|
Херберт
Винстон
Хансен УХААНТАЙ
АМЬДРАЛЫН
НУУЦ 1. Бид
генээ яаж
чадах вэ? Яаж ч
чадахгvй.
Сайндаа л,
хэрэв
сэтгэл ханамжтай
бол
баяртайгаар,
харин
ханамжгvй
байгаа бол
эсэргvvцэлгvйгээр
бидний
дотор бид єєрчилж
чадахгvй
юмнууд
байна
гэдгийг
хvлээн зєвшєєрнє.
Мэдээж vvний
зэрэгцээ
євлєгдсєн шинж
чанаруудад
бvхнийг
шийдэгч
нєлєє байхгvй
гэдгийг
санах
хэрэгтэй.
Бид хэн
болох вэ, юу
бvтээх вэ
гэдэгт єєр
хvчин зvйлс ч
хувиа оруулалцах
бєгєєд
ингэхдээ
бага
хэмжээгээр
ч биш. Бидний
ихэнх нь
євлєгдсєн
шинж чанарууд
хvний
бололцоонуудыг
тавилан мэтээр
шийддэг:
чиний
генэнд чинь
хэрхэн бичигдсэн
байна, та тэр
л хvн буюу
тийм л хvн
болно гэж
vздэг байсан
тэр vед
єсєцгєєсєн
билээ. Магадгvй,
тэр цагт
зарим
даруухан их
сургуулийн
деканууд:
“Хэрэв
нєлєєтэй
болоод ухаантай
байхыг хvсч
байгаа бол
нєлєєтєй
бєгєєд
ухаантай
євєє, эмээг
сонго” гэсэн
зєвлєлгєє
єгдєг
байсан байх.
Колумбын Их
сургуулийн
нэгэн vеийн
ерєнхийлєгч
Фредерих
Барнард нэг
оюутныхаа
эхээс
гурван
доллар хvрэхгvй
хvvхдийн
сургалтанд
гурван
мянган доллар
vрэх нь
хэрэгтэй
гэж vзэж
байна уу
хэмээн асууж
байжээ. Эдгар
Аллан По шиг
гайхамшигт
хvмvvсийг євлєгдсєн
шинж
чанаруудын
vндсэн дээр
тайлбарлахыг
хvмvvс ердийн
мэт хvлээж
авах ажээ.
Пог арвантаван
наснаас нь
эхлэн хар
дарсан зvvдvvд
зовоож,
хожим нь
харин
солиорлын
шинж тэмдгvvд
ажиглагдаж
байв. Бvхий л
амьдралынхаа
туршид
євчин ба
алкоголизмд
шаналж
байлаа. Тvvний
эгч Розали
нь жаахан
ойлгоц
муутай
нэгэн
байсан, ахыг
нь харин
уушгины
євчин, хар ус
авч оджээ.
Хvмvvс муу генvvдийн
нєлєєллийн
тєгс дvр
зураг гэж
vзэцгээж
байв. Погийн
орчин нь ч
тєгс
байгаагvйг
санадаг хvмvvс
харин
байдаг байж.
Эцэг эхээ бvр
багадаа алдсан
бєгєєд аав
нь тvvнийг
ойлгодоггvй
гэр бvл тvvнийг
авч, тєрсєн
ээж шигээ
хайрладаг байсан
єсгєгч эх нь
єєд болоход
бас л хvvхдээрээ
байлаа. Тvvнийг
таньдаг хvмvvс
мансууруулах
бодисноос
гараагvйг нь,
тэгээд бvх
амьдралынхаа
туршид
аймшигтай
ядуу
байдалд
амьдарч
байсныг нь
ярьсан
байдаг.
Харин
хамгийн гол
зvйл бол: хувь
заяагаа
єєрчлєх
ямар ч хvсэл
тvvнд байдаггvй
байжээ. Хэрэв
энэ бvгдийг
жигнэн vзвэл
Погийн бvх
зовлон
євлєгдсєн
шинж чанаруудын
vр дагавар
гэдэг
нэгэнт
баталгаатай
биш. Хэрэв
орчны
нєлєєг,
цаашлаад
хувийн мєн
чанарынх нь
дорой
байдлыг
анхаарлын гадна
орхивол энэ
ээдрээтэй
хvний
амьдралыг
бид ойлгож
чадахгvй.
Yнэнийг
дагахад
шаардлагатай
хvсэл-хvч тvvнд
байсангvй,
мєн амьдралыг
нь шийдэх
нєлєє бvхий
шийдвэрvvд нь
ч тийм оновчтой
байгаагvй.
Энэ бvхэн
дээр тvvний
бvтээлvvд
мєнхєд
амьдрах
болно гэдэг
мэдээж нэгэн
парадокс юм. Хувийн
шинж чанар
дор хаяж
гурван
зvйлээс тогтоно:
євлєгдсєнєєс,
орчны
нєлєєллєєс,
эцэст нь
хувь хvний
шийдвэрvvд ба
vйлдлvvдээс.
Магадгvй, энэ
бvгдээс сvvлчийнх
нь хамгийн
чухал нь.
Оскар
Амерингерийн
хувийн
намтар
бvтээлээс нь
нь vvнийг уншиж
болно: “Би
зарим шинж
чанаруудыг
тодорхойгvй
тооны євєг
дээдсээс
євлєсєн
гэдгийг,
тvvнчлэн
намайг
тєрєхєєс
хамаагvй
ємнє vгvй
болцгоосон
байсан
хvмvvсийн нєлєєлєл
надад
туссан
гэдгийг,
цаашилбал
миний зvгээс
ямар ч
vйлчлэл
байхгvй
орчны хvчин
зvйлvvд намайг
хэлбэржvvлсэн
гэдгийг эс
тооцвол би
vнэн
хэрэгтээ
нэгэн self-made
man юм.” Хэрэв та
найдлагагvй
хvсэл дорой
нэгэн л биш
бол
євлєгдсєн
шинж
чанарууд
болон орчны
нєлєєллvvдийн
тухайд
хичнээн
азгvй байсан
ч єєрийнхєє
тєлєє ямар
нэг юм хийж
чадна. Таныг
єєрийнхєє
хувь заяаг
шийдвэрлэх
нєлєєтэй
байхад
хангалттай
байхуйц
єргєн
бололцоог
амьдрал
єгдєг. Євлєлийн
тухай орчин
vеийн vзлvvд
vvнээс ч хол явжээ.
Бvх эрvvл хvн
тохиромжтой
нийгмийн
нєхцєлд – ар
гэрийн,
сургуулийн,
ажлын
газрын болон
хамт олны
нєлєєллийн
дэргэд – ядаж
нэг зvйлд гоц
чадвартай
болоход
хангалттай
баялаг єгєгдєхvvнvvдтэй
байдгийг
судалгаанууд
баталж байна. Бvх
индивидум
хоёр
тєрvvлэгчээс
шинж чанаруудаа
євлєдєг,
харин тэд
єєрсдийнхєє
хувьд бvр
дєрвєн
євгєєс
євлєнє.
Тэгэхээр,
хэрэв євєг
дээдчvvлийн
тооллыг Myflower Америкт
зангуугаа
хаяснаас
эхэлбэл
єнєєдєр амьдран
буй хэн
нэгэн бараг
хоёр
мянгаад
євгийн
шинжvvдийг
єєртєє
нэгтгэж
байгаа
хэрэг. Энэ нь,
хэн нэгний
хувь заяа
хэрхэн
єєрчлєгдєхийг
євлєгдсєн
шинж
чанарууд
урьдчилан шийдчихнэ
гэж vзэх ямар
ч vндэсгvйг
илэрхийлэхээр
баян олон
тєрєл юм.
Хувь хvнд
амьдралаа
залуурдах
арга vнэхээр
бий. Ийм л
учраас
хамгийн
сайн
єєрсдийгээ
бий болгохыг
бидний
хамгийн гол
зорилго гэж
vзэх
хэрэгтэй.
Yvний тулд
эхний алхам
болгож євлєгдсєн
шинж
чанаруудын
шийдвэрлэх
нєлєєний
тухай эндvv
ойлголтоос
чєлєєлєгдєх
хэрэгтэй.
Генэндээ
авсан
зvйлсээ
хvлээн
зєвшєєрєх
хэрэгтэй бєгєєд
vvн дээрээ
барьсаар
цорын ганц,
хэзээ ч vл
давтагдах
єєрсдийгээ
бvтээх
хэрэгтэй юм. Євлєлийн
ад зэтгэр Биологийн
євлєлийн
асуудлыг
бодитойгоор
авч vзнэ
гэдэг нь бид
зарим
талаар
євлєгддєг
шинж
чанаруудаас
болоод ийм
байгаа
гэдгийг
мэдэж авна
гэсэн vг.
Гэхдээ
зєвхєн зарим
талаар.
Хэрэв бид
эрvvл
тєрцгєєсєн
бол эдгээр
шинж чанарууд
нь єндєр
магадлалтайгаар
сайн бєгєєд
давуу
талтай.
Харин
тэднийг
vлдэгдэлгvй
нээн
гаргадаггvй
байх.
Ялангуяа,
бvтэлгvйтлvvд
ба алдаануудынхаа
тєлєє генээ
буруутгах
vед ийм аюул
бий. Хvvхдvvдийнхээ
муу
талуудыг
эхнэрээсээ
(нєхрєєсєє)
євлєсєн
шинж
чанаруудаар
тайлбарлах
нь мєн л
ердийн.
Заримдаа
vvнийг
тоглоомоор
хэлдэг,
заримдаа
харин
vнэнээсээ.
Євлєлийн ад
зэтгэр олон
хvний
тархины харанхуй
мухарт
нуугдсаар л. 2.
Орчны
нєлєєллийн
талаар юу
хэлж болох
вэ? Хувь
хvний
бvтэлгvйтлийн
шалтгаан
болгож хvнд
орчинг
дурьдах нь
олонтаа.
Тухайлбал,
хэрэв Эдгар
Аллан
Погийн
амьдралыг
євлєгдсєн
шинж
чанаруудаар
тайлбарлахгvй
бол тvvний бvтэлгvйтлийг
азгvй хvvхэд vе,
vргэлжийн
харанхуй
битvvлэг байдал,
ядуурлын
эсрэг
тасралтгvй
тэмцэл, хэзээ
ч vл арилах
сэтгэлийн
дайнаар нь
хаацайлж
болно. Гэтэл
vнэн
хэрэгтээ
олон сод хvмvvс
тийм ч таатай
бус орчноос
гарч ирсэн
байдаг. Тэд
эсвэл маш
хєндий
хvйтэн эцэг
эхийн
харьцааг
туулсан,
эсвэл эцэс
тєгсгєлгvй
ядуу зvдvv
байдалд
єссєн, эсвэл
єєр ямар
нэгэн
байдлаар
хvнд орчинд
байсан байна.
Гэвч тэд энэ
бvгдийн
эсрэгээр
ялгаран гарч
бvтээх
чадвартай
байжээ. Хvн
єєрийнхээ
орчинтой
гурван
янзаар хандаж
болно: Нэгдvгээрт,
хєгжиж
дэвжихэд
нєхцєл
байдал илvv
сайтай, сэтгэхvйн,
мэдрэхvйн
болон vйл
vйлдлийн
жаяг маяг
vvсгэхэд илvv
таатай
газрыг
хайна. Ер нь ч бидний
жаяг заншил
хэлбэржихэд
орчин маш том
нєлєєтэй
гэдэг нь
эргэлзээгvй
юм. Зэрлэг
нутагт анх
очигсод 1830-аад
оны Нью
Иоркийн
бизнесменээс
ондоо заншлуудтай
байсан нь
дамжиггvй.
Бизнесмен
сайн
хувцасласан,
эелдэг,
эвтэй нэгэн
байхад зэрлэг
нутгийн хvн
єєр
заншилтай
байх хэрэгтэй
байлаа.
Хэрэв
зэрлэг
амьтад
болон индиануудын
золиос
болохыг
хvсээгvй бол
хурдан бєгєєд
ширvvн байх
хэрэгтэй
байв.
Єєрийнхєє
дайсан
амьтан ба
хvний зан
vйлдэхvйг
таньж сурсан
байлаа.
Зэвсгийг
чадамгай
хэрэглэнэ.
Мэхлэлийг
мэхлэлээр
цохиж,
хvчирхийллийг
хvчирхийллээр
юм уу арга
залиар
хариулдаг
байв. Yргэлж
мєргєлдєєнд
хvрч байдаг
хvмvvсийн
сэтгэлгээний
болон
vйлдэхvйн
заншлуудыг судалж
мэдсэн
байлаа.
Тэгэхэд Нью
Иорк дахь хvн
єрсєлдєгчдийнхєє
эсрэг тэс
єєр аргууд
хэрэглэж
байв. Хоёрдахь
боломж,
хэрэв хvн
єєрийнхээ
орчинд
сэтгэл хангалуун
биш байвал
тvvнийг
єєрчлєхийг
чармайна,
эсвэл тvvнд зохицохыг
хичээнэ. “Бид
тvvхээс хэзээ
ч суралцахгvй
юм гэж vv? -
хэмээн
ерєнхийлєгч
Вилсон асууж
– Яг адилхан
алдаануудыг
дахин дахин давтах
хэрэгтэй
гэж vv?” Тийм.
Орчиндоо
зохицолтгvйгээр
хєгжил
дэвшил гэж
vгvй гэдгийг
ойлгох
хvртлээ бид
давтсаар л
байх болно.
Бvх єєрчлєлт
аюумшигтай,
учир нь тэд vйлдэхvйн
жаяг
маягуудаа
єєрчлєхийг
бидэнд
тулгадаг. Єєрийнхээ
орчинг ч,
жаяг
маягуудаа ч,
тэгээд
єєрсдийгээ
ч нэгэн
зэрэг
єєрчилж
чаддаг хvмvvс
бусдаас
ялгаран
гардаг
билээ. Бусад
нь мєнхєд
дадаж
заншсан хэв
маягаараа
амьдарцгаана.
