|
ХУУЛИЙН ЦООРХОЙ ГЭЖ БАЙДАГ УУ
Эхлэл. Хуульзvйн хэзээ ч vл арилах тєгс бус байдал болон амьдралын харьцаануудын урьдчилан харж болшгvй хувирал,
хєгжлийн улмаас бичигдмэл хуулиар зохицуулагдаагvй амьдралын ямар нэгэн харьцаа vргэлж тохиолддог.
Олноо хэвшсэн ойлголтоор хуулийн цоорхой гэж хуулийг хэрэгжvvлэх vед ямар нэгэн хэргийн хуулийн
зохицуулалт нь байхгvй байхыг хэлнэ.
Хуульзvйн логикын хаалттай байдал гэдэг зарчим ёсоор хуульзvйн тогтолцоонд цоорхой байх ёсгvй, хууль дуугvй байхдаа ч ярьж л байдаг. Ямар нэгэн хэрэг, харьцааны талаар дуугvй байвал, тэгэхээр тэр харьцааг зохицуулаагvй орхисон байвал тэр нь зєвшєєрєгдсєн гэсэн vг. Хэрэв дэлхий дээр ердєє цорын ганц хууль оршин байдаг байсан бол, энэ ганц хуулийн vндсэн дээр амьдралын бvх харьцааг зохицуулж ч болно. Яагаад гэвэл хууль эсвэл тушааж, эсвэл хориглоно, бусад бvх vйлдлvvд, хэргvvдийн тухайд хууль саармаг, тэдгээр бусад vйлvvд хуульзvйн хувьд хамаатай бус (иррелавант), тэгэхээр зєвшєєрєгдсєн гэсэн vг (зарим эрхзvйн гэрбvлд, тухайлбал социалист хуульзvйд зєвшєєрєгдсєн vйлдлvvдийг хуулинд жагсаан тусгаад, vлдсэн нь хориотой vйлдлvvд байна гэсэн гажууд зарчим баримтлах тохиолдол байсан/байдаг). Нийгмийн ямар харьцааг зохицуулахаа, ямрыг нь зохицуулах хэрэггvй гэж vзэхээ хууль тогтоогч єєрєє шийднэ. Хvмvvсийн харьцааг зохицуулах эцсийн арга зам нь хууль, хуульзvйн актууд гэж vзэх нь бий. Хvмvvсийн хоорондын заншил, тогтсон хэв маяг, ёс суртахуун гэх мэт хvмvvсийн харьцааг зохицуулагч хvчин зvйлс амьдралын харьцаануудыг зохицуулахад хvчин мєхєсдєж дутагдалтай болоод ирвэл, товчхон хэлэхэд ямар нэгэн харьцааг хууль тогтоогчийн хvсэл зорилгод нийцэхээр зохицуулчих єєр юм байхгvй vед хууль тогтоогч єєрийн эрх мэдлийнхээ хvрээнд эрхзvйн акт гаргаж нийгмийн амьдралд оролцдог. Зохицуулбал зохилтой харьцаануудыг олж харж чадах эсэх нь тvvний хараа хэр хурцаас шалтгаална. Амьдралын зохицуулагдах ёстой шаардлагыг олж онолгvй орхигдуулж, дутуу хагас хууль гарвал тvvнийг нь муу хууль гэхээс яахав. „Хуулийн цоорхой гэдэг нь тухайн vед хvчин тєгєлдєр хуульзvйн vнэлгээг илэрхийлнэ, иймээс хуульзvйн бодлогын асуудал юм” гэж нэгэн нэрт эрхзvйн онолч бичсэн байдаг. Хэрэглэх ёстой хуулийн журам, заалт хуулинд алга байгаа хэрэг биш, харин энэ хууль нь єєрєє сайн биш гэсэн vг. Хуулийн цоорхойн vед, ямар нэг хэргийг зохицуулсан заалт байхгvй байгаа учраас хуулийг хэрэглэх, хэрэгжvvлэх аргагvй болчихоод байгаа тухай биш, харин хvчин тєгєлдєр