Др.
Торма Андраш
Унгар
улсын
Мишколцийн
их
сургуулийн хууль
зvйн салбарын
багш, захиргааны
эрх зvйн
тэнхимийн
эрхлэгч. Ph.D. Европын
холбооны
тухай Pомын
гэрээ
1957 оны
гурван сарын
25-ны Европын
эдийн засгийн
холбоо
байгуулах
тухай
гэрээнд олон
удаа нэмэлт
єєрчлєлт
оруулсан
тєдийгvй эдгээр
нэмэлт
єєрчлєлтvvд
нь гэрээний
агуулга, хэлбэрийн
асуудлыг
багагvй
хєндсєн юм. 1965 оны
Нэгдэх тухай
гэрээ, 1986 оны
Нэгдсэн акт, 1992
оны
Маастрихтын
гэрээ, 1997 оны
Амстердамын
гэрээ
зэргээр
нэмэлт
єєрчлєлт орсон
Ромын гэрээ
нь ерєнхий
зохицуулалтын
vvрэгтэй ба
тvvний
гvйцэтгэл нь
нэг талаас
Холбооны
байгууллагуудаас
гаргасан эрх
зvйн актуудаар
(хоёрдогч
шинжтэй эрх
зvйн эх сурвалжуудаар),
нєгєє талаас
Европын
шvvхийн практик
vйл
ажиллагаагаар
(гуравдагч
шинжтэй эрх
зvйн эх
сурвалжуудаар)
хангагддаг. Одоогоор
хvчин
тєгєлдєр
vйлчилж буй Ромын
гэрээ нь
оршил (Preamble),
зургаан
vндсэн хэсэг,
нийт гурван
зуун арван
дєрвєн
зvйлээс бvрддэг
ба доорхи
маягаар
системчилэгдсэн
байдаг. Оршил
(Preamble) Нэгдvгээр
хэсэг : Yндсэн
зарчмууд Хоёрдугаар
хэсэг:
Холбооны
иргэний
харьяалал Гуравдугаар
хэсэг:
Холбооноос
явуулах бодлого ·
Барааны
чєлєєт
шилжилт ·
Хєдєє
аж ахуй ·
Хувь
хvмvvс,
vйлчилгээ, эд
хєрєнгийн
чєлєєт хєдєлгєєн ·
Виз,
дvрвэгсэдийн
болон
цагаачлал,
хувь хvмvvсийн
чєлєєт
шилжилттэй
холбогдох
асуудал ·
Зам
харилцаа ·
Єрсєлдєєн,
татвар болон
эрх зvйн
актуудын нэгдмэл
чанарыг
хангах ·
Эдийн
засаг- ба
мєнгєний
бодлого ·
Хєдєлмєр
эрхлэлт ·
Худалдааны
нэгдсэн
бодлого ·
Хил
хязгаарын
хамтын
ажиллагаа ·
Нийгмийн
халамж,
боловсрол, мэргэжлийн
сургалт ба
залуучууд ·
Соёл
урлаг ·
Бvх
нийтийн эрvvл
мэнд ·
Хэрэглэгчдийн
эрхийн
хамгаалал ·
Транс-Европын
сvлжээ ·
Yйлдвэр ·
Эдийн
засаг-
нийгмийн
хамтын
ажиллагаа ·
Шинжлэх
ухаан,
техникийн
хєгжил ·
Байгаль
хамгаалал ·
Хєгжлийн
хамтын
ажиллагаа Дєрєвдvгээр
хэсэг: Далайн
чанад дахь
улс орон,
газар нутгийн
хамтын
нєхєрлєл Тавдугаар
бvлэг:
Холбооны
байгууллагууд
Зургаадугаар
бvлэг:
Ерєнхий ба
тєгсгєл хэсэг
Энэхvv
гэрээний
агуулгыг
нарийвлан
харуулахад
нийтлэлийн
маань цар
хvрээ багадах
тул зарим нэг
чухал
заалтуудыг
одоо хєндєж
vзэе. Yндсэн
зарчмуудын
тухай эхний
хэсэгт
холбооны
vvрэг, тvvний vйл
ажиллагааны
чиглэл,
