|
Р. Батхvv М ОНГОЛЫН ДАМПУУРЛЫН ХУУЛИНААС ОРХИГДСОН ХЭСЭГ МОРАТОРИУМЫН ТУХАЙ
I. Дампуурлын эрхзvйЗах зээлд амьдрах чадваргvй болсон аж ахуйн нэгжийг аль болох цагт нь татан буулгаж зах зээлийг цэвэрлэх, ингэснээрээ бусад vйлдвэрлэгчдэд, vйлчилгээ эрхлэгчдэд, зээл олгогчдод дахин дахин хохирол учруулахаас нь сэргийлэх шаардлага зах зээлийн тогтолцоонд ямагт тавигддаг бєгєєд энэ vйлдлийн хуулийн зохицуулалт дампуурлын хуулинд гол нь тусгагддаг. Нєгєє талаар, жаахан дэмжээд єгвєл буцаж зах зээлд байр сууриа олох чадвартай, хєл дээрээ босох магадлалтай, азгvйдэл болон бусад шалтгаанаар тvр зуурын хvндрэлд єртєєд байгаа аж ахуйн нэгжvvдийн яаравчлан татан буулгаж дуусгавар болгохын оронд дахин нэг боломж єгєх нь єртнєєс гадна зээл олгогчийн хувьд ч, мєн нийтийн эрх ашигт ч илvv тустай байдаг. Ийм ирээдvйтэй нэгжvvдийг бусад татан буулгахаас єєр аргагvй нэгжvvдээс ялгах, тэднийг аврах vйл явц мєн л дампуурлын хуулиар зохицуулагдана. Тэгэхээр дампуурлын эрхзvй нь тєлбєрийн чадваргvйд тооцогдсон буюу иймд єєрийгээ тооцсон, эсвэл ирээдvйд ийм болох єндєр магадлалтай аж ахуйн нэгжvvдээс аврах боломжтойг нь авар, аврах аргагvй бол татан буулгаж дуусгавар болго гэсэн гол шугам, дампуурлын vйл явцын vед, мєн татан буулгаж зээл олгогчийн авлагыг барагдуулах vед баримтлах журам дvрмийг vндсэндээ єєртєє агуулна.Дампуурлын хууль нь зээлдvvлэгчийн нэхэмжлэлийг барагдуулж тvvнийг хохиролгvй болгоход юуны тvрvvн чиглэнэ. Мєн дампуурлын эрхзvйн гол дvрvvд болох зээл олгогч, єртєн хоёрын эрх ашгийг тэнцвэртэй зєв зохицуулах шаардлагатай байдаг. Энэ бvхний хажуугаар нийтийн эрх ашгийг ч анхааралдаа авах хэрэгтэй. Дампуурлын эрхзvйн тухай бvхэлд нь ярина гэвэл дэндvv дэлгэрэнгvй сэдэв болох тул энд гагцхvv єртний байдал, тодруулбал єртний эрх ашгийг дампуурлын эрхзvйд хэрхэн хамгаалах тухай, бvр нарийсгавал єртний эрх ашгийг хамгаалдаг олон арга хэрэгслийн нэг тєлбєрийн хугацаа хойшлуулалт буюу хэвшсэн хэллэгээр мораториумын тухай дурьдая.
II. Дампуурал ба мораториум Дампуурал хэзээ нvvрлэх вэ гэвэл хамгийн энгийнээр болоод ерєнхийгєєр аль нэг аж ахуйн нэгж (єртєн) тєлєх ёстой єр ширээ заасан хугацаандаа тєлж чадахгvй болсон vед гэж хариулж болно. Єртний хувьд дампуурах болсон гол шалтгаан нь тєлбєрєє хугацаанд нь хийж чадаагvй, эсвэл чадахгvй нь тодорхой болсон явдал, иймд єртнийг хамгаалах хамгийн ойрын арга зам нь энэ тєлбєрийн хугацааг уртасгах явдал юм. Тєлбєрийн хугацаа уртасгахыг олон улсын нэршлээр мораториум гэнэ. Мораториумын эрхзvйн vр дагавар нь тєлбєрийн хугацаа уртассан хугацаанд, єєрєєр хэлбэл мораториумын vед тєлбєр хийгээгvйгээс болон хожимдож хийснээс vvдэлтэй хуулийн vр дагаварууд (нэхэмжлэл гаргах, торгууль, хvv тєлєх гэх мэт) єртєнд vйлчилдэггvйд оршино. Мораториумын хугацаанд