Р.Батхvv

 

Тусгаар тогтнол

бичил тэмдэглэл

 

 

 

Тусгаар тогнолыг эрх чєлєєтэй нягт холбож ойлгох, мэдрэх хэрэгтэй. Эрх чєлєє гэдэг харин хvн болж тєрєхийн гол утга учир. Хар гэртээ хаан, бор гэртээ богд гэдэг. Єєрєє єєртєє эзэн явахын, єєрийнхєє vйлийг мэдэж, vрийг нь vvрэхийн, эрх чєлєєтэй байхын жаргал, зовлон энэ. Хvний эрхэнд жаргахаар єєрийн дураар зов ч гэдэг. Зvдэрч доройтож, амьдралын vнэ цэнэ, vнэн эрдэнэ гэж юу болохыг мах ясандаа шингэтэл ойлгож мэдэрсэн ард тvмний удам дамжсан энэ vг эрх чєлєє, тусгаар тогтнол гэдэг юутай ч эгнvvлэшгvй баялаг болохыг илэрхийлэх аж.

Эрх чєлєє хэмээх баялагийн нэг онцлог нь хvн єєрийн дур хvслээрээ ч тvvнээс татгалзаж болдоггvй, татгалзлаа гэхэд жаргалтай байж чаддаггvйд байна. (Жаргалгvй байгаагаа бусдаас болоод єєрєєсєє нууж харин чадаж мэднэ.) Ерєєсєє цаанаасаа л хvнд зvрх, тархи гэх мэт эрхтэн заавал байх ёстой шиг эрх чєлєє гэдэг сэтгэл оюуны эрхтэн зайлшгvй байхаар заяажээ. Yvнийг хvн жинхэнэ утгаараа хvн байхын нэгэн vндсэн нєхцєл гэж болно. Тэгвэл улс улс байхын vндэс тусгаар тогтнол, тvvнгvйгээр улс улс биш.

 

Хvнд эрх чєлєє, улс оронд тусгаар тогтнол байна. Эндээс хvн, улс (буюу тєр) хоёрын хоорондох холбооны тухай асуудал гарч ирнэ. Эртний грекийн суут сэтгэгчдээс эхлээд олон зууны турш эрдэмтэн мэргэд тєр, улсын мєн чанарыг тайлбарлаж ирцгээжээ. Тєр улсын мєн чанар, vндсэн утга учрыг тайлбарлах vед хувь хvний мєн шинж, амьдралын зорилгыг бас судлах хэрэгтэй болж байв. Аристотелийн тогтоосноор хvний тєрєлхийн мєн чанар бол хамтач, нийтэч шинж: хvн нийгэмд амьдрахаар заяагдсан нийгмийн амьтан. Хvн ер нь хамтаараа амьдрах зурагтай бєгєєд энэ хамт олон гэдэг нь хvний сайн сайхан, аз жаргалыг гvйцэлдvvлэхэд зориулагдсан гэнэ. Нэг хvн ганцаараа єєрийн бvх шаардлага хэрэгцээгээ хангаж чадахгvй, тийм болохоор гэр бvлд амьдардаг, гэр бvлийн єгч дийлэхгvйг тосгон, аймаг гэх мэт илvv том хамт олноос авна, тэд ч єгєх аргагvй юмыг улс, тєр єгнє. Хамт олон бvрдэх хєгжлийн энэ шатны тєгсгєл тэгэхээр тєр улс бєгєєд хєгжлийн эцсийн цэг энэ тул хамгийн тєгс, хамгийн сайн. Тєр улс бvрдэнэ гэдэг тэгэхээр байгалийн жам ёсны vзэгдэл ажээ.

Энэ жам ёсны vзэгдэл явагдахад газар нутаг, айл гэрvvд єєр хоорондоо холбогдох боломж зэргээс гадна хэл ус, ёс заншил, соёл, амьдралын хэв маяг гэх мэт дундач шинжvvд, цаашилбал нийтлэг эрх ашиг, сонирхол гол vvрэгтэй. Тодорхой нэг хил хvрээд хvмvvс цааш нэгдэн нягтрах боломжгvй болдог бололтой, ийнхvv тэдгээр дундач шинжvvд, нийтлэг ашиг сонирхол барагдаад ирэхийн цагт хvмvvс нэгэн дээвэр дор хамтран амьдрах аргагvй болно. Хэрэв дэлхийн хоёрдугаар дайны дараах дэлхийн эдийн засаг ба хvчний байдал, харьцаа тэгж шаардаагvй бол єнєєдєр Европ даяар єрнєж байгаа Европын Холбооны их нэгдэл Черчел нарын vед эхлэхгvй байсан биз, европын соёл гэдэг дундын юм байгаагvйсэн бол єнєєдєр ийм амжилттай явагдаж чадахгvй л байсан байх.