Хэрэв хэн
нэгэнд орчин
нь
таалагдахгvй
байвал
тvvнийг
єєрчлєх хvч
єєрийнхээ
дотор олох
хэрэгтэй,
учир нь энэ
нь ялгаран
гарах нэгэн
урьдчилсан
нєхцєл юм. Мэдээж
хэрэг,
орчингоо
єєрчлєх юм
уу, эсвэл тvvнийг
шинээр
бvтээх
аргагvй
тохиолдлууд
байдаг. Бид
дотроос нь
гарч vл чадах
хvлэгдсэн
байдалд
байна.
Эртний
христосуудын
хэлдэг
байсанчлан
тэд “дэлхий
дээр амьдарцгааж
байна,
гэхдээ
дэлхийн
нэгэн хэсэг
нь биш”. Хvн
орчиндоо
хандах гуравдахь
зам
тэгэхээр,
тvvний хувьд
єєрчлєх
аргагvй байдлуудыг
туулах
боломж тvvнд
єгєх нэгэн
євєрмєц сэтгэхvйн
хуягаар
єєрийгээ
бvрхэн
тойруулах
явдал. Бvх хvн
єєрийнхээ
орчинг
бvрдvvлэх
чадвартай Манай
улсын
баруун
хэсэгт
орших, онц
татах юмгvй
нэг хотхонд
нэгэн
хижээл
армян эр амьдарна.
Америкийн
хотуудын
армянууд
ихэвчлэн
худалдаалдаг
бараагаар худалдаа
эрхэлдэг.
Дорнын
хивсvvд,
викториан зургууд
болон
мєнгєн
эдлэлvvд
арилжна.
Тэдний дунд
амьдралаа
єнгєрєєнє. Тvvний
албаны
єрєєнд
харин
ердийн
тvлхvvрээр онгойдог
ердийн
нэгэн шvvгээ
байна. Энэ
шvvгээн дотор
шал єєр
тєрлийн
эртний
зvйлсийг
харж болно:
Библийн
ховор сири
гар бичмэлvvд,
мєн vнэлэшгvй vнэтэй
дундад
зууны ёслол,
хvндэтгэлийн
эдлэлvvд. Маш
ховор эд
болох тул
дэлхийн
хамгийн том музейнvvд
ч єєрсєддєє
байлгахыг
хvсэх хэдэн гар
бичмэл энд
бий. Тэрбээр
харин
эднийгээ
зарахгvй.
Жинхэнэ vнэ
цэнэ байхгvй
зvйлс
арилжихад
худалдаачны
хувьд тvvнд
хангалттай
баяр аж.
Yнэтэй болон
ховор зvйлсэд
дуртай,
иймээс
тэднийг
єєртєє
байлгана.
Хотын оршин
суугчид
тvvнийг ямар
гайхамшигт
эрдэнэстэй
болохыг нь
мэдэхгvй. Энэ бол
нэгэн жишээ,
гэхдээ vнэн
тvvх юм. Эндээс
харах зvйл
гэвэл орчин
нь хэн
нэгнийг
тvvний болохыг
хvсэхгvй
байгаа тийм
хvн болгож
чадах хэн ч
vгvй. Чадалтай
хvмvvс
орчингоо
єєрсдєє бvтээдэг,
харин энэ vйл
явц нь єєрєє
тэднийг ноён
нуруутангууд
болгон
хувиргадаг
ажээ. 3.
Хvн
єєрийнхєє
тєлєє юу
хийж чадах
вэ? Хувь хvн –
тодорхой
хязгааруудын
дунд - єєрийгээ
бvтээдэг
гэдэгтэй
маргах хvн
єнєєдєр цєєхєн.
Хєгжиж
дэвжихэд нь
бэлэн
байгаа орчны
болон
євлєсєн
боломжуудыг амьдралынхаа
туршид бvрэн
ашигладаг
хvмvvс -
сэтгэцийн
гvнзгий
гажигтай
тєрєгсдийг
энд
хамруулалгvйгээр
- маш цєєн
байдгийг
туршлага
харуулж
байна.
Сэтгэхvйгээрээ,
vйлдлээрээ,
єєрийгээ
хєгжvvлэх
хvчин
чармайлтаараа
хэн болох вэ,
ямар
амьдрал
амьдрах вэ
гэдгээ
шийдвэрлэхvйцээр
бид єєрсдєє
тодорхойлдог.
Тvлхvvр vг бол
єєрийгээ
хєгжvvлэх. Yvн
дээр амжилттай
байхын тулд
мэдэхvйн
гадуурх
оюуны vvрэг
нєлєєг
ойлгох
хэрэгтэй. Бидний
vлмэдэхvйн
ажиллагаа Хэдэн
жилийн ємнє
Харвардын
Их
сургуулийн
профессор
Юго
Мюнстерберг
“vлмэдэхvйн
тухай єгvvлэл
хоёр vгээр
хэлэгдэж
болно: оршин
байхгvй” гэж
бичиж байв.
Оршлыг нь
шийдвэртэйеэ
няцаах
явцдаа энэ
ер нь юу
болох тухай
гуч гаруй
хуудас дvvрэн
бичжээ! Профессор
мэдээж
хэрэг
vлмэдэхvйн
оршлыг vгvйсгэсэнгvй,
гагцхvv ямар ч
сенсаци
болоод байх
юм байхгvй
гэдгийг, ямар
ч нууцлаг юм
vгvй гэдгийг,
мєн оюун
санааны мэдэгдэх
хэсгээс эрс
зааглах
аргагvй гэдгийг
л
харуулахыг
зорьжээ. Нэрт
психологич
Вилъям
Жеймс хvний
оюун санаа
нь мєсєн
уултай
тєстэй
хэмээн олон
удаа хэлж
байв: зєвхєн
есний нэг нь
л усны мандал
дээр байна. Энэхvv
есний нэг
хэсэг
мэдэгдэх
оюуныг тєлєєлж
буй хэрэг.
Есний найм
нь мэдэхvйн
тvвшингийн
доор орших
мартагдсан
ухаан
бодлуудыг
тєлєєлнє.
Эдгээр
бодлууд
ихэнх
тохиолдолд
огт
санаандгvйгээр
мэдэхvйн
тvвшин дээр гарч
ирцгээдэг. Єєр
нэгэн
психологич
хэрэв арван
таван
сантиметр
диаметр
бvхий нэгэн тойрогт
гурван
миллиметр
диаметртэй
єєр нэг
тойргийг
зурвал энэхvv
маш
жижигхэн
тойрог
мэдэхvйг, том
тойрог
харин
vлмэдэхvйг
тєлєєлнє
гэжээ.
Харьцааны
тухайд
мэргэжлийн хvмvvсийн
санал зєрж
болох юм,
харин нэг
зvйл эргэлзээгvй
мэт:
vлмэдэхvйн
гvрэн
мэдэхvйнхээс
хамаагvй том
ажээ. Мартамхай
[Богино ой
муутай. орч.]
хvмvvсийг бид
бvгдээрээ
мэднэ. Тийм
хvмvvсийн хувьд
санах ёстой
зvйлс
vлмэдэхvйн
далайд тогтмол
“живж” байдаг.
Ийм vед тэд
будлиантсан
байдалд
байна, учир нь
тэдгээр
мэдээллvvд
єдєр дутмын
vйл ажилд нь
хэрэгтэй
байдаг, гэвч
зvгээр л
тэднийг гvнээс
гаргаж ирэх
чадвар
байхгvй. Грекийн
нэг vеийн
диктатор,
генерал
Жоаннес
Метаксас
ийм хvн
байжээ. Нэг
удаа газар
дундын
тэнгисийн
цэргийн
баазад
зочлох vед нэгэн
шинэ
хидропланыг
туршиж
vзэхийг
тvvнээс хvссэн
тухай
ярьцгаадаг.
Тэрбээр
онгоцыг
єєрєє жолоодсон
бєгєєд
генералыг
нэгэн
хуурай газрын
нислэгийн
талбайд
буухаар
завдаж байхыг
командлагч –
зочлогч –
анзаарах
хvртэл бvх юм
хэвийн
явагдаж
байв. -
Уучлаарай,
ноён
генерал –
хэмээн
командлагч –
энэ
хидроплан,
тийм
болохоор
усан дээр
буухыг
оролдвол дээр
болов уу! - Єє!
Мэдээж
хэрэг
командлагч!
Би ямар
болгоомжгvй
юм! гэж
Метаксас
хэлээд,
ухаан орж онгоцыг
усан дээр
аятайхан
буулгажээ. Дараа нь
суудлаасаа
босоод: - Командлагч!
Миний
хийхээр
завдаж
байсан тэнэглэлийг
тэгж сэтгэл
гарган
анхааруулсанд
хязгааргvй
баярлалаа
гэжээ. Тэгэнгvvт
онгоцны
хаалгыг
онгойлгон,
ус руу гишгэсэн
аж. Бидний
хувийн шинж
чанарын
хєгжил
бусад зvйлсийн
хажуугаар
vлмэдэхvйг
аль болох
мэдэхvй vйл
хєдлєлийн
тєлєє
vйлчлэхээр
болгоход оршино.
Гэвч vvний яг
эсрэг vйл явц
явагдах нь vргэлж:
vлмэдэхvй
мэдэхvйг
хянана.
Бидний сэтгэлгээнд,
vйл хєдлєлд
мэдэхvй
оюуны
хэсэгт vл хамаарах
тийм
тєсєєллvvд
буюу
стереотипvvд –
психологичид
vvнийг
комплекс хэмээнэ
–нєлєєлдєг.
Энэ нь харин,
тэдгээр нь мэдэхvй
оюуны
бvтээгдэхvvнvvд
биш гэсэн vг
мэдээж биш.
Ерєнхийдєє
ухаантай
хvмvvс дээр
мэдэгддэг
тєрєл бvрийн
стереотип
болон єєр
улирсан
баларсан
vзлvvд, vе vе
илрэх
примитив
зан авир
гагцхvv
vлмэдэхvйг
танин мэдснээр
ойлгогдох
юм. Хэрэв
бидний
vлмэдэхvйд
иррациональ
vзэн ядалт,
фанатик
стереотипvvд,
дайсагнал
ба хардлагын
асар том
ширэнгэ
харлаж, тvvний
сvйтгэгч
хvчин
мэдэхvйн
хаалгыг
байнга нvдэн
тийш нэвтрэн
орохоор
зvтгэж
байгаа бол
яахав? Тэртээ
гvнд нуугдан
буйгаас
олон зvйлс
ердєє ч муу
зvгийн бус, муу
биш, харин ч
дан эерэг
болоод сайн
байдаг нь
бидэнд тус
болж болох
юм. Єнгєрсєн
vеийн,
мартагдсан,
гайхамшигтай
сайхан
дурсамжууд
ч тэнд
дарагдсан
байгаа
билээ. Бидний
єнгєрvvлж буй
єдєр бvхэн
ямар нэгэн сайныг,
ямар нэгэн
сайхныг
агуулж
байдаг. Энэ нь
их байж
болно, бага
байж болно,
сайхан нь харин
тэнд байж л
байгаа,
гагцхvv бид
дандаа анзаардаггvй.
Тэдний
нєлєє, мєрvvд
харин vлмэдэхvйд
хадгалагдан
vлддэг. Хvvхэд
ахуйд хvрээлэн
байсан хайр
халамж ба
сайн санааны
зоригжуулалт,
бидний
тєсєєллийн
гайхамшигт
машиныг
хєдєлгєєнд
оруулсан санаандгvй
хэлэгдсэн
vгс, ээжийн
элбэлтvvд, аавын
мэргэн
сургаалиуд,
зарим
багшийн
ойлгож
тэвчсэн
сэтгэл,
нэгэн
гайхамшигт
vдшийн нам
тайван –
бvгдээрээ л
бидэнтэй
хамт байх бєгєєд
тэртээ гvнд
оршиж,
бидэнд vл
мэдэгдэн
бидний
єдрvvдийг
сайхан
болгож
байдаг. Yлмэдэхvйд
нуугдан буй
муу ил
гарахаар
зvтгэн
бидний
амьдралын
жолоог
булаан
авахаар завдах
vед энэ эрхэм
хэсгээс бид
хvч олж чадна.
Єнгєрсєн
vеийн
гайхамшигт
дурсамжуудыг
дотроо
сэргээн
санаж, vнэтэй,
хосгvй
зvйлсийг бид анзаардаг
болж сурах
хэрэгтэй.
Нvдээ нээцгээн
бидний
эргэн
тойронд буй
сайн болоод
сайхан
бvхнийг
анзаарцгаая.
Энэ нь
бидний аюултай
стереотипvvд,
бусниулах
санаархалтай
мэдрэмжvvдийн
сvйтгэх
нєлєєнєєс
єєрсдийг
маань
хамгаалах
юм. Бидний
vлмэдэхvй яг л
заан шиг:
хэзээ ч
мартахгvй.
Хэзээ
нэгтээ
бидний
мэдэхvйд хvрч
байсан бvгд,
мєн
таамаглаж
буйгаар
тэднээс
хамаагvй их
зvйл цєм тэнд
арилашгvй
хадгалагдана.
Цєєн бус
удаа,
тухайлбал
санаандгvйгээр,
ямар нэгэн
оргvй
хоосноос
олон олон
жилийн
ємнєх, аль
эрт мартагдсан,
эсвэл тэр vед
анзаарагдаа
ч vгvй сэтгэгдлvvд,
дурсамжууд
гарч
ирдгийг бид
мэднэ.