єртєн нэг ёсны хуулийн хамгаалалтанд байна. Гэхдээ энэ хамгаалалт vнэ тєлбєргvй зvйл огтхон ч биш. Энэ хугацааны дотор (орон орны хуулинд мораториумын хугацааг нэгээс хэдэн сар хvртэл урт богино заасан байдаг) єртєн цаашид санхvvгийн ашигтай хэрхэн ажиллах тухай vйл ажиллагааны програм боловсруулах, тєлбєрийн чадваргvйдлээс гарахын тулд хийвэл зохих ажлуудын тєлєвлєгєє бэлтгэх, зээлдvvлэгчдийн нэхэмжлэлvvдийг хэрхэн барагдуулах тухай тєлєвлєгєє гаргах, ер нь товчхон хэлэхэд санхvvгийн хvнд байдлаас гарахын тулд юу хийхээ бодох, харуулах ёстой. Нєгєє талаар энэ хугацаа нь зээлдvvлэгчидтэйгээ ам хэлээ ололцох, тохиролцоо байгуулах бололцоо єртєнд олгож байгаа хэрэг бєгєєд дараа нь уг компани цааш нь ажиллагаагаа vргэлжлvvлэх эсэх, vргэлжлvvлбэл ямар єєрчлєлт орох, эсвэл эцсийн арга зам болох татан буулгах vйл явц эхлэх эсэх нь зээлдvvлэгчидтэйгээ зохицож чадсан эсэхээс хамаарна.
III. Мораториумын vндэслэл Дампуурлын эрхзvйд баримталдаг, олон улсад жишиг болсон vндсэн зарчмуудын хоёр нь реорганизаци ба дампуурлыг урьдчилан саатуулах зарчим юм. Тєлбєрийн хугацааг хойшлуулах тухай мораториум хэмээх эрхзvйн институци vнэндээ энэ хоёр зарчимд vндэслэдэг. Реорганизаци зарчим нь хэрэв боломжтой бол дампуурлын ирмэгт ирээд байгаа аж ахуйн нэгжийг аварч хєл дээр нь зогсоох, сэргээн босгох арга зам эрэлхийлэх хэрэгтэй гэсэн утгатай бол дампуурлыг урьдчилан саатуулах зарчим нь дампуурлын аюулыг аль болох эртхэн мэдэрч мэдэх гэсэн гол санаатай. Дампуурлын аюулыг эртхэн мэдэхийн тулд пvvс компанийг хянасан гадны хяналтаас гадна тухайн аж ахуйн нэгжийн удирдах тушаалтнуудыг мєн энэ тал дээр дэмжих, тvлхэх хэрэгтэй байдаг. Ийн тєлбєрийн хугацааг автоматаар хойшлуулах, зээлдvvлэгчидтэй тохиролцоо байгуулах гэх мэтийн арга замуудаар аж ахуйн нэгжийг урамшуулж, дампуурлын шинж илэрсэн даруйд мэдэгдвэл тухайн єртєн байгууллагат ашигтай байхаар хуулийн зохицуулалт хийдэг. Yнэндээ дампуурлаа мэдэгдлээ гээд тэр компанид ямарч ашиггvй байвал дампуурлаа мэдэгдэх гэж чармайхгvй, харин тєлбєрийн чадваргvйдлээ нууж, энэ хvндрэлээс чимээгvйхэн гарчихыг эрмэлзэх болно. Yvний улмаас тэр vед авлагаа авах нь нэгэнт эргэлзээтэй болсон тvрvvчийн зээлдvvлэгчдээс гадна тухайн компанийн санхvvгийн байдалд итгэсэн дараагийн зээлдvvлэгчид ч аюулд учрах єндєр магадлалтай. Мєнєєх дампуурч буй компани санхvvгийн хvндрэлээс гарахын тулд дараа дараагийн зээл авна, тэгэхдээ мэдээж єєрийн эдийн засгийн vнэн байдлаа шинэ зээл олгогчиддоо барагтай л бол хэлэхгvй. Ийм байдал vvсгэж vйл явдлыг улам хурцатгахгvйн тулд хууль єртєн ба зээлдvvлэгчийн хоорондох харьцаанд оролцох хэрэгтэй, энэ оролцоо дампуурлын хуульзvйгээр дамжиж хийгддэг, оролцохдоо маш уян хатан байх шаардлагатай. Ганц татан буулгалтаар зэвсэглээд єртнийг ч, зээлдvvлэгчийг ч, цаашилбал нийтийн эрх ашгийг ч хамгаалж чадахгvй.