ЭРХЗYЙЧИД, СОЦИОЛОГИЧИД, УЛС ТЄРЧИД, ТYYХЧДИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Эмилиус Папинианус (150? - 212)

Сири-ээс гаралтай гэж таамагладаг. Септимиус Северус эзэн хаантай ойр дотно харьцаатай байсан ба тvvний vед praefectus praetorio байжээ. Эзэн хаан тvvнд ихэд итгэдэг байсан тул нас нєгчих vедээ єєрийн хvvхдvvд болох Каракалла болон Гетаг асрамжиндаа авахыг хvсчээ. Септ. Северусыг нас барсны дараа хоёр хvvгийн дунд хагарал гарч даамжирсаар Каракалла энэ тэмцэлд ялж Гетаг бусдаар хєнєєлгєжээ. Мєн Гетагийн талыг баримтлагчдыг ч хvйс тэмтэрсэн бєгєєд аллагад єртєгсдийн нэг нь Папинианус (212 онд хєнєєгдсєн) байв. Тэрбээр Каракаллаг ах дvvгээ хєнєєлєє хэмээн буруутгаж байсан ажээ.

Папинианус гvн гvнзгий, єєрийн бодол сэтгэлгээтэй, хурц гарамгай илтгэлийн мастер нь байв. Тvvний арвин их мэдлэгтэй нь дээд язгууртны мэдрэмж, єнгє хорших бєгєєд энэ єнгє аяс тvvний эрхзvйн vзэл дээр нь ч харагддаг. Хожмын эрхзvйчид, хуульчид тvvнийг шvтэн биширч, зохиол бvтээлийг нь тэмдэглэл, ишлэл хєтлєн дагацгааж байлаа. Ишлэлийн хуулинд 5 их эрхзvйчдийн (coryphaeus) дунд тvvнийг нэгдvгээрт тавьж байв. Юстинианусын Digesta-гийн арваннаймны нэгийг Папинианусын бvтээл гэж vздэг.

Эрхзvйн шинжлэх ухааны бvтээх их эрч хvч Папинианусын бvтээлvvдээр дээд цэгтээ хvрсэн гэх ба vvний дараа гагцхvv, Каракалла хаан гvрнийхээ бvх оршин суугчдыг ромын иргэд болгон бєєгнvvлэхээр зорьсны адил цугларсан эрхзvйн бvх материал, бичвэрvvдийг эмхэтгэх, янзлах ажил vлджээ (энэ том ажлыг харин Паулус, Улпианус нар голчлон гvйцэтгэсэн байна).

Бvтээлvvд: а) „Quaestionum libri” ба „responsorum libri” (энэ хоёр бvтээлдээ гол тєлєв ius novum–ыг боловсруулжээ); б) „Definitionum libri”; в) бусад монографиуд. Digesta-д орсон хэсгvvдээс гадна Libri responsorum–аас нь ганц хоёр хэсэг, тасархай бидний vеийг хvрчээ.
[Р.Б]
Аристотель (МЭЄ 384-322)

Никомакос, Фаистис нарын хvv, тракиа эргийн Стагеира хотод тєрж, тэнд хvvхэд насаа єнгєрєєжээ. Эртнээс эмчийн гэр бvлээс гаралтай эцэг нь III.Амюнтас македон хааны ордны эмч байв. Практикын анагаах ухаантай ойрхон байсан нь Аристотелийн сэтгэлгээ, оюун ухааны хєгжилд шийдвэрлэхvйцээр нєлєєлсєн аж. 17 настай байхдаа Афин хот руу явж Платоны сургуульд суржээ, ийн 20 жилийн турш Академийн гишvvн байж Платоны дэргэд ажилласан, харин философийн vндсэн асуудлууд дээр тvvнийхээс єєр ойлголт бий болгосон байна. Багшаа єєд болсны дараа бага азийн Ассос дахь Хермиас тюраннос руу очиж, тэнд Хермиасын зээ дvvг эхнэр болгон авчээ. Дараа нь лесбосын Мютиленд номын ажлаа vргэлжлvvлжээ. II.Филиппос македон хаан єєрийн хvv, хожмын Македонын Александрыг хvмvvжvvлж, сургах ажлыг тvvнд даатгасан тул 342 онд хааны ордон байрлах Пеллад шилжин суув. Сургаж, хvмvvжvvлэх ажлаа дуусгаад тэрбээр Афинд эргэн ирж єєрийн философийн сургуулиа байгуулжээ. Лекцvvдээ алхаж явах зуураа уншдаг байсан заншлаас нь vvдэн сургуулийг нь перипатетик сургууль гэж нэрлэцгээсэн аж. Македонын Александрыг 323 онд нас нєгчисний дараа македоны эсрэг талынхны шахалтнаас зугтаан Еубоиа арал дээр очиж, тэгээд нэг их удалгvй Халкис хотод нас баржээ.
Аристотель Платоны идеа-онолыг vгvйсгэн бодит байдлын гол чанарыг оюун санаанд биш, харин зvйлvvд, юмс vзэгдлvvдэд, єєрсєд дотор нь хайж байв. Шалтаг ба vр дагаварын уялдаа холбоонууд, оршихуйн хуультай байдлууд, хєгжил ба хувиралын бvр гvний шалтгаануудыг олохын тулд vргэлж тодорхой єгєгдєл, тоо, баримтуудаас эхэлдэг байлаа. Аристотелийн философи дэлхий ертєнц болон хvнийг vзэх бvрэн рациональ арга зам хvмvvст єгсєн ба хэдийгээр тэр єєрєє ч бурханд итгэдэг нэгэн байсан нь маргаангvй боловч тvvний философи олныг эзэмдэгч айдас хvйдэс болон єдєр дутмын vйл явдлуудыг бvрхсэн учир битvvлэг байдлын мананг устган vгvй болгоход чиглэж байв. Ийнхvv тухайлбал Метеорологик хэмээх бvтээлдээ цахилгаан цахих болон тэнгэр дуугарахыг тайлбарлахдаа байгалийн vзэгдлийн (чийг, ууршил, vvлний нягтрал, нарны элч, усны тєлєв байдал, хувирал гэх мэт) ажиглалт, судалгаанд тулгуурласан байдаг нь Зевс аянга цахилгааны эзэн гэж итгэцгээдэг байсан тэр цаг vед тун бага шашны агуулгатай байгаа хэрэг.
Онцгой арга барилч сэтгэгч тэрбээр улс тєрийн vзэгдлvvдийг шинжлэх ухааны vvднээс анх цэгцлэн системчилж, улс тєрийн нэр томъёонуудыг гаргаж ирсэн бєгєєд логикийн шинжлэх ухааныг vндэслэгч тvvний vндсэн категориудгvйгээр орчин vеийн шинжлэх ухаан ба философи бий болохгvй байсан биз ээ. Yvний зэрэгцээ Аристотель шинжлэх ухааны мэргэжлийн судалгааг хєгжvvлэх талбарт хамгийн том гавъяатан. Олон номын сан байгуулж, шавь нарынхаа тусламжтайгаар байгаль, нийгмийн бvхий л салбарт мэдээ, баримт системтэй цуглуулах ажлыг эхлvvлжээ. Тэр єєрєє зоологит онцгой сайн байсан боловч зарим талаар єєрийн биеэр, зарим талаар хамтран ажиллагчдаараа дамжуулан одон орон судлал, математик, ургамал судлал гэх мэт салбаруудад эстетика, этика болон улс тєрийн тєрєлд хийсэн шигээ агуу их судалгаа шинжилгээний ажил гvйцэтгэсэн байна. Жишээ нь: тєрийн амьдралыг судлахдаа 158 тєр улсын vндсэн хуулийн бичгийг эмхэтгэн тодорхойлжээ. Тvvний 150 гаруй бvтээлийн нэрийг бvртгэсэн байгаа бєгєєд судлаачдын vзэж буйгаар эдгээр бvтээлvvд 450 000 орчим мєр бvхий ажээ. Онцгой оюун ухаантай энэ хvн юмыг бодит талаас нь авч vздэг, хvлээцтэй уян хатан, бага зэрэг егєєтэй, хvнлэг мєн чанартай нэгэн байлаа.