Эдгээрийг
бид
єєрсєддєє
ашигтайгаар
хэрэглэж
сурч болно.
Yлмэдэхvйг
мэдэж нээх
нь єєрийгээ
хєгжvvлэх
хамгийн
vйлчилгээтэй
аргуудын
нэг юм. Зохиолч
Мередит
Николсон
олон жилийн
турш
хэрэглэж
буй нэгэн
євєрмєц
аргаа
хуваалцсан
байдаг:
орондоо
орохын ємнє
тодорхой бодлуудыг
тархиндаа
тогтооно.
“Хэрэв би нэгэн
зохиол
бичиж
байгаа
бєгєєд ямар
нэг
юм
арай л
болохгvй
байгаа бол унтахынхаа
ємнє энэ
тухай
гvнзгий
боддог.” Тvvний
хэлснээр,
заримдаа
зарим зvйл
тvvгээр тоглоом
хийдэг аж,
зєв сайн
бодолд байх
ёстойчлон
vлмэдэхvйд
нэвтрэлгvй,
харин vvдний
єрєєнд
vлдээд тvvнийг
унтуулахгvй.
Ихэнхдээ
харин
зовлонгvй
нойрсох ба
сэрэх vед бараг
л дандаа
ямар нэгэн
шинэ
хувилбар,
ямар нэгэн
шинэ шийдэл
тэнд хvлээж
байдаг гэнэ. Yлмэдэхvйгээс
гарч ирсэн
эдгээр
санаанууд зохиолынх
нь vйл
явдлуудыг
олон удаа
шал єєр зvгт
аваачдаг
ажээ. Хэрэв
бид
тааламжтай
болон сайн
зvйлсийг тогтмол
оюун
ухаандаа
нэвтрvvлж
байвал
тэдгээр нь
бид аль
хэдийн мартсан,
эсвэл
бидэнд
хэзээ ч
мэдэгдээгvй
тааламжит
дурсамжуудыг
vлмэдэхvйгээс
єєрсєддєє
татах юм.
Єєрсдєд нь
учирсан
шударга биш
явдлыг
дандаа
боддог хvмvvс,
vргэлж vзэн ядаж
явдаг хvмvvс
ингэж
байгаагаараа
vлмэдэхvйд
хаасан
зэрлэг
зєнгvvдийг
суллан тавьж
байгаа
хэрэг,
эдгээр
зєнгvvд нь
адгуусны тvвшинд
амьдарч
байсан
бидний євєг
дээдсийн
хєдєлгєгч
хvч байсан ба
соёлт
хvмvvнээс нэгэнт
ангид билээ. Єдєр
дутмын
амьдралд
бид зvгээр л
хажуугаар
нь гараад
явчихдаг
учраас тун ч
их баяр, тун ч
их сайн
сайхан
гарзанд
гарч байдаг.
Хэрэв
эднийг
унтахынхаа
ємнє
сэргээн
санах юм бол
баяр
баяслыг
єєрсєддєє
хадгалахад
маань
бидэнд
тусална, учир
нь тэд
бараан
саарал,
баргар
бvvдгэрээс цэвэрлэн
vлмэдэхvйд
нэвтэрнэ.
Энэхvv “ухаан санаа
ариусгагч”
арга бидний
vзэл,
хандлага алсын
хараатай,
бvтээлч
болоод
жаргал авчрагч
байхад
шийдвэрлэхvйцээр
нєлєєлнє. Yнэмшлийн
хvч Имиль
Куюv авто
vнэмшлийн
тухай нэгэн
ном бичсэнээс
хойш олон
жил
єнгєрчээ.
Тvvний рецепт
нь хvмvvс
байнга
єєртєє: “Бvх
єдєр, бvх
талаар
надад улам
улам сайхан
байна!” гэж
давтах
хэрэгтэй
ажээ. Энэ нь
олон хvнд тус
болсон нь
эргэлзээгvй,
vр дvнгийн
талаас нь
харвал
харин ийм
vнэмшvvлэл
дэндvv ерєнхий
бєгєєд
бvрхэг.
Тэгэхээр
хангалттай
тодорхой
биш. Бидний
оюун ухаан
ойлгомжтой
болоод
тодорхой
зорилгуудыг
гvйцэлдvvлж
байгаа vед л vр
дvнтэй
ажиллана.
Амьдрал дээр
бvдэг бvрхэг
зvйл дэндvv их
байх бєгєєд
дээр нь бид
тодорхой
бус
зорилгуудаараа
улам
баримжаагvй
болгох ажээ.
Бид юмсыг
хурц тод
хvрээтэйгээр
харах
хэрэгтэй.
Хэрэв бид бvх
єдєр, бvх
талаар илvv
урагштай
байцгаахыг
хvсч байгаа
бол яг юун
дээр, тэгээд яаж
урагшлахаа
сайтар
бодох
хэрэгтэй. Yнэмшлvvд
мэдэхvй
оюунд
нєлєєлдєг,
гэхдээ vлмэдэхvйд
бvр ч хvчтэй
нєлєєлнє.
Зєв ба vнэн
эсэхийг нь
бид
шалгаагvй
бодол
санаанууд vнэмшлийн
замаар тvvнд
байнга
нэвтэрдэг.
Yлмэдэхvй
vнэмшлvvдэд
зєвхєн
нээлттэй
байгаад зогсохгvй
тэдгээрт
шvvмжгvйгээр
захирагддагт
аюул байгаа
юм. П.Т.Барнум
єєрийн
намтартаа
Коннектикут
муж улсын
Бетелд
урьдын тэр
он жилvvдэд
сvмийг
халаах нь
бурхны ёсыг
зєрчсєн
болох тухай
бичсэн
байдаг. Олон
жилийн турш
бээрч,
зовсны
эцэст нэгэн
сvжигтэн зуух
байрлуулахыг
санал
болгожээ.
Бурхны ёсонд
харш
саналыг
vнэмлэхvй
олонхи
буруушаасан
бєгєєд хvмvvс
дахин нэг
жил даарч,
хєрч явжээ. Дараа нь
–
харанхуйгаар
дайралт, стереотипийн
ханыг эхний
удаадаа
нэвтрэх чадваргvй
байдаг зєв
санаануудад
ерєнхийдєє
тохиолддогчлон
– асуудлыг
дахин гаргаж
иржээ. Хvмvvс
тэр
чигээрээ
сэдэвт
татагдсан
байв. Хаа
сайгvй энэ
тухай
ярилцацгааж
байлаа:
мухлаг
дэлгvvрт,
залуусын
vдшийн
уулзалтан
дээр, оройн
цугларалтан
дээр.
Залбиран
сvсэглэж
туулайн
чинээ юмыг
уулын чинээ
болгохоор
оролддог
шигээ хvмvvс
уншлага
залбиралдаа
хvртэл энэ
тухай
оруулж байв.
Эцэст нь дєнгєж
олонхийн
саналаар
зуух
байрлуулахаар
шийдэцгээжээ. Зуухтай
болсон
эхний бvтэн сайнд
хоёр хєгшин
эмэгтэй
агаарыг
дэндvv муу
байна
хэмээн бие
нь хvртэл
муудсан тул
тэднийг
сvмээс авч
гарахаас
аргагvй
болжээ. Харин
тэд дорхноо
ухаан
орцгоосон
аж. Хоёр метр
урттай
яндан олж
чадаагvй тул
зуухыг ердєє
ч галлаагvй
байсан
тухай
тэдэнд
хэлсний
дараа
vнэхээр
тэгэхээс ч
єєр арга
байсангvй.
Энэ явдал
vнэмшил тийм
ч бодит
хандлагатай
бус оюунд
нєлєєлвєл
ямархуу
хvчтэй байдгийн
сайхан
жишээ юм. Бидний
vлмэдэхvй
vнэмшилд
захирагдахаас
ондоог хийж
чадахгvй,
харин хэрэв
бvх зvйлийг шvvмжгvйгээр
хvлээж авбал
эмгэнэлд
єртєх
аюултай. Бид
бодол санаагаа
тал бvрээс нь
харсан
шvvмжит
задлан шинжлэлээр
бий болгох
хэрэгтэй,
буудайны хогийг
буудайнаас
ялгах
хэрэгтэй. Олон хvн
усан
онгоцны
зомгол мэт
замхарцгаана.
Юу ч сонссон,
шvvмжгvйгээр
хvлээж авна,
тэгээд тvvнийхээ
дагуу
амьдарцгаадаг.
Тэднийг дайран
буй
vнэмшлvvдийг
хянан
шалгаж
ялган хаяхыг
оролдох ч vгvй.
Хvмvvсийн
олонхи
урьдчилан бэлтгэсэн
“нийтийн
санал
бодол”-ын
давалгаанууд
дээр
шидэгдэн
явдаг гэж
хэлэхэд
хэтрvvлэг
болохгvй. Улс
тєрийн
тухай, шашны болон
ёс
суртахууны
тухай
тэдний vзэл
баримтлалууд
нь тєрєл
бvрийн эмх
цэгцгvй vзэл
санаануудын
vр дvн юм. Яг л,
усан
онгоцны
хаашаа явах
нь далбааг
онох
салхины
цохилтын
дагавар мэт.
Гэтэл ямар
нэгэн
онгоцонд
зєвхєн далбаа
ба олон
янзын
чиглэлтэй
салхи бус,
харин
хvндийн жин,
залуур
болон ахмад
ч хэрэгтэй
байдаг
билээ. Хэрэв
биднийг
дайрсан
vнэмшлvvдийг
эргvvлж хянаж
байхгvй бол,
хэрэв санал
бодлуудын
ямар ч
хамаагvй
салхи
далбааг
маань
vлээхийг хvлцэх
ахул бид
урсгалд
автсан
зомголууд
болон
хувирч
мэднэ. Шийдэх
арга зам нь
Жеймс
Тюрберийн
“оюун ухаанаа
тайван
байлга!”
гэсэн
зєвлєгєєг
дагах бус.
Шийдэх арга
зам бол зєв
сувгууд
татан,
бvтээлч
хэлбэрээр
vнэмшлийн
хvчийг нээх.
Ерєнхийдєє
бид
vлмэдэхvйн
хvлээж авсан
ямар ч тєсєєллийг
vйлдэл
болгон
хэрэгжvvлэхэд
бэлэн
байдаг.
Жирийн vед
“хорхойд ч
хор хvргэж эс
чадах” хєвгvvд
дайн
тулаанд
эргэлзэлгvйгээр
хєнєєдгийг
юугаар
тайлбарлах
вэ? Хариулт
тодорхой:
тэдний
vлмэдэхvй
хєнєєхийн шаардлагыг
хvлээж авсан
ажээ. Хэрэв
бид
vнэмшлийн
хvчийг
ойлгож нээн
гаргахыг
хvсч байгаа
бол юунд
хvрэхийг
зорьж
байгаагаа тодорхой
харах
хэрэгтэй.
Тєсєєлєл нь
vнэмшмээргvй
их бvтээх
хvчтэй
байдаг, иймд
хэрэв бид
хийх юмаа
урьдаас
тєлєвлєж,
ингэснээрээ
vлмэдэхvй
бидний
зорилгыг
єєрийн
болгож авах
боломж
бvрдvvлбэл бид
агуу ихийг
бvтээж чадна. Ухаантай
амьдралын
нэг чухал
нууц нь хувийн
шинж
чанарын
мэдэгдэлгvй
нєлєєлєгч
хvчvvдийг
мэдэж
удирдаж
сурахад
оршино.
Ингэх боломжтой
гэдэгт
єнєєдєр
цєєн хvн
итгэдэг байх.
Бид
єєрсдийнхєє
айдас,
эргэлзээний
золиосууд
юм. Ямар
нэгэн
асуудал
гарахад хамгийн
тvрvvнд шийдэж
чадахгvй
байх гэж толгойд
орж ирнэ. Урсгалд
vл автагч, vе
vеийн моод
болсон
ухаан санааны
“салхины
цохилтуудад”
єртдєггvй, санаа
бодлуудын
холимог,
олон
тохиолдолд
агрессив
дайралтууд
ийш тийш нь
тэднийг тvлхэхийг
зєвшєєрдєггvй
хvмvvс л
єєрсдийнхєє
амьдралаас
хамгийн
ихийг гаргаж
ирж чаддаг
билээ. Тэд
амьдралынхаа
эзэд нь
бєгєєд
vлмэдэхvйгээ
гартаа улам
бvр чанга
барьж
байхыг
хичээдэг.
Тэдний
онгоцонд
хvндийн жин,
залуур бий,
тэгээд
єєрсдєє ахмадууд
нь юм. Мєнхєд
гялалзагч
одод болон Капе
Кодын
цагаан сvм
мэтийн чиг
заагчид далайчдыг
хєтєлдєг.
Гэхдээ
тэдэнд бас
багж хэрэгслvvд
бий.
Амьдралын
залуурын
хvрдийг гартаа
барь,
далбаагаа
буулга.
Санаа
бодлуудын
урсгал
салхинуудад
далбаагаа
бэхлэгтvн.
Харин, сайн
далайчны
адил гагцхvv
зорилго єєд
чинь
аваачихыг
нь л ашигла.
Хад хясаа, салхи
шуургат
усаар
чамаас ємнє
аялж єнгєрсєн
агуу хvмvvсийн
зуун зууны
туршид
цуглуулсан
мэдлэг ба
туршлага нь
чиний
газрын зураг,
мєн зvг чиг
заагч юм. Заншлуудын
хvч Бидний
амьдралд
заншлын
эзлэх хувь
асар их, учир
нь бид ихэнх
юмыг
зєнгєєрєє,
дадаж заншсанаараа
хийдэг. Мєн
бидний мєн
чанар болоод
зорилгууд
заншлаас
ихэд
шалтгаалдаг. Ер нь
заншлууд
гэж vнэндээ
юу вэ? Эдгээр
нь бид
автоматаар
буюу хар
аяндаа
хийдэг, ингэхдээ
боддоггvй,
тийм vйлдлvvд
юм. Yйлдлийн
(физикийн),
сэтгэлгээний
болон
мэдрэмжийн хэмээн
заншлуудыг
ангилж
болно. Сvvлийн
хоёрыг
хамтад нь
оюуны
заншлууд
гэж ч
нэрлэдэг.