Дампууралд єртсєн аж ахуйн нэгжийг татан буулгах нь зээлдvvлэгчийн хувьд ч хамгийн сайн хувилбар ердєє биш. Татан буулгасны дараа зээлдvvлэгч нэхэмжлэлийнхээ хариуд vнэндээ юу ч хvртэхгvй байх нь олонтаа. Ихэнх тохиолдолд дампуурсан компанийн vлдсэн хєрєнгє нь нийт єр ширээ дарж хvрдэггvй. Зээлдvvлэгч нэхэмжилсэн авлагынхаа нэг хэсгийг авч магадгvй (ховорхон азтай тохиолдолд бvхлээр нь), гэхдээ авлаа ч vvнийгээ гагцхvv урт хугацааны дараа л авах боломжтой, учир нь татан буулгах vйл явц нэлээд хугацаа шаарддаг. Тэгэхээр зээлдvvлэгчийн хувьд дампууралд єртсєн єртнийг татан буулгаж vлдсэн хєрєнгийг нь заруулж авлагаа барагдуулахыг шамдахын оронд тvvнд дахин нэг боломж олгож, хугацааг сунгах, авлагынхаа зарим хэсгээс татгалзах, єртєнтэй тохиролцох гэх мэт арга хэрэглэх нь бодит байдал дээр єєрт нь илvv ашигтай байдаг байна. Нєгєє талаар, хэдийгээр дампуурлын эрхзvйд зээлдvvлэгчийн эрх ашиг тэргvvн эгнээнд тавигддаг боловч зээлдvvлэгчйин явцуу эрх ашгиас гаживал зохих vе элбэг байдаг. Дампууралд єртсєн байгууллагыг татан буулгаснаар нийт эдийн засагт муугаар нєлєєлєх, ажлын байрууд алдагдах гэх мэтээр нийтийн эрх ашиг хохирох нь бий. Зээлдvvлэгчийн зєрvvд муйхар зан, явцуу эрх ашгийг нийтийн эрх ашгийн тулд (магадгvй бас єєрийнх нь сайн сайхны тєлєє) хязгаарлах шаардлагатай байдаг ажээ. Єртний эрх ашгийг хамгаалдаг мораториум нь єнгєц харахад єртний тусын тулд vйлчилж буй мэт боловч цаана нь нийтийн эрх ашиг, мєн зээлдvvлэгчийн эрх ашиг ч бий. Доор зарим гадаад орнуудын дампуурлын эрхзvйд тєлбєрийн хугацаа хойшлуулалтыг, мєн зээлдvvлэгч ба єртний тохиролцоог хэрхэн зохицуулсныг товч танилцуулая. Эрхзvйн гурван том гэрбvлийг сонгон авч гол эрхзvйн системийнх нь хуулиудаар тэднийг тєлєєлvvлэв.
IV. Бэсрэг эрхзvйн харьцуулалт Германы эрхзvйн гэрбvл a) Герман улсад 1999 оны 1 дvгээр сарын 1-нээс хvчин тєгєлдєр Тєлбєрийн чадваргvйдлийн тухай хууль зохицох vйл явц болон татан буулгах vйл явцыг єєртєє агуулдаг. Энэхvv нэгдмэл хуулиас ємнє Дампуурлын хууль ба Зохицох дэг журам vйлчилж байв. Зохицох vйл явцын дагуу хэрэв єртєн нэг жилээс дээш (дээд тал нь бvтэн хагас жил) тєлбєр хийх хугацааны сунгалт авахаар зоривол vvний тулд зээлдvvлэгчдийн нийт шаардлагын дор хаяж 35%-ийг барагдуулах vvрэг хvлээх ёстой бєгєєд энэ тоог 40% хvртэл єсгєж болно. Тєлєх ёстой нэхэмжлэлийн минимум хэсгийн тухай энэ шаардлага нь германы зохицох vйл явцуудад vлэмж саад тотгор болж байжээ, vvний улмаас бодит байдал дээр зохицох vйл явц жинхнээрээ эхлэх нь маш ховор байв (70 мянган дампуурлын хэргээс 6 мянган тохиолдолд зохицолт хvсцгээсэн бєгєєд vvнээс ердєє л 93 тохиолдолд нь зохицох vйл явц бодитоор эхэлсэн тухай мэдээлцгээсэн ажээ). Энэ тоон