C.Northcote Parkinson

Богиносгосон жагсаалт
буюу сонгох зарчмууд

Орчин vед захиргааны салбарт ч, бизнесийн амьдралд ч тогтмол гардаг асуудал бол ажиллах хvн сонгох явдал билээ. Паркинсон хууль хайр найргvй vйлчилж буй vед шинэ шинэ ажилд томилолтуудыг байнга хийх хэрэгтэй болдог; хvсэлт гаргагчдын дотроос хамгийн тохиромжтой хvнийг хэрхэн сонгох вэ гэдэг ганц асуулт л энд байна. Сонголт хайхад чиг баримжаа єгдєг зарчмуудыг тодорхойлохын ємнє дээр vед хэрэглэж байсан, єнєєдєр ч хэрэглэгдэж байгаа vйл явцуудыг тус тусад нь авч vзье.
Дээр vеийн, ямар нэгэн хэмжээгээр эдvгээ ч хэрэглэгдэж буй vйл явцуудыг хоёр гол бvлэгт хувааж болно: брит ба хятад. Єнєєдєр моод болоод байгаа vйл явцуудаас ядаж л уян хатан байсан нь тодорхой учир эдгээр vйл явцуудыг аль алийг нь ул суурьтай судалбал зохилтой.
(Хуучин) брит vйл явц ярилцлага дээр vндэслэж байв: хvсэлт гаргагч хэн болохоо, юу болохоо тайлагнах хэрэгтэй байжээ. Тэрбээр нэгэн махоган ширээ тойрон суусан ахмад насны эрхмvvдтэй нvvр тулах бєгєєд цаадуул нь шууд л нэрийг нь асууж эхэлнэ. Нэр дэвшигч "Жон Сеймаур" гэж хариулсан гэж саная. Тэгэхэд нь ноёдын нэг нь "Сомерсетын хан хvvтэй хамаатан уу?" гэж асууна. "Yгvй, ноёнтон" гэж хариулсан болог. Энэ тохиолдолд єєр нэгэн нoён дуугарч: "Тэгвэл магадгvй ватминстерийн хамба ламын хамаатан уу?" Хэрэв дахиад л "Yгvй, ноёнтоон" гэж хариулсан бол гуравдахь хvн эргэлзэнгvйгээр "Тэгээд хэний хамаатан болж байна?" гэж асууна. Хэрэв хvсэлт гаргагч энэ асуултанд "Аав маань Чирсайдад загасны худалдаачин" гэж хариулбал ярилцлага vнэн хэрэгтээ дуусгавар болдог байлаа. Шалгалтын хорооны гишvvд утга учир дvvрэн харц солилцоод нэг нь товч дарахад нєгєєх нь хаалгачид хандан "Энэ хvнийг гарга" хэмээнэ. Ийнхvv нэрсийн жагсаалт дотроос нэгийг нь цааш илvv дутуу юмгvйгээр хасчихаж бvрэн болдог байжээ. Дараагийн орж ирсэн хvн сефтон гvнгийн ач дvv, Хенри Молинеу байсан гэж бодьё; дараа нь Жорж Ховард гарч ирэн норфолкын хан хvvгийн ач болох нь батлагдах хvртэл тvvний магадлал тун сайн байх ажээ. Нэгэн баронетын гуравдугаар хvvгийн шаардлага-эрхийг єєр нэгэн викомтегийн хоёрдугаар, гэхдээ хууль бус хvvгийнхтэй харьцуулах хэрэгтэй болох хvртэл хороонд хvнд бэрхшээлийг гэтлэх шаардлага vнэхээр байдаггvй байв. Гэвч энэ тохиолдолд ч тэдэнд зєвлєгєє єгєгч байсан: энэ нь эрэмбэ дарааллын ном юм. Ингээд л сонгоцгоож байсан бєгєєд vргэлж ихэд сайн vр дvнтэй явж байлаа.
