ГЕРМАНЫ ТЄРИЙН БАЙГУУЛЛЫН ХЄГЖИЛ ДЭХ

УЛС ТЄРИЙН ТYYХЭН НЄХЦЄЛ БАЙДЛЫН НЄЛЄЄ

 

Сарлагтай О.Машбат

МУИС-ын Хуульзvйн

сургуулийн докторант

 

Герман улсын vндсэн хуулийн тогтолцооны улс тєрийн орчин, тvvний нєлєєлєл Yндсэн хуулийн эрхзvйд хэрхэн тусгалаа олсон тухай асуудлыг энэ єгvvлэлдээ шvvмжлэн vзэхийг эрмэлзэн зорив.

Герман улс дундад зууны турш тархай бутархай ханлиг ванлигт хуваагдан оршсоор 19 дvгээр зууныг хvргэсэн юм. Наполеоны удирдлага дор хийсэн Францын байлдан дагуулал vндэсний нийтлэг мэдрэмжийг* цогц болгон тєлєвшvvлж єгсєн[1] гэдэг. Ватерлоогийн тулалдаанд ялалт байгуулсан Пруссын цэргийн амжилт ч vvнд чухал хувь нэмэрээ оруулсан билээ.  Германы нийгэмд гарч ирсэн газрын эздийн “юнкер” хэмээх давхарга худалдаа наймааны ашиг орлогын vvднээс герман угсаатан ванлиг ханлиг эдийн засаг улс тєрийн хувьд нэгдмэл байх хэрэгтэй гэсэн санааг нийгэмд идэвхтэй тvгээж байлаа.

1834 онд чухамхvv юнкерvvдийн шахалтаар Прусс тэргvvтэй улсууд гааль тарифийн нэгдсэн систем байгуулж, харилцан татваргvй буюу бага татвартайгаар ванлиг хооронд худалдаа хийх эрхийг нээсэн юм. Энэ гэрээ хил дамнасан эдийн засаг бизнесийн тун таатай орчин бvрдvvлж, герман угсаат тэдгээр ванлиг эдийн засгийн нэгдсэн сvлжээнд эрхгvй уягдан холбогдох эхийг тавьсан байна. Нэгдсэн эдийн засгийн сvлжээ бэхжих тусам тэнд герман угсаатны нэгдсэн улсыг байгуулах “vндэсний vзэл” хvчтэй дэлгэрч, нийгэм даяар тvгсэн байна. Цоллферайн** хэмээн алдаршсан энэ гаалийн нэгдэлд эдийн засгийн ашиг сонирхолын vvднээс герман угсааны улс vндэстэн нэгдэн орсоор хожим энэ нь Умар Германы Конфедерац болон єргєжсєн билээ[2].

1862 онд Велгильм ван хязгаар нутгийн юнкер Отто фон Бисмаркийг канцлер буюу тэргvvн сайдаар томилсон нь хожим Германы тvvхэнд эргэлтийн чанартай vйл явдал болсон юм. Бисмаркийн улс тєрийн зорилго нь Пруссын манлайлал дор герман угсаатны нэгдсэн тєр улсыг байгуулах явдал байлаа. Энэ зорилгод ямар ч vнээр хамаагvй хvрэх ёстой, тийм ч учраас Прусс дэх Бисмаркийн засаглал эхний жилvvдэд цэргийн дэглэм тогтоон, парламентыг тарааснаар эхэлсэн билээ. Учир нь Германы нэгдлийн тєлєє Пруссын армийг бэхжvvлэх тєсвийг парламент эсэргvvцэж байв.  Чухам иймээс тvvнийг “германы ардчилсан vзэлтнvvд” гэгдэх либераль, социалистууд “тємєр канцлер” хэмээн хочилж байлаа.

Бисмаркийн удирдлага дор Герман улс тvvхнээ “нэгдлийн дайн” хэмээн алдаршсан гурван дайн явуулсан юм. Дани-Пруссын дайн, Австри Пруссын дайн, Франц Пруссын дайн хэмээх алдарт дайныхаа дараа Бисмарк герман угсаат ванлигуудын дундахь Австрийн нєлєєг унагаж Пруссээр тєв хийн даяар германыг нэгтгэжээ.

Франц Пруссын дайнаар Пруссын цэрэг Парист байрласан нь Наполеон III хаан ширээг тvлхэн унагаж, хоёрдугаар бvгд найрамдах улсыг байгуулах аятай нєхцлийг француудад олгосон юм. Гэвч энэ гол бус.

1871 онд Парисаас холгvй орших эзэн хааны тансаг хотхон Версалийн Толин танхимд Германы Эзэнт Гvрэнг зарлан тунхаглаж, Пруссын ван Велгильм I-ийг тус гvрний хаан ширээнд залсан нь энэ явдлын гол vр дvн байлаа.

Кайзерын Эзэнт Улс

Германыг нэгтгэсэн vеэс эхлэн Бисмаркийн бодлого зорилт Германы дотоод эв нэгдлийг хангахад чиглэж эхэлсэн билээ. Пруссын дайнч милитарист гадаад бодлого эрс єєрчлєгдєж, дотоод асуудалд илvvтэй анхаарал тавьж, нийгмийн тогтвортой байдлыг хадгалахыг эрмэлзэх болов. Дєнгєж байгуулагдсан Эзэнт гvрний ємнє багцаалж бодоход дараахь vндсэн зорилт тулгарч байлаа. Тухайлбал,

·        харьяанд дєнгєж ороод байгаа жижиг ванлиг ханлигийн улс тєрийн амбицийг тэнцэржvvлэн тогтоох. Эс тэгвээс, Эзэнт гvрэн дєнгєж нэгдгэсэн олон ванлигт эргээд задрах аюул бодитой нvvрлэж байлаа.

·        дайны хєлд зvдэж ядарсан олон нийтийн дургvйцлийг намжаах. Пруссын милитарист бодлого, тєсвийг эсэргvvцсэн хvчин бvр анхнаасаа байсаар байсан бєгєєд чухам тэдний эсэргvvцлийг дарангуйлахын тулд парламентыг тарааж байсан билээ. Тэдгээр сєрєг хvчин социалист, коммунист vзлийг онолын хувьд цэгцлэн Бисмаркийн бодлогын єєдєєс эсэргvvцэх гол далбаагаа болгож байв. Нэгдлийн дайнд туйлдсан ард тvмний аж байдал, нийгмийн сэтгэлзvй нь тэдэнд байр сууриа бэхжvvлэх таатай боломж олгосон юм.

·        Герман угсааны ванлиг зуурын задралд эрт vедээ протестант, католик шашний хагарал чухал vvрэг гvйцэтгэн, гучин жилийн дайны эмгэнэлд хvргсэн бєгєєд шашний энэ ялгаа хадгалагдсаар байлаа.  Салан тусгаарлахыг санаархсан зарим ванлиг, Прусст эрхээ алдсан Австри зэрэг улс ч шашний хvчин зvйлийг залуу холбооны эсрэг гол зэвсгээ болгон ашиглаж байв[3].

Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд  Бисмарк олон зvйл оновчтой бодлого боловсруулан хэрэгжvvлсэн билээ. Шашний нєлєєнєєс улс орныг ангижруулахын тулд “Соёлын тэмцэл”*** єрнvvлж, нийгэм дэхь шашний нєлєє, шашний урсгалын зєрчлийг нийгмийн анхаарлын гадна гаргахыг зорьж байв. Бисмаркийн засаглалын жилvvдэд хvvхдийн ясли, цэцэрлэг гэгч зvйлийг анх санаачилж, хотын дотор автобус хэмээх нийтийн унаа зорчигч тээврийн vйлчилгээ эрхлэх болсон нь нийгэмд тєрсєн бухимдлыг багасгаж ажилчин ангийн нийгмийн хамгааллыг баталгаажуулах замаар нийгмийн тогтвортой байдлыг бэхжvvлэхэд чиглэсэн vйл ажиллагаа байлаа.