Нєхцєл байдал (хэрэгцээ шаардлага, дундын ашиг сонирхол, нийтлэг шинж чанарууд) бvрдсэн тохиолдолд буюу байгалийн жамаар хvмvvс нийлэн нэгдэх ёсноос ангид замаар vvссэн, жишээлбэл, цэрэг зэвсгийн хvчээр нэгтгэсэн улс гэр хvрээн дотор нь харъяалагдах хvн бvрийн сайн сайханд vйлчилдэггvй, тэгэх ч аргагvй.

 

Тусгаар тогтнолгvй байх гэдэг ойлголт vгvйсэн бол тусгаар тогтнол тэгтлээ сонин сэдэв биш байх байсан биз ээ. Нэгэнт тусгаар тогтнолын тухай асуудал тvvнийг алдахтай нягт холбоотой тул манай улс тусгаар тогтнолоо хэнд алдаж болох талаар ярилцъя. Аль улс Монголын тусгаар тогтнолд хамгийн аюултай байж болох вэ. Олон хариултаас зєвийг нь сонгох асуулттай таарах vед зєв хариу олох нэг арга нь таарахгvй гэж бат бодсон сонголтуудыг эхэлж хасах байдаг. Энэ аргыг хэрэглээд дэлхий дээрх 200-гаад улсаас Монголын тусгаар тогтнолд бодитоор, шууд заналхийлэхгvй гэж бодож болох улсуудыг газарзvй, бусад ашиг сонирхлын хvчин зvйлvvдийг харгалзан Аргентин, Чили, Парагвай ... Конго, Мадагаскар ... Шинэ Зеланд гэх мэтчилэн хассаар, Монгол руу ойртон ойртсоор, бидний санаанд эхнээсээ л буусан нэг хоёр улсын нэр vлдэх байх. Газарзvйн хувьд хол ч хvч чадлаараа том бємбєрцгийг бяцхан болгож, ертєнцийн єнцєг булан бvрт хvртээлтэй АНУ энэ тэр гээд юу ч хийж чадах, юу ч хийж мэдэх гvрнvvд байна, гэхдээ тэд нэг номерын сэжигтнvvд хараахан биш. Тэгж хvч, мєнгє зарах сонирхол манай оронд азаар байхгvй, эсвэл одоохондоо л лав мэдэгдээгvй байгаа. Одоохондоо мэдэгдээгvй байгаа гэдэг чинь ирээдvйд мэдэгдэнэ гэсэг vг арай биш. Тэгэхээр манай урд, хойд хоёр хєрш дээр хариулт єгєх жагсаалт маань зогсох шив дээ, тэднээс цааш єєр харийн улс байхгvй болохоор л тэдэн дээр зогсохоос єєрцгvй болсон байж ч магад. Yнэхээр тийм бол маш сайн, яагаад гэвэл манай дэлхий дээр манай тусгаар тогтнолыг булаах улс магадлаж байгаагаар алга гэсэн vг.

