Монгол Улсын Yндсэн хуулийн 10 жилийн ойд:

Д. Yvрцайх

СУПЕР ПАРЛАМЕНТЫН ДАРАНГУЙЛАЛ





Малгай болгох нь:

Юуны ємнє эрхэм уншигч таны vнэт цагаас чинь авч, vзэл бодлоо хуваалцахаар оюун ухааны тань хойморт зєвшєєрєлгvй саатан буйдаа уучлал эрэхийн ялдамд энэхvv єгvvллийг аль нэг нам, улс тєрийн хvчин, нийгмийн аль нэг бvлэг, хэсгийн ашиг сонирхлын vvднээс бус гагцхvv монгол хvний хувьд, монголын ард тvмнийг бvрдvvлэгч нэгэн бичил оюун ухааныхаа хувьд, бусдыгаа хайрлахын тухайд, vнэт зvйлсийг эрхэмлэхийн тухайд, алдах юм багатай дээрээ залуу хvний "шvvмжлэлт хандлагаа" бусдынхаа тєлєє ашиглахын тулд, ийм аргаар єєрийнхєє цэвэр гэж vзэж байгаа ёс суртахуун, бор нутагтаа эдлэх ёстой эрх чєлєєтэйгєє vлдэхийн тулд тэрлэсэн гэдгээ андгайлж, таны цагыг vр ашиггvй vрээгvй, єєрийнхєє vгийг хєлдvv хєх хаданд хашхираагvй хэмээн гvнээ найдаж байна.

Энэхvv єгvvллэгийг тэрлэгч миний бие олсон боловсрол, vзсэн зовлонгоор тааруу хэдий ч мэдэхгvй байгаагийнхаа хэрээр ертєнцийн тvмэн зvйл учир холбогдлоос мэдэхгvй зvйл тун ч бага vлдсэн мэт санаж, єєрийгєє эрх зvйч мэргэжилтэй, Yндсэн хуулийн эрх зvй сонирхогч хэмээн дєвийлгєн боддог тул 1998 оноос эхэлж 2000 онд Yндсэн хуульд оруулсан гэнэтийн нэмэлт, єєрчлєлтийн vеэс хvчтэй мэдрэгдэх болсон эдvгээгийн тєрийн (Yндсэн хуулийн) хямралыг, тvvнийг даван туулж, "гацаанаас гарахын" тулд (vнэндээ бол эрх мэдлийг єєртєє тєвлєрvvлэхийн тулд) хийсэн гэж зохиогч, найруулагчдынх нь тайлбарлаж буй Монгол тєр ёс, хууль ёсыг хямруулагч "сvvдэр ший"-г vзэгчийн байр суурьнаас чамгvй анхааралтай vзсээр, холбогдох материалуудыг нь чадах хирээр сонирхон цуглуулсаар ирсэн нэгэн.

Уг Yндсэн хуулийн буюу тєрийн хямралт байдал нь 6 жил далдхан, 4 жил хурцхан илрэн чамлахааргvй урт хугацаа, хэсэг бусагаар илэрхийлэгдсэн нилээд их мэдээллийн агуулгыг багтаан хамарч байгаагийн дээр манай тєрийн мэдээллийн хаагдмал байдал, хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэргэшсэн бус, хараат тогтолцооны улмаас хvн бvр чухам юу болоод байгааг, хэнийх нь зєв, хэнийх нь буруу гэдгийг бодит бус, иж бvрэн бус мэдээлэлтэй тул vнэлэн дvгнэж, vзэл бодлоо илэрхийлэх боломж нь хязгаарлагдмал байсаар ирсэн болов уу. Тиймээс би энэхvv єгvvллээрээ уг vйл явцын талаарх єєрийн цуглуулсан баримт, материалууддаа vндэслэн зєвхєн улс тєр, эрх зvй судлаачидад бус аль болох олон нийтэд, хvн бvрт ойлгомжтой байх хэлбэртэй, иж бvрэн,бодит мэдээллийг, уг vйл явцыг онолын болон улс тєр, эрх зvйн талаас нь харж дvгнэсэн єєрийн vзэл бодлын хамт хvргэхийг зорьж буй юм. Бvгдэд ойлгомжтой байлгах vvднээс нилээдгvй иш татаж, тайлбарлаж, нуршин давтаж бичигдсэн байж болох тул уншигч абугай танаас урьдчилан хvлцэл єчье.

Миний бие тэр "амьдрал" гээчийг нь бvрэн vзээгvй, гvйцэд мэдрээгvйгээсээ ч юм болов уу "байх ёстойг" цаг ямагт хайж, хvсэж байдаг тул энэ бvх зvй бус "байгааг" vл тэвчин, хvчтэний ємнє сул доройгоосоо болж буруутан болдог єнєєгийн ужиг тогтолцоо, урьдын туршлагат нэг намын vнэмлэхvй засаглалын сvр хvчнээс айх айдсыг ертєнцийг тєсєєлєхvй минь дийлэн, ирээдvйнхээ тєлєє эрхгvй тэсвэр алдарч vvнийг тэрлэв. "Хэрэв би шатахгvй юм бол, хэрэв чи шатахгvй юм бол, хэрэв бид шатахгvй юм бол, хэн энэ харанхуйг чинь гийгvvлэх юм бэ" хэмээсэн нэрт найрагчийн бадаг шvлгийн санаанд шvтлээ.

Бид ардчилсан, эрх зvйт тєрийн хэлбэрийг сонгон авч, ардчилсан зарчим, тєрийн эрх мэдлийн хуваарилалт, хvний эрх, эрх чєлєє гэх мэт эдvгээгийн хvмvvн тєрєлхтєнд харьцангуй нийтлэгээр хvлээн зєвшєєрєгдєєд буй vнэт зvйлсийг шингээх гэж эрмэлзсэн шинэ ардчилсан Yндсэн хуулиа батлан мєрдvvлснээс хойш даруй 10 жилийн нvvрийг vзэж, эдvгээ єнгєрсєн тvvхэн хугацаанд хийсэн бvтээл, олсон ололтоо дvгнэн хэлэлцэж, баярлан бахархаж сууна.

Шинэ Yндсэн хууль бол нийгмийн бодит шаардлагад vндэслэгдсэн, Монгол тєр ёс, хууль ёсны хєгжлийн нэгэн дэвшилтэт тvvхэн vзэгдэл болсон, саяханыг болтол байсан гэдэг нь бидэнд нэгэнт илэрхий бєгєєд эдvгээ бид нэгэнт илт тодорхой болсон ололт, дэвшилтээ "зурагдсан пянз" мэт ам уралдан магтан "хэлбэрдэх"-ийн зэрэгцээ бас ч алдсан алдаа, дутсан дутагдал байх аваас анхааран хэлэлцэх ёстой болов уу хэмээн сэтгэсэн юм.

