ЭРХЗYЙЧИД, СОЦИОЛОГИЧИД, УЛС ТЄРЧИД, ТYYХЧДИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

John Austin (1790-1859)

Английн эрдэмтэн, ємгєєлєгч John Austin нь 1826 оноос эхлэн эрхзvйн философи болон эрхзvйн онолын чиглэлээр лекц уншиж байв. Тvvний зохиосон эрхзvйн аналитик онолоор хууль нь бvрэн эрхт этгээдээс гаргасан тушаал бєгєєд тvvний хэрэгжилт нь албадлагаар хангагдсан байдагт оршино.

Гол бvтээлvvд нь: The province of Jurisprudence Determined,1832; Lectures on Jurisprudence; or the philosophy of positive Law, 1861.
[Ж.Б]
John Locke (1632-1704)

Английн философич John Locke нь иргэний нийгэм дэх хувь хvний тєрєлх эрхийн мєн чанар, тvvний дарангуйлагч тєрийн vзэл санаа, vйл ажиллагаатай vл нийцэх байдлын талаар тодорхой бичиж vлдээсэн байдаг. Тvvний бvтээл, оюун санааны єв нь шинжлэх ухаан, нийгмийн амьдралд чухал нєлєє vзvvлсэн билээ. Жишээ нь: Хvний болон иргэний эрхийн тунхаглалын гол vзэл санааг John Locke vндэслэсэн юм.

Гол бvтээлvvд нь: Essay concerning Human Understanding, 1690; Essays on the law of Nature, 1663; Letters on Toleration, 1689-1690; Two treatises of Goverment, 1690.
[Ж.Б]
John Rawls

Америкийн философч, улс тєрийн онолч John Rawls нь 1921 онд Baltimore-д тєржээ. 1943 онд бакалаврын зэргээр Princeton-ы их сургуулийг тєгссєн ба хожим нь 1950 онд профессорын цол хамгаалсан байна. Тэрээр Princeton-ны их сургуульд 1950-1952 он хvртэл, Cornell-ын их сургуульд 1953-1959 он хvртэл, мєн 2-3 жил Massechusetts-ийн техникийн их сургуульд багшилж байгаад 1962 онд Harvard-ын их сургуульд философын чиглэлээр профессорын цол хамгаалжээ. Rawls-ын гол бvтээл болох „Theory of Justice" (Шударга ёсны онол) нь 1971 онд хэвлэгджээ. Тэр номондоо Rawls John Locke, Jean Jacques Rousseau, Immanuel Kant-ын уламжлалт нийгмийн гэрээний хvрээнд utilitar улс тєрийн ухааны талаар єєр санал дэвшvvлэхийг оролдсон байна. Тvvний систем нь 2 vндсэн зарчим дээр vндэслэнэ: Хvн бvр бусад хvмvvст єгєгдсєн эрх чєлєєтэй тэнцэхvйц хэмжээний эрх чєлєєтэй байх эрхтэй ба эрх мэдэл, хєрєнгє хуваарилалтын тэнцvv бус байдал нь зєвхєн ажилгvй хvмvvсийн ашиг, сайн сайхны тєлєє ажиллана гэсэн vндэслэл бvхий таамаглал байгаа тохиолдолд бий болно. Rawls-ын хувьд шударга ёс нь нийгмийн тэнцвэртэй байдлыг шаарддаггvй, харин хvмvvс бие биенийхээ хувь тавиланг хуваалцаж байхыг шаарддаг. Нийгмийн гэрээний уламжлалыг гvн ухааны сvрдмээр ємгєєллєєр хамгаалснаараа Rawls-ын энэхvv ном нь тасралтгvй vргэлжлэх улс тєрийн онолын сонирхлыг дахин татжээ.
[Ж.Х]
Либерал улс тєрийн философич, Харвардын их сургуулийн профессор John Rawls нь улс тєрийн социал - либерал философийн онолыг гvнзгийрvvлэн хєгжvvлэгчдийн нэг юм. Тvvний шудрага ёсны онол нь хvн болгонд хvлээн зєвшєєрєгдєхvйц сонгодог идеал хайхад бус харин хvн болгон сайн дураараа хvлээн зєвшєєрєхvйц vйл ажиллагааны зєв зарчим олоход чиглэдэг. Хvн болгонд бусдын эрхийг vл хєндєх хэмжээний адилхан эрх чєлєє байх ёстой ба зєвхєн хvмvvст ашигтай нийгмийн болон бусад тэгш бус байдлыг хvлээн зєвшєєрч болно гэж тэрээр vздэг.
[Ж.Б]

Гол бvтээлvvд нь:
Political Liberalism
A Theory of Justice, 1971;
John Stuart Mill (1806-1873)

Английн философич, эдийн засагч John Stuart Mill 1806 оны 5 сарын 20-нд Лондон хотод тєржээ. Тэр, эцэг James Mill (1773-1836) болон тvvний дотны найз utilitarianism-ийг хамтран vндэслэгч Jeremy Bentham-ын гарын доор хатуу хvмvvжлээр єссєн байна. Тэдний нєлєєгєєр utilitarianism-тай холбогдсон ба тvvний танин мэдэхvйн онол нь индуктив логик дээр тулгуурладаг.Тvvний гvн ухааны сэтгэлгээ нь utilitarianism-ыг vндэслэгчдийнхээс арай хvмvvнлэг номлол болон хєгжсєн бєгєєд ингэж хєгжихєд нь эхнэр Harriet Taylor-ын нєлєє нэлээд оржээ. John Stuart Mill социализмийг дэмжиж байсан тєдийгvй эмэгтэйчvvдийн эрхийн тєлєє, улс тєр, нийгмийн єєрчлєлт, шинэчлэлтийн тєлєє хvчтэй тэмцэж байв. Жишээлбэл: харилцан бие биенээ тєлєєлєх, аж ахуйн хоршоолол, ажилчдын нийгэмлэг байгуулах тал дээр зогсож байлаа. Logic гэдэг бvтээлдээ нэгтгэн дvгнэх vйл явцын дvрмийг нарийвчлан боловсруулсан ба эмпиризмийн арга барилыг бvхэл мэдлэгийн уг сурвалж хэмээн цохон тэмдэглэжээ. Тэрээр vг хэлэх эрх чєлєєг шударга ёсонд хvрэх хамгийн чухал арга зам гэж vздэг байв. Тvvний либерал улс тєрийн философиор бол чєлєєт сонгуулиар байгуулагдсан засаг тєр нь эрх чєлєєнд хамгийн бага халгаатай байдаг байна. XIX зууны хамгийн том чєлєєт сэтгэгч John Stuart Mill орчин vеийн эдийн засаг, улс тєр, гvн ухааны хєгжилд хvчтэй нєлєєлсєн байна. Гол бvтээлvvд:
On Liberty, 1859
Representative Government, 1861
[Ж.Х & Ж.Б]
Jean Jacques Rousseau(1712-1778)