баримт нь тєлбєрийн чадваргvйдлийн тухай хуулийг шинэчлэх хэрэгтэй, тvvнийг зээлдvvлэгчидтэй хийх зохицол vvсгэхэд, мєн аж ахуйн нэгжvvдийг сэргээн босгох vйл хэрэгт нєлєєлж чадахуйц хууль болгож шинэчлэх шаардлагатай гэсэн германы хууль тогтоогчдын бодол, баримтлалыг бататгасан олон хvчин зvйлсийн нэг нь болжээ. Ийнхvv 1999 оноос хvчин тєгєлдєр тєлбєрийн чадваргvйдлийн зохицуулалтанд дампуурлын болон зохицолтын vйл явцыг нэгтгэсэн байна. Тєлбєрийн чадваргvйдлийн хуулийн шинэчлэлтийн зорилго нь хєрєнгийн дутагдлыг минимум хэмжээнд хvртэл багасгахыг зорих, аж ахуйн нэгжvvдийн татан буулгалтуудыг саатуулах, мєн тvvнчлэн шvvхээс гадуурхи зохицолтуудыг, vйл явцуудыг эн тэргvvнд тавих явдал байжээ. Нэгдмэл хуулийн дагуух vйл явцын явцад нэхэмжлэлvvдийг барагдуулах талаар тєлбєрийн чадваргvйдлийн тєлєвлєгєє гэгчийг бэлтгэнэ. Энэ нь vнэндээ ємнє нь хvчинтэй байсан зохицох vйл явцыг орлож байгаа хэрэг аж. Тєлбєрийн чадваргvйдлийн тєлєвлєгєєг єртнєєс гадна зээлдvvлэгчдийн тєлєєлєгч ч бэлтгэж болно, мєн зээлдvvлэгчдийн хурал татан буулгагчийг хурлаас тодорхойлсон зорилгуудыг биелvvлэх vvднээс тєлєвлєгєє бэлтгэх ажилд итгэмжилж болно. Тєлєвлєгєє нь єєрчлєн байгуулалтыг, єєрєєр хэлбэл бодож боловсруулсан, єєрєє єєрийгээ цэгцлэх бололцоог компаниудад олгоно. Тєлбєрийн чадваргvйдлийн тєлєвлєгєєний амьдрал, туршлага дээрх зорилго нь аж ахуйн нэгжvvд єєрєє єєрсдийгээ эмхэлж цэгцлэх, тэгэхээр гаднынхан тэднийг татан буулгах шаардлага гаргахгvй байх явдал аж. Тєлєвлєгєє нь татан буулгагч шvvх, мєн зээлдvvлэгчд тvvнийг хvлээж авсан тохиолдолд л хvчинтэй. Адилхан эрхзvйн байдалтай, ашиг сонирхолтой зээлдvvлэгчдийг нэг ангид оруулаад, анги тус бvрт тєлєвлєгєєг хэлэцvvлэх хэрэгтэй, хэрэв анги болгон тєлєвлєгєєг хvлээж авсан шийдвэр гаргавал (энгийн олонхийн саналаар) уг тєлєвлєгєє хvчин тєгєлдєр. Ангиуд хэрхэн vvсгэх нь олонхи бvрдvvлэх нэг ёсны стратегийн асуудал болдог аж. Тєлєвлєгєєн дээр єєр єєр єдєр цагт шийдвэр гаргацгаах бєгєєд энэхvv єдєр цагийг шvvх тогтооно. б) Австрийн дампуурлын эрхзvйд урьдчилсан vйл явц хэмээх нэгэн хэсэг байдаг ба vvний зорилго нь аж ахуйн нэгжийг хєл дээр нь босгох, тєлбєрийн чадварыг нь сэргээх явдал юм. Энэ vйл явцыг эхлvvлэхэд ерєнхий (тєлбєрийн чадваргvй байдлын тодорхойлолт, vйл явц эхлvvлэх тухай хvсэлт) болон онцгой нєхцлvvдийг биелvvлэх шаардлагатай. Онцгой нєхцєл гэдэг нь энэ vйл явцыг явуулснаар єртний хувьд цаашдын vйл ажиллагаагаа vргэлжлvvлэхэд хэрэгтэй эд материал олж авах нь бусад арга замаар тэмцсэнээс хялбар байх ёстой гэсэн vг. Єртєн хvсэлтэндээ хєл дээр нь босгож чадна гэж найдаж буй тэдгээр арга зам, vйлvvдийг тодорхой тоочин бичнэ. Бусад зvйлvvдийн хувьд энэ vйл явц дампуурлын vйл явцын жишгээр явагддаг ажээ. Шvvх vйл явцыг тогтоолоор