Бушийн єрсєлдєгч оргилуун цустай, шаргуу зvтгvvр Керри

Жон Ф. Керри хvvхэд байхаасаа улс тєрч болохоор єєрийгээ бэлтгэжээ. Олон нийтийн санал судлаачдын vзэж байгаагаар демократ нэр дэвшигч одоогийн ерєнхийлєгч Жорж В. Бушаас илvv магадлалтай аж. Доорх нийтлэлээс та дэлхийн хамгийн хvчтэй улсын ерєнхийлєгчид нэр дэвшигч хэн гэдгийг, яаж энэ хvрснийг мэдэх болно. Швейцарын дотуур байртай сургуулиас эхлээд Ж. Ф. Кеннедийн зуслан дахь vерхлийг нь хvртэл, вьетнамын партизан хvvхдийг буудахаас нь аваад энх тайвны тєлєє хєдєлгєєн удирдах хvртэл, Бостоны чадамгай ємгєєлєгчєєс CIA-г довтлох хvртэл, гэр бvл салалтаас тэрбумтан эмэгтэйтэй суух хvртэл амьдралыг нь харж болно. Танилууд нь Керриг тэмvvлэмтгий хvнд тооцдог, оргилуун цус, халуун зvрхээрээ хийсэн тvvний алхамууд том том амжилтанд хvргэсэнтэйгээ адил алдаа мадагт ч оруулж байлаа.

Удам судар: Форбесынхноос хаант улс хvртэл

Жон Форбес Керригийн євєг дээдэс хоорондоо эрс ялгаатай хоёр ертєнцєєс гаралтай. Ээжийн талдаа тэрбээр эртний сурвалжит, vлэмж баян Форбес гэр бvлийн удам аж. Форбесынхон зуу гаруй жилийн тэртээгээс америкийн элитэд хамаарагдаж ирсэн бєгєєд мєн л зуун зууны турш нэр нєлєєтэй – одоогийн ерєнхийлєгч – Бушийнхантай холын хамаатнууд юм. Олон зууны ємнєєс Америкт амьдарч байгаа энэ гэр бvлийнхэн 18 дугаар зууны орчим тухайн vед Испани улсын мэдэлд байсан Флоридад худалдаа, усан онгоцны тээвэр хийдэг байжээ. Форбесынхны хур хєрєнгийг 19 дvгээр зууны дундуур Хятадын хар тамхины дайнд хєлжиж баяжсан Керригийн элэнц эцгийнх нь vеэл vндэслэсэн байна. Хар тамхины наймаанаас олсон мєнгєєр дараачийн vеийнхэн нь тємєр зам болон бусад салбарт хєрєнгє оруулж, нэн удалгvй бvхэл дэлхийн хэмжээнд ашиг сонирхлоо тогтоожээ. Форбесынхны Франц улсад нvvж очсон хэсгээс Керригийн ээж гаралтай. Хэдийгээр євєє нь Хятадад банкны даамал, хар тамхины наймаачин, мєн сонирхогч ботаникч байсан боловч Роузмари Форбес Парижид тєржээ. Роузмари хожмын нєхєр болох Ричард Керритэй 1937 онд европт баримал сурч байхад нь Франц улсад танилцжээ.
Жон Керригийн аавын євгvvд Австри-Унгарын хаант улсаас гаралтай. Євєг эцэг болох Фриц Коон одоогийн Чех улсын нэгэн жижиг еврей хотод тєржээ. Тvvний эхнэр Льув Ида мєн л еврей гэр бvлд, гэхдээ Будапештэд тєрсєн байна. Залуу гэр бvл 1902 онд ромын католик шашныг сонгож загалмай хvртэцгээжээ. Гурван жилийн дараа тэд Нэгдсэн Улсад цагаачилцгаасан бєгєєд тэнд очоод бvхий л амьдралынхаа туршид нэгдэлт, уусалтыг чухалчилж байсан Фриц Коон нэрээ єєрчилсєн аж. Тэрээр европын газрын зургийг vзэж харандаагаараа нэгэн ирланд мужийн нэрийг тэмдэглэжээ, тэр мєчєєс хойш тvvнийг Фрицжералд Керри гэх болов. Гутлын худалдаагаар хєєрхєн мєнгє хийж чадсан боловч 1921 онд дампуурсан байна. Єр ширнээсээ болж хямралд ороод Бостоны Коплей Плаза хэмээх нэгэн буудлын угаалгын єрєєнд толгой руугаа буудаж амиа хорложээ. Энэ vед Керригийн аав балчир хvvхэд байсан боловч хожим нь гэр бvл хєл дээрээ босч чадаад Ричард алдар нэртэй Ел болон Харвардын их сургуулиудад эрхзvй сурчээ. Баримал бас сонирхдог байсан бєгєєд vvнийхээ ачаар хожмын нэг єдєр Форбесын охинтой тааралдсан байна.
Керригийн эцэг эх германууд Франц улсад орж ирсний дараа АНУ-д шилжин сууцгааж, тэнд дєрвєн хvvхдээ тєрvvлсний хоёр дахь нь энэхvv намтрын эзэн Жон Форбес Керри байв. Керригийн аав цэргийн албанд татагдаж агаарын хvчинд хуваарилагджээ, тэнд нисэгч болгож сургацгаасан боловч дэлхийн хоёрдугаар дайны нэг ч тулалдаанд оролцсонгvй. Учир нь сvрьеэтэй болсон тул холбоотнуудын агаарын цохилтуудын vед эмнэлэгт хэвтэж байжээ.
Дайны дараа гэр бvл Франц улсад эргэн ирцгээсэн боловч Форбесын тосгоныг германууд галдан шатаасан байсан тул Роузмари европт шинэ амьдрал дахин эхлэхийг хvссэнгvй. 1950 онд Керригийн аав Вашингтонд засгийн газарт ажилд орсон бєгєєд улс тєрийн карриер нь цэцэглэж эхэлжээ. Харин сонгуулиар олсон эрх мэдлээ хэзээ ч хэрэглэж байсангvй. Тєрєл бvрийн зєвлєгєє єгєх ажил хийж байсан ба 1954 оноос германы хэргvvд дээр ажиллах болсон байна. Yvний улмаас гэр бvл Баруун Берлин рvv нvvж, дараа нь илvv єндєр дипломатын vvрэг хvлээсэн эцэг 1957 онд Норвегид албаны орон байр хvлээж авчээ. Гэр бvл европт ирvvтээ тvvнийг швейцарийн нэгэн дотуур байртай элит сургуульд бvртгvvлсэн тул дєнгєж арван нэгтэй байсан Жон Керри дипломатын хvvхдvvдийн санаа амар амьдралыг vзэж чадсангvй. Yvний ачаар хєл бємбєг маш сайн тоглож сурсан боловч хожим єєрийнх нь ярьснаар тэрбээр жинхэнэ гэр бvл, vндэс суурьгvйгээр залуу насаа єнгєрєєсєн ажээ. Яг л Шинэ ертєнцєд шинэ шашин, шинэ нэртэйгээр шинэ амьдралаа эхэлж байсан євєє болон хагас єнчин єссєн аав шигээ. Керри тэр vеэс эхлэн их сургууль тєгсєтлєє янз бvрийн дотуур байранд амьдарч залуу насаа vджээ.