Хойд хєршийн хувьд ерєнхийдєє Уралын нуруунаас єрнє тийш л илvv сонирхож ирсэн. Монголыг тvр ч болов эзэгнэе гэж чин сэтгэлээсээ бодож, бодлоо бодит vйл болгохоор зvтгэсэн эхний (болоод эцсийн?) орос хvн Барон Унгерн байсан болов уу, гэхдээ яг vнэн дээрээ тулбал Лениний хувьсгал гараагvйсэн бол тэр хvн Монголд ирэх нь байтугай тийм улс газрын яг хаахна байдагийг мэдэх ч хэрэггvй насаа элээх байсан гэдэгт бvрэн итгэж болно байх. Нэгдvгээр Петрээс Романов, Керинскийг хvртэл Оросын хvчийг гартаа барьж байсан хvмvvс Монголыг єєрсєддєє нэгтгэх нь байтугай Байгаль нуураас ємнє тийш юу болж, яаж бужигнаж байгааг хэрэг болгон сонирхож ч байгаагvй болов уу. Сталинаас Горбачевыг хvртэлх хугацаанд хойд хєрш маань бидний л лав ойлгож, мэдэрч байснаар (хvvхэд байсан болоод ташаа бодож байсан байж магад!) манай орны тусгаар тогтнолын баталгаа болж байлаа. Хятадууд, америкууд дайрвал оросууд ирэх юм чинь гэж нээрэнгээсээ итгэдэг байв. Ер нь аль хэдийн ирчихсэн байсан, тэгээд ч тэр vv хэн ч биднийг дайраагvй л юм даг. Социализмын материал техникийн баазыг байгуулахаар хєдєлмєрлєж байх явцдаа монголчууд оросжиж, гаднынханд болон єєрсєддєє 16 дахь БНУ энэ тэрээрээ дуудуулж байсан нь бий, гэхдээ л тусгаар тогтнолтойгоо єнєєдрийг хvрсэн. Энэ бvгдийн vндсэн дээр хойд хєрш єдий болтол манай оронтой харьцаж ирсэн найрсаг (буюу тоомжиргvй, гэхдээ бидэнд ашигтай) бодлогоо зуун зуунд тохиолдоогvй онцгой юм л болдоггvй юм бол арай єєрчлєхгvй байх аа гэж таамаглах, горьдох vндэслэл бидэнд бий.

Урд хєршийн тухайд байдал их єєр. Монголын нутагт анхны тєр улс байгуулагдах цагаас эхлээд дэлхийн хоёрдугаар дайныг дуусах хvртэл тусгаар тогтнолыг vгvй болгогчид, vгvй болгохыг санаархагчид ємнє зvгээс л ирж байлаа. Бие даасан улс мєн эсэх тухай манай нийт ард тvмний санал асуулгаас хойш эдvгээ хvртэл эр тахианы хэлбэртэй гэж тэдний зарим нь ичдэг газрын зургаа єєрчлєх албан ёсны ил далд санаа, байр суурь мэдэгдээгvй байгаа. Монгол хvний зvрх сэтгэлд арилашгvй бичигдсэн, стереотип маягийн vзэл, vзэн ядалт ор vндэсгvй бий болсон юм биш. Орчин vед уг vзлийг хэр хэрэгжvvлж, тvvнд хэр итгэвэл зохилтой вэ гэдэг харин єєр асуудал.

 

Ингэхэд Монголын тусгаар тогтнолыг юу баталгаажуулж, хамгаалж байна вэ. Агаарт хоёр цаг техникийн сааталгvй нисч чадах нь эргэлзээтэй Миг 21-vvд бvхий ардын арми уу. Эсвэл урдаас ирвэл хойноос туслах, хойноос цємєрвєл ємнєдєєс ємгєєлєх гадны хvч vv. Аль эсвэл олон улсын гэрээ пакт, НYБ-ын тунхаглал бичиг vv. Ардын армийн тухайд хилийн зєрчил, будилааныг бол аргалаад, зогсоогоод байх чадалтай, харин тусгаар тогтнолд халдсан том хэрэгт улс орны, ард олны эрх ашгийг хамгаалан амжилттай оролцох техникийн бололцоо vлэмж дутуу, энэ талаар тэртэй тэргvй бvгдээрээ мэдэж байгаа болохоор олон юм ярих хэрэггvй биз.

Хойд ба ємнєд хєрш биднийг хамгаалах тухайд; газарзvйн хувьд ойр, тvvх, улс тєр, эдийн засаг гэх мэт салбар талбарт холбож бэхэлсэн уяа гогцоо илvv олон болоод бєх, ашиг сонирхлын огтлолцол илvv шигvv тул дэлхийн бусад орнуудтай харьцуулахад энэ хоёр улсад манай орны хувь заяатай холбоотой аливаа vйл хэрэг илvvтэй сонин байна гэж бодож болох юм. Харин, єнєєдєр хvйтэн дайн дууссан, идеологи болон эд материалын бvх талбарт нэг хамтралд нэгтгэж байсан социалист лагерь таран бутарсан, зєвлєлтvvдийн араас эв хамт нийгэмд зорьсон замд биднийг vзэл нэгт гадаадын ахан дvvс тусалж дэмжих шаардлага, шалтгаангvй болсон учир оросын армийн сvр хvчинд найдаж болох магадлал тєдий л их биш. Ємнєд хєршийн тухайд биднийг хамгаалж, аварч байсан тvvхэн туршлага байхгvй болохоор ингэж магадгvй, тэгж болзошгvй гэж таамаглахын оронд тухайн vед тогтсон байх хоёр орны харилцаа, єєрсдийнх нь гадаад, дотоод байдал, боломж зэргээс манай орны статусын єєрчлєлтєд vзvvлэх тэдний реакци хамаарна гээд орхиё.