Стереотип
бол vнэндээ
шvvмжлэн
шалгаагvй оюуны
заншил юм.
Заншлуудыг
єєрчлєхєд
хэцvv, учир нь
тэд єдий
хvртэл
тайлагдаагvй
физиологийн
механизмаар
vлмэдэхvйд,
улмаар бvх
мэдрэлийн
системд
хадагддаг. Бидний
амьдрал их
хэмжээнд
заншлуудаас
бvрдэнэ.
Машин
жолоодох vед
бидний
ихэнх хєдєлгєєн
зєнгєєр
хийгддэг.
Єглєє
хувцсаа ємсєх
vед
ерєнхийдєє
дадаж
заншсанаараа,
бодолгvйгээр
хийдэг. Аль
оймсоо
эхлээд
ємсдєг вэ?
Хэрэв
дараагийн
удаа
тогтоож
авна гэж ой
тойндоо
тогтоохгvй л
бол vvнийг
бараг л
санахгvй
байх. Бидний ихэнх
нь,
мэдэлгvйгээр,
vргэлж нэг
талынхаа оймсыг
эхэлж
ємсдєг. Энэ
явдал
урьдын
сайхан цагт
болжээ. Ноён,
хатагтай
Хенри
М.Стенли нар
нэлээд
эртний
Алдайн
Клубт хvлээн
авалт
хийжээ.
Зохион
байгуулах
хэсгийн
нэгэн гишvvн
Стенлигээс
заалны голд
зогсоод
зочдоо
хvлээж
авахыг
хvсчээ.
Тэрбээр
харин ханын
дэргэд
зогсож.
Хэсгийн
гишvvн хатагтай
Стенлигээс: - Нєхєр
тань яагаад
миний хvссэн
газар
зогсохгvй
байгаа юм
гэж асуухад, - Яагаад
гэвэл – гээд –
араас нь хэн
нэгэн нуруу
руу нь
харвачих
вий гэж айж
байгаа юм
хэмээн
хариулжээ. Мань эр
Африкт
байхдаа ийм
заншилтай
болсон
юмсанж.
Санамсаргvй
довтолгооноос
єєрийгээ
хамгаалахын
тулд vргэлж
хананд
нуруугаараа
налж
зогсдог байв.
Энэ нь дээрх
нєхєрсєг
хvлээн
авалтан дээр
ч салж
чадахгvй
болтол нь
заншил
болсон ажээ. Ямар
нэгэн залуу
хvнээс “муу
зуршил
байхгvй” гэсэн
vгийг
олонтаа
сонсож
болно. Хэрэв
vнэхээр ийм
бол тун
гайхамшигтай
байхсан.
Yнэндээ бол
бидэнд
бvгдээрэнд
маань муу зуршил
бий. Ємнєх
єгvvлбэр vнэн
хэрэгтээ
тухайн хvн
хэмжээ
дамжаагvй
уудаггvй, нэг
орой сайндаа
л нэг сигар
татдаг,
тэгээд шєнє
болгон
дандаа
оройтдоггvй
л гэсэн vг. Харин
унших, сурах,
сэтгэх, мєн
ажлын ямар заншлуудтай
вэ гэсэн
асуулт
дурьдагдахгvй.
Цагаа дэмий
vрдэг vv?
Єєрийнхээ
чадваруудыг
хэтэрхий
дєвийлгєхийг
чармайдаг
уу? Бусдыг уруу
татдаг уу?
Бусдыг
vргэлж
шvvмжилж
байдаг уу?
Эдгээр нь
бvгдээрээ
муу
зуршлууд юм. Муу
зуршлуудын
бvхэл бvтэн
хороо бий!
Зєвхєн
ганцыг л
жишээ
татахад,
хэрэв хэн
нэгэн дандаа
хоцорч
байдаг бол
vvний нэг
гэсэн vг. Ингэснээрээ
зєвхєн
єєрийгээ
хохироогоод
зогсохгvй
єрєєл
бусдыг ч
зовоодог.
Ийм хvний тухай
арга барсан
шоглолоор
ганцхан
єєрийнхээ
оршуулган
дээрээ л
цагтаа байх
болно гэж
ярьцгаадаг.
Дандаа
хожимдох нь
зєвхєн муу
зуршил
тєдий бус,
мєн тун
бvдvvлэг vйл. Муу
зуршлуудаас
салахад хэцvv.
Тэдгээрийг
сайн
заншлуудаар
орлуулахад
ердєє ч
амархан биш.
Хvмvvс
ерєнхийдєє
нэг талын л
халаасандаа
тvлхvvрvvдээ авч
явдаг. Хийж
заншсан халаасныхаа
оронд єєр
халаасандаа
хийвэл тэр
халаас
руугаа
зєнгєєрєє
бас гараа явуулдаг
болтол олон
долоо хоног,
тэр ч бvv хэл сарын
хугацаа
хэрэгтэй
байдгийг
психологийн
туршилтууд
баталжээ. Мєн,
ямар нэг
заншлаа
єєрчилж
чадлаа
гэхэд хуучин
нь
санамсаргvйгээр
гарч ирэх
тохиолдол
vргэлж байна.
Дахин нэг
туршилт. Нэг
хvн олон
жилийн турш
єгєгдсєн
нэгэн
єрєєнд
ороод гэрэл
асаахын тулд
дандаа
баруун
тийшээ
тэмтэрч
заншчээ. Дараа
нь
товчлуурыг
нєгєє талд
нь
шилжvvлцгээжээ.
Тэгээд л,
хэдэн
жилийн
дараа ч
гэсэн анхны
газраа
товчлуурыг
хайсан
тохиолдол гарч
байсан аж. Энэ
бvгдээс,
заншлуудаа
“боловсруулахыг”
хэдийчинээ
эртнээс
мэдэж хийж
эхэлнэ,
тєдийчинээ
сайн гэсэн
дvгнэлт
гаргаж
болно. Гэтэл,
заншлуудын
давуу тал юу
вэ гэсэн асуулт
гарч ирнэ.
Тэгэхээр,
хэрэв заншлуудын
дагуу
vйлдвэл бид
энерги
хэмнэж чадна.
Yvний
зэрэгцээ
гагцхvv ингэж
л єндєр тvвшинд
хийж чадах
vйлдлvvд бас
байдаг.
Хэрэв тєгєлдєр
хуурч
хаашаа
дарахаа, мєн
яаж дарахаа бодох
хэрэгтэй
болвол уран
сайхан
тоглож бараг
л чадахгvй.
Заншлууд
маш муу талтай
байж бас
болно.
Жишээлбэл,
хэрэв бид
єєрийн
мэдэлгvйгээр
зарим сэтгэлгээний
заншлуудын
боол болвол
аюултай.
Стереотипvvд
ерєнхийдєє
иймэрхvv.
Зєнгєєрєє
хийх vедээ
vнэхээр сайн
гvйцэтгэх
vйлдлvvдийг л
заншлуудын
автоматчлалд
найдаж
болно. Машин
жолоодох
хєдєлгєєнvvд
мэдээж ийм.
Харин замын
тэмдгvvдэд
дасаж
занших нь
аюултай.
Тэдгээрийг
сольчихож ч
мэдэх
бєгєєд
хэрэв урд нь
гол зам байсан
урсгал
туслах зам
болж
хувирвал аюул
бэлэн байна
гэсэн vг.
Автомат
стереотиптэй
сэтгэлгээнд
ч асар их
“мєргєлдєх
аюул” байдаг.
Бусадтай
тогтоосон
харьцаандаа
бид
хавиралдааныг
л мэдрэх
бєгєєд эхэн
vедээ бусад
хvмvvсийн юу нь
болохгvй
байгаа
ойлгох ч vгvй.
(Хожим ч
ойлгодоггvй
хvмvvс байдаг л
даа.) Заншлуудынхаа
эзэд нь
болцгооё! Заншлууд
маань
бидний
дайснууд
биш, харин нєхрvvд
маань
байхаар
хийх
хэрэгтэй.
Биднийг
захирахыг
сайн
заншлууддаа
ч зєвшєєрч болохгvй.
Заншлуудыг
бидний
vйлчлэгч
болгоход
ухаан ба
хvсэл тусалж
чадна, хэрэв
vvний vнийг нь
бид тєлєхєд
бэлэн
байгаа бол.
Аладдины
нэгэн адил
дэнлvvгээ
vрээд л жин –
заншил
маань –
бидний
хvслийг
биелvvхээр
гарч ирнэ.
Амьдралын
эмгэнэл бол
ихэд
тогтмол заншил
Аладдин
болж
хувираад
бид єєрсдєє
тvvний
хvссэний
дагуу
харайж
явдаг билээ.
Бид тушаагчид
биш, харин
vйлчлэгчид
ажээ. Бидний
муу
зуршлууд
биднийг
боолоо
болгохыг нь зєвшєєрч
ер болохгvй. Бvх хvн
стереотипvvдтэй Бидний
тархинд орж
суухад нь
vнэн
хэрэгтээ юу
болоод
байгааг нь
бид огт
мэддэггvй
тийм vзлvvд
байдаг. Бид
тэднийг
єєрсдийнхээ
болгодог
бус, тэд
биднийг
єєрсдийнх
нь болгодог
ажээ. Хэрэв, бидний
дотор
vлмэдэхvйд
оршин буй
стереотиптэй
ямар нэгэн
байдлаар
холбогдсон
сэдвээр
ярьж байгаа
бол бид илvv
чанга
дуугаар
ярих
хандлагатай
байдаг нь
ажиглагджээ.
Баримтад
vндэслээгvй
зvсэн зvйлийн
сэтгэлгээний
заншил, vзэлд
бид жилээс
жилд
суралцдаг.
Эдгээр нь
стереотипvvдийн
хамгийн муу
тєрлvvд
бєгєєд
тэднийг
цєєн хvмvvс л
гэрэлд
гаргаж,
бодитоор
нягталдаг. Шvтлэгтэй
хvмvvсийн дунд
ч
стереотиптэй
хvмvvс олон бий.
Дэлхий дээр
бараг л бvх
агуу зvйл сайн
хvмvvсийн
стереотип
бvхий vзэн
ядалтаар хvрээлvvлэн
тєрсєн
байдаг.
Эхний vед
эмнэлгийн
мэдээ
алдуулалтыг
мухар сvсэгтнvvд
хилэгнэн
эсэргvvцэж
байв. Хvний
зовлон бол
Бурханы
хvссэн нь
бєгєєд тvvний
хvслийг сєрж
болохгvй гэж
хэлцгээж
байжээ. Яг л
ийм стереотип
бvхий
байдлаар
ариутгагч
бэлдмэлvvдэд
анх
хэрэглэж
эхлэх vед нь
хандаж байв. Жаквард
нэхэгч
машины
тухай ярьж
байхад нь
Бvхнийг
Гvйцэлдvvлэгч
ч бvтээж vл
чадах нэг тиймэрхvv
юм л хийх
гээд байгаа
биз хэмээн
тохуурцгааж
байлаа:
“татсан
утсан дээр
даавуу нэхэх
гэнэ vv?” Энэхvv
агуу зохион
бvтээгчийг
ариун vнэнч,
гэхдээ
стереотиптэй
сvсэгтнvvд гэр
орноос нь
хєєсєн
билээ. Тємєр
зам барих
тухай анх
яригдаж
байхад Даниел
Вебстер зам
тємєр дээр
хєлдсєн мєс
зvтгvvрийг
хєдлєхєд нь
саад болно,
хэрэв нэгэнт
хєдєлсєн
бол харин
зогсоох
аргагvй гэж
хэлж байжээ.
Даниел
Вебстер их
стереотиптэй
хvн байв.
“Зэрлэг
нутгийг”
эзэмшихэд
тємєр зам
ямар их
нэмэртэй
байж
болохыг
харах чадваргvй
байлаа. Нью
Иоркоос
канцеллар
Ливингстон
мєн тємєр
замын эсрэг
байсан ба
“Хэн ч арван
хоёр, арван
таван
милийн
хурдтайгаар
агаарт довтолгож
амиа
туршихыг
хvсэхгvй” гэж
байв. Хенри
Клей хэрэв
хэн нэгэн
Саулт Сейнт
Мери
сувгийн
ажилд мєнгє
оруулбал энэ
нь саранд
аялахад
мєнгєє єгч
байгаатай
адилхан
хэмээн
зарлаж
байжээ. Бид
стереотипvvдийнхээ
эсрэг юу
хийж чадах вэ?
Хамгийн
тvрvvнд, бид
мэдэлгvйгээр
єєрийн болгосон
бvлэг vзэл
бидэнд бий
гэдгийг, мєн
сэтгэлгээний
энэхvv vл
мэдэгдэгч
дасал
зохицол нь
хэзээ ч vл
тасрах vйл
явц гэдгийг
єєрсєддєє
дахин дахин
сануулж
байх
хэрэгтэй.
Энэ vзлvvдийн
vлэмж хэсэг
нь
ташуурсан,
нэг талыг
барьсан.
Олон
тохиолдолд
стереотиптэй
vзлvvдийг бид
ухаантайд
тооцсон
хvмvvсээсээ
сонссон
болохоор
хvлээж авдаг.