Энэхvv (хуучин) брит vйл явцын тэнгисийн хурандаагийн албанд хэрэглэгдэж байсан хувилбар нь гагцхvv хаалттай шинжээрээ л ємнєхєєс ялгарч байв. Тэнгисийн цэргийн хороонд нэр алдарт хамаатны холбоо нєлєєлдєггvй байжээ. Тэд албаны хэлхээ холбоог тодруулахыг чармайдаг байлаа. Идеал хvсэлт гаргагч хоёрдахь асуултанд дараах маягаар хариулна: "Тийм ээ, Паркер хурандаа миний авга ах. Аав маань Фолей ахмад, євєє Фолей маань усан онгоцны цувааны ахмад. Ээжийн минь эцэг Харди тэнгисийн цэргийн дэслэгч байсан. Харди авга ах маань фригеит (бусад онгоцыг хамгаалах зорилготой, жижиг, хурдан онгоц) онгоцны ахмад. Миний хамгийн том ах эзэн хааны тэнгисийн цэрэгт дэслэгч, хоёрдахь ах маань Дартмоуфад цэргийн сургуулийн сурагч, хамгийн бага дvv маань усан цэргийн хувцас ємсдєг". "Аа!" хэмээн энэ бvгдийг сонссон ахмад хурандаа дуугарна. "Тэгээд тэнгисийн цэргийн албанд орьё гэсэн бодол яаж тєрєв?" Энэ асуултанд хvсэлт гаргагч юу гэж хариулсан нь бараг л хамаагvй: тэнд байсан бичиг хэрэг хєтлєгч боломжийн хэмээн нэрнийх нь хажууд хэдийнээ тэмдэглэчихсэн байна. Хэрэв яг адилхан боломжийн хvнээс нэгийг нь сонгох хэрэгтэй болсон бол хорооны аль нэг гишvvн гэнэтхэн "Ямар дугаартай таксигаар ирсэн?" гэж асууна. "Автобусаар ирсэн" гэж хариулсныг дор нь гаргах ба шударга зан гарган "мэдэхгvй" гэж хариулсныг нь буцааж, харин "2351" гэж (худал) хэлснийг нь тvргэн сэтгэхvйтэй хvvхэд хэмээн шууд хvлээж авна. Энэ арга ихэнхдээ гялалзсан амжилттай явж байлаа.
Ардчилсан улсад илvv тохирох (шинэ) брит vйл явц арванесдvгээр зууны сvvлээр vvсчээ. Сонгох хороо "Ямар сургуульд явж байсан бэ?" хэмээн хурдан асуух бєгєєд хvлээж авч болох хариултууд тухайн байдлаас хамааран Харроу, Хайлибюри, эсвэл Регби байв. Дараагийн асуулт ямар ч тохиолдолд "Юу тоглодог вэ?". Итгэл хvлээх хvн дараах маягаар хариулна: "Английн багт теннис, Иоркширт крикет тоглож байсан, Харликвинvvдийн талд регби, Винчестерын багт бейсбол тоглож байсан". "Поло тоглодог уу" хэмээн дараагийн асуултыг хvсэлт гаргагч єєрийгээ хэтэрхий их юманд бvv бодог гэсэндээ тавина. Гэхдээ л полотой пологvй vнэхээр тооцож болох хvн гэдэг нь нэгэнт тодорхой. Харин Вигглеворфод єсєж хvмvvжсэн гэсэн хvн дээр багахан цаг vрдэг байжээ. "Хаана?" хэмээн ерєнхийлєгч гайхан, "Тэр чинь хаана билээ?" гэж хvсэлт гаргагч дээрх нэрийг давтан хэлсний дараа асууна. Тэгээд "Аа, Ланкаширт!" хэмээн сая л нэг ойлгох ажээ. Магадгvй, ёс дvрмээ бодоод "Юу тоглодог вэ?" гэж хорооны аль нэг гишvvн асуусан байж мэднэ. Гэтэл vvнд нь "Виганы багт ширээний теннис тоглож Блакпулд дугуй унадаг байсан, мєн Вигглеворфод бильярд тоглож байсан" гэж хариулаад жагсаалтаас нэр нь бvрмєсєн арчигдана. Дээр нь, санаатайгаар хорооны цагийг vрэгсэд хэмээн сахал дороос бувтнасан ч байж болох. Энэ vйл явц сайн vр дvнд хvргэдэг байлаа.
Хятадын (хуучин) vйл явцыг бусад vндэстнvvд ихэд хуулбарлан авцгаасан тул єнєє vед хятадаас гаралтай болохыг нь мэдэх хvн ховор. Энэ vйл явц нь бичгийн уралдаант шалгалт юм. Хятадад, Мин улсын vед авьяаслаг сурагчид гурван жил дутам авдаг мужийн шалгалтанд ордог байв. Шалгалт гурван хэсгээс бvрдэх ба хэсэг тус бvр гурван єдєр явагдана. Оролцогч эхний хэсэгт гурван єгvvлэл, арванзургаан мєр бvхий нэг сvvл холбосон шvлэг бичдэг байв. Хоёр дахь хэсэгт классик сэдвээр таван єгvvлэл бичнэ.Гуравдахь хэсэгт удирдлагын ухаанаар таван єгvvлэл бичнэ. Амжилттай оролцогчид (2 хувь нь ч юм уу) vvний дараа эцсийн шалгалтанд орохоор эзэн хааны нийслэлд ирцгээдэг байжээ. Энэ нь ганцхан хэсгээс бvрдэж байв: оролцогч улс тєрийн ямар нэгэн халуун сэдвээр єгvvлэл бичнэ. Шаардлага хангасан хvмvvсээс ихэнхийг нь тєрийн албанд авах бєгєєд хамгийн сайн амжилт vзvvлсэн сурагчийг хамгийн єндєр албанд дэвшvvлдэг байлаа. Энэ тогтолцоо хангалттай сайн ажиллаж байв.