Швейцар гаралтай францын философич, улс тєрийн онолч Jean Jacques Rousseau 1712 онд Женев хотноо мэндэлжээ. Diderot–ийн хvрээний гишvvн тэрээр францын гэгээрлийн vеийн агуу сэтгэгчдийн нэгээр барахгvй тvvний сэтгэлгээ нь Kant, Goethe, Robespierre, Tolstoy болон францын бусад хувьсгалчдад ихэд нєлєєлсєн байна. Rousseau нь XIX зууны романтизмийг тодорхойлсон хамгийн чухал хvн билээ. Jean Jacques Rousseau–гийн хамгийн алдар цуутай онол нь "Natural man" (Байгалийн хvн, Жам ёсны хvн) юм. Discourse on the Inequalities of Men, 1754 (Хvмvvсийн тэгш бус байдлын тухай ярилцах) ба Social Contract, 1762 (Нийгмийн гэрээ) бvтээлvvддээ Jean Jacques Rousseau жам ёсны байдалд хvмvvс vндсэндээ тэгш тэнцvv, сайхан байсан боловч ємч, аж ахуй, шинжлэх ухаан ба худалдаа дэлгэрснээр хvмvvс эвдэрэн єєрчлєгдсєн хэмээн нотолсон байдаг. Yvний улмаас хvмvvс єєр хоорондоо нийгмийн гэрээ байгуулан, соёл иргэншлийн vр дvн болох тэгш бус байдлыг арилгахаар засгийн газар, соёл боловсролын тогтолцоонуудыг байгуулжээ. Émile (1762) бvтээлдээ єєрийн онолоо тайлбарлахдаа боловсрол нь мэдлэгийг хэлэх биш харин хvvхдэд аль хэдийний байгаа мэдлэгийг гаргаж илэрхийлэх юм гэжээ. 1760-аад оноос хойш Rousseau хавчлага мєрдлєгєнд хєєгдєн, амьдралынхаа сvvлийн жилvvдийг ганцаардмал байдалд єнгєрєєсєн байна.

Гол бvтээлvvд:
Discourses on the Sciences and the Arts (1751)
Discourse on the Inequalities of Men (1754)
The social Contract (1762)
Émile, or Education (1762)
Confessions (1782-89)
[Ж.Х]
Юлиус Паулус (МЭ-ний 3 дугаар зуун)

Падиа-гаас гаралтай байх гэсэн таамаг бий. Септимиус Северусын vед эзэн хааны зєвлєлийн гишvvн, Александер Северусын vед (Улпианусыг нас барсны дараа) praefectus praetorio байв. Тvvний уран бvтээлийн ажил гол тєлєв эрхзvйн материалуудыг (ийн юуны ємнє ius civile, ius honorarium, ius extraordinarium) эмхэтгэх, боловсруулах ажил байсан, гэвч тvvний бvтээх, тууривах ур чадварыг нь олон зохиол, бvтээл нь гэрчилдэг.

Бvтээлvvдийг нь дараахь байдлаар ангилж болно: а) Сабинусын “libri tres iuris civilis” хэмээх бvтээлд, едиктумуудад, зарим хуулиудад, мєн senatusconsultum-уудад бичсэн комментариуд; б) том эрхзvйчдийн бvтээлд хийсэн тэмдэглэлvvд (notae); в) эзэн хаадын конституциогуудын цуглуулга; г) Manualium libri; д) Sententiarum ad filium libri V. (receptae sententiae) (хvчин тєгєлдєр, ерєнхий хууль тогтоомжиудыг едиктумын дарааллаар хийсэн товч эмхэтгэл); е) институциогууд; ё) De iure fisci.
[Р.Б]
Юстинианус (527-565 онд эзэн хаан байсан)