Неоготик дотуур байрнуудад амьдарч байх vе

1956 онд гэр нь европт байх зуур Керриг дунд сургууль дvvргэхээр АНУ руу явуулсан тул тэр гэрээсээ бvр холджээ. Маш элит гэж тооцогддог конкордын католик эрэгтэй гимнази Гэгээн Полын сургуульд тvvнийг оруулсан бєгєєд уг сургууль нь чанга дэглэм, єндєр тvвшний сургалт болон оксфордын загвараар баригдсан барилгаараа алдартай. Хvнд сургуулийн амьдралыг Керри дажгvй туулж зєвхєн онц сайн сурагч байгаад зогссонгvй сургуулийн хоккей ба хєл бємбєгийн багийн хамгийн сайн тоглогчдын нэг байв. Ст. Пол бvгд найрамдах vзэлтэй сургууль байсан боловч гэр бvл нь демократуудыг дэмждэг байсан Керрид энэ нь нєлєєлсєнгvй, амьдралынхаа анхны улс тєрийн яриандаа тэрээр демократуудын тєлєє ангийн хамт олондоо ухуулга хийж байв.
Ст. Полыг тєгссєний дараа аавынхаа адил Елийн их сургуульд явах болжээ, энд ч бас нэгэн неоготик дотуур байранд амьдарсан, харин энэ удаа бол єєр байдалд: нэг байранд гурвуулаа, гэхдээ бvгд тус тусдаа єрєєтэй, тэдгээрээс гадна жинхэнэ зуух бvхий зочдын єрєєтэй. Энд Бюнди ах дvvстэй хамт амьдарч байсан ба тэдний том ах нь Кеннедийн засгийн газрын зєвлєх, вьетнамын дайныг хамгийн шургуу дэмжигчдийн нэг байв. Зvvн эргийн хамгийн баян гэр бvлvvдийн нэгний хvv Девид Форнетой их сургуульд байхдаа нєхєрлєл тогтоожээ. Керри єєрийн дуртай нислэгээ хийхдээ тvvнийг дагуулдаг байсан бєгєєд 1967 онд Golden Gate гvvрийн доогуур нисч vзvvлэхээр болжээ. Yзvvлбэр амжилтгvй болж тэд золтой л онгоцтойгоо уначихаагvй боловч Керри эцэст нь албадан буулт хийж чадсан аж. Тvvнээс хойш ч Керри нислэг хийх дуртай хэвээр, одоо ч тvvнд хувийн онгоц бий. Форнийн гэр бvлтэй тэрээр зєвхєн нєхєрлєлєєр бус дурлалаар ч бас холбогдож Девид Форнийн ихэр Жулиатай анхны гэр бvлээ vvсгэн хоёр хvvхдээ тєрvvлцгээсэн байна.
Их сургуулийн эхний vед ганцхан Жулиатай биш, Жанет Аушинклосстой бас vерхэж байлаа. Жанет мєн л хєлгvй баян гэр бvлээс гаралтай байсан тєдийгvй тэр vеийн ерєнхийлєгч Жон Фрицжералд Кеннедийн эхнэр Жакюлины (Jacqueline Lee Bouvier), хожмын Жаки Онассисын хагас дvv байв. Керри Жанеттэй тэдний гэрийн амралтын байшинд уулздаг байсан бєгєєд тэнд ерєнхийлєгч Кеннеди ч амардаг байлаа, мєн тэрээр далбаат онгоцоор аялахаар залуусыг авч явж ч байжээ. Керри харин удалгvй охиноос холбоогоо тасалсан аж, учир нь тvvнийг єєрийнх нь хамгийн сайн найз Девид Форнетой бас явалддагийг мэджээ.
Керригийн хамгийн чухал vлгэр дуурайл нь бvхий л залуу vеийнх нь турш ерєнхийлєгч Кеннеди байв. Тэдний монограм нь ч таарах ба Керри олон ч кампанит ажилдаа, жишээ нь дараах маягаар: JFK = Just For Kerry хэрэглэжээ. Керри Кеннедийн амьдралыг гайхан биширдэг байв, vvний улмаас vлгэр бологч нь дэлхийн хоёрдугаар дайнд усан онгоцон дээр алба гvйцэтгэсэн тул тэр бас тэнгисийн цэргийн албанд бvртгvvлж байлаа, мєн долоо хоногийн сvvлээр далбаат онгоцоор аялж байхдаа авсан зургийг эдvгээ хvртэл контортоо хадаж иржээ. Их сургуулийн оюутан байхдаа Керри Эдвард Кеннедийн сенатын сонгуулийн ажилд сайн дураар ажиллаж байв.
Их сургуульд байхдаа тэрээр найз нєхєддєє ерєнхийлєгч болохыг хvсдэг тухайгаа ярьж эхэлжээ. Гарал болон амбицийнхаа улмаас Елийн хаалттай элит клуб болох Skull and Bones нэртэй байгуулалд оржээ. Жилдээ ердєє 15 хvн элсvvлдэг энэ клубт дээд vеийнхэн нь улс тєрийн карриер хийх боломжтой гэж vзсэн оюутнууд л гишvvн болдог байлаа. Хамт олны дунд хэдэн жилээр ялгаатай Жорж В. Буш, одоогийн ерєнхийлєгч ч гишvvн байв. Энэ бvлэг ихэвчлэн наргиан цэнгээн, цэцэрхийлэлт, мэтгэлцээнээр цагийг єнгєрєєдєг байсан боловч тэнд тогтоосон нєхєрлєл нь єнєєг хvртэл чухал ач холбогдолтой юм. Девид Форне болон Керригийн хvvхэд ахуйн найз, Ст. Полд танилцсан Роберт Першинг нар мєн гишvvд байлаа. Роберт Першингийн залуу насны vхэл нь Керрид шийдвэрлэхvйцээр нєлєєлжээ. Першинг ч бас чухал гэр бvлээс гаралтай, тvvний євєє нь дэлхийн нэгдvгээр дайны vед европын байлдааны талбарт америкийн армийн ерєнхий командлагч байлаа.