эхлvvлж, тvр зуурын хєрєнгє хянагч болон зээлдvvлэгчдийн тєлєєлєгч, зєвлєлгєє єгєх байгууллагыг зааж єгнє. Тєлєвлєсєн арга замуудыг хэрэгжvvлснээр тєлбєрийн чадвар сэргээгдэх бодит боломж vнэхээр бий эсэхийг шvvх шалгах ёстой. Шvvх нэгэн цуглаан зарлах бєгєєд хэрэг тvvнд хамаатай бvх этгээдийг оролцуулсан уг цуглаан дээр тєлєх хугацааг хойшлуулах эсэх тухай асуудал дээр шийдвэр гаргацгаана. Оролцогчид шаардлагатай гэж vзсэн арга зам, vйлдлvvдийг нарийвчлан хэлэлцэж зохицох ба ингэхдээ тухайн арга зам амжилтгvй болж тєлбєрийн чадваргvйдэл нvvрлэсэн тохиолдолд хэн нэг нь уг тохиролцоонд гарын vсэг зурсан зээлдvvлэгчдийн нэхэмжлэлийг нь барагдуулах vvрэг єєртєє хvлээх эсэхийг онцгой анхаарах хэрэгтэй. Тохиролцоонд гарын vсэг зураагvй зээлдvvлэгчдийн шаардлагууд бvрэн хэмжээгээрээ, анхны тєлж барагдуулах хугацаа нь єєрчлєгдєлгvй хэвээр vлдэнэ. Хэрэв тохиролцоо байгуулснаас хойш 5 жилийн дотор єртєн ямар нэг vр дvн vзvvлж чадахгvй байвал зээлдvvлэгчийн буюу єртний хvсэлтээр урьдчилсан vйл явц дампуурлын vйл явц болж хувирна. Дампуурлын vйл явц єртний хvсэлтээр явагдана. Зохицох тєсєл болон эд хєрєнгийн мэдvvлгийг хvсэлтэндээ хавсаргах хэрэгтэй. Зохицох тєслийн агуулгыг хууль тодорхойлсон байдаг: зохицолтод хамрагдах зээлдvvлэгчдийн хvрээг тодорхойлох ба єртєн эдгээр зээлдvvлэгчдийн шаардлагуудын 40%-ийг нэг жилийн дотор, эсвэл 50%-ийг бvтэн хагас жилийн дотор тєлж барагдуулна гэсэн vvрэг хvлээх ёстой. Хэрэв єртєн дээр тодорхойлсноос (50%) илvv хэмжээний шаардлагуудыг барагдуулах vvрэг авбал дээд тал нь 2 жилийн тєлбєр хойшлуулалт хvсч болно. Зохицолтонд хамрагдаагvй зээлдvvлэгчдийн шаардлагуудыг єртєн байгууллага бvрэн барагдуулахаа хариуцах ёстой. Шvvх хавсаргаж ирvvлсэн бичиг цаасны агуулгын vндсэн дээр шийдвэр гаргана. Зохицолтыг хvлээн авахад бvх зохицолтонд хамрагдаж бvртгэгдсэн нэхэмжлэлvvдийн дєрєвний гурвыг бvрдvvлэгчдийн санал, мєн хvрэлцэн ирсэн зээлдvvлэгчдийн тал хувийнх нь зєвшєєрсєн санал хэрэгтэй. Гагцхvv хуулинд заасан тохиолдлуудад л зохицолтыг батлахгvй байж болох ба бусад тохиолдлуудад зохицолтыг шvvх батлах ёстой. Батлагдсан зохицолтын нэгэн чухал эрхзvйн vр дагавар нь зохицолтонд заасан хугацааны дотор хохирол тєлvvлэхээр болон хохирол арилгуулахаар єртнийг тулгах аргагvй, ийм хvсэлт гаргагч зээлдvvлэгч єєрєє тэрхvv зохицолтыг байгуулахад оролцоогvй байсан ч хохиролоо арилгуулахыг буюу тєлvvлэхийг єртнєєс шаардах эрхгvй.