Ємгєєлєгчийн булан

 

Н.ЛАМЖАВ

 

ИРГЭДИЙН ХООРОНДОХ ИРГЭНИЙ ГЭРЭЭНИЙ МАРГААНЫГ ЭРYYЖYYЛЭН ХYНИЙ ЭРХИЙГ НОЦТОЙ ЗЄРЧИЖ БАЙНА

 

 

Оюунгэрэл хувийнхаа хашаа байшинг Жамбалсvрэнд vзvvлж харуулан vнэ тохирч худалдаж, худалдан авсан vйлдэлд тvvний зvгээс ямарваа заль мэх, итгэл алдагдуулсан vйлдэл байхгvй бєгєєд нєгєє талаа залилах гэсэн єчvvхэн ч шунахай зорилго агуулаагvй. Залилан мэхэлж мєнгийг нь авах санаа зорилго ч байгаагvй. Харин хашааныхаа vнийг авсан, хашаа, байшингаа хvлээлгэж єгсєн байдаг. Иймээс Эрvvгийн хуулийн 148-р зvлийн 1 дэх хэсгээр Оюунгэрэлд ял тєлєвлєснийг хэрэгсэхгvй болгож, тvvнийг цагаатгах бvрэн vндэслэлтэй юм.

 

            Монголын иргэд єєрийнхєє ємч хєрєнгийг захиран зарцуулах эрхтэйг хуулиар баталгаажуулсан. Хоролсvрэн овогтой Оюунгэрэл хуулиар олгогдсон эрхийнхээ хvрээнд бусдаас худалдаж авсан гурван талт хашаандаа модон байшин барьж амьдарч байгаад амьдралын хэрэгцээ шаардлагаар микро автобус худалдан авах болж Дундговь аймгийн харъяат Жамбалсvрэн гэгч эмэгтэйд 3 сая тєгрєгєєр худалдах болж талууд хэлэлцэн тохирчээ. Худалдаж авахаар ярилцсан Жамбалсvрэн хашаа, байшинг нєхєр, хvvгийнхээ хамт vзэж харан 3,5 сая тєгрєгєєр зарна гэж байхад нь ярилцаж 3 саяар авахаар трхиролцсон байна. Байшинд нь хєлсєєр сууж байсан Д.Пvрэвдорж гэгч: “Энэ хашаа, байшинг би худалдаж авах гэж байсан юм. Надад єгєх бэлэн мєнгєгvй учраас байшинг суллаж єгье” гэж хэлээд суллажээ.

Жамбалсvрэн нь Оюунгэрэлээс худалдаж авсан хашаа, байшиндаа хvv Баасанжаваа оруулжээ. Ингэж тvvний хашаа байшин бусдын ємчлєлд шилжсэн байна.

Хашаа байшингаа худалдсан Оюунгэрэл Жамбалсvрэнгээс мєнгєє нэхэж: “Хvнээс микро автобус авах гэсэн юм. Тэр хvн мєнгєє нэхээд байна” гэж шаардан 2,4 сая тєгрєг авч машиныг худалдан авч, vлдэх цєєн тєгрєгийг амьдрал ахуйдаа хэрэглэжээ.

Анх Оюунгэрэл нь 2000 оны хавар Ганбаатар гэгчээс Баянгол дvvргийн Засаг дарга асан С.Эрдэнээгийн гарын vсэгтэй газар эзэмших эрхийн 0101002269 тоот гэрчилгээтэй хашааг худалдан авсан байна. Хашааныхаа газар эзэмших эрхийн гэрчилгээг єєрийн нэр дээр шилжvvлэх бvртгэлийг хорооны Засаг даргад уламжилсны дагуу нэрийн шилжvvлэг бичиж єгчээ. Yvнийг гэрч Тємєр-Очир гэрчилдэг.

Гэтэл Жамбалсvрэн хашаа байшингаа худалдан авч, дотор нь орж суусныхаа дараахан єєр нэг хашааг vзээд vнэ хямд учраас тvvнийг худалдаж авахаар болж Оюунгэрэлд “хашаа байшингаа 2 саяар зар, чиний хашаа байшингаас хямд хашаа байшин байна. Наймаагаа буцъя, мєнгє эргvvлж єг” гэжээ. Оюунгэрэл: “Таны єгсєн мєнгєєр би микро автобус худалдаж авсан. Хашаа, байшингаа зарж байж мєнгийг чинь эргvvлж єгнє” гэжээ. Мєн Жамбалсvрэнг Оюунгэрэлээс хашаа, байшингийн газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэхэд дvvргийн газрын харилцааны хяналтын байцаагч Эрдэнэбулган шилжилт хєдєлгєєн хийж єгнє гэж аваад удааж чирэгдvvлсээр байгаа гэжээ.

Эрдэнэбулган нь газрыг очиж vзэж байж шилжилт хєдєлгєєн хийж єгнє гэж хэлсэн бєгєєд тvvнийг очиж vзээгvй байхад нь нутгийн танил цагдаагийн ажилтанд хэлж гомдол гарган шалгуулж Эрдэнэбулганыг дагуулж газар дээр нь очиж vзvvлж зєвшєєрєл олгохгvй газар байна гэснээр Оюунгэрэлийг зєвшєєрєлгvй газар, хашаа байшин барьсан хэрэгт буруутгах, улмаар баривчилж байцаах, цагдан хорьж мєрдєх ажил эхэлсэн байна.

