Нийслэлийн
шvvхийн шvvгч
НЭН
ДАРУЙ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ
Та
гэр бvлийн хvчирхийллийн
эсрэг хууль зайлшгvй
хэрэгтэй гэдэг
талыг баримтлагчдын
нэг. Энэ ч утгаараа
тєслийг боловсруулахад
саналаа нэмэрлэсэн.
Хvчин тєгєлдєр
vйлчилж буй Эрvvгийн
болон Эрvvгийн
байцаан шийтгэх
хуулийн хvрээнд
гэр бvлийн хvчирхийлэлтэй
тэмцэхэд яагаад
дутагдалтай гэж
vзэж байна вэ?
Тиймээ.
Би гэр бvлийн хvчирхийлэлтэй
тэмцэх талаар
бие даасан хууль
зайлшгvй хэрэгтэй,
vvнийг яаралтай
гаргах цаг нь
болсон гэж vздэг
хуульчдын нэг
мєн. Бидний урьд
нь дагаж мєрдєж
байсан “социализмын
vеийн ” 1973 оны Гэр
бvлийн хуулиар:
“Гэр бvл нь гишvvдийнхээ
нийгмийн болон
амины сонирхлыг
зохицуулан, удам
хойчоо залгамжлуулж,
vр хvvхдээ коммунист
хvмvvжилтэй болгох”
зорилт тавьж байсан
бєгєєд хэрэв гэрлэгсэд
эвлэрэх боломжгvй,
эсхvл тэднийг
эвлэрvvлэх нь коммунист
ёс суртхууны зарчимд
харшлах vндэстэй
бол шvvх гэрлэлтийг
цуцалж байлаа.
Yvнээс харахад
коммунист хvмvvжил,
коммунист ёс суртхууныг
хамгаалж байсан
нь ойлгомжтой
бєгєєд уг хуульд
гэр бvлийн болон
ахуйн хvчирхийлэлтэй
холбоотой асуудлыг
тодруулж тусгасан
зvйл байхгvй байлаа.
1990 оноос
хойш манай улсын
нийгэм, эдийн
засгийн харилцаа
vндсээрээ єєрчлєгдєж
байгаатай холбогдуулан
тєрєєс эрх зvйн
шинэтгэл хийх
тууштай бодлого
баримтлан 1992 онд
шинэ Yндсэн хууль
батлагдаж бусад
хууль тогтоомжийг
тvvнд нийцvvлэн єєрчилж
байгаатай уялдаж
1999 онд Гэр бvлийн
тухай хууль, 2002 онд
Эрvv, Иргэний хууль,
ЭБШХ, ИХШХШТХ
болон бусад хууль
тогтоомж шинэчлэгдсэнээр
уг хуулиудад хvчирхийлэлтэй
холбоотой заалтууд
орж, хvчирхийлэл,
дарамтад байсан хохирогчийн
эрхийг хамгаалах,
хvчирхийлэгчид
ногдуулах ял шийтгэлийг
хvндрvvлж vзэх тухай
заасан нь дэвшилттэй
боловч эдгээр
хуульд хvчирхийлэл
нэгэнт бий болж
газар авч гэмт
хэрэг, гэрлэлт
цуцлалтаар тєгссєний
дараа хариуцлага
хvлээлгэх vе шатанд
хэрэглэгдэж байгаа
учир энэ тєрлийн
хvчирхийллээс
урьдчилан сэргийлэх,
тvvнийг дєнгєж
vvсэж бий болж байхад
нь таслан зогсоох,
хохирогч, хvчирхийлэгчийн
аль алинд нь сургалт
явуулах, мэдээлэл
єгєх талд учир
дутагдалтай байна
гэж vздэг. Одоогийн
дагаж мєрдєж байгаа
хууль тогтоомжоор
гэр бvлийн хvчирхийллээс
vvдэн гарсан хэрэг
зєрчлийг эхнэр,
нєхєр хоёрын хоорондын
маргаан гэж vзэж
хайхрамжгvй ханддаг,
цагдаа, хэрэг
бvртгэгчид бvр
тєвєгшєєж энэ
хоёр байнга ингэж
байдаг, хормын
дараа эвлэрчихдэг
гээд орхичихдог.