Эдvгээ энэ их баяр, бахархал дундуур тэрслvv авир гарган юунд чи энэ асуудлыг хєндєх болов, "Ниргэсэн хойно нь хашхирав" гэгчийн vлгэр биш vv гэх хvмvvн гарах л байх. Тиймээ, ниргэхээс нь ємнє хашхирах боломжийг тэр болгонд олгоогvйн адил надад ч бас олдоогvй ба энэхvv хямралын аянга нь нэгэнтээ ниргээд дуусчихаагvй, эдvгээ ч таны, миний эрх, эрх чєлєє, монгол тєр, хууль ёсыг минь улам л хvчтэй ниргэсээр байгаа тул vнэт зvйлсээ vнс болон хийсчихээс нь ємнє хойчийн зэмлэлийг тєсєєлєн дуугаа гаргахыг хvссэн минь энэ. Сонсогдохуй, vл сонсогдохуй нь одоо нэгэнт надад гэхээсээ уншигч абугай танд илvvтэй хамаарах болж дээ.

Нєгєєтэйгvvр уг хямралын анхны илрэлvvд гарч эхлэх vед "Ардчилсан холбоо" эвсэл тєрийн эрх барьж байсан агаад тэдний ард тvмнийг басамжлан доромжилсон vйлдэл, vйл ажиллагаа, эрх баригч болсных нь маргаашаас л илт мэдрэгдэх болсон зангианы бvдvvрэлт, хvрэмний шинэчлэлт нь сонгогчын хувьд миний тєрдєє итгэх итгэлийг нэгэнт бут цохисон vе байсан тул тэднийг энэхvv хямралыг зєв шийднэ, тэр бvv хэл, шийдэхээр оролдоно ч хэмээн найдахаа байчихсан байлаа. Гэтэл 1999 оны эцсээр нєгєєдvvл маань гэнэт ажил нь маш эрчимтэй урагшилдаг болж, 4 жил хоёр тийшээ харж суусан эрх баригчид болон сєрєг хvчин маань нэгдчихсэн, нэгэн vзvvрт сэтгэлээр ардчилал, эрх зvйт тєрийн vндэс суурь болсон Yндсэн хуульдаа хэнд ч мэдэгдэлгvйгээр нэмэлт, єєрчлєлт оруулчихдаг юм байна. Ингээд хэрэг, зарга vvссэн боловч МАХН-ынхан улс тєрийн тоглоомоо тоглож, 4 жил хэрэглэсэн аргаараа дараагийн УИХ-ын бvрэн эрх эхлэхийг буюу єєрсдєє тєрийн эрхийг авахаа хvлээсэн юм. Энэ санаа нь ч сэтгэлчлэн, тэр ч байтугай сэтгэснээс нь давуутай биелмэгц суулгасан vрийнхээ шимийг хvртэхийн тулд тордож эхэлсэн бєгєєд ийнхvv тордохдоо хууль ёс, зvй ёсыг уландаа гишгэсэн явуургvй аргыг хэрэглэсээр ирсэний дээр эдvгээ ч тэр "бохироо" арилгаагvй байгаа билээ. Энэ бvх гажиг vйл явц миний ажиглалт, дvгнэлтээр бvхэлдээ МАХН-ын бичсэн зохиол, тавьсан жvжиг мэтээр санагддаг юм. Би хувьдаа МАХН-ын хуульч гишvvдэд, ерєєс монголын хуульчдад хууль ёсны тєлєє, хууль дээдлэх зарчмынхаа тєлєє ямар нэг нааштай алхам хийнэ гэж нилээд их найдлага тавьж, энэ байдлыг эрх биш засах чиглэлд ямар нэг vйл ажиллагаа явуулах байх хэмээсэн хvлээлттэй байсан бєгєєд тэднийг энэхvv "хорт" нэмэлт, єєрчлєлтийг дахин боловсруулан батлах хvртлээ эрх мэдэл, албан тушаалын тєлєє улайран зvтгэнэ чинээ санаагvй билээ.

Єгvvллийн ач холбогдол нь улс, vндэснийхээ эрх ашиг, тусгаар тогтнол, эрх чєлєєнийхєє тєлєє хэмээн санаа зовж явдаг, уг асуудлыг хэдийгээр анхааран сонирхохыг хичээх боловч нэгдмэл, тодорхой мэдээлэлгvйгээс асуудалд иж бvрэн хандаж, дvгнэж чадахгvйд хvрээд байгаа монголын нийгмийн идэвхитэй гишvvдийг мэдээллийн хомсдлоос гаргах, Монгол Улсын Yндсэн хууль болон тvvнд оруулсан нэмэлт, єєрчлєлт, тvvнийг тойрсон vйл явцын онолын vндэслэл, улс тєр, хууль зvйн агуулгынх нь талаарх судлаачдын vзэл бодол, дvгнэлтийг олон нийтэд эмхэтгэн таниулахад оршино.

Мадаглах нь:

Монголын ард тvмэн 1992 оны шинэ Yндсэн хуулиараа “… эх орондоо хvмvvнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах” эрхэм зорилгоо дэвшvvлэн тавьж, тухайн нийгмийн олонхийн хvсэл зориг болон илэрдэг "хуулийн дарангуйлал" буюу "эрх зvйт тєр", Yндсэн хуульт ёс, тvvний баталгаа болон илэрдэг тєрийн эрх мэдлийг хуваарилах зарчмыг нийгэм, тєрийн байгууллынхаа vндсэн зарчим болгохоор шийдвэрлэсэн нь тvvхэн эерэг ач холбогдолтой, монголын ард тvмний заяа, буян нь тэтгэсэн чухал vйл явдал болсон юм. Бид ч баяртай байлаа.

Гэтэл vнэн хэрэг дээрээ байдал єєр байсан бололтой. Бидний тэр их баяр бахархал дундуур гадаадын нэгэн хэвлэлд Монгол Улсын парламентыг “супер парламент" гээд бичээд авлаа. Гэнэт судлаачид юу гэчихэв хэмээн Yндсэн хуулиа шvvрэн авч унштал галт тэрэг нэгэнт хєдєлчихсєн байжээ. Єєрєєр хэлбэл бид vндсэн хуулиараа хуулийн дарангуйлалд биш зєвхєн єєрєє л тарах тухайгаа шийдэх боломжтой, хязгааргvй их эрх мэдэлтэй "супер" парламентын дарангуйлалд шилжчихсэн байжээ.

Тєрийн эрх мэдлийг хуваарилах сонгодог онолоор бол тєрийн эрх мэдлийг хууль тогтоох, гvйцэтгэх, шvvх гэсэн гурван салбарт харилцан тэнцвэртэйгээр, хэн нэг нь тєрийн эрх мэдлийг уг тєрийг бvрдvvлэгч эх vндэс нь болсон ард тvмнийх нь сайн сайхан, эрх чєлєєт байдлынх эсрэг ашиглах явдал гаргаж буй эсэхэд харилцан хяналт тавих, ийнхvv эрх мэдлээ хэтрvvлсэн vйл ажиллагаа явуулбал тvvнийг нь таслан зогсоохуйц хэмжээнд нєлєєлєх боломжтой байхаар хуваарилах ёстой гэж би уншсан, заалгасан. Тєрийн эрх мэдлийн гурван салбар маань ерєєс тус тусдаа бие биендээ эсрэгцэн хандагч субьектvvд байх ёстой бус vйл ажиллагаагаа харилцан уялдуулсан, нарийн зохион байгуулалттай байж байж сая нэгэн тєр болж, улсынхаа хэмжээнд нэгэн тєрийн засаглалыг хэрэгжvvлэх ёстой. Тэр ч байтугай уг онолыг сонгодог агуулгаар нь боловсруулсан гэгддэг Монтескьюгийн санаагаар бол шvvх эрх мэдэл нь ард тvмнээс сонгогдсон байх бєгєєд ийнхvv сонгогдсон, шударга, хараат бус шvvхгvйгээр тєрийн эрх мэдлийн хуваарилалтын тухай ярихын ч хэрэггvй байв.