Византын эзэн хаан Flavius Petrus Sabbatius Justinuanus нь Македонын Таурезиум-д зуун зууны турш ромын их гvрний хамгийн шилдэг цэргvvдийг бvрдvvлж байсан иллир тариачдын дунд тєржээ. 35 настай байхад нь тvvнийг авга (нагац?) ах Юстиниус Византид дагуулж ирсэн бєгєєд тэрбээр Анастасиусыг нас барсны дараа хаанаар сонгогджээ. Шинэ хаан гарамгай цэрэг байсан боловч ямарч боловсролгvй хvн байв. Ийнхvv мэдлэгийн бvхий л салбарт єєрийгээ сайтар бэлтгэсэн Юстинианус тvvний салшгvй туслагч нь болж, хожим нь 45 насандаа хааны титэм авсан боловч vнэн хэрэгтээ аль эртнээс хааны оронд удирдаж, захирч байлаа. Энэ онцгой хvн нийт 50 гаруй жилийн турш их гvрний хэргийг удирдан чиглvvлж байсан бєгєєд тvvний дуусашгvй баян эрч хvчний тухай, итгэмээргvй их ажиллах тэвчээрийнх нь тухай, бvхнийг анхаарч мэдэрдэг чадварынх нь тухай амьд ахуй цагаас нь л яриа домог амнаас ам дамжиж байв. Дунд зэргийн биетэй, улаавтар царайтай, тансаглах чамирхах дургvй, энгийн амьдралтай, шулуун шударга зантай, vvний хажуугаар єєртєє ихэд итгэлтэй, эрс шийдмэг, єєрийнхєєрєє, бардам хvн байжээ. Ганцхан чин эрмэлзэл нь удирдах ноёрхох хэрэг бєгєєд энэ нь тvvний хувьд ажилтай утга нэг байв. Тэр єєрийнх нь зорилгууд, дvрслэлvvд тєгс гэдэгт, мєн тэдгээрийг биелvvлж чадах цорын ганц хvн нь єєрєє гэдэгт ямарч эргэлзээгvй итгэдэг байлаа. Yнэнийг хэлэхэд тvvний хийсэн бvтээсэн нь гайхамшигтай юм. Хамгийн гол зорилго нь Ромын эзэнт гvрний урьд ємнийн агуу ихийг, сvр сvлдийг буцааж авчирах явдал байв. Ихэд хvч гаргасны эцэст Африкыг, Италийг, Испанийн нэг хэсгийг буцаан эзэлсэн бєгєєд зvvн зvгийн хєршvvдтэйгээ дайн хийхгvйн тулд асар их хэмжээний мєнгє зарцуулж байлаа. Хил нэвтрэгч ард иргэдийг зогсоохоор итгэмээргvй олон тооны цайз хэрэм барьж агуу бvтээлvvдээр (Hagia Spohia) ромын нэрийг дахин дахин алдаршуулжээ. Гайхалтай богино хугацааны дотор тvvний шууд удирдлагын дор нийт ромын хууль эрхзvйг, бvх хаадын тушаал шийдвэрvvдийг, хуулиуд болон эдиктумуудыг багтаасан эмхэтгэлийг (Codex Justinianus) гаргаж, засаглал болон захиргааны тогтолцоог бvрэн шинэчилжээ. Сvсэг бишрэлд хvчтэй автсан байснаас ортодокс шашныг дан ганц шашин болгохыг хvсч, мєн сvм хийдийн удирдлагыг гартаа барьж байв. Эзэн хааны тушаал шийдвэр эндvvршгvй гэдэгт гvн бат итгэсний улмаас хааны шийдвэр vл хэрэгжсэн газар бvрт єршєєлгvй хатуу дэглэм, дарангуйлал хэрэглэж байв. Зєвхєн Ника-бослогын vеэр константинополийн морин уралдааны талбайд 30.000 хvнийг хядуулжээ. Энэ vед сэтгэл санаа нь ихэд vймэрсэн Юстинианус хааныг тvvнээс ч илvv хатуу хvсэл тэмvvлэлтэй байсан байж таарах эхнэр Тоедора нь „улаан ягаан бол хамгийн сайхан бvтээлэг” хэмээн тайвшруулж байв. Энэ хатан циркын нэгэн ажилчны охин байсан бєгєєд урд нь хєнгємсєг нэрээр олны танил болжээ. Хааны титэмд харин биелсэн ихэмсэг гоо, византийн алдар нэр, сvлд чимэгний нэгэн vндсэн хэсэг болж байлаа. Юстинианусын хаанчлалын агуу том нь ямарч маргаангvй, гавьяа бvтээл нь vнэлэшгvй юм. Гэвч бодит хvчний харьцааг єєрчилж тєдий л чадсангvй. Хэтэрхий их хvч гаргасан нь их гvрнийг туйлдуулан хожим нь хаан нас барахад их гvрэн урьд ємнє хэзээ ч орж байгаагvй хямралд єртсєн билээ.

Prokopios: Historia arcana

Эзэн хаан унтаж, идэлгvй байж чаддаг байсан гэж хэлж болно. Идэх уух юмыг хэзээ ч ханатлаа зооглож байгаагvй, зєвхєн хурууныхаа єндгєєр амтлаад орхидог байв… Хоёр єдєр, хоёр шєнє хоолгvй єнжих нь элбэг, ийм vед бага зэрэг ус, тvvхий ногоогоор ханана; хэрэв байдал тэгж шаардвал ганц цаг унтаад бусад хугацааг нааш цааш холхиж єнгєрєєдєг... Хатанд гол албан тушаалтнууд хvртэл удаан хvлээсний эцэст бєєн явдал болж байж бараалхдаг. Бvгдээрээ нэгэн давчуу єрєєнд боолчууд мэт хvлээцгээнэ,… олонхийг нь хэдэн єдрийн дараа л дуудах бєгєєд тэгэхэд нь ихэд эмээцгээн орж хамгийн богино хугацаанд буцаж гарцгаадаг байв. Оруут гагцхvv газарт сєхрєн уруулаараа хоёр улыг нь шvргэнэ, учир нь Теодора асуухгvй л бол юу ч дуугарч, хvсч болдоггvй байлаа…

[Р.Б]
Цицеро (МЭЄ 106-43)