Ингэж орхисноос
гэр бvлийн хvчирхийлэл
дарамт туульдаа
хvрч ноцтой гэмт
хэрэг vйлдэгдэхэд
хvрдэг нь тvгээмэл
болжээ.
Гэр
бvл нь хvний нєхєн
vйлдвэрлэл, ёс
суртхууны vйл
явц явагдаж байдаг
нийгмийн vндсэн
нэгж юм. Энэ утгаараа
хамгийн амар тайван,
аюулгvй орчин
байж хувийн нандин
харьцааны орчин
болж чадна. Гэвч
гэрлэгчид нэг
нэгнийхээ єєрийн
эрх мэдэл, vзэл
бодолтой байх
єєрийн орон зайдаа
амьдрах, єєрийнхєє
тєлєє санаа тавих
зэрэг хvн ёсны
эрхийг хvндэтгэж
хvлээн зєвшєєрдєггvйгээс
гэр, ахуйн хvрээнд
зєрчил vvсдэг ажээ.
Хvчирхийлэл нь
гэр бvлд тvгээмэл
гардаг боловч
далд оршдог. Сvvлийн
жилvvдэд гэмт хэргийн
гаралт гудамж
талбайд єрнєхєєсєє
гэр бvл, ахуйн хvрээнд
vйлдэгдэх нь ихсэх
хандлагатайг
хуульчид тэмдэглэж
байна.
Гэр
бvлийн хvрээний
хохирогчийг хамгаалах
эрх зvйн хамгаалалт
дутмаг байгааг
дараахь байдал
харуулж байна.
Манайд хувийн
сэдэлтээр vvссэн
хэргvvдийг хохирогчийн
гомдлоор vvсгэдэг
боловч гол тєлєв
хохирогч гомдолгvй
гэж гомдлоо буцааж
авснаар хэргийг
хэрэгсэхгvй болгож
хаадаг. Мєн гэр
бvлээ хvчирхийлж,
дарамталсан, хэрvvл
маргаан vvсгэсэн
явдалд нийгмийн
хэв журам зєрчиж,
олон нийтийн амгалан
тайван байдлыг
алдагдуулан жижгээр
танхайрсан гэж
vзэж захиргааны
хариуцлага хvлээлгэж
байгаа нь гэр
бvлийн хvчирхийлэгчдэд
гэр бvлээ хvчирхийлж
дарамталсан учраас
хариуцлага хvлээлээ
гэсэн ойлголт
тєрдєггvй учраас
нийгмийн хэв журам
зєрчиж жижгээр
танхайрсан гэж
гэм буруу тооцдог
практик буруу
юм.
Иймд
гэр бvл, ахуйн харилцаанд
хvйс /gender/-ийн тэгш
байдлыг хангах,
гэр бvлийн хvчирхийллээс
урьдчилан сэргийлэх,
илрvvлэх, таслан
зогсоох, хохирогчийн
эрхийг хамгаалах,
хvчирхийлэгчдэд
хариуцлага хvлээлгэхтэй
холбогдсон харилцааг
зохицуулахад
Гэр бvл, ахуйн хvчирхийлэлтэй
тэмцэх хууль зайлшгvй
хэрэгтэй юм.
Гэр
бvлийн хvчирхийлэлд
голлож єртдєг
хvмvvс бол эмэгтэйчvvд,
хvvхдvvд гэдэгтэй
хэн ч маргахгvй
биз ээ. Тэдний
эсрэг чиглэсэн
энэ хvчирхийлэл
ямар онцлог хэлбэрээр
илэрч байна вэ?
Хуулийн тєсєлд
дурьдсанчлан
хvчирхийлэл эс
vйлдэхvйгээр илрэх
ямар тохиолдол
байж болно гэж
vзэж байна вэ?
Нийслэлийн
шvvх Эрvvгийн хуульд
заасан онц хvнд
гэмт хэргийг анхан
шатны журмаар
хэлэлцэж байсан
1999 оноос 2002 оны эхний
9 сард бvгд 559 эрvvгийн
хэрэг шийджээ.
Yvний 16,2 хувь буюу
91 хэрэг нь гэр бvлийн
хvчирхийллээс
vvссэн хэрэг байлаа.