мєнгєний
нэгдсэн
систем, хоёрдогч (subsidiarity)
болон vнэнч
байх зарчим,
холбооны
байгууллагуудын
тогтолцоо,
тvvний vйл
ажиллагааны
vндсэн
чиглэл, нягт
хамтын
ажиллагаа
болон
дискриминацыг
хориглох тухай
асуудлуудыг
хєндсєн
байдаг. Холбооны
vvрэг нь нэг
талаас
нэгдсэн зах
зээл, эдийн
засаг-санхvvгийн
холбоо
байгуулах,
нєгєє талаас
нэгдсэн бодлого,
vйл ажиллагаа
явуулах
замаар
холбооны
эдийн
засгийн
байнгын -
тогтвортой
хєгжлийг
хангах,
хєдєлмєр
эрхлэлт,
нийгмийн халамжийг
дээшлvvлэх,
эмэгтэйчvvд
ба
эрэгтэйчvvдийн
тэгш эрхийг
баталгаажуулах,
тогтвортой -
инфляцигvй
єсєлтийг
хангах,
єрсєлдєх
чадвар болон
эдийн
засгийн
чадавхыг
нэмэгдvvлэх,
байгаль
орчны
хамгаалал,
тvvнийг
сайжруулах,
мєн
амьдралын
тvвшин, тvvний
чанрыг
дээшлvvлэх,
эдийн засаг,
нийгмийн
болон гишvvн
орнуудын
хамтын
ажиллагааны
нягт уялдаа холбоог
хангах зэрэг
явдал юм. Хоёрдогч
байх(subsidiarity)
зарчмын
дагуу Холбоо
нь шаардлагатай
тохиолдолд
(гишvvн
орнуудын
бодлого хангалттай
хэрэгжихгvй
байгаа
салбарт)
єєрийн эрх
мэдэлд шууд
vл хамаарах
зарим
асуудлуудыг
хєндлєнгєєс
оролцож
шийдэх бvрэн
эрхтэй
байдаг. Ромын
гэрээний
дєрєвдvгээр
зvйлд зааснаар
холбооны
vндсэн vvргийг
тvvний гол байгууллагууд
болох
Парламент,
Зєвлєл,
Хороо, Шvvх,
Санхvvгийн
алба
гvйцэтгэдэг. Зєвлєл
болон
Хорооны
байнгын vйл
ажиллагаанд
эдийн-засаг
нийгмийн
болон, мужуудын
салбар
хороод санал
зєвлєгєє
єгєх замаар
туслалцаа
vзvvлдэг байна.
Холбооны
аливаа
инcтитуци нь
єєрийн эрх
vvргээ
хэрэгжvvлэх явцдаа
бусад
байгууллагын
эрх, vvргийг
хєндєж vл
болно. Yнэнч
байх зарчмын
дагуу гишvvн
орнууд нь
холбооны
эрхийн хэрэгжилтийг
хангахын
тулд бvхий л
шаардлагатай
нєхцєлийг
бvрдvvлэх
vvрэгтэй ба
гэрээний
зорилгод vл
нийцэх зарим
нэг vйл
ажиллагаанаасаа
ч татгалзахад
хvрдэг. Амстердамын
гэрээгээр
орсон нэмэлт
єєрчлєлтийн
дагуу „хvчтэй
хамтын
ажиллагааны
зарчим” гэсэн
шинэ ойлголт
Ромын
гэрээнд
тусгагдсан
юм. Энэхvv
зарчим нь єєр
хоорондоо
хамтран
ажиллах
хvсэлтэй гишvvн
орнуудыг
дэмжих
зорилгоор
холбооны зvгээс
тодорхой
байгуулал,
процесс, vйл
ажиллагааны
аргачилалаар
хангах
боломжийг бvрдvvлсэн
ба энэ нь
интеграцыг
гvнзгийрvvлэхэд
чухал vvрэг
гvйцэтгэж
байна. Мєн
дискриминацын
тухай
зургадугаар
зvйлд гэрээнд
зааснаас