Арпинум-д мэндэлжээ. Гvнгvvдийн давхаргад харъяалагч аавынх нь гол хvсэл нь хvvдээ хамгийн сайн хvмvvжил боловсрол олгож гэрэлт ирээдvй баталгаажуулах явдал байв. Залуу Цицеро хамгийн сайн багш нараар заалгаж, хожим нь грект уран илтгэл, философийн ухаан, утга зохиолд суралцаж єргєн хvрээтэй, бат суурьтай мэдлэг боловсролтой болжээ. Онцгой уран илтгэх чадвар болон мэдлэг ухааны давуу талынхаа ачаар хэдийгээр „homo novus” (нутаг орны зан заншлыг мэддэггvй) байсан боловч олон нийтийн талбарт ихэд амжилттай дэвшиж байв. Урт хугацааны турш шvvхийн илтгэгчээр ажилласан бєгєєд гарамгай яриа хэллэг, хэцvv хэргvvд дээр олсон амжилтуудаараа дорхноо алдаршжээ. 75 онд квэестор, 69 онд эедилис, 66 онд прэетороор сонгогджээ. Албан тушаалын замналын оргилдоо хvрч 63 онд конзулатус болсон байна. Энэ vед улс тєрийн vймvvлэгч Катилинын тєрийн эсрэг бодлогыг нугалан дарж гэмтнvvдийг цээрлvvлсний тєлєє эзэн хаанаас „эх орны эцэг” цол шагнал хvртжээ. Гэвч vйл ажиллагаагаараа Цейзар, Грассус нарын тєлєвлєгєєнд саад болж байсан тул хэдэн жилийн дараа сонсолгvйгээр цаазалсан хэргээр 58 онд хєєгдсєн байна. Тriumviratus (эртний Ром дахь засгийн дээд эрхийг барих гурван хvний холбоо) –ийг хvлээн зєвшєєрсний дараа л тэрбээр эргэж ирэх боломжтой болжээ. 53 онд Аугур, 51-50 онд Кликиа-гийн захирагч байв. Иргэний дайны vед Помпейусын талд зогсож байсан боловч хожим нь Цейзарь тvvнд єршєєл vзvvлжээ. Диктаторыг нас бартал „сенатын нэр хvндтэй, шударга сєрєг хvчин”-ий тєлєєлєгч байв, „marcius idus” (гуравдугаар сарын 15)-ын дараа дахин бvгд найрамдахын талын сенаторуудын тэргvvнд зогсож Антониусыг эрс довтлох болжээ. Энэ нь тvvний хувьд алдаа болж хоёрдугаар triumviratus байгуулагдах vед Антониус тvvнийг зайлуулах хvмvvсийн жагсаалтанд оруулахаар Октавианусыг ятгаж дийлжээ. Дараа нь Цицеро дvрвэж явах vедээ амь vрэгдсэн байна. Тэрбээр шуурга мэт улс тєрийн замналынхаа хажуугаар завсар чєлєєгvй уншиж бичиж байсан бєгєєд латин утга зохиолын хамгийн том oeuvre (нэг хvний бvх уран бvтээлийн нэгдэл)-ийг ардаа vлдээжээ. Зохиолчийн хувьд хамгийн том зохиолчийн нэгэнд эргэлзээгvй тооцогдож байв, ухаалаг чадамгай уран илтгэгч, латин илтгэлийн гvйцэгдэшгvй мастер, гvн мэдлэг боловсролтой гуманист байлаа. Тэрбээр грек соёлын оюуны зэвсгийн агуулахыг ромчуудын гарт бvрмєсєн атгуулжээ.

Plutarkhos: Цицерогийн амьдрал

Уран илтгэлээр сайн хэргийг яаж улам сайхан болгодгийг, хэрэв зєв гаргаж хэлбэл vнэн гэдэг ямар ялагдашгvй болохыг Цицеро ромчуудад хэнээс ч илvv тодорхой vзvvлсэн бєгєєд ухаан мэдрэмжтэй тєрийн зvтгэлтэн таалагдсан зvйлийнхээ бус гагцхvv сайн vйлийн дэргэд зогсож, ингэхдээ хэрэгтэй vгний гэмтэй ирийг хэрхэн тойрдогийг харуулжээ… Энэ цаг vед Ромын хамгийн том хvч Цицеро байлаа. Харамсалтай нь олон хvний нvдэнд дургvйцэл тєрvvлэх болсон, vvний шалтгаан нь муу хэрэг vйл бус харин хvмvvс тvvний гайхамшигт vйл хэргийн тухай vргэлжид сонсохоос залхаж эхэлсэн явдал юм… (Кликиагийн захирагч байхдаа) хаадаас хvртэл бэлгэ авахаас татгалзаж, тэр ч бvv хэл нутгийн оршин суугчидыг найр цэнгээн бэлтгэх vvргээс нь чєлєєлж байв… Гэртээ vvдний харуул байлгадаггvй байсан ба тvvнийг орон дээрээ хэвтэж байхыг нь хэн ч хэзээ ч хараагvй билээ. Бvр єглєє эрт гадаа зогсоод байшингийнхаа ємнє холхиж уулзахаар ирэгсдийг хvлээж авдаг байлаа. Хvмvvсийн ярих нь: хэзээ ч хэнийг ч ташуурдуулж байгаагvй, хэний ч хувцасыг уруулж байсангvй; уурандаа хэнийг ч доромжилж байгаагvй бєгєєд хэнд ч ичээж залхаах шийтгэл ногдуулж байсангvй… (Амь vрэгдэх vед) Цицеро гvйсээр ирж яваа Херенниусыг анзаараад зарц нартаа тэргийг нь газар тавь гэжээ; тэгээд заншсанаараа зvvн гараараа эрvvгээ барилж алуурчидын єєдєєс эгцлэн харав. Царайг нь тоос дарж урт ургасан vс нь эмх замбараагvй холилджээ. Харц нь зvдэрсэн, тэгээд уйтгартай байв. Херенниус тvvнийг хvзvvг нь цавчиж алах vед тойрон зогсогсод нvvрээ буруулцгааж байлаа. Олон жилийн дараа … Цейзар (Августус) ач хvvгээ эргэж иржээ… Хvvгийн гарт Цицерогийн нэгэн ном байсан ба євєєгєєсєє эмээсэн хvv тvvнийг хувцасан дороо нуув. Цейзар харин тvvнийг анзаарч хvvгийн гараас номыг аваад зогсоогоороо бараг дуустал нь уншжээ. Тэгээд буцааж єгєхдєє „эрдэмтэн хvн байсан юм, хvv минь, тэр том эрдэмтэн, агуу их эх оронч байсан юм” гэж хэлсэн ажээ.

