
гаралтай vйлдлvvд
эрхзvйн
зохицуулалтын
дагуу бие
биедээ
нэгдэн, бие
биеэ гvйцээн,
бие биендээ
жигдэрдэг
ажээ. Харин
олон хvний vйлдлvvд
нэгэн хvний (эсвэл
хуулийн
этгээдийн)
хийсэн vйлдлvvд
болж
нэгдэхийн
тулд эрхзvйн
тодорхой
тушаал
зайлшгvй
шаардлагатай.
Энэ тушаалыг тооцолтын
журам гэж
нэрлэж болох
юм. Эрхзvйн
тооцолт
гэдэг нь эрхзvй
хvний ямар
нэгэн vйлдэлд
эрхзvйн нєлєє
єгч байгаа
хэрэг болно, єєрєєр
хэлбэл хvний
ямар нэгэн vйлдэлд
эрхзvйн зvгээс
тушаасан
ямар нэгэн vр
дагаварыг
холбож байна
гэсэн vг. Ерєнхийдєє
бол эрхзvй нь
аль нэг vйлдлийг
тvvнийг vнэхээр
vйлдсэн хvнийх
гэж тооцох
боловч зарим
тохиолдолд ямар
нэг хvний vйлдлийн
vр дагаварыг vнэхээр
тvvнийг vйлдсэн
эзэнд нь бус,
харин шал єєр
хvнд юм уу
юманд єгдєг
байна. Yvний
шилдэг жишээ
нь тєлєєлєл
хэмээх эрхзvйн
институци. Эрхзvйн
харилцаанд
оролцогчдыг
хvн ба
хуулийн
этгээд гэсэн
хоёр том бvлэгт
хувааж болно.
Дээрх
харилцаанд
оролцохын
тулд оролцогч
эрхзvйн
чадвартай
байх ёстой,
эрхзvйн
чадвар нь
тухайн
этгээд эрх, vvргийн
эзэн байж
чадах
байдлыг
илэрхийлнэ. Гэтэл
эрх, vvргvvдийн
эзэн байна
гэдэг эрхзvйн
харилцаанд
оролцоход
хангалттай
бус ажээ.
Оролцогч
эрхээ эдлэх, vvргээ
гvйцэтгэх, єєрєєр
хэлбэл бодитоор
vйлдэл хийх
чадвартай
байх
хэрэгтэй бєгєєд
энэ байдлыг
нь эрхзvйн
чадамж гэж
нэрлэнэ. Эрхзvйн
чадвар нь
эрх, vvргvvдийн
эзэн байх
пассив
байдлыг
илэрхийлдэг
бол эрхзvйн
чадамж нь
тэдгээрийг
хэрэгжvvлэх
актив
байдлыг
агуулна. Эрхзvй
эрхзvйн
харилцаанд
оролцогчдод
эрх, vvрэгтэй
байх боломж єгєєд
зогсолгvй
бодитоор vйлдэх
бололцоог нь
ч vргэлж
бодолцдог
байна.
Биеийн,
насны, сэтгэхvйн
байдлынхаа
улмаас єєрийн
хvсэл
зорилго,
хуулийн
дагуу бодит vйлдэл
хийх чадваргvй
хvмvvс байдаг,
энэ
дутагдлыг
эрхзvй аль
эртнээс
анзаарч
мэдээд эрхзvйн
чадвартай
боловч (хvн бvхэн
эрхзvйн
чадвартай) тvvнийгээ
хэрэгжvvлэх
чадалгvй хvмvvсийг
бусад хvмvvсийн
vйлдлээр
дамжуулан
эрхзvйн
харилцаанд
оролцох
боломж бий
болгожээ.
Чадамжгvй хvмvvсийн
ємнєєс vйлдэл
хийгчдийг ерєнхий
нэрээр тєлєєлєгчид
гэх бєгєєд
хэдийгээр
тэд бодит vйлдэл
хийж байгаа
боловч уг vйлдлийнх
нь эрхзvйн нєлєє
тэдэнд бус,
харин тєлєєлvvлсэн,
мєнєєх
чадамжгvй хvн
дээр тусна.