Дэлхийн бусад орнууд буюу олон улсын гэрээ, хэлэлцээрvvдийн тухай. Газарзvйн байрлал, эдийн засгийн хvчин чадал зэргээс шалтгаалан умард, ємнєдийн хоёр гvрнээс чанагш орших орнуудаас авч болох дэмжлэг бараг л гагцхvv гэж хэлж болохоор олон улсын гэрээ бичгvvдэд тусгагдсан байна. Олон улсын эрхзvйн актуудын дотроос манай орны тусгаар тогтнолын хувьд хамгийн чухал нь Нэгдсэн Yндэстний Байгууллагын Yндсэн бичиг юм. Энэ бичиг дэх заалтуудын хэрэгжилтийн тухай ярилцахаас ємнє олон улсын гэрээ ер нь яаж хэрэгждэг талаар бяцхан хvvрнэе. Олон улсын гэрээнд гарын vсэг зурсан улсууд тvvний заалт, зvйлvvдийг дагаж мєрдєх vvрэг хvлээдэг. Харин энэ vvргээ зєрчлєє гэхэд ногдох шийтгэл, хохирол гэж ер нь л vгvй, учир нь гэрээний талууд буюу улсууд гэдэг нь суверин, эрх мэдэл нь оригиналь, єєрєє єєртєє, єєрийнхєє vйл хэрэгт бvрэн эзэн субьектvvд юм. Дураараа дургиж, дунд чємгєєрєє жиргэх эрх аль ч тусгаар улсад тэр эрхийг нь бусад орнууд хязгаарлах хvч чадалтай, боломжтой байх хvртэл зарчмын болоод практикын хувьд бvрэн бий. Дэлхийн нэгдvгээр дайны ємнє ба дараа генфийн, гааг-ын, версалийн гэрээнvvдийг Герман яаж зєрчиж байсныг, дэлхий тэгэхэд нь яаж ч чадахгvй байсныг бид мэднэ, тvvнээс шинэвтэр баримт Хиросима, Нагасаки, бvр шинэхэн явдлууд гэвэл 1999 оны Югославын, 2003 оны Иракын дайнууд. Бидний амьдарч буйгаас єєр цаг vед бол халдлага, цємрєлт, довтлолт гэж vнэнд илvv ойртуулан нэрлэх байсан эдгээр болон бусад vйлийг дэлхий зvгээр л харж єнгєрєєнє, єєр арга байхгvй аж.

Их гvрний дээрэнгvй зан. Хvчтэний ємнє хvчгvй нь гутлынхаа vзvvрийг ширтэх учиртай гэнэ. Амьдралын жам ийм юм байна. Оросууд, хятадууд, америкууд vнэндээ тэд орос, хятад, эсвэл америк учраас л дээрэлхvv, дураараа, бусдыг эс ойшоогч байгаа биш, тэд хvчтэй учраас л тийм байгаа. Хэрэв монголчууд хvчтэй байсансан бол тэднээс л лав дутахгvй бусдын ханцуйдаа нуусан дургvйг хvргэх байсан, 13 дугаар зууны vед маргааш ээлж нь ирэхгvй юм шиг тив дамнан хvссэнээрээ цамнацгааж байлаа шvv дээ. Дэлхий єчигдєр ийм байсан, єнєєдєр ийм л байна, маргааш ч ийм л байх болно. Библийн наран дор шинэ юм юу ч vгvй гэдэг шиг. Харин, хvчтэй, чадалтай нь одоо цагт Ромын vеийнхэн юмуу дундад зуунынхантай харьцуулахад илт соёлжоод боолчлох, наймаалах, тэрэгний дугуйгаар хэмжиж хядах энэ тэр байхгvй болжээ.