хуулийн шvvмж, тvvнийг vнэлэх асуудал л яваад байгаа хэрэг ажээ. Хуулийг хэрэгжvvлэх тухайд хуулинд цоорхой байдаггvй, хуулийн цоорхой гэсэн ойлголт байх ёсгvй. Учир нь батлаад гаргачихсан хуулийг хэрэглэх бєгєєд энэ хууль нь хууль хэрэгжvvлэгчийн нvдэнд єєрийн бvхий л заалт, зvйл ангийнхаа хамт „бvрэн бvтэн” юм. Ямар нэг асуудал зохицуулагдалгvй vлджээ гэвэл энэ нь тэр асуудлыг хуулиар зохицуулах шаардлага нийгэмд байна гэдгийг мэдэрч, анзаарч буй хэрэг. Хуучны, зохицуулбал таарах хэргvvдийг бvгдийг зохицуулж хvрэлцэхгvй байгаа хуулийг шинэ сайн хуулиар цаг тухайд нь солих хэрэгтэй. Аномиа. „Хуулийн цоорхой” гэж нэрлэж хэвшсэн энэ vзэгдлийн архагшсан шинжийг хуульзvйн бодлогын ухаанд хуульзvйн зохицуулалтын олон эмгэгvvдийн (ийм эмгэгvvдэд: улс тєр болон нийгмийн шууд нєлєєлєл; волунтаризм; хэтрvvлсэн зохицуулалт; аномиа; хууль тогтоолт ба хууль хэрэгжvvлэлтийн сєргєлдєєн; хуулиудыг тойрох-in fraudem legis гэх мэт орно) нэг гэдэг бєгєєд зохицуулалт орхигдсон, зохицуулах заалт журам vгvй байхыг аномиа хэмээдэг. (Аномиа-гийн тухай ойлголтыг социологи, нийгмийн онолд E.Durkheim анх хэрэглэжээ) Хуульзvйн аномиа гэдэг нь нэг талаар хууль журмын байхгvй байдлыг (ямар нэгэн хуульзvйн зохицуулалтын шаардлагын тухайд), нєгєє талаар хуулийн зохицуулалтын зорилго ба арга замын сєргєлдєєнийг (дискрепанци), єєрєєр хэлбэл зорилгод vл нийцсэн арга хэрэглэхийг илэрхийлнэ. Хуульзvйн аномиа-гийн хvрээнд: тодорхой бус зохицуулалтаас vvдэлтэй хууль журмуудын vvрэг-нєлєєний эргэлзээтэй байдал, журам заалтуудын деформаци, энэ бvгдийн vр дагавар болох дагаж мєрдєх аргагvй байдал, мєн хуульзvйн vйлчилгээний орхигдол (зарим vед єєрийн дураар шvvж шийдвэрлэх явдал) багтана. Аномиагийн хамгийн хvнд vр дагавар нь хуулийн зохицуулалт єєрийн тодорхой бус байдлаасаа болж нийгмийн харьцаануудыг, нийгмийн хамтын амьдрал дахь зєрчлvvдийг шийдэж, зохицуулах чадваргvй болдог. Хуулийн цоорхой гэдэг ойлголт єєр утга агуулж болох тухай дээр єгvvлсэн, зохицуулалтгvй байдлыг нэрлэдэг хэвшсэн хэллэгийг цаашид ч єєрчлєлгvй хэрэглэхдээ тvvнд дээр тодотгосон утгыг ойлгоно. Хуулийн цоорхойг хэрхэн бєглєх тухай. Энэ тал дээр хуульзvйн бодлогод хоёр vндсэн арга зам тєлєвшиж тогтжээ. Эхнийхээр бол хамгийн дээд засаглалаас, тэгэхээр ноёрхогчоос юм уу хууль тогтоох байгууллагаас шийдвэр хvлээнэ (référé legislatif). Хоёрдахь арга замаар бол шvvх тухайн хэрэгтэй холбоотойгоор гарч ирсэн хуулийн цоорхойг бєглєх vvрэгтэй бєгєєд