Чингэж эдгээр асуудлыг улс тєрийн бодлогын хvрээнд шийдвэрлэснээс гадна Yндсэн хуулийн тогтолцоондоо энэ асуудлыг чухалчлан vзэж зохицуулсан хандлага хvчтэй ажиглагддаг.

Юун тvрvvнд тєрийн байгууллын тал дээр гишvvн ванлигуудын ашиг сонирхолыг дээдлэн vзэх хандлага илэрхий байдаг.

Эзэнт гvрний тєрийн байгууллын хэлбэрийн хувьд Эзэнт хаант засаг бєгєєд асар тєвлєрсєн шинжтэй байлаа. Засаглал хуваах онолын ерєнхий суурь бий боловч яг засаглал хуваах онолыг эш болгон байгуулсан гэхэд тvвэгтэй. Бундесрат нь тєрийн цорын ганц дээд байгууллага бєгєєд єєрийн шинжээрээ хууль тогтоох, бас гvйцэтгэн захирамжлах эрх мэдлийн зарим хэсгийг эдэлж байжээ[4].

Ерєнхийдєє хууль тогтоох чиг vvрэг бvхий Бундесрат[5], тvvний дор зєвлєх эрх бvхий Рейхастаг хэмээх байгууллага байх агаад Эзэн хаан, тvvнээс томилогдсон Рейхсканцлер гvйцэтгэх эрх мэдлийг хэрэгжvvлнэ. Одоо эдгээр байгууллагын бvтэц, чиг vvргийн талаар авч vзье.

Бундесрат хэмээх холбооны ванлигуудын ландтаг хэмээх хурлаас сонгогдсон тєлєєлєгчидєєс бvрддэнэ. Єєрєєр хэлбэл, холбооны мужуудын ашиг сонирхолыг илэрхийлсэн байгууллага юм. Ерєнхийдєє эзэн хааны эрх мэдлийг хязгаарлах, хянахад чиглэсэн улс тєрийн уламжлалт механизмын шинжтэй. Анх удаа 13 дугаар зуунд Англид Парламент vvсэхдээ л эзэн вангийн эрхийг хязгаарлах зорилгоор vvссэн лорд ноёдын нэгдэл байсан[6] бєгєєд Францад ч мєн л зорилгоор Ерєнхий штат vvссэн. Германы тусдаа ванлигуудад Хамбург зэрэг бvгд найрамдах засагтай хот улсыг эс тооцвол бас л вангийн эрхийг хязгаарлах ноёдын чуулган хэлбэрээр Ландтаг*** vvссэн юм. Бундесратын эрх мэдлийн ерєнхий хэм хэмжээ яг энэ механизмын шинжийг агуулна.

Бундесратын Эзэн хаантай сєргєлцсєн байдал нь хууль тогтоох байгууллагад тєвлєрсєн ноёдын эрх ашиг болоод гvйцэтгэх засаглалаар тєлєєлсєн Эзэн хааны эрх ашиг тєдийгvй, холбооны засгийн газар болон муж улсын хоорондын зєрчлийг илэрхийлж байлаа. Бундесрат буюу Холбооны зєвлєлд тєлєєлєгч сонгогдсон хэрээр муж улс орон нутгийнхаа бие даасан байдлыг хангах, ашиг сонирхолоо тусгах бололцоотой байлаа. Тэдгээр ашиг сонирхол нь тухайлан Бундесратын хvрээнд л хэлэлцэгдэн, зєвшилцєлд хvрэх ёстой. Эс хvрвэл Пруссын ашиг сонирхолыг тєлєєлєгч Холбооны засгийн газрын тэргvvний дур зоргоор явахад хvрнэ. Иймээс Бундесрат заавал нэгдсэн саналтай байх ёстой бєгєєд батласан хууль нь холбооны олон мужийн ашиг сонирхолын тэнцвэр болдог байв. Yvгээрээ АНУ дахь Сенатын vvрэгтэй тєстэй байлаа.

Харин Рейхстаг буюу Эзэнт гvрний хурал нь Бундестагтай харьцуулахад зєвлєх эрхтэй байгууллага байсан юм. Рейхстаг хvн амыг тэгш хуваасан тойргоос шууд сонгодог гишvvдээс бvрдэх бєгєєд улс тєрийн намын ашиг сонирхол энэ хvрээнд илрэх ёстой юм. Тэр vеийн консерватив удирдагчид олон тvмнийг vймvvлж байдаг улс тєрийн нам, байгууллагад итгэлгvй ханддаг байсан бєгєєд тиймээс тєрийн хэрэгт оролцох явдлыг аль болох багасгах арга механизм эрэлхийлж байсан нь Рейхстаг байлаа. Дайны хєлд туйлдсан ард олныг тєв засгийн газрын эсрэг турхирч байгаа улс тєрийн намуудын довтолгооныг сааруулахын тулд барьсан энэ институц тєрийн байгууллын нийт системд бараг vvрэггvй шахуу байлаа. Удалгvй “чалчаа тэнхим” хэмээн хочлогдох болсон нь[7] улс тєрийн ийм учир шалтгаантай юм. Рейхстаг хууль, тєсєв зэрэг баримт бичигт гагцхvv зєвлємж єгєх эрхтэй байгууллага юм. Тvvнийг хэрэгсэх эсэх нь Эзэн хаан, Бундесратын дур. Yvгээрээ хvн амын тєлєєллийг илэрхийлэн, хууль тєсєв батлахад голлох рольтой оролцдог АНУ-ын тєлєєллєгчдийн тэнхимээс илт ємнєє билээ.

Рейхсканцлер ерєнхий агуулгаараа гvйцэтгэн захирамжлах эрх мэдлийг хэрэгжvvлэх боловч тvvний дор ерєнхий сайдын тэнхим ч юм уу, сайд нарын зєвлєл ч юм уу ямар нэг институц байна гэсэн заалт vгvй. Тиймээс гvйцэтгэн захирамжлах эрх мэдлийг ганц хvний гарт атгуулсан хэмээн шууд хэлж болох бєгєєд тэр нь Пруссын Эзэн хаанаас томилогдоно[8]. Иймээс Канцлер ажил vvргээ ихэвчлэн Пруссын гvйцэтгэн захирамжлах тэнхимд тулгуурлан явуулах жишиг хожим тогтсон ба мєнхvv Yндсэн хуульд заасан ёсоор Ландтаг, ванлиг, муж улсын захиргаад нь єєр єєрийн ёсоор томилогдон огцрох авч шууд Канцлерийн захиргаанд ажиллах ёстой байлаа[9].

Энэ бvхнээс дараахь дvгнэлтийг хийж болох юм.

·        1871 оны Германы Эзэнт Гvрний Yндсэн Хуульд дэвшvvлэн тавьсан гол зорилт нь юун тvрvvнд, герман vндэстний нэгдлийг хангахын тулд муж улсын ашиг сонирхолыг илэрхийлсэн бvтцэд хууль тогтоох эрх мэдэл, хvндийн тєвийг єгчээ. Бундесрат нь тулгар нэгдсэн олон мужийн улс тєрийн сонирхолыг тэнцвэржvvлэх, тэдний ашиг сонирхолыг хуульд тусган хангах замаар нэгдлийг бэхжvvлэхэд чухал vvрэгтэй механизм болсон байна. Бундесрат нь:

·        Хууль тогтоох байгууллагын хувьд гvйцэтгэх эрх мэдэл буюу Эзэн хааны засгийг хянах vvрэгтэй байлаа. Энэ нь дээр єгvvлснээр парламентын уламжлалт vvрэг мєн.

