Одоогийн байдлаар Монгол Улс олон улсын олон арван гэрээ, конвенцод нэгдэн орсон боловч дотоодын хууль тогтоомжоо нэгдэн орсон гэрээндээ нийцvvлэн гаргах тал дээр хойрго ханддаг учир тvvнийг даган хэрэгжилт нь ч  хангалтгvй байдаг. Yvнийг хуульчид ч, иргэд ч хурцаар шvvмжилдэг. Тэгвэл чухал, чухал  конвенцын хэрэгжилтийг хангах асуудлыг шийдвэрлэхэд нь хууль тогтоогчид, хуулийг хэрэгжvvлэгчдэд санаа нэмэрлэх vvднээс доктор  Ж.Амарсанаагийн бичсэн “Хvний эрх. Олон улсын ба vндэсний эрх зvйн асуудал” номоос олон улсын ба дотоодын хууль тогтоомжийг нийцvvлэх арга замын талаархи хэсгийг товчлон авч нийтэллээ.

 

 

Ж.Амарсанаа

 

ХYНИЙ ЭРХ

Олон улсын ба vндэсний эрх зvйн асуудал

 

 

            ...Олон улс оронд олон улсын ба vндэсний эрх зvйг уялдуулах янз бvрийн арга тогтжээ. Гэхдээ бvх орны хувьд нийтлэг ерєнхий зарчим байдаг. Эдгээрийн тоонд дараахь зvйлийг хамааруулж болно:

            И ш л э л  х и й х. Орчин vеийн олон улсын эрх зvйчдийн дийлэнх нь ишлэл авахыг хvлээн зєвшєєрдєг бєгєєд гэхдээ тvvнийг эрх зvйн хоёр системийг нийцvvлэх арга гэхээсээ шилжvvлэх хэлбэр гэж vздэг. Гэвч энэ нь нэг л зvйлийн тухай єгvvлсэн хэрэг. Хууль тогтоогч шинэ хэм хэмжээ бий болгох, хуучныг хvчингvй болгох, єєр системийн хэм хэмжээ тогтоосон заалтын загварыг /ёс суртхууны, улс тєрийн, шашны гэх мэт/ авах, эсвэл тvvнийг хуулбарлаж авахын оронд ишлэл хийх хууль тогтоох олон тєрлийн арга хэрэглэж болно. Дээр дурьдсан аль ч тохиолдолд шинээр бий болсон хэм хэмжээ нь ямагт эрх зvйн хэм хэмжээ байна.

            Хууль тогтоогч олон улсын эрх зvйгээс ишлэл хийхэд мєн дээрхийн адил зvйл ажиглагддаг. Дотоодын харилцааг ийнхvv зохицуулахад олон улсын эрх зvйн хэм хэмжээг хуулалгvй зєвхєн заалтыг нь иш татна. Дотоодын харилцааг ингэж зохицуулаад ямар vр дvнд хvрэх нь  тодорхойгvй боловч ямар ч гэсэн хоёр системийн нийцлийг хангаж чадаж байна. Yнэхээр ч янз бvрийн субъектvvд олон янз харилцаанд заалтын нэг загварыг хэрэглэж байдаг. Ишлэл татах vед зан vйлийн загвар нь нэг /нэг системийн эрх зvйд тодорхойлоод нєгєє систем нь уг загвартай хаанаас “танилцаж” болохыг зааж єгдєг/ бєгєєд харилцаа нь єєр єєр, субъект нь янз бvр тул vр дvн нь олон янзын хэм хэмжээ, эрх зvйн зохицуулалтын єєр єєр vр дvн байдаг.

            Хууль тогтоогч хатуу сонгож авсан загвар хэрэглэх буюу єєрєєр хэлбэл заалтын тодорхой загварыг ишлэж болно. Энэ тохиолдолд єєр системийн эрх зvйд ємнє нь тогтоосон зан vйлийн загварыг дахин тогтоолгvй тvvнийг заагаад орхиж болно. Єєр системийн эрх зvйд тодорхойлсон зан vйлийн талаар баримтлан бvлэг журам буюу тvvний тогтолцоо хууль тогтоогчийн санаанд нийцсэн тохиолдолд хэм хэмжээ тогтоосон нэг заалтын тусламжтайгаар уг загварыг иш татаж болох юм. Ишлэл хийх ийм тєрлийг ерєнхий тєрєл /салбарын, институтийн/ гэж нэрлэж болно.