Тэгэхээр шал єєр
хvний хийсэн vйлдлийг
єєр хэн нэг хvн
хийсэн
болгож, тvvний vйлдэл
гэж тооцож
байгаа хэрэг.
Хуулийн
этгээд
Эрхзvйн
чадвар ба
чадамжийн
ангилал, тєлєєлєл,
эрхзvйн
тооцолт
гэдэг
ойлголтууд
хэрэв байгаагvй
бол хуулийн
этгээд
хэмээх vзэгдэл
бий болохгvй
байсан биз
ээ. Хуулийн
этгээд нь єєрєє
бодит vйлдэл
хийх боломжгvй
тул эрхзvйн
чадамжгvй хvнтэй
тєстэй
байдалд
байна.
Хуулийн
этгээд єєрєє vйлдэл
хийхгvй,
харин
удирдах буюу
тєлєєлєх
байгуулагаараа
дамжуулан
хийх ба энэ
байгууллага
нь ч нэг юм уу
хэсэг хvнээс
бvрдэж буй,
хуулийн
этгээдийн vйлдэл
тэгэхээр тvvний
нэр дээр хийсэн
хэн нэг хvний,
эсвэл хvмvvсийн
vйлдэл юм.
Эрхзvйн хувьд
хамаатай
тэдгээр vйлдлvvдийг
хуулийн
этгээд vйлдсэн
гэж тооцоод
уг vйлдлээс
гарах vр
дагавар, нєлєє
хуулийн
этгээд дээр
бууна.
Хуулийн
этгээд нь хvмvvсийн
vйлдлийг
нэгтгэн, эрхзvйн
нєлєєг
тусгах цэг
ажээ. Єєрєєр
хэлбэл хvмvvсийн
vйлдлийг тvvнийх
болгон
тооцох эрхзvйн
тооцолтын
цэг юм. Ийм
цэгvvдийн
заримыг Тэнгэр
ХК, Газар ХХК
гэж, эсвэл
Монгол улсын
Засгийн
газар, эсвэл
Нэгдсэн Yндэстний
Байгууллага
гэж нэрлэдэг. Хуулийн
этгээд нь
эрхзvйн бvтээгдэхvvн,
норматив
нэгдэл юм.
Эрхзvйн зvйл
журмууд буюу
нормуудгvйгээр
энэ нэгдэл
оршихгvй.
Хэрэв эрхзvйн
нормууд
норматив
нэгдлийг бий
болгохдоо
ямар нэг
психо-физикийн
нэгдэл дээр vндэслээгvй
бол тvvнийг
эрхзvй цэвэр єєрийн
байр суурийн
дагуу, ямар
нэг эрхзvйн
хувьд чухал
зорилго юм
уу сонирхолд
нийцvvлэн бvтээсэн
байж таарна.
Ингэж эрхзvйн
цэвэр єєрийнх
нь байр
суурийн
дагуу, аль
нэг зорилгын
тулд,
практикын
чухал ач
холбогдлын vvднээс,
эсвэл
техникийн
хялбарчлалын
тулд бий
болсон эрхзvйн
тооцолтын
цэгvvд бол
хуулийн
этгээдvvд бєгєєд
тэд учир
холбогдлын
эх vvсвэрvvдийн
хамтлаг биш,
харин єєр
байр суурийн
дагуу бие
биетэйгээ
холбогдож
буй хvний vйлдлvvдийг
нэгдмэл
болоод бие
даасан эрхзvйн
этгээдийн vйлдэл
болгон
нэгтгэдэг.