Хэрэв єртєн тохиролцоонд зааснаас єєрєєр vйлдвэл мораториум тасрах бєгєєд бvх нэхэмжлэл тэр дор нь биелvvлэх ёстой болж хувирна. Татан буулгах vйл явцын vед бичиг баримтын шалгалт шинжилгээнээс гадна биечлэн оролцох, холбоо тогтоох явдлууд том vvрэгтэй. Шvvхээс зарласан уулзалтанд шvvгч нь єртєн ба зээлдvvлэгчийн хоорондох холбогчийн дvрийг гvйцэтгэж, талуудыг тохиролцоонд хvргэхийг чармайна. Шvvгч ямар нэгэн формаль тохиролцоогvйгээр тєлбєр хойшлуулт vvсгэж чадах тохиолдол элбэг. Энэ vйл хэргийг протоколд тэмдэглэн vлдээх бєгєєд тєлбєр тєлєх шинэ хугацаа vр дvнгvй єнгєрсєн тохиолдолд энгийн мэдvvлгийн vндсэн дээр шvvгч дахин уулзалт зарлаж, мєн л тохиролцох арга замыг сvвэгчилнэ. Хэрэв татан буулгах бvх нєхцлvvд бvрдсэн байвал, тэгээд дараагийн тєлбєр хойшлуулалт єгєх аргагvй бол шvvгч татан буулгах тухай тогтоол гаргана. Хэрэв татан буулгах vйл явцын vед талууд зохицол байгуулвал уг vйл явцыг зогсоож болно. Ромын эрхзvйн гэрбvл Франц улсад тєлбєрийн чадваргvйдлийн vйл явцууд цєм шvvхийн vйл явцууд, шvvх эдгээр vйл явцуудыг эхэлж, vргэлжлvvлнэ, мєн эдгээр vйл явцуудыг шvvх тvр буюу бvрмєсєн зогсоож болно. Тєлбєрийн чадваргvйдлийн ємнєх ба дараах vйл явцууд хоорондоо маш ялгаатай. Тєлбєрийн чадваргvйдлийн ємнє аж ахуйн нэгж санхvvгийн хvндрэлvvдтэй тулгарч мэдэх бєгєєд энэ vед шvvх хоёр vйл явцын аль нэгийг сонгоно: эхнийхийг нь анхааруулах vйл явц гэх ба энд шvvхийн хийх ажил гол тєлєв мэдээлэл цуглуулахад чиглэнэ. Нєгєє vйл явцыг нь харилцан тохиролцоо хэмээдэг. Энэ vйл явцыг шvvх єєрєє эхлэхгvй, харин єртєн хvсч болно. Yйл явцын зорилго нь зээлдvvлэгч ба єртний хооронд шvvхээс гадуур тохиролцоо бий болгох явдал аж. Гаргасан хvсэлтийн vндсэн дээр шvvхийн ерєнхийлэгч vйл явцыг эхлvvлэхийг шийдэх бєгєєд нэгэн зуучлагч томилдог, энэ зуучлагч нь талуудын хооронд тохиролцоо бий болгохын тулд єєрєєсєє хамаарах бvхнийг хийнэ. Нэгэн санхvvгийн мораториумтай холбоотойгоор єртєн болон зээлдvvлэгч харилцан гарын vсэг зурсан гэрээ байгуулах нь гол зорилго юм. Гэрээг 3-4 сарын дотор байгуулах хэрэгтэй. Гэрээ байгуулсны дараа уг гэрээг гарын vсгээ зурж ёс тєгєлдєр болгохыг шvvхийн ерєнхийлєгчєєс хvсдэг заншил тогтсон ажээ. Хэрэв єртєн гарын vсгээ зурсан гэрээнд зааснаар гvйцэтгэхгvй байвал шvvх гэрээг хvчингvй болгоно. Энэ нь, єєр ямарч баталгаа шаардалгvйгээр єртєн vнэн хэрэгтээ тєлбєрийн чадваргvй болжээ гэсэн vг аж.Энэ бvхний хажуугаар єртний эсрэг тусдаа vйл явц эхлэх боломж ч бий, харин єр тєлбєрєє барагдуулахад тєлбєрийн хугацааг хойшлуулж єгєхийг шvvхээс хvсэх эрх єртєнд ямагт байна. Францын хуулинд хоёр тєрлийн тєлбєрийн чадваргvйдлийн vйл явц байдаг, нэг vйл явцынх нь зорилго нь татан буулгалт бол нєгєєгийнх нь єєрчлєн байгуулалт юм. Энэ хоёрын аль нь явагдах вэ гэдгийг шvvх шийдвэрлэнэ. Тэгэхээр энд зээлдvvлэгчид тухайн байгууллагыг татан буулгах уу, эсвэл сэргээн босгох уу гэдгийг нэгэнт шийдэхгvй ажээ, эндээс харахад єртєн ба зээлдvvлэгчийн хоорондох тохиролцооны тухай цаашид ярьж болохгvй нь ойлгогдож байна. Энэ хэсэгт аж ахуйн нэгжийн ажиллах чадварыг барьж vлдээх, ажлын байруудыг хадгалж vлдээхийг чармайх агаад