Гэр бvлийн хvчирхийлэл
бага багаар давтагдсаар
эцэст нь хvн амины
ноцтой гэмт хэрэгт
хvргэж байна. Судалгаанаас
vзэхэд сvvлийн 3 жил
9 сарын байдлаар
хvн амины хэрэг,
эхнэрээ егvvтгэсэн
10, нєхрєє егvvтгэсэн
11, гэр бvлийн аль
нэг гишvvнийг егvvтгэсэн
19, тєрсєн охиноо
хvчиндсэн 19, дагавар
охиноо хvчиндсэн
13, гэр бvлийн бусад
гишvvнийг хvчиндсэн
хэрэг 5 гарчээ.
Энэ тоон vзvvлэлт
нь зєвхєн Нийслэлийн
шvvх 1987 оны Эрvvгийн
хуулиар анхан
шатны шvvхээр шийдвэрлэсэн
хэрэг шvv дээ. Улсын
хэмжээний бvх
эрvvгийн хэргээс
гэр бvлийн хvчирхийллээс
vvссэн хэргийг
судалж vзвэл vvнээс
их тоо гарах нь
мэдээж юм.
Гэр
бvлийн хvчирхийллийн
онцлог нь далд
оршдог бєгєєд
маш олон удаа
давтагдаж, хохирол
нь улам даамжирсаар
хvний аминд хvрдэг
байна. Жишээ хэлье.
Говь-Алтай аймгийн
Шарга сумын малчин,
мянгат малчин
болж “манлай малчин”
алтан тэмдгээр
шагнагдаж байсан
иргэн Б.Балжинням
нь эхнэр, охины
хамт амьдарч байгаад
єєрийн биеэ эмчлvvлэхээр
2000 оны 8-р сард Улаанбаатар
хотод ирж эмчлvvлэх
явцдаа эхнэрийнхээ
нэр дээр “Говь”
ХХК-аас 10 сая тєгрєг
зээлдэн авч улмаар
2001.1.20-ны шєнє гэртээ
эхнэр “Э”-гийнхээ
хоолойг боож тvvнийг
санаатай алсан
байна. Бямбажав
нь “Э”-тэй гэр бvл
болж арав гаран
жил хамт амьдрах
хугацаандаа тvvнийг
удаа дараа зодох,
хутгалах, гарыг
нь хайчлах зэргээр
дарамталж байжээ.
Гэвч урьд гаргасан
зєрчилдєє ямар
ч арга хэмжээ
авагдаагvй єнгєрсєн
бєгєєд эцэст нь
амь насыг нь хохироожээ.
Єєр
нэг жишээ авъя.
Н.Энхтvвшин 1997 оны
6-р сарын 27-ны шєнє
согтуугаар эхнэр
“Y”-г тодорхой шалтгаангvйгээр
танхайн сэдэлтээр
тvлхэж унагах,
толгойгоор нь
хана мєргvvлэх
зэргээр зодож
санаатай алсан
байна. Энхтvвшин
нь “Y”-тэй сvvлийн
5 жил хамтран амьдрахдаа
тvvнийг vсдэх, алхаар
шидэх, цохих, єшиглєх
зэргээр зодож
байжээ. Энхтvвшин
нь урьд нь эхнэр
2 хvvхэдтэй байсан
боловч мєн зоддог,
гэр бvлийн талаар
тогтворгvй байдлаас
гэрлэлтээ цуцлуулсан
ажээ. Энэ хоёр
жишээнээс харахад
гэр бvлийн хvчирхийлэл
туйлдаа хvрч хvн
амины хэрэг vйлдсэн
бєгєєд бага насны
хvvхдvvд эцэг, эхгvй
бvтэн єнчин хоцорч
байгаа нь туйлын
харамсалтай байна.