Вьетнамын дайнд

1966 онд Керри вьетнамын дайны аюулуудын тухай их сургууль дээрээ нэгэн яриа хийжээ. Их сургууль дайны халууралд шатаж байхад тэрээр амжилтанд, оролцох шаардлагад эргэлзэж байв. Дараа жил нь Керри гурван дотно найзынхаа хамт Вьетнам руу сайн дурын албанд бvртгvvлжээ. Нэр нєлєєтэй гэр бvлvvд болон тєгссєн сургууль, олсон боловсролынхоо дэмээр тэд цэргийн албанд мордохгvй байж хялбархаан чадах байлаа.
Керри улс тєрийн карриерээ ингэснээрээ сайн vндэслэж чадна гэж бодсон тул явжээ. Эхнээс нь авахуулаад дайны эсрэг байсан боловч тулалдаанаас зугатаахгvй гэдгээ харуулахыг зорьжээ. Аюулд дуртай байв, гэхдээ дайнд явах хvртлээ гагцхvv онгоцонд л єєрийгээ сориж байлаа.
Вьетнамын албыг хоёр удаа гvйцэтгэжээ. 1967 оны 12 сараас 1968 оны 7 сар хvртэл байлдаанаас холхон, илvv баталгаатай орчинд нэгэн агаарын удирдах тєвд ажиллаж байв. Гэсэн ч дайны цохилт тvvнд хvрч, хvvхэд vеийн сайн найз, Вьетнамд хамт ирсэн Роберт Першинг амь vрэгджээ. Кеннедийн зургийн хажууд одоо тvvний зураг байх бєгєєд vхэл нь Керригийн дайны эсрэг мэдрэмжийг улам хурцалсан аж.
1968 оны 12 сараас 1969 оны 4 сарын дунд хvртэл хоёр дахь удаагаа Вьетнамд алба хаажээ. Хагас жилийн албаны сvvлийн бvтэн хагас сараас чєлєєлєгджээ, гурван удаагийн шархадалтын дараа vvнийг хvсэх эрхтэй байсан аж.
Хоёрдахь удаагийн албаны эхэнд энэ удаагийн явалт ч эхнийх шигээ аюулгvй мэт харагдаж байв. Нэгэн 15 метр урт усан онгоцны командлагч болсон бєгєєд байлдааны талбараас алс эргvvл харуул хийж байлаа. Уг нь нефтний ажилчдыг том онгоцноос єрємдлєгийн цамхаг руу зєєхєд зориулагдсан энэ жижиг онгоцыг америкvvд нэгэн автомат буугаар зэвсэглэжээ. Керри энэхvv хєнгєхєн, амархан сєнєєж болох Batman нэртэй бэсрэг онгоцны дарга нь байлаа.
Хоёр долоо хоногийн амгалан эргvvлийн дараа бvдvvн зvрхтэйгээрээ нэрд гарсан Элмо Цумвалт командлагч харуулын онгоцонд шинэ vvрэг бодож олжээ. Меконг мєрний салбар руу тэднийг илгээсэн ба тэнд амьд єгєєш мэт ажиллах ёстой байв: голын усаар нааш цааш явж, тэгэхэд нь шугуйд бvгсэн партизанууд тэдэн рvv буудаж єєрсдийгээ илрvvлнэ. Партизануудын бууны галд хариу болгож тэднээс аль болох олныг устгах vvрэг зорилготой байжээ. Цумвалт хожин нь дурсамж бичигтээ жижиг онгоцууд эрэгт нуугдсан партизануудын бvрэн гарын дор байсан тул нэг жилийн дотор тулалдаанд орсон хvмvvсийн 75 хувь нь амь vрэгдсэн тухай єгvvлсэн байдаг. Керри 68 оны 12 сарын 2-нд амьдралынхаа анхны тулалдаанд ороод шархаджээ. Энэ албанд 48 хоног зогссон бєгєєд энэ хугацаанд 18 удаа тулалдаанд орж, нэг удаа суманд, нэг удаа бємбєгний хэлтэрхийд, сvvлийн удаа харин дэргэд нь мини дэлбэрч, ийн гурван удаа хєнгєн шархадсан байна.
Керриг нєхєд нь єєрийгээ золиослогч, харанхуй зоригтой цэрэгт тооцдог. Нэг удаа заншсан ёсоор голын эргээс онгоц руу буудаж эхэлжээ. Керригийнхэн хариу гал нээж, тэгээд ердєє л нэгэн толгойгоо ороож мини буудагч барьсан хvvхэд халхлагдан байгааг харцгаажээ. Керри онгоцноос бууж хvvгийн араас гvйв. Нєхдийнх нь vзэж байснаар хэрэв хvvгийн араас нэхээгvй бол хvv онгоцыг бvх хvмvvстэй нь хамт амархан дэлбэлж дєнгєх байж. Керри хvvг гvйцэн очоод буудаж унагажээ. Бааздаа буцаж ирэхэд нь дээд тушаалын хvн “vvний чинь тєлєє эсвэл цэргийн шvvх, эсвэл шагнал ирнэ” гэсэн аж. Керри командлагч байсан тул vнэндээ онгоцоо орхих, онгоцоо зогсоох ч эрхгvй байв. Харин олон нєхєд нь Керриг єєрийн vйлдлээрээ бусдынхаа амийг аварсан гэж баталцгаажээ. Бусад хvмvvс харин хэрэв хvv буудъя гэсэн бол бvvр ємнє нь ч буудаж болох байсан, тэгээд ч Керри араас нь, зугатааж байхад нь тvvнийг буудсан гэж байв. Цэргийн шалгалтын дараа Керриг шагнаж єнгєрсєн бєгєєд одоогийн кампанит ажлын кинонд нь ч Керри дэслэгч багийнхаа бvрэлдэхvvнийг Меконг хавийн шугуйд аварсан тухай тvvний нэг нєхєр эргэн дурсдаг.
1969 оны 1 сарын сvvлээр Керри Элмо Цумвалт командлагчтай сайгоны тєвд уулзжээ. Керригийнхэн бас хянаж байсан эрэг хавийг байлдааны удирдлага “free fire zone” буюу “гал нээж болох бvс” болгосныг гомдоллохоор оржээ. Энэ нь эрэг дээрх хэн рvv ч буудаж болно гэсэн vг байв. Онгоцноос хvvхэд, эмэгтэйчvvдийг алж хядаж байсан нь Керриг зовоожээ. Цумвалт харин тvvний шалтагуудыг хvлээж авсангvй, гал нээх зєвшєєрлийг ч чангалсангvй, партизанууд энэ бvс нутагт тогтмол жирийн иргэд болж єєрсдийгээ халхавчилдаг гэжээ. Энэ нь Керригийн анхны энх тайванч vйлдэл байлаа, гэвч vvний дараа тэрээр албаа vргэлжлvvлэн гvйцэтгэхээр буцаж урьдынхаас илvv аюултай уснаа эргvvл хийх онгоц руу очжээ.
1969 оны 4 сард Керри Америкт эргэж ирэв. Гурван удаа шархадаж гурван Улаан Зvрх шагнал, мєн нэг хvрэл, нэг мєнгєн од хvртсэн байна. “Энэ дайн муу дайн мэт санагдсан” хэмээн цэргээс халагдахтай холбоотой сэтгэгдлээ ярьжээ. Цэргээс халагдахыг єєрєє хvссэн бєгєєд гагцхvv шархадалтуудыг нь харгалзан гэртээ харихыг зєвшєєрцгєєсєн аж. Тэрбээр таван дотнын нєхрєє Вьетнамд алдсан байлаа.