єр тєлбєрийг барагдуулах нь хоёрдугаарт тавигдах зорилт аж. Шvvх єєрт байгаа мэдээлэл, баримтанд vндэслэн тухайн байгууллага єєрчлєн байгуулалтын, эсвэл vнэлгээний замаар аврагдаж чадах эсэхийг шийднэ. Єєрчлєн байгуулалтын хэсэгт vйл ажиллагаагаа vргэлжлvvлэх, эсвэл єєрчлєн байгуулах, эсвэл зарах тєлєвлєгєєг бэлтгэж болно. Yргэлжлvvлэх тєлєвлєгєє нь тєлбєр хийх хугацаануудыг єєрчлєх, мєн єр ширийг багасгах (зээлдvvлэгчдээс зарим нэхэмжлэлээсээ татгалзахыг хvсэх) гэх мэтийг агуулна. Зээлдvvлэгчид єрний хэмжээ багасгалтыг эсэргvvцэж болно, харин тєлбєрийн хугацааг хойшлуулсан тохиолдолд шvvх тэдний хvлээж авснаас илvv урт хугацаа тогтоох эрхтэй. Шvvх тєлєвлєгєєг єртний энэ тєлєвлєгєєг зєвхєн хvлээж авсан зээлдvvлэгчдийн хувьд хvчинтэй байхаар батлах бєгєєд харин тєлєвлєгєєг хэрэгжvvлэх хугацааны тухайд зээлдvvлэгчид санал хурааж шийдэхгvй (германы хуулинд зээлдvvлэгчид ингэж шийддэг), vvнийг шvvх чєлєєтэй тогтоож болно, гэхдээ энэ хугацаа 10 жилээс урт байж болохгvй. Энэ хугацааны дотор тєлєвлєгєєг хvлээн зєвшєєрсєн цагаас ємнє зээлдvvлэгч болж бvртгэгдсэн этгээдийн хожмын арга хэмжээг (энэ арга хэмжээ гэдэг нь зээлдvvлэгч авлагаа авах гэж хэрэглэсэн арга замууд, тухайлбал шvvхэд нэхэмжлэл гаргах, єртний эд хєрєнгийг барьцаалах гэх мэт болно) шvvх vл зєвшєєрнє. Хэрэв єртєн єєрийн хvлээснээ биелvvлж чадахгvй байвал хэн нэгний хvсэлтээр ч юм уу, эсвэл албанаас тvvний эсрэг шинэ vйл явц эхэлж болно.Францын шvvхvvдээс эхэлсэн vйл явцуудын 90% нь татан буулгалт байдаг, гэхдээ єєрчлєн байгуулах vйл явц ч чухал vvрэг гvйцэтгэдэг. Учир нь энэ vйл явцыг ерєнхийдєє тєлбєрийн чадваргvй хамгийн том аж ахуйн нэгжvvд дээр явуулдаг бєгєєд эдгээр байгууллагууд нь асар их хэмжээний эд хєрєнгєтэй байх ба тэднийг татан буулгах нь бусад байгууллагууд, банкууд, мєн ажилчдынх нь хувьд том хvндрэл учруулахаар байдаг. Английн эрхзvйн гэр бvл Английн эрхзvй реорганизацийн ба татан буулгах зорилго бvхий vйл явцуудыг уламжлал ёсоор бие биенээс нь ялгадаггvй. Хэдийгээр тусад нь ялгасан зохицуулалт байхгvй боловч vйл явцын заалт, журмуудын дунд єртєн, зээлдvvлэгч хоёр тохиролцоо vvсгэх боломж єргєн дэлгэр єгєгдсєн байдаг. Тохиролцоо байгуулахтай холбоотой дvрэм журмуудыг Компанийн хууль ба Дампуурлын хууль агуулна. Компанийн хууль тохиролцоо байгуулах vйл явцыг (scheme of arrangement) зохицуулж байхад Дампуурлын хуулинд энэ хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу єртєн ба зээлдvvлэгч хоёрын хоорондох тохиролцоог татан буулгагч эрэлхийлж, эхэлж болдог байна. Компанийн хуулинд заасан сайн дурын тохиролцооны зорилго нь єртєн ба зээлдvvлэгчийн хооронд зохицол, тохиролцоо бий болгох явдал юм. 1986 оноос сайн дурын тохиролцоо байгуулах vйл явцыг энгийн болоод тvргэн шуурхай болгох vvднээс ийм