Гол бvтээлvvд: Политик, Афины тєр улс, Никомахосын этика.
Политик бvтээлдээ Аристотель хvн тєрєлхтний нийгмийн байгууллын байгалиас єгєгдсєн vндэс, сууриудыг нээн олохыг зорьжээ.
Гэр бvл, тосгон, полис
Бусад бvх амьд амьтдын адил хvн ч гэсэн єєр хоорондоо нийлж амьдрах байгалийн жамтай, нийлж нэгдэж байж оршин тогтноно, єсєж vргэлжилнэ. Хvмvvс хоорондоо нийлж vvсгэсэн нэгдлvvдийн хамгийн эхний хэлбэр нь гэр бvл бєгєєд энэ нэгдэл хvний єдєр дутмын хэрэгцээ, шаардлагыг хангахад чиглэнэ. Гэр бvлvvд нийлж тосгон хэмээх, хvний єдєр дутмын хэрэгцээнээс давсан хэрэгцээ шаардлагуудыг хангаж чадах нэгдэл vvсгэдэг. Нэгээс илvv тосгон нийлснээр нэгэн улс (полис) бий болно. Полис бол хvмvvсийн нэгдэн нийлэх явцын дээд шат, сvvлчийн бєгєєд тєгс нэгдлийн хэлбэр юм. Дан ганц амьдрахын тєлєє хvмvvс хоорондоо нийлэн, тэдний нэгдэл томорсоор байх vед тухайн нэгдэл дэх хvмvvсийн хэрэгцээ шаардлага бvрэн хангагдаагvй хэвээрээ л байна, харин томролт бvрэн гvйцэхэд энэ нэгдэл сайхан амьдралын тєлєє оршин тогтох бєгєєд ийн єєрийн хэрэгцээг бvрэн хангах чадвартай байна. Хvмvvсийн нэгдэл бvрдэн гvйцэх нь байгалийн жам ёсны дагуу явдал, єсєн хєгжсєн анхны хэлбэртэйгээ ижил чанартай бvх полис байгалийн жамаар оршин байдаг. Ямар нэгэн юмны мєн чанарыг уг юм бvрэн хєгжиж гvйцсэн vед нь л тодорхойлж болох бєгєєд эцсийн, бvрэн гvйцсэн шатандаа юмс хамгийн тєгс, сайн байдаг. Тэгвэл єєрийн хэрэгцээг бvрэн хангана гэдэг нь vvний тєлєєх хєгжил нэгдлийн тєгсгєл юм, ийм учир хамгийн сайн, хамгийн тєгс цэг энэ байна. Нийлэн нэгдэлтийн дээд vзvvрт улс (полис) байх бєгєєд улс тэгэхээр хамгийн сайн сайхныг хvмvvст авчирна, иймээс улс нь байгалийн жам ёсны юм, учир нь байгаль vргэлж хамгийн сайн сайханд хvрэхийг зорьдог.
Хvн нийгмийн амьтан болох тухай
Энэ бvгдээс харахад полис нь байгалийн жам ёсны дагуу оршин байдаг зvйлvvдийн ангид багтах нь тодорхой ажээ, харин хvн бол байгалийн жамын дагуу энэхvv полист амьдрах учиртай амьтан. Зєгий ч юм уу бусад хамтран амьдрагч амьтдын бий болгосон нэгдлээс єндєр тvвшний нэгдэл болох нийгмийн байгууламжинд хvн яагаад амьдрах ёстой нь ойлгомжтой зvйл. Бvх амьтдын дотроос хvн л ганцаараа ярих чадвартай байх бєгєєд бидний vзэж байгаагаар байгаль ямарч юмыг дэмий хийдэггvй. Амьтад тааламжтай буюу тааламжгvй байдлаа илэрхийлэх, vvнийгээ бие биедээ мэдэгдэх дуу авиа гаргах л чадвартай байхад хvний хэл юу ашигтай болон юу ашиггvйг, ийн юу шударга болоод юу шударга бусыг мэдэгдэхэд хэрэглэгдэнэ. Бvх амьтдын дотроос хvн л сайн ба мууг, шударга ба шударга бусыг болон бусад зvйлсийг ялгаж харах, ойлгох чадвартай байдгаараа онцлог. Энэ бvх зvйлийг vзэх, ойлгох ерєнхий чиг шугамыг нэгдэл єгєх бєгєєд энэ нэгдэл гэр бvл болон полисыг бий болгодог.
Полис, хvн хоёрын аль нь тэргvvнд тавигдах тухай
Байгалийн жамын дагуу полис нь хvн болоод гэр бvлийн ємнє тавигдах учиртай. Yvний шалтгаан нь байгальд бvхэл бие тvvнийг бvрдvvлэгч хэсгvvдээс тэргvvнд тавигддагт байна. Хэрэв бvхэл бие устгагдвал тvvний гар, хєл ч мєн vгvй болно, энэ vед тэдгээр тасархай хэсгvvдийг бvхэл биеийг бvрдvvлэлцэж байхад нь нэрлэдэг байсан адилхан нэрээр нэрлэж болох ч vvгээрээ тэс ондоо юмыг хэлэх болно. Бvх зvйлийн vндсэн дvр тєрх, мєн чанар тэдний ажиллагаа болон чадвараас урган гардаг, эндээс харахад хэрэв ямар нэгэн юм байх ёстойгоороо байж, хийх ёстойгоо хийж чадахаа нэгэнт больсон бол тvvнийг бид урьдынхтайгаа хичнээн ижил нэртэй байсан ч яг адилхан юм хэвээрээ байна гэж хэлж болохгvй.
Полис бол бvхэл бие, харин хvн тvvнийг бvрдvvлэгч хэсэг. Энэ бvхэл биенээс салсан хvн єєрийнхээ хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгvй. Нийгмийн нэгдлийн сайн сайхнаас хуваалцах чадвар vгvй хvн, эсвэл аль хэдийнээ єєрийнхээ хэрэгцээг хангачихсан тул хуваалцах хэрэг тvvнд байхгvй хvн нийгмээс салж болох бєгєєд тэрбээр полисын нэг хэсэг биш, иймээс тэр буг, бурхан хоёрын нэг нь байж таарна. Иймийн учир хvн нийгмийн зvг тэмvvлэх мєнхийн эрмэлзэлтэй, харин хvний єєрийнх нь байгуулсан нийгмийн сайн сайхныг хvн л хамгийн тvрvvн эдэлдэг. Тєгс хvн хамаг амьтдаас хамгийн дээд нь, харин хэрэв тэр хууль журам, шударга vнэнээс салбал тvvнээс муу муухай vгvй. Ёс суртахууны дэг жаяг, ариун журмын vйлийг гvйцэлдvvлэх хэрэгсэл (жишээ нь: хэл) хvнийг тєрєхєд нь хамт заяадаг боловч vvнийг сєргvv хэрэгт мєн ашиглаж болно. Хэрэв хэн нэгэн ариун журамгvй бол тэр хамгийн бохир явдалт, балмад этгээд, ховдог шунахайн туйлын адаг. Шударга vнэн бол улс гэрийн салшгvй хэсэг, нийгмийн нэгдлийг цэгцлэн байгуулагч эд юм. (Танилцуулгыг Brian Tierney, Donald Kagan, Pearce Williams нарын Great Issues in Western Civilization (volume I) номны Politics by Aristotle хэсгээс бэлтгэв.)