[Р.Б]
Платон (МЭЄ (барагцаагаар) 427-347)

Аристон ба Перикционе нарын хvv, аав ээжийнхээ аль ч талд афины сурвалжит удмын гаралтай. Багадаа хамгийн сайн боловсрол, хvмvvжил авсан бєгєєд атлетикт гарамгайгаараа шалгарч, зураг зурж, шvлэг бичдэг байв. Тэрбээр 20 орчим настай байхдаа Сократесыг дагаж, амьдралынхаа эцсийн мєчийг хvртэл тvvний vнэнч шавь vлдсэн тєдийгvй тvvний бичсэн диалогиуд Сократесыг жинхэнэ мєнхжvvлсэн билээ. Платоны нийгмийн гарал, байдал нь тvvний улс тєр дэх ролийг хэдийн тодорхой болгосон байсан боловч бодит амьдралд харсан vзсэн нь тvvнийг даруй эргэлзvvлж, гонсойлгожээ. Нийтийн амьдрал дахь хямрал зєрчлийг харан нэгэн vндсэн асуулт єєртєє тавьсан бєгєєд тvvний бvх ажил, бvтээл энэ асуултанд хариулт олоход чиглэсэн байдаг. Грекийн хот улсууд болон афины демокрацийн хямралаас vvдэлтэй оюун санаа ба бодит байдлын хооронд улам хурцдах зєрчилдєєнєєс тэрбээр дараах дvгнэлтийг хийжээ: оюун санаа, гагцхvv оюун санаа л vнэн зєв, харин бодит байдал оюун санаанд нийцдэггvй учир тєгс биш. Платон улс гэрийг хэрхэн зєв эмхлэн байгуулах тухай онол гаргасан бєгєєд тvvний утопиар бол тєрийг философичид удирдаж, хамгаалалтыг нь дайчид гvйцэтгэн, оршин тогтнолыг нь харин тариачид, урчуудын анги хангах ёстой ажээ. Платоны идеал тєр нь явцуу ангит тогтолцоо болон тэргvvлэгч давхарга дахь эв хамт ёс зэргээрээ Спарта тєрийн байгууламжийг санагдуулам. Нэг нийгмийг тайлбарласан арга барилаараа бvх дэлхийг мєн тайлбарласан байдаг. Платоны vзэж байснаар туршиж, мэдэрч мэдэж болох зvйлvvд бол идеа буюу оюун санаа, хийсвэр ойлголтын тєгс биш "сvvдрvvд" нь л юм. Абсолют нєхцєлд гагцхvv идеагууд л оршин байх бєгєєд хvмvvсийн таньж, мэдэж болох тодорхой vзэгдлvvд нь тэдгээр идеагуудын зєвхєн дагуул, тусгалууд. Ухаан санааг тэрбээр биеэс ангид, vхэшгvй зvйл гэж vзэж байв, практик шинжлэх ухаан, материализмын бvх хэлбэрийг vгvйсгэжээ. Платон єєрийнхээ vзлийг бодит амьдралд нэвтрvvлэхийг мєн хvсч байлаа. Энэ зорилгоо хэрэгжvvлэхэд нь Сюракус хамгийн тохирохоор харагджээ, учир нь тэнд нэгэнт ялсан л бол ямар ч хvслээ биелvvлж чадах тюранносууд ноёрхож байв. Гурван удаа Сицили рvv аялсан боловч нэг ч удаа бvтэлтэй явсангvй. Тvvний ухаан бодол бодит амьдралтай нийцэж єгєхгvй байгаа нь гагцхvv дэлхий тєгс биш тухай тvvний vзлийг л улам батжуулсан байна. 386 оноос эхлэн Платон дєчин жилийн турш Афины дагуул хот Академос херос (Академи хэмээх нэр эндээс гаралтай)-т багшилсан байна.
Бидний vеийг бvрэн бvтэн хvрсэн 25 диалоги тvvний vзлийг утга зохиолын хэлбэрээр нийтэд тvгээхэд зориулагджээ. Тvvний ажлууд гадад хэлбэрийн талаасаа ч гайхамшигтай бvтээлvvд; стилийнх нь цэвэр цэгц, яруу тунгалаг нь эгнэшгvй. Тvvний сургууль эрт vе дэх философийн тэргvvн урсгалуудын нэг байв, ялангуяа хэдийгээр єєрчлєгдсєн боловч хvчтэй мистифик хэвээрээ номлол нь хожуу антик vед ертєнцийг vзэх ноёрхох vзэл болж, энэ vед уг сургууль ид цэцэглэж байлаа.
Платоны хувь хvний мєн чанар, байгаа байдал нь хvндэтгэл тєрvvлэм. Эх сурвалжууд тvvнийг єргєн духтай, ханхар цээжтэй, арчилгаатай цэвэрхэн гадаад байдал ба шударга зєв амьдралыг ихэд хичээдэг нэгэн байснаар дvрсэлдэг билээ.