            Х у в и р г а х /Р е ц е п ц/. Yvний мєн чанар нь хууль тогтоогч олон улсын эрх зvйн зан vйлийн загварыг авч дотоодын харилцаан дахь эрх зvйн субъектийн хувьд заавал биелvvлэх шинж олгоход оршино. Ийм байдлаар хувиргах аргыг хэрэглэхэд ишлэл хийхтэй нэг адил зан vйлийн нэг загварыг хоёр тєрлийн хэм хэмжээнд суулгах бєгєєд рецепцэд нь хоёр удаа буулгадаг /олон улсын ба vндэсний эрх зvйд/ бол иш татахад эрх зvйн нэг системд хуулбарлан буулгаж байдаг. Хувиргах арга нь иш татахтай адил олон улсын ба vндэсний эрх зvйн хэм хэмжээг яг нийцvvлдэг.

            Yндэсний эрх зvй нь олон улсын эрх зvйн буюу тvvний салбарын бvх хэм хэмжээг ямар ч єєрчлєлтгvй хуулбарлан буулгасан тохиолдол олон улсын эрх зvйн тvvхэнд гарч байсангvй. Хувиргах арга нь олон улсын эрх зvйн тодорхой заалтыг хэрэглэдэг тул тvvний талаар зєвхєн тодорхой тохиолдлын тухай л яригдана...

            З э р э г ц v v л э н  х у у л ь  т о г т о о х. Олон улсын эрх зvйн зэрэгцээ зан vйлийн яг адил загварыг боловсруулах явдал гарна. Yр дvнд нь олон улсын болон vндэсний эрх зvйн хэм хэмжээ зохих нийцлээр vйлчлэх явдал илэрдэг. Зэрэгцvvлэн хууль тогтоох гэдэг нь улс олон улсын vvрэг хvлээснээр буюу эсвэл тvvнийг биелvvлэхийн тулд зєвхєн нэг цаг vед дотоодын хууль гардаг гэсэн vг биш юм. Ихэнхдээ дотоодын эрх зvйд хууль гаргах нь олон улсын гэрээ байгуулахтай тэр бvр давхцаж таардаггvй. Тvvгээр ч vл барам vндэсний хуулийг олон улсын vvргээ биелvvлэхийн тулд биш харин улсын хэрэгцээнээс хамаараад бие даасан байдлаар зэрэгцvvлэн баталдаг. Олон улсын гэрээ байгуулах нь vндэсний эрх зvйд тогтсон зан vйлийн загварыг олон улсын эрх зvйд “боловсруулах” явдал юм. Гэхдээ зэрэгцvvлэн хууль тогтооход олон улсын гэрээний ємнє, хойно буюу нэгэн цаг хугацаанд дотоодын хууль гаргах явдал огт биш. Тvvний мєн чанар бол эрх зvйн хоёр системд хоёуланд нь хууль зvйн хувьд бие даасан байдлаар зан vйлийн нэгдмэл загварыг боловсруулсан байх явдал юм.

Н и й ц v v л э х.  Энэ нь эрх зvйн хоёр системийн заалтын нэгдлийг  хангахад чиглэсэн vйл явц юм. Yндэсний эрх зvйн системийн ялгаа, олон улсын нийтийн эрх зvйн онцлогоос хамаараад нийцvvлэх ажлыг хэрэгжvvлэх нь амьдрал дээр ноцтой хvндрэлтэй тулгарч болно. Гэхдээ эрх зvйн хоёр системийг нийцvvлэхэд энэ аргын ирээдvйтэй талыг vгvйсгэх аргагvй юм. Худалдаа, агаарын тээвэр, хєдєлмєр, барааны тэмдэг болон хvний эрхийг хамгаалах гэх зэрэг олон харилцааг олон улсын ба vндэсний эрх зvйгээр зохицуулахад нийцvvлэх аргын тусламжтайгаар уялдуулж чадаж байгаа тухай єнєєдєр ярьж болох юм.

Є є р ч л є х.   Хууль тогтоогч тэр бvр ишлэл авах, хуулбарлах зэрэг замаар олон улсын ба vндэсний эрх зvйг уялдуулж чадахгvй. Энэ тохиолдолд олон улсын эрх зvй ба vндэсний эрх зvйг уялдуулахын тулд хууль тогтоомждоо єєрчлєлт оруулах хэрэгтэй болно. Ихэнхи тохиолдолд хууль тогтоомжид бага зэргийн єєрчлєлт нэмэлт оруулах, нарийвчлах vед єєрчлєх аргыг олонтой хэрэглэж байна. Єєрчлєхєд vндэсний эрх зvйн хэм хэмжээ нь олон улсын эрх зvйн хэм хэмжээг бус vндэсний эрх зvйн хэм хэмжээг єєрчилж нэмэлт оруулж, нарийвчилж байдаг. Хэрэв vндэсний эрх зvйн хэм хэмжээ нэмэлт байдлаар олон улсын хэм хэмжээнд нийцэхгvй байгаа бєгєєд хvчингvй болгох шаардлагагvй бол хууль тогтоогч тvvнд нэмэлт оруулж, хєгжvvлж, нарийвчлах єєрєєр хэлбэл  єєрчилж байдаг. Ийм нэмэлт, нарийвчлал нь тухайн улсын эрх зvйн байр суурийг єєрчилж єгдєг.