·        Олон муж улсаас сонгогдсон тєлєєллийн байгууллагын хувьд муж улсын сонирхол, тэдгээрийн зєрчлийг шийдвэрлэх механизм байв. Жижиг, том улсын хоорондын зєрчил, протестант умар, католик ємнє хоёрын vл ойлголцолыг холбооны хvрээнд шийдэх институц байлаа.Энэ нь улс тєрийн хоёр vр дагаварт хvргэсэн юм.

·        Бундесрат нь муж улсын ашиг сонирхолын зєрчлийг улс тєрийн аргаар зєвшилцєх, буулт хийх, шийдвэрлэх механизм болсон.

·        Уг зєрчлийг Холбооны засгийн газрын бэлэгдэл Эзэн Хаанд хvргэлгvй шийдвэрлэснээр Холбооны засгийн газрын нэр хvндийг хамгаалж байлаа.

Иймээс 1871 оны Yндсэн хуулиар тодорхойлсон Бундесрат нь герман vндэсний тєлєвшил, нэгдэл нягтралд шийдвэрлэх vvрэг гvйцэтгэсэн институц юм.

·        Мєн vед нэгдлийн дайны улмаас хvн амын дургvйцлийг багасгах, тэдгээрийн эрх ашгийг илэрхийлсэн улс тєрийн намын янз бvрийн сонирхол, хийрхэлийг тєрийн байгууллын хvрээнд тогтоон барих явдал чухлаар тавигдаж байсан. Энэ vvргийг Рейхстаг гvйцэтгэсэн байна. Рейхстаг нь хvн амын тєлєєллийг илэрхийлсэн зєвлєх эрх бvхий байгууллага юм. Рейхстагийн vйл ажиллагааны улс тєрийн vр дагаварыг тоймловол

·        Улс тєрийн намуудаар дамжсан хvн амын сонирхлыг тєрийн тvвшинд тєлєєлснєєр тэдгээрийн дургvйцэл, бухимдалыг намжаах институц болжээ. Эдгээр ашиг сонирхолд, салан тусгаарлах сонирхол ч багтаж байгааг тэмдэглэх хэрэгтэй.

·        Гэвч тэдгээр ашиг сонирхолыг зєвлєх эрхтэй институцэд хашснаараа улс тєрийн бодлогод нєлєєлєх явдлыг нь хязгаарлаж єгсєн байна. Энэ нь германы нийгэм ардчилах явцыг сааруулжээ. Магадгvй, хvчээр нэгтгэсэн эхний vед тийнхvv хvч хэрэглэхийг эсэргvvцсэн либераль, социалист сонирхолыг улс тєрийн бодлогын гадна шvvн тунгааж vлдээх шаардлага байсан байж болох юм.

·        Бvхэлд нь дvгнэвэл Германы Эзэнт Гvрний засаглал нь хэт тєвлєрлийг дэмжсэн хандлагатай байлаа. Засаглалын бvтцийг харвал, улс тєрийн бодлогод муж улсын ашиг сонирхолыг тусгах, тэнцвэржvvлэхийг чухалчлан Бундесрат, Эзэн хаан хоёрын дунд эрх мэдэл хуваарьлаж, єєрєєр хэлбэл хvндийн тєвийг байрлуулжээ. Харин улс тєрийн нам зэрэг нийгмийн бусад хvчний, харьцангуй ач холбогдол багатай, магадгvй аюултай гэж vзсэн эрх ашиг тєрийн бодлогод тусахыг хязгаарлаж, шvvн тунгаах зорилгоор Рейхстагийн эрхийг хязгаарлаж зєвлєх эрхтэй vлдээжээ. Иймээс энэ vеийн улс тєрийн шийдвэр нь муж улсын ашиг сонирхолын илэрхийлэл болон гарч байснаас бус нийгмийн анги давхарга, бvлгийн ашиг сонирхолын илэрхийлэл болж чаддаггvй байжээ.

Ваймарын Иргэн Улс****

Дэлхийн нэгдvгээр дайн хэдийгээр Герман тэргvvтэй холбоотнуудын ялагдлаар тєгссєн боловч Герман угсаатан нэгэн vндэстэн болон тєлєвшснийг батлан харуулжээ. Иймээс муж улсын ашиг сонирхолыг байнга харгалзан vзэх нь Бисмаркийн дор дєнгєж нэгдээд байсан vеийг бодвол ач холбогдол бага болсон байв.

Дайны дараа Германы дотоод улс тєрийн байдал самуунтай байсан нь ихэвчлэн нийгмийн бvлэг, улс тєрийн хvчний тэмцлээс шалтгаалж байлаа. Нєгєє талаас ялсан гvрний улс тєрийн шахаан дор Германы гадаад байдал бас тєдийлєн таагvй байсан юм. Энэхvv улс тєрийн  гадаад дотоод байдал нь Ваймарын Иргэн улсын Yндсэн хуулийг батлахад гол тvлхэц болсон гэж vздэг.

Орос оронд єрнєсєн Октьябрын хувьсгал, залуу Зєвлєлт засгийн хувьсгалыг эскпортлох гадаад бодлогын vр дvнд Берлин хот ажилчдын мэдэлд орчихоод байсан энэ vед Ваймар хэмээх жижиг хотод уг vндсэн хуулийг батлан гаргасан нь хожимоо Ваймарын Yндсэн хууль хэмээн тvvхнээ нэршин, уг vндсэн хуулиар тунхагласан улсыг нь Ваймарын Иргэн улс хэмээн нэрлэх болсон билээ.

Ваймарын Yндсэн хууль батлагдсан цагаасаа л Америк загварыг барьсан хэмээн шvvмжлэгдэн[10], Версалийн гэрээгээр тулгагдсан зvйл болохоос Германы ард тvмний чин хvслийг тусгаж чадаагvй хэмээн ад vзэгдэж байв. Ваймарын Yндсэн хуулийн улс тєрийн  зорилго нь  Эзэн хаант байгууллыг Иргэн улсын байгууллаар солих, тєвлєрлийг сааруулан ардчилалыг хєгжvvлэхэд чиглэж байжээ. Улс тєрийн энэ зорилго ч тус vндсэн хуулиар баталгаажсан тєрийн байгууллын бvтцэд тусгалаа олсон байдаг.

Ваймарын Иргэн улсын тєрийн байгуулал нь ерєнхийлєгчийн иргэн улсын байгууллыг vндэс болгосон байна. Гэхдээ тєрийн тэргvvнээс канцлерийг томилдог зэрэг хуучин Эзэнт гvрний зарим систем хадгалагдан vлджээ.

Тєрийн байгуулалд ард тvмнээс сонгогддог Гvрний хурал буюу Рейхстагийн vvрэг ач холбогдол эрс єсч хууль тогтоох гол байгууллага болон тодров. Бундесратын чиг vvргийг уламжлан авсан Гvрний зєвлєл буюу Рейхсратын vvрэг багасч зєвлєх vvрэгтэй институц болсон юм.

Рейхстаг нь ард тvмнээс шууд сонгосон гишvvдээс бvрэлдсэн хууль тогтоох байгууллага юм. Дєрвєн жилд нэг удаа ардчилсан шууд сонгуулийн vр дvнд Рейхстаг сонгогдоно. Рейхстагийн сонгууль порпорциональ системээр явагдах бєгєєд нийгэм дэхь ул тєрийн ашиг сонирхолыг тэнцвэржvvлэх нь парламентын vvрэг болсон байна.

РейхсЕрєнхийлєгч буюу Эзэнт гvрний Ерєнхийлєгч нь тєрийн тэргvvн бєгєєд ард тvмнээс шууд сонгогдоно. Долоон жилийн хугацаатай vvрэг гvйцэтгэнэ[11]. Тэрээр ард тvмний эв нэгдлийг илэрхийлнэ.