Гол бvтээлvvд: Тєр улс, Хуулиуд. Бvтээлvvд нь зєв бvтэцтэй хот (улс)-ыг байгуулахад хэрэгтэй vндэс суурийг нээн олоход чиглэжээ. Тєр улс бvтээлээ байгаль ертєнц болон ариун журам, vнэлэмжийн тухай Сократес, Глаукон нарын харилцан яриа хэлбэрээр бичсэн, энд Платон Сократесээр дамжуулан "Хvн яаж vнэнийг танин мэдэж чадах вэ?" гэсэн асуулт єєртєє тавина. Yнэнийг ойлгож мэдсэн философичид хот (хот улс)-ын хэргийг явуулж чадах бєгєєд тэд ийн шалтаг учрыг барин ариун журмыг хамгаалагчид байж чадна гэж Платон итгэж байв. Харин Хуулиуд-ыг бичих vед Платоны шалтагт итгэх итгэл машид буурсан байлаа. Хууль журам мэдлэгээс илvv чухал болжээ. Yнэн хэрэгтээ зарим тєрлийн мэдлэг полисыг нураан бутаргаж мэдэх тул тэднийг хорин дарах хэрэгтэй. Кретагийн хvн Клеиниас, спартагын хvн Мегиллус болон афины хvний хооронд єрнєх диалоги хэлбэрээр бичсэн Хуулиуд бvтээлдээ Платон хувийн амьдралыг хатуу хянасан, аристократуудын хувьд хязгаарлагдмал ардчилал бvхий тогтолцоог тодорхойлон бичсэн байдаг.

Платон VII. захидал 325 c - 326 b.

... нас ахих дутам хуулиуд болон ёс суртахууны мєн шинжийг улам анхааралтай харж, тэгэх тусам тєр улсын хэргийг удирдах ажилд оролцох гэдэг минь зєв эсэхэд бvр ч их эргэлзэх боллоо ... бичигдмэл хуулиуд ч, ёс суртахууны хэм хэмжээс ч vнэмшмээргvй ихээр эвдрэн нурж, хамаг хvсэл зориг нь нийтийн vйл хэргийн зvгт хєтєлж асан миний бие энэ бvгдийг биеэрээ туулсаар эцэст нь зорилго vгvй эргvvлэг шуурганы дvр зурагт ядарч туйлдав ... Єнєєгийн улс гэрийг, бvр бvх улсыг шударга бусаар жолоодоцгоож байгааг эцсийн бvлэгт олж харлаа; адаглаад л тэдний хууль журмуудын байдлыг ... засалцах боломжгvй. Ингээд надад жинхэнэ философийг магтан дуулахаас єєр юм vлдсэнгvй, vvгээрээ илэрхийлэх зvйл минь гэвэл гагцхvv философиор л дамжин шударга vнэн гэж ер нь юу болохыг мэдэж болно ... Хvн тєрєлхтєн тэгэхээр .. зєв болоод vнэн философиддог хvмvvсийн овог аймаг тэргvvнд гарах тэр цаг хvртэл зовлон зvдvvрээс vл ангижрах ажээ ...
[Р.Б]

Nathan Roscoe Pound (1870-1964)

Америкийн шилдэг хуульчдын нэг Roscoe Pound нь 1870 онд Nebraska мужын Lincoln хотод мэндэлжээ. Тэрээр 14 нас хvртлээ гэрээр боловсрол эзэмшиж, улмаар их сургуульд ургамал судлалын чиглэлээр суралцсан байна. Суралцах хугацаандаа хуулийг бие даан vзэж, дараа нь Harvard-ын хуулийн их сургуульд нэг жил суралцсан боловч хуулийн зэрэг олж авч чадаагvй аж. Гэсэн ч Pound шилдэг ургамал судлаач байсан тєдийгvй мєн шилдэг хуульч байлаа. Амьдралынхаа эхэн vеийг Nebraska мужын Ургамал хайгууллын хvрээлэнгийн захирал хийж, мєн хуулийн хичээл зааж єнгєрvvлсэн. Roscoe Pound 1910-37 онд Harvard-ын Их Сургуулийн хуульзvйн профессор, 1916-36 онд хуулийн сургуулийн деканаар тус тус ажиллаж байжээ. Ажиллах хугацаандаа олон єєрчлєлт шинэчлэлт гаргасан. Roscoe Pound хууль нь тухайн vеийн нийгмийн нєхцєл байдлыг харгалзан, хvн тєрєлхтний хэрэгцээг хvлээн зєвшєєрєх ёстой гэдгийг нотолж, хууль дахь нийгмийн сонирхлын онолыг дэвшvvлжээ. Зарим онолчид тvvний энэ ажил нь Franklin Delano Roosevelt-ийн New Deal (Шинэ гэрээ)-ний хєтєлбєрт урам хайрласан байж магадгvй гэж итгэдэг.

Гол бvтээлvvд нь:
Introduction to the Philosophy of Law, 1922 (Эрхзvйн философийн удиртгал)
Criminal Justice in America,1930 (Эрvvгийн эрхзvйн шударга ёс Америкт)
Contemporary Juristic Theory,1940 (Орчин vеийн хуульзvйн онол)
Social Control through Law, 1942 (Хуулиар хийгдэх нийгмийн хяналт)
[Ж.Х]
Рудолф Штаммлер (Алсфелд, 1856 – Вернигероде, 1938)

Лейпцигт их сургууль дvvргээд 1880 онд тэндээ ажлын гараагаа эхэлжээ. 1882 оноос Марбургт, дараа нь Гиессенд, 1885 оноос Халлид, хожим нь Берлинд профессор байв. Марбургийн неокантианистуудын талыг баримтлан эрхзvйн философио зааж байв. Ерєнхий vнэлэмжит, ерєнхийдєє хvчинтэй эрхзvйн утга ухагдахууныг хайж олоход анхаарлаа хандуулж байлаа. Эрхзvйн нийгэм – эдийн засгийн уялдаа холбоог эрхзvйн философийн тvвшинд тайлбарлахыг ихэд чармайж байв. Тvvний „зєв эрхзvй”-н тухай, „хувирамтгай агуулгатай” байгалийн эрхзvйн тухай номлолууд нь эрхзvйн шинжлэх ухаан болон эрхзvйн философийн хєгжилд, европ, ємнєд америкийн эрхзvйн сэтгэлгээнд ихэд нєлєєлжээ.