Жон Леннонтой хамт жагсаж байжээ

Керри Америкт дайны эсрэг хєдєлгєєний гол дvр болж хувирсан бєгєєд улс даяар хамгийн танил хvмvvсийн нэг болсон тvvний нэр хvндийг унагахаар ерєнхийлєгч Никсон тусгай штаб байгуулж байв.
Конгрессын сонгуульд оролцохын тулд Керри 1970 онд цэргээс халагджээ. Гэвч демократуудаас нэр дэвшихийн тєлєє урьдчилсан сонгуульд л хасагдсан тул америкийн хууль тогтоох байгууллагын доод танхимын мандатумын тєлєєх тэмцэлд орж чадсангvй.
Мєн энэ онд зургаан жилийн vерхлийн дараа Жулиа Форнийг гэргийгээ болгожээ. Хоёр том гэр бvл ийнхvv нэгдэж, хэдийгээр энэ vед Керри олноо ердєє танил биш нэгэн байсан боловч Нью Иорк Таимс хvртэл тэдний гэрлэлтийн тухай бичиж байлаа. Дайнд амь vрэгдсэн анд Першингийн гэрийн байшинд, Ямайкад бал сараа єнгєрvvлцгээжээ.
Бал сарынхаа дараа Керри Пегги хэмээх дvv охиноороо дамжуулан дайны эсрэг хєдєлгєєтэй холбоо тогтоожээ. Ветеранууд Вьетнамын Дайны Эсрэг гэдэг нэртэй байгуулалд элсэн орж, элегант ар тал ба сайн илтгэх чадвараараа удалгvй удирдагчдын эгнээнд очив. Байгууллын гишvvдийн ихэнх нь хиппи, урт vстэй, тэгээд элитийг эсэргvvцэгч ветеранууд байсан бол Керри нэр хvндтэй диплом болон барьж хянасан зан vйлдлээрээ тэдний дундаас бvрэн ялгарч байв. Yvнээс болж тvvнийг олонтаа дайрч довтолсон “” –ээр нь дуудаж байсан ч эхэн vедээ хамтран ажиллах нь ихэд амжилттай байсан тул тэр vед Керри марихуана хvртэл татаж vзжээ. Энэ талаар “ердєє ч таалагдаагvй” гэж мансууруулах бодистой холбоотой дурсамжиндаа хожим нь ярьсан байдаг. (Энэ бол ерєнхийлєгч Клинтон ч бас их сургууль дээрээ татаж явсан vе байв, гэхдээ тэрбээр уушгилаагvй гэж хэлсэн нь бий.)
Эсэргvvцлийн нэгэн жагсаалыг зохион байгуулахад оролцож, хvмvvсийг нийслэл рvv vнэгvй зєєх автобуснуудад зориулан Нью Иоркын либерал бизнесменvvдээс цагийн дотор тавин мянган доллар цуглуулж чадсан тэр vеэс Керри ветерануудын дунд жинхэнэ нэр хvнд олж эхэлжээ. Керри байгууллын vг хэлэгч нь болов, ийн тэрээр амьдралынхаа хамгийн чухал яриагаа хэлэх боломжтой болжээ.
1971 онд дайныг vргэлжлvvлэх тухай хэлэлцэж байсан сенатын гадаад хэргийн хуралдаанд тvvнийг дуудсан байна. Керри энх тайванч ветерануудын нэрийн ємнєєс ярьж байв, дvрэмт хувцасаа ємсєж, энгэр дээрээ таван шагналаа зvvжээ. “Хэрэв ямар нэг муу хэргийн тєлєє тулалдах бол бид цэргvvдэд яаж эцсээ хvртэл тулалд гэж хэлж болох вэ? (...) Америк цэргvvд вьетнамуудыг хvчирхийлж байна. Тэдний чихийг тасалж, толгойг цавчиж, бэлэг эрхтэнд нь телефоны утас хийгээд тог гvйлгэж, гар хєлийг нь огтолж байна, тэднийг дэлбэлж, жирийн иргэд рvv хамаа намаагvй буудаж, Чингис хааны vеийн хот тосгодыг газрын хєрснєєс арчиж байна, муур нохойнуудыг зугаа гарган буудаж, хоол хvнс хордуулж байна...” Тvvний яриаг телевизийн олон компани шууд дамжуулсан бєгєєд Керри Америкийн хамгийн маргаантай хvн болж хувирав. Дараа дараалан тvvнийг телевизийн нэвтрvvлэгт урьж, цэргийн удирдагчидтай маргаанд орж, сонин сэтгvvлийн тэргvvн нvvрэнд гарах болжээ.
1971 оны 4 сарын 22-нд Керри 800 орчим хvнтэй нэгэн жижиг цуглаан Вашингтонд удирдсан ба уг цуглааны оргил хэсэгт ветеранууд одон тэмдэг, шагналуудаа Капитолиумын хашаа давуулан чулуудцгаажээ, ийнхvv вьетнамын гавъяа зvтгэлээ буцааж єгсєн аж. Керри харин єєрийнхийгээ тийш нь шидсэнгvй, учир нь маргааш болох сенатын яриан дээр хэрэг болох байв. 24-нд, ярианы маргааш єдєр жирийн иргэд ч вашингтоны энх тайвны цуглаанд нэгдсэн бєгєєд Керригийн гаргасан дvрийн ачаар 800 хvнтэй энх тайвны тєлєє хуаран 250 мянга болж єргєжжээ. (Hair гэдэг киноны тєгсгєлийн хэсэг энэ хєдєлгєєний дурсгалд зориулагдсан байдаг.)
Керри рок од мэт алдаршиж, Нью Иоркын нэгэн жагсаал дээр Жон Леннонтой хамт энхтайвны тєлєє vгээ хэлсэн нь тэр vеийн хєдєлгєєнч vйл ажилд нь тун зохиж байв. Гэвч намар болохын vес Керри хєдєлгєєнєєс гарчээ. Боловсон байснаас нь, дэндvv нэр хvндтэй болсноос нь болж, мєн хангалттай зvvнийх байгаагvй, сулавтар байсан тул тvvнийг єєрийнх нь талынхан хvртэл олонтаа дайрч довтолсон нь уурыг хvргэсэн гэж олонх ветеран vздэг. Бусдынхаар бол тvvний улс тєрийн амбицитай нь харьцуулахад маоизмаар бас яллагдсан ветеран байгууллыг удирдах нь дэндсэн хэрэг байсан тул тэр хєдєлгєєнєє орхисон аж.
Энэ зуур Керриг “маш нєлєєтэй” гэж итгэсэн ерєнхийлєгч Никсон єєрийн итгэлт хvн Чарльз Колсонд “Керригийн ємнєх амьдралаас ямар нэгэн муу юм олохыг” даалгажээ. Колсон хожим нь Watergate vймээний нэгэн хэрэгтэн болж шоронд хоригдсон билээ. Олон жилийн дараа тэрээр Керригийн эсрэг Цагаан Ордон ямар ч хууль бус vйл хийгээгvй, зєвхєн хянаад л, судлаад л байсан гэж ярьжээ.