Хятад тогтолцоог 1815-аас 1830 оны хооронд европчууд судалсан бєгєєд 1832 онд Дорнод Энэтхэгийн Нєхєрлєл хэрэглэж эхэлжээ. Yйл явцын хэр амжилттайг Макаулей ерєнхийлєгчтэй нэгэн хороо шалгаж vзжээ. Yvний vр дvнд 1855 оноос уралдаант шалгалтын тогтолцоог тєрийн албанд хэрэглэх болсон байна. Хятадын шалгалтуудын гол шинж чанар нь тэдний утга зохиолын шинжинд байв. Шалгалтанд оролцогч классикуудын тухай мэдлэгээ, тvvнчлэн элегант стилээр (vргэлжилсэн vгийг ч, шvлгийг ч) бичих чадвартай гэдгээ, мєн сургалтуудыг давж гарах хангалттай тэвчээр тvvнд бий гэдгийг харуулах хэрэгтэй байжээ. Энэ бvгдийг Тревелян-Норфкоте тэмдэглэл, мєн хожим нь энэ тэмдэглэлд vндэслэн бvтээсэн тогтолцоо vнэнчээр тусган авсан байдаг. Классикуудын тухай мэдлэгтэй болон утга зохиолын чадвартай бол шалгагдагч ямар ч захиргааны ажилд тохиромжтой гэсэн vзэл бий болжээ. Шинжлэх ухааны мэргэшил тухайн этгээдийг юунд ч, шинжлэх ухааны ажлууд энд хамаарахгvй байж магадгvй, тохирох хvн болгодоггvй гэсэн vзэл (зvй ёсоор) гарч иржээ. Тэгээд, єєр єєр мэргэжлийн хvрээнд шалгагдсан хvмvvсийн дунд жинхэнэ дараалал тогтоох практик боломж байхгvй гэдгийг эцсийн эцэст мэдэцгээсэн байна. Нэг хvний геологийн мэдлэг нь нєгєє хvний физикийн мэдлэгээс илvv эсэхийг тогтоох гэх нь утга учиргvй хэрэг болох тул хамгийн хялбархан арга бол хэрэгцээгvй гээд хоёуланг нь хасах явдал юм. Хэрэв бvх шалгагдагч ав адилхан латин ба грек шvлэг бичих хэрэгтэй бол аль шvлэг нь илvv сайн болохыг тогтооход харьцангуй амархан. Классикын мэдлэг чадвараараа тийнхvv шалгарсан хvмvvсийг Энэтхэгийг захируулахаар илгээдэг байжээ. Тэднээс муу дvн авагсдыг Английг захируулахаар эх оронд нь vлдээдэг байсан ба тэднээс ч муу дvн авсан хvмvvсийг бvрмєсєн хасах юм уу колони орнууд руу илгээдэг байв. Энэ арга барилыг тэр чигээрээ бvтэлгvйтэл гэж тєсєєлєх нь хэдийгээр том алдаа болох боловч урьд ємнєх арга барилуудтай адилхан амжилттай байсан гэж хэн ч хэлж чадаагvй билээ. Хамгийн сайн дvнтэй хvн нэгэн тэнэг болох нь хожим тодорхой болохгvй гэх баталгаа байгаагvй; ийм тохиолдол нэгэнт олон гарсан. Тvvнчлэн грекээр шvлэглэх нь тухайн хvний цорын ганц чадвар нь ч байж мэдэх бєгєєд vvнийгээ бvхий л амьдралынхаа туршид хадгалж ч магад. Гэтэл бас, амжилттай шалгагдагчийг шалгалтан дээр vнэндээ єєр хэн нэгэн орлосон байсан ба хожим хэрэг нь гарах vед шалгарсан хvн маань грек шvлэг ердєє бичиж чаддаггvй нь мэдэгдэх явдал ч гарсан ажээ. Ийн уралдаант шалгалтаар сонгох нь багавтар vр дvнд л хvргэж байв.