Гол бvтээлvvд: Wirtschaft und Recht nach der materialistischen Geschichtsauffassung (Leipzig: Veil 1896); Die Lehre von dem richtigen Rechte (Berlin: Guttentag 1902); Theorie der Rechtswissenschaft (Halle: Buchhandlung des Waisenhauses 1911); Rechts- und Staatstheorien der Neuzeit (Leipzig: Veil 1917); Lehrbuch der Rechtsphilosophie (Berlin & Leipzig: de Gruyter 1922).
[Р.Б]
Rudolf von Jhering (1818-1892)

Германы хуульч. 1843 онд Берлинд зэрэг хамгаалсан. 1845-1868 онуудад Basel, Rostock, Kiel, Giessen болон Wien-ийн их сургуулиудад багшилж байсан ба дараа нь 1872 оноос Göttinggen-ий профессороор ажиллаж байжээ. Rudolf von Jhering нь 19 зууны хамгийн их нєлєєтэй эрдэмтэдийн нэг юм. Тэрбээр юуны ємнє цивилстик (иргэний эрх зvй), ромын эрхзvйн шинжлэх ухааны сонгодог хуульч байлаа. Ажил хєдєлмєрийнхєє эхэн vед эрхзvйн ойлголтуудыг шинжлэн тайлбарладаг шинжлэх ухааныг бvтээжээ. Сvvлд нь vvний шvvмжлэлээр гарч ирсэн ашиг сонирхол судлагч эрхзvйн шинжлэх ухааны сургуулийн vндэслэгч болов. Энэхvv сургууль нь utilitаr философын vндсэн дээр эрхзvй ба эрхзvйгээр хамгаалагдсан нийгмийн хэрэгцээ, ашиг сонирхол хоёрын хоорондын холбоо харилцааг судалсан байна. Yvгээрээ эрхзvйн социологийн шинжлэх ухааныг vндэслэгчдийн тоонд зvй ёсоор Rudolf von Jhering багтдаг.

Гол бvтээлvvд:
Geist des römischen Rechts, I-II., 1852-1858
Der Kampf ums Recht, 1872 (Эрхийн тєлєє тулалдаан)
Der Zweck im Recht, I-II, 1877-1883
Scherz und Ernst in der Jurisprudenz, 1884
[Ж.Х]
Сократес (МЭЄ 469-399)

Софронискос барималч, Фаинарете нарын хvv, эртний vеийн хамгийн нєлєє бvхий сэтгэгч. Залуу насандаа Афин хотын байлдан дагуулах аянд хvнд зэвсэгт цэргээр оролцож, олон тулалдаанд хєхvvлэн шагнуулж байв. Харилцан ярилцах, маргалдах аргаар vнэн, ашигтай байдал, сайн болон ёс суртахууны мєн чанарыг судалж, vvгээрээ хvмvvсийг зєв сэтгэн бодож, зєв амьдралын хэв маягт ороход нь чиглvvлэхийг зорьж байлаа. Тэрээр Афины залуу vеийнхэнд маш нєлєєтэй байсан бєгєєд шавь нарынх нь дунд Зенофон, Платон нар байв. Сократес єєрєє бичиж vлдээсэн бvтээл тууривал байхгvй тул шавь нарынх нь бvтээлvvдээс тvvний vзэл баримтлал, номлолыг бид мэдэх боломжтой. Хvчтэй чанга биетэй, уйгагvй хєдєлмєрчєєрєє бусдаас онцгой, ёс журмыг дээдлэн сахидаг хvн байжээ. Зоригтой бєгєєд зарчимдаа vнэнч тvvний зан чанар хєгжилтэй болоод нєхєрсєг авиртай нь хосолно, сод мэргэн ухаанаараа маргалдагч талаа хєнгєхєєн буланд шахах ба єєрийг нь дэмжигчид, шvтэгчид болон номыг нь сонсох шавь нар дорхноо гарч ирж байлаа. 399 онд тvvнийг харийн бурхдыг Афинд авчирсан, мєн номлолоороо залуу vеийнхнийг эвдсэн хэмээх ял тулган, гэхдээ судлаачдын таамаглаж байгаагаар улс тєрийн шалтгаанаар, шvvхэд хvргэжээ. Ялын эсрэг єєрийнхээ хийсэн хэлсэнд vнэнч тэмцээд эцэст нь шvvхээс тvvнд vхэх ял оноосны дараа шавь нар нь оргох боломж єгсєн боловч орголгvй, аягатай хор уун нас эцэслэсэн ажээ.
Сократес хvний мэдлэгийн хязгаар болон хvний "демон"-ыг судлан демокрацийн єнєєдрийн єдєр хvртэл яригдсаар байгаа асуудлуудын уг vндэст хvрчээ. Афин хотод илvv сайн демокраци байгуулахын тулд хvний дотоод сэтгэлийг тэр судалсангvй, харин афинынхныг илvv сайн хvмvvс болгохын тулд ингэсэн ажээ. Шvvгчдийн нvдэнд энэ нь харин тvvний хамгийн том нvгэл (гэмт хэрэг) байв. Сократес хэргээ хvлээсэнгvй, тэрбээр єєрийн дотоод сэтгэлийн дуудлагаар тийн vйлдсэн учир хэргээ хvлээхгvй гэжээ. Ингэж vзсэн нь Сократес хувь хvний ёс суртахууныг тєрийн хууль, дэг ёсноос дээгvvр тавьсан хэрэг бєгєєд, vvнийг судлаачид эрт vеэс мэргэд, онолчдын маргааны гол сэдвvvдийн нэг болох "бурхны буюу байгалийн хууль ба хvмvvсийн зохиосон (єєрєєр хэлбэл тєрийн) хуулийн зєрчилдєєн" хэмээх асуудлын нэгэн том жишээ гэж vздэг. Ёс суртахуун буюу хvний дотоод сэтгэлийн дуудлага бол хvнээс салшгvй, бурхнаас єгсєн хууль бєгєєд ийм учир тєрийн зохиосон хууль дvрмvvдээс дээгvvр тавигдах ёстой, тєрийн хууль бурхнынханд захирагдаж, агуулга нь тvvнээс зєрєхгvй байх учиртай, энэ хоёр хууль зєрчилдсєн тохиолдолд хvмvvс бурхнынхыг дагах нь зєв ажээ.
Сократес єєрийгээ гэмгvй гэж vзэж байсан боловч Афины шvvхийн vхэх шийтгэлийг vг дуугvй хvлээж авсан билээ. Тэрбээр хуулиудыг єєрчлєх нь нэг хvний хэрэг биш харин олон нийтийн хийх зvйл, тэгээд хуулиудгvйгээр улс тєр оршин байх аргагvй гэжээ. Муу хуулийг єєрчлєх хэрэгтэй боловч байгаа хуулиудад бvгд захирагдах ёстой, эс тэгвээс хууль байхын хэрэг юу билээ. "Хэрэв чамд Афинд амьдрах таалагдахгvй байгаа бол энэ хотоос явагтун, хэрэв vлдэхээр шийдвэл хуулиудыг нь дагахаас єєр аргагvй." Тvvний vзэж байснаар шударга бус явдлын хорыг биедээ vvрэн зовох нь тvvнийг эсэргvvцэн єєр нэгэн шударга бус vйл хийхээс дээр ажээ. Шvvгчид тvvнд vхэх ял оноосны дараа Сократес тэдэнд хандан: "... одоо харин, хvмvvс зєгнєлєє хамгийн их хэлдэг тэр газар, vхлийн босгон дээр ирчихээд байгаа тул би яллагчид та нарт ирээдvйг зєгнєн хэлье. ... Миний vхлийн дараа та нарыг цээрлvvлэл даруй угтана, тэр цээрлvvлэл ... энэ vхлийн шийтгэлээс хавьгvй хvнд байх болно. Би vхэхээр, та нар амьдрахаар явлаа, харин бидний хэн нь илvv сайн хувь заяа руу дєхєж байгаа нь бурхнаас бусад бvх хvнд тодорхой бус."
Yе vеийн судлаачид, зохиолчдын олонхийн бодлоор Сократес хэдийгээр Афины шvvхийн ємнє гэмтэн байсан боловч дэлхийн тvvхийн шvvхийн ємнє буруугvй ажээ. Тvvнийг гэмтэн биш харин золиос байсан гэвэл илvv таарах бєгєєд тэвчээртэй, мэргэн энэ сэтгэгч єєрийн vзэл бодлоо амьдралаараа хамгаалжээ. Гоете дvгнэн хэлсэн нь: "Сократес бол шулуун, шударга бєгєєд мэргэн хvн, тvvнийг амьдралд нь болоод vхэлд нь Христостой адилтгаж болмоор."