Єдєр бvр бид
сонсоход
бэлэн
байдаг
бодол
санаанууд
бидний ухаан
санааны нvх
сvвvvдийг
бєглєнє. Хvмvvс
юу ч гэж
боддог бай,
баян бvхэн
хулгайч биш,
мєн ядуу
болгон
гэгээн бус. Yvний
зэрэгцээ vл
мэдэгдэн
бидний ой
тойнд
нэвтэрсэн стереотипvvдтэй
гvнзгий
мэдрэмжvvд
холбоотой
байдгийг ч
бас санах
хэрэгтэй.
Тэднийг танин
мэдэж,
тэднээс
салах
явдлыг
мэдрэмжээр
дvvргэгдсэн
их хvчин
машид
хvндрvvлдэг.
Мэдрэмжvvд
биднийг
сохор
болгодог
ажээ. Хэрэв
vvнийг бид
мэдэцгээж
байгаа бол
сэтгэлгээний
муу
зуршлуудынхаа
эсрэг
амжилттай
тэмцэх
нэлээд
боломж
байна гэсэн
vг. Хэрэв
хэн нэгэн,
сэтгэлгээ
нь зєнгийн
дагуу, бодит
хандлага
дутагдалтай
болон мэдрэмжvvдэд
эзлэгдсэн
гэдгээ
ухаарвал
зохих хэмжээний
ухаан
гаргахад
тэдгээр
стереотипvvдийг
яавал зохилтойг
мэдэх болно.
Эерэг болон
сєрєг нотолгоонуудыг
ээлжлэн
хэрэглэж,
баримтан дээр
vндэслэсэн
байр сууриа
бий болгоно.
Санаагаа
илэрхийлэх
vедээ урьдын
сэтгэлгээний
занга
урхийг аль
болох
холуур
тойрохыг эрмэлзэнэ.
Энэ бvгд
ердєє ч
амаргvй
гэдгийг
харин хэлэх
хэрэгтэй.
Сэтгэл
санааны
тэнцвэрт
байдлаас
ганц л
хазайхад
хангалттай,
тэгмэгц урьдын
сэтгэлгээний
рефлексvvд
шууд л ажиллаж
эхэлнэ.
Бодитой шинжилгээний
vр дvн бидний
санаа бодол
дээр
автоматаар
тусгагддаг
болтол цаг
хугацаа,
єєртєє
тулгасан
хатуу сахилга
хэрэгтэй. Нэгэн
психологийн
профессор
оюутнууд дээрээ
сонирхолтой
туршлага
явуулжээ.
Хэвлэлvvд
єргєнєєр
хэлэлцэж,
хvмvvст хvчтэй
мэдрэмжvvд
єгсєн нэгэн
сэдэв
сонгосон аж.
Залуучууд
туйлширч
аль нэг талд
орохдоо
бэлэн
байдаг тул
ийм “талцсан”
сэдэв сонгожээ. Нэгдvгээр
байр
суурьтай
санаа
нэгтэй байгаа
хvмvvс гараа
єргєхийг
оюутнуудаасаа
хvсчээ. Дараа
нь
хоёрдугаар
байр
суурьтай
холбоотойгоор
мєн ийн
хvсэж.
Эцэст нь
хэлсэн нь:
“Одоо харин
хоёр байр
суурийг аль
алийг нь ул
суурьтай
судалж,
vvнийхээ vндсэн
дээр
шийдсэн хvмvvс
гараа
єргєнє vv.”
Хэдхэн гар
дєнгєн
данган
єргєгдсєн
аж. Хэрэв,
юмыг бvх
талаас нь
шинжилж
сурсан ухаантай
хvмvvсийн
бvлэгтэй
харьцаа
тогтоож, тэдний
хамт тухайн
асуудлыг
томруулагчийн
цаана
аваачвал
стереотипvvдийг
давахад маш
тустай байх
болно.
Єєрийнхєє
vзэл бодлыг
ширээн дээр
дэлгэ,
тэгээд
бусад хvмvvс
тvvнийг чинь шvvмжлэн
хэлэлцэг.
Ухаанд чинь
ч ороогvй ямар
их
стереотип
чиний дотор
ажиллаж
байгааг
хараад
єєрєє тун
гайхах
болно. Айдас
гэж юу вэ:
нєхєр vv эсвэл
дайсан уу? Бид
айдаст
цагийн цагт
эзэмдvvлэлгvй
байх боломж
амьдралд vгvй.
Эдгээрийн
хоёр тєрєл
байна. Нэг нь
vл хєдєлгєгч,
сvйтгэгч. Энэ
бидний дайсан
бєгєєд бvхий
л арга
чаргаар
vvнтэй тэмцэх
хэрэгтэй.
Нєгєє нь
байх ёстой,
vндэслэлтэй,
бvтээх зєн
болон
сургамж
агуулна. Энэ
нь бидний
нєхєр.
Бvтээгч
айдсыг
єєрсдийнхєє
дотор
тэжээн
тэтгэх
хэрэгтэй,
учир нь хувийн
буюу
худалдааны
амьдрал
алинд нь ч бай,
бидний
оршил ба
хєгжилд
орхиж
болшгvй зvйл.
Ухаантай
айдас гэдэг
нь баримт vйлvvдийн
сєрєг vр
дагаваруудаас
vvдэлтэй
хvндэтгэл,
хvлээн
зєвшєєрєлт,
бишрэлээс
єєрцгvй. Бид
айдас
хvйдэсгvйгээр
амьдрах
хэрэгтэй гэсэн
тэнэг
санааг олон
ч удаа
сонсоцгоолоо.
Дагжил,
vймээн,
vргэлжийн
хяслангvйгээр
єдрvvдийг
єнгєрєєх
гэх нь угийн
хvслэн. Гэвч,
хэрэв нэгж
гишvvд нь
бvтээлч
айдсыг
мэдрээгvй
байсансан
бол хvн
тєрєлхтєн
хєгжиж дэвжихгvй
– оршихуйн
тухай яриад
ч хэрэггvй –
байсан
билээ. Айдас
бол хvний
хамгийн
чухал
дохиоллын
систем юм.
Бидний бие
организм
аюулын
хамгийн
бага
тэмдгийг
авмагц л тэмцэхэд
юм уу
зугтахад
бэлтгэдэг.
Айдсыг бидний
амьдралаас
салгашгvй.
Харин,
хяналтан доороо
байлгаж,
сахилгажуулж,
єєрсєддєє
ашигтайгаар
нээж болно.
Гагцхvv
тэнэгvvд л
юунаас ч
айдаггvй.
Чихцэлдээнт
орчин vеийн
том хотод хvн
ямар нэгэн
юм тvvнийг
мєргєчих вий
гэж айх нь
тун ч
ухаалаг
хэрэг билээ.
“Хvмvvжvvлэхийн
нэг зорилго
нь биднийг зєв
vед айдаг
болгож
сургахад
оршино”
хэмээн Анжело
Патри vнэн
хэлжээ. Далайн
тухай юу ч
мэддэггvй
“хуурай
газрын оготнууд”
асар их
уснаас
эмээдэггvй.
Хар шуурга,
эсвэл наад
зах нь нэг
давалгаа
ямархуу
хvчтэй байж
болох талаар
тєсєєлєл ч
байхгvй. Чиг
заагчгvйгээр
мананд
тєєрнє
гэдэг юу
болохыг
мэдэхгvй. Туршлагатай
далайчдад
далайгаас
эмээсэн эрvvл
айдас бий.
Энэ айдас
бол ямар
нэгэн ойлгомжгvй,
хєдєлгєєнгvй
багилагч
биш. Харин ч
vvний
эсрэгээр:
асар эрчтэй
бvтээлч хvч юм. Анагаах
ухааныг
євчнєєс
эмээсэн
айдас тєрvvлжээ.
Олонхи
vйлдвэр
ядуурлаас
эмээсний vр
дvн.
Мэдлэггvйдлээс
болон хvний
хязгаарлагдмал
байдлаас
бид айдаг
тул
сургуулиуд
байгаа
билээ. Салхи
шуурганаас,
харанхуйгаас,
далайн
гамшгаас
бид айдаг
тул
гэрэлтvvлэгч
цамхагууд
байгаа юм. Хэрэв
бид тэнэг
айдсанд
ухаантай
айдсанд эзлэгдэхээс
хєнгєн
автахгvй бол
хvний дайсан
болох
тэдгээр
айдсуудын
учрыг
олоход харьцангуй
амар. Тэнэг
айдсуудын
бvхэл бvтэн хороо
бий. Хэрэв
психологичид
vнэн хэлж
байгаа бол
бид балчир
ахуйдаа
хоёрхон
зvйлээс л
айдаг ажээ:
унахаас, мєн
чанга
дуунаас.
Хожим нь
амдралынхаа
туршид
тэнэг
айдсуудын
тоог улам л
нэмэгдvvлэх
бєгєєд
жагсаалт
нэг мэдэхэд
хэдийнээ эцэс
тєгсгєлгvй
урт
болчихсон
байна. Сэтгэл санааны
бэлтгэгдсэн
байдал
биднийг
тэнэг
айдсуудын
золиос
болохоос
хамгаалахгvй.
Тэднийг
аргалах
цорын ганц
арга зам бол
тэднийг
vнэнээсээ
таних явдал
юм. Болж
єгвєл єргєн
мэдлэг,
туршлагатай,
эрvvлээр,
бодитоор
хорвоог
хардаг хэн
нэгэнд
найдах. Yндэслэлгvй
айдсанд
хамгийн
сайн эмийн
нэг нь
зоригтой
vйлдэл юм.
Нэгэн хар
арьстан
номлогч
уншлагатаа
зєвлєсєнчлєн
“Эерэгийг
тодотгож, сєргийг
орхих”
хэрэгтэй.
Бидний сайн
сайхны тєлєє
vйлчлэгч
айдсуудыг
хvч чадлыг
маань барагдуулагчдаас
нь тод ялгаж
чаддаг байх нь
амжилттай
амьдралд
зайлшгvй
чухал. Баталгаат
байдлын
хvслэн Ууртай
ба тvргэн
бухимддаг
хvмvvс багадаа
хvнд хvvхэд vе
туулсан,
ядуу
байдалд
єссєн, тавьсан
хоолны
тєлєє ямагт
тэмцэлдэх
хэрэгтэй байсан
байх бєгєєд
тэд хувь
заяандаа
дандаа
гомдоллож
баталгаат
байдлын
бараг л
мєрєєсєл
болцгоодог.
Єєрсдєєсєє
чадалтай, “илvv
азтай”
хvмvvстэй
єєрсдийгээ
хохиролтой
талаас нь
жишэцгээнэ.
Энэ бол
тэдний хийж
болох
хамгийн муу
vйл юм. Хэрэв,
“илvv азтай”
нєхдvvдийг нь
шаналгадаг
зовлонгуудыг
тэд мэдвэл
тэгтлээ
атаархах нь
юу л бол.
Тэгээд ч
эдгээр “илvv
азтайчууд” єєрсдийгээ
илvv
баталгаат
байдалд
боддог нь
эргэлзээгvй
хэрэг ердєє
ч биш. Ажлаа
алдчих вий
гэсэн айдас
жишээ нь
бараг бvх
хvнийг
зовоодог.
Нэгэн
компанийн
дэд ерєнхийлєгч,
эсвэл єєр
єндєр
тушаалын
дарга аль ч
ажилтны
нэгэн адил vл
vнэлэгдэхээс
эмээж буй.
Хэрэв
єєрєєс чинь
агуу том
ямар нэгэн юманд
л байна гэж
олдоггvй юм
бол
амьдралд абсолют
баталгаа
байдаггvй
гэдгийг
ойлговол
энэ нь
баталгаат
байдалтай
холбоотой
дарамтуудыг
гэтлэхэд
тун хэрэг
болно. Баталгаагvй
байдлаас
айхын нэг эх
сурвалж нь
хувиа хичээлт.
Ер нь, хэрэв
хэн нэгэн
тvvнтэй юу юу тохиолдчих
бол гэж
vргэлж
бэмбэгнэж
байдаггvй
бол тvvний
анхаарлыг
магадгvй
аюулууд тэгтлээ
их татахгvй. Иймээс
баталгаагvй
байдлын
мэдрэмжийг
ялах нэг vр
дvнтэй арга
бол
єєрсдєєсєє
анхаарлыг
холдуулах
юм. Ингэх
хоёр арга
зам байна.
Нэг нь, ямар
нэгэн зорилгыг
гvйцэлдvvлэхээр
хатуу
ажиллах.
Нєгєє нь,
бусдад
туслахыг
хичээх,
нийтийн
хvчин чармайлтад
хувь
оруулах.
Хэрэв єєрсдийнхєє
зовлонг
мартагнахыг
хvсч байгаа
бол бусдын
зовлонд
туслахыг
хичээхээс
сайн жор vгvй. Уур
хилэн ба vзэн
ядалтыг яаж
єєрсєддєє
ашигтай
байлгах вэ? Нэгэн
сонин
дээрээс
дараах
мєрvvдээр
эхэлсэн
захидлыг
уншиж билээ:
“Би энэ хамт
олны дунд
арван хоёр
жил амьдарч
байгаа
бєгєєд тэдний
дотор зvй
бусаар “vзэн
ядагчид”
олон
байгааг
ажиглах
боломжтой
байлаа.” Yзэн
ядагчдын
тоог
нэмэгдvvлэх
нь ухаалаг
хэрэг
болохгvй
байх гэж
санана,
иймээс уур,
хилэн, vзэн
ядалт гэх
мэт сєрєг
мэдрэмжvvдийг
бид яаж
болохыг
судлах нь
зохистой.