Хєдєлгєєн удирдагчаас эрvvгийн хуульч

Аль ветеран хєдєлгєєнч байхад нь л СиБиЭс телевизийн нэгэн алдартай нэвтрvvлэгт Керригээс АНУ-ын ерєнхийлєгч болохыг хvсэхгvй байна уу гэж асууж байв, тэгэхэд “vгvй” гэж Керри хариулж байсан боловч тvvний нэг ч танил vvнд нь итгээгvй аж.
1972 онд, 29 настайдаа Керри улс тєрч болохоор дахин оролдов, дахиад л конгрессын сонгуульд, дахиад л Бостонд нэрээ дэвшvvлжээ. Энэ vед алдартай болсон байсан тул урьдчилсан сонгуулиудын саад бэрхшээлийг зоволгvй давжээ. Кампанит ажилдаа нийт 280 мянган доллар зарцуулсан нь тэр vедээ рекорд хэмжээний байв. Тvvний ивээн тэтгэгчдийн дунд хєгжмийн зохиолч Леонард Бернштеин болон бусад энх тайванч тєрийн ажилтнууд байлаа. Керри кампаниа тэр хvртэл олж авсан нэр хvнд дээрээ тулгуурласан бол бvгд найрамдах эсрэг талынхан нь яг vvнийг нь барьж авчээ. “Тэр бол улс тєрч биш – тэр хvмvvсийг сонсдог” гэсэн Керригийн кампани дайны эсрэг ба байгаль хамгаалах уриа vгс дээр vндэслэж байв. Энэ vеэр орон нутгийн The Sun хэмээх сонин Керриг маш бvдvvлгээр дайрч, эх орноосоо урвасан мэтээр бичжээ, мєн Цагаан Ордноос удирдсан нэгэн ажиллагаагаар ахыг нь болон кампанийн даргыг нь хулгайн хэрэгт хутгаж нэг шєнє бvр баривчилсан аж. Хожим нь энэ хэргийг демократууд “бага Watergate” гэж нэрлэжээ. Бостонынхон тэмцэлдэгч залуугаас vргэж бvгд найрамдахчуудаас дэвшvvлсэн эсрэг хvнийг нь тєлєєлєгчєєрєє сонгоцгоожээ.
Хоёрдахь сонгуулийн бvтэлгvйтлийн дараа Керри улс тєрєєс гарахаар шийджээ. Харвардад хуулийн сургууль дvvргээд демократ найзуудынхаа дэмжлэгээр 1976 онд прокурорын ажилд оров. 1973 онд Александра, 1976 онд Ванесса хэмээх охид нь тєржээ. Прокурор болоод онцгой амжилттай ажиллаж байлаа: тvvний удирдаж байсан мужийн албанд демократ дарга нь их мєнгє олж єгсєн тул мєрдєгчдийн тоог гурав дахин нэмэгдvvлэх боломжтой болжээ, байгууллагын ажиллагааг орчин vеийн болгож, компьютерын мэдээлэл хадгалалт, солилцоо ашиглалтанд оруулж, гэрч болон хохирогчийг хамгаалах хєтєлбєр хэрэгжvvлжээ. Мєнгє ба сэтгэл зvтгэлийнх нь ачаар орон нутгийн прокурорын байгууллага нь улс даяар vлгэр дуурайл болж байлаа.
Тvvний гол дэмжигч, мужийн ерєнхий прокурор Жон Дроней Керриг єєрийнх нь албан тушаалд горилж байна гэж хардах болсон тул тэрээр ажлаа орхих хэрэгтэй болсон гэнэ. Харин Керригийн хэлснээр 78 онд євчин туссан Дронейгийн орыг авах бодол vнэхээр толгойд нь орж ирсэн, гэвч Дроней эдгэрсэн тул энэ бодлоо мартсан аж. Керри харин ветеран удирдаж байснаасаа хойш хоёрдахь удаагаа зарим хvмvvс тvvнийг дэндvv дээш тэмvvлэмтгийд тооцож, vvнээсээ болоод албанаасаа гарах болсон гэж ярьцгаах байдалд орсон байна. 1979 онд хамт ажиллаж байсан нэгэн хvvхэнтэй хамтран ємгєєлєгчийн контор нээсэн бєгєєд удаж тєдєлгvй тvvндээ дурлажээ.
Ємгєєлєгч бvсгvй Роанне Шрагаутай хамтарсан контор нь хангалттай амжилттай байлаа, юуны ємнє эмчийн мэс заслын алдаа, санамсаргvй vйлдсэн хvн амины хэрэг болон vйлдвэрийн зохиогчийн эрхээр мэргэшин ажиллацгааж байв. Бvх насаараа хорих ял шийтгvvлэн 15 жил суугаад байсан нэгэн эрэгтэйн гэм зэмгvйг нотлон суллаж чадсан нь тэдний хамгийн том амжилт нь байлаа. Амжилттай ємгєєлєгч байх зуур харин гэр бvл нь сvйрэлд оржээ. Эхнэр Жулиа хvvхдvvдтэйгээ хоцорч Керри гэрээсээ нvvв. Жулиагийнхаар бол Керри дахиад л нэг кампанид орж, гэр бvлээ хайхрахаа больсон тул салцгаасан аж. Керригийнхээр Жулиа депрессид орсон гэнэ. Салалтынхаа талаар Жулиа 1996 онд нэгэн ном бичсэн бєгєєд уг номондоо “миний нєхрийн амьдрал нь улс тєр болж хувирсан” гэсэн байдаг. 1982 онд хоёр тийш болцгоосон боловч салалтын vйл явц 1988 он хvртэл vргэлжилж, Жулиа бараг л бvх юмыг єєртєє авчээ, гэхдээ дундын хєрєнгийн ихэнх хэсгийг тэр авчирсан нь ч vнэн юм.
Керри энэ хооронд улс тєрєєс бvрэн холдсонгvй. Демократуудын кампанит ажлуудад оролцож, орон нутгийн нэгэн телевизийн сувгийн улс тєрийн шинжээчээр долоо хоногт нэг удаа нэвтрvvлэг хєтєлж байв. Yvний зэрэгцээ Бостон хотын тєвд нарийн боовны дэлгvvр нээжээ.