Гvйцэтгэх эрх мэдлийг РейхсЕрєнхийлєгчєєс томилогдсон Рейхсканцлер  гvйцэтгэж, Рейхсканцлерын санал болгоснооор мєн Ерєнхийлєгчєєс томилогдох Рейхсмининстер буюу Эзэнт гvрний сайд нараас гvйцэтгэх тэнхим бvрдэнэ.

Улс тєрийн бодлогын ерєнхий шугамыг Рейхсканцлер тодорхойлох бєгєєд засгийн газрын гишvvд дор бvрээ чиглэл хариуцан, бодлогын шугамын хvрээнд vйл ажиллагаагаа эрхэлнэ[12].  Бодлогын хэрэгжилтэд Рейхстаг хянана.

Рейхсратын vндсэн vvрэг єєрчлєгдєж, холбооны мужуудын эрх ашиг гагцхvv хуульд зєвлємж єгєх хэлбэрээр л илэрдэг болжээ.  Аливаа хуулийн тєсєл Засгийн газар Рейхсрат хоёрын санал нийлэх ёстой бєгєєд хэрэв санал хоёронтаа vл нийлвэл хуулийн тєсєл, тvvнд буй зєрєєтэй саналууд хамтдаа Рейхстагт орж шийдвэрлэгдэнэ[13]. Рейхсрат хууль санаачлах эрхгvй бєгєєд хэрэв санаачлавал тvvнийгээ Рейхастагийн гишvvд буюу Райхын засгийн газрын дэмжлэгтэйгээр хэлцvvлэгт оруулж болно. Гэхдээ Рейхсрат Рейхстагийн баталсан хуульд хоёр долоо хоногийн дотор хориг тавих эрхтэй[14] агаад энэ тохиолдолд РейхсЕрєнхийлєгчийн байр суурь нэмэгдэнэ.

Рейхсратын хуралдааныг Рейхсканцлер буюу Рейхийн засгийн газрын гишvvн даргална[15].

Энэ бvхнээс харахад дараахь хэдэн зvйл дvгнэлт хийж болох юм.

·         1871 оноос хойшх Германы нэгдсэн тєрт ёс нэгэнт тєлєвшиж, Герман vндэстэн нэгэнт бvрэлдэн тогтоод Холбооны улсын байгуулал, легитим шинжээ олсон байв. Иймээс тус улсын тєрийн байгууллын гол зорилт нь Холбооны улсыг бэхжvvлэхэд бус харин тус улсад ардчилсан системийг тєлєвшvvлэхэд голлон анхаарах болсон юм. Энэ нь тєрийн байгуулалд дараахь зvйлээр тодорч гарч иржээ. Yvнд:

·        Холбооны зєвлєлийн роль багасч,

·        Холбооны хурлын роль єссєн явдал юм.

Yvнээс улбаалан

·        Бундесратын чиг vvргийг євлєсєн Рейхсратын роль эрс буурч, Рейхсрат шууд Гvйцэтгэх эрх мэдлийн хvрээнд зєвлєлдєх байгууллага болон хувирчээ. Хууль тогтоох эрх мэдлийн хvрээнд євлєж авсан зvйл огт vгvй шахуу бєгєєд гагцхvv хуулийн тєсєлд зєвшилцєх тєдийгєєр хязгаарлагдах болсон байна.

·         Рейхстагийн роль єсєн нэмэгдэж, хууль тогтоох байгууллага болон тодров.

·        Ваймарын Иргэн улсын тєрийн байгууллыг vзвэл ганц тэнхимтэй парламентын бvтэцтэй байсныг цохон тэмдэглэх хэрэгтэй. Рейхстаг бол хууль тогтоох цорын ганц байгууллага билээ. Харин Рейхрат нь Рейхийн засгийн газрын дэргэдэх зєвлєх институц болохоос парламентын нэг тэнхим биш юм. Учир нь:

·        Yндсэн хуульд Рейхсратын тухай хэсэг нь Рейхстаг, РейхсЕрєнхийлєгч ба Рейхийн Засгийн газар гэсэн хэсгийн дараа орж байгаа нь норматив vvднээс vзвэл, хууль тогтоох байгууллагын хэсэг хэмээн vзэхэд учир дутагдалтай.

·        Рейхсратыг даргалах эрх Рейхсканцлер, Рейхс сайд, єєрєєр хэлбэл гvйцэтгэх тэнхимийн гишvvдэд хадгалагдана.

·        Рейхсратын vvрэг бол хэрэв хууль шийдвэрт хориг тавих эрхийг эс тооцвол, хууль санал єгєх, эсрэг саналаа хавсарган Рейхстагт оруулах тєдийгєєр хязгаарлагдаж байгаа юм.

·        Єєрєєр хэлбэл, єєрийн санаачлагаар биш гэхэд шууд орлцоотойгоор шийдвэр гаргах бvрэн эрх байсангvй.

Иймээс Рейхсрат бол парламентын нэг танхим бус, харин тєрийн байгуулал дахь зєвлєх эрх бvхий субьект юм.

Ваймарын Иргэн улс Гитлер тэргvvтэй нацистууд засгийн эрхэд гарснаар тєгсгєл болжээ.  Yvнд нийгмийн олон хvчин зvйл vйлчилсэн боловч Yндсэн хуулиар тогтоосон механизм нь дарангуйлагч тєрєх бололцоо гаргаж, улс тєрийн арга хэрэгслийн vр дvнд бодит байдал болон хувирчээ.

Дэлхийн дайн єдєєсєн хэмээн яллагдсан Германы ард тvмний сэтгэл санааны уналт, ерєнхийлєгч Гинденбургийн сул авир, гадаад их гvрнvvдийн хайхрамжгvй байдал нь эцсийн дvнд дарангуйлагч тодрон гарах vндэс болжээ. Энэ явдалд Yндсэн хуулиар тогтоосон мехнизм ч бололцоо гаргаж єгсєн байна. Yvнийг дараахь байдлаар тоочин vзvvлж болох юм.

1)       Гvйцэтгэх тэнхимийг байгуулах нь парламентын оролцоо, хяналтгvй явагддаг. РейхсЕрєнхийлєгч Рейхстагийн ємнє тангараг єргєдєг[16] боловч ард тvмнээс шууд сонгогддог[17], тvvнээс хараат бус. Yvгээр АНУ-ын ерєнхийлєгчтэй тєстэй. Гэхдээ АНУ-ын ерєнхийлєгчтэй адил засгийн газраа єєрєє толгойлдоггvй. РейхсЕрєнхийлєгч бол тєрийн тэргvvн юм[18], харин засгийн газрыг тvvнээс томилогдсон Рейхсланцлер тэргvvлнэ[19].  Энэ нь єнєєгийн ОХУ-ын системтэй тєстэй. Гэвч ОХУ-ын Засгийн газрын тэргvvнийг Ерєнхийлєгчийн санал болгосноор Дум томилдог, энэ нь Дум засгийн газартай хариуцлага тооцох механизм бий болгож байна. Гэтэл Ваймарын Иргэн улсад ийм механизм vгvй байсан юм. Гvйцэтгэх эрх мэдэл парламентын хяналтаас гадуур байсан нь РейхсЕрєнхийлєгчийг ашиглан улс тєрийн хvчин тєрийн эрхэд гарах замыг засчээ. Энд Ерєнхийлєгч асан Гинденбургийн сул тал хvчтэй нєлєєлсєн гэж vздэг.