хуульзvйн vйлчилгээ vзvvлэхээс татгалзах нь хориотой (энэ нь denegatio justitiae хориг). Тэгэхээр хуулийн зохицуулалт байхгvй гээд хэргийг тvлхэх эрхгvй, энэ дутууг шvvх єєрєє (vндсэн зарчмуудад тулгуурлах, аналоги хэрэглэх гэх мэтээр) гvйцээх ёстой ажээ. Хуулийн цоорхой бєглєх шvvгчийн эрх мэдлийн тухай доор дурьдах болно. Yнэн хэрэгтээ, энэ хоёр арга замын аль нь тэргvvн эгнээнд тавигдах нь эрхзvйн бодлогын асуудал юм. Єнєєдрийн хууль хэрэгжvvлэлтийн туршлагаас харахад эхний арга зам (référé legislatif) хоёрдугаар зэрэгт тавигдаж байгаа нь дэлхий даяарх vзэгдэл болжээ. Энэ хоёр тохиолдлын аль алинд нь байх vндсэн шаардлагууд, нєхцлvvд бол тухайн хэргийг хуульзvйн хувьд vнэлж цэгнэх боломжтой байх, ius болон non-ius-ийг ялгасны vндсэн дээр тухайн хэргийн хуульзvйн хувьд хамаатай байдлыг хvлээн зєвшєєрєх явдал юм. Ийм учир, хуулийн цоорхойны хvрээг, хуулийн цоорхойд юу юу орох вэ гэдгийг тодорхойлохтой холбоотойгоор хуульзvйн бодлогын шинжилгээ, шаардлага чухал vvрэгтэй. Хуульзvйн бодлогын гол чиг шугам (болон шаардлага) хууль хэрэглэгчдэд (зарим vед хууль тогтоогчдод) хуулийн цоорхой байгаа эсэхийг тогтоохын тулд хуульзvйн хамаарал бий эсэхийг шийдэхэд нь, єєрєєр хэлбэл „хуулийн дагуу зохицуулагдсан байх хэрэгтэй” гэж vзэж болох хэрэг мєн vv гэдгийг шийдэхэд нь тусалдаг. Учир нь, хуулийн зохицуулалтын логикоос, уялдаа холбооноос энэ бvхэн vvдэлтэй, тэгэхээр хуульзvйн хувьд хамаатай (релевант) гэж vзэж болох боловч зохицуулалт ямар нэгэн шалтгааны улмаас орхигдсон хэргvvдийг, харилцаануудыг олж тогтоох хэрэгтэй. Хуулийн цоорхойн тухай хуульзvйн бодлогын шийдэлтэй холбоотойгоор ерєнхий хуульзvйн бодлогын vзэл баримтлалаас салбар хуульзvйн бодлогуудын vзэл баримтлалууд зєрєх тохиолдол байдгийг тэмдэглэх хэрэгтэй юм. Зарим хуульзvйн салбарт амьдрал туршлага дээр гарч ирдэг проблемуудыг хуулийн цоорхой гэсэн ойлголт ашиглан зохицуулах явдал хvлээн зєвшєєрєгдсєн байдаг бол зарим хуульзvйн салбаруудад тодорхой зарчмуудын улмаас ингэх аргагvй. Ийнхvv тухайлбал орчин vеийн эрvvгийн хууль nullum crimen sine lege (хуульгvйгээр гэмт хэрэг байхгvй, хуулинд гэмт хэрэг гэж заагаагvй бол тэр vйлдэл гэмт хэрэг биш) зарчмын vvднээс хуулийн цоорхойг тогтоож болохгvй, vvний учир аналоги хориотой байдаг. Жишээгээр тодруулбал: Эрvvгийн хуулинд „хууль бусаар ашиг олох зорилгоор бусдыг хууран мэхэлж... vvгээрээ тvvнд хохирол учруулсан бол тэр этгээд гэмт хэрэг vйлдсэн” гэж „хууран мэхлэх” гэж нэрлэгдэх