Хуульд зааснаар дvvргийн Засаг дарга хашааны газар олгох эрхийнхээ дагуу гэрчилгээ олгосон бол хяналтын байцаагч тvvнийг нь цуцлах, хvчингvй болгох эрхтэй субъект биш. Газар эзэмших эрхийн гэрчилгээтэй хувийн хашаа байшингаа бусдад vнэ тохирч худалдсан Оюунгэрэл ямар ч гэм буруугvй атал тvvнийг гэм бурууд холбогдуулжээ. Ингэхдээ Жамбалсvрэнд хашаа байшингаа худалдсан vйлдлийг нь  залилангийн шинжтэй гэж vзэж тvvнд 2002 оны 1 дvгээр сарын 17-ны єдєр эрvvгийн хэрэг vvсгэжээ.

Оюунгэрэл, Жамбалсvрэн нар нь иргэд хоорондын худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бєгєєд гэмт хэргийн бvрэлдэхvvнгvй, ямар ч гэмт хэргийн шинжгvй тул хэргийг хянаж хэрэгсэхгvй болгох тухай гомдол хvсэлтийг ємгєєлєгч хоёр удаа бичиж, мєрдєн байцаагч прокурор нар нутгархаж vндэслэлгvй ажиллагаа хийж байгааг анхааралдаа авахыг хvсэж ахлах прокурорт хандаж байв.

Хэргийг шалгасан мєрдєн байцаагч Хадбаатар хэрэгсэхгvй болгох тогтоол vйлдэж прокурорт шилжvvлснийг Баянгол дvvргийн прокурор Батцэнгэл хvлээж авчээ. Хэсэг хугацаагаар чимээгvй болсны эцэст Оюунгэрэлд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авав. Прокурор Батцэнгэлийн гаргасан тогтоолыг vндэслэж мєрдєн байцаагч нь 2002 оны 8-р сарын 23-ны 26 цагт Жамбалсvрэнгийн ємгєєлєгч Бадмаараагийн хамт очиж тодорхой хаяггvй гэдгээр шалтаглан баривчилж тvvний ємгєєлєгч Энх-Отгонд 23 цагт биеэр мэдэгдсэн гэсэн тогтоол vйлдэж хорьсон байна. Оюунгэрэл Энх-Отгон гэгч ємгєєлєгч аваагvй, тvvний ємгєєлєгч нь vvнийг бичигч єєрєє байсныг мєрдєн байцаагч сайн мэдэж байсан. Гэмт хэрэг vйлдээгvй, ямар ч гэм буруугvй хvнийг цагдан хорьсон нь vндэслэлгvй, хууль бус асуудал болох талаар прокурор Батцэнгэлд асуудал тавихад: “дуудсан цагт ирээгvй, хаягаа єєрчилсєн, хохирлоо бvрэн тєлєєгvй цагт буруугаа ойлгоогvй гэж vзнэ. Хохирлоо тєлсєн цагт гаргах эсэхээ шийднэ” гэсэн цохолтыг мєрдєн байцаагчийн саналд хийсэн байна.

Ийнхvv иргэн Оюунгэрэлийг vндэслэлгvйгээр сар гаруй хугацаагаар цагдан хорьж, прокурор Эрvvгийн хуулийн хоёр ч зvйл ангиар яллах дvгнэлтийг vйлдэж , цаашид хорих ял оногдуулбал зохих гэмт хэрэг vйлдсэн гэж vзсэн нь дараахь байдлаас харагдана.

Яллагч яллах дvгнэлтдээ: “Оюунгэрэл нь 2002 оны 9 дvгээр сард зєвшєєрєлгvй газрыг иргэн Жамбалсvрэнд худалдаж залилан мэхэлсэн хэрэг vйлджээ. Эрvvгийн хуулийн тусгай ангийн 148-р зvйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдана” гээд ялын шvvмжлэлдээ хорих ял оногдуулахыг санал болгожээ.

Газар бол иргэдийн арилжааны хэрэгсэл биш. Оюунгэрэл хувийн хашаа байшингаа Жамбалсvрэнд худалдсанаас биш газар худалдаагvй. Жамбалсvрэн ч мэдvvлэхдээ: “Би газар худалдаж аваагvй. Хашаа байшин худалдаж авсан” /хх 27/ гэсэн. Худалдах, худалдан авах хэлцэл хийсэн талууд хашаа, байшинг худалдан авч єгснєє хvлээн мэдvvлээд байхад яллагч газар худалдсан гэж vндэслэлгvй яллаад байгааг юу гэж ойлгох вэ? Яллагчийн санаа бодол бусдыг гэм бурууд холбогдуулах vндэслэл болж таарахгvй. Яллагч “зєвшєєрєлгvй газар, хашаа, байшин” гэж ярьж бичихдээ газар, хашаа, байшин гурвыг ялгаж чадахгvй будилсан юм биш, харин мэдэн будилсан хэрэг.

Бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг нь хєрєнгє мєнгє, vнэ бvхий зvйлийг эзэмшиж, эрхлэн хариуцаж байгаа этгээдийг хуурч мэхлэх буюу итгэлийг эвдэх замаар шунахай зорилгоор шууд санаатай гэмт vйлдлээр авсан байхыг ойлгодог. Оюунгэрэл хувийнхаа хашаа байшинг Жамбалсvрэнд vзvvлж харуулж, vнэ тохирч худалдаж, худалдан авсан vйлдэлд ямарваа заль мэх, итгэл алдагдуулсан vйлдэл байхгvй бєгєєд тvvнийг залилах гэсэн єчvvхэн ч шунахай зорилго агуулаагvй. Залилан мэхэлж мєнгийг нь авах санаа зорилго ч байгаагvй. Харин хашааныхаа vнийг авсан, хашаа байшингаа хvлээлгэж єгсєн байдаг. Иймээс Эрvvгийн хуулийн 148-р зvлийн 1 дэх хэсгээр Оюунгэрэлд ял тєлєвлєснийг хэрэгсэхгvй болгож, тvvнийг цагаатгах бvрэн vндэслэлтэй байна.

Яллагч Баянгол дvvргийн газрын албанд иргэх Х.Ганбаатарын нэрээр хуурамч єргєдєл бичиж єгсєн хэрэгтээ Эрvvгийн хуулийн 233-р зvйлийн 1 дэх хэсгээр зааснаар яллагдана гэж яллах дvгнэлт vйлджээ. Шvvх хуралдааны хэлэлцvvлгийн шатанд яллагч Батцэнгэл Оюунгэрэлд хэрэгт авагдсан хоёр єргєдлийг vзvvлж: “vvнийг хэн бичсэн бэ” гэж асуухад: “Х.Ганбаатарын гэх єргєдлийг эгч Тvвшин бичсэн. Миний гарын vсэг биш байна” гэхэд “харсаар байтал чиний гарын vсэг мєн” гэж зvтгэхийг бvгд  харж байсан. Гарын vсэг мєн, бишийг хvнийг гэм бурууд холбогдуулахыг сонирхож байгаа яллагчийн нvдний хараа санаа, зорилгоор тогтоодог бус техник хэрэгслээр ялган салгаж тогтоодог бєгєєд прокурорт ийм бололцоо, эрх мэдэл бий.

Хуурамч баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт vйлдэх, ашиглах тухай 233-р зvйлийн гэмт хэргийн бvрэлдэхvvн нь аж ахуйн нэгж, байгууллагаас эрх олгох буюу vvргээс чєлєєлєхєєр олгодог баримт бичиг, тэдгээрийн тамга тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний vнэмлэх, гадаад паспорт, иргэдийн хувийн бичиг баримтыг хуурамчаар vйлдэх, ашиглах, борлуулах vйлдэл бvрдvvлдэг. Оюунгэрэл худалдаж авсан хашаа, байшингаа єєрийн нэр дээр шилжvvлж єгєхийг хvсэж єргєдєл гаргасан нь гэмт хэргийн шинжгvйн гадна єєрийн ємчийг єєрийн нэр дээр шилжvvлж авахыг хvссэнээр шунахай зорилго агуулсан гэж vзэх ямар ч vндэслэлгvй юм. Оюунгэрэлийн бичсэн єргєдєлд гэмт хэргийн бvрэлдэхvvн байхгvй учир ЭБШХ-ийн 24.2-т заасныг vндэслэн цагаатгахыг ємгєєлєгч хvссэн юм.

Баянгол дvvргийн анхан шатны шvvхээс дээрх хэргийг судалж vзээд Оюунгэрэл нь бусдад зєвшєєрєлгvй газар 2,4 сая тєгрєгєєр худалдаж залилан мэхэлсэн, иргэн Х. Ганбаатарын нэрээр хуурамч єргєдєл бичиж єгсєн гэх vйлдлvvдэд прокуророос Эрvvгийн хуулийн 148.1, 233.1-д зааснаар яллах дvгнэлт бичиж ирvvлсэн боловч бусдад газар худалдаагvй /худалдах хууль ч байгаагvй/, иргэн Жамбалсvрэнтэй харилцан тохиролцсоны vндсэн дээр байшингаа худалдсан болох нь гэрчvvдийн мэдvvлгээр батлагдаж байна. Мєн иргэн Ганбаатарын нэрээр Газрын албанд Оюунгэрэлийн эгч Тvвшин єргєдєл бичиж єгсєн гэж мэдvvлж байгаа бєгєєд иргэний єргєдлийг Эрvvгийн хуулийн 233-р зvйлд заасан баримт бичигт тооцох vндэслэлгvй юм гэж vзэж Оюунгэрэлд холбогдох эрvvгийн хэргийг хэрэгсэхгvй болгож цагаатган тvvнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хvчингvй болгосон цагаатгах тогтоол гаргаж тvvндээ Оюунгэрэл нь 22 хоног цагдан хоригдсон бєгєєд тvvнээс гаргуулах тєлбєргvй болохыг дурьджээ.