2)      Ихэнх ерєнхийлєгчийн засаглал хоёр тэнхимтэй парламент бvхий байдаг бол Ваймарын Иргэн улс ємнє єгvvлснээр ганц тэнхимтэй парламенттай байлаа.

a)      Хоёр тэнхимтэй парламент нь Британы тvvхэнд тохиолдсон шиг Эзэн хаан парламентыг хувааж, дунд нь улс тєрийн ашиг хонжоо унагах аюултай. Гэвч нєгєє талаар гvйцэтгэх засаглалын тэргvvн нэгэн зэрэг хоёр тэнхимтэй санал нийлэх тохиолдол бараг байхгvй юм. Иймээс гvйцэтгэх засаглалын бодлого ямагт хэн нэгнийх нь хяналтад байдаг.

b)      Хэрэв парламентын хоёр тэнхим хоёул Ерєнхийлєгчийн эсрэг санал нийлвэл, тvvнийг албан тушаалдаа огтоос тохирохгvй нэгэн хэмээн vзэж, импичмент хийх vндэс болно.

c)      Зєвхєн онолын хувьд л парламентын хоёр тэнхим, Ерєнхийлєгч гурав улс тєрийн тодорхой нэгэн эмзэг асуудлаар гурвуул санал нэгтэй байх бололцоо байж болох бєгєєд энэ тохиолдолд тэр бодлого хамгийн тєгс тєгєлдєр бодлого болж таарна.

d)      Улс тєрийн талаасаа тєрийн эрхийг барих энэ гурван институцийг нэг нам дангаараа гурван сонгуульд ялж барих магадлал онолын хувьд байж болох авч амьдрал огт бололцоогvй зvйл мєн. Иймээс тєрийн эрх ганц намын гарт тєвлєрєхєєс сэргийлэх найдвартай механизм болдог байна.

Yvнд л тэнцэл хяналын зарчмын гол баримтлал оршино. Ганц парламенттай, гvйцэтгэх эрх мэдэл нь хууль тогтоох эрх мэдэлтэйгээ ерєєсєє огтлолцдоггvй Ваймарын энэ байгуулал нь тодорхой улс тєрийн хvчин гагцхvv ерєнхийлєгчид лобби хийх замаар хяналтгvйгээр засгийн эрхэд гарах бололцоог нээж єгсєн юм.

3)      Нєгєє талаас порпорциональ системийн сул тал vvнд нєлєєлсєн байдаг. Ерєнхийлєгчийн засаглалтай ихэнх орны парламент мажоритари системээр явагддаг. 

a)      Мажоритар систем нь “сайн хvмvvс”-ийг парламентад цуглуулж мэргэн шийдвэр гаргахад чиглэдэг. Энэ нь хvчтэй боловсон хvчин бvхий том намуудад ашигтай ба жижиг намуудад ашиггvй байдаг. Намууд хvчтэй хvмvvсээр дамжуулан хуульд бодлогоо тусгуулдаг. Энэ нь ихэвчлэн Ерєнхийлєгч хэмээх хvчирхэг институцийг сєрєх боломжийг бий болгоно.

b)      Харин порпорциональ систем нь нийгмийн олон бvлгийн ашиг сонирхлын тэнцвэрийг хангахад чиглэнэ. Парламентад хvчтэй сонирхол олон хувийн санал  авч илэрхийлэгдэх бєгєєд ингэснээр хуульд биелэлээ олох бололцоо нээдэг. Энд хувь хvний хvчин зvйлээс илvv тєлєєлж буй ашиг сонирхол нь чухал байдаг.

c)      Ваймарын Иргэн улсын дотоодод бий болсон улс тєрийн тогтворгvй байдлын толь нь Рейхстаг болж, тэнд нацист намын мандат хvчирхэг байлаа. Парламентын хяналтаас гадуур томилогдсон Рейхсканцлер энэ байдлыг ашиглан парламентыг шахаанд оруулах чадалтай болжээ.

4)       Алдарт 48 дугаар зvйлийн ач холбогдол энд бас оршино. Энэ бол онц байдал тулгарсан vед зэвсэгт хvчин хєдєлгєх эрхийг Ерєнхийлєгчийн гарт тєвлєрvvлсэн явдал мєн. Yvнээс дутуугvй ач холбогдолтой заалт бол Yндсэн хуулийн 25 дугаар зvйл бєгєєд РейхсЕрєнхийлєгчид парламентыг нэг удаа тараах эрх олгосон байдаг. Тvvхэн тохиолоор Гинденбургийг нас бармагц эдгээр онцгой эрх 51 дvгээр зvйлийн дагуу РейхсЕрєнхийлєгчийг орлох Рейхсканцлер Гитлерт шилжжээ.

Бид єнєєдєр Адольф Гитлер тэргvvтэй нацистууд ардчилсан сонгуулиар, хууль ёсны дагуу засгийн эрхэд гарсныг харж байна. Харамсалтай нь гvйцэтгэх эрх мэдэлд гарсан улс тєрийн хvчнийг парламентаас хянах, бололцоогvй байжээ. Энэ нь тєрийн эрхэд гарсан улс тєрийн хvчнvvдийн хvчний тэнцвэрт Yндсэн хуулийн эрх мэдэл хуваарьлалт нь тэнцвэргvй, уялдаагvй байдал vvсгэсэн харагдаж байна.

Германы Холбоот Иргэн Улс*****

Дэлхийн хоёрдугаар дайн дуусмагц, эзлэгдсэн Германы нутаг дэвсгэрийг дєрвєн хэсэгт хувааж Холбоотнууд тvр захиргаа байгуулсан бєгєєд хожим Британ, АНУ, Францын асрамжийн хэсэг нийлж Германы Холбоот Иргэн Улсыг байгуулсан билээ. Yvний хариу болгож БНАГУ-ыг байгуулсан нь хvйтэн дайны яруу тод эхлэл байлаа.

Германы vндсэн хуульт ёсны тvvхийг єгvvлэхэд БНАГУ-ын vндсэн хуулийн тухай ярихгvй байж болохгvй юм. БНАГУ-ын vндсэн хууль нь єєрийн євєрмєц онцлог бvхий социалист тєрийн байгууллын нийтлэг жишгийг тогтоосон байдаг. Энэ нь Зєвлєлтийн коммунист хvчирхийллийн дарамтад асан улстєрийн нєхцєл байдлыг илтгэдэг. Иймээс тухайн vндсэн хуулийн онцлогийн талаар социалист эрхзvйн харьцуулалтын хvрээнд уг vндсэн хуулийн тухай ярьна. Харин энэ єгvvллийн хvрээнд энэ асуудлыг тvр хойш тавьж ямар улс тєрийн хvчин зvйл Германы Холбоот Иргэн Улсын Yндсэн хууль, тvvгээр тогтоосон тєрийн байгуулалтад нєлєєлєв гэдгийг шvvмжлэн vзэхийг зорьлоо.

Дэлхийн хоёрдугаар дайнд ялагдсан Германы улс тєрийн гадаад орчин нэгдvгээр дайнд ялагдсан Германыхаас олон зvйлээрээ онцлог байлаа. Нэгдvгээр дайны дараа Герман улс империалист гvрнvvдийн санаа нэгтэй дарамтад байсан байсан. Харин хоёрдугаар дайныг шууд залгаад хvйтэн дайн эхэлсэн тул vзэл суртал, геополитикийн vvднээс дайсагнагч хоёр этгээдийн хэн аль нь Германыг алдах сонирхолгvй байсан юм.

Дайны дараа нийгмийн хамгааллын бодлогыг тууштай барьснаар боловсон хvчний бэлэн нєєцийг урамшуулан дайчлах боломжтой болж, богино хугацаанд эдийн засгаа сэргээн босгож чадсан билээ. Энэ бодлогыг хожим “нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засаг”**** хэмээн нэрийдэх болжээ[20].

Энэ бодлогын зорилтыг тєрийн байгууллын хvрээнд онолын дараахь баримтлалаар дэмжин баталгаажуулжээ.