Yнэндээ Yндсэн хуульд маань тєрийн эрх мэдлийг хуваарилах зарчим нилээд євєрмєц, тэнцвэргvй байдлаар тусгагдсан, хууль тогтоох эрх мэдэл буюу тvvнийг хэрэгжvvлдэг УИХ-д хэт давуу эрх олгосон гэж vздэг. Yндсэн хуулийг баталсан Ардын Их Хурлын депутат нєхєд, тухайн vедээ уг Yндсэн хуулийн эхийг баригчид буюу онол номыг нь оросын эрдэмтдийн зохиол бvтээлээр дамжуулан ойлгож мэдэж авсан, эсвэл гадаад хэл мэддэг найзынхаа ярианаас сонсоод гvйлгээ ухааныхаа ачаар учир начрыг нь жаахан ухаж эхэлсэн тєрийн тvшээд (єнєєгийн улс тєрчид, тухайн vеийн УБХ-ын гишvvд, АИХ-ын тэргvvлэгчид) маань хєєрхий хєдєєнєєс ирж “жалга довны”-хоороо дуудуулсан малчин, тариаланч, хєдєлмєрийн хvмvvсийг болон ардчиллын талаар мэдлэг дулимаг, эмх замбараагаа алдсан ард тvмнээ бараг “хулхидаж” байгаад зєвхєн єєрєє л єєрийгєє тараах эрх (ганцхан амиа хорлохгvй бол бvрэн эрхийнхээ хугацааг дуустал ямар ч муу юм хийх эрх)-тэй "супер парламент", "супер УИХ-ын гишvvний суудал" буюу хєдлєшгvй ган бат эрх мэдлийн тєвлєрєл, бэлэн ажлын байрыг єєрсєддєє бий болгож авсан юм байна хэмээн санагддаг. (Yндсэн хуулийг батлах vеийн тvvхийн болон архивын баримтуудыг судлах явцдаа ийм дvгнэлтэд хvрсэн.) Тэд vнэндээ єєрсдєє учир начрыг нь бvрэн мэдэж байсан мэдэхгvй байсан аль нь боловч баримтад тэмдэглэгдсэнээр Ерєнхийлєгчийн засаглалтай болох нь нэг хvнийг тахин шvтэх явдал, тоталитар дэглэмийн эхлэл болно, парламентын засаглал бол хамгийн сайн тєрийн удирдлагын хэлбэр хэмээсэн дан нэг талын мэдээллээр хуучин системээсээ дєнгєж салаад байсан ардчиллын талаарх мэдлэг хомс ард тvмнийхээ сэтгэл зvй дээр тоглоцгоосон байдаг юм билээ.

Yvнийгээ ч эдvгээ тэд хvлээн зєвшєєрч, ард тvмэн ч "хулхидуулснаа" ойлгоод сvvлийн vед УИХ-д хариуцлага хvлээлгэдэг болгохыг шаардаж эхэлсэн билээ. Yvний хариу vйлдэл болгож, дахин олон тvмнийг хуурахаар тэд Yндсэн хуульд оруулсан нэмэлт, єєрчлєлтдєє Ерєнхийлєгч УИХ-ыг тараах эрхтэй байх тухай амьдрал дээр хэзээ ч биелэх vндэсгvй, "хуурамч" заалтыг оруулж єгсєн бєгєєд vvний нотолгоог миний ойлгож буйгаар уг Yндсэн хуулийн нэмэлт, єєрчлєлтийг санаачлагчдын нэг болох УИХ-ын гишvvн Д.Лvндээжанцан батлагдсаных нь дараахан Монгол улсад байнгын ажиллагаатай парламент vvсч хєгжсєний 10 жилийн ойд зориулсан онол, практикийн бага хуралд тавьсан илтгэлдээ "Монгол Улсын Yндсэн хуульд УИХ тарах, тараах механизм тун бvрхэг, тодорхойгvй байдлаар туссан…. Тєрийн эрх мэдлийн гадаад тэнцлийн асуудал болох Ерєнхийлєгчийн парламентыг тараах эрх онолын хувьд одоогийн зааж єгсєн асуудлууд болох асуудал. Харин практик дээр хэзээ ч биелэхгvй ийм асуудал байна. Энэ нь зvйрлэж хэлбэл тогоруунд тавагтай шєл єгсєнтэй адил байгаа юм" хэмээн дурдсанаас ойлгож болно.

Миний бодлоор уг Yндсэн хуулинд тєрийн эрх мэдлийг хуваарилах онол, тvvнийг дэлхийн улсуудад хэрэгжvvлсэн практикийг авч хэрэглэхдээ хэт монголчилж, эрэмдэглэн гуйвуулсан гэж дvгнэдэг. Бид vндсэндээ ХБНГУ-ын Yндсэн хуулийн загварыг хуулсан мэт ажиглагддаг бєгєєд харин эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржvvлэгчийн vvрэг гvйцэтгэдэг Ерєнхийлєгчийн эрх хэмжээг маш єєрєєр монголчилон хуульчилсан.

Манай улс тєрчид парламентынхаа хязгааргvй эрх мэдлийн тєвлєрлєє нуухын тулд Ерєнхийлєгчид бvх ард тvмнээс шууд сонгогддог "хэт ахадсан бєгєєд хэлбэрийн тєдий" мандат, зарим нэг авцалдаа муутай илvvц бvрэн эрхvvдийг олгоод Монгол Улс бол хvчтэй тєрийн тэргvvнтэй парламентын Бvгд найрамдах улс, тєрийн эрх мэдлийг хуваарилахдаа эрх мэдлийн гурван салбарын хэн нэг нь арай давуутай байхгvй бол "тєрийн машин" гацна, тэр нь ч єнєєдєр харагдаж байна гэсэн тайлбарыг хvчээр тулгаж, єєрсдийн эрх мэдлийн дархлалаа хамгаалж байв.

Уг нь тєр, эрхийн тvvхэн уламжлал, ард тvмнийхээ тєр ёсны сэтгэлгээ, улс тєрийн шийдвэрийн шуурхай байдлын шаардлага зэргийг харгалзан vзсэн бол миний бодоход нийгэм, эдийн засгийн тэс ємнєє тогтолцоонд шилсэн шилжилтийн энэхvv тvvхэн vед Ерєнхийлєгчийн засаглал нь Монгол улсад илvv тохиромжтой байсан болов уу. Гэхдээ энэ бол зєвхєн тогтолцооны єєрчлєлт явагдаж дуусах vе буюу шилжилтийн vед л холбогдох санаа, жинхэнэ ниргэсэн хойно нь хашхирч байгаа хэрэг бєгєєд ерєєс ардчилсан, эрх зvйт тєрийн тогтолцоо тєлєвшчихсєн, тєрийн эрх мэдлийг тэнцвэртэй хуваарилсан Монгол улсад бол хvчтэй Ерєнхийлєгч бvхий Парламентын бvгд найрамдах улсын хэлбэр илvv тохиромжтой гэдэгтэй санал нийлдэг юм. Єнєєгийн тєрийг бол эрх мэдлийг тэнцвэргvй хуваарилсан нєхцєлтэй нь холбогдуулан тохиромжтой тєрийн хэлбэр гэж хvлээн зєвшєєрч чадахгvй байна.