Ер
нь гэр бvлийн хvчирхийлэлд
эмэгтэйчvvд, хvvхдvvд
ихээр єртдєг боловч
эрэгтэйчvvд ч єртєж
байна. Миний дээр
дурдсан судалгаанаас
vзэхэд эхнэр нь
нєхрєє егvvтгэсэн
хэрэг их байгааг харж болно. Тиймээс
гэр бvлийн хvчирхийллийн
эсрэг хуулийг
зєвхєн эмэгтэйчvvдийг
хамгаалсан хууль
гэж явцуу утгаар
ойлгож болохгvй
юм. Хуулийн тєсєл
маань “Гэр бvл, ахуйн
хvчирхийлэлтэй
тэмцэх тухай хууль”
нэртэй боловсруулагдаж
байгаа бєгєєд
vvнд гэр бvлийн гишvvн,
тєрєл садангийн
хvн, хамтран амьдрагчийн
эрх ашгийг хамгаалж
байна. “Хамтран
амьдрагч” гэдэгт
гэр бvл, хєдєлмєр,
эд хєрєнгийн харилцаа
холбоотой хууль ёсоор
гэрлэлтээ бvртгvvлээгvй
хамт амьдарч байгаа
буюу байсан хvн,
гэрлэлтээ цуцлуулсан
этгээд, гэрийн
vйлчлэгч, орон
сууц хєлслєгчийг
хамааруулж ойлгоно.
Гэр
бvлийн хvчирхийллээс
vvдэн гардаг хэрэг
зєрчил нь идэвхтэй
vйлдлээс гадна
эс vйлдлээр илэрдэг
явдал олон бий.
Тиймээс хуулийн
тєсєлд эс vйлдлээр
илэрч болохыг
тайлбарласан.
Эд хєрєнгийн гэм
хор учруулдаг
хэргvvд эс vйлдлээр
илэрч болно. Жишээ
нь: vр хvvхэд, эцэг
эх, гэр бvлийн гишvvдээ
тэжээн тэтгэхээс
зайлсхийх, тэдэнд
хоол хvнс, эд материал
єгєхгvй байх гэх
мэтээр илэрдэг.
Тухайлбал: Баруун
аймагт хєдєє ганц
гэрээр амьдардаг
гэр бvлийн єрхийн
тэргvvлэгч эхнэрээ
зодож нvдэж тарчлаадаггvй
боловч хоол хvнс
єгдєггvй, єєрєє
гадагш явахдаа
хоол хvнсний зvйлээ
цоожлоод явдгаас
эхнэр нь тураалд
орж нас барсан
явдал бий. Энэ
ч гэсэн гэр бvлийн
хvчирхийллийн
нэг хэлбэр юм.
Тєсєлд
нийгмийн ажилтнуудын
тухай дурьджээ.
Тэд чухам ямар
vvрэгтэй оролцох
вэ? Магадгvй тэд
хvчирхийлэгч,
хохирогчийн талаар
цагдаагийн ажилтнаас
илvv мэдээлэлтэй
байж болох юм?
Хуулийн
тєсєлд нийгмийн
алба, тvvний бvтэц,
зохион байгуулалт,
ажлын vндсэн чиглэлийг
заасан. “Гэр бvлийн
хvчирхийлэлд єртсєн,
єртєгдєж болзошгvй
гэж vзсэн тохиолдолд
хохирогчдод эрх
зvйн хамгаалалт,
туслалцаа vзvvлэх
зорилго бvхий
нийгмийн албыг
Засгийн газраас
байгуулж, байгууллагын
бvтэц ажилтнуудын
орон тоог батална”
гэж хуулийн тєсєлд
тусгасан байгаа.
Yvнийг цоо шинээр
нэг том алба байгуулж
ажиллуулна гэдэг
утгаар ойлгож
болохгvй. Манай
эдийн засаг хvнд
байгаа нєхцєлд
тєр засаг vvнийг
хvлээж авахад
бэрхшээлтэй.