Эдгээрийг
бvтээлчээр
ашиглаж болох
уу? Хэрэв
нэгэнт vзэн
ядах
хэрэгтэй
байгаа бол
vvнийгээ
хожим нь vр
дагавараас
нь ичихгvйгээр,
эсвэл
єєрсдийгээ
илжиг мэт
харагдуулалгvйгээр
хийх боломж
бий юу? Хvн
тєрєлхтєний
сургааль
айлдагч
мэргэд бvр
эртнээс л
эдгээр
харанхуй
мэдрэмжvvдээс
ухаан санаагаа
цэвэрлэхийг
оролдвол
сайн хэмээсэн
байдаг, гэвч
vргэлж
тэдний зєв
байсангvй.
Дээр нь
нэмэхэд,
тэднээс
олон хvн
хорвоог ихэд
гэнэхнээр
харж байжээ. Yнэнийг
хэлэхэд
эдгээр
мэдрэмжvvд нь
vнэндээ хvний
дотор
ажиллагч
примитив
хєдєлгєх хvчнvvд
бєгєєд тэднийг
дарах нь
єлсгєлєн ба
бэлгийн
зєнг дарахаас
юугаараа ч
хялбар бус.
Бидний
олонх нь
vvнийг
мэддэггvй,
єєрєєсєє
гарган
зайлуулахыг
хvсдэг ч vгvй
(тэгж
оролдлоо ч
гэсэн чадахгvй
биз), харин
хэрэв бид
ухаалаг бол
тэднийг
хэмжээ
хязгааруудын
дунд барьж
байхыг
хичээнэ. Бид
єєрсдєєсєє
“адгийн”-д
тооцогдох
бvх зєнгvvдийг
бvрмєсєн
хєєн гаргах
бололцоогvй
гэдгийг
хvлээн
зєвшєєрєхєєс
аргагvй байх.
Тэднийг бид
сахилгажуулаад
vйлдлvvдээ
єєрчлєх чадалтай
гэдгийг
харин мэднэ.
Yндсээр нь
сайжруулах
шаардлагатай
байгаа зvйлvvд
дээр сєрєг
мэдрэмжvvдийг
хэрэглэх арга
бий. Зєв уур
заримдаа
хамгийн
vйлчилгээтэй
єєрчлєгч
зэвсэг
болдог.
Абраам
Линколн бvр
залуу
байхаасаа
боолчлолын
ёсыг vзэн
яддаг байжээ.
Ємнєдєд
аялж
явахдаа
нэгэн золгvй
харыг
хэрхэн vнэ
хаялцан
худалдаж
байхыг
хараад хамт
явсан
нєхєртєє:
“Хэрэв хэзээ
нэгэн цагт
энэ ичгvvргvй
институттай
vзэлцэх
боломж
олддог юм
бол маш ширvvн
довтлох болно!”
гэжээ. Тэрбээр
мунхаглан
уурлаж
бухимдсангvй.
Дотроо vзэн
ядалтыг
тэжээн,
тордож байв.
Галын
дєлийг
дотроо
унтраалгvй хадгалж,
гэхдээ
хязгаар
дотор нь
барьж байлаа.
Энэ гал нь
ширvvн
довтолж
болох тэр
єдрийг ирэн
иртэл яг л
галт уулын
тогоо мэт
байв. Yр дvн нь
Чєлєєлєх
Тунхаглал
болсон
билээ. Хэрэв
ууртай
байхдаа бид
биеэрээ
хэрхэн юманд
ханддагаа
мэдэж
байвал энэ
нь сєрєг
мэдрэмжээ
эерэгээр
гаргахад
тус болно. Хєдєє
амьдарч
асан нєхєр,
эхнэр
хоёрын тухай
нэгэн
хуучны яриа
байдаг. Нэг
єглєє, нєхєр
нь галт
тэргээр
явахаар
зэхэж байх
vед эхнэр нь
хэлжээ: - Жон!
Явахаасаа
ємнє гал
тогооны
єрєєнд ороод
Бриджеттиг
жаахан
загнаадахгvй
юу. - Yгvй ээ,
хонгор минь -
хэмээн
нєхєр нь -
чамайг сэтгэл
хангалуун
байгаа гэж
би бодоод
байгаа шvv дээ! - Тийм нь
тийм, гэхдээ
єнєєдєр
цаадах чинь
хэдэн хивс
гvвэх ёстой
юм, хэрэв
ууртай
байвал
хамаагvй
сайн
хийдгийг нь
би мэднэ гэж
эхнэр нь хариулжээ. Бид
ууртай байх
vед бидний
биенд зарим
єєрчлєлтvvд
гардаг.
Зарим
физиологийн
vйл явцууд
хэсэг
хугацаанд
зогсоно.
Жишээ нь
хоол боловсруулалт.
Гар ба
хєлний
булчингуудад
цус ихээр
хуралдана.
Зvрх илvv тvргэн
цохилж эхлэн
цусан
хангамжийг
нэмэгдvvлж,
бие
организм илvv
их чихэр
цусанд
шахна, тvvнийг
шатаан бид
илvvдэл
энергитэй
болно. Хvн
єдєєгч
этгээдтэй
vзэлцэхэд
физикийн хувьд
илvv сайн
бэлтгэгдсэн
байдаг.
Хэрэв хэн нэгэн
ууртай
байгаа бол
сэтгэл
хєдлєєгvй байхаасаа
илvv хатуу
тэмцэлдэнэ.
Yvнийхээ тєлєє
харин тєлєх
хэрэгтэй
болдог, учир
нь бодол
сэтгэлгээ
нь
мэдрэмжээс
чєлєєт байдалд
байдаг
шигээ тод
болоод уян
хатан байдаггvй.
Мэдрэмжvvд
бодитоор
vнэлж цэгнэх
чадварыг
бvрхэгдvvлдэг. Асуудал
бол, бид
єнєєдрийн
дэлхийд
уураа физикийн
хувьд
гаргаж чаддаггvй
атал
хэтэрхий
тогтмол
уурлацагаадаг.
Жишээ нь,
тасралтгvй
элдэвлэх,
хараал идэм
тооцоолж
болшгvй
жолоочийн
ард чи зам
дээр явж
байна гэж
бодъё. Чи
тvvнийг гvйцэж
тvрvvлэхээр
шийдэвч тэр
дохилгvйгээр
гэнэт зvvн
тийшээ
эргэнэ.
Тормозоо
тултал нь
гишгээд чи
бусдаас
сантиметрvvдийн
зайтай
зогсоно. Яах
вэ? Буугаад
орилж
хашгирах уу?
Тэгэхээр
яана гэж?
Эсвэл рулээ
чанга
базаад
єєртєє
харааж,
тэгээд
замаа хєєнє.
Чиний уур
харин
намжихгvй,
бvхэл
єдєржингээ
баргар байх
болно. Эртний
сайхан
примитив
цагт бол чи
тvvнийг
сайхан
болгоод
єгєх байсан
биз, хатуухан
нударгалаад
хаях байсан
байх. Гэтэл одоо
бол
физикийн
замаар
гаргах
аргагvй уур
чиний хоол
боловсруулалтыг
зогсоожээ. Цусанд
нэвтэрсэн
илvvдэл чихэр
алга
болохгvй, орц
нь харин
тогтмол
байдалд
байна. Эмч нарынхаар
бол чихрийн
євчтэй
болох эхний
алхам энэ аж. Хэрэв
уурыг, vзэн
ядалтыг
физикийн
идэвхийллээр
єєрсдєєсєє
гаргахгvй
бол эдгээр
мэдрэмжvvд
бидний бие
организмыг
эвдэх болно.
Ходоодны
євчнvvд олон
тохиолдолд
дотроо барьсан
шаналал, уур
болон
бухимдлын vр
дагаварууд
байдаг.
Туршилтанд
оролцогч этгээдэд
уурыг нь
хvргэх юмсыг
хэлэхэд ходоодонд
нь хvчлийн
нэгдэл
гурав дахин
нэмэгдэж
байсныг
эмчийн
туршилтууд
баталжээ. Уур ба
vзэн ядалтыг
бvтээлчээр
гаргахын
тул бид юу
хийж чадах
вэ? Энд зарим
зєвлєлгєє
байна: Нэгдvгээр. Ер
нь томчуул
хvvхдvvддээ
хэрэв
ууртай
байвал юм
хэлэхээсээ
ємнє арав
тоол гэж
зєвлєдєг.
Энэ нь
єнєєдєр ч
сайн арга,
учир нь энэ
хугацаа
бидний эрvvл
ухаан буцан
ирэхэд,
дахин бодитоор
сэтгэх
чадвартай
болоход
хангалттай
байж болох
юм. Хоёрдугаар.
Хэрэв
тухайн vед
уурыг чинь
хvргэсэн
юмны эсрэг
юу ч хийж
чадахгvй бол
гадагш гар,
гvй, хєдєл,
єєрийгээ
ядраа!
Гэрийн
vйлчлэгч
ууртай байхдаа
хивсvvдийг илvv
сайн гvвж
байв. Хивснvvдэд
уурласандаа
бус, харин
єєрийг нь
шударга
бусаар
загнасан
эрд уурласандаа
тэр. Тvvний бие
нь цохиход,
нvдэхэд, тэмцэхэд
бэлэн
болжээ.
Дотроо
хуралдсан
уурын эсрэг
примитив
хvнээс
хавьгvй
соёлтой байдлаар
илvvдэл
энергийг vрж
дуусгах
хєдєлгєєн,
физикийн
хvчлэлээс
сайн арга
байхгvй. Гуравдугаар. Цус
хєєргєсєн,
бид єєрчилж чадамгvй
байдлууд
амьдралд
мэдээж
байдаг. Ийм
тохиолдол
олон биш,
гэхдээ бий.
Эдгээрийн
тухай
“зовлонг нь
тэвчих
хэрэгтэй
загалмай”-тай
адилаар
ярьдаг.
Эдгээрийг
бид vvрч сурцгаах
хэрэгтэй.
Бид
чадваргvй
гэдгээ мэдэх
нь тэдэнтэй
найрамдалтай
амьдрахад
тусална. Гэтэл
бид єєрчилж
чадах уцаар
тєрvvлэгч байдлууд
ч бас байна.
Ганц
ухасхийгээд
єєрчлєх
аргагvй байж
болно, шууд л
vзэлцэх
боломжгvй
байж болно,
харин
хамгийн
жижиг
боломжийг ч
гэсэн
хараад
хєдєлбєл,
хийж
эхэлбэл тустай.
Энэ нь
мэдрэмжvvдээ
vйл хэрэгт шилжvvлэх
бололцоо
бидэнд
олгоно. Карри
Неишн
алхогол ба
баруудыг
vзэн ядаж уудаг
дугануудыг
бут
нураахаар
сvх барихдаа
авгайн
мунхаг
довтлолоор
уураа
гаргаж байв.
Энэ нь хоол
боловсруулалтанд
нь сайнаар
нєлєєлсєн
нь дамжиггvй,
харин
тавьсан зорилгодоо
ойртсон
эсэх нь юу л
бол. Yлтаних
Алхоголч
хєдєлгєєн
хамаагvй
тайван
аргуудыг
хэрэглэж, гэхдээ
илvv vр дvнд хvрч
байна. Дєрєвдvгээр.
Сєрєг
мэдрэмжvvдээсээ
болж бид
єєрсдийгээ гэмтэйд
бодож
болохгvй.
Єлсгєлєн
байхдаа, эсвэл
бэлгийн
хvсэлд
автсан vедээ
эрvvл хvн
єєрийгээ
гэмтэйд
боддоггvй.
Уур, vзэн ядалт,
хилэгнэл -
єлсгєлєн ба
секстэй
адилхнаар –
бид
єєрсдийнхээ
сайн сайхны
тулд
гаргахад
зориулагджээ.
Хэрэв vvнийг
ухаантай
хийвэл
тэдгээр нь
бидний
амьдралыг
дээшлvvлэх агуу
зэвсгvvд юм. Листер,
Пастеур
болон анагаах
ухааны
бусад
томчууд
бидний эрvvл
мэндийг
аюулд
учруулагч
бичил
биетнvvдийг
устгахаар
ажиллаж
байв.
Тэдгээрийг
vзэн ядаж байсан
тул
устгахаар
зорьж
байлаа. Энэхvv
vнэн голын
vзэн ядалт нь
хvний биеийг
сvйтгэгчдийн
эсрэг
тэмцэхэд нь
тэдэнд хvч
єгч байжээ.
Эрч хvчтэй
vйлдэхэд
идэвх зvтгэл
хэрэгтэй.
Харин буруу
зvгт
чиглэсэн
буюу
буруугаар
гаргасан
идэвх зvтгэл
биднийг
инээдтэй байдалд
оруулж
мэднэ. Дон
Кихотыг л
санацгаая!
Гайхамшигт
баатар,
гэхдээ
бидний хэн
нь ч тvvн шиг
байхыг
хvсэхгvй. Тавдугаар. Бєх
бат
vнэлэмжийн
дэгтэй, дvн
нуруутай
хvмvvс тодорхой
vзлvvдийг,
vйлдэхvйнvvдийг
vзэн яддаг,
гэхдээ энэ
vзэн ядалт нь
тэрхvv vзлийг
єєрийн гээд
байгаа,
эсвэл тийм
vзэн ядмаар
биеэ авч яваа
хvмvvс рvv нь
халихгvй
байхыг
анхаардаг.
Энэ харин
ердєє ч
амаргvй.
Дарангуйлагчийг
vзэн
ядалгvйгээр
дарангуйллыг
vзэн ядах маш
хэцvv. “Гэмт
хэргийг vзэн
яд, харин
гэмт
хэрэгтнийг
бvv жигш!” Энэ
бол эрvvлээр
сэтгэдэг хvн
бvхний
хичээх
ёстой vлгэр
жишээ билээ. Зургадугаар.
Зєвхєн vзэн
ядах нь
хангалттай
биш гэдгийг
vргэлж санах
хэрэгтэй.