·        Ардчилал

·        Эрхзvйт тєр

·        Социаль тєр

·        Холбооны улс

·        Иргэн улсын байгуулал зэргийг тэргvvлэх vндсэн таван vзэл баримтлал хэмээн vзсэн байдаг[21].

Эдгээр баримтлалыг эш болгон Германы Холбоот Иргэн Улсын Yндсэн хуулийг Парламентын зєвлєлєєс 1949 оны 05 дугаар сарын 23-ны єдєр батлан тунхагласан юм.

Холбооны Германы энэ Yндсэн хууль нь ємнєх vндсэн хуулиудаас дараахь vндсэн ялгаатай байна.

Ø      Анх удаа Парламентын засаглалыг тунхаглан зарласан. 1871 оны Yндсэн хуулиар Эзэн хаант тєрийн байгуулал, 1919 онд Ерєнхийлєгчийн иргэн улсын байгууллыг тогтоосон бол энэ удаа Парламентын засаглалыг сонгон тогтоосон байна.

Ø      Парламентын засаглалыг авахдаа сонгодог хэмээн тооцогддог Британы парламентын системийг авалгvй тэнцэл хяналын єєрийн онцлогтой системийг vvсгэжээ.

Германы Холбоот Иргэн Улсын Yндсэн хуулиар тогтоосон тєрийн байгуулал нь дээр єгvvлсэн зарчмыг удирдлага болгосон, євєрмєц онцлог бvхий бvтэцтэй юм.

Парламентын засаглалын хvрээнд тєрийн эрх мэдлийг хуваарьлах зарчмыг авч хэрэглэсэн явдал нь ємнє дурдсанаар Британы парламентын засаглалаас онцлогтой юм. Боннын парламентат ёс хэмээн нэршсэн байгууллын энэ системийн онцлогийг дараахь зvйлээр тоймлон єгvvлсэн байна. Yvнд:

·        Ард тvмний шууд оролцоог хязгаарлах

·        Ард тvмнээс шууд сонгогдох тєрийн ганц байгууллага нь Парламент байх

·        Засгийн газрыг байгуулах журам

·        Канцлерын байр суурийг бэхжvvлэх

·        Гvйцэтгэх тэнхимийг татан буулгах “конструктив” зарчим

·        Парламентыг тараах болзлыг хатуу зааж, хязгаарласан

·        Засаглал хоорондын харилцаа, хяналыг тодорхой тогтоосон

·        Холбооны Ерєнхийлєгчийн эрх хэмжээг яс тогтоосон

·        Намуудын эрх vvргийн системийг тодорхой заасан  зэргийг тоочин vздэг байна[22].

Тєрийн байгууллын системийг нь авч vзвэл дараахь болно.

Хууль тогтоох эрх мэдлийг парламент хэрэгжvvлнэ.  Парламент нь хоёр тэнхимтэй. Бундестаг буюу их  тэнхим***** нь ард тvмнээс  дєрвєн жилийн хугацаатай шууд сонгогдох бєгєєд хуулийг эцэслэн батлах эрхтэй[23].  Бундестаг бол тєлєєллийн гол байгуулга бєгєєд тvvнийг бэхжvvлснээр ардчилсан тогтолцоо хамт бэхжих юм. Холбооны Ерєнхийлєгчийн санал болгосноор Холбооны Канцлерийг сонгоно.

Бундесрат буюу парламентын бага тэнхим****** нь аливаа дээд тэнхимийн адил муж улсын сонирхолыг илэрхийлнэ. Гэхдээ энэ тэнхимийн vvрэг нь олон улсад тvгсэн Сенат хэмээх уламжлалт институцээс ялгаатай. Сенат нь муж улсаас сонгогдон, хуулийн тєслийг батлах зэрэг эрх хэмжээтэй байдаг. Гэтэл Бундестагийн гишvvд сонгогддоггvй, томилогддог, хуулийн тєслийг шууд батлах эрхгvй. Бундесрат хууль санаачлан, Бундестагийн шийдвэрт хориг тавих эрх эдэлнэ[24].

Холбооны Ерєнхийлєгч нь Ваймарын Иргэн улсын РейхсЕрєнхийлєгч шиг ард тvмнээс шууд сонгогдохгvй харин Холбооны чуулган хэмээх институциэс сонгогдоно[25]. Холбооны чуулган нь Бундестагийн нийт гишvvд, тvvнтэй тэнцvv тооны муж улсын тєлєєллийн гишvvдээс бvрдсэн онцгой байгуулга агаад гагцхvv Холбооны Ерєнхийлєгчийг сонгох эрх хэмжээтэй.  Чингэснээр Холбооны Ерєнхийлєгч нь хvн амын болон муж улсын хэн алинийх нь ашиг сонирхолын нэгдмэл илэрхийлэл болох мєртєє Бундестаг, Бундесратаас хэн алинаас нь хараат бус институц болно. Yvний гол ач холбогдол нь Бундестагаас Засгийн газартай харьцах харилцаанд тод илэрдэг.

 Холбооны Ерєнхийлєгчийн санал болгосноор Холбооны Канцлерийг Бундестагаас сонгох бєгєєд Засгийн газрын гишvvдийг Ерєнхийлєгч томилно[26].

Эдгээр тогтолцоог Ваймарын Иргэн улсын байгуулалтай харьцуулан vзвэл дараахь хэдэн зvйл сэтгэгдэл тєрж байна.

·        Ваймарын Yндсэн хуулиар РейхсЕрєнхийлєгч ард тvмнээс шууд сонгогдохын хамт мєнхvv Рейхстагийг тараах дархан эрх эдэлдэг байсныг зарчмын хувьд єєрчилєн, Ерєнхийлєгчийг парламентын оролцоотой сонгох хувилбарыг хуульчилжээ. Холбооны Ерєнхийлєгч Бундестагийг тараах эрхтэйгээрээ РейхсЕрєнхийлєгчтэй ижил боловч тийнхvv тараах нєхцєл журмыг Yндсэн хуульд єєрт нь зааж єгсєн байдгаараа Ваймарын Yндсэн хуулиас ялгаатай байна.

·        Ерєнхийлєгчийг ийнхvv сонгохын хамт Холбооны Канцлерийг мєн л Бундестагаас сонгодог болсон нь гvйцэтгэх эрх мэдэл парламентын хяналтын гадна байсан Ваймарын Yндсэн хуулийн алдаанаас сургамж авсан хэрэг болтой (Ваймарын Иргэн Улс хэсгийг vзнэ vv).

·        Дээрх хоёроос ургуулан харвал парламентын хяналтаас гадуур Ерєнхийлєгчийг ашиглан улс тєрийн явцуу бvлэг тєрийн эрхэд гарах урьдын бололцоог бvрэн хаасан байна.

Ийнхvv урьдах Yндсэн хуулийн механизмын доголдолтой талыг засахын хамт vvнээс урган гарах зохицуулалтын механизмыг Засаглал хуваах онолын vндсэн дээр шинээр боловсруулсан байна.

Хэрэв гvйцэтгэх эрх мэдэл хууль тогтоох байгууллагаас шууд сонгогдож байгаа бол тvvний бие даасан байдлыг хэрхэн хангах вэ гэсэн асуулт зайлшгvй гарна. Парламентын засаглалтай vед энэ асуудлыг шийдэх нь хамгийн чухал ач холбогдолтой юм.

Yvнийг дараахь байдлаар шийдсэн нь сонирхол нэн татаж байгаа юм.

·        Ерєнхийлєгчийн институцийн гол функцийн нэг нь хууль тогтоох байгууллагын улс тєрийн сонирхолыг Засгийн газар руу оруулалгvй хааж байх vндсэн механизм болоход оршино. Канцлерийг нэр дэвшvvлэх vvрэг тvvнд оногдож байгаа нь ийм учиртай.