Diogenes Laertios: Философичдын амьдрал, V

(1) ... тальтраатаж ярьдаг байсан ... тэгээд нарийхан хєлтэй, жижиг нvдтэй байв, сайхан хувцас ємсєж, бєгжнvvд зvvнэ, зассан vстэй ... (17) ... "Хvмvvс худлаа хэлснээрээ юунд хvрдэг вэ?" гэж тvvнээс асуухад "Yнэн хэлэхэд нь хvмvvс тэдэнд итгэхгvй болдог" гэж хариулжээ. Нэгэн муу хvнд єглєг єгснийх нь тєлєє тvvнийг буруутгацгаахад хэлсэн нь "Мєн чанарыг нь биш хvнийг єрєвдсєн юм." (20) Хэн нэгэн тvvнээс бид яагаад гоо сайханд ийм их цаг vрдэг тухай асуухад "Энэ бол сохор хvний л асуух асуулт" гэжээ.

[Р.Б]
Bernhard Windscheid (1872-1892)

Германы нэрт эрдэмтэн Бернхард Виндшейд нь 19-р зууны иргэний эрхзvйн ба эрхзvйн шинжлэх ухааны пандектистик урсгалын гол тєлєєлєгчдийн нэг юм. Тэрээр 1847 оноос Баселийн их сургуульд профессороор, 1852-оос 1874 оныг хvртэл Грейфсвальд, Лейпциг, Мюнхен, Хейделбергийн их сургуулиудад багшилж байв.

Тvvний гол бvтээл туурвилууд нь: Lehrbuch des Pandektenrechts, 1861-1870; Die Actio des Romischen Zivilrechts vom Standpunkte des heutigen Rechts, 1856.
[Ж.Б]
Цезар Марчезе Беккариа (1738-1794)

Италийн эрхзvйч, эдийн засагч. 1769 оноос Миланы их сургуулийн багш. Орчин vеийн эрvvгийн эрхзvйн vндсэн зарчмуудыг тодорхойлжээ. Эрvvгийн эрхзvйн классик зарчмууд болох nullum crimen sine lege, nulla poena sine lege зарчмууд хvлээн зєвшєєрєгдєхєд тvvний нєлєєлсєн нь маш их. Цаазаар авах ял, элдэв тарчлаалт, бусад харгис хатуу шийтгэлvvдийг эсэргvvцэж байв. Гэмт хэргийг урьдчилан сэргийлэхийг, мєн хvмvvжvvлэлтийг шийтгэлээс илvv чухалд vзэж байлаа.