Энд эрхзvйн
этгээд
хэмээн эрхзvйн
харилцаанд
оролцогчийг
нэрлэв. Хуулийн
этгээд
хэмээх
институци
дотор уг нь
бол
холбогдох
учиргvй хvний vйлдлvvдийг
эрхзvй холбон
нэгтгэх ба
энэ холбоос
бодит ертєнцєд
ч vйлчлэх нєлєєллvvдийг
бий болгодог
ажээ. Хvний vйлдлvvдийг
бодит ертєнцєд
хамаарах
психо-физикийн
хэсгvvд, харин
тэдгээрийг
холбогч,
тооцогч, эрхзvйн
нєлєє тэдэнд єгєгч
зvйл
журмуудыг
сэтгэхvйн ертєнцєєс
гаралтай
норматив
хэсгvvд гэвэл
хуулийн
этгээд нь
эдгээр бодит
болон сэтгэхvйн
хэсгvvдийн єєр
хоорондын
холбогдол,
нэгдэл ажээ. Хуулийн
этгээд хvнээс
ялгагдах нь
Хуулийн
этгээд нь эрхзvйн
чадвараараа
хvнээс
ялгагдана.
Хуулийн
этгээд
абсолют эрхзvйн
чадвартай; мєн
шинж
чанараараа
гагцхvv хvнийх
байж болох
эрх, vvргvvдээс
бусад бvхий л
эрх, vvргvvдийн
эзэн байж
болно. Хvн
байгалийн ч,
нийгмийн ч
нэг хэсэг, єєрєєр
хэлбэл
биологийн ч,
нийгмийн ч
бодьгал. Эндээс
харахад эрхзvйн
харилцаанд
оролцогчийн
бvх эрх гагцхvv
хvнд л байж
болох юм. Хvнээр
vлгэрлэн бvтээсэн
хуулийн
этгээд харин
зєвхєн
нийгмийн нэг
хэсэг бєгєєд
иймээс тvvнд
хамаагvй бага,
нийгэмд гvйцэтгэх
vvрэг, vйлдэлд (улс
тєрийн, эдийн
засгийн гэх
мэт vйл
ажиллагаануудад)
нь хамаарах
эрх л єгєгдєнє.
Харин гагцхvv
хуулийн
этгээдэд
байх эрх, vvргvvд
бас байдаг. Эрхзvйн
чадамжийн
тухайд
хуулийн
этгээд нь
ямагт тєлєєлєгчєєр
(удирдах буюу
тєлєєлєх
байгууллагаараа)
дамжуулан vйлдэл
хийнэ, хvн шиг
эрхзvйн
чадамжтай
байж чадахгvй.
Хуулийн
этгээдийн
оронд, тvvний
нэрийн ємнєєс
тєлєєлєгчид
нь, тєлєєллийн
байгууллагууд
нь vйлдэл
хийх, эрхзvйн
мэдэгдэл
гаргах, эрхээ
хэрэгжvvлэх
гэх мэт
шаардлагатай.
Гадаад
байдал нь
хуулийн
этгээдийг
мэдрэхvйн ертєнцєд
хvнээс
мэдэгдэхvйцээр
ялгаж єгдєг. Гэвч
хамгийн том
ялгаа бол
хуулийн
этгээд нь
эрхзvйн бvтээгдэхvvн
байхад хvн
эрхзvйн
заалт,
журмуудаас vл
хамааран
оршигч
бодьгал буюу
тvvний оршил
нь угийн,
анхдагч
билээ.
Хуулийн
этгээд эрх, vvргvvдээ
бичигдмэл
хууль,
тогтоомжоос
авдаг, тvvний бvх
эрх, vvрэг
хууль-журмын
агуулгаас
гаралтай,
тэгэхээр
ямар ч эрх
байлаа гэсэн
аль нэг хууль-журмын
заалтад тvvнийг
хамааруулж
болдог бол хvнд
байгалиас
заяасан эрхvvд
бас байх бєгєєд
тэдгээр нь
хууль-журмын
зохицуулалтад
хамрагдахгvй
юм. Хvний
угийн,
анхдагч
байдал ба
хуулийн
этгээдийн
хууль-журмаас
гаралтай
байдал нь тэдний
эрхзvйн
чадварын
ялгааны vндэс
болдог ажээ. 2002 оны 8
дугаар сар. "Erkhui" Bulan ruu Gol huudas ruu |