СиАиЭи-г Никарагуад илрvvлсэн нь

Амжилттай ємгєєлєгч Керри 1982 онд дахин сонгуульд оролцож энэ удаа нэг юм зорьсондоо хvрчээ. Массачусес муж улсын дэд захирагчаар сонгогдсон байв. Тус мужийн захирагчаар сонгогдсон Майкл Дюкакис 1988 онд демократ намаас ерєнхийлєгчид нэр дэвшин ахмад Жорж Бушийг ялахаар амжилтгvй оролдож байсан. Керри дэд захирагч болоод юуны ємнє байгаль хамгаалах хэргvvдэд анхаарав. Ємгєєлєх ажлаа бvрмєсєн орхисон ба харин нарийн боовны дэлгvvрээ 1988 он хvртэл єєртєє байлгажээ. 1984 онд ХБНГУ-д хvчилтэй бороотой тэмцэх арга замыг судалж явтал демократ нєхєд нь утасдаж Массачусесын нэг сенатор нас барсан тул нєхєн сонгууль зарласан тухай дуулгажээ. Керри єєрийгээ дэвшvvлэхээр болов.
Кампанит ажилдаа зєвхєн єєрийнхєє хєрєнгєнєєс зуун мянган доллар зарцуулжээ. Кампанийн дарга нь хожим Клинтон болон Ал Горе нарын кампанийг удирдсан тэрхvv дайчин, тэмvvлэмтгий залуу байв. Кампанит ажлаа бvгд найрамдах талын єрсєлдєгч нь хэт барууны vзэл бvхий, єєрєє харин шийдвэртэй энх тайванч хєтєлбєртэй гэдэгт тулгуурлажээ. Хvйтэн дайны зэвсэглэлээр хєєцєлдєлтийг тэрээр эсэргvvцэж байв, мєн тухайн vед нь Ж. Ф. Кеннедийн кампанид сайн дураараа оролцож байсан, ємнєд нутагт харуудын эрхийн тєлєє тэмцэж явсан хэмээн санал авахыг хичээж байлаа. Энэ бvгдээс харин их сургуулийн сонинд Кеннедиг магтаж нэгэн єгvvлэл бичсэн, ємнєдийн иргэний эрхийн тєлєє зvтгэгчдэд зориулсан мєнгє цуглуулалтанд нэг удаа тусалсан зэрэг нь л vнэн аж.
Урт хугацааны мєрєєдєл, тэмцлийн эцэст 1984 онд Керри вашингтоны элитийн гишvvн болж чаджээ: тvvнийг сенатороор сонгоцгоов. Тvvнээс хойш тэрээр гурван ч удаа дахин сонгогдсон бєгєєд эдvгээ америкийн хууль тогтоох байгууллага сенатын дээд танхимын хамгийн хуучин гишvvдийн нэг юм.
Сенатор гэдгээрээ 1986 оноос л чухал хvнд орох болжээ, тэртээ 1971 оны нэгэн єдєр ємнє нь улс даяар танил хэрvvл єдєгч болж байсан байгууллага болох мєнєєх гадаад хэргийн хорооны гишvvн болсон байлаа. Ийнхvv арван таван жилийн дараа уг хороонд дахиад л vймээн тарьж гарав. 1986 оны сvvлээр Керри никарагуагийн сєрєг хvчнийхэн (барууны vзэлтэй зэвсэгт сєрєг хvчин) ба Риганы засгийн газрын холбоо сvлбээг судалж эхэлсэн байна. CIA-ын мэдлийн нэгэн онгоцыг никарагуагийн засгийн газрын цэргvvд буудаж унагасан мєчєєс эхлэн хэрэг улс даяар сонирхолтой болж ирэв. Сєрєг хvчнийхэнд тэмцлийн зардлаа АНУ-руу нэвтрvvлсэн кокаиноор нєхєх боломж америкийн засгийн газар болон CIA єгч нvдээ аньдаг гэж Керри vзжээ. Yvгээрээ Керри засгийн газрыг мансууруулах бодисны наймааны чимээгvй хамсаатан болсон гэж ялласан хэрэг. Гэрчээр олж авсан Флако хурандаа хэмээх нууц нэртэй никарагуагийн хvнд Керри Вашингтонд орон байр баталгаажуулсан байлаа. Тэр vеийн дэд ерєнхийлєгч ахимаг Жорж Буш хэвлэлийн хурал дээр Керри болон тvvний гэрч нар зvгээр л худалч амьтад гэдгээ ч давтаж чадахгvй болжээ. Керри эцэст нь сенатын дэд хороог удирдах болсон бєгєєд уг хороо