Шvvх эрх мэдлийн байгууллагын эрх хэмжээ, тvvний хараат биш байдлын тухайд энэ удаад багтаан єгvvлэх боломж хомс тул ямартай ч гvйцэтгэх эрх мэдлээс нилээдгvй хамааралтай, хараат байна гэсэн баахан битvvлэг, шvvмжлэлт дvгнэлттэйгээр нэмэлт єєрчлєлтийн ємнєх Yндсэн хуулин дах тєрийн эрх мэдлийн хуваарилалтын тухай асуудлыг тvр vлдээе.

Дээр тодорхойлогдсон “єнєєгийн улс тєрчид” ч ёстой сэргэлэн “золиг”-нууд юмаа. Хєдєлмєрийнхєє vр шимийг хvртэж, хоёр парламентын бvрэн эрхийн хугацаа буюу 8 жилийн турш ургацаа хураацгаасан. Тэд улсын тєсвєєс цалин хангамж эдлэж, хээл хахууль авч, албан тушаалын наймаа эрхлэж, хувийн бизнесээ хєгжvvлж, хундаганы араас согтуу тархиар бидний хувь заяаг ярилцан бодлого боловсруулж, чанар муутай хийдэлтэй хууль батлаж, гадаадад томилолтоор зугаалж, тєсвийн болон тєслийн мєнгє идэж, зодолдож, алалдаж, тэврэлдэж, наргиж, доргисон амсхийх завгvй он жилvvдийг єнгєрvvлжээ. "Ёстой чадаж байгаа юманд арга байхгvй" гэгчээр хариуцлага хvлээхгvй "супер" юм чинь чадах бvхнээ л хийцгээсэн.

Хvний хэрэгцээ гэдэг хvнийг єєрийг нь хvн болгож буй, хязгааргvй ертєнцийг бvрдvvлэгч болон орших золыг олгож буй тэр л хязгааргvй оюун ухааныхаа хэрээр хязгааргvй байдаг хойно доо. Ургацаа чамлажээ. Гэтэл хэн нэг нь “Хєєе нєхєд минь, манай “супер” парламент маань “бvр супер” байвал ямар догь вэ. Ургац ч нэмэгдэнэ. Энэ Ерєнхийлєгч, Yндсэн хуулийн цэц, бидний томилсон зарим Засгийн газар гэх мэт том толгойтой хог ургамлууд сvvлийн vед ургацын байдалд нилээд саад тотгор болж байна шvv дээ” гэсэн мэргэн санааг хэлж хог ургамлаа тvvхээр шийдэцгээжээ. Yнэндээ “супер” парламентын хурааж байсан ургац нь єєрєє хог ургамал байв. Харин тэр их паразитын дундуур хvчээ шавхан арай гэж цухуйж байсан ногооныхоо навчийг таслахаар шийдсэн нь энэ байлаа. Чааваас даа арваад жил ногоо тарихад суралцчихаад аль нь ногоо, аль нь шарилж болохоо ялгахгvй ингэж ч мунгинах гэж дээ. Аргагvй л дээ ногоо тарих чинь ямар нvvдэлчдийн ажил, соёл биш. Гэхдээ тарих аргыг нь судлсан л гэцгээдэг биз дээ. Бид нэгэнт тариачин амьдралын хэв маягыг сонгосон хойно аргыг нь бас сурах л, дуурайх л хэрэгтэй болно доо.

1998 оны vеэс Засгийн газрууд дараалан огцорч, Yндсэн хуулин дахь Ерєнхийлєгч УИХ-д олонхи суудал авсан намуудттай зєвшилцєн Ерєнхий сайдаар томилуулах хvний тухай саналыг УИХ-д оруулах бvрэн эрхтэй гэж заасныг болон єєр ч хэд хэдэн vндсэн хуулийн заалтан дахь "зєвшилцєх" гэдэг vгийг "санал солилцоно" гэж ойлгох уу, "нэгдмэл саналд хvрсэн байна" гэж ойлгох уу гэдэг дээр тєрийн институтууд маань нэг мєр ойлгож чадаагvй учир дараа дараагийнхаа нь Засгийн газруудыг томилож чадахгvй удсан бэрхшээл vvссэн юм.

Yндсэн хуулин дахь “зєвшилцєх” гэсэн vгийг хэрхэн ойлгох талаар маргаан дэгдмэгц єєрсдийн явцуу сонирхолд нийцvvлэн "саналаа л танилцуулна" гэсэн vг хэмээн Yндсэн хуулийн уг заалтыг "албан ёсоор" тайлбарласан УИХ-ын тогтоолыг тухайн vеийн олонхи хvч тvрэн гаргасан боловч “бурханы авралаар” угаас тєрийн бvх институтууд, бvх шатан дахь социализмийн vеэс євлєж авсан боловсон хvчний гvн бат сууриа алдаагvй байгаа, тухайн vедээ боломжит дээд тvвшний хvчийг олсон сєрєг хvчин байсан МАХНам "бараг єєрийн гэж хэлж болох" Yндсэн хуулийн Цэцтэйгээ хамжиж уг тогтоолыг хvчингvй болгуулж, “Ардчилсан холбоо эвсэл”-ийнхний Засгийн газрын тєрєлтийг хvндрvvлж, эх болсон эвслийнх нь “эрvvл мэнд”-ийг хохироож, нэр хvндийг нь унагаан, арай болоогvй хvvхдvvд гэж мэдрvvлэв. Гэвч энэ бол тухайн улс тєрийн тvvхэн нєхцєл бадлаасаа шалтгаалан МАХН-д л ашигтай болчихсон болохоос биш хууль ёс, ардчилал, Yндсэн хуульт ёсны хувьд хамгийн зєв зvйтэй алхам байсан юм. Yндсэн хуулийн Цэц энд тєрийн эрх мэдлийн хуваарилалтын хvрээн дэх тэнцвэржvvлэгчийнхээ vvргийг нэр тєртэй биелvvлсэн.

Ер нь эрдэмтэд Yндсэн хуулийг тайлбарлах эрхийг Yндсэн хуулиар аль ч субьектэд олгоогvй гэдэгтэй зохиогч санал нэгтэй байдаг бєгєєд УИХ бол Yндсэн хуулийг тайлбарлах эрхтэй субьект байж болох агуулгатай ямар ч заалт Yндсэн хуульд байхгvй. Манай парламент “супер” парламент болохоороо л ийм практик тогтоочихоод зvтгээд байгаа юм.