тохиролцоог шvvхээр заавал зєвшєєрvvлэх шаардлагагvй, харин тvvнийг шvvхэд зvгээр мэдэгдэхэд л хангалттай болгожээ. Тохиролцоо байгуулахад чиглэсэн хvсэлтийг єртэй аж ахуйн нэгжийн удирдах тушаалтан, эсвэл захиргааны байгууллагаас нэр цохсон этгээд шvvхэд ирvvлж болно. Сайн дурын тохиролцооны тєлєвлєгєєг тусгай мэргэшлийн шаардлагуудыг хангасан "insolvensy practitioner" хэмээх этгээд бэлтгэх бєгєєд тvvнийг vйл явцын эхэн vед шvvх томилдог.Шvvх єртєн байгууллагын гишvvд болон тэдний зээлдvvлэгчдийн уулзалтыг зохион байгуулж, энэ уулзалтан дээр гишvvд ба зээлдvvлэгчид тус тусдаа хуралдаж, санал хураана. Тєлєвлєгєєг хvлээж авахад зээлдvvлэгчдийн 75%-ийн санал хэрэгтэй. Олонхи болсон зээлдvvлэгчдийн шийдвэр нь нийт зээлдvvлэгчдийн хувьд хvчин тєгєлдєр байна. Хvлээж авсан тєлєвлєгєєний хэрэгжvvлэлтийг supervisor хэмээх мэргэшсэн хvн хянадаг. Талууд administration orders"-ийн дагуу тохиролцоо байгуулж болно. Аdministration orders-ийн vед талууд бус, харин хууль юу хийх хэрэгтэйг зааж єгдєг. Энэ vйл явцыг тодорхой нєхцлvvд бvрэлдсэн тохиолдолд, компанийг бvхэлд нь, эсвэл нэг хэсгийг нь аврах зорилгоор шvvх эхлvvлж болно. Тухайн компани єр ширээ барагдуулж чадахгvй, эсвэл ирээдvйд тєлбєрийн чадваргvй болно гэдэгт шvvх бат итгэлтэй болсон байх хэрэгтэй. Мєн vйл явцын vр дvнд аль нэг зорилго (єєрєєр хэлбэл компанийн ядаж нэг хэсэг нь хэвийн ажиллах бололцоо бий эсэх, эсвэл єртєн ба зээлдvvлэгчийн хооронд тохиролцоо байгуулах боломж байгаа эсэх) биелэх vv гэдгийг эргэцvvлэх ёстой.Компанийн хєрєнгийн тооллого хийх ба тєлєвлєгєє бэлтгэх 3 сарын хугацаанд хуулийн дагуу автоматаар тєлбєр тєлєх хугацаа хойшилдог. Зээлдvvлэгчид тєлєвлєгєєг хэлэлцээд тvvнийг хvлээж авч болно, хvлээж авахгvй байж болно, эсвэл єєрчлєлт хийхийг шаардаж болно. Yйл явц энэ хэсэгтээ сайн дурын тохиролцооны vйл явцын дvрэм журмуудтай олон талаараа тєстэй. Administration orders-ийн нэг зорилго нь сайн дурын тохиролцоонд хvрэх явдал байж болно, нєгєє талаар сайн дурын тохиролцоогоор хvлээж авсан тєлєвлєгєєний хэрэгжилтийг хянагч supervisor administration orders гаргуулахыг хvсч болно, ийн хоёр vйл явц хоорондоо нягт холбоотой байдаг ажээ Англи эрхзvйд шvvгч ихэд vvрэг рольтой байдаг, тухайлбал мораториум єгєх эсэх тухай асуудал дээр тvvний жинлэн эргэцvvлж єєрєє шийдэх эрх мэдэл нь єргєн хvрээтэй. Тохиролцоо нь дангаараа vнэт зvйл хараахан биш, гагцхvv доторх заалтуудыг нь биелvvлсэн тохиолдолд л ийм юм болж хувирна.Монголын дампуурлын хуулинд Монголын дампуурлын хуулинд тєлбєрийн хугацааг хойшлуулах буюу тохиролцоо гэсэн ойлголтууд байхгvй, энэ тухай дампуурлын хуулинд дурьдсан бусад хуулиудад ч заагдаагvй. Гэхдээ мэдээж хэрэг, єртнийг хамгаалах асуудал орхигдсонгvй. Энэ нь дампуурлын vйл явц эхэлсний дараа шvvхэ& |