Ядаж муу
муухайг vзэн
яддаг шигээ
сайн
сайхныг
хайрлах
хэрэгтэй.
Дэндvv их vзэн
ядалт
бидний мєн
чанарыг
эвддэг. Дэлхий
дээр
жинхэнээр
vзэн ядбал
зохилтой
єчнєєн юм
байхад
тєрєл нэгт
хэн нэгнийг
vзэн ядах нь
тэнэг хэрэг.
Yзэн ядалт ба
уур хvмvvс дээр
хэрэглэхэд
зориулагдаагvй
билээ. Тэдний
зориулалт
нь бид
єєрсдийнхєє
болон
нийгмийн
дэвшил
хєгжлийн
тєлєє зvтгэж
байхад
бидэнд
дэмжигч
хvчин болон
vйлчлэхэд оршино. Мэдрэмжvvдийг
яаж хvч
болгож
хувиргах вэ? Бурхан
бидэнд
яагаад
мэдрэмжvvд
єгєє вэ? Уур
хилэн, vзэн
ядалт,
бухимдлаас
гадна баяр
хєєр болон
хайрын
мэдрэмжvvд
бас? Энэ асуултанд
Чарльз
Дарвин
сєрєг
мэдрэмжvvд нь
эрт vед амин
чухал
байсан
vйлдэхvйн
vлдэгдлvvд хэмээн
хариулсан
байдаг. Хvмvvс
уурандаа
заримдаа
архирдаг.
Дарвины
хэлснээр энэ
нь хvмvvс хумс,
шvдээрээ
тэмцэлддэг
байсан vеийн
примитив
тулалдааны
биеийн
байдлын vлдэгдэл
ажээ. Энэ нь
хариултын
хэсэг нь
гэдэг нь
эргэлзээгvй,
гэхдээ бvрэн
хариулт биш
гэж бодно.
Бидний
мэдрэмжvvд
хєдєлгєгч
хvч мэт
ажиллана. Машинуудыг
хєдєлгєгч
цахилгааны
адил. Их
vйлийн ард
агуу
мэдрэмжvvд байдаг.
Нэг
нєхрийнхєє
юм уу
найзынхаа
тєлєє, хэрэв
тvvний зvгт бид
гvн хайр,
хvндэтгэл
мэдэрдэггvй
бол золиос
гаргахгvй
билээ. Мэдрэмжvvд
биднийг
агуу зvйлvvдэд
урамшуулах
чадалтай,
гэвч vvгээр
зогсохгvй.
Хvмvvс єчvvхэн
зорилгын
тєлєє
адгийн
аргаар
дотроо
агуулагдан
буй
гайхамшигт
эрч хvчvvдийг
ашиглаж
буйг
харахаас илvv
эмгэнэл vгvй.
Yvний хамгийн
тvгээмэл
хэлбэрvvдийг
таньдаг
байхад гэмгvй. Хайрын
мэдрэмжийн
нэг буруу
хэлбэр нь ємчлєгч
хайр юм.
Эхийн хайр
бол гайхамшигтай,
гэтэл vvний
эхийн хувиа
бодолт,
эхийн
хэрцгийлэл
гэж
нэрлэмээр
хэлбэрvvд байна.
Хvvхэддээ
ганц хуруу ч
хvрч чадахгvй
эмэгтэйчvvд
тvvнийхээ
сэтгэл
санаа, оюун
дээр нь болохоор
энэрэлгvйгээр
эзэгнэснээр
хvvхэд эцэст
нь эхийнхээ
боол нь болж
хувирдаг. Эхнэрээсээ
эхдээ илvv
хайртай
эрчvvдийг бид бvгд
мэднэ. Ийм
тохиолдолд
тэднийг
эхийн комплекст
єртєгсєд
гэдэг. Ийм
харилцаа
vvссэн нь
хэнээс
болов? Юуны
ємнє эхээс,
хvvхэддээ єєртэй
нь
холбоотой
мэдрэмжийн
хараат байдлыг
хийж
єсгєсєн тэр
хvнээс. Хэрэв та
хvvхдээ
ємчилж
хайрлах
хандлагатай
бол тун
анхаар! Ийм
хайрлалын vр
дагавар нь
ихэнх
тохиолдолд
бусниулагч
байдаг. Хэн
нэгэн хэрэв
хvмvvсийг
ялгалгvйгээр
хэний ч ємнє
хамаагvй
сэтгэлээ
дэлгэдэг
бол энэ нь
бас л
аюултай
хэрэг. Санаа
зорилго нь
эрхэм байж
болно, vр дvн нь
харин
ихэнхдээ
гамшигтай. “Ийшээ
буудацгаа,
дээрэмчин
ноёд оо!”
гэсэн сэтгэлгээ
дээрэмчдийг
vнэхээр тийш
нь буудахад
хvргэж мэднэ.
Тайзны агуу
хvмvvсийг мэдрэмжээ
дотроо
хадгалах
чанар нь
ямагт тодорхойлдог
байв. Чарльз
Чаплин
дотроо барьсан
шоглолоороо
дуугvй
киноны
хамгийн том
тєлєєлєгчдийн
нэг болсон
билээ. Грейс
Мур “Та нэг л
удаа хvн байж
чадна” хэмээх
намтар
зохиолдоо
тvvний чих,
хамар
хоолойн эмч
Др.Марафиоти
“Мэдрэмжvvдийн
хvч бол агуу зэвсэг,
гэвч хэрэв
бодлогогvйгээр
хэрэглэх юм
бол онц
сайны
тvвшинд бид
хэзээ ч хvрч
чадахгvй” гэж
хэлсэн
тухай
дурьдсан
байдаг. Хялбархан
“эмзэглэх,
уярах”
хандлагатай
хvмvvс vргэлж
vйлчилдэг
хуулийг
санах
хэрэгтэй. Хэрэв
бидний
дотор гvн
мэдрэмжvvд
сэрж, тэдгээрийг
харин
ухаантай
зорилгуудыг
гvйцэлдvvлэхээр
хєдєлгєхгvй
бол тэдгээр
нь эрvvл бус,
сvйтгэгч
байдлаар
илэрч гарах
аюулд бид учирна. Вилъям
Жеймс дуурь
vзэн суусан
нэгэн орос хатагтайг
байнга
жишээ
болгодог,
тэр эмэгтэй
дуурийн
баатрын
эмгэнэлтэй
хувь заяаг vзээд
нулимс нь
асгарч єгєх
бєгєєд тэр
хооронд
хєтєч нь
гадаа
хvлээсээр
хєлдєж vхсэн
аж. Олон хvн
энэ
хатагтайг
нарийн мэдрэмжтэй,
зєєлєн
сэтгэлтэй
хэн нэгэн гэж
нэрлэх байх,
харин
психологич
юу vнэн болохыг
сайн мэдэж
байжээ. Энэхvv
сэтгэлээсээ
ойлгож
байгаа
нь
театрынх
гэдгийг
мэдэж байв.
Ямар гvнзгий
автагдаж,
гуниглах
чадвартайгаа
хараад
хатагтай
гайхамшигт
аз жаргалыг
мэдэрч
байлаа.
Тайзны
мэдрэмжvvд
хэдийнээ
тvvний заншил
болон
хувирсан
бєгєєд жинхэнэ
vнэн гэж юу
болох,
vзэгчдэд
зориулсан жvжиг
ший аль нь
болохыг
ялгаж
чадахгvй
болсон ажээ.
Мэдрэмжvvдийн
зориулалт
нь дотогшоо
vржиж єсєх юм
уу тэдний
эрч хvч нь
жvжгийн хоосон
замаар
сарних биш.
Мэдрэмжvvд нь
бид амьдралаа
єєдлvvлэхээр
урсгаж буй
ажил зvтгэлд
бидэнд хvч
єгєхєд
зориулагдсан
байна. Жеймс
чадварлаг
хошигнолоороо
нэгэн журам
тодорхойлжээ.
Хэрэв чиний
дотор нэгэн
мэдрэмж
идэвхшивэл
дор нь ямар
нэг сайн vйл хий
гэжээ. Ганц
хоёр эелдэг
vг хадам
эхдээ хэл, илvv
аравт хоол
зєєгчид єг,
эсвэл
эхнэртээ баглаа
цэцэг аваач.
Хэрэв
мэдрэмжvvд
зєвхєн єєрєє
єєрийгээ л
тэтгэх
аваас хор болж
хувирна.
Сентиментализм
бол ийм
сэтгэцийн
хоруудын
нэг юм. Аашаа[1]
яаж гартаа
барих вэ? Шинжлэх
ухааны
ачаар бид
єнєєдєр
аашны талаар
нэгэнт
хангалттай
ихийг
мэддэг болжээ.
Нэг талаас
уйтгар
гуниг ба
эргэлзэл
цєхрєл,
нєгєє
талаас урам
зориг ба
хєєрєл баясал
ээлжлэн
солигдох
цаг vеvvд ердєє
ч санамсаргvй
биш нь
илэрхий
болсон
байна.
Эдгээр нь
бидний
тєлєвлєгєє,
тєсєєллийн
бvтэлгvй буюу
бvтэлтэйн,
найзуудын
юм уу
дайснуудын
vйлдлvvдийн, аз
буюу эзийн
зvгээр л
хариу тусгалууд
тєдий бус. Гадаад
орчны
нєлєєллvvдээс
vл хамааран
бидний ааш vе
vе хєгжилтэй
буюу
гунигтай
байдаг.
Аашны энэ
тогтворгvй байдал
нь
мэдрэмжийн
хvчнvvдийн
давалгаануудын
шууд
дагавар юм.
Эдгээр нь
оргилдоо
хvрэх vед
хєєрєл, бэх
бат єєртєє
итгэлийг
бид мэдэрнэ,
бид бvтээх
хvчээр дvvрэн
байна. Доод
цэгтээ байх
vед нь бид
гутрангуйгаар,
хамгаалал
эрсэн
байдлаар
хорвоог
хардаг. Найдлага
ба цєхрєл
хад ба
давалгаа
шиг хvний
сэтгэлд
солигдон
байна. Хэрэв
хэн нэгэн
урт
хугацааны
туршид єдєр бvр
сэтгэл
санааныхаа
байдлын
талаар тэмдэглэл
хийвэл тухайн
долоо
хоногт
барагцаагаар
ямархуу ааштай
байхаа
урьдчилан
хэлэх
чадвартай
болох
бєгєєд
vvнийгээ vйл
хєдлєлдєє
анхаарч чадах
юм. Єєрсдєє
ийм
тэмдэглэл
хєтєлсєн
хvмvvс бий, мєн
психологич
оюутнууд ч
єєрсєд
дээрээ ийм
туршилт
явуулж
байжээ. Энэ
бvгд хоёр долоо
хоног бvр
оргилдоо
хvрч, мєн
бэлдээ буудаг
хvмvvс байдаг
гэдгийг
харуулжээ.
Єєрєєр хэлбэл
сайтар
урьдчилан
хэлж
болохуйц ааш
хувиралын
мєчлєгvvдтэй
гэсэн vг. Энэ
тухайд
харин
хvмvvсийн
хооронд
vлэмж ялгаа
байдаг нь
ажиглагджээ.
Сэтгэл
санааны байдал
нь хамгийн
доод цэгтээ
очиход буюу
оргилдоо
хvрэхэд
зургаан
сарын
хугацаа
хэрэгтэй хvмvvс
байдаг. Yvнээс
цааш жижиг
сажиг
єєрчлєлтvvд
эдгээр
мєчлєгvvдэд
гарч болно.
Иймээс хэрэв
хэн нэгэн
ааш
солигдолтынхоо
талаар яг таг
мэдээлэлтэй
болохыг
хvсвэл дор
хаяж нэг
жилийн турш
мэдрэмжийн
хєдєлгєєний
тэмдэглэл
хєтлєх
хэрэгтэй. Гуниг
гутрал
болон баяр
хєєрийн
мэдрэмжийн
энэхvv
давалгаа ба
хад хvн
болгон дээр
ажиглагдах
боловч бvх
хvмvvс дээр
тодорхой
харагддаггvй.
Yргэлж л тэр
хэвээрээ
мэт
харагддаг
хvмvvс байна. Тэд
дандаа нэг
хэвээрээ
байдаг бус,
харин тэдний
аашны
хєдєлгєєнvvдийг
бид мэдэрч
чадахгvй
байгаа
хэрэг. Наполеонд
vе vе бvх
дэлхийг
ялан дийлж
чадмаар
санагддаг
байсан авч
амиа хорлох
эсэхээ
бодох
хvртлээ гvн
цєхрєлд
унах мєчvvд ч
байсан аж.
Английн
Банкны
нэгэн vеийн
удирдагч
захирал
Монтагу
Норман
зарим vед
дэлхийг нэг
жилийн
дотор коммунизм
гартаа
атгана
хэмээн арга
тасран ярьдаг
байжээ,
хэсэг
хугацааны
дараа харин
Брит гvрнийг
санхvvгийн
сvйрлээс
аврахаар
агуу их эрч
хvчээр,
аюумшиггvй
эр зоригоор
ажиллаж
байв. Аашны
энэхvv
vечилсэн
солигдолтыг
юу єдєєдєг
болохыг бид
тодорхой
мэдэхгvй. Энэ
нь хоол
боловсруулах
явц, бодисын
солилцоотой
холбоотой
гэж vздэг хvмvvс
бий. Yvнд
Вилъям
Жеймс ялимгvй
доогтойгоор
“Амьдралыг
амьдрах хэрэгтэй
юv? Энэ тэгвэл
элэгнээс
хамаарна!”
гэжээ. Энэ
vзэгдлийг
биеийн
бодисын
солилцоотой
харилцан
хамааралтай
гэж болно
хэмээн олон
эмч єнєєдєр
ч vзэж буй.
Зарим нь
гадаад хvчин
зvйлvvдтэй
холбодог.