Nullum crimen sine lege (хуульгvйгээр гэмт хэрэг байхгvй) – эрvvгийн эрхзvйн хууль ёст зарчмын vндсvvдийн нэг, vvний зэрэгцээ хувийн эрх чєлєєний (эрх чєлєє ба баталгаа эдлэх эрх) vндсэн хуулийн баталгаануудын нэг болно. Энэ зарчмын философийн vндэс эртнээс улбаатай боловч орчин vеийн хуулийн ойлголт нь эх газрын Европт 18 дугаар зууны сvvлчээр, юуны ємнє Беккариагийн ажлаар тvгэн тархжээ. Одоо цагт танил болсон латин хэл дээрх томъёолол нь Feuerbach-ын 1798 онд гарсан бvтээлээс гаралтай (Lehrbuch des deutschen peinlichen Rechts) аж. 18 дугаар зууны сvvлчээс эрvvгийн хуулиуд, кодексууд nullum crimen sine lege зарчмыг тогтмол агуулах болжээ. Энэ зарчимд хоёр утга бий: нэгдvгээрт, гэмт хэрэг гээчийг тогтоож тодорхойлж болох эрхзvйн тэр эх сурвалжийг зааж байна, энэ нь эрхзvйн хамгийн дээд эх сурвалж болох хууль юм. Нєгєє талаас энэ зарчим эрvvгийн хуулийг хэрэглэж болох цаг хугацааны хил хязгаарыг тодорхойлно. Nullum crimen sine lege зарчим ёсоор гагцхvv хууль л ямар нэг vйлдлийг (эс vйлдлийг) гэмт хэрэг гэж тодорхойлж болно, тэгэхээр тогтоол тушаал, эсвэл шvvхийн туршлага ингэх боломжгvй юм. Гэмт хэргийн нєхцлийг гагцхvv хууль тогтоогч, гагцхvv хуулинд зааж болно. Yvнээс гадна энэ зарчим хэн нэгнийг эрvvгийн хариуцлага хvлээлгэхэд дан ганц хуулийн vндэслэл шаардаад зогсолгvй энэ vндэслэл нь гэмт хэрэгт тооцогдох vйлдэл хийгдэхээс ємнє (буюу хийгдэж байх vед) хэдийн хvчинтэй байсан хуулинд заагдсан байхыг мєн шаарддаг. Харин гэмт хэрэгтний хувьд хєнгєлєлттэй, гэхдээ хэрэг vйлдэгдэх vед хvчинтэй байгаагvй хуулийг буцаан хэрэглэхийг хориглодоггvй (тухайлбал гэмт хэрэг хийж байх vед гэмт хэрэгт тооцогдож байсан боловч шvvх ажиллагааны явцад хууль єєрчлєгдєн гэмт хэрэг биш болж хувирвал хэрэгтэнг шинэ хуулийн дагуу хэргээс чєлєєлнє, vvний эсрэгээр хэрэг хийж байх vед тэр vйлдэл хуулинд гэмт хэрэг гэж заагдаагvй байсан боловч хожим нь хэргийг шалгаж байх хооронд хууль єєрчлєгдєн уг хэрэг гэмт хэрэг болж хувирвал холбогдогчийг хэрэг vйлдэх vеийн хуулийг баримтлан хэргээс чєлєєлєх ёстой). Nullum crimen sine lege ийнхvv ямар нэгэн болж єнгєрсєн vйлдлийг хожим нь гэмт хэрэг болгохыг хориглодог ажээ. Энэ зарчим vндсэн хуулийн баталгаа шинжтэй байдгаас орчин цагийн vндсэн хуулиудад агуулагдсан байх бєгєєд 1789 оны Хvний болон иргэний эрхийн тунхаглалд ч, єнєє vеийн олон улсын хvний эрхийн гэрээнvvдэд ч тусгагдсан байдаг. Nullum crimen sine lege зарчим нь тэгэхээр эрхзvйт тєрийн нэгэн хэмжvvр юм.

Энэ зарчмаас гадуур байдаг хэргvvд бий, эдгээр нь олон улсын гэмт хэргvvд доторх дайны гэмт хэргvvд гэж нэрлэгддэг. Хэрэг vйлдэгдсэн тухайн улсын хуулиар хэдийгээр гэмт хэрэгт тооцогдоогvй байсан ч олон улсын эрхзvйгээр гэмт хэрэг гэж vзсэн бол дотоодын хуулийн заалтыг vл харгалзан уг хэргийг гэмт vйлдэл гэж vзэн гэмт этгээдийг хариуцлагад татаж болно.

Nulla poena sine lege (хуульгvйгээр шийтгэл байхгvй)- энэ нь дээрх зарчмын гvйцээлт, хавсралтуудын (vр дагавар нь ч гэх нь бий) нэг нь юм. Nulla poena sine lege зарчим ёсоор эрvvгийн эрхзvйн шийтгэлvvд ямагт хуулинд, урьдчилан заагдсан байх ёстой, хууль тогтоогч хуулиндаа гэмт хэргийн нєхцлийн дэргэд уг гэмт хэргийг сvрдvvлэх шийтгэлийн тєрлийг, мєн хэмжээг тогтоож єгєх ёстой. Энэ зарчим хуулинд тогтоосноос хєнгєн буюу хvнд шийтгэл ногдуулахыг нь хориглосноороо юуны ємнє шvvгчийн дураараа загналтын эсрэг чиглэдэг байна.

Гол бvтээлvvд: Dei delitti e delle pene (1764); Elementi di economia politica (1804).
[Р.Б]
Charles de Secondat Montesquieu (1689-1755)

Францын улс тєрийн философич, хуульч, зохиолч Montesquieu нь засаглалыг хуваах алдарт онолоороо орчин цагийн улс тєрийн сэтгэлгээний хєгжилд чухал нєлєє vзvvлсэн билээ. Тэрээр засаглалыг хуваах нь эрх чєлєєний хамгийн том баталгаа гээд гvйцэтгэх засаглалаа хянадаг хууль тогтоох засаглалтай, хууль тогтоох засаглалдаа хориг тавьдаг гvйцэтгэх засаглалтай, гvйцэтгэх засаглалаас vл хамааран орших бие даасан шvvх засаглалтай байх нь хамгийн сайн засаглалын хэлбэр гэж vзсэн байдаг.