Харин Yндсэн хуулиас “бусад” хуулиуд нь Yндсэн хуульдаа нийцэж, Yндсэн хуулийн хvрээнд батлагдан гардаг, Yндсэн хуулийн тайлбар болж байдаг гэсэн агуулгын vvднээс УИХ нь бусад хуулиудыг албан ёсоор батлан гаргах замаар Yндсэн хуульд албан ёсны тайлбар хийдэг субьект гэж "ойлгож" болох юм. Тvvнчлэн Yндсэн хуулийн заалтын утга, агуулгыг хэрхэн ойлгож, хэрхэн хэрэглэх талаар тайлбар гаргах эрхийг нь Yндсэн хуулийн дээд хяналтыг хэрэгжvvлж, тодорхой эрх зvйн шийдвэр, албан тушаалтан нь Yндсэн хууль зєрчсєн эсэх тухай “эцсийн шийдвэр" гаргадаг учир Yндсэн хуулийн цэцэд олгогдсон гэж Yндсэн хуулийн агуулгаас логик тайлбар хийх замаар бас ойлгож болно. Тvvнээс бус албан ёсны тайлбар гэсэн толгойтой, шууд утгаараа Yндсэн хуулийн зvйл, заалтыг хэрхэн ойлгож, улс орон даяр хэрхэн дагаж мєрдєх ёстойг тайлбарласан шийдвэрийг аль ч субьект гаргах эрхгvй юм.

МУ-ын Ерєнхийлєгч энэхvv "Засгын газрын тєрєлтийн хvндрэлт" хэмээх бэрхшээлт тvгжигдмэл нєхцєл байдлын шалтгааны талаар УИХ-д ирvvлсэн нэгэн албан бичигтээ олонхи єєрсдєє нэг татгалзагдсан хvнээ олон дахин санал болгож цаг нєхцєєж байсан болон Ерєнхийлєгчєєр зєвшєєрєгдсєн хvнээ єєрсдийн дотоодын зєрчлєєсєє болоод УИХ-ын чуулган дээрээ дэмжихгvй унагаж байсан зэрэгтэй нь холбоотой байснаас бус Ерєнхийлєгч их эрх мэдэлтэйдээ юмуу эсвэл эрх мэдлээ хэтрvvлсэндээ уг байдлыг vvсгэж байгаагvй хэмээн тодорхой тайлбарласан байна.

Дээрх асуудлаас гадна сахилгагvй гишvvд нь хуралдаа суухгvй алга болцгоочихоор сєрєг хvчин нь далимдуулаад хурал хаяад УИХ-ыг ирцээр нь “чангалж”, таг зогсоочихдог байсан болон 2-3 Засгийн газар солиод ирэхээр сvvлдээ Засгийн газраа бvрдvvлэх боловсон хvчний нєєцгvй болж ирсэн зэрэг нєхцєл байдлууд vvссэнээс тєрийн тvшээд маань энэ Yндсэн хууль нэг л биш байна хэмээн жиг жуг ярилцаж, сэм зєвшилцсєєр байгаад 2000 оны эхээр алдарт Yндсэн хуульд оруулсан нэмэлт, єєрчлєлтийг Улсын Их Хурал битvvхэндээ маш шуурхай, гэнэт батлаж ард тvмэндээ болон тєрийн бусад институтууддаа "гэнэтийн бэлэг" (сюрприз) барьсан. Гэтэл Yндсэн хуулийн Цэц уг Yндсэн хуульд нэмэлт, єєрчлєлт оруулсан vйл явц (процесс) нь Yндсэн хууль зєрчсєн хэмээн дунд суудлаараа хэлэлцэн шийдвэрээ гаргасан боловч УИХ хэлэлцэлгvй дараагийн УИХ-д шилжvvлсэн бєгєєд улс тєр, хууль зvйн нилээд сонирхолтой "тоглолт"-уудын дараа Yндсэн хуулийн Цэц эцсийн шийдвэр гарган уг нэмэлт, єєрчлєлтийг хvчингvй болгосон. Ийм нєхцєлд буюу 2000.12.14-ний єдєр УИХ дахин урьдынхтайгаа адилхан агуулгатайгаар Yндсэн хуулинд оруулах нэмэлт, єєрчлєлтийн тєсєл боловсруулан Ерєнхийлєгчєєс нэг санал асуусан болоод хvч тvрэн баталсан билээ. Шинэ ба хуучин хоёр Yндсэн хуулийн нэмэлт, єєрчлєлт нь агуулгын хувьд ялгаагvй тул одоо энэхvv нэмэлт, єєрчлєлтvvдийн онолын болон хууль зvйн агуулгын талаар єєрийн болон бусдын vзэл бодлыг толилуулъя.

Нэг: Нэмэлт, єєрчлєлтийн 2-р зvйлийн 4 дэх заалтаар Yндсэн хуульд "1.УИХ-ын гишvvн бvрэн эрхийнхээ хугацаанд улсын тєсвєєс цалин авна. УИХ-ын гишvvн нь Ерєнхий сайд, Засгийн газрын гишvvнээс бусад, хуулиар тогтоосон vvрэгт нь vл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгvй" гэсэн єєрчлєлтийг хийжээ.

Ийнхvv УИХ-ын гишvvн vvрэгт ажлынхаа хажуугаар Ерєнхий сайд, Засгийн газрын гишvvн(сайд)-ний албан тушаалыг хавсран гvйцэтгэж болохоор єєрчлєлтийг тусгасан нь хууль тогтоох эрх мэдэл, гvйцэтгэх эрх мэдэл хоёрын хоорондын зааг ялгааг улам бvрхэгдvvлж, гvйцэтгэх эрх мэдлийн байгууллагыг хууль тогтоох байгууллагын шууд эрхшээлд оруулан том толгойг нь тас цавчив. Нєгєє талаас ийм єєрчлєлт нь тєрийн эрх мэдлийг хуваарилах зарчмын нэгэн чухал тал болох хууль тогтоох байгууллагын зvгээс гvйцэтгэх эрх мэдэлд тавьдаг хяналтын чиг vvргийг хэрэгжих боломжгvй шахам болгож байгаа юм. Тэд vvнийгээ Парламентын Бvгд Найрамдах улсын хууль тогтоох болон гvйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудын эрх хэмжээ нь тєрийн эрх мэдлийг хуваарилах зарчмаар тодорхойлогддоггvй, бvрхэг байдаг гэсэн Германы нэгэн судлаачын vндэслэл, тухайн нам чадварлаг боловсон хvчнvvдээ засгийн эрх авахаараа Засгийн газрын гишvvн болгох гэж байгаа юм гээд сонгуульд оролцуулахгvй нєєц, бололцоогоо алдах болоод байсан аюулаас гарч байгаа "гарц" гэж тайлбарладаг боловч vнэн хэрэг дээрээ “бvр супер” парламентын гишvvн болох гэсэн хvсэлтэй нєхдvvд хэт олон байснаас л энэ заалт дэмжигдсэн болов уу.

Засгийн газарт парламент хяналт тавьж, vйл ажиллаганых нь алдаа дутагдлыг засан залруулж байх ёстой. Гэтэл парламентын гишvvн Засгийн газрын гишvvн болсноор єєрєє єєрийгєє хянах болж байгаа хэрэг бєгєєд парламент дотор Засгийн газар єєрийгєє хамгаалах саналын нєєцтэй болж байгаа хэрэг юм. Гvйцэтгэх эрх мэдлийг хэрэгжvvлэгч, улсын мєнгє, санхvvгийн асуудлыг гардан гvйцэтгэгч Засгийн газар хяналтгvй, хянадаг байгууллагадаа єєрийгєє хамгаалан саналаа єгдєг байна гэдэг нь балрахын цондон л доо!