бусад
тохиолдолд
хvнийг
иргэний
харьяаллаар
ялгаварлан гадуурхахыг
хориглосон
байдаг (Жишээ
нь: Дєчин
наймдугаар
зvйлийн
дєрєвдvгээр
хэсэгт чєлєєтэй
хєдєлмєр
эрхлэх
эрхийг
дэмжихийн
зэрэгцээ
гишvvн
орнуудын зvгээс
vvнд тодорхой
хязгаарлалт
тавихыг зєвшєєрсєн
байдаг). Ø Холбооны
иргэний
харьяаллын
тухай хоёрдугаар
хэсэгт гишvvн
орнуудын
иргэн нь шууд
холбооны
иргэн болох
ба чєлєєтэй
зорчих, оршин
суух газраа
чєлєєтэй сонгох
болон єєрийн
улсаас
тусламж авах
боломжгvй
тохиолдолд
єєр гишvvн
орны
дипломатын
болон
консулын
хамгаалалтанд
орох, Европын
Парламентэд
єргєдєл
гаргах,
Омбудсманд
гомдол
мэдvvлэх
зэрэг
эрхvvдийг
эдлэх боломжоор
хангагдана
гэж заасан. Ø Холбооноос
явуулах
бодлого,
хамтын
ажиллагааны
тухай гуравдугаар
хэсэгт
холбооны
байгууллагуудын
эрх мэдлийн
хvрээнд шууд
хамаарах
нийгэм, эдийн
засгийн
салбаруудыг
тодорхойлсон
ба эндээс
холбооны эрх
мэдэл нь хил
гаалийн нэгдсэн
бодлого,
бараа-vйлчилгээний
чєлєєт
шилжилт, хувь
хvмvvс болон
хєрєнгийн
чєлєєт
хєрвєлт, нэгдсэн
худалдаа,
эдийн засаг,
санхvvгийн бодлогоос
гадна соёл
урлаг,
нийтийн эрvvл
мэнд, байгаль
хамгаалал,
нийгмийн
халамжийн асуудал
зэрэг нийгэм
эдийн
засгийн
єргєн хvрээг
хамарч буйг
тодорхой
харж болно. Эрх
зvйн уран
зохиолд
холбооны эрх
мэдэл нь Нэгдсэн
Акт,
Маастрихтын
гэрээ,
Амстердамын
гэрээ
зэргээр
хийгдсэн
нэмэлт
єєрчлєлтийн
дагуу
аажуухан
єсєн
нэмэгдэж
байгаа тухай
дурдсан
байдаг. Ø Гэрээний
„хилийн чанд
дахь улс
орнууд ба газар
нутгуудын
нєхєрлєлийн тухай”
дєрєв дэх
хэсгийн зуун
гучин нэгдvгээр
зvйлд
зааснаар
Белги, Дани,
Франци,
Итали, Голланд,
Англитай
онцгой
харилцаатай
хилийн чанад
дахь улс
орнууд болон
газар нутгууд
Холбоотой
нєхєрлєл
хамтын
ажиллагаа тогтоож,
хамтран
ажиллах
боломжоор
хангагдсан
юм. Нєхєрлєл
хамтын
ажиллагааны
vндсэн
зорилго нь
эдгээр улс
орон, газар
нутгуудын
эдийн
засаг-нийгмийн
хєгжлийг
дэмжих, тэдний
болон
Холбооны
хооронд
эдийн засгийн
нягт
харилцаа
тогтоох
явдал билээ. Ø Холбооны
байгууллагуудын
тухай
тавдугаар
хэсэгт
холбооны
vvргийг
гvйцэтгэгч
байгууллагуудын
байгууллын
болон vйл
ажиллагааны
журмын талаар
тодорхой
заасан
байдаг. Ø Ерєнхий
болон
тєгсгєл бvлэг
нэртэй
зургадугаар
хэсэгт
холбоо нь эрх
зvйн этгээд
ба олон улсын