Тvvний гол бvтээлvvд: Lettres Persanes, 1721; Considеrations sur les causes de la grandeur et de la dеcadence des Romanis, 1734; De l'Esprit des lois, 1748.
[Ж.Б]
Домициус Улпианус (? - 223)

Тирусаас гаралтай. Хожуу классик vеийн ромын эрхзvйч, МЭ-ий 3 дугаар зууны эхэн vед ажиллаж байв. Юстинианусын vед тvvнийг ромын хамгийн том таван эрхзvйчдийн нэгэнд оруулж байжээ. Папинианусыг эзэн хааны зєвлєлийн гишvvн байх vед тvvний туслах байсан тул Папинианустай хамт унаж хєєгджээ. Хожим нь Александер Северус буцаан дуудаж 222 онд praefectus praetorio болгосон боловч дараа жил нь эзэн хааны бие хамгаалагчдад алуулсан байна. Буцаж ирээд тэрбээр Паулусын нэгэн адил бvх эрхзvйн материалуудыг (ius civile, ius honorarium, ius extraordinarium) эмхэтгэх, боловсруулах ажилд оржээ. Єргєн хvрээтэй, элбэг арвин уран бvтээлvvдийнх нь дотроос эдиктумуудад бичсэн комментарууд нь онцгой ялгардаг. Паулус, Улпианус нарыг хамгийн их уран бvтээлийн ажил хийж гvйцэтгэсэн гэдэг бєгєєд Улпианусын бvтээлvvдээс авсан хэсэг бvлгvvд Дигеста-гийн гуравны нэгийг бvрдvvлдэг. Ромын эрхзvйн хожим хойчийн vедээ хадгалагдан vлдэх vйлсэд энэ хоёр эрхзvйч эрдэмтэд гол гавъяатай гэж vздэг.

Бvтээлvvдийг нь дараахь маягаар ангилж болно: а) Сабиуст, едиктумуудад, мєн зарим хуулиудад бичсэн комментариуд; б) том эрхзvйчдийн бvтээлvvдэд бичсэн тэмдэглэлvvд (notae); в) институциогууд; г) Liber singularis regularum (vvний нэлээд хэсгийг хамгийн анх парижийн Тилиус лам номын сан дотроосоо олсон ба хожим нь германы нэрт эрхзvйч Савигни ватиканы номын сангаас мєн зарим хэсэг, тасархайг нь олжээ).

Едиктум: Ромын бvгд найрамдах засгийн магистратус (тєрийн албан тушаалтан)-ууд албанд томилогдсныхоо дараа єєрийн ажлын хєтєлбєрєє цагаан модон самбар дээр тавьж олонд мэдэгдэх эрхтэй байжээ. Энэ эрхийг ius edicendi гэж, харин мэдээллийг єєрийг нь edictum гэж нэрлэж байв. Ромын хувин эрхзvйн хєгжилд praetor-ийн болон aedilis curilis-ийн едиктум хамгийн их нєлєєтэй байсан гэдэг. Притор нь иргэний эрхзvйд зааснаар эрхзvйн акт тогтоох эрхгvй байсан (praetor ius facere non potest) боловч тодорхой зарим хvсэлтэнд нэхэмжлэлийн эрх олгосноо, тодорхой vйлдлvvдийг зєвшєєрєхгvй гэдгээ, хэн нэгэнд ямар нэг зvйлийг эзэмшvvлэх гэх мэтийг єєрийн едиктумдаа мэдэгдэх эрхтэй байжээ. Бие биенээ дараалан алба хашиж байсан приторууд агуулгын хувьд цоо шинэ едиктум гаргаж байсангvй, харин ємнєх vеийнхнийхээс тодорхой (амьдралд хэрэгжсэн) хэсгvvдийг єєрийнхдєє авдаг байв. Ингэж хуулбарлан авсан хэсгийг edictum tralaticium гэнэ. Шинээр оруулсан хєтєлбєрийг edictum novum гэж нэрлэж байлаа. Жилийн явцад хийсэн гvйцээлт, єєрчлєлтийг edictum repentinum гэнэ. Ийнхvv сvvлд нь бvх приторууд ємнєх vеийнхнээс хуулан авсан хэсгvvдээс бvрдэх бvхэл бvтэн эрхзvйн материал (edictum perpetuum) бий болжээ. Lex Cornelia (Корнела эзэн хаан) едиктумуудыг жилийн явцад єєрчлєхийг нь хориглох хvртэл приторууд едиктумуудаа жилийн дунд засварлаж, єєрчлєх боломжтой байжээ. Приторын бvтээлvvдийн цаашдын хєгжилт хаагдах vед асар их хэмжээний, эмх цэгцгvй эрхзvйн материал цугларсан байлаа. Эдгээрийг Салвиус Юлианус эмхэтгээд, тvvндээ едилисийн едиктумын материалыг мєн багтаажээ. Эзэн хаан Хадрианус энэ бvтээлийг сенатусконсултум (ромын сенатаас гаргадаг байсан зєвлємж, эзэн хааны vед хуулийн хэмжээий хvчтэй байв)–аар хуулийн хэмжээний хvчин тєгєлдєр болгоод vvний зэрэгцээ гэж edictum perpetuum нэрлэгдсэн бvтээлийг приторууд єєрчлєхийг хориглосон байна.