Diogenes Laertios: Алдарт мэргэдийн амьдрал II, 27; 37

Єєрийг нь гоочлогчдийг дорд оруулж чаддаг байв; амьдралынхаа энгийн хэв маягийг бахархан ярих ба тvvнийг юугаар ч худалдаж авах аргагvй байлаа. Тvvнд хоол хамгийн амттай байвал хоолны хажуугаар элдэв амттан хvсдэггvй тухайгаа, мєн ундаа нь хамгийн сайхан амттай бол тэнд байхгvй єєр ундаа боддоггvй: юм юмнаас байж болох хамгийн бага л тvvнд хэрэгтэй, иймд тэрбээр бурханд хамгийн ойр хэмээн vргэлж ярина. ... Хаирефоны асуултанд хариу болгон "Бvх хvмvvсээс Сократес хамгийн ухаантай нь" гэсэн Пюфиагийн (нэгэн зєнч эмэгтэй) vг олны дунд ихэд тархжээ.

[Р.Б]
Томас Хоббес (1588-1679)
“Орчлон хорвоо бол эд материалын бvрдэл юм:
бодит бvхэн матери, матери биш нь бодит биш.”

-The Leviathan

Томас Хоббесийн философи нь 17 зууны хамгийн бvрэн гvйцэд материалист сургаал байж болох юм. Хоббес Картезийн дуализмийг vл зєвшєєрєн хvний дотоод сэтгэлийн мєхєлд итгэдэг байжээ. Тэрээр хэн нэгний хvссэнээ хийх эрх чєлєєг дэмждэг детерминизм буюу чєлєєт хvсэл эрмэлзлэлийг vгvйсгэдэг нэгэн байв. Мєн тvvнчлэн Аристотелийн хоосон цэцэрхэгч философи болон дэлхийг хєдєлгєєнд оршиж буй матери хэмээн vздэг Галилео, Гассенди нарын философийг vгvйсгэдэг байжээ. Хоббесийг, магадгvй, улс тєрийн философиороо хамгийн алдартай нэгэн гэж хэлж болно. Тvvний vзсэнээр иргэний засаглалгvй жам ёсны байдалд буй хvмvvс бие биенийхээ эсрэг дайнд байгаа мэт, ийм байхад амьдрахын утга бараг vгvй. Энэхvv байдлаас гарах арга зам бол нийгмийн гэрээ хийн, энх тайван болон дэг журам сахиулах тєр байгуулах явдал юм. Хоббес єєрийн тєргvй бол амьдрал ямар хэцvv байх vзлээсээ ургуулан нийгмийн гэрээн дэх хvмvvсийн хvссэнээрээ авирлах эрх чєлєєг vгvйсгэсэн хувилбарыг нь дэмждэг байжээ.

Гол бvтээлvvд:
The Elements of Law 1640
Leviathan 1651
Body, Mind and Citizen 1642
De Cive 1642
De Corpore 1665
Behemoth 1668.
[Ж.Х]

<<< Ємнєх хуудас