·        Канцлерт буюу Засгийн газарт итгэл vзvvлэх тухай асуудлыг хэлэлцэхэд “конструктив” зарчмыг оруулж єгсєн байна. Yндсэн хуулийн 67 дугаар зvйлийн дагуу хэрэв Канцлерт итгэл vзvvлэх эсэх тухай асуудлыг хэлцвэл эхлээд заавал канцлер огцорсон vед шууд батлагдах залгамжлагчийг тодруулан санал хурааж, олонхийн санал авсан хvний нэрийг Ерєнхийлєгчид єргєсний дараа асуудлыг хэлцэнэ. Хэрэв Канцлерт итгэл vзvvлэхгvй бол Ерєнхийлєгч єргєн дэвшvvлсэн хvний нэрийг шууд батламжилна. Тийн санал болгоод сонгох асуудлыг дєчин найман цагийн дотор шийдэх учиртай. Эл механизм Гvйцэтгэх эрх мэдлийг улс тєрийн аливаа сонирхолоос харьцангуй бие даасан байх бололцоог олгож байна.

·        Шинэ Канцлер сонгох буюу итгэл vзvvлэх асуудлыг шийдэж чадалгvй хугацаа алдсан явдал нь Ерєнхийлєгчид Бундестагийг тараах хуульзvйн vндэслэлийг олгоно[27].  Иймээс Гvйцэтгэх эрх мэдлийн институцийг сонгох, солих бvх асуудал Бундестагт улс тєрийн институцийн хувьд эрсдэл бий болгодог. Энэ нь “шvvмжлэж болно, харин огцруулах аюулгай” нєхцлийг vvсгэх агаад Гvйцэтгэх эрх мэдлийн байгууллагын бие даасан байдлыг хангахад тустай байдаг.

Энэ механизм нь Германы Холбоот Иргэн Улсын парламентын засаглалын загварыг тvvний сонгодог хэлбэр хэмээн тооцогдож асан Британы Вестминстерийн хэмээх засаглалын системээс гол ялгаруулж буй онцлог нь мєн.

Дvгнэлт

Дээр єгvvлсэн бvхнийг сийрvvлэн дараахь дvгнэлтийг хийж болох юм.

Ø     Германы тєрийн байгууллын хєгжил нь тvvхэн сонирхолтой зам мєрийг туулан ирсэн байна. Гурван vндсэн хууль гурвуул єєр єєр тєрийн байгууллын хэлбэрийг бататган тунхаглажээ.

Ø      1871-1918 оны Yндсэн хууль нь Эзэн хаант засаглалыг

Ø      1919-1933 оны Yндсэн хуулиар Ерєнхийлєгчийн засаглалыг

Ø      1949 оны Yндсэн хуулиар Парламентын засаглалыг тус тус сонгон байгуулжээ.

Германы vндсэн хуулийн байгууллын хєгжлийг авч vзэхийг зорьвол энэ гурван байгуулал дахь нийтлэг болон ялгаатай шинжийг онцлон судлах шаардлагатай юм.

Ø     Yндсэн хууль, тvvнд бататгасан нийгмийн байгуулал нь тухайн vеийн нийгмийн улс тєрийн зорилтын тусгал болон батлагдаж байгаа тал нийтлэг ажиглагдаж байна. Тухайлбал,

Ø      Кайзерын vндсэн хууль, тvvгээр тогтоосон тєрийн байгууллын гол зорилго бол тулгар нэгдсэн олон муж улсын ашиг сонирхолыг тэнцvvлж, vндэсний нэгдлийг хангах, холбооны засгийн газрыг бэхжvvлэхэд чиглэж байв.

Ø      Ваймарын vндсэн хууль, тvvгээр тогтоосон тєрийн байгууллын гол зорилго бол олон герман овог аймгийн нэгдлийг нэгэнт хангасан тул харин дотоодод ардчилалыг хєгжvvлэн нийгмийн анги бvлгийн ашиг сонирхолыг тэнцvvлэн бататгахад чиглэсэн байв.

Ø      1949 оны vндсэн хууль, тvvгээр тогтоосон тєрийн байгууллын гол зорилго бол урьдын алдаа сургамжийг харгалзан ардчиллыг цаашид бэхжvvлэн эрхзvйт, социаль, тєрийн зарчим дээр холбоот иргэн улсын байгууллыг бататгах замаар иргэний нийгмийг хєгжvvлэхэд чиглэжээ.

Ø     Тєрийн эрх мэдлийн хуваарьлалт нь тvvхэн цаг vед тавигдсан улс тєрийн зорилтыг шийдвэрлэх чиглэгджээ.

Ø      Кайзерын тєр улс тєрийн зорилгоо биелvvлэхийн тулд олон муж улсын ашиг сонирхолын тэнцвэрийг хангахад гол анхаарлаа хандуулж байлаа. Иймээс эрх мэдлийг муж улсын ашиг сонирхлыг илэрхийлсэн Бундесрат ба холбооны засгийн газрыг тєлєєлсєн Эзэн хаан, тvvний канцлер хоёрын харьцаанд хуваарьласан байна.

Ø      Ваймарын тєр улс тєрийн зорилгоо биелvvлэхийн тулд нийгмийн анги бvлгийн хоорондын ашиг сонирхолыг тэнцвэржvvлэхэд гол анхаарлаа хандуулж, тэдгээрийн тєлєєлєл болсон Рейхстаг болон РейхсЕрєнхийлєгчийн хооронд эрх мэдлийн цємийг хуваарьлажээ. Харамсалтай нь хуваарьлалт оновчгvй байсан тул завсраас ямар ч хяналтгvйгээр тєрийн эрхэд гарах магадлал бий болсон байна.

Ø      Холбооны тєрийн улс тєрийн зорилгоо биелvvлэхийн тулд анги бvлгийн ашиг сонирхлын тэнцвэртэй илэрхийллийн сацуу хууль тогтоох, гvйцэтгэх эрх мэдлийн хоорондын харилцан бие даасан, тэнцвэртэй, хяналттай байх мехаиизмыг бий болгоход голчлон анхаарчээ.

Ø     Сvvлийн 130 гаруй жил єєртєє таарах тєрийн байгууллын хэлбэрийг эрэн бэдрэх мэт явсан тvvхэн хєгжлийг vзвэл гурван vндсэн хуульд бататгасан тєрийн институц, тэдгээрийн эрх vvргийн зааг ялгаа, харилцан хамаарал зэрэг нь улам бvр тодорч, боловсронгуй болсоор иржээ.


ТАЙЛБАР

 



[1] Alfred Katz “Staatsrecht” Heidelberg 1991 S.36

[2] Anatole Mazour, John M.Peoples and Theodore K.Rabb (ed) "People and Nations; A World History" Harcourt Brace Jovanovich, Publisher 1988 p 532

[3] Anatole Mazour, John M.Peoples and Theodore K.Rabb (ed) "People and Nations; A World History" Harcourt Brace Jovanovich, Publisher 1988 p 537

[4]  Alfred Katz “Staatsrecht” Heidelberg 1991 S.36

[5]  Кайзерын Yндсэн хууль 5, 7 дугаар зvйл

[6]  Л.Єлзийсайхан "Парламент" Улаанбаатар 2001 он хуудас 22-23

[7]  Vaughn F.Bishop, J William Meszaros. “Comparing Nations; The developed and the developing world”. Toronto. 1980 з 52

[8]  Кайзерийн Yндсэн хууль 15 дугаар зvйл.