МУ-ын Ерєнхийлєгч уг Yндсэн хуульд нэмэлт єєрчлєлт оруулах тухай саналын тухай УИХ-д 2000.12.11-ний єдєр ирvvлсэн саналдаа "УИХ-ын гишvvн нь Засгийн газрын гишvvнээр хавсран ажиллах болгож байгаа нь Монгол улсад засаглал, эрх мэдлийг хуваарилах Yндсэн хуулийн агуулгыг vзэл баримтлалын хувьд єєрчлєхєд хvргэж байгаа тул ийм шаардлагатай бол шинэ Yндсэн хуультай болох агуулгаар нь боловсруулж, хэлэлцvvлэх шаардлагатай болно" гэжээ.

Нєгєє талаас судлаачид Парламентын бvгд найрамдах улсуудад ихэвчлэн Парламентын гишvvн нь Засгийн газрын гишvvний албан тушаалыг хавсран гvйцэтгэх явдал байдаг гэсэн тайлбарыг єгч Англи, Германыг жишээ татдаг. Гэвч тэдгээр орнуудад эрх мэдлийн харьцангуй єєр хуваарилалт (тухайлбал Холбооны улсуудын эрх мэдэл, Тєрийн тэргvvний мандатын тэс єєр зохицуулалт гэх мэт), парламентын єєр бvтцийг (2 танхимтай) хуульчилсан байдгаас гадна ардчиллын дэндvv олон жилийн тvvх, уламжлал, соёлыг тєлєвшvvлсэн хєрс суурьтай юм.

Хоёр: Нэмэлт, єєрчлєлтийн 1-р зvйлийн 1 дэх хэсгээр Yндсэн хуулийн 22-р зvйлийн 2 дахь хэсэгт "Yндсэн хуульд єєрєєр заагаагvй бол МУ-ын Ерєнхий сайдыг томилох саналыг УИХ-д єргєн мэдvvлснээс хойш 45 хоногийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэж чадаагvй бол єєрєє тарах буюу эсхvл МУ-ын Ерєнхийлєгч УИХ-ыг тараах тухай шийдвэр гаргана" гэсэн нэмэлтийг оруулахаар болжээ.

Энэ бол гайхамшигтай хууралт, олон тvмнийг учрыг ухаарах чадваргvй хэмээсэн эрээ цээргvй доромжлол гэж vзэж байна. Хvний тухай, тэр тусмаа Ерєнхий сайдаар томилогдчихоор хэмжээний нэр тєр, эрх мэдэлтэй, парламентад олонхийн суудал авсан намын дэмжлэгтэй хvний тухай "илээр" санал хурааж байхад парламентын гишvvдийн хэд нь эсрэг саналаа єгч, єєртєє дайсан хурааж чадах эр зориг, єндєр ухамсартай байх боломжтой билээ дээ. Тэгээд энэхvv нэмэлт, єєрчлєлтєєр "навс болтол" бууруулсан чуулганы ирцтэй парламентын vед бvхэл бvтэн сар, хагасын дотор томилж чадахгvй мунгинах тохиолдол гарах боломж огт vгvй л болов уу.

МУ-ын Ерєнхийлєгч дээр дурдагдсан саналдаа энэ нэмэлтийн тухайд "Ерєнхий сайдаа УИХ 45 хоногийн дотор томилж чадаагvй бол єєрєє тарах буюу Ерєнхийлєгч тараах тухай шийдвэр гаргана гэсэн нэмэлт нь Yндсэн хуулийн "УИХ тєрийн эрх барих дээд байгууллага мєн" гэсэн заалттай зєрчилдєж байна." гэсэн vндэслэлийг гаргажээ. Ерєнхийлєгчийн энэ саналтай зохиогч миний бие санал нийлэхгvй байгаа бєгєєд УИХ-ыг тараах механизм Yндсэн хуулинд огт тусгагдаагvй, хариуцлага хvлээдэггvй парламент буюу "супер" парламент гэж vздэгээ энэ єгvvллээрээ илэрхийлэхийг vнэндээ зорьж байгаа бєгєєд бидний жишээ татах дуртай парламентын засаглал бvхий дэлхийн улсуудын жишгээр бол тєрийн тэргvvн нь онцгой тохиолдолд парламентыг тараах эрхтэй байдаг юм билээ. Энэ єнцгєєс харах аваас дээрх нэмэлт нь тун ч зєв, эрх мэдлийн тэнцвэртэй хуваарилалтын тєлєє хийсэн алхам мэт боловч тvvний дээр товч тайлбарлагдсан амьдралд хэрэгжих vндэсгvй байдал, парламентыг хариуцлага хvлээлгэдэг, эрх мэдлийг нь хязгаартай болгох ёстой гэсэн олон нийтийн эерэг санаа бодлын єсєлтийг намжаахын тулд хийгдсэн байж болох агуулгаас нь "хуурамч" заалт гэдгийг нь ойлгож болно. Yvнтэй хамт манай тєрийн эрх баригчдын хоёр нvvрт байдал, эрх мэдлийг тєвлєрvvлж, ард биднийгээ дарангуйлах гэсэн далд бодол, эх орон, улс, vндэснийхээ нийтлэг эрх ашгийн тєлєє гэсэн сэтгэлийнх нь хэмжээг бэлхэнээ бас тандан мэдэж болохоор санагдах юм.

Харин МУ-ын Ерєнхийлєгч анхны Yндсэн хуулийн нэмэлт, єєрчлєлтєд тавьсан хоригийнхоо vндэслэлийг тайлбарлан 2000.01.04-ний єдєр УИХ-д ирvvлсэн албан тоотынхоо 9 дэх vндэслэлд "Энэ нэмэлт нь амьдрал дээр биелэхгvй нь тодорхой байна. Учир нь УИХ-д олонхи болсон нам (намууд) Ерєнхий сайдаар томилуулах хvний нэрийг дэвшvvлж, тvvнийг нь Ерєнхийлєгч татгалзах эрхгvй УИХ-д оруулж, чуулганы хуралдаан дээр гишvvд саналаа зєвхєн илээр гаргаж, намын удирдлагын шийдвэрийн дагуу саналаа єгч байгаа эсэхэд хатуу хяналт тавьдаг болж байгаа шинэ нєхцєлд Ерєнхий сайдаар нэр дэвшсэн хvн томилогдохгvй байх, тэр тусмаа 45 хоногт наад зах нь 8 дахин нэр дэвшигдэж хэлэлцэгдэх хугацаанд томилогдохгvй байх ямар ч vндэсгvй юм. Энэ бол УИХ-ыг тараахсан гэсэн сонгогчдыг хоосон vгээр хуурах, Yндсэн хуульд ашиг тус муутай єєрчлєлт хийж байгаа талаар гарах шvvмжлэлийг ямар нэг хэмжээгээр намжаах гэсэн оролдлого мєн" гэсэн нь тєрийн гадаад, дотоод vйл хэрэг, улс тєрийн нєхцєл байдлын талаар єргєн мэдээлэлтэй, монголын тєрийн тэргvvний нэн vндэслэлтэй, vнэн шvvмжлэл болжээ.