Гэхдээ л, бичгийн уралдаант шалгалт хичнээн алдаатай байсан гэсэн тvvнээс хойш туршиж vзсэн бусад бvх арга барилуудаас илvv vр дvнтэй байсан нь эргэлзээгvй юм. Орчин vеийн vйл явцууд интеллигенци-шалгалт болон психологийн ярилцлага дээр vндэслэдэг. Интеллигенци-шалгалтын алдаа нь хожим нь бодит байдал дээр бичиг vсэггvй нь тодорхой болдог хvмvvс хамгийн сайн дvн авдагт оршино. Оролцогчид бусад юманд цаг vлдэхгvй болтол нь их хугацаагаар интеллигенци-шалгалтанд бэлтгэцгээдэг. Психологийн шалгалтын єнєєдрийн, хєгжсєн хэлбэр нь урилгат туршилт юм. Шалгалтанд оролцогчид мэргэжлийн хvмvvсийн ажиглалтын дор нэгэн сайхан долоо хоногийн сvvлийг єнгєрєєнє. Хэрэв хэн нэг нь гутал арчигчид бvдрэн: "Аа хог!" гэж хэлбэл хойхно нь гэтэн буй мэргэжлийн хvмvvс тэмдэглэлийн дэвтрvvдээ дэлгэцгээн: "физикийн сул дорой координаци" болон "биеэ барих чадвар дутагдалтай" гэж тэмдэглэцгээнэ. Энэ арга барилыг нарийвчлан бичих шаардлагагvй, учир нь vvний vр дvн тэртэй тэргvй бидний эргэн тойронд байгаа бєгєєд тун ч гашуун. Ийм шалгагчдын ємнє тэнцсэн хvмvvс ерєнхийдєє болгоомжтой, сэрдэмтгий хандлагатай, дэндvv ёсорхог болоод явцуу, бага ярьдаг, тэгээд юу ч хийдэггvй. Хэрэв энэ аргаар таван зуун хvсэлт гаргагчаас хэн нэгнийг сонговол, хэдэн долоо хоногийн дараа хєєн гаргах нь олонтаа, учир нь тvvнийг єєрийнх нь ангилалын хэмжvvрээр хэмжээд ч хэрэглэх аргагvй. Эдvгээ хvртэл туршиж vзсэн сонгох арга барилуудаас энэ сvvлчийнх яах аргагvй хамгийн муу нь.
Ирээдvйд ямар vйл явц хэрэглэх хэрэгтэй вэ? Орчин vеийн сонголтын техникийн тийм ч тvгээмэл биш нэгэн хэлбэр шалгуур сорилтыг зєв замд оруулж мэдэх юм. Гадаад явдлын яаманд хятад хэлний орчуулагчийг ихэд ховорхон ажиллуулдаг тул энд хэрэглэгддэг vйл явц бараг л танил бус. Ажлын зарыг зарлаад, ирсэн хvсэлтvvд нэгэн, жишээлбэл таван гишvvн бvхий хороонд очно. Тэдний гурав нь тєрийн албатангууд, хоёр нь машид гарамгай хятад эрдэмтэд. Хорооны ємнє ширээн дээр 483 хvсэлт хавсаргасан баримт материалуудын хамт бєєгнєрєн хэвтэнэ. Бvх хvсэлт гаргагч хятад бєгєєд нэгийн ч ялгаагvй цєм бээжингийн юм уу, аможийн сайшаал бvхий дипломтой, тэгээд Корнелл юм уу, Жонс Хопкинст философийн доктор цол авцгаасан аж. Хvсэлт гаргагчдийн олонх нь Формост хэзээ нэгтээ яамны албатан байжээ. Зарим нь єєрсдийн зургаа бас хавсаргасан байна. Бусад нь (vнэндээ маш ухаалгаар) vvнээс зайлсхийцгээсэн аж. Ерєнхийлєгч удирдагч хятад мэргэжилтэн єєд эргэж ийн хэлнэ: "Хvсэлт гаргагчдаас хэн хэнийг нарийсгасан жагсаалтад авч болохыг Др. Ву хэлж чадах болов уу". Др. Ву нууц дvvрэн инээмсэглэн бєєн цаас руу зааж: "Эдний аль нь ч хэрэггvй" гэж ширvvхэн дуугарна. "Yгvй ингэхэд та хаанаас... -яагаад хэрэггvй гэж гэх гэсэн юм л даа?" хэмээн ихэд гайхсан ерєнхийлєгч асуухад "Яагаад гэвэл сайн эрдэмтэн хэзээ ч хvсэлт гаргадаггvй. Хэрэв буцаачихвал ичгvvрээ барна гэж, Хятадад ярьдагчлан "нvvргvй болно" гэж айдаг юм." "Тэгээд бид одоо яахав?" гэж ерєнхийлєгч асууна. "Миний санахад" хэмээн Др. Ву "энэ ажлыг хийгээч гэж Др. Лимийг ятгаж болох юм. Юу гэж бодож байна, Др. Ли?" "Тийм, миний бодоход тэр зєвшєєрєх байх" гээд Ли "гэхдээ мэдээж хэрэг бид єєрсдєє vvнийг тvvнд санал болгож болохгvй. Др. Танаас таныхаар бол Др. Лим vvнийг сонирхох болов уу гэж асууж болох юм". "Би Др. Таныг танихгvй" гээд Ву "гэхдээ тvvний найз Др. Вонгыг танина". Энэ vед хэн хэнээс асууж мэдэх тухай ерєнхийлєгчид мэдэх юм нэгэнт байхгvй болох ажээ. Гэвч хамгийн чухал юм бол бvх хvсэлтvvдийг хогийн саванд шидэцгээх бєгєєд цорын ганц нэр дэвшигчийг анхааралдаа авна, тэр нь харин хvсэлт гаргаагvй хvн юм.