Дигеста: 533 оноос vйлчилж эхэлсэн. 530 онд эзэн хаан Юстинианиус эрхзvйчид, комплитаруудын (эмхэтгэгчид, цуглуулагчид) хороо байгуулж эрхзvйчдийн бvтээлvvдийг эмхэтгэн нэгэн хуулийн цогц ном гаргах даалгавар єгчээ. Хаан чиглэл болгож гаргасан шийдвэрvvддээ эмхэтгэх ажилд элдэв дотоод зєрчилдєєн, давталтуудыг гаргахгvй байхыг кодификацийг бэлтгэгчдэд анхааруулаад, мєн хэрэгтэй газар эх бичвэрийг єєрчлєхийг, засварлахыг, vеээ єнгєрєєсєн хэсгvvдийг хаяхыг тэдэнд зєвшєєрсєн байна. Хуулийн энэ том бvтээл Digesta seu (буюу) Pandectae гэж нэрлэгджээ. Бvх материалын гуравны нэг Улпианусаас, зургааны нэг Паулусаас, арван наймны нэг нь Папинианусаас гаралтай. 533 онд Дигеста vйлчилж эхлэхэд эзэн хаан Дигестад багтаагvй эрхзvйчдийн бичвэрvvдээс иш татах, тэднийг хэрэглэхийг, мєн Дигестад тайлбар хийхийг хориглосон ажээ.
[Р.Б]
Гаиус (110? - 180?)

Классик vеийн ромын эрхзvйч. Юстинианусын vеийн хамгийн том таван эрхзvйчдийн (энэ тавд Gaius-аас гадна Papinianus, Ulpianus, Modestinus, Paulus нар ордог) нэгэнд тооцогддог боловч амьдарч байсан тухайн vедээ тийм ч олны танил хvн биш байжээ. Амьдралынх нь тухай мэдээлэл ер нь байхгvй бєгєєд бvтэн нэрийг нь ч бид мэдэхгvй. Таамаглаж байгаагаар нэгэн мужийн хуулийн багш байсан бололтой, мєн олон тооны зохиол бvтээлийг тvvнийх гэж vздэг. Тvvний vеийнхэн яагаад Гаиусын тухай дурьдахгvй, тvvнээс ишлэл авахгvй байгаа нь сонирхолтой юм. Yvний тайлбар нь тэрбээр нэгэн мужийн хуульч байсан тул Ромд тvvнийг таньдаггvй байжээ. Тухайн vеийн vгийн утгаар „классик" эрхзvйч байгаагvй тул, „зєвхєн" эрхзvй заадаг „сургуулийн мастер" байсан тул „томчуул" тvvнийг эс анзаарч байcан бололтой. Харин МЭ-ий 5 дугаар зууны vед гарсан Ишлэлийн хуулинд ромын „хамгийн том 5 эрхзvйчдийн" нэг болж орсон байх бєгєєд Юстинианусын сурах бичиг vндсэндээ Гаиусын сурах бичигт vндэслэжээ. Юстинианус єєрийн номондоо нэг бус удаа, нэг бус газар –хvндэтгэл, vнэлгээнийхээ илэрхийлэл болгож- Gaius noster буюу „бидний Гаиус" гэж дурьдсан байдаг. Тvvний тєрсєн газар, он цагийг бид мэдэхгvй. Хэдий vед амьдарч, ажиллаж байсныг нь тэрбээр ямар эрхзvйч, хуульчдаас ишлэл авч байгаа, ямар хаадыг дурьдаж байгаа зэргээс нь дам мэдэх боломжтой. Аль нэг хааныг дурьдахдаа divus (бурханы) гэх мэт тодотгол хийсэн байвал уг хаан тэр vед нэгэнт амьд бус гэж ойлгогдох бєгєєд харин ийм тодотгол хийгээгvй бол тэр бvтээлээ тууриваж байх vед уг хаан амьдарч байжээ гэж vзэх юм. Мєн хэдий vед харъяалагдахыг нь бид баттайяа мэдэх эрхзvйн акт, бичвэрvvдээс ишлэл авсан зэргээс нь тvний ажиллаж байсан vеийг нэлээд нарийн, баттай тогтоож болно. Ийнхvv Гаиус хэмээх нэрний хойно хэн болох нь vл танигдагч агуу эрдэмтэн манай эрний 110 – 180 оны vед амьдарч байжээ гэж судлаачид vздэг байна.

Энэ классик эрхзvйчээс бараг бvтнээрээ бидэнд vлдсэн цорын ганц бvтээл нь Institutiones хэмээх сурах бичиг (ном) юм. Гаиусын бvтээлийг „хэвлэхэд бэлэн", бvрэн „утга зохиолын” бvтээл болж бvтээгдээгvй, харин сургалтанд зориулагдсан, сургах заах явцдаа туурвисан зvйл гэж vздэг судлаачид олон. Гэвч хожуу vеийнхэн тvvний бvтээлийг ихэд єндрєєр vнэлдэг билээ. Энэ єндєр vнэлгээний учир нь Гаиус онцгой тодорхой, энгийнээр, тэгээд ойлгомжтой илэрхийлж, бичсэнийх юм.

Institutiones (vндсэн хичээлvvд, шинжлэх ухаагд хєтєлж оруулах ном гэсэн утгатай латин vг)

Ромын эрхзvйд хоёр тєрлийн Institutiones мэдэгдэж байгаагийн нэг нь Гаиусын, нєгєє нь Юстинианусын институциуд болно.

Эзэнт хааны vед улам бvр идэвхжин эрч хvчээ авч байсан хууль эрхзvйн хичээлvvдийн шаардлагаар МЭ-ий 2 дугаар зуунаас эхлэн ромын эрхзvйчид Institutiones гарчигтайгаар сурах бичгvvд бичих болжээ. Ийнхvv Institutiones нь эрхзvйн утга зохиол дахь сурах бичгийн нэгэн тєрєл болж vлдсэн байна. Харин эдгээр сурах бичгvvдийн ихэнх нь vрэгдэж алга болсон ба заримынх нь зєвхєн хэсэг, тасархай нь л хадгалагдан vлджээ. Ганцхан, 2 дугаар зууны хоёрдугаар хагаст ажиллаж амьдарч байсан эрхзvйч Гаиусын Institutionum Commentarii нэртэй, МЭ-ий 160 оны орчим бичигдсэн, дєрвєн комментараас бvрдсэн сурах бичиг л Юстинианусын ємнєх эрхзvйн зохиолуудаас бараг бvтнээрээ бидний vеийг хvрсэн цорын ганц бvтээл юм. Гаиусын Институциуд Юстинианусын Институциудыг бvтээхэд загвар жишээ болжээ.