гэмт vйлдлийг тодорхойлсон байна гэж vзье. Гэтэл мєнгє хожих автомат машинуудад тємєр мєнгєний оронд дугираг тємєр хийж тоглосон этгээд „хууран мэхэлсэн” vv? Энэ нь санаатай vйлдэл, мєнгє хожоод уг хонжворт тоглоомын машиныг ажиллуулж байгаа хvнд хохирол учруулж байгаа нь vнэн, цаашилбал нийгэмд хортой vйлдэл мєн. Гэсэн хэдий ч, мєнгєн зоосны оронд vvнтэй тєстэй тємєр хийгээд байгаа этгээдийг дээрх эрvvгийн заалтын vндсэн дээр шийтгэж болохгvй юм. Учир нь хуулинд „... бусдыг ...” гэж заасан байгаа, бусад гэдэгт хэн нэг хvнийг ойлгох нь зєв, тvvнээс бус амьгvй машин энэ бусад гэдэгт орохгvй. Тємєр чулуудагчийн vйлдэл машинтай л шууд холбоотой. Тэрбээр машиныг л хуурч байгаа билээ. Эзэнд нь хохирол учруулж байгаа нь vнэн, гэхдээ тvvнийг хуураагvй, машиныг нь хуурсан. Эрvvгийн хуулинд аналоги (ямар нэгэн хуулиар зохицуулагдаагvй „А” хэргийг єєр нэгэн хуулиар зохицуулагдсан, тэгээд энэ хэрэгтэй тєстэй „Б” хэрэгтэй адилтгаж, тэр „Б” хэргийг зохицуулсан хуулийн зохицуулалтыг эхний „А” хэрэгт хэрэглэхийг аналогийн арга хэмээнэ) хэрэглэх нэгэнт хориотой тул амьгvй машиныг амьд хvнтэй адилсгаж болохгvй юм. Энэ хэрэг анх мєнгє хожих автомат машинууд гарч ирэх vед vvнтэй зэрэгцээд тэдгээр машинуудыг мєнгєний оронд тємрєєр хуурах vзэгдэл ч гарч ирснээс болж хуульч, шvvгчдийн дунд нэлээд маргаан дэгдээж байв. Хуучин эрvvгийн хуулийн заалтыг хэрэглэж хуурагчдыг шийтгэж болохгvй гэдэг дээр санал нэгдээд, хуурагчдыг шийтгэлгvй орхихгvйн тулд эрvvгийн хуулинд шинэ зvйл анги нэмжээ. Эрvvгийн хуулинд хуулийн цоорхой гэж байх ёсгvйг харуулахаар энэ жишээг авлаа. Эрvvгийн хуулинд тухайн нийгэмд гарч болох бvх „гэмт хэргvvдийг” дуустал нь жагсаан бичсэн гэсэн vг. Тусгай ангиас эрээд олохгvй бол ерєнхий ангид хай, тэнд ч байхгvй бол эрээд байгаа хэрэг чинь гэмт хэрэг биш (хориглоогvй бvхэн зєвшєєрєгдсєн, хуулинд заагаагvй бvхэн зєвшєєрєгдсєн). Энэ талаар єгvvллийн эхэнд нэгэнт дурьдсан. Энэ зарчим зарим хуульзvйн салбарт алдагддаг тухай мєн тvрvvхэн дурьдсан билээ. Ийн зарим хуульзvйн салбарт тухайлбал ямар нэг зохицуулагдаагvй хэрэг гарч ирвэл тvvнийг зохицуулах санаа хууль тогтоогчид байсан гэж vзээд, тvvнтэй адил тєстэй хэргийг зохицуулахад хэрэглэсэн журам заалтуудыг уг хэрэг дээр хэрэглэх явдал зєвшєєрєгдсєн байдаг. Хуулийн цоорхойг бєглєх шvvгчийн эрх мэдлийн тухай. Тухайн хэрэгт хэрэглэх журам заалт байхгvй байгаа vед хууль хэрэгжvvлэлт логикын хувьд боломжгvй. Ийм vед шvvгч єєрийн бие