Энэхvv модерн арга замыг тvгээмэл ашиглахыг бид санал болгохгvй, гэхдээ нэгэн ашигтай сургамж эндээс гаргаж болно: бусад арга замуудын гацаа нь гол тєлєв хvсэлт гаргагчдын дэндvv их тооноос vvдэлтэй байна. Нийт тоог багасгаж болох олны танил болсон эхлэлийн арга хэмжээнvvд бий. Єнєє vед дараах формула єргєн хэрэглэгдэж буй: "Тавиас дээш болон хорь арай хvрээгvй бvх хvмvvсийг, дээр нь бvх ирландуудыг хасна". Yvнийг хэрэглэснээр жагсаалт ямар нэг хэмжээгээр богиносно. Гэвч цаана нь vлдэх нэрс ингээд ч дэндvv их хэвээрээ. Сайн мэргэшил бvхий, идэвхийлэн хvсэлт гаргасан гурван зуун хvнээс сонгоно гэдэг vнэндээ боломжгvй. Иймээс алдаа бол зарлалын агуулганд байна аа гэсэн дvгнэлтэнд бид хvрч байна. Дэндvv их єргєдєл, хvсэлт бий болгожээ. Yvний муу талыг бараг л анзаарцгаадаггvй бєгєєд хэдэн мянган хvний сонирхлыг єєрсєддєє татах зарлал гаргаж тавих ажээ. Нэгэн хариуцлагатай албан тушаал хоосорлоо хэмээн зарлана, ємнє нь эзэлж байсан хvн Лордын Танхим руу шилжжээ. Цалин єндєр, тэтгэвэр єгєємєр, татварууд нэр тєдий, давуу эрх дарх сvрдмээр, бусад орлогууд агуу их, vнэгvй байшин, албаны унаа, тэгээд хязгааргvй аялалын хєнгєлєлтvvд. Сонирхогчид тvргэхэн, гэхдээ бодолтойхон хvсэлтээ ирvvлцгээнэ vv, хамгийн сvvлийн гурван (vvнээс ихийг биш) ажлын газрын тодорхойлолтынхоо хуулбарыг (жинхэнэ эхийг нь биш) хавсаргах хэрэгтэй. Yvний vр дагавар юу байж болох вэ? Хvсэлтvvдийн vер буух бєгєєд тэдний дунд нэлээд их сэтгэцийн євчтэй хvмvvсийн, мєн тєдий тооны, єєрсдийгээ хvмvvстэй ажиллаж чаддаг (ямар ч тохиолдолд ингэж хэлцгээнэ) гэх чєлєєндєє гарсан хошуучуудын хvсэлтvvд. Цаасан овоог бvхэлд нь шатаагаад бvх зvйлийг эхнээс нь бодохоос єєр аргагvй. Хэрэв шууд л хамгийн эхэнд нь л бодоцгоосон бол их ч цаг, хvч хэмнэх байлаа.
Бага зэрэг эргэцvvлбээс зєвхєн нэг л хариултыг, тэгээд тvvнийг тохиромжтой хvнээс ирvvлэх зарлал л тєгс зарлал гэдэгт бид итгэх болно. Нэгэн, туйлширсан гэж болох жишээгээр эхлэе:

Шатаж байгаа торхнуудын дээгvvр, жаран метр єндєрт,
сулавтар татсан утсан дээгvvр явж чадах жvжигчнийг
ХАЙЖ БАЙНА.
Орой болгон хоёр удаа, бvтэн сайнд гурван удаа.
Цалин долоо хоногийн 25 фунт. Тэтгэвэр болон ослын тєлбєр байхгvй.
Толгой эргvvлэгч Циркт, vдээс ємнє 9-10 цагийн хооронд
биеэрээ ирж уулзна уу.