Гаиусын Институциудын хойч vедээ vзvvлсэн ач холбогдол нь юуны ємнє: энэхvv сурах бичигт хэрэглэсэн (Гаиус зохиосон гэх vндэслэлтэй) систем нь сургалтанд бvрэн шинэчлэл авчирсан бєгєєд Юстинианусын Институциудаар дамжиулан 2000 орчим жилийн тэртээгээс єнєєдрийн єдрийг хvртэл эх газрын европын хувийн эрхзvй болон иргэний эрхзvйн сурах бичгvvдийн тогтолцоог (институцио тогтолцоо) шийдвэрлэж, тодорхойлсон билээ. Энэ тогтолцоогоороо Гаиус анх удаа эрхзvйн этгээдvvдийн, дараа нь эд хєрєнгєний (res), тєгсгєлд нь нэхэмжлэлvvдийн эрхзvйг ангилан авч vзсэн ба „эд хєрєнгєний” тухай хэсэг дотор эд юмсын эрхзvй, єв залгамжлах эрхзvй болон vvргийн эрхзvй хангалттай тодорхой ялгарсан байдаг. Нєгєє талаас Гаиусын бvтээл нь ромын эрхзvйг судалж мэдэхэд хамгийн чухал эх сурвалжуудын нэгэнд ордог, эртний ромын эрхзvйн олон институциудын тухай ганцхан тvvний бvтээлээс мэдэх боломжтой.
[Р.Б]
Georg Freidrich Puchta (1798-1846)

Германы эрдэмтэн Puchta нь эрхзvйн пандектистик урсгалын гол тєлєєлєгчдийн нэг ба Ерланген, Мюнхен, Марбург, Лейпциг боон Берлины их сургуулийн профессор байв. Тэрбээр нэрт эрдэмтэн Savigny-ийн шавь тєдийгvй амьдралынхаа явцад доорхи алдарт бvтээлvvдээ туурвисан билээ: Zivilistische Abhandlungen, 1823; Das Gewohnheitsrecht, 1828-1837; System des gemeinen Zivilrechts, zum Gebrauch bei Pandekten-Vorlesungen, 1832; Cursus der Institutionen, I-II., 1841-1842.
[Ж.Б]
Georg Jellinek (1851-1911)

Jellinek нь эрхзvйн философи, нийтийн эрхзvй, олон улсын эрхзvй болон тєрийн эрхзvйн ерєнхий онолын чиглэлээр судалгааны ажил хийж байсан Австри - Германы нэрт хуульчдын нэг. Тэрээр Лейпцигт эрхзvйн философи судалж, Веннад эрхзvйн философи, тєрийн онол, олон улсын эрхзvйн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан юм. 1879 оноос Веннад, 1889 оноос Баселд, сvvлд 1891 оноос насан эцэслэх хvртлээ Хейделбергийн их сургуульд багшилж байв. Тvvний улс хоорондын харилцаа, хvний эрхийн болон тєрийн шинжлэх ухааны судалгааны системчлэл, аргачлалын талаар туурвисан бvтээлvvд нь єнєєдєр ч ач холбогдлоо єгсєєр байна. Jellinek нь хувийн эрхзvй дэх „тєрєлх эрх”-ийн ойлголтын vндсэн дээр нийтийн эрхзvйн тєрєлх эрхийн тухай онолыг болвсруулсан юм.

Тvvний гол бvтээлvvд нь: Die Lehre von den Staatenverbindungen, 1882; Gesetz und Verordnung, 1887; System der subjektiven оffentlichen Rechte, 1892; Die Erklarung der Menschenund Burgerrechte, 1895; Allgemeine Staatslehre, 1900.
[Ж.Б]
Густав Радбрух (Любек, 1878 – Хейделберг, 1949)

Мюнхен, Лейпцигт их сургуулиуд дvvргэжээ. 1903 оноос Хейделбергт хувийн багш болж 1910 онд тэндээ профессор болон ажиллажээ. 1914 оноос Кєнихсбергт, 1918 оноос Киелт багшилж байв. Хотын улс тєрийн амьдралд социалдемократа болон оролцож байлаа. 1920 оноос Рехстагын гишvvн бєгєєд хоёр удаа хуульзvйн сайдаар ажиллажээ. 1926 онд Хейделбергт шилжин суув. Yндэсний социалистууд засгийн эрхэнд гарсан жил тvvний профессор цолыг нь хураан авч гар бичмэлvvдийг нь битvvмжилсэн бєгєєд vvний дараа арваад жилийн турш тvvхийн (гол тєлєв эрvvгийн эрхзvйн тvvхийн) болон утга зохиолын судалгаа шинжилгээний ажлууд хийж байлаа. 1945 оны дараа чєлєєт профессор болж дахин лекцээ зааж эхэлжээ. Эрхзvйн тухай vзэл бодолд нь тvvний шууд багш нь болох Фон Лист, эрхзvйн философийн тал дээр харин Ласкийн неокантианизм гол нєлєє vзvvлжээ. „Байна” ба „Байг” хоёрын арга барилын ялгаатай ангид байдлыг нь хадгалж хамгаалахыг чармайж, харьцангуй vнэлэмжийн тухайд „тэвчээр”-ийг чухалчлан, эцсийн бvлэгт сонирхол-судлагч эрхзvйн шинжлэх ухааны байр суурийг дэмжиж байжээ. Нас ахисан vедээ єєрийгээ дvгнэсэн шинжилгээ судалгаанууд хийсэн бєгєєд тэдгээртээ vндэсний социализмын газар авч хєгжихєд германы эрхзvй болон эрхзvйчдийн хариуцлагын талаар єгvvлсэн байдаг, эдгээр ажлууд нь ихэд шашны шинжтэй байгалийн эрхзvйн vзлийг єєртєє тусгасан.