гэрээ
байгуулах
бvрэн эрхтэй
гэж заажээ. Европын холбооны
тухай энэхvv
Ромын гэрээ
нь Европын холбооны
vндэс суурь
нь тєдийгvй
тvvний vйл ажиллагааг
зохицуулсан
анхдагч эрх
зvйн акт юм. Yvнээс гадна
гишvvн
орнуудын
хооронд байгуулсан
vндсэн
гэрээнvvд ч
бас анхдагч
эрх зvйн эх
сурвалжид зvй
ёсоор
тооцогддог
гэдгийг энд
дурдах
хэрэгтэй. Европын шvvх
1991 оны арван
хоёр сард
Eвропын
холбоо,
Eвропын
чєлєєт
худалдааны
нєхєрлєлийн
хооронд
байгуулсан
гэрээний тєслийг
хэлэлцэхдээ
Ромын гэрээ
нь олон улсын
гэрээ
хэлцлийн
хэлбэрээр
байгуулагдсан
vндсэн
хуулийн шинжтэй
акт гэж
тодорхойлсон
(Opinion 1/91 on Draft Agreement between EEC and EFTA (1991) ECR. 6079. p.). Мєн
Европын шvvх
єєр нэг
шийдвэртээ Ромын
гэрээ нь
байгууллын
тогтолцооныхоо
тусламжтайгаар
єєрийн эрх
зvйн системээ
бий
болгосноороо
бусад олон
улсын гэрээ
хэлцлээс
ялгаатай гэж
vзсэн байдаг. Ер нь
холбооны эрх
зvйн анхдагч
шинж нь
гэрээний
дагуу гишvvн
орнууд
єєрийн зарим
тодорхой эрх
мэдлээ
Холбоонд
шилжvvлж єгснєєс
vvдэлтэй
тєдийгvй
гишvvн
орнуудын
суверен
эрхийн
хязгаарлалтын
vр дvн юм. „Тодорхой
бус
хугацаатай
байгуулсан
гэрээ,
холбооны бие
даасан
байгууллагууд,
эрх зvйн
этгээдийн
статус, эрх
зvйн чадамж,
олон улсын
тvвшинд тєлєєлєх
эрх, гишvvн
орнуудын
суверен
эрхийн
хязгаарлал,
гишvvн
орнуудаас
холбоонд шилжvvлсэн
эрх хэмжээ,
мєн зарим
салбарт гишvvн
орнууд
єєрийн
суверен
эрхээ
хязгаарлах замаар
зайлшгvй
дагаж мєрдєх
ёстой бие даасан
„corpus juris”-ийг бий
болгосон”
хэмээн
Европын шvvхийн
шийдвэрт
дурдсан
байдаг (Costa v. E.N.E.L case: 6/64 (1964)
ECR. 585. p.). Европын
холбооны
суурь
байгууллагуудын
(Европын нvvрс
ба гангын
холбоо, Европын
атомын
холбоо)
vндсэн гэрээнvvдтэй
(lex special)
харьцуулахад
Ромын гэрээ
нь агуулга
болон эрх
зvйн утгаараа
ерєнхий (lex general)
шинжтэй
байдаг билээ.
Ромын
гэрээний
зохицуулалт
нь нийгэм
эдийн
засгийн єргєн
хvрээг хамарч
байдаг бол
дээр дурдсан lex special шинжтэй
хоёр гэрээ нь
эдийн
засгийн
салбарын
зєвхєн
тодорхой
хэсгийг л
зохицуулдаг. Mєн Европын
шvvх дээр
дурдсан lex special
хоёр гэрээг
Ромын гэрээн
дээр
тулгуурлаж тайлбарладаг
ба энэ нь
тvvнийг эрх зvйн
хувьд lex
general шинжтэй
болохыг
баталж буй
хэрэг мєн. Орчуулсан.
Ж. Батзандан |