 

НYБ гэдэг байгууллагын, тvvний гишvvн байхын ач холбогдлыг бид сайн мэднэ. НYБ-ын гишvvн болсноор тусгаар тогнолоо байж болох хамгийн єргєн хvрээнд дэлхий нийтээр хvлээн зєвшєєрvvлж байгаа хэрэг. Тэгээд энэ байгууллагын vндсэн бичигт зааснаар аль нэг гишvvн орныг нь гадны хvч довтолсон vед тvvнийг уг байгууллагын гишvvн бусад орнуудын хvчээр хамгаална гэсэн байгаа. НYБ-ын зvгээс алхам хийхийн тулд Аюулгvйн зєвлєл шийдвэр гаргана (Yндсэн бичгийн 24-р зvйл), шийдвэр гаргахын тулд 5 байнгын, 4 байнгын биш гишvvдийн зєвшєєрсєн санал хэрэгтэй. Гэхдээ, зурагтаар гардаг UN гэсэн бичигтэй цэргvvд шууд л нисч ирээд, тоёота жипээ унаад Улаанбаатарын гудмаар давхиад эхлэхгvй, олон олон шат дамжлага шаардлагатай. Эхлээд Аюулгvйн зєвлєл таарч тохирохгvй байгаа юмаа эв зvйгээр, энх тайвны замаар шийдэхийг сєргєлдєгч талуудад зєвлєнє, ямар нэгэн хувилбар, арга зам санал болгож болно (Yндсэн бичгийн 6-р бvлэг). Аюулгvйн зєвлєлийн энэ vйлдэл нь зvгээр л санал тавилт гэж тооцогдох тул тавьсан санал, єгсєн зєвлєгєєг нь талууд хvлээж авах албагvй, нєгєє талаас тийм санал, зєвлєгєєг биелvvлэхээр хvчлэх арга ч байхгvй. Хэрэв байдал хурцдаж, олон улсын энх тайван байдалд аюул учирлаа, энх тайван алдагдлаа, эсвэл ямар нэгэн агрессив vйл явдал болж байна гэж Аюулгvйн зєвлєл vзвэл байдлыг зохицуулахын тулд талуудад хvлээж авч болохуйц санал тавьж, эсвэл олон улсын энх тайван, аюулгvй байдлыг хамгаалахын тулд ямар нэгэн арга хэмжээ авахаар шийдвэрлэж болно (Yндсэн бичгийн 7-р бvлэг). Ийнхvv Аюулгvйн зєвлєл хэрэгтэй байж болох тvр зуурын арга хэмжээ авч болно, тэгсний дараа зэвсэгт хvчний оролцоогvйгээр явагдах vйл ажиллагаанууд явуулж болно, эдгээр нь харин шийтгэл шинжтэй байх бєгєєд довлогч улсын эдийн засгийн, худалдааны, мєнгє санхvvгийн холбоо харилцааг зогсоох, саатуулах, дипломатын харилцаа таслах гэх мэтvvд энд багтана. Иймэрхvv маягаар буруу юм хийж байгааг нь довтлогч этгээдэд ойлгуулахыг хичээх журамтай. Ойлгохгvй нь тодорхой болбол, єєрєєр хэлбэл дээрх арга хэмжээнvvд хангалтгvй нь батлагдвал агаарын, тэнгисийн, эсвэл хуурай замын зэвсэгт хvчний оролцоотойгоор олон улсын энх тайван ба аюулгvй байдлыг хадгалах юмуу сэргээхэд шаардлагатай гэж vзсэн vйл ажиллагаа явуулж болно. Ингэж байж л нєгєє UN бичигтэй цэргvvд ирж магадгvй байх нь. Гэхдээ бас болоогvй ээ, эхлээд Монголыг аврах ажиллагаанд аль улс яаж оролцох, ер нь оролцох уу vгvй юу гэдгээ шийднэ, маргацгаана, чи багыг, би ихийг гаргалаа энэ тэр гэцгээнэ, улс бvрийн парламент, засгийн газар гэх мэт эрх барих байгууллагууд хуралдаж, санал хурааж, шийдвэр гаргана, ард тvмнийхээ реакци, байр байдлыг ажиглана. Шийдвэр гаргахад нь довтлогч улсын олон улс дахь нэр хvнд, хvч чадал, тухайн улстай тогтоосон харьцаа vнэлэхvйц нєлєєтэй байна. Нєгєє талаас, Yндсэн бичигт зааснаар Аюулгvйн зєвлєл дээрх арга хэмжээнvvдийг заавал авах vvрэгтэй биш, дандаа л тэгж ингэж болно л гэсэн байгаа, мєн арга хэмжээ авах нєхцєл, vндэслэл нь олон улсын энх тайван, аюулгvй байдал юм, тэгэхээр довтлуулсан улсад vл ойлгогдох шалтгаанаар Аюулгvйн зєвлєл дэлхийн энх тайванд энэ нь дээр гэж vзвэл байдлыг хурцатгахгvйн тулд талуудад проблемоо шийдэх санал тавихаас хэтрэхгvй байж ч болох аж. Нэг жижиг улсын эрх ашиг, тэр ч бvv хэл тусгаар тогтнол нь дэлхий нийтийн энх тайван, амар амгалан байх сонирхлын дэргэд юу ч биш харагдаж болно, эцсийн эцэст тэр довтлуулсан улсын эрх ашиг олон улсын тавцан дээр шийдвэрлэх vед хэр жинтэй байхыг том гvрнvvд (юуны ємнє Аюулгvйн зєвлєлийн байнгын гишvvд: АНУ, Орос, Хятад, Франц, Нэгдсэн Вант Улс) л шийдэх юм.