Гэтэл
гэр бvлийн хvчирхийлэл
далд оршдог, гэр
бvлийн гишvvд нэр
тєрєє хамгаалж,
гомдол гаргаж
явах нь нийтлэг
биш, зарим тохиолдолд
гомдол гаргасныхаа
тєлєє илvv хохирол
амсахад ч хvрч
байгаа єнєє vед
гэр бvл, ахуйн хvрээнд
єртсєн хохирогчдод
нийгмийн vйлчилгээ
vзvvлэх хvчирхийлэгчийг
тусгаарлах, шийдвэрийг
цагдаатай хамтарч
гаргуулах, тэр
тєрлийн хэргийг
таслан зогсоох,
урьдчилан сэргийлэх
ажлыг зохион байгуулах,
vйл ажиллагаандаа
иргэд тєрийн бус
байгууллагыг
татан оролцуулах,
цагдаагийн байгууллагатай
хамтран ажиллах,
гэр бvл, ахуйн хvчирхийлэл
vйлдэгдсэн талаархи
мэдээллийг цуглуулах,
судалгаа дvн шинжилгээ
хийх замаар тvvний
гарч байгаа шалтгаан
нєхцлийг тогтоох
зэрэг vндсэн чиглэлээр
ажиллах нийгмийн
ажилтан зайлшгvй
хэрэгтэй юм. Yvнийг
хялбархан зохицуулж
болно. Одоо манай
улсын ерєнхий
боловсролын сургууль
бvрт 1-3 нийгмийн
ажилтан, мєн засаг
захиргааны нэгж
болох дvvргvvдийн
хороод, сум багийн
Засаг даргын дэргэд
нийгмийн хэв журам
хариуцсан олон
нийтийн байцаагчид
ажиллаж байгаа
учир эдгээр ажилтны
vvрэгт гэр бvлийн
хvчирхийлэлтэй
тэмцэх ажлыг оруулж
єгєхєєр зохицуулж
болно гэж vзэж
байна.
Нийгмийн
ажилтан нь магадгvй
хvчирхийлэгч,
хохирогчийн талаар
цагдаагийн ажилтнаас
илvv их мэдээлэлтэй
байхыг vгvйсгэхгvй.
Жишээлбэл насанд
хvрээгvй хvvхдvvд, єндєр
настан тахир дутуу
хvмvvс гэр бvлийн
хvчирхийлэлд нийтлэг
єртєж байгаа бєгєєд
эдгээрийн эсрэг
эхнэр, нєхєр хамтарч
хvчирхийлэх нєхцєл
ч гарч болох юм.
Ийм тохиолдолд
нийгмийн ажилтны
vvрэг зайлшгvй шаардлагатай.
Хуульч
эмэгтэйчvvдийн
холбоо, Хvчирхийллийн
эсрэг vндэсний
тєв хамтран Гэр
бvлийн хvчирхийллийн
эсрэг олон улсын
сvлжээ байгуулжээ.
Энэ байгууллага
ямар vйл ажиллагаа
явуулах болон
гадаадын ямар
улс нэгдэж ороод
байгаа талаар
танилцуулна уу.
Хуульч эмэгтэйчvvдийн
холбоо, Хvчирхийллийн
эсрэг vндэсний
тєвтэй хамтран
“Гэр бvл дэхь хvчирхийллийн
эсрэг хуулийн
vзэл баримтлал”
сэдэвт олон улсын
бага хурал 2002 оны
12 дугаар сарын
9-11-ний хооронд Улаанбаатар
хотод зохион байгууллаа.
Энэ хуралд Тєв
Азийн улс орнууд
болон Энэтхэг
улсын тєлєєлєгч
нийт 6 орны тєлєєлєгчид
оролцон хуралдлаа.
Тус хурлаас “Гэр
бvл, ахуйн хvчирхийллийн эсрэг Тєв
Азийн нэгдсэн
сvлжээ” байгуулах
санамж бичгийг
хэлэлцэн батлан
гаргасан юм. Энэ
сvлжээнд Монгол,
Казакстан, Тажикстан,
Киргизстан, Узбекстан
зэрэг улсууд нэгдэж
ороод байна.
Энэ
сvлжээний зорилго
нь гэр бvл ахуйн
хvчирхийллээс
хамгаалах, урьдчилан
сэргийлэхэд чиглэгдсэн
эрх зvйн vндсийг
бий болгоход хувь
нэмрээ оруулах,
харилцан мэдээлэл
солилцох, олон
улсын хэмжээнд хэрэглэгдэж
байгаа “Гэр бvл,
ахуйн хvчирхийллийн
эсрэг” загвар
хуулийг єєрийн
улс орнуудынхаа
онцлогт тохируулан
боловсруулж єєрийн
орондоо гэр бvл
ахуйн хvчирхийллийн
эсрэг хуулийн
тєсєл боловсруулах
ажилд оролцох,
мєн Тєв Азийн
эмэгтэйчvvдийн
дуу хоолойг олон
улсын хэмжээнд
гаргах зэрэг vйл
ажиллагаа явуулахад
оршино.