Терроризм, Мансууруулах бодисны наймаа болон Олон улсын цэргийн оролцоог Шалгах Дэд хороо гэж нэрлэгдсэн боловч vнэн хэрэгтээ никарагуагийн сєрєг хvчнийхний хэрэг дээр ажиллаж байв. Керри энэ хороонд агуу их амжилтанд хvрч бvгд найрамдах талын нэр хvндтэй олон сенаторуудыг засгийн газрыг ялласан хорооны мэдэгдлийг дэмжихээр ятгаж дєнгєжээ. Сєрєг талаас эхэлсэн шалгалтын засгийн газрыг буруушаасан мэдэгдлийг засгийн газрын талынхан ч дэмжинэ гэдэг гайхалтай ховор тохиолдол. Мэдэгдлийг гурван жилийн шалгалт, шинжилгээний дараа 1989 онд хvлээж авцгаажээ.
Керри тэр vед єєр олон хэргийг мєн шалгаж байв. Зэвсэг болон мансууруулах бодисны наймааны мєнгийг угаадаг байсан БиСиСиАи хэмээх ойрх дорнодын нэгэн банкыг онилж авчээ. БиСиСиАи-гийн хэргийг мєрдєн явсаар зарим салаа нь зарим демократ улс тєрчид рvv ч аваачсан бєгєєд тэдний дунд цэргийн сайд байсан Жимми Картер орж, уг банктай бизнес хийж байсан нь тогтоогджээ. 84 настай улс тєрчийг хорооны ємнє гэрчээр авчирч ярвигтай асуулт тавьж эхлэхэд Керри рvv єєрийнх нь намынхан ч итгэлгvй харцгаах болов. Зарим талаар шалгалтын нєлєєгєєр 1991 онд дээрх банкыг хаажээ. Харин явцын дунд Керри єєрєє ч флоридын нэгэн этгээдээс дэмжлэг авч байсан нь, тэр хvн нь БиСиСиАи-ын ажлыг АНУ-д гvйцэтгэж байсан нь илэрхий болсон байна. Керри олон долоо хоногийн турш хэвлэлийнхэнд тайлбарлах хэрэгтэй болов.
Ираны сєрєг хvчнийхнийг дэмжсэн засгийн газрын дэмжлэгийг ч Керри шалгаж vзэхийг зорьсон боловч энэ удаа єєрийнх нь нам тvvнийг зогсоожээ. “Дэндvv халуун цустай байсан” гэж демократ намын тэр vеийн нєлєє бvхий улс тєрч хожим нь хэлээд демократууд хvртэл єєрсдийг нь Керри илчлэхээс болгоомжилж байсан утгатай юм ярьжээ.
Клинтоныг ерєнхийлєгч байх vед вьетнамын хэргvvд дээр дахин ажиллав. Бvгд найрамдах талын ултраконсерватив сенатор Жон МкКаинтэй хамтран АНУ Вьетнамтай дипломат харилцаа тогтоох алхам эхэлжээ. Вьетнамд байлдаж, олзлогдож, тамлагдаж явсан Жон МкКаин Керри хоёр бие биенээ vзэн яддаг байв. МкКаин ємнєд нутгийн сенатор, протестант, консерватив, вьетнамын дайн тvvний хувьд ариун, халдашгvй зvйл байлаа. Керри умард нутгийнх, либерал, католик, энх тайванч. Хэдий ийм боловч тэд найзууд болцгоож чадсан байна. 1991 онд гадаад хэргийн хорооны гишvvд ойрх дорнод руу томилолтоор явцгаах vед онгоцонд орсон хойноо тэдний суудал нэг дор таарсныг мэдэцгээжээ. Ойр хавьд нь суусан хvмvvсийн яриагаар тэд эхний хэдэн цаг хоорондоо нэг ч vг дуугарсангvй. Дараа нь, ингэж явах нь дэндvv уйтгартай байсан тул ярилцаж, вьетнамын дурсамжаа хуваалцаж эхэлжээ. Ойрх дорнодын аялалын тєгсгєл хавьцаа хэдэн жилийн дараа Клинтоны хvсэлтээр вьетнамын яриа хэлэлцээг хамтран удирдах хvртлээ сайн найзууд болцгоосон байв.