[9] Alfred Katz “Staatsrecht” Heidelberg 1991 S.36

[10] Anatole Mazour, John M.Peoples and Theodore K.Rabb (ed) "People and Nations; A World History" Harcourt Brace Jovanovich, Publisher 1988 p 678

[11]  Ваймарын Yндсэн хууль 43 дугаар зvйл

[12]  Ваймарын Yндсэн хууль 56 дугаар зvйл

[13]  Ваймарын Yндсэн хууль 69 дvгээр зvйл

[14]  Ваймарын Yндсэн хууль 74 дугаар зvйл

[15]  Ваймарын Yндсэн хууль 65 дугаар зvйл

[16]  Ваймарын Yндсэн хууль 42 дугаар зvйл

[17]  Ваймарын Yндсэн хууль 41 дvгээр зvйл

[18] Ваймарын Yндсэн хууль 45 дугаар зvйл

[19] Ваймарын Yндсэн хууль 53, 55 дугаар зvйл

[20]  Gernot Gutmann."The Intellectual Basis and Historcal Development of Social Market Economy"..Social Market Economy; An Economic System for Developing Countries. Winfried Jung (ed) Internationales Institut Konrad Adenauer Stiftung. Sankt Augustin 1991.  pp 13-33

[21]  Alfred Katz “Staatsrecht” Heidelberg 1991 S.132

[22]  Alfred Katz “Staatsrecht” Heidelberg 1991 S.157-158

[23] Германы Холбоот Иргэн Улсын Yндсэн Хууль 38-54 дvгээр зvйлийг vзнэ vv.

[24] Alfred Katz “Staatsrecht” Heidelberg 1991 S.177,  мєн Германы Холбоот Иргэн Улсын Yндсэн Хууль 50-53 дугаар зvйлийг vзнэ vv.

[25]  Германы Холбоот Иргэн Улсын Yндсэн Хууль 54 дvгээр зvйл

[26]  Германы Холбоот Иргэн Улсын Yндсэн Хууль 63, 64 дvгээр зvйл

[27] Германы Холбоот Иргэн Улсын Yндсэн Хууль 63, 68 дугаар зvйл, мєн  Л.Єлзийсайханю Парламент Улаанбаатар 2001 он хуудас 93 -ыг тус тус vзнэ vv.



*  National feeling буюу Национальное сознаные гэх vгийг ийн орчуулав. Тодорхой ард тvмэн, vндэстний оюуны соёлын хєгжил, онцлог бvхий нийгэм, улс тєр, эдийн засаг, ёс суртахуун, гоо зvй, гvн ухаан, шашний гэх мэт олон зvйл vзэл бодлын нийлбэр цогц мєн.

**  Zollverein хэмээх нь гаалийн нэгдэл хэмээх утгатай vг болно. Энэ нэгдэл нь 1834 оноос умард Германы ванлиг хоорондын арилжаа худалдааг зохицуулж єгсєн юм. Yvний vр дvнд тун богино хугацаанд германы угсааны бvх улсад аж vйлдвэржих явц эрчимтэй єрнєжээ. 

***  Kulturkampf хэмээх нь соёлын тэмцэл хэмээх vг болой. 1872 онд Герман улс Католик сvмийн тэргvvн Ромын Паптай харилцаагаа тасласан нь Эзэнт Гvрний бvрэлдхvvнд байсан Бавар тэргvvтэй ємнєд муж улсуудын дургvйцлийг хvргэсэн байна. Тэдгээрийн бухамдлыг сарниулахын тулд Соёлын тэмцэл хэмээх улс тєрийн том кампанит ажил зохион явуулсан байна.

***  Ландтаг гэдэг нь vгчилбэл нутгийн хурал хэмээх vг бєгєєд герман угсааны жижиг улсуудад эрх барьдаг чуулганы хэлбэрийг ийн нэрлэж байв. Єдгєє муж улсын хурлыг ийн нэрлэмой.

****  Республика гэх vгийг ийнхvv орчуулав. Энэ ухагдууныг иргэн улс хэмээн анх орчуулдаг байсан нь хааны засгийг сєргvvлж тавьсан утгаараа зvйтэй орчууулга байжээ. Цаашид дэлгэрvvлэн О.Машбат, Д.Мєнх-Очир "Бvгд найрамдах улс хийгээд Иргэн улс" Эрхзvй сэтгvvл 2001 оны No  дугаарт vзнэ vv.

*****  Ємнєх тайлбарыг vзнэ vv.

**** Soziale Marketschaft хэмээх нь “нийгмийн байримжаа бvхий зах зээлийн эдийн засаг” хэмээх агуулгатай болно. Эдийн засгийн хєгжлийн онцгой загвар хэмээн vзэх хандлага нэлээд дэлгэрнгvй vзэгддэг.  Дэлхийн хоёрдугаар дайны дараах Германы эдийн засгийн гайхамшгийн нууцыг нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засагт байна гэлцдэг. Энэ загварыг судлахад тэр vеийн Германы нийгэм эдийн засгийн байдлыг тухайлан vзэх шаардлагатай болно. Цаашид дэлгэрvvлэн Winfried Jung (ed) "Social Market Economy; An Economic System for Developing Countries" Internationales Institut Konrad Adenauer Stiftung. Academia Verlag Richarz. Sankt Augustin 1991 номыг vзнэ vv

***** Erste Kammer хэмээх vгийг махчилбал “нэгдvгээр тэнхим” орчуулж болох авч агуулгыг нь барьж “их тэнхим” хэмээв. Энэ vгийг Алфред Катцийн “Тєрийн эрхзvй” хэмээх сурах бичигт тvгээмэл хэрэглэсэн байх аж. Парламентын дээд доод тэнхим хэмээн уламжлалт байдлаар орчуулж болох авч нэгдvгээрт, германы судлаачид дээд доод хэмээн ярьдаггvй, хоёрдугаарт, тийнхvv ангилах нь тухайлан єдгєєгийн Германы тєрийн байгуулалд тєдийлєн зохистой бус ба йна. Тиймээс "их тэнхим", "бага тэнхим" хэмээн орчуулахыг илvvд vзэв.

****** Zweite Kammer ємнєх Erste Kammer хэмээх тайлбарыг vзнэ vv.

 

 

 

 

 

 

 

 

НОМЗYЙ

·        Die Verfassung des Deutschen Reiches (Kaiser Reichsverfassung). 1871-1918 Цаашид дэлгэрvvлэн Германы тvvхэн албан баримтын архивийн вебсайт:  http://www.documentArchiv.de/ksr/verfksr.html -аас vзнэ vv.

·        Die Verfassung des Deutschen Reiches (Weimarer Reichsverfassung) 1919-1933ю Вурцбургийн их сургуулийн номын сангийн олон улсын vндсэн хуулийн сангийн вебсайт; http://www.uni-wuerzburg.de/rechtsphilosophie/hdoc/wrv1919.html   -аас хайна уу.

·        Grundgesetz fuer die Bundesrepublik Deutschland. (Verfassung 1949.05.23) 4. Auflage. NomosVerlagsgesellschaft.  Baden-Badern. 1994

·        Alfred Katz. “Staatsrecht: Grundkurs im oeffentlichen Recht” C.F.Muller Juristischer Verlag. Heidelberg. 1991

·        Vaughn F.Bishop, J William Meszaros. “Comparing Nations; The developed and the developing world”. D.C.Heath and Company. Toronto. 1980

·        Winfried Jung (ed) "Social Market Economy; An Economic System for Developing Countries" Internationales Institut Konrad Adenauer Stiftung. Academia Verlag Richarz. Sankt Augustin 1991

·        Anatole G.Mazour, John M.Peoples and Theodore K. Rabb (ed) "People and Nations; A World History". Harcourt Brace Jovanovich Publisher 1988

·        Л.Єлзийсайхан. "Парламент". Улаанбаатар 2001 он.


"Эрхзvй Булан" руу
Гол хуудас руу