Гурав: Нэмэлт, єєрчлєлтийн 2-р зvйлийн 5 дахь заалтад "2/ УИХ-д олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшvvлсэн хvнийг, аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагvй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл, бусад нам, эвсэлтэй зєвшилцєн нэр дэвшvvлсэн хvнийг, хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зєвшилцєж Ерєнхий сайдад нэр дэвшvvлж чадаагvй бол УИХ-д суудал авсан нам, эвсэл зєвшилцєн олонхиороо нэр дэвшvvлсэн хvнийг Ерєнхий сайдаар томилох саналыг 5 хоногийн дотор УИХ-д оруулах," гэсэн єєрчлєлтийг Yндсэн хуулийн Ерєнхийлєгчийн бvрэн эрхийг тогтоосон 33-р зvйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад оруулахаар заажээ.

Yндсэн хуулийн хуучин заалт нь Ерєнхийлєгч "2/Улсын Их Хуралд олонхи суудал авсан намтай, аль ч нам олонхийн суудал аваагvй бол Улсын Их Хуралд суудал авсан намуудтай зєвшилцєн нэр дэвшvvлсэн хvнийг Ерєнхий сайдаар томилох санал, тvvнчлэн Засгийн газрыг огцруулах саналыг Улсын Их Хуралд оруулах;" бvрэн эрхтэй гэсэн агуулгатай байсан.

Энэ хоёр заалтын ялгаа нь нэгдvгээрт, Ерєнхий сайдад нэр дэвшvvлэхэд Ерєнхийлєгч нам, эвсэлтэй "зєвшилцєн" оролцдог байсныг болиулж, нам, эвсэл шууд нэр дэвшvvлдэг болгосон, хоёрдугаарт, Ерєнхийлєгчид уг нэр дэвшигчийг зєвшєєрєх, эс зєвшєєрєх байсан ч хамаагvй УИХ-д оруулах хугацаатай (хэрэв энэ хугацаанд нь оруулаагvй бол Yндсэн хууль зєрчсєн гэж УИХ Ерєнхийлєгчийг огцруулах боломжоо нээж байгаа нь энэ) vvргийг оногдуулсан, гуравдугаарт, Ерєнхийлєгчийн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулах эрхийг нь хассан зэргээр илэрч байна.

Нэмэлт, єєрчлєлтєєр Yндсэн хуулийн 39-р зvйлийн 2 дахь хэсэгт "2. Монгол Улсын Ерєнхий сайд Засгийн газрын бvтэц, бvрэлдэхvvн, тvvнд єєрчлєлт оруулах саналаа Ерєнхийлєгчтэй зєвшилцєн Улсын Их Хуралд єргєн мэдvvлнэ." гэсний араас "Ерєнхий сайд уул асуудлыг Ерєнхийлєгчтэй долоо хоногийн дотор зєвшилцєж чадаагvй бол УИХ-д єєрєє єргєн мэдvvлнэ" гэсэн нэмэлтийг хийхээр болжээ. Энэхvv нэмэлтийн дагуу бол Ерєнхийлєгчийн Засгийн газрын гишvvнийг томилоход болон яам, агентлагын тоог нэмэгдvvлэх, бууруулахад зохих нєлєєтэй оролцдог байсан эрхийг нь хассан юм.

Ерєнхийлєгчийн эрхийг нэмэж байна гэсэн нэрээр ийнхvv хассан учир Ерєнхийлєгч хилэгнэлээ илэрхийлэн хориг тавьж эсэргvvцсэн хэдий ч манай парламент “супер” гэдгээ тодорхой харуулсан. Гэхдээ Ерєнхийлєгчийн хориг нь зєвхєн єєрийнх нь эрхийг хассан учраас тавигдсан гэж ойлгож бас болохгvй байгаа бєгєєд тvvний хоригийн vндэслэлvvдийг анхааран уншвал Yндсэн хуульт ёс, ардчилсан, эрх зvйт тєрийн тєлєє гэсэн санаа, ноён нурууг нь тєвєггvй ойлгож болохоор байгаа. Тэрээр хоригийн vндэслэлдээ нэмэлт, єєрчлєлтийн авч vзэгдэж буй заалтын талаар "…Ерєнхийлєгч зєвшєєрєх ба татгалзах эрхгvй байхад "Ерєнхийлєгчийн санал" гэж нэрлэн тєрийн тэргvvний "Yндсэн бvрэн эрх"-ийн хvрээнд хамааруулсан нь vндэслэлгvй байна. Нам, эвсэл саналаа єєрєє УИХ-д оруулахгvй Ерєнхийлєгчєєр "зуучлуулж", нэр дэвшигчийн талаар УИХ, сонгогчдын ємнє хvлээх харицлагыг єєрєєсєє зайлуулж, Ерєнхийлєгчид тохох болжээ…" хэмээн дурдсан нь ч нэгийг єгvvлж байна.

Дєрєв: Нэмэлт, єєрчлєлтийн 2-р зvйлийн 1 дэх заалтаар Yндсэн хуулийн 24-р зvйлийн нэг дэх хэсгийг "УИХ-ын дарга, дэд даргыг УИХ-ын гишvvдийн дотроос нэр дэвшvvлэн саналаа илээр гаргаж сонгоно. УИХ-ын тухайн сонгуулийн дvнд бий болсон нам, эвслийн бvлэг тус бvрээс УИХ-ын дэд даргыг сонгоно." гэж єєрчилжээ.

Энд дээр єгvvлэгдсэн УИХ-ын гишvvд хvний тухай асуудал дээр саналаа илээр гаргаж шийдвэрлэдэг болохоор хийсэн єєрчлєлтийн асуудал гарч ирж байгаа юм. Ийм байдал нь миний бодлоор УИХ-ын гишvvдийн сонгох эрхийг хязгаарлаж, ардчилсан сонгуулийн зарчимтай харшилна. Аливаа ардчилсан сонгууль нь сонгогчдын саналаа нууцаар, чєлєєтэй, шууд гаргах эрхийг хангасан хэлбэрээр явагдах ёстой. Тэгэж байж сонгогдогчын талаар бодитой vнэлэлт, зєв сонголт хийгддэг юм. Ийм єєрчлєлтийг хийснээр УИХ-ын гишvvдийг чухам намынхаа удирдлагын шийдвэрийн дагуу саналаа єгч байна уу, vгvй юу гэдгийг нь хянах боломжийг нээж єгч байгаа бєгєєд энэ нь Yндсэн хуулийн 23-р зvйлийн 1 дэх хэсгийн "Улсын Их Хурлын гишvvн бол ард тvмний элч мєн бєгєєд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална." гэсэн заалтыг хэрэгжих vндэсгvй болгож, супер парламентын дарангуйллаас "нэг намын дарангуйлал"-руу шилжих vндсийг бvрдvvлж єгсєн "ухралт" болжээ гэж бодож байна. Уг нь бидний Yндсэн хуулиндаа тунхагласан эрхэм зорилго, тєрийн байгууллагын vйл ажиллагааны зарчмын дагуу бол Монгол Улсад супер парламентын дарангуйлал ч байх ёстой бус хуулийн, цаашилбал Yндсэн хуулийн дарангуйлал буюу тєр, эрх зvйн онолд тодорхойлдгоор Yндсэн хуульт ёс, эрх зvйт тєр, хууль дээдлэх ёс хэрэгжиж байх ёстой. Гэтэл энэ бvгдээсээ ухарч супер парламентын дарангуйллыг тогтоочихоод байснаа, одоо бvр больчихоод 10 жилийн ємнє арай хийж халсан "нэг намын хязгааргvй дарангуйлал", "нам тєвт улс тєрийн тогтолцоо" уруугаа буцан гулсаж байгаа явдал бус уу.