Ийн
улиралуудтай,
ургаж
тєлжих
мєчлєгvvдтэй
гэх мэт. Аашны
энэхvv
vечилсэн
солигдолтыг
юу ч єдєєдєг
бай, гол зvйл
бол бидний
дийлэнх
дээр
ажиглагддаг
явдал юм.
Дорой хvмvvст
байдагчлан
хvчтэй хvмvvст ч
байна.
Мэдрэмжийн
хувьд
тогтворгvй
хvмvvс дээр
харин илvv
хvчтэй илэрдэг. Гол
асуудал бол
энэхvv
хувирал
солигдолтын
шалтгаан нь
юу болох тухай
биш, харин vvнээс
vvдэлтэй
проблемvvдийг
хэрхэн
аргалж
болох тухай
юм. Хэрэв бид санаа
сэтгэл
доогуур
байгаа
єдрvvддээ “энэ
бол байдаг л
барзгар
єдрvvдийн нэг,
гэхдээ удахгvй
би єєдрєг
болох болно”
гэж
єєрсєддєє сануулж
чаддаг
байвал энэ
нь
дангаараа л
тун дэмтэй
байх юм. Дээр
нь хэрэв бид
баяр хєєрт
зvйлсийг
анзаарах,
санаатайгаар
єєрсдийгээ
ийм
нєлєєллvvдэд
оруулах
чадвартай
бол энэ нь бvр
ч их тустай
байх болно. Биднийг
мэддэг
болон
ойлгодог
ойр дотнын нєхєд
маань ийм vед
бидний
тєлєє асар
ихийг хийж
чадна.
Сэтгэл
санаагаар
дорой байх
vед хуваалцах
сэтгэлгvйгээр
бидний
шаналалыг
харах хvнээс
илvv тамтай юм
vгvй. Ийм vед
хvvхдvvддээ, хайрладаг
хvмvvстээ
болон хамт
ажилладаг
хvмvvстээ
сэтгэлээсээ
ойлгож
ханддаг
байхыг бид
бvгдээрээ
хичээх
хэрэгтэй.
Бидний
сэтгэл
санаа доод
цэгтээ унах
vед бид ч гэсэн
адилхан
хуваалцалтыг
тэднээс
авах болно. Абраам
Линколныг
сэтгэл
санааны
тогтворгvйдлvvд
нь л тийм
хvнлэг
болгожээ.
Тvvний амьдралд
гvнзгий
цєхрєл ба гvн
єєдрєг
vзлийн vе мєчлєгvvд
биесээ халж
сольсоор
байжээ.
Сэтгэл
санаа нь
єєдрєг байх
vед тvvнээс сайн
яригч
байдаггvй
байв. Тэгсэн
атлаа цєхрєл
эргэлзлэлийн
єдрvvддээ
гvнзгий
гутрангуй нvдээр
ирээдvйг
харж,
андуурал ба
алдаануудаа
хэтрvvлэг
болгодог
байжээ.
Гэнэтийн
болоод
эмгэнэлт
vхлийн тухай
бодол
олонтаа
анхаарлыг
нь татаж,
vргэлжийн
айдас,
цєхрєлvvд
тvvнийг
зовоодог
байлаа. Гэвч
ерєнхийлєгчийн
суудалд
суухаасаа ємнє
сэтгэл
санааныхаа
байдлыг
гартаа барьж
сурчээ. 1855 онд
нэгэн улс
тєрийн vг
хэлсэн аж.
Тvvний
коллеги,
ємгєєлєгч
Херндон нэгэн
хєгжмийн
хамтлаг
авчирч, vйл
явдлыг маш
олон
плакатаар зарласан
байв.
Линколнд
харин вигvvд
дургvй байж,
мєн бvгд
найрамдахчуудтай
ч сайн харьцаатай
байсангvй.
Тэр vдээс
хойш
Херндон, барилгыг
хариуцагч
хоёр л
Линколны
сонсогчид
нь байжээ. Гунигтай
єнгєєр
тэрбээр
яриагаа
эхэлжээ.
Хэлсэн нь:
“Муу цаг
иржээ. Дэлхий
самуурч
тєєрєлдєж.
Бvх юм мєхсєн
мэт. Мєхсєн.
Мєхсєн.”
Харин vvний
дараа
саруул
ухаан нь эргэн
ирж “Yе харин
мєхєєгvй
байна! Амьд
байна! Энэ
бол Биднийг
Бvтээгч амьд
гэдэгтэй
адилхан
баталгаатай
зvйл” хэмээн нэмжээ.
Єєрийнхєє
мэдрэмжvvдийг
тэр бодитоор
харж сурсан
тул, тэгээд
тэднээс илvv
хvчтэй ямар
нэгэн юманд
итгэж
байсан тул
тvvний ааш
байдал
єєрчлєгдсєн
аж. Тэрбээр
аашаа
гартаа
барьж
сурчээ, энэ
нь тvvнийг
цєхрєлийн
хамгийн
харанхуй
vvлийг нэвтлэн
гарч, хєгжилтэй
ярианууд
ярих
боломжтой
болгожээ.
Магадгvй тэр
ч гэсэн
бидний
олонхийн
нэгэн адил
бvх зvйл
харанхуй
бєгєєд
бартаатай
харагдах
цагт замаа
гэрэлтvvлэхэд
сайхан занг
ашигладаг
байсан биз. Бидний
єдєр дутмын
нэгэн том
асуудал бол
олон хvн
ажиллах
тийм ч
дуртай биш
байдаг.
Хvчлэхийг
амь насанд хvрсэн
гэм мэт vзнэ.
Тэдний ганц
зорилго бол
ингэж
тэгсгээд л
байж байх,
єєрсдєєсєє
хамаг
хариуцлагыг
зайлуулах,
нэг vгээр
хэлбэл амжилттай
дундаж
байдлаар
амьдрах. Бага
ажиллаад их
мєнгє
авахыг хvснэ,
харин сайн сайхныг
дээшлvvлэхийн
тулд хувааж
болох эд зvйлийн
хэмжээг
нэмэгдvvлэх
хэрэгтэй
гэдгийг -
єєрєєр
хэлбэл илvv
сайн
ажиллах
хэрэгтэйг
яагаад ч юм
ойлгохыг
хvсэхгvй.
Гагцхvv урт хугацааны
хатуу
хєдєлмєрєєр
хувийн
болоод vндэсний
баялагийг
хэрхэн
ухаантай
хэрэглэхийг
сурч болно
гэдэг дээр
vеийн итгэл
хvмvvсийн
дотор
яагаад ч юм
vгvй болжээ. Гэтэл
єсєж
дэвжихийн
тулд бид
ажилдаа илvv зvтгэл
гаргах
хэрэгтэй нь
зайлшгvй,
учир нь эрч
хvчнийхээ
дээд
хэмжээнд
ойртоогvй
цагт бидний
огт
мэддэггvй
єчнєєн нєєц,
бололцоо бий. Орчин
vеийн
психологийн
эцэг Вилъям
Жеймс vvнийг
мэдэж
байжээ.
Єнгєрсєн [19
дvгээр. орч.]
зууны сvvлээр On Vital Reserves
(Амин чухал
нєєцvvд)
хэмээх
номондоо
энэ тухай
хоёр эссе
бичжээ. Хvний
энергийн
тухай эсседээ
хийж байгаа
зvйлдээ
“халсан” хvн
аль хэр илvv
ихийг бvтээх
чадалтай
тухай
єгvvлсэн байдаг.
Холын зайд
гvйгчид
“хоёрдахь
амьсгал” гэж
нэрлэдэг
тэр нэгэн
зvйл хичнээн
ач холбогдолтой
болохыг
мэднэ. Гэтэл
хэрэв “эхний
амьсгал”
багтарч
эхлэх vед бид
буугаад єгчихвєл
нэгэнт
халсан
хойно ямар
их энерги
хєдлєхийг
мэдэж хэзээ
ч чадахгvй. Нєгєє
эссегийнх
нь нэр:
“Суллах
шаардлага”. Хvн
ажиллаж
байх vедээ
тvvндээ бvхнээ
зориулах нь
зєв, учир нь
зєвхєн
ингэж байж л
хийж байгаа
зvйлээсээ
ханамж авна,
зєвхєн
ингэж байж л
жинхэнэ vр
дvнд хvрнэ.
Гэтэл хэзээ
суллаж,
амрахаа
мэддэг байх
нь vvнээс
дутахгvй
чухал юм.
Єнєєдрийн
хорвоод хvмvvс
хатуу ажиллаж
байгаагаас
болоод ийм
их мэдрэлийн
ядаргаа
байгаа
хэрэг бус,
харин яаж
хатуу ажиллахаа,
мєн яаж
суллахаа,
амрахаа
мэддэггvйгээс
тийм байгаа
билээ.
Ажиллаж
байх vедээ
сулран
лазантах
бєгєєд
харин амарч
байхдаа
ажиллах
хэрэгтэй
байдаг
хэмээн тавгvйтнэ. Нортвестерн
Их
сургуулийн
ерєнхийлєгч
асан, сайн
психологич
Валтер Дилл
Скотт ингэж
бичжээ:
“Бидний
дундаас
олон хvн хийж
байгаа
зvйлдээ
хэзээ ч
халдаггvй
учир юуг бvтээх
чадвартай
гэдгээ
мэддэггvй.
Нэгэн дундаж
хvн
єєрийнхээ
эрvvл мэндэд
хор хvргэлгvйгээр
бvтээмжээ
дор хаяж
тавин
хувиар
нэмэгдvvлж
чадах єндєр
магадлал
бий.” Бидний
дотор
vнэмшмээргvй
нєєцvvд
нуугдан
байдаг,
оршин буйг
нь анзаарах
хvртэл нь бид
єєрсдийгээ
хэзээ ч
хvчилдэггvйгээс
тэдний
тухай бид
мэддэггvй
байна. Хvмvvс
бусдаасаа хоёр
дахин сайн
учраас
амжилттай
байдаг биш.
Хэн нэгэн
олонхийн
ємнє
гарахын
тулд
дунджаас жаахан л
илvv байхад
хангалттай.
Зєвхєн бага
зэрэг ихийг
л хийх
хэрэгтэй.
Энэ нь яг л
гvйлтийн
тэмцээнтэй
адилхан:
аварга ба “гvйгээд
ирэгчдийн”
хооронд
гагцхvv
секундуудыг
хуваасны
хэсэг
бусгийн л
ялгаа бий. Бидний
дийлэнх нь
єєрсдийгээ
хэт vнэлэх хандлагатай
байдаг.
Бидний
ажлын тєлєє
жинхэнэ
єгєх
ёстойгоос
нь багыг
тєлж байна
гэж бодоцгооно.
Yнэн
хэрэгтээ,
олон хvний
хувьд
байдал vvний
эсрэг нь юм.
Амжилттай
хvмvvсийн
олонх нь бидний
нэгэн адил
энгийн хvмvvс,
тэд ердєє л бємбєгєнд
арай илvv хvрч,
хаалганд
оруулахаар
єєрсдийгээ
хvчилдэг. Yvний
тул харин
“дасгалжуулах”,
мєн гvйх,
ажиллах хэрэгтэй. “Их
мєнгийг
бага ажлын
тєлєє” (эсвэл
адилхан
ажлын тєлєє)
хэмээх
дайчин уриа
тэнцвэрээсээ
холбирсон
дэлхийг
хэмнэлд нь
оруулахад
бидэнд тус
болохгvй.
Байдлыг яаж
ч харлаа
гэсэн ийм
яриа бидний
дэвшилд
нэмэргvй. Гагцхvv
хvмvvс ажилдаа
бvр бага сэтгэл
гаргадгийг,
мєн тvvнчлэн
хамгийн
сайн хэлбэрт
хийхийг
оролдох ч vгvй
байдгийг
илэрхийлж
буй хэрэг.
Єнєєдєр
дэлхийд илvv
их ухаантай
ажил, илvv их
ашигтай
бvтээгдэхvvн
юунаас илvv
хэрэгтэй
байна. Хvнд илvv
сайн
дэлхийг
бvтээх
чадвар,
чадал хоёулаа
бий. Yvний тулд
харин бvгд
єєрийнхєє
тєлєє
хариуцлага
мэдэрч, хувь
заяаг нь
дээрдvvлэхийг
бусдаас,
байгууллагуудаас,
тєрєєс
хvлээдэггvй байх
хэрэгтэй.
Эдэнд ч бас
єєрийн
гэсэн хариуцлага
байгаа
гэдэг нь
эргэлзээгvй,
тvvнийг нь зєв
газар, зєв
цагт
шаардах ч
ёстой. Харин
бие бие рvvгээ
заалцах нь
бие биетэйгээ
жишин
єєрчлєшгvй
хувь
заяандаа
шаналахтайн
адил хэзээ ч
сайн
сайхныг
бvтээдэггvй. Муу
хувь заяа
гэж
байдаггvй,
харин
итгэлээ алдсан
хvмvvс л гэж
байдаг
гэдгийг тvvх
тоолшгvй олон
удаа
баталжээ.
Хэрэв
бидний хувь
заяа юуны
ємнє
єєрсдєєс
маань
шалтгаална
гэдгийг
ухаарах юм
бол энэ нь
зєвхєн биднийг
хєгжиж
дэвжихэд
туслаад
зогсохгvй, ингэснээрээ
бид тєрєл
нэгтнvvдийнхээ
амьдралыг ч
сайжруулах
болно.
Орчуулсан
Р.Батхvv. |
|
[1] Mood, tone
хэмээх vгийг
цєєн
тохиолдолд сэтгэл
санааны
байдал гэж,
ихэнхдээ
харин
хураангуй
vгээр илэрхийлэх
vvднээс ааш
гэж
орчуулсан. орч. |