Гол бvтээлvvд нь: Grundzüge der Rechtsphilosophie (Leipzig: Quelle & Meyer 1914); Der Mensch im Recht (Tübingen: Mohr 1927); Rechtsphilosophie (1950); 5. Auflage (Stuttgart: Koehler 1963).
[Р.Б]
Ханс Келсен (1881-1973)

Эцэг эх нь Веннээс Прагад байх vед тєржээ. Хейделберг, Берлин, Веннд их сургууль дvvргэсэн. 1911 онд Веннд хувийн багш хийж байгаад 1917 оноос эрхзvй, эрхзvйн философийн профессор болов. 1920 оны Австрийн vндсэн хуулийн нэг боловсруулагч, 1920-1930 онд Австрийн vндсэн хуулийн шvvхийн шvvгч. 1940 он хvртэл Венн, Генф, Прагад багшилж байгаад Америкийн Нэгдсэн Улсад цагаачилж 1942 он хvртэл Харвардын их сургуулийн, 1952 он хvртэл Беркелид, Калифорнын их сургуулийн улс тєрийн факултетын профоссер байв. Тэтгэвэрт гарсныхаа дараа ч профессорын ажлаа vргэлжлvvлэн Генф, Ньюпортын Тэнгисийн цэргийн Академид нэг нэг жил багшилж нас бартлаа Беркелид ажиллаж байлаа. Тэрбээр 20 дугаар зууны хамгийн их нєлєєтэй эрхзvйн онолч байсан нь хэнд ч маргаангvй. Фердросс, Кунц, Меркл нарын профессор нєхдийнхєє хамт Веннын сургууль нэрийн дор шинэ Кантын урсгалд vндэслэсэн онолоо боловсруулсан бєгєєд энэ онол хожим нь „цэвэр эрхзvйн онол” нэрээр бvх эрхзvйн онолын судалгаа шинжилгээний нэгэн харьцуулах цэг болсон билээ. Онолын нєхцєлд нь єгvvлснээр арга зам судлах зvйлээ бий болгодог. Тvvний vзэж байгаагаар тєр ба эрхзvй, хууль тогтоох ба хууль хэрэглэлт нь vнэн хэрэгтээ нэг ойлголтууд бєгєєд зєвхєн гаднаас нь харахад л хоёр тусдаа мэт харагддаг. Олон зуун бvтээл нь зуу шахам хэл дээр хэвлэгджээ. Келсений ажлууд vндсэн хуулийн эрхзvй, захиргааны эрхзvй гэх мэт нийтийн эрхзvйнvvд, олон улсын эрхзvй, улс тєрийн шинжлэх ухаануудын талбарт, мєн идеологи-шvvмжийн салбарт ч ихэд нєлєєтэй юм. Амьд байхаас нь л классик хэмээн хvндэтгэцгээж байсан бєгєєд 1964 онд Беркелид Hans Kelsen Graduate Social Science Library-г, 1971 онд Веннд Австрын ерєнхийлєгчийн оролцоотойгоор Келсен сан байгуулжээ. Энэ сан нь номын сан, бичиг хэргийн тєв болон шинжлэх ухааны судалгаа шинжилгээний хамтын ажиллагааны хэлбэрээр ажиллаж байна.

Гол бvтээлvvд: Die Staatslehre des Dante Alighieri (Wien & Leipzig, Deuticke 1905), Hauptprobleme der Staatsrechtslehre entwickelt aus der Lehre vom Rechtsssatze (Tübingen, Mohr 1911), Über Grenzen zwischen juristischer und soziologischer Methode (Tübingen, Mohr 1911), Der soziologische und der juristische Staatsbegriff (Tübingen, Mohr 1922), Reine Rechtslehre (Wien, Deuticke 1934), General Theory of Law and State (Cambridge, Harvard University Press 1945), Was ist Gerechtigkeit? (Wien, Deuticke 1953), The Communist Theory of Law (New York, Praeger 1955).
[Р.Б]
Henry Maine (1822-1888)

Английн нэрт хуульч Henry Maine нь Кембридж болон Оксфордын их сургуульд багшилж байв. Судалгааны тvvхэн аргачлал ба Еволюцийн онол дээр тулгуурлаж бичсэн тvvний „An Ancient law" бvтээл нь нийгмийн хєгжлийн ерєнхий загварыг статус байдлаас (persona) гэрээнд (сontractus) шилжих vйл явц хэмээн томъёолсон байдаг.

Гол бvтээлvvд: Village Communities(1871); Early History of Institutions.
[Ж.Б]
Херенниус Модестинус

МЭ-ий 3 дугаар зууны эхний хагаст амьдарч байсан. Улпианусын шавь, тvvнийг хамгийн сvvлчийн том эрхзvйч гэх ба Юстиниаиусын vед Ромын 5 том эрхзvйчдийн нэгэнд оруулж байв.

Гол бvтээлvvд: "Differentum libri” болон "Pandectarum libri". "Excusationum libri" хэмээх бvтээлээ грек хэлээр бичжээ.
[Р.Б]
Hugo Grotius (1583-1645)

Hugo Grotius нь Голландын хуульч ба олон улсын эрхзvйг vндэслэгч билээ. 1598 онд Орлеанст эрхзvйн доктор (doctor iuris) цол хамгаалсан байна. 1599 оноос Голландад зохиогдох болсон улс тєр - шашны маргаанд оролцсоны улмаас насаараа шоронд хоригдох ялаар шийтгvvлсэн ба 1621 онд шоронгоос оргож, улмаар Францид цагаачлан амьдарч байв. Тvvний байгалийн эрхийн онол нь орчин vеийн эрхзvйн шинжлэх ухаан, ялангуяа олон улсын эрхзvйн шинжлэх ухааны хєгжилд чухал нєлєє vзvvлсэн байдаг. Мєн тэрээр "Mare liberum" бvтээлээрээ „далайн эрх чєлєєний зарчим”-ыг vндэслэсэн юм.

Гол бvтээлvvд: De iure belli ac pacis libri tres, 1625 ; Mare liberum.
[Ж.Б]

Дараагийн хуудас >>>