НYБ-ын журам заалт хэрэгжих механизм ер нь удаахан л ажилладаг бололтой, гэхдээ мэдээж онцгой тохиолдлууд бас байна. 1991 оны Персийн булангийн дайн Yндсэн бичгийн 7-р бvлэг дээр vндэслэн єрнєсєн, тэгэхэд АНУ тэргvvтэй НYБ-ыг тєлєєлсєн орнууд элдэв санал тавилт, дипломатын болон эдийн засгийн арга хэмжээ гэж цаг алдалгvй чєлєєлєх дайралтад орж байсныг бид мэднэ. Тєв Азийн, чухал сонирхол татахгvй нэгэн улсын хувьд яг vvн шиг хурдан хєдлєхгvй нь бараг л ойлгомжтой болов уу.

Дээр єгvvлснээр НYБ-ын гvйцэтгэх байгууллага - Аюулгvйн зєвлєлийн шийдвэр байнгын гишvvн 5 орны тавуулангийнх нь зєвшєєрсєн саналыг авч байж хvчин тєгєлдєр болох ёстой. Гэтэл, хэрэв будлиан хутгагч нь Аюулгvйн зєвлєлийн байнгын гишvvн орнуудын нэг нь єєрєє байвал яах вэ. Олон улсын эрхзvй дэх туршлага тvvхээс харвал ийм vед асуудал цєєн бус тохиолдолд НYБ-ын зvгээс ямар нэгэн дорвитой алхам хийлгvйгээр сул дорой оронд хохиролтойгоор л шийдэгддэг аж. НYБ-ын ерєнхий чуулган, хэдийгээр зарчмын хувьд боломжтой боловч, бодит амьдрал дээр жижиг орны эрх ашгийг том гvрнийнхээс дээгvvр тавьсан шийдвэр гаргаж чаддаггvй.

Єєр нэгэн зvйл гэвэл, улсуудын хооронд маргаан, сєргєлдєєн, мєргєлдєєн гарлаа гэхэд Аюулгvйн зєвлєл учир начраа ололцох арга зам талуудад санал болгоно гэж байгаа, хэрэв талууд саналыг нь хvлээж аваад, эсвэл ер нь ямар нэг байдлаар хоорондоо тохиролцлоо гэвэл тэгээд л хэрэг дуусаа. Тохиролцооны явцад аль нэг тал нь яаж ч шударга бусаар хохирсон бай, сонин биш. Жишээ нь Х улс Y улсыг довтлоод, нутгийнх нь багавтар хэсгийг эзлээд зогслоо гэж бодъё. Тэгээд эзлэгдсэн газрыг єєрсдєд нь єгвєл цааш довтлохгvй гэсэн санал Y улсад тавьж, Аюулгvйн зєвлєл ч дэлхий нийтийг амар амгалан байлгах талаас нь бодолцоод уг саналыг дэмжиж, хєєрхий Y улсын хувьд бусад газар нутгаа авч vлдэхээс гадна эдийн засаг, мєнгє санхvvгийн элдэв дарамтанд орохгvйн тулд уг саналыг хvлээж авахаас єєрцгvй болж, ингээд олон улсын нэг маргаан шийдэгдлээ гэсэн vг.