Мєн Ерєнхий сайд, Засгийн газрын гишvvнийг томилохдоо ч УИХ-ын гишvvд саналаа илээр гарган шийдвэрлэх єєрчлєлтийг уг Yндсэн хуулийн нэмэлт, єєрчлєлтєєр оруулсныг дээр дурдсан билээ.

Yндсэн хуулийн 23-р зvйлийн 1 дэх хэсгийн агуулгаар бол УИХ-ын гишvvн нь ард тvмний элч бєгєєд хэдэн мянгахан гишvvнтэй нэгэн намын байтугай, єєрийн тойргийн сонгогчдынхоо ч ашиг сонирхолыг эрхэмлэх бус нийт иргэн, улсын ашиг сонирхолыг эрхэмлэн баримтлах ёстой болж байгаа юм. Yvнийг онолд парламентын гишvvний чєлєєт мандатын зарчим гэдэг бєгєєд парламентын гишvvн нь аль нэг нам, тєрийн байгууллага, сонгогчдын хvсэл зоригт захирагдах бус зєвхєн Yндсэн хууль, нийт иргэн, улсын ашиг сонирхолын тєлєє гэсэн єєрийн хvсэл зоригийг удирдлага болгох ёстой хэмээн номлодгийг бид Yндсэн хуульдаа сонгон авч хуульчилсан. Энэ бол vнэхээр том дэвшил байсан хэдий ч энэхvv нэмэлт єєрчлєлтєєр vгvйсгэхдэх аюулд єртєєд байна.

Ерєнхийлєгч 2000.12.11-ний Yндсэн хуульд нэмэлт, єєрчлєлт оруулах саналын тухай саналынхаа 1.4-д "УИХ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд гишvvд саналаа нууцаар хураалгахыг болиулж, зєвхєн илээр гаргаж байх шинэ журам тогтоож, УИХ-ын гишvvд намынхаа удирдлагын шийдвэрийн дагуу саналаа єгч байгаа эсэхэд хяналт тавихаар болгож буй нь УИХ-ын гишvvн саналаа чєлєєтэй гаргах эрхийг хязгаарлаж, сонгогчдынхоо биш, намынхаа эрх ашгийг илэрхийлж байхад хvргэнэ.

УИХ-ын гишvvдийн санал гаргах эрхийг намын хяналтад авах нь Монгол Улсад Засгийн эрхийг ард тvмний мэдлээс улс тєрийн намын мэдэлд шилжvvлэх vр дагавартай…" хэмээсний "сонгогчдынхоо биш" гэснээс бусад vндэслэл, саналыг нь бvрэн дэмжиж байна. Хэрэв Ерєнхийлєгч “сонгогч” гэсэн нэр томъёон дор тухайн УИХ-ын гишvvнийг сонгосон тойргийн сонгогчдыг ойлгосон бол санал нийлэхгvй бєгєєд харин нийт Монголын сонгуулийн эрх бvхий иргэдийг хамааруулан илэрхийлэх гэсэн бол санал нийлж байгаа юм.

Ер нь бид улс тєрийн намуудынхаа монголын улс тєрийн тогтолцоонд эзлэх байр суурь, тєрийн хэрэгт нєлєєлєх нєлєєллийн асуудлыг нухацтай авч vзэх шаардлага нэгэнт тулгамдаад байгаа билээ. Парламент дахь улс тєрийн намын болон тойргийн сонирхлыг арилгах чиглэлд зохих хууль тогтоомж, сонгуулийн тогтолцоондоо даруй єєрчлєлт хийх шаардлагатай байна. Тэгэхгvй бол эрхэм ард тvмний элч болсон УИХ-ын гишvvн маань зурагтаар гарч ирээд "Энэ асуудал дээр намынхаа удирдах зєвлєл дээр шийдсэн шийдвэр, байр суурийг л дагна даа" гэх ухааны юм яриад дvйнгэтэж байдаг нь єєрчлєгдєхгvй шvv дээ.

Сvvлийн vед судлаачид засаглалын хомсдлоос гарахын тулд дээд, доод танхимтай парламентын хэлбэрт шилжих, парламентын гишvvдийн тоо дэхийн жишигтэй харьцуулахад цєєхєн талдаа тул нэмэгдvvлэх замаар тєлєєлийг сайжруулах зэрэг саналууд гаргаж байгаа бєгєєд хэрэв УИХ-ын гишvvд жинхэнэ утгаараа чєлєєт мандаттай байж чадахгvй, намын удирдлагынхаа хараа хяналтад байх юм бол 100 байгаад ч, 1000 байгаад ч, хоёр ч, хорин ч танхимтай байгаад ард тvмэн тєрийн эрхийг барьж, ардчилсан тєр болж, ард тvмний тєлєєллийн зарчим хэрэгжинэ гэх ямар ч vндэс байхгvй. Зєвхєн тєсєв зардал л нэмэгдэж, ард тvмнийхээ халаасыг сэгсрэнэ шvv дээ.

Энэ заалттай холбоотой дараагийн асуудал бол УИХ-ын дэд даргыг УИХ-ын тухайн сонгуулийн дvнд бий болсон нам, эвслийн бvлэг тус бvрээс сонгохоор єєрчилсєн асуудал юм. Ингэх юм бол сонгуулийн дvнд УИХ-д 8-аас дээш суудал авсан нам, эвсэл нь нам, эвслийн бvлэг байгуулж болох учир УИХ маань дээд тал нь 9 дэд даргатай байж болох нь ээ. Эрхэм гишvvд маань 2-3 хvчтэй намтай улс тєрийн тогтолцоо руу тvлхэдэг онцлогтой єнєєгийн сонгуулийн тогтолцоондоо найдсан байж болох л юм. Гэхдээ сонгуулийн тогтолцоо маань ямар байх вэ гэдгийг харьцангуй тогтвортой vйлчилдэг (одоо ч vлгэр болж дээ) Yндсэн хуулиар тогтоогоогvй бєгєєд vvнийг тодорхойлон тогтоосон УИХ-ын сонгуулийн хууль маань органик хууль учир хэдийд ч, яаж ч єєрчлєгдєж болно шvv дээ. Тэр vед дахиад л Yндсэн хуульдаа єєрчлєлт оруулах гээд муудалцаж суух уу. Эсвэл УИХ-ын хуралдааны танхимыг хуучин АИХ-ын хуралдааны танхим руу 1 тэрбум шахам тєгрєгийн зардалтайгаар нvvлгэж байгаа сурагтай байсан, тэндээ 9 байтугай дэд даргын суудлыг багтаагаад засчихаж болно гэж бодсон юм болов уу. Суудал, унаа, эрх ямба гэх мэт материаллаг зvйлvvд ч бага хэрэг. Харин тооны єсєлтийг дагаад бvрэн эрхээ хэрэгжvvлэх асуудал дээр дахиад л баахан мєргєлдєєн гарах юм шиг санагдах юм. Магадгvй МАХН одоо нэгэнт намынхаа дарангуйллыг тогтоогоод авсан тул хэн ч сонгуулийн тогтолцоог тийм амархан єєрчилчихєж чадахгvй хэмээн итгэл тєгєс суугаа байж ч болох.
Гол хуудас руу.