Найруулга тєгс биш байж магад, гэхдээ дараах зорилгыг бид ємнєє тавих хэрэгтэй: цалингийн татах хvчийг тvvнтэй цуг явж болох аз туршилтаар гагцхvv ганцхан хvн ирсэн байхаар тооцож тэнцvvлэх хэрэгтэй. Чадвар болон практикын нарийн ширийн юмнуудыг сонирхох нь илvvц. Хэрэв хэн нэгэнд утсан дээрх тоглолтын туршлага байхгvй бол энэ саналд ердєє татагдахгvй. Сонирхогч биеийн хувьд бvрэн бvтэн, эрvvл, тэгээд толгой нь эргэдэггvй байх ёстойг тодотгох хэрэггvй. Yvнийг тэртэй тэргvй мэдэцгээж байгаа. Yvний нэгэн адил єндєрт бие нь эвгvйрхдэг хvмvvс хvсэлтээ гаргаад хэрэггvйг тэмдэглэх шаардлагагvй. Тэртэй тэргvй тэгэцгээхгvй. Зарлагчийн ур дvй нь цалинг аюултай зєв тэнцvvлэхэд оршино. Долоо хоногийн мянган фунтны цалин арав гаруй сонирхогчийг гаргаж ирж мэднэ. Долоо хоногийн арвантаван фунт гэвэл харин нэг ч хvсэлт гаргагч байхгvй байж магад. Энэ хоёр тооны дунд, хаа нэгтээ дээрх ажлыг vнэхээр хийж чадах хvний сонирхлыг хєдєлгєж таарах, хамгийн бага тоо байж таарна. Хэрэв нэгээс олон сонирхогч гараад ирвэл цалингийн хэмжээг бага зэрэг дээгvvр тогтоочихож гэсэн vг.
Харьцуулах vvднээс одоо нэгэн багавтар туйлширсан жишээг авч vзье:

Мохокфайсек дэх Аллигатор голын орчим
инка булшнуудыг ухаж арван таван жил єнгєрєєхєд бэлэн,
маш сайн академын мэргэшил бvхий археологичийг
АЖИЛД АВНА.
Гvнгийн хэргэм, эсвэл тvvнтэй ижил зиндааны шагнал баталгаатай.
Тэтгэвэр бий, гэхдээ єнєєг хvртэл хэн ч vvнийг хvсч байгаагvй.
Цалин жилийн 2000 фунт.
Хvсэлтээ гурав хувилаад дараах хаягаар ирvvлнэ vv:
Газар Малталтын Хvрээлэнгийн Захиргаа,
Сикдейл, Илл. АНУ.


Энд давуу болон дутагдалтай талууд бие биеэ сайхан нєхєж байна. Хvсэлт гаргагч тэвчээртэй, шургуу, зоригтой, мєн гэр бvлгvй байх ёстойг тодотгох хэрэггvй. Зарлалын нєхцлvvд ийм биш бvхнийг хааж байгаа. Хvсэлт гаргагч булшнуудыг ухах донтой дуртай байх тухай нєхцєл заах шаардлагагvй. Учир нь ерєєсєє л донтой хvмvvс л ирцгээх болно. Хvсэлт гаргаж магадгvй хvмvvсийн тоог ийнхvv дээд тал нь гурав болгож буулгав; тэднээс хоёр нь зарлалыг боломжийн гэж vзэхэд дэндvv бага цалин зарлалын нєхцєлд тусгагдсан бєгєєд амласан шагнал гурав дахь этгээдийн сонирхлыг татахад дєнгєж хангалттай байж чадна. Энэ тохиолдолд, Гэгээн Жоржийн ба Гэгээн Михайлын Гvн цол санал болгосон бол хоёр сонирхогчийг гаргаж ирэх байсан гэж vзэж болох ба харин Брит гvрний зэрэг хэргэм амласан бол нэг ч сонирхогч байхгvй байсан байж магад. Yр дvн: цорын ганц сонирхогч. Тэнэг, гэвч зvгээр. Энэ хvн л бидэнд хэрэгтэй.
Амьдралд утсан дээр тоглогчид болон булш ухагчдыг ажилд авах тохиолдол харьцангй цєєхєн бєгєєд багавтар эгзотик ажлуудад хvн олоход бэрхшээл гарах нь хавьгvй элбэг гэж хэн нэгэн бодож байж магад. Энэ vнэн, гэхдээ энд ч гэсэн мєнєєх л зарчмуудыг мєрдєх хэрэгтэй. Ингэхэд харин мэдээжээр илvv их ур дvй шаардагдана.