Керриг гадаад хэргvvд дээр ажиллаж байх зуур хувийн амьдрал нь улам саадтай, бэрхшээлтэй болсоор байлаа. 1988 оны салалтын дараа тэрээр дампууралд єртєж єр ширэндээ дарагджээ: vл хєдлєх хєрєнгє дараа дараагаар нь зараад л аваад л, солио болгон дээр ерєнхийдєє нэмж тєлж байв. Ерээд оны сvvлээр хамтран ємгєєлєгч хийж байсан Роанне Шрагаугаас салсныхаа дараа найз хvvхнvvдийг ээлжлэн сольж явлаа. Телевизийн олон цувралын од жvжигчин Морган Феирчаилдтай ч нэг хэсэг явалджээ. Олон эмэгтэйг єнгєрvvлсний дараа єєрєєсєє тав эгч нэгэн хатагтайн дэргэд тогтсон аж.
Одоогийн эхнэр Тереза Хаинстай 1995 онд бразилын нэгэн байгаль хамгаалах конференц дээр танилцжээ. Керри тэднийг танилцаж байх vед Тереза Хаинс америкийн магадгvй хамгийн баян бэлбэсэн эмэгтэй байлаа. Тvvний анхны нєхєр нь єєрийнхєє нэрээр нэрлэсэн консервын vйлдвэр болон єєр олон vйлдвэрийн эзэн, бvгд найрамдах намын сенатор байжээ. Ерээд оны эхээр нєхєр нь онгоцны ослоор нас барахад Тереза єв хєрєнгєнийх нь томоохон хэсгийг євлєж авчээ. Одоо тэрээр vлгэрт гардаг шиг хєлгvй хєрєнгєнєєсєє Керригийн ерєнхийлєгчийн кампанид оруулж байгаа. Тереза Мозамбикт тєрсєн, эх хэл нь португал. Керригийн адил тvvнийг ч бас эцэг эх нь швейцарийн дотуур байртай сургуульд сургажээ. Жараад оны эхээр НYБ-ийн тєвд ажиллахаар АНУ-д ирсэн байна. Сайн санааны олон байгууллага vндэслэж, эмэгтэйчvvдийн хєдєлгєєний идэвхтэй дэмжигч болон алдаршсан аж.
Сенатор болсноосоо хойш Керри зєєлєрч, єєрийнхєє радикал энх тайванч vзлээ сvvлийн жилvvдэд эргэж нягтлах болжээ. Тухайн vед нь олонтаа шvvмжилж байсан гренадын цэргийн ажиллагааг хэрэв єнєєдрийн толгойгоор бодсон бол дэмжих байсан байж ч магадгvй гэж тэр ярьсан бєгєєд наяад оны зэвсэглэх хєтєлбєрийн амжилтыг ч хvлээн зєвшєєрсєн аж. Хоёр хуваагдсан демократуудын дунд тэрээр иракын дайны талд санал єгсєн ба дараа нь дайны зардлыг vлэмж нэмэх тухай ярьцгаахад “vгvй”-гээр саналаа єгчээ. Простата рактай нь илэрсэн тул 2001 онд тvр хугацаагаар улс тєрєєс хєндийрсєн байна. Тvvний эцэг нь нэг жилийн ємнє яг энэ євчнєєр нас барсан ажээ. Керри харин эмчилгээнvvдийг амжилттай даваад одоо ерєнхийлєгчийн кампанид эв эрvvл орлоо гэж зарлажээ.
Хангалттай хєрєнгєтэй тул Керри кампанид нь єгєх тєрийн тусламжаас татгалзжээ. Урд нь хэт либерал гэж олноо танил болсон энэ улс тєрч одоо бусад демократ єрсєлдєгчдєє бодвол илvv болгоомжтой хєтєлбєртэй урьдчилсан сонгуульд оров. Бушийг тэрээр зєвхєн явцуу элитийнхэнд л сайн, эдийн засгийн бодлогоороо энерги ба эмийн лоббид таатай нєхцєл єгч байгаа хэмээн шvvмжилжээ. Буш байгаль хамгаалагчдын уурыг олон удаа хvргэж байсан бол Керри ногооны тєлєє уриа vгтэй байлаа. Татвар багасгах тухай Бушийн хуулиудыг зарим талаар зєвшєєрч байгаа боловч хамгийн баян хvмvvсийн тєлєх татварыг бууруулахгvй гэдгээ мэдэгджээ. Эрvvл мэндийг дэмжих, ажлын байр бий болгохын чухлыг их ярьдаг. Хэдэн долоо хоногийн ємнє демократуудын ємнєєс ерєнхийлєгчийн сонгуульд тэр оролцох нь тодорхой болсон тул сонгууль болтол Керри намын тэргvvлэгч байх ажээ.

Magyari Péter, www.origo.hu, 2004. 03. 20
орчуулсан Р. Батхvv


"Эрхзvй Булан" руу
Гол хуудас руу