Э р х  з v й н  т у с г а й  д э г л э м  т о г т о о х. Орчин vеийн олон улсын эрх зvй нь удирдлагын онцгой нарийн систем бєгєєд хоорондын харилцааг зохицуулсан хэм хэмжээний заалтыг багтааж байдаг.

 Ийм ялгаа байдаг хэдий ч олон улсын эрх зvй нь  хэлбэрийн хувьд тєдийгvй агуулгын хувьд ялгаатай олон улсын vvргийг биелvvлэх талаар хууль тогтоомжийн арга хэмжээ авах хэрэгтэй болдог. Тvvнчлэн улс тус бvр хоёр талын журмаар /заримдаа бvсийн хэмжээнд/ хамтын ажиллагааны харилцан хєнгєлттэй нєхцлєєр /олон улсын эрх зvйд vл харшлах/ тохиролцож болно. Yндэсний хууль тогтоомжоо єєр хоорондоо vлэмж ялгаатай олон улсын эрх зvйн заалтад нийцvvлэх зорилгоор тєр vндэснийхээ хууль тогтоомжийн хvрээнд эрх зvйн тусгай дэглэм бvрдvvлдэг. Хууль тогтоомжийг ерєнхийд нь нийцvvлэх явдал нь олон улсын эрх зvйн нийтлэг хэв маягийн заалтыг хэрэгжvvлэхэд нэмэр болдог бол эрх зvйн тусгай дэглэмийг олон улсын эрх зvйн онцгой шинж бvхий vvрэгтэй нийцvvлдэг бєгєєд тvvнийг хэрэгжvvлэхийн тулд чиглэгдэнэ. Жишээлбэл, орчин vеийн олон улсын эрх зvйд хэрэв хvнд гэмт хэрэг vйлдсэнтэй холбогдуулан гаргасан эрх бvхий байгууллагын зохих ёсны тогтоолгvй бол консулын албан тушаалтныг баривчлах, урьдчилан хорихгvй гэсэн заалт байдаг. Энэ хэм хэмжээний дагуу Монгол улсын нутаг дэвсгэр дэх гадаад улсын дипломат ба консулын тєлєєлєгчийн газрын дvрэмд Консулын газрын тэргvvнийг оролцуулаад тvvний албан тушаалтнууд халдашгvй дархан бєгєєд гэмт хэрэгт мєрдєн шалгах буюу эсхvл хуулийн хvчин тєгєлдєр болсон шvvхийн таслан шийдвэрлэх тогтоол биелvvлэхээс бусад тохиолдолд тэднийг саатуулах буюу баривчлахгvй гэж заасан байна.

            Тусгай дэглэмээс гадна улс орнууд олон улсын эрх зvйд харшилсан дотоодын хууль тогтоомжийг хvчингvй болгох, олон улсын гэрээнд заасан хуулийг батлахаас татгалзах, vндэсний хуулийн vйлчлэх хvрээ, цаг хугацааг хязгаарлах аргуудын хэм хэмжээг нийцvvлэхэд хэрэглэж байна.

            Энд авсан олон улсын ба vндэсний эрх зvйг нийцvvлэх аргын ангиллыг хатуу тогтсон зvйл гэж vзэж болохгvй юм. Зарим арга барил нь зарим тохиолдолд vндэсний хууль тогтоомжийг нийцvvлэх шаардлагатай олон улсын эрх зvйн актыг тодорхойлоход нэмэр болж болох юм. Єєр нэг тохиолдолд энэ нь олон улсын гэрээний агуулгыг мэдээлэх чухал хэрэгсэл болдог. Мєн олон улсын хэлэлцээр, vндэсний эрх зvйн заалтыг нийцvvлэх арга болж болно. Энд дурдсан аргыг хооронд нь хатуу тусгаарлах аргагvй юм. Тvvнээс гадна аль улсын хууль тогтоомж гэдгээс их зvйл хамаарна.