Хийх ёстой ажил ерєнхий сайдынх гэж бодьё. Орчин vеийн чиглэлvvд тєрєл бvрийн сонгуулийн арга барилд итгэх бєгєєд vр дvн нь бараг л бvгдээрээ гамшгийн байдалтай. Хэрэв vvний оронд бид хvvхэд ахуйнхаа vлгэрvvдийг санавал vлгэр єрнєж буй тэр vед хамаагvй шаардлага хангахуйц арга замууд хэрэглэгдэж байсныг анзаарч болно. Хэрэв хаан єєрийн хамгийн ахмад юм уу цорын ганц охиндоо нєхєр, хаант улсдаа залгамжлагч сонгох гэвэл ерєнхийдєє ямар нэгэн саадат уралдаан бодож олдог байжээ, тэгээд эндээс жинхэнэ сонгогдох хvн ялагч болон гардаг байв; тэр ч байтугай (олон тохиолдолд) жинхэнэ сонгогдох хvн л ганцаараа давж гардаг байлаа. Амьдарч байсан цаг vе нь тийм ч тодорхой тогтоогдоогvй эдгээр хаад сорилт шалгалт хийхэд шаардлагатай хvн хvч болон багаж хэрэгслээр сайтар хангагдсан байжээ. Тэдний улсад шидтэнгvvд, демонууд, охин тэнгэрvvд, вампирууд, хvнчонууд, аварга биетнvvд болон одой хvмvvс цєм байдаг байв. Гvрэн улс нь шидэт уулууд, галт голууд, нууцлагдсан эрдэнэсvvд болон ид шидийн ой тайгаар хангагдсан байлаа. Орчин цагийн тєр засаг энэ тал дээр тун ч юмгvй гэж хэн нэгэн хэлж болох юм. Энэ харин ердєє ч тийм биш. Сэтгэл судлаачид, сэтгэл засалчид, сэтгэцийн эмч нар, статистикчид болон ур чадвар шалгагчид хажууд нь байхад нэгэн захирал гагцхvv ховс эмгэд болон ид шидэт загалмайлсан эхчvvдэд л хандаж чадах тэр нэгнээс доор (эсвэл дээр) байдалд байхгvй байж мэднэ. Хvлээн авагч машинууд, телевиз сvлжээ, радионэвтрvvлэгч болон рентген аппаратуудаар тоноглогдсон засаг захиргаа шидэт саваа, кристал бємбєлєг, ид шидийн ундаа ба vл vзэгдvvлэгч нємрєг хэрэглэгчдээс дор (эсвэл давуу) байдалд бараг л байхгvй болов уу. Шалгагч хэрэгслvvдийг ямар ч байсан нягт эн зэрэгцvvлж болно. Ердєє vлгэрийн техникийг л єнєєгийн амьдралд хэрэглэж болох байдалд шилжvvлэх хэрэгтэй. Энэ тийм онцгой хvндрэл учруулахгvйг бид мєдхєн харах болно.
Yйл явцын эхний алхам: ерєнхий сайд байх хvн ямар шинж чанаруудтай байх ёстойг эхлээд шийдэх шаардлагатай. Эдгээрийг харилцан тохиролцож жагсаалтанд оруулах хэрэгтэй. Чухал гэж vзэх шинж чанарууд дараах зvйлvvд гэж vзье: 1. Тэсвэр хатуужил. 2. Эр зориг. 3. Эх оронч байдал. 4. Туршлага. 5. Олон доторх нэр хvнд. 6. Уран илтгэх чадвар. Эдгээр нь нэг бvрчлэн хараажаар ерєнхий, тvгээмэл шинж чанарууд бєгєєд тооцогдож болох бvх сонирхогч эдгээр шинж чанарууд єєрт нь бий гэдэгт итгэдэг. Хэрэв дараах маягаар нєхцлvvдийг тогтоосон бол хязгааруудыг нарийсгахад хялбар байх байсан: 4. арсланг номхруулах тал дээр туршлагатай, эсвэл 6. мандарин аялгаар уран илтгэдэг. Гэхдээ хязгааруудыг ингэж нарийсгахыг бид хvсэхгvй байна. Аль нэг шинж чанар євєрмєц хэлбэртэй байхыг бид хатуу зориогvй; vvний оронд бvх шинж чанарууд онцгой тvвшинд байхыг бид хvсч буй хэрэг. Єєрєєр хэлбэл амжилттай сонгогдогч маань улсдаа хамгийн хvчтэй хатуужилтай, хамгийн зоригтой, хамгийн эх оронч, хамгийн туршлагатай, мєн хамгийн уран илтгэгч хvн байх ёстой билээ. Энэ тодорхойлолт ганцын ганц л хvнд таарах бєгєєд бидэнд ч гэсэн тэр хvн л ирэх нь хэрэгтэй байна. Ажилд томилох нєхцлvvдийг тэдгээр нь бусад бvх хvмvvсийг хаасан байхаар зохиох хэрэгтэй. Иймээс зарлалыг нэг иймэрхvv хэлбэрээр бичиж болно:

Руританид Ерєнхий сайд
ХАЙЖ БАЙНА.