даасан vйлдлээрээ зєв шийдвэр гаргах журам заалтуудыг олох ёстой. Энэ байр суурийг логикын чєлєєт эрхзvйн онол баримтлан шvvгчийн бие даасан, vнэлж жинлэх vйл ажиллагааг баталгаажуулахын тулд цоорхой болон алдаагаар дvvрэн хууль журмуудтай тэмцэхэд нь тvvнд чєлєєтэй хєдлєх бололцоо олгох нь зєв хэмээдэг. Гэтэл логикын чєлєєт хуульзvйн онолыг хvлээж авалгvй, тvvнтэй сєргvvлэн хуульзvйн логикын хаалттай байдлын тухай онолыг дэмждэг хvмvvс бий (тєлєєлєгчид нь Bergbohm, Kaufmann, Laband, Brinz гэх мэт). Логикын хаалттай байдлын тухай онолын талаар, мєн энэ онолын дагуу хууль дуугvй байсан ч ярьж л байдаг, дуугvй байгаа бол, ямар нэг хэргийг зохицуулалгvй vлдээсэн бол тэр хэргийг зєвшєєрч байна гэж ойлгох хэрэгтэй гэх мэтээр єгvvллийн эхэнд нэгэнт гарсан тул энд дахин давтаад яахав. Хуульзvйн хєгжлийн vр дvнд єнєєдєр хуулийн цоорхой, дутууг гvйцээх шvvгчийн vйл ажиллагаа тэргvvн эгнээнд тавигдах болсон тухай ч мєн нэгэнтээ дурьдсан. Энд ганцхан юм нэмэхэд, шvvгчийн хууль тогтоох (шинээр зохицуулах журам гаргаж ирж байгаа vйлдлийг хууль тогтоолтын нэг хэлбэр гэж vзэж болно) эрх мэдэл харьцангуй хєгжилтэй хуульзvйн тогтолцоонд байдаг. Шvvгчид ийм эрх єгєхийн тулд шvvгчдийн мэдлэг чадвар єндєр, шvvхийн хуульзvйн уламжлал, туршлагын зузаан хєрс бvрдсэн байх шаардлагатай. Тєгсгєл. Гол асуултандаа эргэж оръё: хуулийн цоорхой гэж байдаг уу. Байдаг, энэ нь бодит vзэгдэл, тэр тусмаа хууль оршин байгаа цагт байж л байх vзэгдэл бєгєєд энэ эмгэгийг арилгахын тулд vргэлж тэмцэж, мэдрэхvй хараагаа хурцалж байх хэрэгтэй ажээ. Учир нь хуулийн цоорхой дуусашгvй, vргэлжийн хувирал, хєгжилд байх амьдралын харьцаанууд, тэдгээрийн хязгааргvй олон хувилбаруудын улмаас зохицуулбал зохих амьдралын бvх харьцааг зохицуулсан хууль байдаггvй, байх ч аргагvй. Гэхдээ ийм байхын тулд, хуулиа ийм байлгахын тулд зvтгэх хэрэгтэй, vлгэрлэвээс алтан гадас одонд аянчин хvрч чадахгvй ч хєдлєлгvй нэг зvгийг заах тvvний зvгт явсаар замаа олдог шиг тєгс хууль гаргахын тєлєє зогсолтгvй тэмцэх, тэмvvлэх хэрэгтэй. Хуулийн цоорхой байдаг, харин vvний тухай нийтэд хэвшсэн ойлголтыг залруулах шаардлагатай аж. Ийн товчхон дvгнэж (дахин) хэлэхэд хуулийн цоорхой гэдэг хvчинтэй хуулийн, хуульзvйн тухай vнэлгээ юм, хvчин тєгєлдєр хуульзvйн тогтолцоог шинжилж шvvх хуульзvйн бодлогын буюу vнэлгээний асуудал болно. 2001 оны 11 дvгээр сарын 07.
Ашигласан материал: Micheal Samu "Policy of Law" (2000) Gyula Moor "Philosophy of Law" (1992) |