 

Тусгаар тогтнолоо хэрхэн бодитой, сайн баталгаажуулж чадах нь биднээс єєрсдєєс шалтгаалах тухай одоо ярих vлдлээ, vvнийг ч хvн болгон л мэдэж байгаа. Яг юу хийх хэрэгтэй вэ гэдэг ч бас л хэн бvхний гадарлах зvйл: хєршvvдтэйгээ (мэдээж гагцхvv тэдэнтэй биш; юуны ємнє тэдэнтэй гэвэл илvv зvйтэй болов уу) эвтэй найрсаг байх, зарим хvмvvс манай улс хєєрхєн ааштай хvvхэд шиг байх хэрэгтэй гэдэг. Тийм дээрээ энэ хvvхэд бас нэлээд хэрсvv, хvнд мєчєєгєє амар єгдєггvй байх учиртай юм шиг байгаа. Мєн дэлхийн хамт олноор аюулгvй байдлаа боломжийн хэрээр баталгаажуулахаар чармайх хэрэгтэй. Єєрийн бодолтой, догь сvрхий байж дэлхийн хамт олонд тоогдох, бага боловч баатарлаг, цєєн боловч цэцэн ард тvмэн болохоо харуулж, vг санал нь vгvй болчихвол хайран юм гэдгийг баталж, юм хийе гэвэл бас ч хийж чаддаг гэдгээ дэлхийд vзvvлэх. Энэ бvгд ч тийм найдвартай хамгаалалт єгєхгvй байж мэднэ, гэхдээ л хэн нэг хэрэггvй мулгуу орчлонгоос одоход хавь ойрынхон нь тєдий л анзаардаггvй, анзаарах хэрэг ч vгvй байж болдог байхад ядуу зvдvv боловч ухаантай, уртай, эсвэл шударга амьдралтай, vгvй дээ л сайхан сэтгэлтэй нэгэн зовлон гачаалд єртлєє гэхэд туслах, дэмжих хvн гараад л ирдэг шvv дээ. Нэг vгээр хэлбэл бусдад vнэлэгдэх ямар нэгэн сайн чанартай байх хэрэгтэй гэсэн vг. Одоогийн байдлаар харин дэлхийд анзаарагдах, анхаарал татах, танил болох юм Монголд юу байгаа билээ.

Тусгаар тогтнол баялаг мєн, гэхдээ энэ баялаг ашиглагдах, хэрэглэгдэх зориулалттай, тэгж байж утга учир нь гарах ёстой зvйл. Амиар сольж, цус, хєлс урсгаж, заяа тvшиж, аз таарч, бурхан тусалж, тэгэхээр юм юм орж байж олдсон энэ vнэт баялагийн, боломжны байгаагаар нь бахархахаас цаашгvй явна гэдэг vнэндээ харамсалтай болоод гунигтай. Хэн бvхэнд олддоггvй баялаг, боломжны байгаагийнх нь хэргийг гаргаж байж л бид бусдаар бас тvvнийгээ хамгаалуулах шалтагтай болно.

Улс шиг улс байна гэдэг, тусгаар тогтнолоо баталгаажуулна, тусгаар тогтносон байхын учир утгыг гаргана гэдэг монгол иргэдээс єєрсдєєс нь л хамаарах аж. Тодруулбал, хамгийн тvрvvнд Монголын тєр засгаас шалтгаална. Эцсийн эцэст тусгаар тогтнолтой холбоотой гавъяа ба хариуцлагыг vе vеийн засаг тєрийг жолоодогчид, эрх мэдэлтнvvд, шийдвэр гаргагчид хvлээх учиртай. Тэдний хэрхэн vйлдэхээс Монгол улсын тусгаар тогтнол, тvvний утга учир хамаарах юм.

 

 

2004 оны 11 дvгээр сар.

 

 


 

Энэ нийтлэлийн талаар болон ер нь тусгаар тогтнол, тvvний утга учрын тухай єєрийн бодол, сэтгэгдлээ Чуулганы самбарт бусадтай хуваалцна уу.

 


Эрхзvй булан руу

Гол хуудас руу