Ажлын цаг 4-єєс 23.59 хvртэл. Сонирхогчид боксын хvнд жингийн
одоогийн аваргатай гурван vе (дvрэмд заасан бээлийтэй)
тэмцэлдэхэд бэлтгэх хэрэгтэй. Сонирхогчид тэтгэврийн насанд (65) хvрмэгцээ
эх орныхоо тєлєє зовлонгvйгээр vхэх болно. Сонирхогчид парламентын дэг журмын
тухай шалгалт єгєх хэрэгтэй ба хэрэв 95 хувийн амжилт vзvvлж чадахгvй бол хасагдана.
Цааш нь, хэрэв Галлуп-журмын дагуу явуулсан нийтийн санал асуулгаар нэр хvнд нь
75 хувьд хvрээгvй бол мєн хасагдана.Тєгсгєлд нь нэгэн баптист
конгресст тэнд байгсдыг рок-н-роллд оруулах зорилготойгоор илтгэх чадвараа сорино.
Чадаагvй хvнийг хасна. Бvх сонирхогчид 9 дvгээр сарын 19-ний vдээс ємнє 11.15-д
Спорт Клубт ирэх хэрэгтэй. (Хажуу талын орох хаалга). Боксын бээлийг бид єгнє,
харин резинэн ултай ботинк, майк болон биеийн тамирын ємд
бvгд єєрсдєє авч ирэх хэрэгтэй.


Энэ зарлал хvсэлт гаргах форм, vнэмлэх баталгаанууд, зурагнууд, элдэв референциуд болон нарийсгасан жагсаалтад дарагдахгvйг анхаарахад зvгээр. Хэрэв зарлалыг зєв зохион бичсэн бол зєвхєн нэг л хvсэлт гаргагч гарч ирэх бєгєєд тэрбээр албан тушаалдаа шууд, єєрєєр хэлбэл бараг л шууд очиход болно. Гэтэл, нэг ч хvн ирэхгvй бол яахав? Энэ нь зарлалыг єєрчлєн засах хэрэгтэйг харуулж буй хэрэг. Байгаагаас нь илvv ихийг шаардсан нь тодорхой. Ийнхvv мєнєєх зарлалыг (энэ нь зай талбай ашиглах талаасаа ч тун хэмнэлттэй) бага сага засаад дахин нийтэд зарлах хэрэгтэй юм. Шаардлагатай шалгалтын vр дvнг 85 хувь болгон буулгаж, нийтийн санал асуулгад 65 хувийг тогтооход хангалттай, мєн хvнд жингийн аваргатай хоёр vе л тоглог. Нэг сонирхогч гарч ирэх хvртэл нєхцлvvдийг аажим аажмаар буулгаж болно.
Гэтэл, хоёр, тэр бvv хэл гурван хvн ирлээ гэж бодьё. Энэ vед бид хангалттай шинжлэх ухаанч байж чадаагvйгээ ухаарах болно. Шалгалтын тvвшинг дэндvv огцом бууруулсан байж мэднэ -магадгvй 87 хувь дээр тогтох хэрэгтэй байсан ба нийтийн санал асуулгад 66 хувь гэх ёстой байсан ч юм уу. Гэвч ямар ч шалтгаантай байдаг бай, нэгэнт єнгєрсєн. Хоёр, эсвэл бvр гурван сонирхогч хvлээлгийн єрєєнд сууж байна. Сонгох хэрэгтэй бєгєєд vvнд бvхэл бvтэн vдээс ємнєхийг vрж болохгvй. Нэг арга байна, туршилт явуулан сулавтар нь батлагдсан хоёрыг нь хасч болох юм. Гэвч vvнээс ч хурдан vйл явц бас бий. Гурван хvн гурвуулаа зайлшгvй байх ёстой шинж чанаруудыг хадгалсан гэж vзье. Дахин нэг шаардлагыг нэмж, байж болох хамгийн энгийн сорилтыг хэрэглэхээс єєрцгvй. Yvний тулд хамгийн ойр байх залуу хvvхнээс (нарийн бичиг, эсвэл бичээч, тухайн vед хэн нэгнээс нь): "Та бол алийг нь сонгох вэ?" гэж асуух хэрэгтэй. Шулуухан л аль нэг рvv нь заах бєгєєд vvгээр хэрэг явдал ч дуусаа. Yvнийг эсэргvvцэн энэ vйл явц нь мєнгє шидэх ч юм уу, эсвэл єєр маягаар аз мэдэг гэж байгаатай адил гэцгээдэг. Yнэн хэрэгтээ харин азны тухай яриа огт байхгvй юм. Нєхцлvvдийн дунд, сvvлчийн мєчид дахин нэг шинж чанар нэмсэн тєдий л хэрэг бєгєєд єдий хvртэл эс тооцож байсан энэ шинж чанарыг: sex appeal хэмээнэ.

Орчуулсан Р.Батхvv